Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0541

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Э*****

Хариуцагч: Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд

Гуравдагч этгээд: Монгол улсын боловсролын Их сургууль нарын хоорондын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар гаргасан маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:                            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Э***** нь Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/205 дугаар тушаалын 1 дэх заалтын Монгол улсын боловсролын Их сургуулийн харьяалалд гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч С.Э***** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус сайдын тушаалаар Монгол улсын боловсролын Их сургуулийн харьяалалд гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосоноор Монгол улсын боловсролын Их сургуулийн бага ангид суралцдаг миний хүүхдүүд болох Э.Г*****, Э.М***** нараас сургалтын төлбөр авах боломжийг олгосон, Монгол улсын Үндсэн хуульд заасан ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох заалт, Боловсролын тухай хуульд суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, Дээд боловсролын тухай хуульд зааснаар дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалт, харьяалалд нь зөвхөн коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, эрдэм шинжилгээний хүрээлэн, ахлах сургууль багтах ба бага, дунд боловсролыг агуулсан ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаа нь тус сургуулийн үйл ажиллагаанд хамааралгүй байх тул тус тушаалыг хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэсэн үндэслэлээр маргаж байна.

4. Нэхэмжлэгч С.Э*****, түүний өмгөөлөгч*****                        нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

5. Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э*****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6. Гуравдагч этгээд Монгол улсын боловсролын Их сургуулийн захирал            *****, түүний өмгөөлөгч     Г***** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

ҮНДЭСЛЭХ нь:

       1. Иргэн С.Э*****ын нэхэмжлэлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/205 дугаар тушаалын 1 дэх заалтаар  хэд хэдэн их сургуулийн харьяалалд гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсний дотор Монгол улсын боловсролын Их сургууль хамаарч байна.

            3. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 “Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, технологийн коллеж, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компани, ахлах сургуультай байж болно.”, 5.3. “Дээд сургууль харьяалалдаа коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, эрдэм шинжилгээний хүрээлэн, ахлах сургуультай байж болно.” гэсэн хуулийн заалтаар маргаж байна.

            4. Гэтэл уг хуулийн заалт нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн өөрчлөлт байх бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарсан А/205 дугаар тушаалд уг заалт хамаарахгүй байна. Тодруулбал, уг хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт нь “Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно” гэж заасан байсан, мөн Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2 “Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын лаборатори сургууль, их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулах хамтарсан сургууль болон гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.8 “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах” гэж зааснаар хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд тусгай зөвшөөрөл олгосон байх тул түүнийг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            5. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/205 дугаар тушаалын 1 дэх заалтаар тусгай зөвшөөрлийг их, дээд сургуульд олгосон байх бөгөөд уг тушаалаар гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй байх тул захиргааны актаар шийдвэрлээгүй төлбөртэй холбоотой асуудлыг уг маргааны хүрээнд хянах боломжгүй юм.  

            6. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тус сургуульд сурагч элсүүлэхдээ эцэг, эхийн хүсэлт болон гэрээ байгуулж, төлбөрөө төлсний үндсэн дээр суралцуулах журамтай байх бөгөөд нэхэмжлэгч С.Э***** үүнийг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ элсүүлэн суралцуулжээ.

            7. Нэхэмжлэгчээс төрөөс ерөнхий боловсролын сургалтыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх Үндсэн хуульд заасан эрх хязгаарлагдаж байна гэж тайлбарлаж байх боловч түүний хүүхдүүдийн хувьд хамран сургах тойргийн улсын сургууль нь үнэ төлбөргүйгээр боловсролыг олгодог бөгөөд түүний хүүхдүүд өөрийн харьяа сургуульдаа үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрх нь нээлттэй байна.

            8. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй маргах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь захиргааны акттай холбоогүй  болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            9. Иймд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд  гаргасан 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/205 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн /түүний хүүхдүүдийн/ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2, Дээд боловсролын тухай хуулийн /2002 оны/ 5 дугаар зүйлийн 5.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2001 оны/ 15 дугаар зүйлийн 15.7.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э*****аас Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/205 дугаар тушаалын 1 дэх заалтын Монгол улсын боловсролын Их сургуулийн харьяалалд гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ