МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч А.Лхагваа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******өд холбогдох эрүүгийн 2407000000028 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, мэргэжилтэй, , , , хамт Налайх дүүрэг, , од оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зоогийн газарт хохирогч Д.тай “гэр бүл үймүүллээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, баруун гар руу нэг удаа хутгаар хутгалж баруун бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би иргэн А.******* гэдэг хүнтэй маргаанаа шийдвэрлэхээр 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр , ын хажууд байрлах цайны газарт 18 цагт уулзтал А.******* нь гаднаас орж ирээд над руу “чи яадаг гэнээ” гээд намайг нэг удаа цохихоор нь би бариад автал зүүн гартаа барьж байсан хутгаараа намайг хутгалсан. Би шууд гараад зугтаагаад эмнэлэг дээр ирсэн. Би А.*******ийг сайн танихгүй. А.*******тэй муудалцсан шалтгаан бол бидний гэр бүлийн дунд маргаан байсан учраас тэр маргааныг шийдвэрлэхээр уулзсан. А.******* нь миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж, баруун гарын булчин хэсэгт хутгаар нэг удаа хутгалсан. Манай Б., А.*******, А.*******ийн Э. бид дөрөв байсан. Намайг хутгалах үед би шууд гараад явсан. Харин гарч явах замдаа Б., Э. нарт гар утсаараа залгаж “А.******* намайг хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
- Хохирогч Д.гийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн “...цайны газрын хаалгыг А.******* тогшсон, би хаалгыг тайлж өгтөл А.******* шууд орж ирээд “чи яадаг гэнээ” гээд миний нүүр рүү мангасдсан тэгээд бид хоёр зууралдаж хэн хэнийгээ заамдаж цайны газрын төв хэсэгт байх цагаан өнгийн хөлдөөгчийн хажууд иртэл А.******* нь миний баруун булчин хэсэг рүү хутгаар хутгалах шиг болсон, тэгээд би А.*******ийг тавиад гараад зугтаачихсан. Бид хоёр зууралдсан, харин тэгж амьсгалах боломжгүй болсон зүйл байгаагүй. Намайг мангасдах үед нь шууд зууралдаж эхэлсэн. Би А.*******ийг цохисон зүйл огт байхгүй. Ямар ч зүйл хэлээгүй бөгөөд бүх зүйл маш хурдан буюу ойролцоогоор 4-5 секундийн хооронд өрнөсөн. Ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал),
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Д. нь нд үйл ажиллагаа явуулдаг “” гэх цайны газрыг ажиллуулдаг Э. гэх эмэгтэйтэй 2023 оны 09 дүгээр сарын 15-наас хойш гэр бүлийн гадуурх харилцаатай болж, намайг доромжилдог болсон. Тухайн хүүхэн нь надад “би танай нөхрөөс хоёр ихэр хүүхэдтэй болсон боловч авхуулчихлаа, одоо танай нөхөртэй дахиж уулзахгүй тул миний нөхөрт битгий хэлээрэй” гэсэн боловч 2024 оны 01 дүгээр сарын 03-наас манай нөхөртэй хамт явалдаад байхаар нь нөгөө хүүхний нөхөр болох А.*******өд “танай чинь манай нөхөртэй гэр бүлийн гадуур харилцаатай болчхоод салахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр , ын хажууд байрлах “” нэртэй цайны газарт уулзаж, ярилцах гээд ирээд нөхөр болон Э. нартай түрүүлээд орсон. Удалгүй гаднаас А.******* орж ирээд шууд манай нөхрийн нүүр хэсэгт цохиод зууралдсан. Тэгээд удалгүй манай нөхөр гарч зугтаад над руу утсаар “би түргэн явж байна, сая наадах чинь намайг хутгалчихсан байна, чи араас хүрээд ир” гэж хэлсэн. Би тэгээд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв орсон. Тухайн үед үйл явдал маш хурдан болж өнгөрсөн тул хутга хараагүй, тэр шууд барьцалдаад ноцолдоод байж байснаа манай нөхөр гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- Гэрч Б.гийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн: “...Би тэрийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан тэр хоёр зууралдаад манай нөхөр гараад явсан. Харин гарч явчхаад над руу залгаж “намайг хутгалчихлаа, чи эмнэлэг дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд бид хоёр эхлээд эмнэлэгт үзүүлээд цагдаагийн газар ирсэн. Бүх юм маш хурдан болсон. А.******* цайны газарт орж ирээд шууд Д.тай маргалдаж удалгүй манай нөхөр шууд гараад явчихсан учраас би хэн хэнийхээ, хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан А.******* гаднаас орж ирэх үедээ шууд Д.гийн нүүр хэсэгт нь цохичихлоо гэж харсан. Тэгээд тэр хоёр шууд зууралдаж эхэлсэн, удалгүй Д. нь гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1511 дугаартай “Д.гийн баруун бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал),
- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 73-78 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.*******ийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Харин иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь “хохирогч Д.гийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 208,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Д.гийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 208,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.*******өөс уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Шүүгдэгч А.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хянаад прокурорын санал болгосон ял шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хардалтын улмаас хүний биед халдсан, хутга хэрэглэж гэмтэл учруулсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, )-д нийцсэн байна гэж дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 14 см урт, нийт 25 см урт хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******өд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч А.*******өөс 208,000 (хоёр зуун найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 14 см урт, нийт 25 см урт хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
- Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ