| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0059/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/60 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000000022 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 2, ээжийн хамт *******,*******,******* тоотод оршин суудаг, урьд:
-******* дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр шүүхийн 07-ны өдрийн 1/8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- ******* дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар шүүхийн 11-ний өдрийн 1/109 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, -******* дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар шүүхийн 26-ны өдрийн 1/27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр 2011 оны 12 дугаар шүүхийн 11-ний өдрийн 1/109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас заримыг нь буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 cap хорих ялаар,
-Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны 5 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар ялыг тэнссэн,
- ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, нийт 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
******* овогт *******ын ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүрэг, *******, тоотод “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар Б.ийн толгой тус газарт архины шилээр цохиж зулайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5/, хохирогч М.ийн мэдүүлэг /хх-9/, гэрч н.ын мэдүүлэг /хх-13/, шүүх эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалын мэдүүлэг, түүнтэй холбогдуулан гаргасан баримтууд,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: шүүгдэгч Д.*******ын хувийн байдлыг тодруулсан баримт болох иргэний үнэмлэх /хх-27/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр ээжийн эмийг авах гэдэг үйлдвэр лүү явж байсан. Тэгэхэд М. гээд хүргэн ахтай 20.30 цагийн алдад цогийн цэгийн дэргэд таарсан. Надад “нэг хүүхэнтэй явж байна ганц юм аваад өгчих” гэхээр нь нэг шил архи авч өгөөд танилцаад сууж байсан. Би нэг том шар айраг аваад ирсэн байсан ба нөгөөдүүл архи ууж сууж байсан. Архины хувьд Хараа /архи/ гэх мэт олон архи уугаагүй. Цонхон дээр нь ганц архины шил байсан. Намайг өөрсдөө эхлээд зодоод, цустай минь хольсон. Би эргэж орохдоо малгай, сүүгээ авах гээд орсон. Тэгэхэд “чи намайг зодсон, надад архи авч өг” гэж хэлээд шөнийн 03:00 цагийн орчимд миний утасны дэлгэцийг хагалсан. Тэгээд миний малгайг гадаа үнсний дэргэдээс олоод өгсөн. Та яагаад намайг яагаад зодож байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд миний толгой хагарах гээд байсан тул “наад архинаас хийгээд өгөөч” гэсэн чинь үгүй гээд байсан. Миний авч өгснөөс яагаад хийж өгөхгүй байгаа юм бэ гэхэд “хуцаад бай пизда минь” гэж хэлсэн. Өөдөөс босож ирж байхаар нь эргэж хараад цонхны хажууд байсан архины шилээр толгой руу нь цохичихсон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүрэг, *******, тоотод “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар Б.ийн толгой тус газарт архины шилээр цохиж зулайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-3-5 дугаар тал/
/хх-10 дугаар тал/
/хх-14 дүгээр тал/
/хх-ийн 21-22 дугаар тал/
/хх-43 дугаар тал/
/хх-47-51, 53-55, 56-60, 61-66, 67-71, 72-76, 77-85 дугаар тал/
/хх-96-97 дугаар тал/
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч: “...Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүрэгт байрлах М.ийн гэрт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ хөөсөн гэсэн шалтгаанаар ийн толгой руу архины шилээр цохиж, зулайд нь шарх гэмтэл учруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр байхгүй, нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн. Хохирогч н.ийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан буюу эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авсан 90.000 төгрөгийг даатгалын сангаас нэхэмжилсэн ба энэ хохирол нь төлөгдөөгүй байгаа. Д.*******ын хувьд бусдын эрүүл мэндэд архины шил ашиглан, санаатайгаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дэрээ маргадаггүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Өмнө нь 7 удаагийн ял шийтгэлтэй. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэл авсан. Ял шийтгэлээ авсан үед хүчин төгөлдөр болоогүй байсан учраас яллах дүгнэлтэд тэр талаар дурдаагүй. Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэж байна. Д.******* нь энэ хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон. Нийт 27 хоног цагдан хоригдсон. Архины шил болон цэнхэр өнгийн даавуу хураагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноо устгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасны дагуу 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Дээрх ялыг хорих ял дээр нь нэмж нэгтгүүлэх саналтай байна. Д.******* нь өмнөх 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 423 дугаар ангид шилжээд 7 хоног хоригдсон. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буцаад хоригдсон. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон. Мөн хохирогчийн биед санаатай хөнгөн хохирол учруулсан, гэмт хэргийн үйлдэл болон зүйлчлэл дээр маргаан байхгүй. Гэм буруутай эсэх тал дээр шүүх шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөрийн тухайд Иргэний нэхэмжилсэн 90.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 11.6 заасан ял шийтгэлийн тухайд өмгөөлөгчийн зүгээс дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.*******д 450 нэгжээр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд тохирсон ял гэж үзэж байна. 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн. Энэ тогтоолд дурдсан эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан торгох ялыг хорих ялаар сольж шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ийн толгойн тус газарт нь архины шилээр цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үүний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 1300 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учир түүнийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй,
харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 90,000 төгрөгийг шүүгдэгч нь төлөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв
Харин шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүний согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар архины шил, цэнхэр өнгийн алчуур хураагдсан ба битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 27 хоногтой бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ