Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч Г.Ганзориг,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 61 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2407000000078 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/155 дугаар захирамжаар ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, О*******д оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт дүүрэг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн гадна З.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргаж З.гийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “...2024 оны 3 дугаар сарын 8-ний өдөр 2 найзтайгаа цуг цэргийн найзыгаа эмнэлэгт эргэчхээд тэгээд руу орж ирсэн. Тэгээд манай 2 найз найз охиндоо цэцэг, бамбарууш авах гээд дэлгүүрийн гадаа байсан. Тэгээд тэр үед хуучин үерхэж байсан охин маань өөр залуутай явж байгаа нь харагдсан. Тэгээд сууцгаа гэж хэлээд суухгүй байхаар нь очоод уурлаад цохисон. Тийм үйл явдал болсон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч З.гийн мэдүүлгүүд /хх-7-8, 11/, насанд хүрээгүй гэрч н.ий мэдүүлэг /хх-13/, гэрч н.ын мэдүүлэг /хх-15/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23-24/, яаралтай тусламжийн 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 2065 дугаартай хуудас /хх-25/, шүүгдэгч Г.*******ын мэдүүлэг /хх-35/, шүүгдэгч Г.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, шүүгдэгч Г.*******ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-48-62/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.ээс гаргаж өгсөн баримт /хх-70/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Г.*******ыг 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 20 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэх дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч З.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, насанд хүрээгүй хохирогч З.гийн нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байх тул шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч н. нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг баримтаар мөнгөн төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж байна. Шүүгдэгч ******* нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирүүлээгүй, шүүгдэгч Г.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн хувьд шүүгдэгч Г.******* нь хувийн байдлын хувьд бүрэн дунд боловсролтой, одоогоор Олон улсын Улаанбаатар их сургуульд сурдаг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Түүний хувийн зан чанарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн өөрийн хувийн байдлын хувьд сурлага, спортын тогтмол амжилт гаргадаг, одоо сурч буй их сургууль нь гадаад улсад суралцах хөтөлбөртэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримталж Г.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Г.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч З.г “хайртай охинтой уулзлаа” гэх шалтгаанаар нүүр рүү цохих мөн эмнэлгийн тарианы өрөөнд дахин цохих зэргээр түүний эрүүл мэндэд доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор З.гийн өгсөн: “...дэлгүүрээс гараад явж байтал машинтай зүс таних ******* намайг дуудаад “машинд суучих юм ярина” гэсэн. Тэгэхээр нь би наанаасаа ярьчих гэтэл машинаасаа гарч ирээд “миний хайртай хүнтэй юу хийж явж байгаа юм” гээд намайг гараараа нэг удаа цохисон. Тэгтэл машин барьж байсан залуу буу ирээд болиулсан. Тэгээд намайг ******* гэх залуу толгой руу дахиад нэг цохисон. Тэгээд байж байтал ухаан алдаад би эрүүн дээр нь сэрээх гээд дартал дахиад толгой руу цохисон. Тэгээд эмнэлэг рүү *******ын машинтай явсан. Эмнэлэгт очоод тарианы өрөөнд байхад намайг гэдэс хэсэг рүү цохисон...******* нь “би чамайг хол бай гэж хэлсэн биз дээ, хамаагүй ингэж байж хутгалуулав, уурхайд булчихна шүү” гэж сүрдүүлсэн...”,

Мөн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...би эмчилгээний зардалд 500,000 төгрөг авахаар тохиролцсон, тухайн цохиулаад толгойн зураг, шүдний бэхжүүлэгч хийлгэх шаардлагатай  зардал юм. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролтой холбоотой баримт одоогоор байхгүй байна. Хохирлоо төлсөн ч гомдолтой байна. Сая гадаа байсан чинь над руу муухай хараад гараа зангидаад байсан, намайг яачих ч юм билээ гэж бодож байна. Мөн намайг зоддог намайг машинд суу, тэй уулзахаа болихгүй бол чамайг хутгална шүү, дахиж цуг явж байгаад надтай таараад үзээрэй гээд байсан...” гэх мэдүүлэг,

 /хх-7-8, 11 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Б.ий өгсөн: “...******* машинаасаа бууж ирээд гараа атгаж байгаад гийн нүүр уруул хэсэгт 1-2 удаа цохисон...г машинд суухад ******* уурлаад орилоод дахиад нэг удаа нүүр рүү нь гараа атгаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-12-13 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.гийн өгсөн: “...******* тэр залуугийн нүүр рүү цохиод болиулсан...” гэх мэдүүлэг,

/хх-15 дугаар тал/

 

  1. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 135 дугаар: “З.гийн биед доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-23-24 дүгээр тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-36, 38-43, 48-64 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь хохирогч З.гийн нүүр рүү гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 135 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.******* нь насанд хүрээгүй хохирогч З.гийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй байдал, хохирол төлбөр төлсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Г.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасны дагуу , Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх санал гаргасныг Шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон.  

Гэтэл улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч Г.******* нь хувийн байдлын хувьд бүрэн дунд боловсролтой, одоогоор Олон улсын Улаанбаатар их сургуульд сурдаг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Түүний хувийн зан чанарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн өөрийн хувийн байдлын хувьд сурлага, спортын тогтмол амжилт гаргадаг, одоо сурч буй их сургууль нь гадаад улсад суралцах хөтөлбөртэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримталж Г.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “... би чамайг хол бай гэж хэлсэн биз дээ, хамаагүй ингэж байж хутгалуулав, уурхайд булчихна шүү” …2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр:  …Хохирлоо төлсөн ч гомдолтой байна. Сая гадаа байсан чинь над руу муухай хараад гараа зангидаад байсан, намайг яачих ч юм билээ гэж бодож байна. Мөн намайг зоддог намайг машинд суу, тэй уулзахаа болихгүй бол чамайг хутгална шүү, дахиж цуг явж байгаад надтай таараад үзээрэй” гэж насанд хүрээгүй хохирогчийг дарамталж байгаа хэлбэр нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул улсын яллагчийн “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх дүгнэлт”-ийг хүлээн авахаас татгалзаж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ