| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/65 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Иргэдийн төлөөлөгч А.,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Хохирогч Л.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, К.Отгонцэцэг,
Шүүгдэгч И.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2407000000018 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “*******” ХХК-ийн т ажилтай, ам бүл 1, *******,*******т оршин суух бүртгэлтэй, одоо ******* дүүрэг, , “*******” ХХК-ийн ын хашаанд түр оршин суух, урд ял шийтгэлгүй,
******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч И.******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө ******* дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” гэх ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас сүхийг зэвсэг болгон хэрэглэж Л.*******ын нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайд нэг шил архи аваад 23-ны өдрийн өглөө нь ирсэн. Тэрийг уугаад явна гэж байсан ч яваагүй. Дахиад архи авъя гэхэд надад мөнгө байхгүй гэдгийг хэлэхэд шилжүүлчихье, дэлгүүр яваад ир гэж хэлсэн. Тэгээд тэндээс шилжүүлээд 0.75-ийн архи аваад ирсэн. Тэрийг уугаад сүүлд юу болсныг мэдэхгүй, согтчихсон байсан. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байсан...” гэв.
Хохирогч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Элсний карьераас очоод байнга элс ачдаг, ахтай хуурай ах дүүгийн харилцаатай байдаг байсан. Өвөл болоход 10-20 хоног хүйтний эрч сулартал манай ажил түр зогсчихдог юм. ахын дугаар надад хадгалаастай байдаг байсан ба над руу залгачихсан байхаар нь би эргүүлээд залгасан. Тэгээд элсний ажил цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан зогссон талаар, мөн гэрт нь очих гэж байгаагаа хэлээд утсаа тасалсан. Ус ундаа, нэг шил архи, нэг тамхи бариад гэрт нь зочилж очсон. Тэнд байгаа архиа уусан. ах “Дүүдээ нэг юм аваад өгмөөр байв ч мөнгө алга” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр ойрхон байвал архи аваад ир би мөнгийг нь шилжүүлье гээд шилжүүлээд дахиад 1 литрийн архи авсан. Тэгээд бид хоёр архи ууж суусан. Бид хоёрын хооронд өш санасан зүйл байхгүй. Бид хоёр ингэж архи дарс ууж байгаагүй. Бараг төрсөн ах дүү хоёр шиг хоорондоо харилцдаг байсан. Сүүлд эмчилгээ хийлгэснээс юм уу нэг зүйл санаад байгаа. Тэр нь тархи, толгой хэсгээс нэг зүйл дараад авсан юм шиг санагдсан. Нэг харахад толгойгоо дарчихсан, толгой маань цусанд будагдчихсан, цагдаа нар ирчихсэн байж байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хэрэг гарсан газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, мөрдөгчийн эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20/, хохирогчийн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Г.ын мэдүүлэг /хх-18-19/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмчийн №1113 дугаартай дүгнэлт /хх-27-28/, хохирогч Л.*******ын гаргаж өгсөн хор уршгийн баримт /хх-45-48/, ******* дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 34/12 дугаартай албан бичиг, хавсралт мэдээлэл, мөн иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалын мэдүүлэг /хх-74-75, 79-80/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 17 см нийт 60 см урттай нэг ширхэг төмөр сүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс: Гэрчийн мэдүүлэг /хх-20-21/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-67-75/, ажлын газрын тодорхойлолт /хх-86/, хохирогчийн дугаар данс руу хохирол төлсөн баримт /хх-88-91/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч , хохирогч, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч И.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө ******* дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” гэх ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас сүхийг зэвсэг болгон хэрэглэж Л.*******ын нүүр хэсэгт цохиж биед нь зүүн нүдний сохрол, зүүн чихэнд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн нярал, зүүн бугалга шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-3-7 дугаар тал/
/хх-10-11 дүгээр тал/
/хх-14 дүгээр тал/
/хх-20-21 дүгээр тал/
/хх-277-28 дугаар тал/
/хх-45-59, 62-65 дугаар тал/
/хх-69-73, 86 дугаар тал/
/хх-74-75 дугаар тал/
Шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлт, тайлбар:
Улсын яллагч “...хэрэгт цугларсан, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн эд зүйл шүлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Л.*******, гэрч н., Нийслэлийн шүүх шинжилгээний газрын №1113 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч И.******* нь сүхийг зэвсэг болгон хэрэглэж, хохирогч Л.*******ын нүүр хэсэг лүү сүхээр цохиж, эрүүл мэндэд нь амь насанд нь аюултай, хүнд гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах, хохирогчид эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой 1.944.009 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүний 1.200.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Дээрээс нь хохирогчийн цаашид гарах эмчилгээнд холбогдуулан 4.000.000 төгрөгийг нэмж төлж 5.200.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогчийн үзлэг эмчилгээтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын санд 1.437.000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч нь эдгээр төлбөрүүдээ төлж барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй гэсэн гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг: “...гэм буруугийн хувьд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд маргахгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн зүгээс нийтдээ 6.700.000 төгрөгийг хохирол төлбөрийг төлсөн. Үүн дээр эрүүл мэндийн даатгалын санд гаргаж өгсөн 1.735.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгчийн зүгээс гэмт буруугийн байдлаар маргахгүй. Гэхдээ тухайн нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр шинжлэн судлахад талууд хэн аль нь тухайн нөхцөл байдалд болсон үйл явдлыг санадаггүй. Хувийн таарамжгүй харилцаа байсан эсэх тал дээр маргадаггүй. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэг зүйл тогтоогдож байна. Үүнд прокурорын зүгээс хувийн таарамжгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр яллах дүгнэлтээ үйлдэж ирүүлсэн. Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс харахад хувийн таарамжгүй харилцаа тогтоогдохгүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс харж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч нь буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батбаатар: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал, учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хэргийн нөхцөл байдлыг харахад гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс харахад гэмт хэрэг гарах шалтгаанд хохирогчийн буруутай үйл байдал нөлөөлсөн байдаг. Монгол айлд архи авч орох ёс заншил зэрэг үйлдлүүд гаргасан байдаг. Сүхэн дээрээс шүүгдэгчийн гарын хурууны хээ байгаа эсэх, ямар байдлаар маргаж байгаад цохисон эсэх нь тодорхойгүй байгаа ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа. Аль аль нь согтуу байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэх,
Иргэдийн төлөөлөгч “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.*******, шүүгдэгч И.******* нар нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд юу болсон талаар огт санахгүй байгаа гэж мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нарын согтуурлын зэргийг шалгаагүй, хэн аль нь болсон үйл явдлыг санах, биеэ удирдан авч явж чадахааргүй нөхцөл байдалтай байсан хэдий ч шүүхийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т., гэрч И.*******, хохирогч Л.******* нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч И.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, согтуурсан үедээ сүхийг зэвсэг болгон хэрэглэж хохирогч Л.*******ын нүүр хэсэгт цохисны улмаас түүний биед дух яс, баруун ухархайн дээд хана, баруун хоншоор ясны урд болон дотор ханын хугарал, дух баруун хөмсөгт шарх, баруун хацарт зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч И.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэм буруугийн талаар шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...Гэм буруутайд тооцуулах.” гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч И.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.*******ын бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогчийн баримтаар нэхэмжилсэн төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардалд нийт 5,200,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 1,437,000 төгрөгийг тус тус шүүгдэгч нь төлсөн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Л.******* нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.*******д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сүхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдуулах, шүүгдэгчийн хувьд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй талаар мөн дурдуулах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус шүүхэд бас гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг “...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хавтаст хэргийн 10-11 дэх хуудас, хохирогчийн мэдүүлэг 20-21 дэх хуудас, гэрч н.ын мэдүүлгүүдээр бол тухайн гэмт хэрэг болох нөхцөлд бол хохирогч өөрөө тухайн гэмт хэрэг болох нөхцөлийг бүрдүүлэн архи согтууруулах ундааны зүйлийг өөрөө авчирсан. Дараа нь архи согтууруулах ундаа нэмж авахдаа мөн гэрч болон шүүгдэгч нарыг явуулсан гэх үйл баримт тогтоогдсон. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна...шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заагдсан 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокурорын зүгээс гаргасан 3 жил 5 сарын хорих ялыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Учир нь тухайн хорих ялын доод хэмжээ 5 жилээр зохицуулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаант холбоо, хохирогчийн буруутай үйлдэл мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд прокурор 3 жил 5 сар тогтоож байгаа нь хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж байна гэж үзэж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батбаатар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 5-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал дурдагдсан байдаг. Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргаагүй. Цаашид хохирогчийн эрүүл мэнд сарнисан хугацаа ямар байхыг мэдэх боломжгүй учраас төлбөр төлүүлсэн асуудал байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 60 настай, энэ хүний бие хаа, нөхцөл байдал ямар байх бол гэдэг нөхцөл байдлыг харж үзээсэй л гэж хүсэж байна. Мөн энэ гэмт хэрэг гарахад шалтгаалсан нөхцөл байдалд хохирогчийн буруутай үйл ажиллагаа буюу архи авчирсан үйлдэл бий. Монгол ёс заншил байлаа гээд айлд архи авч очно гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Хохирогч, шүүгдэгч хоёрын хувьд хуурай ах дүү гэдэг зүйл маш олон удаа яригдлаа. Тэгэхдээ харамсалтай нь аль аль нь ямар нөхцөл байдлаас болоод юунаас болоод маргасныг тогтооход хүндрэлтэй байна гэж харж байгаа. Нэг удаа архи авчирчихсан байж байлаа гэж бодоход ахиад тухайн үедээ гайгүй байж байхдаа дараагийн архинд бас явуулаад мөнгийг өгсөн. Хэрвээ дараагийн архиа авчраагүй байсан бол энэ асуудал бас гарах байсан уу? Нэг нь ингэж хохироод нэг нь ингээд ял эдлэх нөхцөл байдал нь байсан уу үгүй юу гэдэг асуудал бол бас бодохоор зүйл. Ийм учраас прокурорын зүгээс оноосон ялаас бага ял оногдуулж өгнө үү...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч И.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаант холбоо, хохирогчийн буруутай үйлдэл нөхцөл байдлыг харгалзан...” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэх дүгнэлт, тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүгээс “...шүүгдэгчийг өдөөн хатгасан, өөрийг нь болон ойр дотны хүмүүсийг хамруулан зүй бусаар доромжилсон, түүний биед халдсан...” зэрэг тодорхой үйлдэл хийсэн байхыг шаардах бөгөөд хохирогч Л.******* нь ахтайгаа уулзахаар ирэхдээ архи авч ирсэн, архи авч өгсөн гэх үйлдэл нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэж үзэхгүй,
мөн зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч И.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж зааснаар шүүгдэгч И.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээг гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ажлын хэсэг нь 17 см, нийт 60 см урттай, 1 ширхэг төмөр хурагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И.*******г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Л.******* цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 17 см, нийт 60 см урттай, 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ