| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Улсын яллагч А.Лхагваа,
Хохирогч О.*******,
Мөрдөгч Д.,
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407000080063 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/176 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт , *******, ******* тоотод оршин суух, урьд
Чингэлтэй дүүргийн шүүхийн 200 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзах ялаар сольсон уг ялыг эдэлж дууссан,
******* овогт *******ийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ Налайх дүүргийн *******, ******* тоот гэртээ 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдан толгойн хуйх, зүү шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх-5, хохирогчийн мэдүүлэг /хх-9-10, 11-14, 21-22/, шинжээч эмч н.гийн мэдүүлэг /хх-31-32/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-27-28/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-37-52/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг /хх-87-98/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай эхнэр архи уучихсан гэртээ ирсэн. Орой намайг гэртээ ирэхэд галаа түлээгүй, нэлээн халамцуу сууж байсан. Би орой буусан болохоор жаахан гал түлээд унтацгаасан. Тэгээд өглөө нь намайг ажилдаа ирчихсэн байхад над руу залгаад “-Галаа түлэхгүй яасан юм бэ, яасан сонин юм бэ” гэхээр нь бид хоёр маргалдаад би ажлаасаа чөлөө аваад гэртээ ирж байгаад ажлынхаа газрын н. гэх залуутай тааралдаад вискинээс хоёр татаад гэртээ орсон. Тэгэхэд эхнэр маань орилж чарлаад “Галаа түлсэнгүй” гээд байхаар нь уур хүрээд цохичихсон...” гэв.
Хохирогч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 11 дугаар сарын 25-ны өдөр ажлын эгчийн төрсөн өдөр болоод ажлын газрын 2 эгчтэй архи уугаад гэртээ ирээд унтчихсан байсан. Үүрээр босоход гэр хүйтэн байсан. Би нөхөртөө хандаж “Галаа түлэхгүй юм уу” гэсэн чинь надад “-Чи архи уухын оронд гал түлэхгүй яасан юм бэ” гэсэн. Маргааш өглөө нь босоод ирэхэд мөн гал түлээгүй байсан. Тэгэхээр нь би залгаад галаа түлэхгүй яасан юм бэ гээд залгатал чи өөрөө архи уухын оронд түлэхгүй яасан юм гэхээр нь би өөдөөс нь “-Яахаараа би гал түлэх ёстой юм. Чи бид хоёр цуг хийх ёстой юм байгаа биз дээ” гээд хашгичихсан. Тэгээд удалгүй согтуу хүрч ирэхээр нь би “-Чи муу архи ажилдаа явалгүй, архи уучихсан байна ш дээ, яагаад архи уусан юм гээд маргалдсан. Би нүүр юм уу гар хэсэг рүү нь маажчихсан байсан. Тэгээд уур нь хүрсэн юм уу яасан юм намайг үсдээд авсан. Үснээс дараад толгой руу хоёр цохисон. Тэгээд жаахан хэрүүл болсон. Ийм болохоор би цагдаа дуудсан...” гэв.
Мөрдөгч Д. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Түр хамгаалах байрны мэргэжилтэн н. нь хохирогч н.******* гэж хүн “-Цагаан сарын болох гэж байгаа болохоор би эндээс гараад яах вэ” гэж хэлсэн гэж утсаар надад хэлсэн. Тэгээд би н. гэж хүн рүү “-Та над руу Цагаан сарын баярын дараа н.*******г ийм хүнд хүлээлгэж өгч байна” гэсэн утгатай хүсэлтээ VIBER-аар хүсэлтээ явуулах боломжтой юм уу гэж хэлээд хүсэлт бичүүлж аваад гаргахдаа тэгж хэлээд гаргаж байсан. Энэ хэрэг надад шинэ жилийн үеэр ирсэн. Би өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан зүйл ангиар хэрэг шалгаж байсан боловч гэрч хохирогчийг байлгах байранд оролцогч нарыг байлгаж, ийм процесс болоогүй боохоор энэ талаар мэдэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Уучлалт хүсэж байна. Түр хамгаалах байрны дугаараас над руу байнга залгасан зүйл байхгүй. Түр хамгаалах байрны мэргэжилтэн надад “-Хохирогч О.*******: гарахгүй” хэлсэн талаар мөрдөгч надад мэдэгдсэн. Мөрдөгч заавал очиж уулзах шаардлагагүй, та эсвэл ар гэрийнхээ хүмүүсийг ирүүлээд нөхцөл байдлыг баталгаажуулж авах боломжтой талаар хохирогчид хэлсэн...” гэв.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад түүний гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, ажил эрхэлдэг байдал, анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, өрдөн шалгах ажиллагаанд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөн гэм буруу дээрээ маргадаггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангиан 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн. О.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, бусдад төлөх төлбөргүй байна. Иймд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж, нийгмийн аюулын зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй болохыг тус тус дурдаж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ Налайх дүүргийн *******, ******* тоот гэртээ 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдан толгойн хуйх, зүү шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-21-22 дугаар тал/
/хх-27-28 дугаар тал/
/хх-37-39 дүгээр тал/
/хх-40-52 дугаар тал/
/хх-53 дугаар тал/
/хх-54 дүгээр тал/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь хохирогч О.*******гийн нуруу хэсэгт гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 14949 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.******* нь хохирогч О.*******гийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасны дагуу Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваа нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох санал гаргасныг Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон болохыг дурдвал зохино.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ