Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч А.Лхагваа,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2307003370038 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******,******* сум,*******, оршин суух бүртгэлтэй, одоо сумд оршин суух хаягтай, урьд

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг ялыг эдэлж дууссан,

******* овогт *******гийн ******* /РД:/,

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ийн “” нэртэй газар бэлчиж байсан иргэн Л.ын эзэмшлийн сартай чойном тамгатай, хүрэн алаг, далан дээрээ бидэртэй, 4 өсгий нь цагаан 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, унаж яван, хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 23 цагийн үед дүүргийн , тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүсний дэлгүүрийн эзэн Ө.д 350,000 төгрөгөөр худалдан борлуулж хохирогч Л.д 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хүний адуу мал авч яваад дэлгүүрт 350.000 төгрөгөөр зарсан нь миний буруу. Дэлгүүрийн хохирлыг барагдуулсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/, хохирогч Л.ын мэдүүлэг /хх-14-15/, гэрч н.ий мэдүүлэг /хх-18-19/, хөрөнгийн үнэлгээний Дамно компанийн шинжээчийн дүгнэлт /хх-26-29/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8/, мөрдөгчийн эд зүйл хураан авсан болон буцаан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт болон ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-61-66/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, 2024.03.15-ны өдрийн гэрчийн бичиж өгсөн тайлбар /хх-80/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Х.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ийн “” нэртэй газар бэлчиж байсан иргэн Л.ын эзэмшлийн сартай чойном тамгатай, хүрэн алаг, далан дээрээ бидэртэй, 4 өсгий нь цагаан 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, унаж яван, хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 23 цагийн үед дүүргийн , тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүсний дэлгүүрийн эзэн Ө.д 350,000 төгрөгөөр худалдан борлуулж хохирогч Л.д 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-8-10 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.ын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо, ийн хөрөө арааманд үл таних залуу манай алаг үрээг унаад явчихсан. Бид нар араас нь 4 өдөр хайгаад олоогүй гэж туслах малчин хэлэхээр нь би дахиад 3 хоног хайгаад олоогүй...миний алдсан адуу сартай чойном тамгатай, хүрэн алаг, далан дээрээ бидэртэй, 4 хөл нь өсгий цагаан, арабын 25 хувьтай эрлийз залуу адуу байсан. би тухайн адууг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 14,000,000 төгрөгөөр үнэлж авсан...” гэх мэдүүлэг,

/хх-14-15 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ө.ий өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр оройн 23 цагийн орчимд дүүргийн , тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт үл таних 30-35 орчим насны өндөр нүүр нь шалбарсан бор царайтай залуу орж ирээд морь авах уу гэсэн. Би авахгүй гээд хөөгөөд гаргахад 2 удаа орж ирээд гуйсаар байгаад 350,000 төгрөгөөр зарсан....дэлгүүрээс 100,000 төгрөгт архи, тамхи, идэж уух юм аваад 250,000 төгрөгийг бэлнээр авч явсан...” гэх мэдүүлэг,

/хх-18-19 дүгээр тал/

  1. Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НД-23-180 дугаар “...4 настай 25 хувь Араб эрлийз гэх адуу 3,500,000 төгрөг...” гэх дүгнэлт,

/хх-26-29 дүгээр тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-59 дүгээр тал/,

  1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ10 дугаар шийтгэх тогтоолын хуулбар

/хх-61-66 дугаар тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-73-76 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийн хязгаарлалтын бүсийг Өмнөговь аймгийн сумаас гарахыг хязгаарлахаар тогтоох дүгнэлтийг гаргаж байна. Шийтгэх тогтоолд Х.******* нь бусдад төлөх төлбөргүй. Баривчлагдсан болон цагдан хоригдсон хоногийн тухайд шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 10 хоногийг зорчих эрх хязгаарлах ялыг нэг хоногоор тооцож, нийт 7 сар 20 хоног зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах ялын саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч Х.*******ын эд хөрөнгийг хураах, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт тогтоох, тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл байхгүй болохыг дурдаж,  мөн дээрээс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсогдмогц сольж хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээгээр солих дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 3,500,000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол болох адууг биет байдлаар буцаан өгсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байгаа байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон 9 хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ыг “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.*******т зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.*******ын цагдан хоригдсон 9 хоногийн нэг хоногийг  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 5 /тав/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг Өмнөговь аймгийн сумын хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр сумд оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 5 сар 21 хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ