Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч А.Лхагваа

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******,

шинжээч эмч Э. /цахимаар/

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн
2407000430064 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан
хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*******,******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* дугаар ангид ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Налайх дүүрэг, *******, тоотод оршин суух хаягтай, урьд

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэсжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, уг ялуудыг эдэлж дууссан,

******* овогт *******ын ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө 03 цагийн үед ны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар анги орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.тай “архи ууж, тээврийн хэрэгсэл барилаа” гэх шалтгаанаар маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, татаж унагаан нүүр хэсэгт гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тухайн өдөр ажлынхаа даргатай уулзаад, хот ороод хүргээд өг гэхээр нь хүргэж өгөөд байж байтал манай хүн “-Ирэхгүй юм уу” гэж  залгасан. Гэрт очсон чинь эхнэр уучихсан  байсан. Хэрүүл хийгээд яах вэ гээд анги руу явчихсан байсан ба очоод унтчихсан байсан. Шөнө 02 цаг өнгөрөөд сэрэхэд манай байгаагүй. Түүний хаана байгааг галчаас асуутал гадаа найз нь ирчихсэн байгаа гэж хэлсэн.  Тэгээд гараад хартал гадаа манай машин байсан. Тэгээд машинаа таниад яваад очтол согтуу байхаар нь машинаас нь татаж унагаагаад цохичхоод машинаа аваад явсан. Маргааш өглөө нь би ажилтай байсан ба ээлжид гарч таарсан. Ээлждээ хоноод байж байтал өглөө нь хүүхэд маань залгаад ээж ингэчихлээ гэж хэлсэн гэсэн...”  гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай дүү /амь хохирогч/ 30-ны өдөр 11 цагт 30 минутад 10 дугаар хороололд таксинд явж байсан гэж ярьсан. Тэгээд дүү маань гэртээ 18:00-19:00 цагийн үед ирсэн. Харин н.******* нь согтуу оос манай ахынд ирсэн байсан. Манай ахад архи ууя гэхээр нь манай ахын том охин “-Аав архи уухгүй” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд манай ах н.*******ыг гэрт нь хүргэж өгье гээд аваад явахад н.*******ыг цэргийн ангид буусан юм байна лээ. Манай дүү гэртээ ирээд  нүүрс буулгаж байсан ба тэр үед манай дүүг гараашд зодсон байсан. Миний дүү өөрийн 4 хүүхдээ дагуулаад н. рүү очоод “-н.******* намайг алах шахлаа, би амжиж нүднийхээ шилийг авсан. Тэгэхгүй бол нүдгүй үлдэх шахлаа” гэж хэлсэн байсан. Тэгээд буцаж ороод гэртээ 3 бага хүүхдээ орхичхоод мэдүүлэгтээ дүү маань цэргийн анги руу явсан юм шиг байгаа юм. Хавтаст хэрэгт том охины мэдүүлэг зөрж байсан. Охины мэдүүлэгт “-Ээж 14 цагийн үед орж ирээд гэрт хашхичихаад унтчихсан” гэж хэлсэн байсан. Яг үнэндээ 14 цаг 55 минутаас 15 цагийн хооронд цэргийн ангид дүүг маань зодсон байсан. Тэр бичлэгийг харсан. Тэгээд том охинд нь “Ээж нь үхэх гээд байна, түргэн тусламж дуудаад өгөөч” гэхэд нь дуудаж өгөөгүй. Тэрэнд би харамсалтай байгаа. Миний дүүг зодчихоод ирэхдээ гэртээ ирээд согтуугаар ээж, ахыгаа аваад Улаанбаатар хот руу айл руу хүргээд гэртээ ирсэн” гэдэг. Миний дүү ахдаа “Ах аа энд ингэж өвдөөд байна, энд юу байдаг юм болоо” гэж асуусан байдаг. Хөндлөнгөөс харахад бөөр хэсэг нь хөхрөөд язарчихсан байсан. Шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа ба энэ талаар шинжээчээс асууя гэж бодож байна. Энэ н.******* миний дүүг санаатай алсан гэж бодож байна. Удаа дараа бидний нүдэн дээр зодож байсан. Баяр ёслол болж байхад утсыг нь аваад тэр хүн үхэх гэж байхад хаяад явсан юм бэ. Хүүхдүүд нь “Ээж алга дарам газар цусаар бөөлжчихсөн байсан” гэж хэлсэн гэдэг. Тэгэхэд н.******* нь би хараагүй гэхэд хүүхдүүд нь “Аав өөрөө хөлөөрөө цусыг нь арчаад байж байсан гэдэг. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөгч н.Дөлгөөн гээд залуу ар гэрээс нэг хүн ирж уулзаарай гэж хэлсэн. Тэр цагдаа ил яр шарх сорви байхгүй байсан, задланд орох шаардлагагүй гэж хэлсэн. Ямар шалтгаанаар оруулахгүй байгаа талаар лавлаж, задлан хийлгэхээр болсон. Задлангийн ширээн дээр аймшгийн хүн хэвтэж байсныг н.******* харсан. Хохирогчийн уусан согтууруулах ундааны зүйл цусанд нь яагаад гараагүй юм бэ. н.*******ын мэдүүлэгт 2023.12.31-ний өглөө 2 литрийн шар айраг уусан гэсэн байдаг. Тэр хүн өөртөө түргэн тусламж дуудах боломжгүй байсан. Учир нь гар утас, машиныг нь аваад явчихсан байсан. н.******* болон түүний том охины мэдүүлгээр миний дүүг мөнхийн архичин байсан талаар ярьдаг. Ямар амьдралтай ирсэн хүн одоо 2 хашаа байшин, гарааштай, машинтай амьдралыг яаж бий болгосон юм бэ гэдгийг н.*******аас асуумаар байна. Сард 4-5 удаа уудаг ба уухаараа 2-3 өдөр үргэлжилдэг гэсэн байсан. Бодвол 2 хоног шартаад хэвтдэг байх. Цаад утгаараа миний дүү ямар ч хэрэггүй байсан талаар ярьж байна. Ямар давуу эрхээрээ нэг ажил хийдэг байж 2 цалин аваад байгааг гайхаж байна. Өдийг хүртэл бид юу ч гэж дугараагүй. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш юу ч дугараагүй. Хохирогчийн ажил явдалд н.*******ын ах дүү нар нь оролцоогүй...” гэв.

 

Шинжээч Э. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаачийн цогцост үзлэг хийхэд шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй. Биеийн хэсэг газруудад хөнгөн  зэргийн гэмтлүүд байсан. Жишээ нь дээд уруулын няцарсан шарх, мөн гэмтлийн зэрэгт хамаарахгүй зарим гэмтлүүд болох баруун дээд зовхины цус хуралт, баруун мөр, хэвлий, баруун гуя, зүүн мөр, зүүн сарвуу, өвдөгний цус хуралт, ташаа, зүүн шанааны зулгаралт зэрэг гэмтлүүд байсан. Талийгаачийн ууж хэрэглэсэн спиртийн зүйл нь задрахдаа тодорхой төрлийн бодисоор задардаг ба задардаг элемент нь элгэнд хүчтэй үйлчилсэн гэж үзсэн. Элэг чинь спиртийг хоргүйжүүлдэг үүрэгтэй, цусан хангамжаар баялаг эрхтэн. Спиртийн задралын элемент яваад хэсэг газрууд буюу бай эрхтнүүдэд хордлого үйлчилж байна гэсэн үг. Уг үйлчилж байгаа хордлогын нөлөөллийн улмаас эд эсийн шинжилгээгээр микро түвшинд гарсан. Үүн дээр нэмэгдээд макро түвшинд хийсэн шинжилгээ байна. Микро түвшинд хийсэн шинжилгээнд тэр элэгдлүүд нь яаж гарч ирж байна вэ гэхээр нойр булчирхайн тогтмол үхжил, голомтлог цус  харвалт, бөөрний сувганцрын тархмал үхжил,   зүрхний булчингийн  хөндлөн  тасархай, дотор эрхтний бичил цус алдалт, мөн тархины хаван үүсгэж, талийгаач нь нас барсан байдаг...Гүн хордлого орохоос өмнө эмнэлгийн туслалцаа үзүүлээд амь нас аврагдах байдал харилцан адилгүй. Энэ төрлийн хордлого авсан тохиолдолд амь нас аврагдах боломжгүй...Ойлголтоор 6.7 бүхэл гэдэг нь ходоодны шингэнд илэрч байгаа спиртийн хэмжээг илэрхийлж байгаа юм. Цусанд спиртийн агууламж илэрсэн тохиолдолд согтолтын зэрэг тогтоодог. Хохирогчийн ходоодны шингэнээс 6.7 хувийн спиртийн хэмжээ илрээд байгаа нь цусанд шимэгдэж амжаагүй гэсэн үг. Уугаад удаагүй гэж ойлгож болно. Тухайн хүний бие физиологид 30-40 минутад ходоодонд байгаа агууламж зэргийг хамаараад нарийн гэдэсний салст, судасны ханаар шимэгдээд цусанд орох юм. Тиймээс цусанд илрээгүй гэдэг нь цусанд орох хэмжээний хүртэл судасны ханаар шимэгдээгүй байна гэсэн үг...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-19-20/,хохирогчийн хууль ёсны мэдүүлэг ийн мэдүүлэг 24-25, гэрч н. 27, гэрч н. /хх-29/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-13-32/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-35-36, 38/, цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-47-56/, материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-62-63/, шинжээч эмчийн мэдүүлэг /хх-65/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор баримтуудыг /хх-79-91/ зэрэг баримтыг шинжлэн судлав.             

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 03 цагийн үед ны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар анги орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.тай “архи ууж, тээврийн хэрэгсэл барьлаа” гэх шалтгаанаар маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, татаж унагаан, хүүр хэсэгт гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч н.*******аас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч н.******* нь бусдад төлөх төлбөргүй гэдэг дүгнэлтээ гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө 03 цагийн үед ны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар анги орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.тай “архи ууж, тээврийн хэрэгсэл барилаа” гэх шалтгаанаар маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, татаж унагаан нүүр хэсэгт гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед талийгаач эгч залгаад “би 4 хүүхдээ аваад явж байна, танайд очиж болох уу” гэхээр нь би цааргалаад, хэрэлдэж уралдахаараа л манайх руу гүйхээ боль гэж хэлсэн. Тэгээд цаг орчмын дараа 4 хүүхэдтэйгээ ирчхээд удалгүй буцаад явсан. Удалгүй 30 орчим минутын дараа 3 бага хүүхдээ аваад хүрээд ирсэн. Том охиноо гэр рүүгээ явсан гэж хэлсэн. Манай гэрт эгч жаахан сууж байгаад нөхрөө авч харина гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь үүрээр хүргэн ******* руу залгахад “энийгээ ирж ав” гээд манай эгчийг хэлэхээр нь би лай гэж бодоод утсаа салгачихсан ...” гэх мэдүүлэг,

/хх-29-30 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би 24 цагийн ээлжтэй ажиллаж байсан. Орой 20 цагийн үед ******* амарч байсан мөртлөө ажил дээр хүрч ирээд талийгаач г “уучхаад янз бүрийн юм яриад байна” гэж байсан. Тэгээд надтай хамт зурагт харж сууж байгаад унтчихсан, тэрнээс өмнө талийгаач над руу залгаад байхаар нь *******ад хэлэхэд “аваад яах юм бэ, надтай л ярих гэж байгаа биз” гээд унтчихсан. Ингээд 30-31-ний өдөрт шилжих шөнийн 20 цагийн үед нууцалсан дугаараас залгахаар нь би г гэж мэдэлгүй утсаа автал дугаараа нууцалж залгасан байсан. намайг “гараад ир, би ангийн чинь гадаа ирчихлээ" гэхээр нь би гараад очиход нэлээд согтуу байдалтай нэг том пиво авчихсан, автомашинаа барьчихсан ирсэн. Тэгээд би “согтуу машин тэрэг барьж болж байгаа юм уу” гэхэд “зүгээрээ” гэж байсан. Бид хоёр ойр зуурын юм ярилцаад 30 орчим минут болсон бөгөөд өөрсдийнхөө талаар их зүйл яриагүй. *******ыг асуухаар нь би унтчихсан гэтэл "заза би Ганбааг өглөө ирж авъя, эндээ унтаж байг” гэж байсан. Тэгээд юм яриад сууж байтал автомашины цонхоор ******* тулаад ирж байгаа харагдсан, тэгээд гийн хаалгыг онгойлгонгуутаа “хар пизда чинь, согтуу машин бариад байхдаа яадаг юм” гээд пивыг нь авч шидээд г автомашинаас шууд татаж унагаад нэг удаа цохиод автомашинаа бариад г надтай үлдээчхээд яваад өгсөн, би ч араас нь Ганбаа чи г аваад яваач дээ” гээд орилоод үлдсэн. ******* ч тэр чигтээ давхиад явчихсан. Тэгээд би г хүргээд өгье гэхэд гэр рүүгээ явахгүй, Нисэхийн хороонд байдаг дүүгийндээ оччихно гээд байхаар нь “би чамайг тийм хол хүргэж өгч чадахгүй” гээд өөрийнх нь гэр рүү түшээд, сугадаад хүргэж өгсөн. Би г хүргэж өгөх гэж нэлээд юм болсон. нэлээд согтуу хөл дээрээ тогтох чадваргүй байсан учраас замдаа бол олон халтирч унасан. Тэр болгонд нь сугадаад өргөөд босгоод аваад явсан. Тэгээд гэрийнх нь яг хамар хашааны хажууд явж байтал ******* урдаас гарч ирээд тосоод авахаар нь би эхнэрийг нь хүлээлгэж өгчхөөд *******ад “за за би явлаа шүү” гээд ажил руугаа буцаад явсан...”  гэх мэдүүлэг,

/хх-31-32 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ийн өгсөн: “...гэртээ унтаж байхад аав, ээж хоёр маргалдаад орж ирсэн, тэгэхдээ ээжийн нүд хөхөрчихсөн байсан, намайг автомашинаасаа буулгахдаа бол зүгээр байсан. Тэгээд аав маргалдаж байгаад гараад явчихсан, ээж гэртээ үлдээд унтаад л байсан. ...Ээжийн нүдийг аав цохиод хөхрүүлчихсэн гэдгээ ажил явдлын үеэр надад хэлж байсан, би ер нь аавтайгаа илэн далангүй байдаг, бид хоёр бие биеэсээ юм нуугаад байдаггүй юм...” гэх мэдүүлэг,

/хх-35-36, 38 дугаар тал/

 

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 174 дугаар: “Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаач Д.гийн цогцост дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, баруун дээд зовхи, мөр гуя, зүүн шанаа, дээд, дүүд зовхи, мөр, сарвуу, ташаа, өвдөг, хэвлийд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун дээд зовхины цус хуралт нь хуучин бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл өвчтэй байжээ. Цусанд спиртийн агууламж илрээгүй. Ходоодны шингэнд /6.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Талийгаач Д.гийн цогцост тогтоогдсон дээд уруулын салстад няцарсан  шарх, цус хуралт болон зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,

/хх-60-63 дугаар тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-78 дугаар тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-81-84, 86-91, 94-98, 122 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь амь хохирогч Д.г татаж унагаан нүүр хэсэгт гараараа цохисон болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 174 дугаартай “...зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь...” гэх дүгнэлтээр тогтоогджээ.

Түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь нас барсан шалтгаант холбоогүй тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “...сэтгэл санааны хохирлоо шүүгдэгч н.*******аар төлүүлмээр байна. Дээрээс нь н.*******аас асуухад урьд байдаг хашаа байшингаа миний дүү н.ид зарсан байх аа. Тэрийг яаж буцааж өгөх гэж байгаа талаар асуумаар байна...” гэх тайлбар гаргасан хэдий ч шүүгдэгч Ч.*******ад холбогдох хавтаст хэрэгт хохирол, төлбөр, хор уршигтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ч.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидитэй, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 520 /таван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ