Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон зээ овогт ******* *******эд холбогдох 2426000000015  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 26-277 тоотод оршин суух хаягтай,

урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 2018/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон зээ овогт ******* ******* /регистрийн дугаар: ЙЮ:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Алтан холбоо” ресторанд үйлчлүүлж байсан хохирогч ******* эзэмшлийн 1 хос адууны арьсан гутал, эмэгтэй фудволк, эмэгтэй ноолууран өмдийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч С.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирлоо өнөөдөр төлнө. Цаашид архи ууж, хулгай хийхгүй” гэв.   

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 цагт манай байгууллага нь шинэ жилийн арга хэмжээгээ “Алтан холбоо ресторанд зохион байгуулсан. Би 19 цаг өнгөрч байхад очоод “Алтан холбоо” рестораны 1 давхрын хувцас солих өрөөнд хувцсаа сольсон юм. Тэгээд 22 цагийн үед хувцсаа солих гэтэл миний 7 хоногийн өмнө захаас 380,000 төгрөгөөр худалдаж авсан цагаан саарал өнгийн урт түрийтэй адууны арьсан гутал 1 хос, 2022 онд 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан хар өнгийн эмэгтэй гоёо брэндийн ноолууран өмд 1 ширхэг, поло захтай цагаан өнгийн 25,000 төгрөгөөр худалдан авч байсан эмэгтэй фудволк 1 ширхэг зэрэг алга болсон байсан. Нэг давхрын коридорын буланд хувцсаа солиод үлдээсэн юм. Би хоцорч очсон болохоор хувцсаа хаана солихыг мэдэхгүй, коридорын буланд цэнхэр өнгийн торон уутанд хийгээд үлдээсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн ажилчидын шинэ жилийн арга хэмжээ манай байгууллага дээр болж байсан юм. Тэгээд Цэцэгмаа гэх эмэгтэй 22 цагийн үед арга хэмжээ тарахаас өмнөхөн 1 давхрын хуучин корпусын буланд өлгүүрний хажууд тавьсан байсан торон ууттай гутал, өмд алга болсон байсан гэсэн. Тэгээд бид байгууллагынхаа камерын бичлэгийг үзтэл тухайн хувцас тавьсан гэх газар луу туссан камер байхгүй, харин тухайн коридороос хаалга руу гарсан хэсгийн камерт хар өнгийн хувцастай залуу зогсож байгаад, тухайн коридорын гэрлийг унтрааж өрөөнүүдийн хаалга үүдийг татаж үзэж явж байгаад, тухайн эмэгтэйн хувцсаа тавьсан гэх булан руу ороод гарч ирэхдээ торон ууттай гутал барьж гарсан нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Маргааш нь бил үү нөгөөдөр нь манай үүдээр зогсож байгаад гарсан. Бичлэгт тухайн залуугийн дүр төрх содон танигдахаар бичигдсэн байсан. Би тухайн бичлэгт дурдагдсан залууг харвал шууд танина” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаагаас нэг хүн ирээд надад хэлэхдээ “Алтан холбоо” ресторанаас хүний гутал, эд зүйл хулгайлсан гэж хэлээд би мэдсэн. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өглөө С.******* нь өглөө гэрээс гарч яваад 3 хоног яваад ирсэн. Би хаагуур яваад ирсэн талаар мэдэхгүй. С.******* ирэхдээ ямар нэгэн зүйл авч ирээгүй. Би тухайн үед хаагуур хоноод тэнээд яваад байгаа юм гэж асуухад ямар нэгэн зүйл хэлж яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

        2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

       Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12/35 дугаартай ”...1 хос адууны арьсаар хийгдсэн эмэгтэй хүний урт түрийтэй хуучин гутал  250,000 төгрөг, эмэгтэй хүний хуучин ноолууран өмд 150,000 төгрөг, эмэгтэй хүний хуучин фудволк 20,000 төгрөг, нийт 420,000 / Дөрвөн зуун хорин мянган/ төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан  /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 

       2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

      

        2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С.*******ийн гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх- ийн 27-29 дүгээр хуудас/,

 

        Шүүгдэгч С.*******ийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

      

        Шүүгдэгч С.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч С.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Яллагдагч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Алтан холбоо” ресторанд үйлчлүүлж байсан хохирогч ******* эзэмшлийн 1 хос адууны арьсан гутал, эмэгтэй футболк 1, эмэгтэй ноолууран өмдийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсаны улмаас 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч , гэрч н.Суурьтогтох, н.Энхсайхан нарын мэдүүлэг, таньж олууллах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээчин н.Оюундарийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, С.******* нь гэмт хэрэг үйлдэж явах үедээ өмссөн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч С.******* нь шунахай сэдэлтэйгээр бусдын эд хөрөнгийг далд аргаар бусдын хууль ёсны өмчлөгч эзэмшигчид мэдэгдэлгүйгээр өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирлоо өнөөдөр төлнө. Цаашид архи ууж, хулгай хийхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч С.*******эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Алтан холбоо” ресторанд үйлчлүүлж байсан хохирогч ******* эзэмшлийн 1 хос адууны арьсан гутал, эмэгтэй фудволк, эмэгтэй ноолууран өмдийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч С.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ******* “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 цагт манай байгууллага нь шинэ жилийн арга хэмжээгээ “Алтан холбоо ресторанд зохион байгуулса. Би 19 цаг өнгөрч байхад очоод “Алтанхолбоо” рестораны 1 давхрын хувцас солих өрөөнд хувцсаа сольсон. Эргээд 22 цагийн үед хувцсаа солих гэтэл миний 7 хоногийн өмнө захаас 380,000 төгрөгөөр худалдаж авсан цагаан саарал өнгийн урт түрийтэй адууны арьсан гутал 1 хос, 2022 онд 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан хар өнгийн эмэгтэй гоёо брэндийн ноолууран өмд 1 ширхэг, поло захтай цагаан өнгийн 25,000 төгрөгөөр худалдан авч байсан эмэгтэй фудволк 1 ширхэг зэрэг алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч ******* “...Тухайн өдөр Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн ажилчдын шинэ жилийн арга хэмжээ манай байгууллага дээр болж байсан юм. Тэгээд Цэцэгмаа гэх эмэгтэй 22 цагийн үед арга хэмжээ тарахаас өмнөх нь 1 давхрын хуучин корпусын буланд өлгүүрний хажууд тавьсан байсан торон ууттай гутал, өмд алга болсон байсан гэсэн. Тэгээд бид байгууллагынхаа камерыг бичлэгийг үзтэл тухайн хувцас тавьсан гэх газар луу туссан камер байхгүй, харин тухайн коридороос хаалга руу гарсан хэсгийн камерт хар өнгийн хувцастай залуу зогсож байгаад тухайн коридорын гэрлийг унтрааж тухайн өрөөнүүдийн хаалга үүдийг татаж үзэж явж байгаад тухайн эмэгтэйн хувцсаа тавьсан гэх булан руу ороод гарч ирэхдээ торон ууттай гутал барьж гарсан нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь манай үүдээр зогсож байгаад гарсан. Тухайн бичлэгт бол тухайн залуугийн дүр төрх содон танигдахаар бичигдсэн байсан. Би тухайн бичлэгт дурдагдсан залууг харвал шууд танина” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Д.******* “..Надад хэлэхдээ “Алтан холбоо” ресторанаас хүний гутал, эд зүйл хулгайлсан гэж хэлээд би мэдсэн. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өглөө ******* нь өглөө гэрээс гарч яваад 3 хоног яваад ирсэн тэгээд би хаагуур яваад ирсэн талаар мэдэхгүй. ******* ирэхдээ ямар нэгэн зүйл авч ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,  2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 15-17 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12/35 дугаартай”... 1 хос адууны арьсаар хийгдсэн эмэгтэй хүний урт түрүүтэй хуучин гутал 250,000 төгрөг, эмэгтэй хүний хуучин ноолууран өмд 150,000 төгрөг, эмэгтэй хүний хуучин фудволк 20,000 төгрөг, нийт 420,000 / Дөрвөн зуун хорин мянга/-н төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан  /хх-ийн 33-35 дугаар хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 22-26 дугаар хуудас/,  2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С.*******ийн гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх- ийн 27-29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч С.*******эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

 Хохирогч нь 420,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар 40  минутын хугацаагаар түр завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогч д 420,000 төгрөг төлсөн болох нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны   өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр  нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж байна.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шинжээчээр дүгнэлт гаргуулахгүй гэсэн. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан 420,000 төгрөгийг төлсөн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл CD 1 ширхэг, бичгийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.******* нь өөрийгөө өмгөөлж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Боржигон зээ овогт ******* *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

             

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон зээ овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигон зээ овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч С.******* нь хохирогч д 420.000 төгрөг төлсөн,  хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт  хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 М.МАНДАХБАЯР