Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0373/З |
Дугаар | 128/ШШ2022/0608 |
Огноо | 2022-08-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Ч*********” ХХК,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.З*********, Ц.А*********,
Хариуцагч: Х********* корпорацийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.С*********,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*********,
Гомдлын шаардлага: “Х********* корпорацийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.С*********-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0056503 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг багасгахыг даалгах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З*********, хариуцагч П.С*********, хариуцагчийн итгмэжлэгдсэн төлөөлөгч Д.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны явцад гомдол гаргагчаас “Х********* корпорацийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.С*********-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0056503 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг багасгахыг даалгах” гэж өөрчилсөн гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 4,131,294 төгрөгөөр торгож, 2022 оны 1 дүгээр улирлын төлбөр болох 35,924,295.41 төгрөгийг төлүүлэхээр 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0056503 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.
“Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-д “Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу хуульд заасан хураамжийг төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл Монгол банкны мөнгөний бодлогын жилийн хүү дээр 5 хувийг нэмж тооцохоор заасан байна.
Харин Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг тодорхойлохдоо “...мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг. Тухайлбал, бодлогын хүү нэмэгдсэнээр/буурснаар (хатуу зөөлөн бодлого) банкууд эрсдэл багатайгаар харьцангуй өндөр/бага өгөөж олох боломжтой болж, банкууд шийдвэр гаргалтаа өөрчилж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүний хөтөч хүү болдог байна..., … Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан..." гэсэн байна.
Үүнээс харахад Монголбанкны мөнгөний бодлогын хүүгээр дамжуулж тухай бүрт нь эдийн засгийг тогтвортой түвшинд барьж, чиглүүлэх үүднээс жилийн бодлогын хүү зарлаж улмаар үүнийг нь бусад банк удирдлага болгон харилцагч нартайгаа мөнгөний бодлогын хүүтэй уялдуулж хадгаламжийн хүү, зээлийн хүүг тогтоодог байна.
Яг энэ үзэл баримтлалаар Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-д заасан "Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь мөнгөний бодлогын жилийн хүү дээр 5 хувийг нэмсэн нь 1 жилийн хүүний тооцоолол бөгөөд улмаар торгох заалт нь 1 жилийн хүүгээр торгох заалт гэж ойлгогдож байна.
Жишээлбэл банк даатгалын 100,000,000 төгрөгийн хураамж төлөх ёстой бөгөөд үүнийгээ нэхэмжлэлд заасан хугацаанд төлөөгүй бол мөнгөний бодлогын жилийн хүү дээр 5 хувийг нэмж үржүүлээд гарсан тоо нь даатгалын хураамж төлөөгүй 1 жилийн торгуулийн төлбөр болох юм. /Манай тохиолдолд мөнгөний бодлогын жилийн хүү 6.5 хувь/
Тиймээс {100,000,000төг х (6.5 хувь/жил+5хувь/жил)=11,500,000 төгрөг/жил} бөгөөд нэг жилд 11,500,000 төгрөгийн торгууль төлөх бөгөөд нэг өдөрт (11,500,000төгр:365хоног=31,507төгр/хоног) 31,507 төгрөгийн торгууль төлөхөөр байна.
Улмаар уг торгуулийг тавьсан зөрчлийн шийтгэх хуудсыг үйлдэхдээ Хадгаламжийн даатгалын корпораци сан нь даатгалын хураамжийн төлбөр төлөх сүүлийн өдрөөс торгууль оногдуулах өдрийг хүртэлх хоногийн тоогоор торгохоор харагдаж байна.
Яг энэ эдийн засгийн үндсэн суурь үзэл баримтлалд тулгуурлаж улс даяар мөнгөний бодлогын хүү гэж албан ёсоор хэрэгжүүлж байсан бөгөөд Хадгаламжийн даатгалын корпораци ч мөн адил 2020 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2021 оны 1, 2 дугаар улиралд даатгалын хураамжийг дүнгээс торгууль ногдуулахдаа дээрх математик аргачлалаар торгож байсан байна.
Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 0056503 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар "Ч*********" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-д заасны дагуу 4,131,294 төгрөгөөр торгохдоо Мөнгөний бодлогын жилийн хүү болох 6.5 хувь дээр 5 хувийг нэмж, нийт жилийн 11.5 хувиар торгосон нь тухайн захиргааны акт илэрхий алдаатай болсон байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу Х********* корпораци сангийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах хянан шалгагч П.С*********-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0056503 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Өөрөөр хэлбэл Монгол улсын мөнгөний эргэлт хэр байх вэ гэдгийг тодорхойлдог хүчин зүйл бүхий маш том хэм хэмжээг зохицуулж байна. Гэтэл энэ бодлогын хүүг хэрэгжүүлэхдээ нийгэм, эдийн засгийн мөнгөний хэмжээг хэрэгжүүлж буй хувь хэмжээний хувьд зөв ашиглаж жилийг сард хувааж түүн тохирсон хоногоор үржүүлж тухайн хэм хэмжээг ашиглаж байсан. Өмнөх 2020 оны 1, 2 дугаар улирлын зөрчлийн актыг харвал 189 хоног хугацаа хэтэрсний улмаас торгов гэсэн байна. Хугацааны хувьд жилийн дараа ч торгож болно. Хугацаа хэтэрсэн гэдэг зүйл заалт байхгүй. Хэчнээн хугацааны дараа торгож болох зохицуулалт байгаа учраас 189 хоногийн дараа торгож байна. Ингэж болж байгаа нь юуг харуулж байна гэхээр зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж байгаа улсын байцаагчийн хувьд Хадгаламж даатгалын корпорацийн даатгалын хураамжийг төлөөгүй байсан ч бид тэр төлөөгүй захиргааны актад хугацаа хэтэрч зөрчлийн хэрэг үүсгэх, торгох боломжгүй нөхцөл байдал үүсэхгүй юм. Хэзээ ч торгож болно гэдгийг харуулж байна. 189 хоногоор торгож болж байгаа, 98 хоногоор торгож болж байгаа нь хоёр торгуулийг нэг зөрчлийн актаар торгож болгож байгаа юм.
Өөрөөр хэлбэл төлөх ёстой даатгалыг араас нь нөхөж очоод торгож болдог хэм хэмжээ байж байхад нийгэм, эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгч хувь хэмжээг жилээр хувааж болох зохицуулалтыг ашиглаж хэрэглээд улмаар 2020 онд бид торгуулсан. Үүнийгээ төлөөд явж байна. Монгол банкнаас тодруулга авахад бодлогын хүүг жилээр хувааж хэрэглэж болно. Жилийг сараар хувааж хэрэглэнэ. Түүнд хүү тооцож, торгууль ногдуулах асуудлыг үүгээр зохицуулж болно гэж заасан. Гэтэл 2022 оны 1 улирлын торгуулийг ногдуулахдаа шууд бодлогын хүүг жилээр үржүүлж авсан. Төлөөгүй үнийн дүн дээр 6,5 хувийг нэмж нийт 11,5 хувь болгож байгаад түүндээ үржүүлж хувааж тавьсан. Х********* корпораци нь нэг хэм хэмжээг өнгө үзэмжээр нь ялгаж байгаа юм уу, хариуцагчийн зүгээс төлбөрийн чадваргүй этгээд маргаж чадахгүй гэж үзэж байгаа юм уу гэдэг зүйлээс шалтгаалаад нэг хэм хэмжээг хоёр өөрөөр хэрэглэсэн. Ингэж хэрэглэхдээ манай талд мэдэгдээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.5-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх гэж байна. Бид юуг нийтээр хэрэглэдэг вэ гэхээр Монголбанкны бодлогын хүүг нийтээр хэрэглэдэг. Тэр тусмаа банкны салбарт. Үүнийг Х********* корпораци мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бодлогын хүү 5 хувь гэдэг бол энэ жилийн, энэ сараас эхлээд хадгаламжийн хүүгээ ийм нэгжээр өсгөнө эсхүл бууруулна, тэр хэмжээгээр нийгэм эдийн засгийн байдал чангарна эсхүл суларна. Бид банкин дээр очиж зээл авахдаа зээлийн хүүг сараар, хоногоор тооцож төлдөг. Мөн Монголбанкны бодлогын хүүтэй уялдаж байдаг. Яг үүнд хамааруулж байна. Нийгэм эдийн засаг чанга байвал бодлогын хүү багасаад байна. Тэр утгаар торгохдоо торгуулийн хэмжээ энэ хэмжээгээр багасаж байгаа учраас уг хэмжээгээр торгуулиа төлөөрэй гэсэн санаа. Тэгэхээр нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх ёстой байтал үзэмжээр хэрэглэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэсэн байна. Хуулиар 5 хувийн бодлогын хүүг 5 хувиас багаар буюу сараар тогтоож болохгүй гэх хориглосон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Монголбанкны бодлогын хүүг хэрэгжүүлэхдээ сараар хэрэгжүүлэхгүй, жилээр хэрэгжүүлнэ гэж хориглосон зүйл байхгүй.
Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7-д тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх гэж заасан байна. Биднийг торгосон заалтад өмнө нь торгосон заалтын хэм хэмжээг өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл бодлогын хүү 5 хувиар торгочихоод дараа нь бүтэн жилээр торгож байгаа шүү гэдгийг тайлбарлаж түүнийгээ тусгасан байх ёстой байхад тусгаагүй байна. Хоёр торгуулийг нэг ижил зөрчлөөр торгосон атлаа түүн дээр өөрчлөлт оруулж байгаа зохицуулалтыг заагаагүй байна. Захиргааны хэм хэмжээний актал тавигдах наад захын шаардлагад нийцээгүй.
Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акттай холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчилэн хүчингүй болгож болох юм байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр өөрчлөх боломжтой байна. Тэгэхээр өөрчилж байна гэсэн үг. Бид торгуулиа хүлээн зөвшөөрч байгаа. Төлбөрөө тодорхой хугацаанд төлж чадаагүй. Учир нь манай актив, пассив тэнцэж байгаа ч зээлдэгч нар мөнгөө өгөхгүй байгаатай холбоотой энэ хүнд байдалд орсон нь үнэн. Хамгийн гол нь даатгалын хураамжийг төлж чадахгүй байгаа учраас торгуулж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ торгуулийн хүү бодох аргачлал нь хууль зөрчиж байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт заавал тавигдах шаардлагуудаа хангахгүй байна.
Манай торгуулийн шийтгэл 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шийтгэгдсэн. Энэ хүртэлх хугацаанд 76 хоногийн шийтгэл байна. Энэ 76 хоног дотор бодлогын хүүгийн 5 хувь, түүний 11 хувь үүнийг жилийг сараар өдрөөр үржүүлж тооцоод гаргаж ирсэн дүнг бид хүлээн зөвшөөрье. Учир нь бид үнэхээр даатгалын хураамжаа төлөөгүй бөгөөд үүнд ногдуулан танайхаас торгууль ногдуулах ёстой. Хэсэгчилэн хүчингүй болгуулах ёстой зүйл нь юу вэ гэхээр бодлогын хүүн дээр ялгамжтай шийдвэр гаргаад, актад тавигдах шаардлагыг хангахгүй байгаа учраас дээрх шаардлага байгаа юм байна. Энэ нь 76 хоногт тооцсон торгуулийг хүлээн зөвшөөрч болж байна. Үлдсэн хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Х********* корпорацийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.С*********-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0056503 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг багасгахыг даалгаж өгнө үү” гэв.
“Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно." Мөн тус хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно." гэж заасан байдаг.
Дээрх заалтыг үндэслэн “Ч*********” ХХК-ийн хураамж төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-д “Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу хуульд заасан хураамжийг төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 0056503 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан.
Ингэхдээ зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу “Ч*********” ХХК-ийн гүйцэтгээгүй үнийн дүнгээс Монголбанкны бодлогын хүү буюу 6.5 хувь дээр 5 хувийг нэмсэн хувиар буюу нийт 11.5 хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү байхаар тооцож торгууль ногдуулсан болно.
Х********* корпорацийн улсын байцаагч нь холбогдох хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн захиргааны акт гаргасаныг зөрчил гаргасан этгээд буюу Ч********* банк нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “...утга агуулгын илэрхий алдаатай" гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Бид дараа нь бодлогын хүүн дээр 5 хувийг нэмж, хуулийн заалтаар бодох шийдэлд хүрсэн юм. Бодлогын хүү нь жилд тогтвортой байдаггүй. Намайг торгууль тавьснаас хойш өөрчлөгдсөн. Бодлогын хүүг 6,5 хувь байхад 5 хувийг нэмж 11,5 хувиар торгууль ногдуулсан. Бодлогын хүү өнгөрсөн жилд 3-4 удаа өөрчлөгдсөн. Үүнийг дагаад зээлийн, хадгаламжийн хүү тэр болгон өөрчлөгддөггүй. Ийм зүйл байдаг учраас бодлогын хүү тогтвортой бүтэн жил хэрэгждэг зүйл биш юм. Захиргааны шүүхээс захирамж гарсан бөгөөд батлагдсан байж байна. Сүүлийн хоёр улирал нь гүйцэтгэл хийгдсэн байгаа. Үүнийг хуульч мэдээгүй байна гэж байхгүй. Мэдээд гарын үсэг зураад мөнгөө шилжүүлсэн. Шүүгчийн захирамжийг сайн уншаад үзээрэй. Үзэмжээрээ өөрчилсөн юм биш. Хол зөрүү гарч нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй. Бодлогын хүүгийн өсөлт бууралтаас хамаарч их бага ногдож байгаа. 4-5 сая төгрөгөөр илүү төлбөр гарч хохироосон зүйл байхгүй. Даатгалын хураамжийг заасан хугацаанд нь төлөөгүй эсхүл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулан авах гэж байгаа шүү дээ. Бид нөхөн төлбөр, учруулсан хохирлыг гаргаж авахгүй байгаа. Зөвхөн хугацаа хэтэрсэн зүйлийг бодож авч байна. Анхнаасаа хоёр өөр шийдвэр гарсан гэж үзсэн юм бол яагаад хоёулан дээр нь банк хүлээн зөвшөөрөөд, төлбөрөө төлөөд явж байгаа вэ гэдгийг нэхэмжлэгчид сануулмаар байна. Нэгэнт шүүгчийн захирамж гарсан учраас бодлогын хүүн дээр 5 хувийг нэмнэ гэсэн байр сууринд хатуу зогсоно. Хуулийн заалтаа л дагана.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч банк нь хадгаламжийн даатгалын улирлын хураамж төлөх үүрэгтэй байх бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хадгаламжийн даатгалын улирлын хураамжийг төлбөл зохих хугацаанд төлөөгүйтэй холбогдуулан оногдуулсан торгуулийг төлөхгүй гэж маргаагүй байна.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5.”Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу хуульд заасан хураамжийг төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн төлбөл зохих хадгаламжийн даатгалын 2022 оны 1 дүгээр улирлын хураамж 35,924,295.41 төгрөгийг хадгаламжийн даатгалын корпораци 2022 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлүүлэхээр нэхэмжилсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Улмаар дээрх хугацаанд хураамжийг төлөөгүй учир хуулийн дээрх заалтын дагуу Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,131,294 төгрөгөөр (35,924,295.41*11.5%=4,131,294) торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-д заасантай нийцсэн гэж дүгнэлээ.
Зөрчлийн тухай хуульд хадгаламжийн даатгалын хураамжийг төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан бөгөөд торгуулийг төлбөл зохих хугацаанаас торгууль оногдуулах хүртэл хугацааг тооцож торгуулийн дүнг гаргахаар хуульд зохицуулаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
Хадгаламжийн даатгалын корпорациас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/19 дүгээр, 02 дугаар сарын 03-ны өдрийн А-1/64 дүгээр, 02 дугаар сарын 07-ны өдрийн А-1/65 дугаар, 02 дугаар сарын 14-ний өдрийн А-1/70 дугаар албан бичгүүдээр 2020 оны 1 дүгээр улирлын хураамж 136,900,151 төгрөгийг шилжүүлэхийг шаардаж, төлөөгүй тул 02 дугаар сарын 18-ны өдрийн А-1/72 дугаар албан бичгээр Монголбанкны ерөнхийлөгчид дээрх хураамжийг суутгуулахаар хандсан боловч гомдол гаргагчийн дансны үлдэгдэл хүрэхгүй байгаа талаар 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б-15/322 дугаар албан бичгээр ирүүлжээ.
Хариуцагчаас дахин 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/126 дугаар албан бичгээр шаардаж, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А-1/185 дугаар албан бичгээр 2020 оны 1 болон 2 дугаар улирлын хураамж болох 236,447,268 төгрөгийг төлүүлэхээр мөн хүргүүлжээ.
Гэвч төлөлт хийгдээгүй тул хариуцагчаас “Чингисхаан банк” ХХК-д шалгалт хийн, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 04/01 дүгээр тогтоолоор 2001000034 дүгээр зөрчлийн хэргийг нээжээ.
Мөн улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 04/01 дүгээр актаар 2020 оны 1 дүгээр улирлын хураамж 136,900,151 төгрөг, 2 дугаар улирлын 99,547,117 төгрөг, торгуулийн 14,135,040 төгрөг, хохирлын 9,254,253 төгрөг, нийт 259,836,561 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, мэдэгдлийг хүргүүлжээ.
Харин гомдол гаргагчаас 50,000,000 төгрөгийг төлж, 186,447,268 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1474753 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 12.5 дахь хэсэгт зааснаар 14,135,040 төгрөгийн торгуулийг оногдуулжээ.
Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12542 дугаар захирамжаар уг шийтгэлийн хуудсыг баталгаажуулахаас татгалзсан байна.
тогтоосон актаар гомдол гаргагч нь 2021 оны 2 дугаар улирлын хураамж 43,731,629 төгрөг, хоног хэтрүүлсэн 316,305 төгрөгийн торгуулийг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/01 дүгээр актаар 2020 оны 4 дүгээр улирлын хураамж 42,359,798 төгрөг, хоног хэтрүүлсэн 806,577 төгрөгийн торгуулийг, 04/02 дугаар актаар 2021 оны 1 дүгээр улирлын хураамж 44,363,623 төгрөг, хоног хэтрүүлсэн 1,524,164 төгрөгийн торгуулийг төлөөгүй тул Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.12.5 дахь заалт, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж тогтоож байжээ.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=15048
Хадгаламжийн даатгалын хураамжийн журам
https://www.mongolbank.mn/documents/regulation/money/2018/%D0%90-203_final.pdf
Хариуцагч энэ дагуу 2022 оны 1 дүгээр улирлын хураамжийг төлөөгүй гэж 35,924,295.41*11.5%=4,131,294 төгрөгөөр торгосон байна.
Хариуцагч зөрчлийн тухай хууль зөрчөөгүй, тухайн торгуулийг хоногоор тооцохоор тус хуульд заагаагүй байна.