| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2021/0148/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/163 |
| Огноо | 2023-09-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/163
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,
Улсын яллагч Б. Батсүх,
Шүүгдэгч Г.Тайванбаатарын өмгөөлөгч Р.Атарцэцэг Г.Амартүвшин
Шүүгдэгч М.Мөнхцэцэгийн өмгөөлөгч М.Гансүх, З.Энхтуяа
Шүүгдэгч Б.Баттулгын өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил
Шүүгдэгч Г.Тайванбаатар, М.Мөнхцэцэг, Б.Баттулга нарыг тус тус оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Тайванбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхцэцэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Б***** нарт холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 19** оны 0* дүгээр сарын **-ны өдөр ******** аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **************,************* мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын ******* сумын ойн ангийн дарга ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ******** сумын 2 дугаар багийн ************** * дугаар гудамжны * тоотод оршин суух хаягтай,
-урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1-д зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Олхонууд овогт ************гийн *********** /РД: ************/;
2.Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *****, ***** мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын ********************* ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ****** сумын 1 дүгээр багийн *******, ***** 1 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** овогт*****-ын *******/РД: ***********/;
3.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, ******* дүүрэгт “*******” тоосгоны үйлдвэрт туслах ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн ** дүгээр хороо, ********** тоотод оршин суух хаягтай,
-урьд ********** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсан, Боржигон овогт *************гийн ************ /РД: ***********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.************* нь Сэлэнгэ аймгийн ******** сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар “************* даргаар томилогдож нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгдэгч **********ын хууль бус аргаар олж авсан модоо ********** сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “*********, **********” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж ******* дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ****** сумаас ******** аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг **** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, ******** дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* сумаас ******* аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг **-** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж улмаар Сэлэнгэ аймгийн ****** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.************ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд Б.*********аас мөнгө зээлэх нэрийдлээр , Б.*********ын төрсөн ах Б.************ийн Хаан банкны ********** дугаарын данснаас өөрийн төрсөн эх Ж.********ын Хаан банкны ********* дугаарын дансаар 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 55 минутад “***” гэсэн утгатайгаар 500,000 төгрөгийн хахууль авсан;
-мөн Сэлэнгэ аймгийн ******** сумын Засаг даргын тамгын газрын Ойн ангийн байранд өөрийн талийгаач болсон найз Ж*********ийн ээж Д.********д давуу байдал бий болгон 2019 оны 01 дүгээр сарын дунд үед үл таних эрэгтэйгээс хураан авсан “хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй, ямар нэгэн бичилт хийгдээгүй” 1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр ****** сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс модыг ***** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж, Сэлэнгэ аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулан бусдад давуу байдал бий болгосон,
-шүүгдэгч М.********* нь Сэлэнгэ аймгийн ***** сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Байгаль орчны улсын байцаагчийн ажилд тухайн өдрөөс томилогдон төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалыг хашиж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.********ын хууль бус аргаар олж авсан модоо ******* сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс Г.********т өгсөн “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд ******** сумын Засаг даргын тамгын газрын Ойн ангийн дарга Г.****** дүрэм, журмыг зөрчиж тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн хянаж шалгасан хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан Б.***********д давуу байдал бий болгосон;
-мөн Г.****** нь Д.*******д давуу байдал бий болгон “1639974” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр *********** сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс мод **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж гарал үүслийн гэрчилгээнд хянаж шалгасан гэж гарын үсэг зурж баталгаажуулан Д.********д давуу байдал бий болгосон үйлдлийг тус тус хийж, Г.Т**********ын дээрх үйлдлүүдэд гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон;
-шүүгдэгч Б.Б******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****" ХХК-д ажиллаж байх хугацаандаа нууц, далд аргаар цуглуулсан модоо ****** аймаг руу тээвэрлэн зарж борлуулахын тулд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хууль бусаар олж авсан 0023767, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэж, Сэлэнгэ аймгийн ****** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М****ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 55 минутанд Г.Т**********ын төрсөн эх Ж.Д******ын Хаан банкны *********** дугаарын дансанд өөрийн төрсөн ах Б.А*******ийн Хаан банкны ********** дугаарын данснаас “***” гэсэн утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т******** мэдүүлэхдээ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Б******** нь 2021 оны 3 дугаар сараас эхлэн надаас гарал үүслийн зөвшөөрлийн бичиг гуйгаад байсан ба хэд хэдэн удаа уулзсан, би Б.******ын амьдралыг мэднэ, манай ******* суманд рамны хашаанд гэртэй амьдардаг, амьдралын хувьд хүнд хэдэн жаахан хүүхэдтэй айл байдаг байсан. Олон удаа гуйгаад байхаар нь өрөвдөөд, “би олон нялх хүүхэдтэй, хэдэн модны гарал үүслийн гэрчилгээ болохгүй гацаад байна” гэж хэлэхээр нь сүүлдээ би ар гэрийн байдлын харгалзаад эр хүн байна даа гэж бодоод аргагүй эрхэнд гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийж өгсөн. Намайг үнэхээр их гуйсан. Бичилт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан компанийн гоожингоор бичилт хийж өгсөн. Тэгээд бичилт хийж өгөөд орой нь байгаль орчны улсын байцаагчаар хянуулах ёстой гэж хэлсэн. Эхлээд ************ байцаагчийг байгаа гэж бодоод асуухад байхгүй байсан. Тэгээд ******** рүү залгасан чинь “амраад ажилдаа орсон байгаа гэж хэлсэн” тэгэхээр нь ***********ийн гэрийн гадаа очиход надаас “ямар ажлаар явж байгаа талаар тодруулсан” тэгэхээр нь би “хоёр гарал үүслийн гэрчилгээ байна. Үүнийг хянуулах зорилгоор ирсэн” гэж хэлсэн. М************ болохоор “хаанахын ямар гарал үүсэлтэй бичиг юм бэ? судалж үзэж байгаад бичилт хийнэ” гэж хэлэхэд нь би “ахдаа бичээд хянаад өгчихөө, ямар ч асуудалгүй гарал үүслийн бичиг” гэж хэлээд М**********ийг гуйсан. М************ийг хянахад ******** сумын гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэрийг өөр газрын гэрчилгээ болохыг М********* мэдээгүй. Надаас М*******г “ямар учиртай гарал үүслийн гэрчилгээ юм бэ?” гэж асуухад нь “манай сумын гарал” гэж хэлээд хянуулсан.
Мөн манай ангийн хүүхдийн ээж талийгаач Э******** эгчийн гарал үүслийн гэрчилгээ бол 2019 оны сүүлээр над руу нэг хүн утасдаад уулзая гэсэн, би болохгүй гэж хэлэхэд уулзая гэж уулзаад гарал үүслийн гэрчилгээн дээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь би болохгүй гэж хэлээд тэр гарал үүслийн гэрчилгээг нь хурааж авсан байсан.Тэгээд 2020 оны 2 сард Энхтуяа эгч надаар гарал үүслийн гэрчилгээ бичүүлэх талаар гуйсан. Тухайн баримтуудыг нягтлаад үзэхэд ямар ч боломжгүй баримтууд байхаар нь өөрт байсан, нөгөө хурааж авсан гарал үүслийн гэрчилгээг Э******** эгчид бичиж өгсөн. Би М**********г гуйгаад гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөх талаар хэлсэн. М********* бол зөвшөөрөөгүй. Тэгээд дахиад М***********ийн гэрийн гадаа очоод ахдаа гарал үүслийн бичгийг хянаад өгчих гэж гуйгаад хянуулсан.
2020 оны 04 сард шиг санаж байна манай ээж Эрдэнэтэд явж байна мөнгө төгрөг хэрэг болоод байна гэхээр нь би Б******аас мөнгө асуухад дансаа явуулчих гэхээр нь би ээжийн дансыг явуулсан. Б.******* ээжийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингэж мөнгө төгрөг авсандаа харамсаж байна, Ажил үүргийнхээ чиг үүргийг зөрчиж, хууль бус үйлдэл хийсэн нь миний буруу гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.****** мэдүүлэхдээ: Тухайн үед ажлын цаг өнгөрсөн орой болсон байхад Г.Т************ залгасан. Би утсаа аваагүй, гэтэл манай гэрт ирсэн. Тэгээд зөвшөөрөлтэй гарал үүслийн бичиг гэж хэлээд гуйж шалаад байхаар нь Э*********ийн бичиг баримтыг нь харсан, нөгөө хоёрыг хараагүй гарын үсэг зураад өгсөн нь үнэн. Ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолтыг зөрчин, хяналт тавих үүргээ биелүүлэхгүй ажилласан нь миний буруу. Тэгэхээс би хэн нэгэнд давуу байдал бий болгоогүй гэж бодож байна. Тэр орой нөхөр ажилтай байсан, Г.Т********** нь оройн цагаар ирчихээд гуйгаад байхаар нь гарын үсэг зурснаас ийм байдалд хүрлээ. Энэ байдлаасаа болж би маш их хохирч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* мэдүүлэхдээ “... Мөнгө төгрөгний асуудалтай болоод Г.Т**********ыг хэд хоногийн турш гуйсан. Г.Т********ыг мөнгө байна уу гэж асуухаар нь 500.000 төгрөг шилжүүлсэн үнэн. Тэр үед Г.Т********* нэг данс өгөхөөр нь шилжүүлсэн, дараа мэдэхэд ээжийнх нь данс байсан юм билээ. М**********ийг бол би таньдаггүй байсан. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна гэв.
Гэрч Т.М********ын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн одоог хүртэл ******* сумын ойн ангийн инженерээр ажиллаж байна. Ойн инженерийн ажил үүргийн хуваарь бол сумын ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мод бэлтгэлийн талбай тусгаарлалт хийх, бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээртэй холбоотой тайлан мэдээ судалгааг гаргах, нэгтгэх зэрэг ажил үүргийн хуваарь байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг 2019, 2020 онуудад манай ойн ангид олгоогүй. Манай ойн ангид олгогдоогүй учир бид дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг бичиж олгож болохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч Б.*********ын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр үед суманд ирээд 10 гаран хонож байхдаа сумын байгаль хамгаалагч Б.Б*******ийн хамт хууль бусаар мод бэлтгэх тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлд гарч байхад ***** сумаас ****** сум чиглэлийн замд шар толгойтой цагаан чиргүүлтэй байсан шиг санаж байна. Том оврын ачааны автомашин зогсоогоод шалгахад жолоочоор тээшний хаалгыг онгойлгож үзэхэд дотор 4 талт дүнз дүүрэн ачсан байсан. Тэгээд гарал үүслийн гэрчилгээгээ гэж шаардахад Б.Б******** бид хоёрт үзүүлээгүй тул саатуулаад байж байтал ******* сумын ойн ангийн дарга Г.Т******** миний гар утас руу залгасан тэгэхээр би утсаа аваагүй ба 20 орчим минутын дараа өөрийн биеэр ирээд Б.Б********* бид хоёрт наад модны чинь гарал үүслийн гэрчилгээ нь байгаа гээд жолоочоос авч бид хоёрт шалгуулсан. Тухайн гарал үүслийн гэрчилгээн дээр бичигдсэн модыг тулгасан чинь мод ачиж явсан тээврийн хэрэгслийн дугаар, ачиж явсан модны хэмжээ, гарал үүслийн гэрчилгээ олгосон он, сар, өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******* хянасан он, сар, өдөр бүгд таарсан тамга, тэмдэгтэйгээ гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэгээд байгаль хамгаалагч Б.Б******** нар гарал үүслийн гэрчилгээ нь бүрэн, хүчин төгөлдөр байна гэхээр нь явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б********ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна. ******* сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч *******ын хамт оройн 23 цаг өнгөрөөгөөд хяналт шалгалтаар ***** сумын ***** самбарын орчим засмал зам дээр үүрэг гүйцэтгэж байхад ******** сумын төвөөс нэг гэрэл гараад ирсэн. Ингээд тухайн гэрэл асаасан байдалтай замаар ирсэн том ачааны тээврийн хэрэгслийг зогсоож жолоочоос бичиг баримтыг шалгах гэтэл бичиг баримт үзүүлэхгүй байсан ба жолоочоос ямар эд зүйл тээвэрлэн явж байгаа талаар асуухад 4 талт дүнз палк ачиж яваа талаараа хэлсэн. Тээвэрлэж байгаа модны гарал үүслийн гэрчилгээг шалгахаар жолоочоос шаардахад жолооч гарал, үүслийн гэрчилгээгээ гаргаж өгөөгүй. Ингээд бичиг, баримтыг шалгахаар 30-40 минут болоод байж байтал ********** сумын ойн ангийн дарга Г.Т*********** өөрийн биеэр М********** бид хоёртой уулзаад бүх, бичиг баримтууд нь байгаа гээд нөгөө жолооч гарал үүслийн гэрчилгээгээ гаргаж шалгуулсан. Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг шалгаж үзэхэд гарал, үүслийн гэрчилгээ нь бүрэн, хэвийн байсан ба ********** сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч М.М******** тухайн гарал, үүслийн гэрчилгээг хянаж баталгаажуулаад, Г.Т********** өөрөө бичилт хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Гэрч Н.С********гийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын эхээр байх намайг ********* тосгоны 4 замын постонд байж байхад******* сумын Экологийн асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.М******* надтай таараад “**** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4 замын постоор гарсан үгүйг мэдээд өг, би яаралтай ажилтай явж байна” гэж хэлсэн. Тухайн үед би хөдөө ажилтай явсан болохоор 4 замын камер шүүж чадаагүй юм. Сүүлд 2020 оны 03 дугаар сарын 12-ны орой 4 замын постны Сэлэнгэ-Дархан чиглэлийн 1 дугаартай камерыг шүүхэд **** СЭА улсын дугаартай шар өнгийн толгойтой ачааны тээврийн хэрэгсэл 2020 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 05 цаг 17 минутанд гарсан байсныг плашаар авах гэсэн боловч болохгүй байхаар нь өөрийн “Haiwei” загварын гар утсаар бичлэг хийж авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,
Гэрч Д.Э******ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна. ******* сумын ойн ангийн дарга Г.Т***********аас гуйж байгаад 2020 оны өмнөхөн бэлтгэсэн 510 ширхэг хуурай, нойтон нийлсэн 510 ширхэг нарсан 4 талт дүнзэн /палк/ явуулах гэж чадахгүй байсаар ойн ангийн дарга Т********аас “мод явуулах гэсэн юм, эгчдээ гарал үүслийн гэрчилгээ бичээд өгчих” гэж гуйсаар байгаад 2020 оны 03 дугаар сар хүргэсэн. Тэгээд дахин Т*******аас гуйтал “за эгчээ” гээд гаргаж өгсөн. Учир нь Т******* нас барсан миний хүүтэй найз болохоор надад тусалсан байх. Би тухайн модны гарал үүслийн гэрчилгээ бүтнэ гээд машин дуудсан байсан. Шар өнгийн толгойтой, цагаан өнгийн чиргүүлтэй хүнд оврын ачааны машин ирсэн. Тэгээд цагаан сар болохоос 4,5 хоногийн өмнө машинд 510 ширхэг палкаа ачсан. Тэгээд ачаагаа ******* сум руу явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Гэрч Т.Т***********ын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компаний хувьд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дээрх улсын дугаар бүхий автомашинуудад мод модон материал тээвэрлээгүй мөн ойн ангийн дарга Г.Т********аас тухайн өдөр гарал үүслийн гэрчилгээ бичүүлж аваагүй. Манай компаний нэр дээр яагаад гарал үүслийн гэрчилгээ бичсэн талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэрч Б.У**********ийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Сэлэнгэ аймгийн ******** сумын ойн ангийн нярваар одоог хүртэл ажиллаж байна. Ойн ангийн үнэт цаас, мөн эд хөрөнгө ашиглалт хамгаалалт, гарал үүсэл, эрхийн бичгийн зарцуулалтын тайланг хариуцаж гаргадаг. Ойн ангийн дарга, инженерт гарал үүслийн гэрчилгээ, байгаль хамгаалагч нарт ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгож тооцоо нийлдэг. Мод бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвд манай Ойн ангиас хүсэлтээ албан бичгээр ойн ангийн дарга, инженер, бид гурвын хэн нэг нь Улаанбаатар хот явж авдаг. Зарцуулалтын тайланг улирал тутамд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ойн судалгаа хөгжлийн төвд хүргүүлдэг. Манай ойн ангийн тухайд бол ойн ангийн даргын тушаалаар ойн инженер Н.Э******** нь иргэн аж ахуйн нэгж байгууллагад бичиж олгодог. Ойн инженерт бол миний бие гарал үүслийн гэрчилгээг олгож улирал тутамд тооцоог нийлж явдаг. Ойн инженерийг ээлжийн амралттай болон бусад шалтгаанаар ажилдаа байхгүй тохиолдолд ойн ангийн дарга Ү.Б******** гарал үүслийн гэрчилгээг олгодог. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс танай ойн ангид олгогдсон сери дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг бол манай ойн анги өөрийн ойн ангийн хамаарал бүхий сумдад бичиж олгоно хамааралгүй сумдад бичиж олгохгүй. Манай ойн ангид Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат, Баруунбүрэн, Сант гэсэн нийт 6 хамаардаг. Дээрх нэр бүхий сумдад л манай ойн анги үйлчилдэг. Тухайн 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс 2020 онд манай ойн ангид олгогдоогүй. Харин 2018 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс олгогдож 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ойн инженер Н.Э*******д миний бие зарлагдаж олгосон. Ямар ч байсан 2020 оны гарал үүслийн гэрчилгээ тайланд тусгагдаагүй байна. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээ багтаад 0009981-10000 хүртэлх дугаартай 20 ширхэг гарал үүслийн гэрчилгээг миний бие ойн инженер Н.Э********* ахад өгсөн. Одоогоор надад албан ёсоор зарцуулалтын тайланг ойн инженер надад өгөөгүй. Тэгэхээр хаана хэнд өгсөнг ойн инженер Н.Э******* мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Гэрч Н.Э*********ийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхпэн одоог хүртэл Сэлэнгэ аймгийн********** сумын ойн ангийн инженерээр ажиллаж байна. Хариуцсан нутаг дэвсгэрийн ойн талбай тусгаарлалт хийх, гарал үүслийн гэрчилгээ бичих, ойн ангийн тайлан бичих зэрэг ажил үүргийн хуваарьтай. Модон материалын гарал үүслийн гэрчилгээг ********* сумын ойн ангийн нярав Б.У********ээс шаардлагатай үед нь шаардах хуудас бичиж тухайн үеийн ажлын ачааллаас хамаарч 1-35 ширхгээр нь хүлээн авч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад бичиж олгодог. Тэгээд улирал бүр няравтай тооцоо нийлдэг. Манай ойн ангийн тухайд бол миний бие гарал үүслийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгодог. Намайг байхгүй тохиолдолд ойн ангийн дарга Ү.********* бичиж олгодог. Манай ойн ангид Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат, Баруунбүрэн, Сант гэсэн нийт 6 ордог. Дээрх нэр бүхий сумдад л манай ойн анги үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс танай ойн ангид олгогдсон сери дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг бол манай ойн ангийн хамаарал бүхий сумдад бичиж олгоно хамааралгүй сумдад бичиж олгохгүй. Хэрэв бичиж олгосон тохиолдолд хууль зөрчиж олгосон гарал үүслийн гэрчилгээ гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
Гэрч Ү.Б********ний 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2013 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймгийн ********** сумын ойн ангийн даргаар ажиллаж байна. Ойн ангийн дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжил арга зүйгээр хангах, ажилтан алба хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах, гарал үүслийн гэрчилгээ эрхийн бичгийн олголт зарцуулалтанд хяналт тавих зэрэг ажил үүргийн хуваарьтай. Манай анги Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвд гарал үүслийн гэрчилгээ авах талаар албан бичгээр хүсэлт гаргаж хүлээж авдаг. Манай ойн ангийн тухайд бол Баруунбүрэн суманд ойн инженер Н.Энхтөр, Орхон бүсийн сум дундын ойн ангид харъяалалтай Сайхан Сант, Хушаат, Орхон, Орхонтуул сумын хувьд эрх олгосон байгаль хамгаалагч нар гарал үүслийн гэрчилгээг бичиж олгодог. Миний бие ойн инженер байхгүй тохиолдолд Баруунбүрэн суманд бичиж олгодог. Манай ойн ангид Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат, Баруунбүрэн, Сант гэсэн нийт 6 ордог. Дээрх нэр бүхий сумдад л манай ойн анги үйл ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Э**********ийн 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие "Daewoo” маркийн **** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж **** ДАА улсыy дугаартай болгосон. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байх Дарханы модны захад байдаг Э***** гэх залуу ******** дугаарын утаснаас залгаж Сэлэнгэ аймгийн *********** сумаас Улаанбаатар хот луу 1300 ширхэг палк мод ачмаар байна 2 машин хэрэгтэй чи явах уу гэж надаас асуухаар нь үнэ ханш тохирвол явна гэж хэлээд би 2 сая төгрөгөөр явна бичиг баримт нь асуудалгүй юу гэж асуутал бичиг баримт бүрэн байгаа тийм их палк чинь асуудалгүй явдаг шүү дээ ********* байгаль орчны хүн нь өөрөө хамт явна тухайн хүний мод байгаа юм гэж тухайн үед надад хэлж байсан. Тэгээд маргааш нь 16 цагийн орчимд над руу залгаад одоо гараад хүрээд ир балкаа ачъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн ах Ц.Э*********ыг өөрийнх нь “Сгап” маркийн **** ДАХ улсын дугаартай автомашинтайгаар хоёр машинтай явсан. Тухайн үед явахад нэг нэг туслах хамт явсан яг хэн явсныг сайн санахгүй байна манай дүү нар л хамт явдаг. Тэгээд ******** суманд очтол Т***** гээд залуу тосч авч мод ачих газарлуу дагуулж очсон уг хашаа нь хогийн цэгийн ойролцоо байсан. Тэгээд л тэндээс би өөрийн машинд 500 орчим балк ачаад дараа нь дахиад нэг хашаанаас 150 балк нэмж ачаад шөнө 04 цагийн орчимд хөдөлсөн. Харин манай ах надаас жаахан сүүлд очоод хаанаас ачсанг мэдэхгүй модоо ачаад түрүүлээд гарч яваад ********** сумын нүхэн гүүрний тэнд намайг хүлээгээд зогсож байсан. Ах бас машиндаа 650 ширхэг палк ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э**********ын 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Ц.Э*********г надад Сэлэнгэ аймгийн *********сумаас мод ачих ачаа байна явах уу гэж асуухаар нь би зөвшөөрч бид 2020.03.26-ны ********* суманд очиж тус тус авто машиндаа тус бүр 650 ширхэг нарсан палк мод ачиж маргааш өглөө нь үүрээр шахуу гарч явсан. Тэгээд Дархан-уул аймаг ороод модны зах орж миний машины чиргүүлийн ачааг буулгаад цаашаа дан машинтайгаа Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хот явахад **********модны захаас ачиж явсан нь үнэн гэсэн бичиг бас нэг хуучин канондсан гарал үүслийн гэрчилгээний хамтаар өгч явуулсан. Тэгээд л Улаанбаатар хотод орж буулгасан. Цаад модны эзэн хүмүүстэй бол манай дүү л ярьж тохирсон. ******** сумаас гарч яваад ********* сум өнгөрөөд 4 зам орох гэж байтал наанаа зогсож бай пост ороод ирье гэж хэлээд яваад нэг хэсэг болоод ирээд за одоо яв гэж хэлсэн тэгээд л бид явсан. Дархан орох хүртэл бол замд цагдаа шалгаагүй. Гарал үүслийн бичигтэй юм уу гэтэл бичигтэй нэгэнт Дархан орох юм чинь бид хоёрт гарал үүслийн гэрчилгээ байж байг гээд бидэнд өгөөгүй тэр модны эзэн гэх хүмүүс л авч явж байсан. Тухайн модны эзэн хүмүүсийг би танихгүй манай дүү л уулзаж ярилцаж тохирсон. Одоо царайг нь харвал танина. Нэг хүн нь Хүдэр сумын ойн ангийн ажилтан гэж байсан. Нэрийг нь бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Гэрч Б.Б**********ийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 10 дугаар сард “DAF” маркийн **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч эзэмшиж байгаад 2020 оны 04 дүгээр сарын эхээр тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан. Гэхдээ тухайн хүнээс мөнгө төгрөгийн авлагатай учраас албан ёсоор шилжүүлж өгөөгүй. Намайг Улаанбаатар хотод гэртээ байхад 2020 оны 03 дугаар сарын эхээр байх миний таньдаг Бамбуу ах утсаар ярьж ачаа ачих уу гэхээр нь би зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын эхээр ********* аймгийн *********** сумаас өөрийн эзэмшлийн “ОАР” маркийн **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 500-503 орчим ширхэг нарсан балк мод ачиж Улаанбаатар хотод Цайз зах дээр авчирч буулгасан. Цайз зах руу ороход үүдэнд нь гарал үүслийн гэрчилгээг хурааж авсан. Намайг *********сумаас тухайн модыг ачихаар очиход ******** /************/ гэх эгч тосч авч тухайн мод байгаа газрыг зааж өгч ачуулсан.Тухайн модыг ачаад буцаад ******* сумын төвөөс гарч явахад цагдаа, байгаль хамгаапагч нар зогсоож шалгасан. Анх тухайн үед зогсоож шалгахад надад гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан. Тэгээд би мод ачуулсан Туяа гэх хүнд хэлтэл араас нэг залуу гарал үүслийн гэрчилгээ авчирч өгч шалгуулаад тэгээд л явсан. Тэгээд наашаа яваад Дулаанхаан тосгоны 4 замын байгаль орчны хяналтын постны цагаан байшинд орж гарал үүслийн гэрчилгээг шалгуулсан тухайн үед уг байшинд нэг эмэгтэй байсан тэгээд шалгаад тэмдэглэл хийлгэсэн. Мөн адил ************* аймаг,Улаанбаатар хотын 22-н товчооны постонд шалгуулж тэмдэглэл хийлгэсэн. Тухайн модыг би 1.800.000 төгрөгний хөлсөөр ачсан. Хөлсийг Б******** ах надад дансаар өгсөн. Тухайн гарал үүслийн гэрчилгээ авчирч өгсөн хүнийг харвал би танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Гэрч Х.Э*********ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2010 оноос эхлэн одоог хүртэл ********** аймагт байрлах Хангай модны захын хэсэг газрыг түрээсэлж модны худалдаа эрхэлдэг, тухайн модны захад орж ирсэн модыг худалдан авч дахин дамжуулан зарж борлуулдаг. Зарим зайлшгүй тохиолдолд бол өөрөө биечлэн явж мод, модон материал худалдан авдаг. Миний бие 2020 оны өвөл цаг хугацааг /он, сар, өдөр/ сайн санахгүй байна намайг Дарханд байж байтал Хүдэр суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан “****” ХХК-ний ажилтан Т**** гэх залуу утсаар ярьж гарал үүслийн гэрчилгээтэй зах банз байна авах уу гэхээр нь би өөрийн биеэр Сэлэнгэ аймгийн ****** сум руу **** ДАР улсын дугаартай, “Фусо” маркийн цайвар өнгийн автомашины жолооч Б****** гэх залуугийн хамтаар ***** сумаас зах банз худалдаж авахаар явсан. Тэгээд ****** суманд очоод Т***** уулзаж сумын төвд айлын хашаанаас автомашиндаа зах банз ачсан. Тухайн үед Т**** гарал үүслийн гэрчилгээ бичүүлж ирсэн тэгээд буцах гэтэл цасаар шуураад байсан тул хоноод өглөө цагийг нь сайн санахгүй байна. Эрт ********* сумаас гарч********* 4 замын шалган нэвтрүүлэх цэгт ирж гарал үүслийн шалгуулах гэтэл цагдаа нь харагдахгүй болохоор нь цагдааг хайж байгаад 4 замын колонкийн хажуу талын дэлгүүрт орж цагдаад нь гарал үүслийн гэрчилгээг үзүүлэн хянуулж гарч явсан. Гарал үүслийн гэрчилгээг шалгуулж тасдуулахгүй бол Дарханд ороод болохгүй гээд л шалгуулж тасдуулсан. Тэгээд Дарханд очоод захын хашаандаа модоо буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Гэрч Ж.У********ын 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь бол сайн санахгүй байна. 2020 оны өвөл хэдэн сарыг нь сайн мэдэхгүй байна Дархан-Уул аймагт модны захад ажилладаг Э******* гэх хүн надтай ирж уулзаад зах банз хэрэгтэй байна гэхээр нь би “та өөрөө үзээд байвал авахгүй юу эхнэрт 100.000 төгрөг өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд Э***** ах гараад явсан. Дараа нь намайг байхгүй байхад манай хашаанд байсан 1-2 куб орчим зах банзыг машинтай ирж ачаад авч явсан байсан. Манай эхнэрт бэлэн 100.000 төгрөг өгсөн байсан. Урьд нь би Дарханд явж байгаад мөнгөгүй болоод 150.000 төгрөг зээлж авсан байсан. Тэрийгээ суутгуулж өгөөд нийт 250,000 төгрөгөөр зах банзаа зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Гэрч Д.Г*********ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компани нь 2020 онд үндсэн ашиглалтаар 800 куб метр нарс мод, түлээний 920 метр куб, хэрэглээний хус мод 1200 метр куб цэвэрлэгээний огтлолтоор 140 куб метр мод бэлтгэх эрхийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгож хуваарийн дагуу мод бэлтгэлийн ажил явагдаж байна. Манайх боловсруулсан модон материалыг өөрийн компаний хашаанаас зарж борлуулах болон зарим тохиолдолд өөрийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот луу тээвэрлэж зах зээлд нийлүүлдэг. **** СЭҮ улсын дугаартай “Хино” маркийн автомашин, **** УНҮ улсын дугаартай, “Волва” маркийн автомашинуудаар тус тус тээвэрлэдэг. Өөр автомашинаар тээвэрлэдэггүй. Газар дээрээс нь худалдаж авч байгаа хүмүүс бол өөрсдийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирж авдаг учраас тэр болгон марк, машиныг нь мэдэхгүй байна. Мод, модон материал тээвэрлэхдээ сумын ойн ангиас гарал үүслийн гэрчилгээ авдаг. Тэгэхдээ ойн ангид тухайн тээврийн хэрэгслийн зургийг авахуулдаг. Би ажлаа хийж байх үедээ 20 гаруй тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаа мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг хянаж баталгаажуулдаг учир гарал үүслийн гэрчилгээний дугаарыг цээжлэх ямар ч боломжгүй. Ч******* ах 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бичүүлж, хянуулсан 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний эх хувийг өөрийн гэрт байх баримт, материал дотроосоо гаргаж ирсэн юм. Ч******* ахын гаргаж ирсэн 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээг үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би өөрөө хянаж баталгаажуулсан байсан. Харин гарал үүслийн гэрчилгээний бичилтийг ********* сумын ойн ангийн инженер****** бичиж хийсэн байсан юм. Тэгээд би өөрийн хянаж баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээнүүдийн хяналтын А хэсгийг шүүж үзэхэд дээрх 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний хяналтын А хэсэг нь миний ажлын материалд үлдсэн байна. Тэгэхээр дээрх гарал үүслийн гэрчилгээг ******* сумын ойн инженер ********* бичиж, Ч****** ахад өгснийг нь би хянаж баталгаажуулсан болж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,
Гэрч М.У******ын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Ч***** нь өмнө нь буюу 2018-2019 онуудад над дээр ирж уулзаад “Би сая ********* сумаас 1 ширхэг гарал үүслийн гэрчилгээ олж ирлээ, яг одоо мод, модон материалаа тээвэрлэж явах гэсэн юм” гэж хэлээд надад 1 ширхэг гарал үүслийн гэрчилгээ өгч, хянуулдаг байсан. Тэрнээс биш 3-4 ширхэг гарал үүслийн гэрчилгээ авч ирж надаар хянуулж байсан тохиолдол байхгүй. М.Ч****** нь надад дамжуулж өгөх нэрийдлээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр **** сумын ойн инженер Э******с 4 ширхэг гарал үүслийн гэрчилгээ авч байсан юм байна. Энэ асуудлыг би өнөөдөр л мэдэж байна. Ч****** нь 2020 онд надад 4 ширхэг гарал үүслийн гэрчилгээ авч ирж байгаагүй.
Би ажлаа хийж байх үедээ 20 гаруй тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаа мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг хянаж баталгаажуулдаг учир гарал үүслийн гэрчилгээний дугаарыг цээжлэх ямар ч боломжгүй. М.Ч********* ах 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бичүүлж, хянуулсан 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний эх хувийн өөрийн гэрт байх баримт, материал дотроосоо гаргаж ирсэн юм. Ч****** ахын гаргаж ирсэн 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээг үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би өөрөө хянаж баталгаажуулсан байсан, харин гарал үүслийн гэрчилгээний бичилтийг ******** сумын ойн ангийн инженер Э******* бичиж хийсэн байсан юм. Тэгээд би өөрийн хянаж баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээнүүдийн хяналтын А хэсгийг шүүж үзэхэд дээрх 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний хяналтын А хэсэг нь миний ажлын материалд үлдсэн байна. Тэгэхээр дээрх гарал үүслийн гэрчилгээг ************ сумын ойн инженер Э******* бичиж, М.Ч***** ахад өгснийг нь би хянаж баталгаажуулсан болж байна.
Харин 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээг би хянаагүй, энэ гэрчилгээний талаар надад мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар хуудас/
Гэрч Э.Б**********ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“********” ХХК-ийг манай нөхөр М.Ч******* 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, мод модон материал бэлтгэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан. Уг компани нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 сарын хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******** суманд 2 дахь түүхий эд худалдан авдаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, мод модон материал бэлтгэх” тусгай зөвшөөрлийн дагуу Сэлэнгэ аймгийн ********** суманд үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Би “**** ****” ХХК-ийн бүх үйл ажиллагаанд нь оролцож мөнгө санхүү бичиг цаастай холбоотой асуудлыг хариуцан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь санахгүй байна. Ямар ч байсан бичилт хийгээгүй нэг гарал үүслийн гэрчилгээ манай нөхөр Ч******* 2020 оны 2 дугаар сард авч ирээд надад өгсөн юм. Тэр гарал үүслийн гэрчилгээг би өөрийн гар цүнхэндээ хийгээд *********** аймаг руу мартаад аваад явчихсан юм Тэгээд би тэр гарал үүслийн гэрчилгээг цүнхнээсээ гаргалгүй яваад байсан юм. Тэгтэл 2020 оны 03 дугаар сард нөхөр М.************ ************ сумаас Улаанбаатар хот руу мод тээвэрлэх машин нь бүтсэнгүй гээд надад бичилт хийгээгүй 1 гарал үүслийн гэрчилгээ дахин өгсөн юм. Би тэр гарал үүслийн гэрчилгээг нь өөрийнхөө цүнхэнд байсан хуучин гарал үүслийн гэрчилгээтэй хамт нийлүүлээд далд хийсэн юм. Тухайн үед манай компани *********** сумаас мод тээвэрлээгүй болохоор хэрэг болохгүй миний цүнхэнд байсан юм. Тэгээд манай бага хүү ********* 2020 оны 2 дугаар сард түрүү булчирхайн суваг битүүрсэн оноштойгоор Улаанбаатар хот ороод 2020 оны 03 дугаар сард*********** аймаг руу гэр лүүгээ буцах замдаа ********** аймгийн Бирж худалдааны төв орсон юм. Тэгтэл ************ бирж худалдааны төвийн гадна авто зогсоол дээр тавьсан байсан автомашин дотор үлдээсэн байсан миний цүнх хулгайд алдсан байсныг********* аймгаас гараад ******* аймаг явж байх замдаа мэдсэн юм. Цүнхэнд миний монетан бөгж, хүүхдийн хагалгаанд оруулах 1,0 сая төгрөг, нэг модны гарал үүслийн гэрчилгээ зэрэг байсан юм. Тухайн үед манай нөхөр М.******** согтуу унтаж байсан болохоор би нөхрөөсөө айгаад хэлэлгүй, эрүүл болохоор нь хэлье гэж бодоод гэртээ харьсан юм. Маргааш нь би нөхөр М.*********д ********** худалдааны төвийн автомашины зогсоол дээр машинаас цүнхээ алдсан юм шиг байна гэдгийг хэлсэн. Би хамгийн сүүлд Бирж худалдааны төв рүү орохоосоо өмнө гартаа байсан монетан бөгжөө гарнаасаа салгаад цүнхнийхээ урд цахилгаантай хэсэгт нь хийсэн юм. Тэгээд манай нөхөр М.********** тухайн үед нь цагдаа дуудаагүй одоо цагдаад мэдэгдээд нэмэргүй байх гэж бид хоёр ярилцаад цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн юм. Тэр үед дээрх 2 ширхэг гарал үүслийн гэрчилгээ миний цүнхтэй хамт алдагдсан юм. Энэ тухайгаа манай нөхөр Ойн мэргэжлийн байгууллагад нь мэдэгдээгүй байх. Дугаарыг нь санахгүй байна. Тэр 2 ширхэг гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийгээгүй байсан гэдгийг санаж байна. Тэр гарал үүслийн гэрчилгээ бичиг хэргийн нүхтэй хавтсанд дангаар нь хийчихсэн байсан цүнхтэй хамт хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн /105-106 дугаар хуудас/,
Гэрч М.**********ий 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дээрх дугаар бүхий 2 гарал үүслийн гэрчилгээг Ойн ангийн инженер *******өөс авч байсан. 0009983, 0023767 дугаартай гзрал үүслийн гэрчилгээг дугаараар нь санахгүй байна. Дээрх 2 гарал үүслийн гэрчилгээг бичилт хийлгэхгүйгээр Н.********өөс гуйж аваад ********сумын байгаль хамгаалагч **********аар бичилт хийлгэж байгаль орчны улсын байцаагч ********аар хянуулахаар аваад эхнэр *********ийн гар цүнхэнд хийсэн юм. Уг 2 гарал үүслийн 1-ийг нь 2020 оны 02 дугаар сарын эхээр, нөгөө гарал үүслийн гэрчилгээг нь 2020 оны 03 дугаар сарын сүүлээр авч байсан юм. Тэгээд их хэмжээгээр мод тээвэрлэх болоогүй байсан болохоор эхнэр ********ийн цүнхэнд тэр 2 ширхэг гарал үүслийн гэрчилгээг хийсэн байсан юм. Би өөрөө бичиг цаасны ажилд муу болохоор эхнэртээ бичиг баримттай холбоотой зүйлээ өгчихдөг байсан юм. Манай эхнэр ********* бид хоёр 2020 оны 03 сарын сүүлээр ********* аймагт хүүгээ эмнэлэгт үзүүлчихээд ******* аймгийн Бирж худалдааны төв орж хүүхдийн хувцас эд зүйл аваад ******** аймаг руу гэрлүүгээ явсан юм. Би тухайн үед архи уучихсан эхнэр машин барьж явсан юм. Тэгээд ********* аймгаас гараад ********** аймаг руу явж байтал эхнэр надад *******худалдааны төв ороод гараад ирэх хооронд машин дотор байсан миний гар цүнх алга болсон гэдгээ замдаа хэлэлгүй гэртээ харьсны дараа надад хэлсэн. Тэгээд бид */******* аймгаас гараад гэртээ ирчихсэн болохоор цагдаагийн газар хандаж чадаагүй юм. Эхнэрийн цүнх дотор байсан дээрх 2 гарал үүлсийн бичилт хийгээгүй гэрчилгээнүүд цүнхтэй хамт хулгайд алдсан байсан.
Миний мод бэлтгэж байгаа газар нь *********сумын ********** гэх газар байдаг юм. Харин уулнаас бэлтгэсэн модоо зүсмэл материал буюу эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд өөрийн ********** суманд байрлах хөрөө арамд хүргэхийн тулд *********** сумын Ойн ангийн мэргэжилтэн Н.******өөр гарал үүлсийн гэрчилгээ бичүүлэн ********* суманд ажилладаг байгаль орчны хяналтын улсын байцаагч Ууганжаргалаа хянуулдаг юм. Харин ****** сумаас бусад орон нутаг руу тээвэрлэхдээ ******** сумын Ойн ангиас бичилт хийгээгүй гарал үүслийн гэрчилгээ очиж аваад ******** сумын байгаль хамгаалагч ********аар бичилт хийлгэж байгаль орчны улсын хяналтын байцаагч *******аар хянуулж тээвэрлэдэг юм. Энэ асуудлаас болж би Н.**********өөс авсан гарал үүслийн гэрчилгээгээ хүргэж өгөлгүй өөртөө буюу эхнэрийнхээ цүнхэнд байлгаж байгаад хулгайд адчихсан юм.
Би 2020 оны 02 дугаар сарын эхээр Н.Энхтөрөөс бичилт хийлгээгүй авсан 1 гарал үүслийн гэрчилгээг эхнэр **********ийн цүнхэнд хийсэн байсан юм. Тэгтэл манай эхнэр******** аймгийн **********суманд гэрлүүгээ явчихсан хойгуур Улаанбаатар хот руу мод тээвэрлэх шаардлага гарч 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Н.*******с дахин очиж 1 гарал үүслийн гэрчилгээ авсан юм. Тэгтэл мод тээвэрлэх машин нь ирээгүй уг гарал. үүслийн гэрчилгээг ашиглаагүй юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын сүүлээр эхнэрийн хамт хүүгээ ********** аймагт эмнэлэгт үзүүлж явахдаа сүүлд буюу 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Н.********өөс авсан гарал үүслийн гэрчилгээгээ эхнэртээ өгсөн юм. Тэгээд манай эхнэр миний 3 сард өгсөн гарал үүслийн гэрчилгээг 2 сард өгсөн гарал үүслийн гэрчилгээтэй нийлүүлж цүнхэндээ байлгаж байгаад алдсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр хуудас/
Шинжээч Н.***********ын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18-04-003/16 дугаартай “...Аймгийн хэмжээнд ой бүхий сумдад дор дурдсан сумын болон сум дундын 6 ой анги үйл ажилладаг. Үүнд:
- Хүдэр сумын ойн анги нь Хүдэр суманд,
- Мандал сум дундын ой анги нь Мандалд төвлөрч Мандал, Баянгол сумдыг,
- Орхон бүсийн сум дундын ой анги нь Баруунбүрэн суманд төвлөрч Баруунбүрэн, Сант, Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат сумдыг,
- Сэлэнгэ бүсийн сум дундын ой анги нь Цагааннуур суманд төвлөрч Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур сумдыг,
- Бэлчирийн бүсийн сум дундын ойн анги нь Сүхбаатар суманд Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хяналтын захиргааны байранд төвлөрч Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдыг тус тус хамааран үйл ажиллагаа явуулж байна.
0023787, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /БОАЖЯ/ Ойн судалгаа хөгжлийн төв /ОХСТ/-өөс ******** сумын ой ангид олгосон ГҮГ-ний жагсаалтад байхгүй, 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээ нь **********сум дахь ******** бүсийн сум дундын ойн ангид 2019.09.02-ний өдөр /0023751-0024000 буюу 500 ширхэг/ олгогдсон, 009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээ мөн дээрх ангид 2020.02.13-ны өдөр /009981-10000 буюу 20 ширхэг/ тус тус олгогдсон байна. 1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээ нь ********аймагт бүртгэлгүй байна.
Дээрх гарал үүслийн гэрчилгээнүүд нь********** сумын ой ангид олгогдоогүй учир тус ой ангиас дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоогүй буюу ********* сумын ой ангид олгогдсон үнэт цаасны зарцуулалтанд хийсэн шалгалтаар гараагүй болно.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15 -ны өдрийн А-153 тоот тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журам”-ын З.1-т. “Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ нь аймаг, нийслэлийн нэрийг илэрхийлсэн хэвлэмэл сери, дугаартай байна. Сери нь аймаг, нийслэлийн нэрийн гурван үсгийг оролцуулсан байна” гэж заасан, тиймээс тухайн аймгийн сум дундын ойн ангид олгогдсон гарал үүслийн гэрчилгээ нь тухайн сум дундын ойн ангид хамаарах сумдад хүчинтэй байна. Энэ нь гарал үүслийн гэрчилгээ, эрхийн бичгийн зарцуулалт, гүйцэтгэлийн дэлгэрэнгүй тайлангаар тодорхой гарна.
Мөн журмын 3.3-т "Эрхийн бичиг нь үлдэх, олгох тасалбар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ”,
3.4-т “Гарал үүслийн гэрчилгээ нь олгох, сунгах үед тэмдэглэгээ хийх хэсэг, хяналтын хэсэг, шалгасан тухай тэмдэглэл хийх хэсэг болон санамж, үлдэх хувь гэсэн 5 үндсэн агуулгатай байна” гэж тус тус заасан бөгөөд дээрх 0023787, 009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээний хувиуд байхгүй, Хүдэр сумын ой ангид олгогдоогүй, 1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээ нь ********** аймгийн бүртгэлд байхгүй буюу БОАЖЯамны ОСХТ-өөс олгогдоогүй сери, дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг тус сумын ой ангиас хариуцсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад бичиж олгосон нь дээрх журмын 6.7-д “Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэлийг хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална”,
6.8-д “Гарал үүслийн гэрчилгээний “үлдэх хувь” гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ”,
6.9-д “Дамжин өнгөрөх цэгүүдэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар гарал үүслийн гэрчилгээнд шалгасан тухай тэмдэглэл хийж “Б” хэсгийг таслан авч хадгална”^
6.10-д “Төвлөрсөн суурин газар, Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг, төмөр замын ачаа буулгах газар, бирж, захуудын дэргэдэх байгаль орчны хяналтын улсын байцаагч нь гарал үүслийн гэрчилгээг шалган энэ тухай тэмдэглэл хийж ”В” хэсгийг таслан авч хадгална”,
6.11-д “Таслан авч хадгалсан хяналтын хэсэг (“А", “Б”, “В”) нь шаардлагатай нөхцөлд ^ дахин хийгдэх шалгалтын үндсэн баримт болно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн бөгөөд хүчин төгөлдөр гарал үүслийн гэрчилгээ үзэх боломжгүй/
*********сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.************ийн улсын байцаагчийн эрхийн талаархи мэдээллийг ***********сумын Засаг даргын Тамгын газар, ********** аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулах нь зүйтэй.
М.******** нь ********** сумын ой ангийн дарга Г.**********ын олгосон 1639974, 0023787, 009983 дугаартай дээрх гарал үүслийн гэрчилгээнүүдийг зохих журмын дагуу олгогдсон эсэх, хүчин төгөлдөр эсэхийг шалгаж тогтоон зөрчилтэй нөхцөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авалгүйгээр хянаж баталгаажуулсан нь дээр дурдсан журмын 6.1-д гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана”,
6.2-т “Гарал үүслийн гэрчилгээний олголтод ... байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина” гэсэн заалтууд, мөн Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.
0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр ***** сумаас ****** ХХКомпани 2020.03.26-ны өдөр 63мЗ үйлдвэрийн ашиглалтын огтлолтын 4 талт нарсан дүнз буюу палкийг ************* аймагруу “DAWOO” маркийн **** УАЕ дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байтал ****** сумын *******бүсийн СДОАнгийн гаргасан үнэт цаасны тайланд дээрх 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр 2020.03.26-ны өдөр**** СБА, **** ТЧ дугаартай тээврийн хэрэгслээр ******* сумын******** ХХКомпани 10 мЗ, 4 метрийн урттай хэрэглээний мод тээвэрлэсэн мэтээр зарлагадсан, мөн өдөр тус компаниас 009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр “GRANTO" маркийн **** ДАХ, **** АЧ дугаартай тээврийн хэрэгслээр 63мЗ үйлдвэрийн ашиглалтын огтлолтын 4 талт нарсан дүнз буюу палкийг Дархан-уул аймагруу тээвэрлэсэн, 1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр Улаанбаатар хотруу тээвэрлэсэн 45мЗ 4 талт нарсан дүнз 2020 оны 03 сарын 03-ны өдөр /зураг нь бүдэг байсан тул өдөр нь сайн харагдахааргүй байв/ тус тус тээвэрлэсэн байна.
Дээрх гарал үүслийн гэрчилгээнүүд нь ************ сумын ой ангид хуваарилагдаагүй тул Монгол Улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1,34.3 дахь заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15 -ны өдрийн А-153 тоот тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн тул дээрх мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй.
БОАЖСайдын 2009 оны 394 дүгээр тушаалаар гуравдугаар мужийн 1мЗ нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээг 120.000 төгрөгөөр тогтоосон ба ”Нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу зүсмэл материал, дүнзийг 2.9 гэсэн итгэлцүүрээр үржүүлэх”-ээр заасан бөгөөд дээрх 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэсэн 63мЗ, 4 талт нарсан дүнз буюу палкны экологи-эдийн засгийн үнэлгээ 21.924.0 төгрөг, 009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэсэн 63мЗ, 4 талт нарсан дүнз буюу палкны экологи-эдийн засгийн үнэлгээ 21.924.000 төгрөг, 1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэсэн 45мЗ, 4 талт нарсан дүнз буюу палкны экологи-эдийн засгийн үнэлгээ 15.660.000 төгрөг тус тус болж байна.
************ сум дахь ************ бүсийн сум дундын Анги нь 2020 оны 1 дүгээр улирлын дэлгэрэнгүй тайланд 009982-009985 дугаартай гарал үүслийн гэрчилгээг хэрхсэн талаар тусгаагүй, эдгээр гарал үүслийн гэрчилгээгээ хэрхэн хаашаа зарцуулагдсан талаар тайлагнаагүй байна.
Мөн 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээ нь ************ сум дахь ************ бүсийн сум дундын ойн ангид олгогдсон байтал дээрх гарал үүслийн гэрчилгээгээр ************ сумаас ************ ХХК 2020.03.26-ны өдөр 63мЗ үйлдвэрийн ашиглалтын огтлолтын 4 талт нарсан дүнз буюу палкийг ************ аймагруу “DAWOO” маркийн **** УАЕ дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэг нь дээрх гарал үүслийн гэрчилгээний тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэтэл ************ сумын ************ бүсийн сум дундын ойн ангийн гаргасан үнэт цаасны тайлан дээрх 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр 2020.03.26-ны өдөр 29-14 СБА, 61-92 ТЧ дугаартай тээврийн хэрэгслээр ************ сумын ************ ХХКомпани 10м3 4 метртэй хэрэглээний мод тээвэрлэсэн мэтээр зарлагадсан зөрчил гаргасан нь Байгаль орчин, ногоон хөгжпийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15 -ны өдрийн А-153 тоот тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журам”-ыг ноцтойгоор зөрчиж үнэт цаасыг хуурамчаар ашиглах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.” дүгнэлт /хх-ийн 149-152 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23, 27-31 дүгээр хуудас/,
1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээний гэрэл зураг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний гэрэл зураг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-37 дугаар хуудас/,
0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний эх хувь /хх-ийн 133 дугаар хуудас/
0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний ойн ангид үлдэх хувийн хуулбар /хх-ийн 134, 224 дүгээр хуудас/
0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний тасалбар А эх хувь /хх-ийн 136 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл буюу гэрч Т.************аас гаргаж өгсөн үнэт цаас болон гарал үүслийн гэрчилгээний зарцуулалтын тайлангууд /хх-ийн 158-196 дугаар хуудас/,
************ бүсийн сум дундын Ойн ангийн 2019, 2020 оны мод бэлтгэх эрхийн бичиг мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний хураангуй болон мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 199-223 дугаар хуудас/,
************ бүсийн сум дундын Ойн ангийн 2019, 2020 оны эхний 6 сарын байдлаар мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 227-237 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.************ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.************д холбогдох Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 125-127 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.************ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 137, 2хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.************ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 139 дүгээр хуудас/
Шүүгдэгч Г.************т холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 146 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 07-15 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.************ын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.************ын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.************ын ажил байдлын тодорхойлолт /2хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.************ыг ажилд томилсон захирамжуудын хуулбар /2хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.************ын ажын байрны тодорхойлолтын хуулбар /2хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.************ын Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 29-38 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.************т улсын байцаагчийн эрх олгосон 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 250, 2хх-ийн 01 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.************т улсын байцаагчийн эрхийн сунгасан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаартай захирамжийн хуулбар /2хх-ийн 02-03 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.************т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.************ийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 20, 93 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.************ийн оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.************ийн иргэний үнэмлэхний хуулбар /2хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.**********ийн ажил байдлын тодорхойлолт /2хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.**********ийг ажилд томилсон тушаалуудын хуулбарууд /2хх-ийн 42-45 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.**********ийн албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 46-51 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.********ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 95 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.**********ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 97 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 153-154 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинэчлэн судалсан болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.******* нь ******* аймгийн ********** сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар “Ойн ангийн даргаар томилогдож нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль өгөгч Б.********ын хууль бус аргаар олж авсан модоо ******** бүсийн сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж 0023767 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ***** сумаас ***** аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг **** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хүдэр сумаас ******* аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж улмаар ***** аймгийн ****** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд Б.Баттулгаас хахууль өгөхийг шаардаж, Б.*******ын төрсөн ах Б.********ийн Хаан банкны******** дугаарын данснаас өөрийн төрсөн эх Ж.******дын Хаан банкны ********** дугаарын дансаар 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 55 минутад “****” гэсэн утгатайгаар 500,000 төгрөгийн хахууль авсан;
-мөн ****** аймгийн*******сумын Засаг даргын Тамгын газрын Ойн ангийн байранд өөрийн талийгаач болсон найз Ж.******ийн ээж Д.*******д давуу байдал бий болгон 2019 оны 01 дүгээр сарын дунд үед үл таних эрэгтэйгээс хураан авсан “хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй, ямар нэгэн бичилт хийгдээгүй” 1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр Хүдэр сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс модыг **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж, ************* аймгийн ************* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*************ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулан бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч М.*************нь************* аймгийн ************* сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Байгаль орчны улсын байцаагчийн ажилд тухайн өдрөөс томилогдон төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалыг хашиж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.*************ын хууль бус аргаар олж авсан модоо ************* бүсийн сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс Г.*************т өгсөн “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд ************* сумын Засаг даргын Тамгын газрын Ойн ангийн дарга Г.Т************* дүрэм, журмыг зөрчиж тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн хянаж шалгасан хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан шүүгдэгч Б.*************д давуу байдал бий болгосон;
-мөн Г.Т************* нь Д.*************д давуу байдал бий болгон “1639974” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр ************* сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс мод **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж гарал үүслийн гэрчилгээнд хянаж шалгасан гэж гарын үсэг зурж баталгаажуулан Д.************* давуу байдал бий болгосон үйлдлийг тус тус хийж, Г.*************ын дээрх үйлдлүүдэд гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.************* нь ************* аймгийн ************* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*************” ХХК-д ажиллаж байх хугацаандаа нууц, далд аргаар цуглуулсан модоо ************* аймаг руу тээвэрлэн зарж борлуулахын тулд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хууль бусаар олж авсан 0023767, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэж, ************* аймгийн ************* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.*************ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 55 минутанд Г.*************ын төрсөн эх Ж.*************ын Хаан банкны ************* дугаарын дансанд өөрийн төрсөн ах Б.*************ийн Хаан банкны ************* дугаарын данснаас “Taw” гэсэн утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн үйлдлүүд нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.*************, *************, Б.************* нарын мэдүүлэг,
Гэрч Т.*************ын мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч Б.*************ын мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч Б.*************ийн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Гэрч Н.*************гийн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,
Гэрч Д.*************ийн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Гэрч Т.*************ын мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэрч Б.*************йн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Гэрч Н.*************ийн мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
Гэрч Ү.*************ний мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Гэрч Ц.*************ийн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Гэрч Ц.*************ын мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Гэрч Б.*************ийн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Гэрч Х.*************ын эдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Гэрч Д.*************ийн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,
Гэрч М.*************ын мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар хуудас/
Гэрч Э.*************ийн мэдүүлэг /хх-ийн /105-106 дугаар хуудас/,
Гэрч М.*************ий мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр хуудас/,
Шинжээч Н.*************ын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18-04-003/16 дугаартай дүгнэлт /хх-ийн 149-152 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23, 27-31 дүгээр хуудас/,
1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээний гэрэл зураг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний гэрэл зураг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-37 дугаар хуудас/,
0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний эх хувь /хх-ийн 133 дугаар хуудас/
0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний ойн ангид үлдэх хувийн хуулбар /хх-ийн 134, 224 дүгээр хуудас/
0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний тасалбар А эх хувь /хх-ийн 136 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл буюу гэрч Т.Мөнхтуулаас гаргаж өгсөн үнэт цаас болон гарал үүслийн гэрчилгээний зарцуулалтын тайлангууд /хх-ийн 158-196 дугаар хуудас/,
************* бүсийн сум дундын Ойн ангийн 2019, 2020 оны мод бэлтгэх эрхийн бичиг мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний хураангуй болон мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 199-223 дугаар хуудас/,
************* бүсийн сум дундын Ойн ангийн 2019, 2020 оны эхний 6 сарын байдлаар мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 227-237 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*************ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.*************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*************д холбогдох Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 125-127 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.*************ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 137, 2хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.*************ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 139 дүгээр хуудас/
Шүүгдэгч Г.*************ын тээврийн хэрэгслийн лавлагаа өмчлөгчөөр /хх-ийн 240 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.*************т холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 146 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 07-15 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.*************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.*************ын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.*************ын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.*************ын ажил байдлын тодорхойлолт /2хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.*************ыг ажилд томилсон захирамжуудын хуулбар /2хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.*************ын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.*************ын Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 29-38 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.*************т улсын байцаагчийн эрх олгосон 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 250, 2хх-ийн 01 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.*************т улсын байцаагчийн эрхийн сунгасан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаартай захирамжийн хуулбар /2хх-ийн 02-03 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.*************т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.*************ийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 20, 93 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.*************ийн оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.*************ийн иргэний үнэмлэхний хуулбар /2хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.*************ийн ажил байдлын тодорхойлолт /2хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.*************гийг ажилд томилсон тушаалуудын хуулбарууд /2хх-ийн 42-45 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.************ийн албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 46-51 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.************ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 97 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 153-154 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.********* нь******* аймгийн ******** сумын “Ойн ангийн даргаар томилогдож нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм ажлын байрны тодорхойлолт зэргийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгдэгч Б.********ын хууль бус аргаар олж авсан модоо *******бүсийн сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж ,0023767 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр***** сумаас *****аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг **** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******сумаас ******** аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж улмаар ***** аймгийн***** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.****ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд Б.*****аас хахууль өгөхийг шаардаж, Б.*****гын төрсөн ах Б.******ийн Хаан банкны ******* дугаарын данснаас өөрийн төрсөн эх Ж.*****ын Хаан банкны ********* дугаарын дансаар 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 55 минутад “***” гэсэн утгатайгаар 500,000 төгрөгийн хахууль авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4-д заасан гэмт хэргийн шинжийг,
- мөн ****** аймгийн ****** сумын Засаг даргын Тамгын газрын Ойн ангийн байранд өөрийн талийгаач болсон найз Ж.*******ийн ээж Д.******д давуу байдал бий болгон 2019 оны 01 дүгээр сарын дунд үед үл таних эрэгтэйгээс хураан авсан “хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй, ямар нэгэн бичилт хийгдээгүй” 1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр ****** сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс модыг ****СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж, ***** аймгийн ***** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.*****ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулан бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,
- шүүгдэгч М.******** нь ******* аймгийн ********* сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Байгаль орчны улсын байцаагчийн ажилд тухайн өдрөөс томилогдон төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалыг хашиж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт зэргийг тус тус зөрчиж Б.********ын хууль бус аргаар олж авсан модоо ****** бүсийн сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс Г.******** өгсөн “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд ******* сумын Засаг даргын Тамгын газрын Ойн ангийн дарга Г.******** дүрэм, журмыг зөрчиж тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн хянаж шалгасан хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан шүүгдэгч Б.*********д давуу байдал бий болгосон,
- мөн Г.******** нь Д.********д давуу байдал бий болгон “1639974” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр ******** сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс мод **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж гарал үүслийн гэрчилгээнд хянаж шалгасан гэж гарын үсэг зурж баталгаажуулан Д.********д давуу байдал бий болгосон үйлдлийг тус тус хийж, Г.*******ын дээрх үйлдлүүдэд гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,
- шүүгдэгч Б.******** нь *******аймгийн ********* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-д ажиллаж байх хугацаандаа нууц, далд аргаар цуглуулсан модоо ********* аймаг руу тээвэрлэн зарж борлуулахын тулд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хууль бусаар олж авсан 0023767, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэж, ******* аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.******* хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 55 минутанд Г.******ын төрсөн эх Ж.********ын Хаан банкны *******дугаарын дансанд өөрийн төрсөн ах Б.*********ийн Хаан банкны **********дугаарын данснаас “***” гэсэн утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч Г.*********** нь хахууль авах гэмт хэргийг үйлдэх үедээ *******аймгийн ****** сумын “Ойн ангийн даргаар, шүүгдэгч М.********* нь ******** аймгийн ********* сумын Байгаль орчны улсын байцаагчийн ажиллаж байсан ба “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4; 4 дүгээр зүйлийн 4.1; “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-д зааснаар “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл “Хахууль авах”, мөн хуулийн 22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан буюу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болон төрөөс ажил, үйлчилгээ авах иргэний хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн үед эдийн болон эдийн бус зүйл өгч, авахыг хахууль авах, өгөх гэмт хэрэгт тооцохоор зүйлчилсэн байна.
Иймд хахууль өгөгч Б.********* нь өөртөө давуу байдал олж авах зорилгоор нийтийн албан тушаалтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Г.********* нь албаны эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосны хариуд хахууль авсан үйлдлүүд нь хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.********* нь *********** аймгийн ******** сумын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа шүүгдэгч Г.*********ын дээрх үйлдлүүдэд гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох...” гэсэн хуулийн заалтыг зөрчиж бусдад давуу байдал олгосон нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж тус тус үзлээ.
Мөн шүүгдэгч нар нь ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.2-д “...Албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээнэ...” 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.**********ийн өмгөөлөгч нараас ... М.********ийн үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй, шүүгдэгч Г.*********ын хууль бус гарал үүслийн гэрчилгээ авч ирснийг мэдээгүй, мөн орой үдэш гэрээр нь ирж дарамттай хэцүү байсан учир гарал үүслийн гэрчилгээнд гарын үсэг зурсан, өөртөө болон бусдад давуу байдал үүсгээгүй харин ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл бол харагдаж байна, мөн шинжээчээр Ж.********* дүгнэлт гаргасан нь хууль бус буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Ж.******* дүгнэлт гаргах эрхтэй субъект мөн үү гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд М.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт буруутайд тооцох үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Үүнд: шүүгдэгч М.***********ийн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон болох нь .: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*********ын .....*********ийн гэрийн гадаа очиход надаас “ямар ажлаар явж байгаа талаар тодруулсан” тэгэхээр нь би “хоёр гарал үүслийн гэрчилгээ байна. Үүнийг хянуулах зорилгоор ирсэн” гэж хэлсэн. ****** болохоор “хаанахын ямар гарал үүсэлтэй бичиг юм бэ? судалж үзэж байгаад бичилт хийнэ” гэж хэлэхэд нь би “ахдаа бичээд хянаад өгчихөө, ямар ч асуудалгүй гарал үүслийн бичиг” гэж хэлээд **********ийг гуйсан. **********ийг хянахад ******* сумын гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэрийг өөр газрын гэрчилгээ болохыг М.********* мэдээгүй. Надаас М.********* “ямар учиртай гарал үүслийн гэрчилгээ юм бэ?” гэж асуухад нь “манай сумын гарал” гэж хэлээд хянуулсан. Мөн манай ангийн хүүхдийн ээж талийгаач Д.************эгч надаар гарал үүслийн гэрчилгээ бичүүлэх талаар гуйсан. Тухайн баримтуудыг нягтлаад үзэхэд ямар ч боломжгүй баримтууд байхаар нь өөрт хадгалсан байсан гарал үүслийн гэрчилгээг Д.**********эгчид бичиж өгсөн. Би М.*********ийг гуйгаад гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөх талаар хэлсэн. М.******** бол зөвшөөрөөгүй. Тэгээд дахиад М.*********ийн гэрийн гадаа очоод ахдаа гарал үүслийн бичгийг хянаад өгчих гэж гуйгаад хянуулсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*********** мэдүүлэхдээ..... Тухайн үед ажлын цаг өнгөрсөн орой болсон байхад Г.********** залгасан. Би утсаа аваагүй, гэтэл манай гэрт ирсэн.Тэгээд зөвшөөрөлтэй гарал үүслийн бичиг гэж хэлээд гуйж шалаад байхаар нь гарын үсэг зураад өгсөн нь үнэн. Ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолтыг зөрчин, хяналт тавих үүргээ биелүүлэхгүй ажилласан нь миний буруу. Тэгэхээс би хэн нэгэнд давуу байдал бий болгоогүй гэж бодож байна гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч М.*********** нь үйлдлээрээ нэгдэж бусдад давуу байдал бий болгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн гэж байна гэж үзсэн болно.
Мөн зөвхөн шинжээч Н.************ын гаргасан дүгнэлтээр шүүгдэгч М.***********ийн үйлдлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бусад нотлох баримтаар шүүгдэгч М.*********ийн үйлдэл нь давхар нотлогдон тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох, гэм буруугүйд тооцуулах тухай өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.**********ын өмгөөлөгч нараас ... Г.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа бол хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ, энэ үйлдэл нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл биш юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэж өгнө үү гэсэн саналыг мөн гаргасан.
Шүүгдэгч Г.*********** нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон ба “... Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахиж, өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллаагүй зөрчсөн ба гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байх тул зүйчлэлийг хөнгөрүүлэх өмгөөлөгч нарын саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Г.***********, М.***********, Б.******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг шүүгдэгч Г.*********аас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.********* болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах 5 хоногийн хугацааг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Г.******** нь 500.000 төгрөгийг улсын орлогод оруулан төлсөн баримтыг ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.**********, М.**********, Б.********* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.*********, М.********, Б.*********** нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас ... Шүүгдэгч Г.********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8,1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ял оногдуулж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар дагуу бүгд 9 жилийн хорих оногдуулах, ... Шүүгдэгч М.***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8,1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 1 сарын хорих ял оногдуулах, ... Шүүгдэгч Б.*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8,1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.**********рын өмгөөлөгч нараас ... шүүгдэгч Г.********** нь тухайн үед Б.********** амьдрал хүнд байдал, талийгаач найзынхаа бие муутай ээжид тусалж ийм хэрэгт холбогдсон байна гэж өмгөөлөгч бид үзэж байгаа. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл,гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, мөн ар гэрийн байдал хүнд байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг,
Шүүгдэгч М.**********ийн өмгөөлөгч нараас ... Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна гэхдээ гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, тухай үед үйлдлийг буруугаар төсөөлж андуурсан ба тэр үед ажиллаад дөнгөж 3 жил болж байсан, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг,
Шүүгдэгч Б.********ын өмгөөлөгчөөс... Шүүгдэгч Б.********* нь сайн дураараа хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, амьдралын аргагүй байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү, хэрэв шүүх ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзвэл хорих ял оногдуулахгүйгээр хамгийн доод хэмжээгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Г.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.**********, М.*********, Б.********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Г.**********, М.**********, Б.******** нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэрэг байдлыг ял шийтгэл оногдуулахдаа тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа, хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зөв гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.*********г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Г.*********, Б.********* нарт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Г.************, М.*******, Б.********* нар нь 2020 оны 03 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулах, мөн шүүгдэгч Б.Баттулгыг эрүүгийн хариуцлага чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.*************т оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд, шүүгдэгч М.**********т оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.********** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.**********д тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Г.********, М.*********, Б******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О********* овогт Г**********ийн Т***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд,
Г******** овогт М**********ын *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд ,
Б******** овогт Б******** *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Гэндэнбавуугийн Тайванбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгож шийтгэх, шүүгдэгч ****** овогт********ын М*********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгож шийтгэх ял тус тус оногдуулсугай.
3. Шүүгдэгч ****** овогт Б********ийн *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.*******т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн бүгд нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*********, М.******* нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Г.******* оногдуулсан 15,500,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч М.******* оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Г.******, М.******** нарт анхааруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******** нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.***** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********, М.***** нарын торгох ялын биелэлтэнд , шүүгдэгч Б.*******ын тэнссэн хугацаанд тус тус хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.********ын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 500,000 /таван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, улсын төсөвт орлого болгохоор шийдвэрлэснийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.
11. Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Г.************, М.**********, Б.******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьсугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ