| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2021/00303/И |
| Дугаар | 148/ШШ2021/00294 |
| Огноо | 2021-06-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 148/ШШ2021/00294
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х овогт *******ын ******* /РД:*******/ - ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Г.******* миний бие нь 2006 онд Ч.*******тэй танилцаж улмаар 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтийн 0001 тоот баталгаагаар бүртгэгдэж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Ц.******* төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тусдаа амьдрах болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид эд хөрөнгийн болон бусад маргаан байхгүй болно.....гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ч.*******тэй 2006 онд танилцаж улмаар 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтийн 0001 тоот баталгаагаар бүртгэгдэж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Ц.******* төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тусдаа амьдрах болсон. Цуг амьдарч байх хугацаанд Ч.******* юу ч хэлэхгүйгээр ийш тийшээ яваад өгдөг. Намайг ажлаас ирэхэд байдаггүй. Хаана байгаа талаар асуухад Дархан-Уул аймагт байна гэж хэлдэг. Тэгээд 7 хоногоор алга болдог. Үүнээс болж хэрүүл маргаан тасардаггүй. Хамгийн сүүлд орой хамт унтсан мөртлөө өглөө нь байхгүй байсан. Утсаа салгаад 2 сар алга болоод над руу залгаад Улаанбаатар хотод байна гэж хэлсэн. Тийм учир ийм хүнтэй амьдрах хэцүү байсан учир салсан. Дансанд байсан мөнгийг хэлэлгүйгээр авч явдаг. Гэрлэлтийг маань цуцалж өгнө үү...гэх
Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...миний бие Ч.******* нөхөр болох Г.*******той 2006 онд гэрлээд албан ёсоор 2008 онд гэр бүл батлуулсан, 2008 оны 08 сард хүү Ц.******* төрсөн. 2013 оноос хойш зан харилцааны таарамжгүй байдлаас болоод тус тусдаа амьдрах болсон. Тус тус гэр бүл зохиосон тул хойшид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд Г.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид ярилцаад хүү Ц.*******г эцгийнх нь асрамжид үлдээхээр шийдсэн тул хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй, эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү...гэх.
Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...миний бие Ч.******* нь хөдөө мал дээр байдаг. Ажлын шаардлагаар шүүх дээр дахин ирэх боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүү Ц.*******г эцгийн асрамжид үлдээнэ. Эд хөрөнгө болох тэтгэлгийн талаар ямар нэгэн маргаангүй болно...гэжээ.
Шүүх Г.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр болон хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Г.*******ийн шүүхэд гаргасан ... Ч.*******ээс гэрлэлт цуцлуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь хэргийн 1-9, 18-29 дүгээр талд авагдсан түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн тайлбар, хүү Ц.*******гийн тайлбар, санал зэргээр нотлогдож байхаас гадна зохигч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4, 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Харчин овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарын 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсоныг 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0001 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3. 2008 оны 08 сарын 15-нд төрсөн хүү Ц.******* нь эцэг Г.*******ийн асрамжид байгаа болохыг, гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэснийг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН