| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2023/0093/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/382 |
| Огноо | 2024-05-10 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/382
2024 05 10 2024/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, улсын яллагч А.Дэлгэрмөнх, шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ад холбогдох эрүүгийн “2211000660260” дугаартай, 186/2023/0093/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 33 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, урт цагааны 2 дугаар корпус “Үнэнч” ХХК-ийн 2 дугаар давхарт алт мөнгөний дархан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангай хотхоны 8 дугаар байрны 25 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, П.А,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч П.А нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 18-20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайваны” төвийн В1 давхарт байрлах алт, мөнгөний дарханы зориулалттай ажлын байранд бусадтай архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Н.Бтой маргалдаж, улмаар түүнийг цохиж биед нь “зулай яснаас урагш дух яс руу үргэлжилсэн хугарал, дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тэр өдөр 18:00 цагийн үед би тэр газраас гарсан. Б.Бат-Ерөөлт, М.Оюунболд, Н.Б гурав хамт үлдсэн. Хойд өрөө рүү ороход Н.Б бид хоёрыг орсон гэж гэрч нар мэдүүлдэг. Гэхдээ М.Оюуболдтой цуг гурвуулаа орсон гэв.
1.2. Хохирогч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...бид хоёр маргалдаад хойд өрөө рүү цуг орсон тэгсэн араас цохьсон тэгээд ухаан алдаад унасан тэрнээс хойш юу ч санахгүй байгаа гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Бийн:..би Чингэлтэй дүүргийн урт цагаан төвд үнэт металлын ченжээр ажилладаг. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хамт ажилладаг ченжүүдтэй ажлаа дуусгаад “Тайваны төв”-д найз Бобо буюу Оюунболдын ажлын өрөөнд Хуягаа, Ерөөлт нарын хамт хэсэг сууж архи уусан. Бид архи ууж сууж байгаад хувьцааны талаар яриа гарч маргалдсан. Би ухаан алдаж унасан, одоо эмнэлэгт байна. Тухайн үед хойд жижиг өрөөнд ороод ухаан алдаж унасан байсан. Намайг Бат-Ерөөлт сэрээсэн, дахиад ухаан алдаад эргээд сэргэхэд ганцаараа хэвтэж байсан. Эмнэлэг дээр очоод сэрэхэд, хамгийн сүүлд Бат-Ерөөлтэй уулзаж байсан болохоор Бат-Ерөөлт гэж буруу хэлсэн байна. Бат- Ерөөлт намайг зодох хүн биш. Бид нар архи ууж эхлэхэд П.А бид хоёр найзаасаа болоод маргаад хоорондоо муудалцаад ганц нэг цохилцсон. Тухайн газарт байсан хүмүүс та хоёр энд маргалдаж муудалцаж байхаар хойд жижиг өрөө рүү ороод учраа олчих гэсэн. П.А бид хоёр хойд өрөө рүү нь ороод хоорондоо маргалдаж байтал П.А намайг цохих шиг л болсон. Түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй учир нь би ухаан алдаад уначихсан байсан. Намайг Бат-Ерөөлт сэрээж архи ууж байсан өрөөний буйдан дээр суулгаж байсан. Тэгээд дахиад ухаан алдаад унасан нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 12, 53 дугаар талд/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Бгийн:...иргэн Н.Б нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайван төвийн В1 давхарт бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Н.Б нь 2022 оны 1 дүгээр сард гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэс заслын хагалгаанд орж 5.746.036 төгрөг нийт 5.746.836 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээий зардлыг яллагдагч П.Аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 1009000200080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 133 дугаар тал/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мандухай:...биеийн байдал нь хүндэвтэр,103-аар хүргэгдэж ирсэн. Толгой өвдөж байна, хамар өвдөж байна гэх зовуурьтай, толгойд гавал ясны хугаралтай, тархины эдэд цус хуралттай байсан тул “гавал тархины гэмтлийн тасаг”-т хэвтүүлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 15 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Отгонжаргалын:..17 цагийн орчимд Оюунболд нь 4-5 эрэгтэй хүний хамт ажил дээрээ ирсэн. Нөгөө залуугаа өргөж дийлэлгүй шалан дээр хэвтүүлчихээд орхиод гарсан. Тэнд нь үлдээж хонуулах гээд Оюунболдыг би таксинд суулгаж өгөөд өрөөг нь түгжээд гарах гэтэл нөгөө залуугийн утас нь дуугарсан. Утсыг нь аваад ярихад, эмэгтэй хүн байсан. Би болсон явдлын талаар тэр эмэгтэйд хэлсэн. Удалгүй 2 эмэгтэй орж ирсэн. Нөгөө 2 эмэгтэй тэр залууг дээш нь өргөөд суулгаад толгой хэсгээс нь барьж үзээд толгой нь хавдчихсан байна шүү дээ гээд уйлаад эхэлсэн. Манай нөхөр зодуулчихсан байна шүү дээ гээд түргэн цагдаа дуудсан. Хамгийн сүүлд за энэ хүмүүсийг ер нь гаргаж явуулъя гэж бодоод явж ороход, өрөөнд Оюунболд, мөн танихгүй нэг залуу хоёр ширээний хажууд ярилцаад сууж байсан. Харин Н.Б гэдэг залуу шалан дээр хэвтчихсэн байсан. Би тухайн үед сайн анзаараагүй согтоод унтаж байна л гэж бодчихоод Оюунболдыг таксинд суулгаж өгөөд явуулсан. Удалгүй 2 минутын дараа 2 эмэгтэй орж ирээд нөгөө хүнээ татаж чангаагаад дуудтал сэрэхгүй байсан. Хэсэг хугацаанд сэрээх гэж байснаа нэг ахимаг насны эмэгтэй нь царайг нь харснаа “өө зодчихсон байна шүү дээ” гэж хэлээд эмнэлэг болон цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар орж ирээд тэр залууг эмнэлэг аваад явсан. Тухайн өрөө бол хяналтын камер байхгүй. Гадна талын хяналтын камер ажиллахгүй байгаа. Өөр ямар нэгэн хяналтын камер байдаггүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 19 дүгээр тал/,
2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Улааны:...16-17 цагийн орчимд Батцоожийн дугаар луу удаа дараа залгахад утсаа салгаад байсан. Урт цагаан орчмоор хайсан боловч олоогүй. Буцаад гэрлүүгээ яваад өгсөн. Гэтэл эгч нь буюу Н.Саранчимэг /Сараа/ гэх төрсөн эгч нь надруу залгаад хүүе Батцоожийн утсыг эмэгтэй хүн авч байна. “Тайваны” төвийн подвалд байна гэнээ, жижүүр нь гэнэ үү нэг хүн авлаа, би хаана байдгийн нь мэдэхгүй байна. Хоёулаа очиж авъя гэхээр нь би Саранчимэг эгчтэй Чимэг төвийн үүд хавьцаа уулзаад "Тайваны” төв дээр явж очсон. Тэгээд подвал руу нь яваад ороход Батцоож буйдан дээр байсан. Толгой нь буйдан тал руугаа хөндлөн ухаангүй, шүд нь зуурчихсан, хурхирсан байдалтай байж байсан. Тухайн үедээ эгч нь буюу Саранчимэг хоёулаа өргөөд гаргая, чирээд явъя согтуу байна шүү дээ гээд уйлаад байхаар нь би судсыг нь барьж үзэхэд пульс нь дор байсан, 30-40-тэй цохилж байсан байх би шууд л түргэн цагдаа дуудахаар болсон. Толгойг нь угаах үед би тархины оройн хэсэгт хагарчихсан байдалтай байсныг би зургаар бэхжүүлж авсан. Яг тэр үед би толгой нь хагарсан байсныг мэдсэн. Батцоож гэмтэл согог судлалын үндэсний төвд 2 удаа мэс заслын хагалгаанд орсон гэх мэдүүлэг. /1 длүгээр хавтас, 117-118 дугаар тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Саранчимэгийн:...миний санаж байгаагаар, 18-19 цагийн орчимд гэж бодож байна, нарийвчлан хэлж мэдэхгүй байна. Тасралтгүй залгаж байтал Н.Бийн утсыг үл таних эмэгтэй хүн авахаар нь би наад утасны эзэнтэй нь ярья гэтэл энэ хүн чинь тасраад уначихсан байна, ярих чадвар алга аа, бид нар цоожлоод явах гэж байтал утас нь дуугараад авсан. Та 10 минутын дотор ирээд авч амжих уу гэхээр нь би ямар ч байсан амжина, очоод авъя, газраа заагаад өгчих гэж хэлээд тухайн үед Н.Бтой хамтран амьдарч байсан Улаанаа гэх эмэгтэй рүү залгаад газрыг нь заалгаад хамт явж очсон. Подвол руу яваад ороход Батцоож ухаан байхгүй, өрөөн дотор нь буйдан байсан бөгөөд Н.Бийн толгой нь буйдан тал руугаа хөндлөн ухаангүй, шүд нь зуурчихсан ангайхгүй байдалтай байж байсан. Н.Бийг тасарчихсан гэж бодоод гаргая, аваад явъя гээд Улаанд хэлээд буйдан руу налуулаад суулгах үед хүзүү нь гилжийгээд ам нь зуурчихсан байдалтай байсан. Тэгээд Улаанаа судсыг нь барьж үзээд шууд л түргэн цагдаа дуудахаар болсон. Би төрсөн эгч нь учир тэр талаар маш сайн мэдэж байна, манай дүү ямар нэгэн хууч өвчин болон татаж унадаг тийм өвчтэй хүн биш. Тархи толгойндоо гэмтэл авч байсан удаа байхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 119-120 дугаар тал/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Очирхуягийн:...Ерөөлттэй ажлын үүдэнд таараад бид хоёр 2 давхар луу Батцоожийн ажлын өрөөнд орсон чинь Н.Б, Болдоо, Алтанбагана гурав байж байсан. Бид ярилцаж байгаад архи уухаар болоод би хажуу талын “Шим” нэртэй дэлгүүр орж 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи ундаатай авчаад буцаж ирээд бид дөрөв дөрвүүлээ ууцгаасан. Оюунболдын ажлын байр болох манай ажлын замын эсрэг талд байрлах “Алт авна” гэсэн нэртэй подвал руу бөөнөөрөө орцгоосон. Архи уугаад байж байхад Н.Б Алтанбаганыг чи манай найзыг гомдоосон гээд үг хаяад өдөөд байсан нэг харсан чинь Алтанбагана, Н.Б хоёулаа хаалганы хажууд зогсоод хоёр биеийгээ барилцчихсан Н.Б эхэлж шанаа руу нь нэг удаа цохисон чинь Алтанбагана зөрүүлээд шанаа руу нь цохиж аваад цаад өрөө лүү яваад орсон. Тухайн үед би нэлээн уучихсан согтолттой унтчихсан байсан. Уртбаяр гаднаас орж ирээд Алтанбагана бид хоёрыг дагуулаад гарсан. Бат-ерөөлт, Н.Б, Оюунболд нар үлдсэн. Хойд талын өрөө рүү нэг ч удаа ороогүй учраас Н.Бийг ямархуу байдалтай жижиг өрөөнд байсан талаар мэдэхгүй байна. Н.Б, Алтанбагана хоёр өрөөний гадна байхдаа маргалдаж байгаад нэг нэг удаа цохилцоод тухайн өрөө рүү хамт яваад л орсон. Тэр хоёрын явж орсон өрөө миний сууж байсан газраас 3-4 метрийн зайтай байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 30-31 дүгээр тал/
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Оюунболдын:...Тухайн үед П.А болон Цоож нар нь маргалдах шинжтэй байгаад байсан болохоор нь ерөнхийдөө өрөөнөөс нь явцгаая өөр газар очъё гээд Болдоо ахын өрөөнд очтол эгч нь байсан. Чингис гэх архи болон 0,75 литрийн Хараа гэх архийг ууж дуусгалгүй согтоцгоож байсан, ширээ тойрч сууж байсан Баганаа болон Цоож хоёр хоорондоо нэгнийгээ нүүр хэсэг рүү нь нэг нэг удаа цохисон. Тэрнээс хойш ууж сууж байгаад манай юм хайлуулдаг өрөөнд орж хоёулаа ярилцъя, ойлголцъё гэж хэлээд орсон. Цоожоо ах тухайн үед тасарчихсан манай В1 давхарт байрлах өрөөнд унтаж байсан. Ерөөлт бид хоёр үлдээд Цоожоо ахыг сэрээх гээд өргөж үзээд дийлэхгүй дээрээс нь өмдөндөө баачихсан байсан болохоор сэжиг хүрээд шалан дээр нь унтуулчихаад бүүр болохгүй бол цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд хонуулчих гэж хэлээд би ганцаараа гэрлүүгээ такси бариад яваад өгсөн. Айсан хүмүүс бүгд л та хоёр хойд өрөө рүү орж учраа ол гэж хэлэхэд хойд өрөө рүү яваад орсон. Тэр үед ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Тэгээд 5 минут орчмын дараа П.А түрүүлээд гарч ирсэн. Яасан юу болов гэж асуухад, Цоож чинь зүв зүгээр байж байгаад тасраад уначихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 35 дугаар тал/,
2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ариунболдын:..2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд санагдаж байна, хуучны танил найз Н.Б, Бат-Ерөөлт, Оюунболд, П.А нар манай өрөөнд орж ирсэн, орж ирэх үедээ тэд нарын хэл ам нь ээдрээд жаахан халамцуу байсан. Н.Б хэдүүлээ урагшаа Оюунболдын өрөө рүү очъё гэж хэлсэн. Тэд нарыг дагаад Оюунболдын ажлын өрөө болох “Тайван” төвийн зоорины давхарлуу явж орсон тэндээ бид нар бөөнөөрөө юм ярингаа 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байх явцад П.А, Н.Б нар хоорондоо маргалдаж бие биеийнхээ толгой хэсэгт цохилцож байсныг хараад Очирхуяг очиж салгатал П.А, Н.Б нар дахин маргалдаад хойд талынх нь жижиг өрөө рүү явж орсон. Бид нар анзаараагүй хэсэг сууцгааж байсан чинь П.А өрөөнөөс ганцаараа гарч ирж байсан. Тэгээд түүнээс хойш 4-5 минутын дараа санагдаж байна, Н.Б гараад ирчихсэн баруун урд хэсэгт байх нэг сандал дээр суугаа байдалтай харагдсан тэгээд бас л анзаараагүй хэсэг хугацааны дараа манай дүү гадна машинтай ирээд намайг дуудахад нь би гараад явсан, гарах үед Н.Б шалан дээр хурхираад унтаж байгаа мэт хэвтэж байсан. Би гараад явсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Н.Бтой П.Ас өөр хэн нэгэн хүн хэрэлдэж, маргалдаж, зодолдсон зүйл байхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 17 дугаар тал/,
2.10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Бат-Ерөөлтийн:...өнөөдөр хуучны танил дархнуудтай таараад архи уухаар болсон. Тэнд гутал засварын Хуягаа, Бааз хочтой Болдоо, Цоож, Бобо, Баганаа нартай хамт эхлээд Цоожийн өрөө буюу “Шим” дэлгүүрийн 2 давхарт бид 2 шил архи уусан. Дараагаар нь замын урагшаа гарч Бобогийн ажлын өрөөнд бид нар орж архи уусан. Сүүлд ууж байсан архиа ч дуусгаагүй нэлээн согтоцгоогоод тарцгаасан. Намайг явах үед хэн хэн үлдсэнийг санахгүй байна. Баганаа буюу П.А, Цоож хоёр Бобогийн ажлын өрөөнд байхад хоорондоо маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нь Цоож П.Аг үгээр идээд байсан. Цоож бас хэдэн жил урт цагаанд дархнаар суугаагүй удсан байсан болохоор үл ойлголцоод байсан. П.А, Цоож нар нэгнийгээ цохичихлоо гээд П.А хэлээд байсан. Н.Бийн өрөөнд 2 шил архиа ууж дуусгаад 17 цагийн орчим гарцгаагаад урт цагааны урдуур санжганаж явцгааж байгаад Бобогийн өрөөгөөр ороод Уртбаярыг дуудаж 1 шил 0.75 литрийн архи авч ирүүлсэн. Тэр үед би ухаан орж гарсан байдалтай байсан. Бобогийн өрөөнд Н.Б, П.А үгээр идээд намхан жижигхэн бацаан чамайг бол асуудалгүй зодно энэ тэр гээд байх шиг байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 21-22 дугаар тал/,
2.11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 356 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Бийн биед зулай яснаас ургаш дух ясруу үргэжилсэн хугарал, дух зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Гавал тархины гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. бүсэлхийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс харагдана гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 38-39 дүгээр тал/,
2.12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 738 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Б нь тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, шинж тэмдэгийн цөөн уналт сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тархины гэмтлийн дараа үүссэн байх боломжтой байна. Н.Б нь СЭМҮТ-д хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Н.Бийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
3. Н.Б нь гэмтлийн дараах хойших ойгүйдэлд түр зуур орсон байх боломжтой байна. Н.Б нь одоогоор хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Н.Б нь одоогоор тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил шинж тэмдэгийн цөөн уналт сэтгэцийн эмгэгтэй байна.
5. Н.Б нь хэрэг үйлдэгдсэнээс хойш тархины гэмтлийн шалгаант тархи эмэгшил, шинж тэмдэгийн цөөн уналт сэтгэцийн эмгэгтэй болсон байна.
6. Н.Бид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 153-154 дүгээр тал/,
2.12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтэд:
1. Хохирогч Н.Б сэтгэцэд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бусдад зодуулсан гэх хэргийн улмаас сэтгэцэд органик хам шинж илэрч байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийн гуравдугаар зэрэгт хамаарна.
3. Н.Б нь цаашид сэтгэцийн болон мэдрэлийн эмчийн хяналтанд байх шаардлагатай байна гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, 174-176 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 145-148, 8-9 дүгээр тал/, Тайфер Химикал Интернэшнл ХХК-ийн 7 албан бичиг /хавтаст хэргийн 115 дугаар тал/, хохирогч Н.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12,53,109 дүгээр тал/, гэрч Б.Мандухайн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/, шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 356 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-47, 143 дугаар тал/, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 49 дэх тал/, гэр Отгонжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, гэрч Улааны мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дугаар тал/, гэрч Н.Саранчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дугаар тал/, гэрч О.Очирхуягийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 57 дугаар тал/, гэрч Г.Оюунболдын мэдүүлэг /хатаст хэргийн 35,55 дугаар тал/, гэрч Ц.Ариунболдын мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, гэрч Г.Бат-Ерөөлтийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 24 дүгээр ал/, гэрч Б.Уртбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/, гэрч Н.Ганбаярын мэдүүлэг/ хавтаст хэргийн 128 дугаар тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 738 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 152-154 дүгээр тал/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 240 дугаартай албан бичиг/ хавтаст хэргийн 114 дүгээр тал/, яллагдагч П.Анын мэдүүлэг / хавтаст хэргийн 65-66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэргийн 19 дугаар тал, гэрч Отгонжаргалын мэдүүлэг, хавтаст хэргийн 38-39 дугаар тал, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 49 дүгээр тал, шинжээч Ганхүүгээс авсан мэдүүлэг, хавтаст хэргийн 59 дүгээр тал, гэрч Отгонжаргалын дахин мэдүүлэг, хавтаст хэргийн 117-118 дугаар тал, гэрч Улааны мэдүүлэг, хавтаст хэргийн 9 дүгээр тал, гэрч Ариунболдын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.3. Хохирогчийн өмгөөлөгч хавтас хэргээс: П.Ан мэдүүлэг, хавтаст хэргийн 52 дугаар тал гэрч Очбадрахын мэдүүлэг, хавтаст хэргийн 21-22 дугаар тал Бат-Ерөөлт мэдүүлэг, хавтаст хэргийн шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 179 дүгээр талд Шүүх сэтгэц шинжээчийн дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 74 дугаар тал Бат-Ерөөлт дахин өгсөн мэдүүлэг,138-145 дугаар тал хохирлын баримт, 2646, шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт, бариа засалын үйлчилгээ авсан баримт, мэдрэлийн эмчийн онш авагдсан, Онош, эмнэлгийн албан тоот болон нөтийн баримт нийт 2.384.200 төгрөг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.4. Шүүгдэгч болон хохирогч болон хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч П.А нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17-19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайваны” төвийн В1 давхарт байрлах алт, мөнгөний дарханы зориулалттай ажлын байранд бусадтай архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Н.Бтой маргалдаж, улмаар түүнийг цохиж биед нь “зулай яснаас урагш дух яс руу үргэлжилсэн хугарал, дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Н.Бийн:..би Чингэлтэй дүүргийн урт цагаан төвд үнэт металлын ченжээр ажилладаг. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хамт ажилладаг ченжүүдтэй ажлаа дуусгаад “Тайваны төв”-д найз Бобо буюу Оюунболдын ажлын өрөөнд Хуягаа, Ерөөлт нарын хамт хэсэг сууж архи уусан. Бид архи ууж сууж байгаад хувьцааны талаар яриа гарч маргалдсан. Би ухаан алдаж унасан, одоо эмнэлэгт байна. Тухайн үед хойд жижиг өрөөнд ороод ухаан алдаж унасан байсан. Намайг Бат-Ерөөлт сэрээсэн, дахиад ухаан алдаад эргээд сэргэхэд ганцаараа хэвтэж байсан. Эмнэлэг дээр очоод сэрэхэд, хамгийн сүүлд Бат-Ерөөлтэй уулзаж байсан болохоор Бат-Ерөөлт гэж буруу хэлсэн байна. Бат- Ерөөлт намайг зодох хүн биш. Бид нар архи ууж эхлэхэд Алтанбагана бид хоёр найзаасаа болоод маргаад хоорондоо муудалцаад ганц нэг цохилцсон. Тухайн газарт байсан хүмүүс та хоёр энд маргалдаж муудалцаж байхаар хойд жижиг өрөө рүү ороод учраа олчих гэсэн. Алтанбагана бид хоёр хойд өрөө рүү нь ороод хоорондоо маргалдаж байтал Алтанбагана намайг цохих шиг л болсон. Түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй учир нь би ухаан алдаад уначихсан байсан. Намайг Бат-Ерөөлт сэрээж архи ууж байсан өрөөний буйдан дээр суулгаж байсан. Тэгээд дахиад ухаан алдаад унасан нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 12, 53 дугаар талд/,
- гэрч Д.Отгонжаргалын:..17 цагийн орчимд Оюунболд нь 4-5 эрэгтэй хүний хамт ажил дээрээ ирсэн. Нөгөө залуугаа өргөж дийлэлгүй шалан дээр хэвтүүлчихээд орхиод гарсан. Тэнд нь үлдээж хонуулах гээд Оюунболдыг би таксинд суулгаж өгөөд өрөөг нь түгжээд гарах гэтэл нөгөө залуугийн утас нь дуугарсан. Утсыг нь аваад ярихад, эмэгтэй хүн байсан. Би болсон явдлын талаар тэр эмэгтэйд хэлсэн. Удалгүй 2 эмэгтэй орж ирсэн. Нөгөө 2 эмэгтэй тэр залууг дээш нь өргөөд суулгаад толгой хэсгээс нь барьж үзээд толгой нь хавдчихсан байна шүү дээ гээд уйлаад эхэлсэн. Манай нөхөр зодуулчихсан байна шүү дээ гээд түргэн цагдаа дуудсан. Хамгийн сүүлд за энэ хүмүүсийг ер нь гаргаж явуулъя гэж бодоод явж ороход, өрөөнд Оюунболд, мөн танихгүй нэг залуу хоёр ширээний хажууд ярилцаад сууж байсан. Харин Н.Б гэдэг залуу шалан дээр хэвтчихсэн байсан. Би тухайн үед сайн анзаараагүй согтоод унтаж байна л гэж бодчихоод Оюунболдыг таксинд суулгаж өгөөд явуулсан. Удалгүй 2 минутын дараа 2 эмэгтэй орж ирээд нөгөө хүнээ татаж чангаагаад дуудтал сэрэхгүй байсан. Хэсэг хугацаанд сэрээх гэж байснаа нэг ахимаг насны эмэгтэй нь царайг нь харснаа “өө зодчихсон байна шүү дээ” гэж хэлээд эмнэлэг болон цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар орж ирээд тэр залууг эмнэлэг аваад явсан. Тухайн өрөө бол хяналтын камер байхгүй. Гадна талын хяналтын камер ажиллахгүй байгаа. Өөр ямар нэгэн хяналтын камер байдаггүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 19 дүгээр тал/,
- гэрч Т.Улааны:...16-17 цагийн орчимд Батцоожийн дугаар луу удаа дараа залгахад утсаа салгаад байсан. Урт цагаан орчмоор хайсан боловч олоогүй. Буцаад гэрлүүгээ яваад өгсөн. Гэтэл эгч нь буюу Н.Саранчимэг /Сараа/ гэх төрсөн эгч нь надруу залгаад хүүе Батцоожийн утсыг эмэгтэй хүн авч байна. “Тайваны” төвийн подвалд байна гэнээ, жижүүр нь гэнэ үү нэг хүн авлаа, би хаана байдгийн нь мэдэхгүй байна. Хоёулаа очиж авъя гэхээр нь би Саранчимэг эгчтэй Чимэг төвийн үүд хавьцаа уулзаад "Тайваны” төв дээр явж очсон. Тэгээд подвал руу нь яваад ороход Батцоож буйдан дээр байсан. Толгой нь буйдан тал руугаа хөндлөн ухаангүй, шүд нь зуурчихсан, хурхирсан байдалтай байж байсан. Тухайн үедээ эгч нь буюу Саранчимэг хоёулаа өргөөд гаргая, чирээд явъя согтуу байна шүү дээ гээд уйлаад байхаар нь би судсыг нь барьж үзэхэд пульс нь дор байсан, 30-40-тэй цохилж байсан байх би шууд л түргэн цагдаа дуудахаар болсон. Толгойг нь угаах үед би тархины оройн хэсэгт хагарчихсан байдалтай байсныг би зургаар бэхжүүлж авсан. Яг тэр үед би толгой нь хагарсан байсныг мэдсэн. Батцоож гэмтэл согог судлалын үндэсний төвд 2 удаа мэс заслын хагалгаанд орсон гэх мэдүүлэг. /1 длүгээр хавтас, 117-118 дугаар тал/,
- гэрч Н.Саранчимэгийн:...миний санаж байгаагаар, 18-19 цагийн орчимд гэж бодож байна, нарийвчлан хэлж мэдэхгүй байна. Тасралтгүй залгаж байтал Н.Бийн утсыг үл таних эмэгтэй хүн авахаар нь би наад утасны эзэнтэй нь ярья гэтэл энэ хүн чинь тасраад уначихсан байна, ярих чадвар алга аа, бид нар цоожлоод явах гэж байтал утас нь дуугараад авсан. Та 10 минутын дотор ирээд авч амжих уу гэхээр нь би ямар ч байсан амжина, очоод авъя, газраа заагаад өгчих гэж хэлээд тухайн үед Н.Бтой хамтран амьдарч байсан Улаанаа гэх эмэгтэй рүү залгаад газрыг нь заалгаад хамт явж очсон. Подвол руу яваад ороход Батцоож ухаан байхгүй, өрөөн дотор нь буйдан байсан бөгөөд Н.Бийн толгой нь буйдан тал руугаа хөндлөн ухаангүй, шүд нь зуурчихсан ангайхгүй байдалтай байж байсан. Н.Бийг тасарчихсан гэж бодоод гаргая, аваад явъя гээд Улаанд хэлээд буйдан руу налуулаад суулгах үед хүзүү нь гилжийгээд ам нь зуурчихсан байдалтай байсан. Тэгээд Улаанаа судсыг нь барьж үзээд шууд л түргэн цагдаа дуудахаар болсон. Би төрсөн эгч нь учир тэр талаар маш сайн мэдэж байна, манай дүү ямар нэгэн хууч өвчин болон татаж унадаг тийм өвчтэй хүн биш. Тархи толгойндоо гэмтэл авч байсан удаа байхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 119-120 дугаар тал/,
- гэрч О.Очирхуягийн:...архи уугаад байж байхад Н.Б Алтанбаганыг чи манай найзыг гомдоосон гээд үг хаяад өдөөд байсан нэг харсан чинь П.А, Н.Б хоёулаа хаалганы хажууд зогсоод хоёр биеийгээ барилцчихсан Н.Б эхэлж шанаа руу нь нэг удаа цохисон чинь П.А зөрүүлээд шанаа руу нь цохиж аваад цаад өрөө лүү яваад орсон. Тухайн үед би нэлээн уучихсан согтолттой унтчихсан байсан. Уртбаяр гаднаас орж ирээд П.А бид хоёрыг дагуулаад гарсан....Н.Б, П.А хоёр өрөөний гадна байхдаа маргалдаж байгаад нэг нэг удаа цохилцоод тухайн өрөө рүү хамт яваад л орсон. Тэр хоёрын явж орсон өрөө миний сууж байсан газраас 3-4 метрийн зайтай байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 30-31 дүгээр тал/
- гэрч Г.Оюунболдын:...Баганаа болон Цоож хоёр хоорондоо нэгнийгээ нүүр хэсэг рүү нь нэг нэг удаа цохисон. Тэрнээс хойш ууж сууж байгаад манай юм хайлуулдаг өрөөнд орж хоёулаа ярилцъя, ойлголцъё гэж хэлээд орсон. Цоожоо ах тухайн үед тасарчихсан манай В1 давхарт байрлах өрөөнд унтаж байсан. Ерөөлт бид хоёр үлдээд Цоожоо ахыг сэрээх гээд өргөж үзээд дийлэхгүй дээрээс нь өмдөндөө баачихсан байсан болохоор сэжиг хүрээд шалан дээр нь унтуулчихаад бүүр болохгүй бол цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд хонуулчих гэж хэлээд би ганцаараа гэрлүүгээ такси бариад яваад өгсөн. Айсан хүмүүс бүгд л та хоёр хойд өрөө рүү орж учраа ол гэж хэлэхэд хойд өрөө рүү яваад орсон. Тэр үед ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Тэгээд 5 минут орчмын дараа П.А түрүүлээд гарч ирсэн. Яасан юу болов гэж асуухад, Цоож чинь зүв зүгээр байж байгаад тасраад уначихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 35 дугаар тал/,
- гэрч Ц.Ариунболдын:..тэгээд архи уугаад сууж байх явцад П.А, Н.Б нар хоорондоо маргалдаж бие биеийнхээ толгой хэсэгт цохилцож байсныг хараад Очирхуяг очиж салгатал П.А, Н.Б нар дахин маргалдаад хойд талынх нь жижиг өрөө рүү явж орсон. Бид нар анзаараагүй хэсэг сууцгааж байсан чинь П.А өрөөнөөс ганцаараа гарч ирж байсан. Тэгээд түүнээс хойш 4-5 минутын дараа санагдаж байна, Н.Б гараад ирчихсэн баруун урд хэсэгт байх нэг сандал дээр суугаа байдалтай харагдсан тэгээд бас л анзаараагүй хэсэг хугацааны дараа манай дүү гадна машинтай ирээд намайг дуудахад нь би гараад явсан, гарах үед Н.Б шалан дээр хурхираад унтаж байгаа мэт хэвтэж байсан. Би гараад явсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Н.Бтой П.Ас өөр хэн нэгэн хүн хэрэлдэж, маргалдаж, зодолдсон зүйл байхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 17 дугаар тал/,
- гэрч Г.Бат-Ерөөлтийн:...Баганаа буюу П.А, Цоож хоёр Бобогийн ажлын өрөөнд байхад хоорондоо маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нь Цоож П.Аг үгээр идээд байсан. Цоож бас хэдэн жил урт цагаанд дархнаар суугаагүй удсан байсан болохоор үл ойлголцоод байсан. П.А, Цоож нар нэгнийгээ цохьчихлоо гээд П.А хэлээд байсан. Н.Бийн өрөөнд 2 шил архиа ууж дуусгаад 17 цагийн орчим гарцгаагаад урт цагааны урдуур санжганаж явцгааж байгаад Бобогийн өрөөгөөр ороод Уртбаярыг дуудаж 1 шил 0.75 литрийн архи авч ирүүлсэн. Тэр үед би ухаан орж гарсан байдалтай байсан. Бобогийн өрөөнд Н.Б, П.Аг үгээр идээд намхан жижигхэн бацаан чамайг бол асуудалгүй зодно энэ тэр гээд байх шиг байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 21-22 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 356 дугаартай дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 38-39 дүгээр тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 738 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтас, 153-154 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дугаартай дүгнэлт. /2 дугаар хавтас, 174-176 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, юунаас болж маргалдсан, шүүгдэгч, хохирогч нар нь “хамт архи ууж, маргалдаж улмаар маргаанаа таслахаар /учраа олохоор/ тусдаа өөр өрөөнд орсон, тухай өрөөнд хохирогч толгойдоо гэмтэл авсныг хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдаж, улмаар түүнийг цохиж биед нь “зулай яснаас урагш дух ясруу үргэлжилсэн хугарал, дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч П.Алтанбаганы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Аг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч П.Аны гэм буруутай үйлдлийн улмаас нийт 17.677.200 төгрөгний хохирол учруулсанаас хохирогч Н.Бд эмчилгээ сувилгаа хийлгэсэн болон сэтгэцэд учирсан хохирол болох 10.677.200 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 7.000.000 төгрөгийг хохирогч Н.Бид олгох,
мөн хохирогч Н.Бийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмчилгээ сувилгаа авсан төлбөрт 5.746.836 төгрөгийг шүүгдэгч П.Ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчийн зүгээс маргаагүй хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр өгч байгааг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчийн буруутай үйлдэл, хохирол төлбөр төлөхөө илэрхийсэн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Аг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.А. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аг 15000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жил 6 /сар/ хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Аас 7.000 000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бд олгох, Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь “1009 00020 0080” дугаар дансанд 5.746.836 /таван сая долоон зуун дөчин зургаан мянга найман зуун гучин зургаан/ төгрөгийг тус тус төлүүлсүгэй.
7. Хохирогч Н.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ