Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/401

 

 

 

 

2024          05          15                                     2024/ШЦТ/401

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Г.Гармаа, шүүгдэгч Д.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө холбогдох эрүүгийн “2411000000386” дугаартай, 186/2024/0387/Э индекстэй хэргийг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, хххх  тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Ө,

         Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Д.Ө нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн ....  тоотод хохирогч Т.Бтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж тодорхой шалтгаангүйгээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар зүүн чихийг хазаж, нуруу хэсэгт өшиглөж, нүүрэн тус газарт нь гараараа  2 удаа цохисны улмаас Т.Бгийн биед зүүн чихний дэлбэнд эдийн дутагдал бүхий шарх зүүн доод зовхи, зүүн алимын салст, хамрын нуруу, ооч, цээжинд цус хуралт, баруун, зүүн тохойнд зулгаралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1. Шүүгдэгч Д.Ө нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Бгийн:...би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим багийн найз Мөнх-Ундраагийн  гэр болох Чингэлтэй дүүргийн ....  тоотод очсон. Би дэлгүүрээс 0.5 литрийн хараа нэртэй архи 3-ыг авч Мөнх-Ундраа болон түүний нөхөр Д.Ө бид гурав хувааж уусан, нөхөр нь намайг хөөгөөд байхаар нь бид хоёр маргалдаж байгаад би cap шинээр маргалдаад яах вэ, гараад эр хүн шиг барилдчихъя гээд бид хоёр гарсан. Тэгээд барилдаад дийлсэн, тэгэхэд миний зүүн чихнээс хазаж намайг унагаагаад зүүн шанаа руу гараараа хоёр удаа цохисон, намайг нүүрээ дараад сууж байхад баруун бөөр чинь байхгүй гэсэн билүү жүжиглээд байгаарай гээд миний зүүн бөөр нуруулуу 2 удаа өшиглөсөн. Тэгээд арай хийж Номт гэх нэртэй дэлгүүр лүү очиж цагдаад дуудлага өгсөн. Зүүн чихнээс хазаж сэтэлсэн байна. Зүүн шанаа хэсэгт хавдсан, мөн зүүн бөөр нуруу хэсгээр маш их өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,

          2.2. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2632 дугаартай дүгнэлтэд:

           1. Т.Бгийн биед зүүн чихний дэлбэнд эдийн дутагдал бүхий шарх зүүн доод зовхи, зүүн алимын салст, хамрын нуруу, ооч, цээжинд цус хуралт, баруун, зүүн тохойнд зулгаралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.    

           2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

           3. Дээрх шарх гэмтэл тусдаа бусад хэсгийн гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 11-12 дугаар тал/,

           Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1. Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/, хохирогч Т.Бн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/, 2632 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, яллагдагчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 34-48 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлана гэв.

            3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

            Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч Д.Ө нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн ....  тоотод хохирогч Т.Бтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж тодорхой шалтгаангүйгээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний зүүн чихийг хазаж, нуруу хэсэгт өшиглөж, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисны улмаас Т.Бгийн биед зүүн чихний дэлбэнд эдийн дутагдал бүхий шарх зүүн доод зовхи, зүүн алимын салст, хамрын нуруу, ооч, цээжинд цус хуралт, баруун, зүүн тохойнд зулгаралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

         - хохирогч Т.Бгийн:...би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим багийн найз Мөнх-Ундраагийн гэр болох Чингэлтэй дүүргийн .... тоотод очсон. Би дэлгүүрээс 0.5 литрийн хараа нэртэй архи 3-ыг авч Мөнх-Ундраа болон түүний нөхөр Өөдөс бид 3 хувааж уусан, нөхөр нь намайг хөөгөөд байхаар нь бид 2 маргалдаж байгаад би cap шинээр маргалдаад яах вэ, гараад эр хүн шиг барилдчихъя гээд бид 2 гарсан. Тэгээд барилдаад дийлсэн, тэгэхэд миний зүүн чихнээс хазаж намайг унагаагаад зүүн шанаа руу гараараа 2 удаа цохисон, намайг нүүрээ дараад сууж байхад баруун бөөр чинь байхгүй гэсэн билүү жүжиглээд байгаарай гээд миний зүүн бөөр нуруулуу 2 удаа өшиглөсөн. Тэгээд арай хийж Номт гэх нэртэй дэлгүүрлүү очиж цагдаад дуудлага өгсөн. Зүүн чихнээс хазаж сэтэлсэн байна. Зүүн шанаа хэсэгт хавдсан, мөн зүүн бөөр нуруу хэсгээр маш их өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2632 дугаартай дүгнэлтэд:

           1. Т.Бгийн биед зүүн чихний дэлбэнд эдийн дутагдал бүхий шарх зүүн доод зовхи, зүүн алимын салст, хамрын нуруу, ооч, цээжинд цус хуралт, баруун, зүүн тохойнд зулгаралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.    

           2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

           3. Дээрх шарх гэмтэл тусдаа бусад хэсгийн гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 11-12 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч бусдад зодуулж эрүүл мэндээрээ хохирсныг, шүүгдэгч хохирогчийг  зодож түүний биед хөнгөн хохирол учруулсыг шүүгдэгч, хохирогч,  хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Д.Өийн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Өийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлахад    хохирогч Т.Б нь эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо шүүгдэгч Д.Өс нэхэмжлэнэ гэсэн боловч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд баримтаа гаргаж өгөөгүй, тул хохирогч Т.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхээс хохирогч Т.Бтэй холбоо барих гэсэн боловч оршин суугаа гэрийн хаяг дээрээ байхгүй, хавтаст хэрэгт авагдсан утасны дугаарууд холбогдохгүй байгаа  болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн  дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 Шүүхээс шүүгдэгч Д.Өг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй  болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэлээ. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

           2. Шүүгдэгч Д.Өийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 / нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Шүүгдэгч Д.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн  эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Т.Б нь цаашид гарах эмчилгээний  зардал болон  сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж  жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурьдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ