Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар   2024/ШЦТ/104

 

                                    

 

 

 

 

 

 

 

2024          04          26                                         2024/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0104/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн 2439000000033 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Grand bar"-ны гадна хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 25 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу тус аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлын тасгийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Г-гийн "Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно" мөн хуулийн 23.2 дахь хэсэгт “Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно." гэж заасны дагуу "гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор О.Б-гийг "хэрүүл, маргаан хийсэн үйлдлээсээ татгалзах, Цагдаагийн газар руу дагаж явах үйлдэл хийх" талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хууль сахиулагч Н.Г-гийн хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөж, дүрэмт хувцас буюу хар өнгийн өвлийн хүрмийн баруун суга хэсгийг урах зэргээр хүч хэрэглэж зодсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Г-гийн (хх-ийн 12-14-р хуудас), гэрч М.Билэгтийн (хх-ийн 17-18-р хуудас), гэрч Г.Билгүүний (хх-ийн 20-21-р хуудас), гэрч Б.Сүххуягийн (хх-ийн 23-24-р хуудас), гэрч О.Дэлгэржаргалын (хх-ийн 30-31-р хуудас), гэрч Э.Дашийн (хх-ийн 34-35-р хуудас) , гэрч А.Мэндбаярын (хх-ийн 132-133-р хуудас), гэрч Н.Нарангаравын (хх-ийн 136-137-р хуудас), гэрч С.Болдбаатарын (хх-ийн 140-142-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Должинсүрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн  43-46-р хуудас),

Бодит Үнэлгээ ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШД-20 дугаартай: “...өвлийн хүрмийн 15 см оёдол 15.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 51-53-р хуудас),

Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо  (хх-ийн 66-67-р  хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70, 84, 87-95, 101, 102-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2439000000033 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Б нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч О.Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ийм хэрэг хийсэндээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч О.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Grand bar"-ны гадна хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 25 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу тус аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлын тасгийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Г-гийн "хэрүүл, маргаан хийсэн үйлдлээсээ татгалзах, Цагдаагийн газар руу дагаж явах үйлдэл хийх" талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хууль сахиулагч Н.Г-гийн хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөж, дүрэмт хувцас буюу хар өнгийн өвлийн хүрмийн баруун суга хэсгийг урах зэргээр хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа 19 цаг өнгөрч байхад тараад гэр рүүгээ очсон. Манай дүү Дэлгэржаргал нь гэрт найзууд нөхөртэйгөө ирчихсэн байсан байж байгаад 22 цагийн үед нэг цаг бүжиглэе гээд Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Гранд бааранд очсон. Тэнд очоод нэг нэг лааз пиво захиалаад бүжиглээд байж байтал хүмүүс шуугилдаад байхаар нь эргээд хартал төрсөн дүү Дэлгэржаргалыг 3 охин 2 залуу голдоо хийчихсэн газар унагаагаад зодож байсан. Тэгээд би очтол намайг тэр хэдэн охид үсдэж аваад тэр хэдэн охидтой зодоон болсон...Цагдаа нар ирэхэд бүх хүмүүс баарнаас гарчихсан гадаа байсан. Тэгээд  цагдаа нарыг очсоноос хойш нөгөө 3 хүүхэн манай дүүтэй дахин муудалцаж манай дүүгийн биед халдаад зодоод байхаар нь тухайн үед цагдаа нар салгасан...Тэр үед дүү Дэлгэржаргалыг цагдаагийн машинд эхэлж суулгасан нөгөө зодоон хийсэн 3 хүүхнийг машиндаа суулгаагүй тэр 3 нь юм яриад бид нарыг шоолсон байдалтай байхаар нь би цагдаа нарт хандан энэ хүмүүсийг адилхан аваад яваа гэж хэлсэн. Тэгээд Г гэх тэр цагдаа энийг аваад машинд суулга гэж хэлтэл 2-3 цагдаа над дээр ирээд 2 гарыг маань ард нь болгож өчиж байгаад машин руу чихэж хүч хэрэглэж суулгасан. Тэгээд суулгаад эрүүлжүүлэх саатуулах байр руу явсан...Тухайн үед Г нь энийг машинд суулга гэж цагдаа нартаа хэлсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэгдсэн эргүүл тусгай арга хэмжээний хүрээнд томилгоонд гарч байсан албан хаагчдын цэг байршлаар хяналт шалгалтыг шалгаж байх үед Хэрлэн сумын 4 дүгээр багт Grand баарны гадаа бүлэг хүмүүс хоорондоо зодолдоод байна албан хаагч хүрэлцэхгүй байна гэсний дагуу машинт эргүүлийн 3 албан хаагч нартай 23 цаг 40 минутад очиход гадаа 7-8 эмэгтэй, эрэгтэй хүмүүс хоорондоо муудсан байдалтай зогсож байсан. Ингээд би машинаас бууж зодолдсон гэх хүмүүс дээр очиход нэг эмэгтэй нь машины хажууд нэг эмэгтэйг дарж хэд хэдэн удаа цохиж өшиглөхөөр нь очиж салгаад зодож байсан эмэгтэйг аваад машинд суулгах гэтэл хажуугаас танихгүй эмэгтэй ирж хэл амаар доромжлоод надтай зууралдаа байхаар нь дэд ахлагч Билэгтийг дуудаж ажлын хэсгийн машинд энэ эмэгтэйг аваад суулга гэтэл Билэгт цааш нь аваад явсан. Ингээд Билэгтийн авч явсан эмэгтэй нь дахин ирээд би анх суулгасан эрэгтэй, эмэгтэй хоёрыг авна гэхээр нь өөрийг нь би та ажлын хэсгийн машинд суу гэхэд яагаад шаардлага биелүүлэхгүй байгаа юм бэ гэтэл хуц пизда минь, та нар шиг халтар цагдаа нар байдаг шүү, халтар гөлөгнүүдээ дүүгээ авмаар байна гээд дайраад байхаар нь гараас барьж  ажлын хэсгийн машины арын хаалгаар суулгах гэтэл миний гэдэсний хэвлийн хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Өшиглөхөөр нь хөлийг нь бариад цааш нь түлхэж наад талд нь эргүүлийн цагдаа дэд ахлагч Билэгтийг суулгаж эрүүлжүүлэх саатуулах байр руу явуулсан...та олон нийтийн газар танхайрч байгаа үйлдлээ таслан зогсоох тухайн газрыг орхин явах талаар шаардлага тавихад хэл амаар доромжлон биелүүлэхгүйгээр хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл үзүүлсэн...үл таних эмэгтэй миний хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, зууралдаж чангаах үедээ гадуур өвлийн куртикний баруун сугыг ханзалж урсан...Миний хэвлий  хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн ч гэмтэл шарх учраагүй. Би шүүх шинжилгээний эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14-р хуудас),

Гэрч  М.Билэгтийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгоот хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 21 цагаас 02 цагийн хооронд Билгүүн, Сүххуяг нарын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Ингээд а/д Г нь нэгдсэн эргүүл тусгай арга хэмжээний хүрээнд алба хаагчдын цэг байршлаар хяналт шалгалтыг хийх зорилгоор бид нартай хамт явж байсан. 23 цаг өнгөрөөд Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Grand баарны гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиход гадаа бүлэг хүмүүс хоорондоо зодолдож байхаар нь бид нар машинаас бууж очиход 7-8 эмэгтэй, эрэгтэй хүмүүс байсан ба нэг эмэгтэй а/д Г нь намайг аваад ажлын хэсгийн машиндаа суулга гэтэл тэр танихгүй эмэгтэй машинд суухгүй гээд а/д Г дээр очоод пизда нар минь халтар цагдаа нар гэх мэтчилэн хэл амаар доромжилж машинд суух үедээ а/д Г-гийн гэдэс хөл рүү нь өшиглөж байсан. Тэгээд машинд суулгачхаад эрүүлжүүлэх саатуулах байр руу авч явсан...тухайн орой гадаа хүйтэн байсан учраас энгэрийн камер асаатал царцаад унтарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),

Гэрч Г.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр газрын даргын баталсан томилгоот хуваарийн дагуу 15-18, 21-02 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд 23 цагийн орчимд хэсгийн байцаагч Хэрлэн сумын 4 дүгээр баг Grand баарны гадаа хүмүүс зодолдоод байна нэмэлт хүч хэрэгтэй байна гэхээр нь эргүүлийн цагдаа Билэгт, Сүххуяг, ахлах байцаагч Г нарын хамт очсон... машинаас буугаад энгэрийн камер асаагаад Grandiin баруун талд очиход 2 үл таних эмэгтэй үсдэлцээд байж байхаар нь салгаад тухайн 2 эмэгтэйг машинд суулгах гэж байтал нэг эмэгтэйг нь эгч нь юм уу дүү нь гэхээр нэг эмэгтэй ирээд машинд суулгахгүй гээд саад учруулсан Тэгээд хажуу талаас үл таних эрэгтэй хүн бид нар дээр ирээд тэр эмэгтэйг суулгахгүй гээд саад учруулаад байхаар нь тухайн эрэгтэйг холдуулах гэж байтал нөгөө саад учруулсан эмэгтэй яг хэн гэдгийг нь хараагүй ээ хөлөөрөө 1 удаа өшиглөж мөн цагдаа нар пизданууд гэх мэтчилэн орилж хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед тэр үл таних эрэгтэй хүнтэй зууралдаж байсан болохоор яг хэнийг нь өшиглөснийг хараагүй ээ. Тэгээд би тэр залууг машиндаа суулгаад эрүүлжүүлэх саатуулах байр руу авч явсан...Би үл таних эрэгтэй хүнтэй зууралдаж байтал хажууд Цагдаагийн дүрэмт хувцастай хүнийг эмэгтэй хүн өшиглөж байх шиг нүдний буланд харагдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р  хуудас),

Гэрч Б.Сүххуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр газрын даргын баталсан томилгоот хуваарийн дагуу 15-18, 21-02 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан....Тэр нэг үл таних эмэгтэй хэл амаар доромжилж цагдаа пизда нар гэх мэтээр хэл амаар доромжилж байхыг бол сонссон...өөр хэн нэгийг өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна....хараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р  хуудас),

Гэрч О.Дэлгэржаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн эгч О.Б-тэй хамт 22 цагийн үед эгчийнхээ гэрээс гараад Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Гранд бааранд ороод байж байтал удалгүй танихгүй 2-3 охинтой муудалцаад цагдаа нар ирсэн...би машинд түрүүлээд суучихсан байсан болохоор тэр зүйлийг хараагүй. Эгчийг машинд суухгүй болохоор нь хурдан суучих хүүхдүүд  рүүгээ явъя л гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

Гэрч Э.Дашийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22  цагийн үед нэг цаг бүжиглэе гээд Хэрлэн сумын 4-р багт байрлах Гранд бааранд бид нар ороод 1 лааз пиво уугаад бүжиглэж байсан. Хүмүүс хашхираад байхаар нь эргээд харахад эх*******ийн дүү Дэлгэржаргал нь 3 охинтой зодолдож байсан...Тэгээд тэр хэд зодолдоод дуусаад хоорондоо хэрэлдэж байхад эх******* Б  нь ирээд хоорондоо хэрэлдсэн...эх*******  дүү маань зодолдоод байна ш дээ гээд цагдаа гээд нар руу бахирч энэ хүмүүсийг аваад яваач ээ гэж л хэлж байсан. Тэгээд тухайн үед эх******* Б  нь хүүхнүүдтэй л хэрэлдээд хашгираад  байсан чинь нэг цагдаа наад хүүхнээ аваад машинд суулга гэж хэлж байсан. Тэгээд 2 цагдаа ирээд эх*******ийн 2 гарыг нь ард нь болгож байгаад машинд суулгах гэхээр нь би очиход эх*******ийгээ авмаар байна гэтэл нэг цагдаа ирээд намайг өөр машинд суулгасан. Тэгээд бид нар эрүүлжүүлэх саатуулах байр руу очсон...би цагдаатай хэрэлдэж муудалцаж байгааг хараагүй Дэлгэржаргалын муудалцсан хүүхнүүдтэй хэрэлдээд л байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),

Гэрч А.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгоот жижүүрийн үүргээр ажиллаж байсан. Тухайн өдрийн 23 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах гранд бааранд хүмүүс зодолдоод байна гэж 95052102 дугаарын утаснаас залгахаар нь би тухайн үед Тулга караокед дуудлагатай явж байгаад очсон. Очтол эргүүлийн алба хаагчид болон манай тасгийн ахлах байцаагч Г нар нь очсон хүмүүсийг нь салгаад машинд суулгах гэж байсан. Тэгээд алаг машинаас Дэлгэржаргал нь бууж ирээд дахиж нөгөө охидтой зодолдоод байсан тэрийг Г ахлах дэслэгч салгаад байж байтал Дэлгэржаргалын эгч Б  нь машинд суухгүй та нар ингэж ажлаа хийдэг болсон юм уу гээд орилоод байсан. Тэгээд Г нь та гудамж талбайд хэрүүл маргаан үүсгээд байна та цагдаагийн байгууллага руу явах ёстой гэтэл урдаас нь орилоод суухгүй байсан. Хөдөлгөөнт эргүүлийн алаг машинд Г нь суулгах гээд арын хаалга онгойлгоход суухгүй гээд гэдэс хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байсан. Машинд суулгатал машины хаалгыг дахин өшиглөөд байсан. Би тухайн үед Дэлгэржаргалыг аваад эрүүлжүүлэх саатуулах байр руу явсан... Бид нар дуудлага мэдээллийн дагуу явж байна. Та олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж зодоон хийгээд байна та цагдаагийн байгууллага руу явах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхэд урдаас нь орилж явахгүй гэсэн...Г нь машинд суулгах гэтэл урдаас нь орилоод гэдэс хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байсан. Та нар ажлаа ингэж хийдэг болсон юм уу гэх мэтчилэн цагдаа нар луу орилоод байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 132-133-р хуудас),

Гэрч Н.Нарангаравын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай найзын төрсөн өдөр болоод манай найзууд гранд бааранд байна гэхээр нь би 22 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах гранд бааранд очоод дүү Сувдансондор болон нийт 4-үлээ явж байсан. Ингээд бааранд ороод удаагүй байсан нэг харсан дүү Сувдансондорыг хэдэн охид өшиглөөд цохиж байхаар нь би очоод салгах гэтэл намайг үсдэж авсан. Удалгүй баарнаас гарсан чинь гадаа 4-5 цагдаа ирчихсэн байсан. Тэгээд гадаа зогсож байтал тэр охид ирээд дахиад манай дүүг цохиж зодоод байхаар нь би очсон дахиад намайг ирж үсэдсэн. Цагдаа нар бид нарыг салгаад цагдаагийн байгууллага руу явъя гэхэд Дэлгэржаргал гэх охины эгч нь байсан байх сайн танихгүй ээ нэг эгч тэрүүгээр цагдаа нар оуу орилоод машинд суухгүй гээд байсан. Тэгээд тэр эмэгтэй нэлээн удаан гадаа машинд суухгүй гэж орилоод байсан. Энэ асуудал маань тусдаа зөрчлөөр өөр цагдаа дээр шалгагдаж байгаа. Ингээд манай дүү эмнэлгийн байгууллага руу яваад би цагдаагийн машинд суух гэсэн тэр охидтой намайг цуг суулгана гээд байхаар нь би тэр охидтой суухгүй гээд өөр машинд суусан. Ингээд цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх саатуулах байр руу ирсэн...тэр эмэгтэй явахгүй гээд орилоод байсан...ямар ч байсан орилоод машинд суухгүй хэсэг болсон. Цохиж зодож байгааг хараагүй...4-5 цагдаа байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 136-137-р хуудас),

Гэрч С.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...орой 22 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг гранд бааранд очиж бүжиглэе гээд гарцгаасан. Тэгээд гранд бааранд ороод 1,1 лааз пиво аваад бүжиглэж байсан чинь ард хэсэг хүмүүс хоорондоо зодолдоод байсан тэгээд энэ зодоон түрхэн зуур болсон асуудал. Удалгүй цагдаа нар ирсэн хүмүүс гараад явцгаасан би тухайн үед Даштай хамт 00 орчоод гараад ирсэн чинь гадаа 4-5 цагдаа нар ирчихсэн шаардлага тавиад хүмүүсийг тараах гэж хүмүүстэй уулзаад байж байсан. Намайг тухайн үед гараад иртэл Б  гранд баарны баруун талд ганцаараа орилоод цагдаа нар руу та нар энэ хүмүүсээ авч яваач писда нар минь гэх мэтчилэн орилоод удалгүй цагдаа нар машинд суулгаад аваад явчихсан. Даш гарч ирээд удаагүй цагдаагийн машинд суугаад явсан. Б ийн дүү болон нөхөр Даш, Б , Б ийн найз нарыг цагдаа нар аваад явчихсан...цохиж зодсоныг бол хараагүй. Харин тэр хүмүүсээ аваад адилхан авч яваач писда нар минь гэж орилоод удалгүй цагдаагийн машинд суугаад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 140-142-р хуудас)

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Должинсүрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 023 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өвлийн хүрэмний баруун суганы хэсэгт оёдол дагуу 192 мм хэмжээтэй гэмтэл байна.

2. Уг гэмтэл нь оёдол дагуу байрласан зах ирмэгээр утаслагууд сэмэрсэн, үзүүр хэсэгрүү нарийссан, зах ирмэгийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул уранхай нь нэг удаагийн татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн ханзарсан уранхай байна гэсэн дүгнэлт өгөх үндэс болж байна. Уг уранхай 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй....гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 43-46-р хуудас),

Бодит Үнэлгээ ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШД-20 дугаартай: “...өвлийн хүрмийн 15 см оёдол 15.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 51-53-р хуудас),

Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо  (хх-ийн 66-67-р  хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б  хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон болно. 

Эрүүгийн хуулийн тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг.

Хохирогч Н.Г нь Хэнтий аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч болох нь албан тушаалд томиолсон тушаал, албан тушаалын тодорхойлолтын хуулбар (хх-ийн 61-67 дугаар хуудас)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

“Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг шүүгдэгч О.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба хохирогч Н.Г нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь дүрэмт хувцасны хохирол 15,000 төгрөгийг нөхөн төлсөн гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Б-гийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 3800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна....” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч О.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж нэмж нэгтгэн 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70, 87-95-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Б т Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2439000000033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Б ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийг 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан  3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Б т Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга)  төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 2439000000033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР