Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар   2024/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2024/0066

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Ц.Жавзандулам

Улсын яллагч                                          Д.Чулуунпүрэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          С.Нарангэрэл

Шүүгдэгч                                                  Т.А нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох 2339003810427 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн хөдөө хэсэг "******* даваа" гэх газар 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр С.Ш-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүр, толгой хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж, мөн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Анар" цайны газрын дотор болон гадна хэсэгт мөн өдрийн 20 цагийн орчим нүүрэн тус газар 1 удаа баруун гараараа цохиж, 1 удаа мөргөж, толгойн ар хэсэгт 1 удаа гараараа цохиж, нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөх зэргээр зодож, С.Ш-ын эрүүл мэндэд "дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь “хохирогчтой маргалдах үед миний хоолойг боож унагаах үед биеэ хамгаалах хариу үйлдлийн улмаас түүний биед гэмтэл учруулсан байж магадгүй, санаатайгаар гэмтэл учруулаагүй, нүдэнд нь үүссэн гэх цус хуралт нь биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй жижиг хэмжээтэй байхад гэмтлийн зэрэг тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Ш-ын өгсөн: ...Засаг даргын Тамгын газрын албан хаагчид 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 6-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Биндэр, *******, ******* сум аялах маршрутаар зугаалгаар явсан. Албан хаагчид 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* сумаас гарч ******* явахаар *******ын хаалган дээр ирсэн. Тэгтэл Т.А-гийн найз гэх залуу ирээд хүмүүст архи өгөөд байсан. Хүмүүсийг хөдлөх хүртэл би өөрийнхөө машинд суугаад хүлээгээд байж байсан...Т.А-гийн машины хажуугаар машинтайгаа гарахад намайг Т.А зогсоох гээд сигналдаад, машин дотроо гараараа дохиж зангаад байсан. Т.А-г  согтуу байсан болохоор нь би зогсоогүй явсан. Тэгээд хойно урдаа ороод явж байхад Т.А замд зогсож байсан бас сигналдаад гараараа дохиж зангаад зогс гээд араас давхиад байсан болохоор нь замын хөдөлгөөний аюулаас болгоомжлоод би зогссон. Тэгээд юу яах гэсэн юм бол гэж бодоод зогсоод сандраад очсон чинь МАҮТасгийн дарга ******* Т.А-г  гарыг нь арагш нь чангааж бариад машинаас буулгахгүй хориод байх шиг тухайн үед тийм нөхцөл байдалтай харагдсан. Тэгэхээр нь нөхцөл байдал биш байна гэж бодоод, юмаар эсхүл цохих гэж байна гэж бодоод өөрийгөө цохиулахаас урьдчилан сэргийлээд Т.А-г  машинаас татахад Т.А өөрөө аягүй хөнгөн хурдан татагдаад өөрөө дор орсон. Тэрнээс биш би газарт унагаагүй. Тэгэхэд ой ангийн жолооч ******* миний биеийг хоёр гараараа аль хэдийн тэвэрч бариад намайг хөдөлгөөнгүй болгоод суга татаж салгасан. Энэ хором үсрээд 15 секунд л болсон. Энэ хооронд Т.А миний толгойд олон удаа цохьсон. Цохиулснаас болоод миний толгойн орой хэсэг, зүүн шанаанд том хавдалт үүсэж өвдөлт өгөөд байсан. Намайг салгахад машиндаа маш хурдан суугаад хөдлөөд явсан. Хэсэг хугацааны дараа араас Т.А машинтайгаа давхиж ирээд намайг зогсоогоод ах эр хүн шиг учраа олъё гэсэн. Би очсон. Тэгэхэд нь би Т.А-г  чи толгой руу хатуу юмаар цохьсон байна гэхэд гараараа цохьсон гэж байсан. Дүү нь чөргөр ч гэсэн гээд гар, хуруугаараа зангаж чанга чанга яриад томроод байсан. Тэр үед чи хамаагүй цохьсон байна гээд би өөрийнхөө зүүн талын шанааны хавдсаныг харуулахад Т.А тийм байна гэж байсан. Тэгээд би машиндаа суугаад явах гэхээр дуудаад байж бай гээд хүмүүсийн дэргэд намайг загнаж томроод явуулахгүй гар, хуруугаараа дохиж зангаад уурлаад багагүй хугацаа өнгөрсөн байсан. Тэнд ийм л асуудал болсон. *******аас хөдлөөд "*******" сум руу яваад ойролцоогоор 19-20 цагийн үед "*******" суманд очиж сумын төвийн баруун зах руу байсан "Анар" гэх хоолны газарт хоол, цай идэж уухаар орсон. Миний бие уг цайны газарт дагаж ороод Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Х.*******гийн дэргэд ширээнд хамт суусан бөгөөд түүнд идэх хоолоо бичүүлээд сууж байтал хурлын дарга Т.А орж ирээд сууж байсан ширээний дэргэд зогсоод албан хаагчдын дэргэд зохисгүй авир гаргаж чанга, чанга яриад, санамсаргүй сууж байж байтал гэнэт толгойн буюу нүүрэн тус хэсэг маш хүчтэй цохьсон. Тэгэхэд миний амнаас бага хэмжээний цус гарсан. Энэ нь тухайн үед дээд уруулын дотор тал яз цохигдож цус гарсан. Одоо шарх үлдсэн байсан. Тэгээд би дахин цохиулахаас урьдчилан сэргийлж Т.А-гийн бэлхүүс хэсгээр тэвэрч аваад уг цайны газраас гадагш гарахад надтай зууралдаад салахгүй байсан бөгөөд Т.А "Миний нүдний шилийг аваарай" гэж хэлээд толгойныхоо духаар намайг мөргөсөн. Хүмүүс салгахад араас хурдан ирээд залгуулаад миний толгойны ард талд маш хүчтэй цохьсон бөгөөд толгой манараад толгойгоо хамгаалаад доошоо тонгойход миний нүүрэн хэсэг буюу духан дээр гуталтай хөлөөрөө хүчтэй өшиглөсөн. Миний дух хавдсан. Албан хаагчид хурлын дарга Т.А-г  надаас салгасан бөгөөд уг хоолны газрын баруун үзүүрт хориглоод аваачсан байсан. Харин Т.А уурлаад дайраад над руу хөөцөлдөөд ирэхээр нь би машиндаа суугаад хөдлөөд цайны газраас хол явсан... Т.А хэсэг хугацааны дараа буюу 20:30 цагийн орчимд над руу залгаж "...Цагдаадаа өгөөд цагдаагаа дагуулаад ирэх юм уу ахаа, *...цагдаагаа дагуулаад ир за юу" гэж томроод байсан. Тэр шөнөдөө буюу 2023 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн орчимд би гэртээ орсон. Удалгүй Т.А дарга 03:15 цагийн орчимд миний утас руу залгасан. Мөн өглөө миний гар утас руу залгасан, мөн чат бичсэн. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11:10 цагийн үед ******* сумын "Эрүүл мэндийн төв"-д очиж их эмч *******т хэлээд өөрийн биеийг үзүүлсэн бөгөөд уг их эмч миний биед үзлэг хийсэн... *******ас суманд ирсэн даруйдаа Т.А миний утас руу залгаад "Давгүй юу ах аа, согтчихоод солиороод, нүүр ам нь гайгүй биз дээ, уучлаарай ах аа" гэх мэт хэлсэн. Дараа ах учраа олъё гээд 2 удаа залгасан. Цагдаагийн газарт гомдол гаргаснаас хойш над руу олон удаа залгасан даа. Тэгээд үдийн цайны цагаар гэртээ харьж явахад Т.А машинтайгаа араас сигналдаж ирээд Хангал гудамжны хойд усан сангийн дэргэд миний машинд өөрөө орж суугаад "Би түрүүлж цохидог нь буруу гээд уучлаарай" гэж хэлээд надтай өөрөө гар барьсан Ах яг яах бодолтой байна. Гомдлоо аймаг явахаас өмнө бид хоёр тохиролцсон гээд гомдлоо буцаагаад авчих гээд байсан даа. Дараа нь Т.А-гийн ээж манайд орой гэнэт өөрөө орж ирээд намайг гомдлоо авчих гэж байсан. Т.А ажлын өрөөнд өөрөө 2-3 дахин орж ирээд яах уу ах гээд байдаг байсан. Соёлын төвийн барилгын баруун талд баригдаж байгаа барилгын дэргэд намайг байж байхад Т.А өөрөө над дээр ирээд ах толгойгоо хэзээ үзүүлэх үү эмчилгээнд 500000 /таван зуун мянга/ төгрөг өгье ах дансаа гэсэн. Би эмчилгээнд мөнгө авахыг зөвшөөрөөгүй. Надад хахууль өгөхийг завдсан гэж бодож байна. Би А д ямар нэгэн гэмтэл учруулаагүй, өөр үйлдэл үзүүлээгүй...Би А д гар хүрч биед нь халдаагүй...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 учраа олсон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 хуу/

Гэрч ын өгсөн: ...Миний бие Хэнтий аймгийн ******* сумын Сум дундын ойн ангид жолоочоор 2021 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2023 оны 08 дугаар сарын 04- ны өдрөөс 06 ны өдрийн хугацаанд ЗДТГ-н ажилчдын хамтаар тойргийн сумаар явсан. Ингээд 08 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд миний сууж явсан автомашинд жолооч нь , А , , нарын хамтаар явж байсан ингээд удалгүй А  архи дууссан уу? Урд машинаас архи авна гэх утгатай юм ярьж байснаа Орлогч Ш ын автомашиныг зогсоосон. Удалгүй урд явж байсан автомашиныг зогсоож дотроос нь Орлогч Ш  бууж ирээд А д хандан чи ер нь яах гээд байна гэх утгатай үг хэлсэн. Ингээд А  автомашинаас буухад тэр хоёр барьцалдаад авсан. Ингээд намайг автомашинаас буухад Ш  А г газарт унаган дээр нь хоёр гараараа дарсан байдалтай байж байсан. Тэгээд би автомашинаас буугаад очиж салгах үед А  Ш ыг цохиод байгаа харагдсан. Ингээд би Ш ыг тэврээд татаж авсан. Тэгэхэд А г Болортунгаа салгаж аваад машин машиндаа суугаад явсан. Ингээд удалгүй суманд орж ирээд "Анар" гэх цайны газарт хоол унд идэхээр суусан. Удалгүй тухайн цайны газарт гаднаас А  орж ирээд Ш т хандан өндөр дуугаар орилж, хашгиран одоо хамт олны өмнө уучлалт гуй гэх утгатай үг хэлж байсан. Ингээд Орлогч Ш  босож ирээд би яахаараа уучлалт гуйдаг юм, чадахгүй гэдэг үг хэлээд тэр хоёр барьцалдаад авсан Тэгээд тэр хоёр зууралдсан байдалтай цайны газраас гарсан, тухайн үед цайны газрын хүн наад хоёр хүнээ гаргаач гэхэд хажууд нь байсан манай хэд гаргасан. Тийм л зүйл болсон... Тухайн үед жижүүр Энхсайхан болон эмэгтэйчүүд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

Гэрч ын өгсөн: ...Би 2023 оны 08 дугаар сарын 06-нд сумын төвд байрлах Анар цайны газарт тогооч хийдэг юм. Тэр өдөр 20-оос 21-н цагийн орчим байх гадаа нэлээн харуй бүрий болсон байсан манай цайны газар арав гаруй хүмүүс орж ирээд хоол захиалах гээд зогсож байснаа тэр дундаас хэн нь мэдэгдэхгүй хоёр эрэгтэй хүн нь гэнэт барилцаад авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс хүүе хаая гээд тэр хоёрыг, хамт явсан хүмүүс нь аваад гарсан тэгээд гадаа гараад л хэрэлдээд байсан нэг нь нөгөөгөө хэд хэд удаа нүүр лүү нь цохиод авсан тэгээд л би үүднээсээ цайны газар руу буцаад ороод явсан цааш юу болсон талаар бол мэдэхгүй байна... Колонк дээр машинаа үлдээгээд манай руу явган ирсэн хаанаас яваа хүмүүсийг нь бол сайн мэдэхгүй байна...Танихгүй ээ... Харсан хүмүүсийг хорьж байх хооронд нэг нь цохиод байсан...Арай өндөр дүү чацтай нь намхан залуугаа цохиод байсан... Толгойн шанаа хэсэгт нь 1-2 удаа л цохиж байгаа харагдсан... Өшиглөөгүй ээ тухайн тэр 2 хүнийг салгасан хүмүүс нь бол мэдэж байгаа байлгүй дээ яаж зодсоныг нь...ажиллана. Гэхдээ тэр үеэр сум даяаар тоггүй байх үе таарсан...Манайх Хэнтий аймгийн ******* сумын 4-р багт аймаг, хотруу гардаг замын хойд талд нь үйл ажиллагаа явуулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/

Гэрч Б.ийн өгсөн: ... Тэгээд цаашаа нэлээн явж байгаад нэг даваа өгссөн тэгэхэд бүх машин зогссон. Би машинаас түрүүлж буугаад истана руу алхаж явтал ард Ш , А  хоёр машины хажууд зууралдаад газар унаж байгаа харагдахаар нь гүйж очоод тэр хоёрыг хоёр тийш нь салгасан. Тэгэхэд Мөнхбаатар, Ш  ахыг цааш нь салгаад холдуулж байх шиг байсан. Зарим зүйлийг би бас сайн санахгүй байна. Тэр хоёр дараахан нь учраа олж байгаа гээд жоохон зайдуу хоорондоо уулзаад зогсож байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бүгд машин машиндаа суугаад ар араасаа хөдлөөд явцгаасан. Тэгээд ******* сумын баруун захад байх хоолны газар дээр ирж зогсоод ихэнх нь хоолоо захиалаад хүлээгээд байж байсан. Хоолны газар нь жижиг болохоор зарим нь цайны газар дотор, зарим нь гадаа саравчинд байцгааж байсан. Би болохоор дотор ширээн дээр сууж байсан. Тэгсэн гэнэт л нөгөө хоёр мөн барьцалдаад авсан. Тэгэхэд тэнд байсан манай хэдийн зарим нь тэр хоёрыг барьцалдсан чигээр нь аваад гарч байсан. Гадаа гараад нэг их сүртэй юм болоогүй л гэж байх шиг байсан. Тэгээд бид хэд хоолоо идчихээд нэлээн орой цайны газрын гаднаас хөдлөөд шууд сум руу явсан, замдаа бол зогсож бариагүй, сум дээр ирэхэд шөнийн 03 цаг болж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

Гэрч ий өгсөн: .... Тэгээд нэлээн явж байгаад бүх машинууд зогссон. Тэгсэн Ш  ах машинаас буугаад арагшаа явж байгаа харагдсан. Тухайн үед бид хоёр машинд сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Ш  ах нэлээн амьсгаатай ноцолдсон шинжтэй машинд орж сууснаа машинаа хөдөлгөөд бүгд хөдөлцгөөсөн. Тэгээд ******* сум дээр орж ирсэн ба манай машин дэлгүүр орсон. Манай нөгөө хэд болохоор цайны газар дээр ирчихлээ гэж хэлэхээр бид хэд тухайн цайны газар дээр ирж хоолоо захиалаад хэсэг хүлээгээд цайны газар болон 00 ороод цайны газрын гадаах саравчинд сууцгаасан.  Тэгээд хоол гарахаар нь хоолоо идчихээд Ш  ахыг ирж хоолоо ид гэж хэлэхээр утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. бид хоёр Ш  ахад захиалсан хоолоо пакеданд аваад Ш  ахыг нэлээн хүлээсэн. Ш  ах ч дараахан нь ирээд бид хоёрыг аваад бид хэд бүгд сум руу хөдөлсөн. Тэндээс хөдлөөд наашаа явахдаа бол замдаа зогсоогүй сум орж ирсэн... Цайны газарт тэр хоёрыг маргалдаж муудсаныг бол би хараагүй. Тэр маргалдах үед 00 явж таарсан юм уу мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуу/

Гэрч гийн өгсөн: .... нэг даваа өгсөж явахад манай нөгөө машинууд бүгд зогссон ба машинууд зогсоод байж байхад Ш  машинаасаа бууж ирснээ А гийн хаалгыг нээснээ "чи одоо яагаад байна аа" гэхэд та өөрөө яагаад байгаа юм гэхэд Ш  шууд А г заамдаж аваад тэр хоёр машины гадаа дээр доороо ороод зууралдаад байсан. Тэгэхэд манай машиныг барьж явсан Болортунгалаг, ойн ангийн жолооч ******* нар тэр хоёрыг салгасан. Тэгсэн тэр хоёр хоёулаа буруу ойлголцсон байна, учраа олъё гээд нэлээн зайдуу хоёулаа уулзаад зогссон. Тэгээд тэр хоёр хэсэг уулзаж байгаад машин машиндаа суугаад хөдөлсөн. Тэгээд ******* сумын баруун захад байдаг нэг цайны газар дээр ирж зогсоод цайны газар руу манай хэд хоол иднэ гээд орцгоосон. Би хоол идэхгүй гээд машиндаа унтаад өгсөн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай хэд хөдлөхөөр болсон чинь Ш  цагдаа дуудна гээд явчихсан. Ирэхээр нь хөдөлье гээд хэсэг хүлээсэн. Тэгээд бараг цаг гарангын дараа Ш  ч ирсэн. Тэгээд бид бүгд хөдлөөд замаараа зогсохгүй явсаар шууд сум дээр ирцгээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/

Гэрч Б.ийн өгсөн: ...машинууд зам дагуу зогсоход Ш  машинаасаа аягүй ууртай байрын бууж ирснээ А гийн хаалгыг онгойлгосноо А г хувцаснаас заамдаад хоолойг нь боогоод машинаас татаж буулгаад газар унагаачихсан.  Ш  өөрөө А гийн дээр нь хоолойг нь боогоод байсан. Тэгэхэд тэнд байсан манайхан тэр хоёрыг хоёр тийш нь салгаж холдуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр хоёр бид хэдээс жоохон зайдуу уулзаад зогсоод байсан. Тэгээд тэр хоёр ч машин машиндаа суугаад бид хэд цаашаа хөдөлсөн ба замдаа хоол идэхээр болоод ******* сумын баруун захад байдаг нэг цайны газар дээр ирж зогсоод цайны газар руу орцгоосон. Цайны газар дээр ирэхэд харанхуй болж байсан. Тухайн үед гэрэл тасарчихсан цайны газар бүдэг гэрэлтэй байсан. Бид хэд хоол захиалаад цайны газрын ширээн дээр сууж байхад гаднаас А  орж ирээд "Жигээ ах аа та хамт олныхоо өмнө уучлал гуйна гээ биз гэж хэлэхэд Ш  чи муу юу гээд байна гээд босож ирээд тэр хоёр зууралдаад авсан. Тэгэхэд тэнд байсан манайхан тэр хоёрыг салгах гээд гарцгаасан. Би тэр хэдийн араас гараагүй, дотор зууралдахаар нь манайхан аваад гарсан болохоор гадаа гараад удаагүй хоёр тийш нь салгасан байх. Тэгээд удаагүй хоол ундаа идчихээд хөдөлсөн..гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуу/

Гэрч Т.гийн өгсөн:... манай машины ард А гийн машин зогссон байсан. Тэгэхэд Ш  машинаасаа буугаад А гийн машин руу очиж байгаа харагдсан. бид хоёр машин дотор юм яриад сууж байсан. Тэгсэн дараахан нь л Ш , А тэй муудсан байдалтай фудволк нь татаж чангаагдсан байдалтай машиндаа суусан. бид хоёр юунаас болж маргалдаж муудсан талаар нь асуугаагүй. Бид хэд цаашаа хөдөлсөн ба замдаа хоол идэхээр болоод ******* сумын баруун захад байдаг "Анар" гээд цайны газар дээр ирж зогссон. Машинд байсан хүмүүс ар араасаа увж цуваад цайны газар руу орж хоол идэцгээсэн. Би болохоор цайны газрын гадаа Энхжаргал, Ууганбаяр нартай хоол идсэн. Ш  бид хэдтэй хоол идэх байсан боловч нэг мэдсэн машинтайгаа хөдлөөд явчихсан байсан. Хаашаа явсныг мэдээгүй бид хоёр Ш ын хоолыг пакаданд хийлгүүлж аваад байж байхад Ш  ирчихсэн байсан ба Ш  хоолоо идээгүй шууд хөдлөөд замдаа зогсолгүй явсаар сум дээр ирсэн...Цайны газар юу болсон талаар бол би огт хараагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуу/

Гэрч *******ийн өгсөн: ...2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр С.Ш  гэдэг хүн үзүүлсэн. Тухайн үед С.Ш  гэдэг хүн нь амбулаториор хүнд зодуулсан гэж ирсэн. Тэгээд С.Ш ыг хүлээн авч үзэхэд зовуурь нь толгой өвдөнө, дүйрнэ гэсэн зовуурьтай байсан. Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан ба биеийн хэсгийн үзлэгт зүүн нүдний гадна гадна 0.5 см хөхрөлт үүссэн, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэгт, духны зүүн хэсэгт хавантай, дарахад эмзэглэлтэй, дээд уруулын дотор талд язарсан шархтай байсан. Тэгээд тухайн хүнд эмийн эмчилгээ бичиж өгөөд хэрвээ цаашлаад зовиурь нь намдахгүй бол нарийн шинжилгээ өгөөрэй гэж зөвлөсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн 403 дугаартай дүгнэлт:

1.2. С.Ш-ын биед дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 79-80 хуу /

Шинжээч эмч ын өгсөн: ...С.Ш ыг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* суманд өөрийн биеэр Цагдаагийн байранд дуудаж гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, асуусан асуултад хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа хоёр талд ижил, зөв, дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно. Нүдний алим чичирхийлэхгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, Манна /-/, Ромбергийн сорилд тэнцвэртэй. Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын дотор салстад 2 см орчим зах ирмэг тэгш бус цайвар өнгийн өнгөр тогтож захаасаа эдгэрч буй шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Мөн тус дүгнэлтийг гаргахдаа өөрийн үзлэг болон ******* сумын эрүүл мэндийн төвийн эмч *******ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн эмчийн тодорхойлолтыг үндэслэж дүгнэлт гаргасан, тус тодорхойлолтод толгой өвдөнө, дүйнгэтнэ, биеийн байдал дунд, ухаантай, үе мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй...Хэсгийн үзлэгт: Зүүн нүдний гадна өнцөгт 0.5 см хөхрөлт үүссэн, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэг духны зүүн хэсэгт хавантай, дарахад эмзэглэлтэй, дээд уруулын дотор талд язарсан шархтай гэсэн тодорхойлолтыг үндэслэж гаргасан ба тус тодорхойлолтод Зүүн нүдний гадна өнцөгт 0.5 см хөхрөлт үүссэн гэх гэмтлийг дүгнэлтэд тусгах даа мэргэжлийн эмнэлгийн хэллэгээр зүүн нүдэнд цус хуралт, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэг духны зүүн хэсэгт хавантай, дарахад эмзэглэлтэй гэдэг нь мөн мэргэжлийн эмнэлгийн хэллэгээр зөөлөн эдийн няцрал гэж дүгнэлтэд тусгасан...Эмчийн тодорхойлолтод Зүүн нүдний гадна өнцөгт 0.5 см хөхрөлт үүссэн гэж бичигдсэн ба энгийн хүмүүст амархан ойлгогдох үүднээс хөхрөлт гэж хэлэгддэг, мэргэжлийн эмнэлгийн хэллэгээр бол цус хуралт гэнэ. Тэгэхээр С.Ш-ын зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэж тусгагдсан байгаа...Дээд уруулын дотор салстад шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний цус хуралт, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэг духны зүүн хэсэгт хавантай гэх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Дээд уруулын дотор салстад шарх гэмтэл, зүүн нүдний цус хуралт, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэг духны зүүн хэсэгт хавантай гэх гэмтлүүд нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм...гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуу/

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 985 дугаартай дүгнэлт:

1. 2023.08.21-ний өдрийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ын №403 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. Фото зургаас харахад С.Ш-ын зүүн зовхинд цус хуралт, уруулын дотор талд язарсан шарх байна.

4. Зүүн зовхины цус хуралтын хэмжээг фото зураг дээрээс тогтоох боломжгүй.

5. Уг гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. /хх-ийн 92-93 хуу/

     Т.А-гийн яллагдагчаар өгсөн: ...яллагдагчаар  мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 118 хуу/

Т.А-гийн иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 138 хуу/

Т.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 171-172 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.А нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг ******* даваа гэх газарт болон мөн өдрийн 20 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анар цайны газар дотор болон гадаа хохирогч С.Ш-тай согтуугаар маргалдан түүний нүүрэнд гараараа цохих, толгойгоороо мөргөх, өшиглөх зэргээр зодож дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.А нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүний өмгөөлөгч нь мөн гэм буруугийн талаар маргаж, аргагүй хамгаалалтын нөхцөлд хохирогчийн биед гэмтэл учруулсан, мөн хохирогчийн зүүн нүдний зовхинд үүссэн 0.5 см хэмжээтэй цус хуралт нь биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байхад гэмтлийн зэрэг тогтоосон нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан.

 Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон гэрч ын өгсөн... Тэгээд би автомашинаас буугаад очиж салгах үед А  Ш ыг цохиод байгаа харагдсан.... гэх мэдүүлэг, гэрч ын өгсөн... Харсан хүмүүсийг хориж байх хооронд нэг нь цохиод байсан... Арай өндөр дүү чацтай нь намхан залуугаа цохиод байсан... Толгойн шанаа хэсэгт нь 1-2 удаа л цохиж байгаа харагдсан... гэх мэдүүлэг бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хохирогч С.Ш ыг зодсон нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь аргагүй хамгаалалтын байдалд хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6. Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед  гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно... гэж заажээ. Үүнээс үзэхэд гэмтлийн зэрэг тогтоохдоо цус хуралт, зөөлөн эдийн няцралын хэмжээнээс гадна бусад шинжийг харгалзан үзэхээр заасан байна. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хохирогчийн биед тогтоогдсон 0.5 см хэмжээтэй цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.А нь хохирогч С.Ш ыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.А-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

    Хохирогч С.Ш  нь эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, нотлох баримт гаргаагүй, “Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-г  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ