Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 164

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

хохирогчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,

шүүгдэгч Б.Цэдэвсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар  Л.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэдэвсүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000215 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:                     

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-54-01 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М384020933 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Лхамын Мөнх-Эрдэнэ.  

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-5-04 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЭ77021871 тоот регистрийн дугаартай, Бүрэн овогт Биндэръяагийн Цэдэвсүрэн.

Холбогдсон гэмт хэргийн талаар:  

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт байх нүхэнд тэсэрч дэлбэрэх бодис болох 4 ширхэг тротилын тэсрэх бодисыг хууль бусаар хадгалсан,

2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газраас Баянхонгор аймгийн төв хүртэл тэсэрч дэлбэрэх бодис болох 4 ширхэг тротилын тэсрэх бодисыг Б.Цэдэвсүрэнгийн эзэмшлийн 01-11 УБР улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар тээвэрлэж авч явсан,

2016 оны 07 дугаар сарын 17-ноос 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн төвөөс Баянхонгор аймгийн Баянговь сумын 3 дугаар багийн нутаг “Ямаан усны ам” гэх газар хүртэл тэсэрч дэлбэрэх бодис болох 4 ширхэг тротилын тэсрэх бодисыг Б.Цэдэвсүрэнгийн эзэмшлийн 01-11 УБР улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар тээвэрлэн авч явсан,

Мөн 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 2016 оны 7 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянговь сумын 3 дугаар багийн нутаг ”Ямаан усны ам” гэх газарт тэсэлгээний бодисыг ашиглаж, тэсэлгээ хийхдээ хайхрамжгүй хандсаны улмаас чулуу үсэрч 42-90 ХӨВ улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийн тэвшин дээр унтаж байсан О.Тайванг цохиж болгоомжгүй алсан гэмт хэргүүдийг,

шүүгдэгч Б.Цэдэвсүрэн нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт байх нүхэнд тэсэрч дэлбэрэх бодис болох 20 ширхэг эмульсийн тэсрэх бодис, 2-3 метр тэсэрдэг шижим, 3-4 метр гал дамжуулах шижим, 23 ширхэг бялт тэслүүрийг тус тус хууль бусаар хадгалсан,

2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газраас Баянхонгор аймгийн төв хүртэл тэсэрч дэлбэрэх бодис болох 20 ширхэг эмульсийн тэсрэх бодис, 2-3 метр тэсэрдэг шижим, 3-4 метр гал дамжуулах шижим, 23 ширхэг бялт тэслүүрийг тус тус өөрийн эзэмшлийн 01-11 УБР улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар тээвэрлэн авч явсан,

2016 оны 07 дугаар сарын 16-наас 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд тэсэрч дэлбэрэх бодис болох 20 ширхэг эмульсийн тэсрэх бодис, 2-3 метр тэсэрдэг шижим, 3-4 метр гал дамжуулах шижим, 23 ширхэг бялт тэслүүр, 4 ширхэг тротилын тэсрэх бодисыг тус тус өөрийн эзэмшлийн 01-11 УБР улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан,

2016 оны 07 дугаар сарын 17-ноос 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн төвөөс Баянхонгор аймгийн Баянговь сумын 3 дугаар багийн нутаг “Ямаан усны ам” гэх газар хүртэл тэсэрч дэлбэрэх бодис болох 20 ширхэг эмульсийн тэсрэх бодис, 2-3 метр тэсэрдэг шижим, 3-4 метр гал дамжуулах шижим, 23 ширхэг бялт тэслүүрийг тус тус өөрийн эзэмшлийн 01-11 УБР улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар тээвэрлэн авч явсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ.                                                                                       /яллах дүгнэлтэд бичигдснээр/

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

-Хохирогч О.Нямаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Талийгаач Тайван нь миний төрсөн дүү юм. Талийгаач тодорхой эрхэлсэн ажилгүй, гар аргаар ашигт малтмал олборлодог байсан. Хэрэг болох үед хамт байсан хүмүүстэйгээ 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянговь сум руу явсан байдаг. Талийгаач нэг бүсгүйтэй үерхээд 3 жил болж байсан. Үерхэж байсан бүсгүй нь нэг дагавар хүүхэдтэй, талийгаач найз бүсгүйтэйгээ үерхээд хоёр хүүхэдтэй болсон. Албан ёсоор өрх тусгаарлаж гараагүй байсан юм. Гэтэл ийм харамсалтай зүйл болсон байна. Талийгаач ааш зангийн хувьд дажгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, болж бүтэхгүй хүмүүстэй үерхэж нөхөрлөөд асуудал үүсгээд яваад байдаггүй, ах, эгч нарынхаа үгэнд сайн ордог байсан. Харамсалтай үйл явдал болсон миний дүү цаг бусаар гэнэт нас барлаа гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 /

Иргэний нэхэмжлэгч Ц.Болорчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Тэсэрч дэлбэрэх бодис гэдэг нь хуулинд заасан нэр томъёоны тайлбараар тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, өндөр даралт үүсгэн дулааныг ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг ойлгодог. Тэсэлгээний хэрэгсэл гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг ойлгодог. Тэсэлгээний бодис, хэрэгслийг ахуйн зориулалтаар ашигладаггүй зөвхөн уул уурхай, замын үйл ажиллагаанд ашигладаг. Мөн тэсэлгээний бодис, хэрэгслийг тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих гухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэх бөгөөд тэзврийн хэрэгслийн зөвшөөрөл, тээвэрлэлтийн маршрут, харуул хамгаалалттай тээвэрлэх ёстой. Тийм учраас хувь иргэн өөрийн тээврийн хэрэгслээр тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэж явсан нь буруу юм. Тус хуулийн 20 дугаар зүйлд зааснаар тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тэзвэрлэхийг хориглосон байдаг. Тэсэлгээний бодис, хэрэгслийг хувь иргэн хууль бусаар олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах хориотой. Дээрх хэрэгт хохирол гараагүй учир мөнгөн хэлбэрээр хохирол нэхэмжпэх боломжгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Гэрч О.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Цэдэвээгийн машинаар аймгаас 15 цагийн үед гараад наашаа явсаар байгаад шөнө Баянлиг сумруу салдагийн орчим хээр хоночихоод 18-ны өглөө босож яваад хэрэг болсон гэх газар очсон. Газрын нэрийг нь мэдэхгүй цаахна талд нь уурхай гэмээр тортой хашаа байсан. Уг газар очиход өмнө нь ухаж байсан болов уу гэмээр хуучин газар байсан ба жижиг толгойн орой дээр хуучин ухсан нүхийг бүтэн өдөржингөө мулдактаад шөнө Эрдэнээ гээд байгаа залуу нь доошоо буугаад явснаа цагаан шуудайтай зүйл авчраад дотроос нь шар өнгийн нарийн утас, гадуураа улаан хүрэндүү гялгар цаастай 2 талыг нь төмрөөр боочихсон 20 см орчим урттай нарийн хиам шиг зүйл гаргаж ирээд тэсэлгээ хийгээд чулуугаа буталчихаад амарцгаасан. Өчигдөр буюу 19-ны өглөө нар тусгаад босоод цай ууж боов идчихээд ажилдаа гараад талийгаач, Бөхөө бид гурав чулуугаа Хово машинруу зөөж дуусчихаад мулдакдаад шуудайгаар жаахан жаахан бондгор 20 уут чулуу авсан. Пад нь эвдэрчихсэн гээд янзлаад байсан талийгаач, Бөхөө бид гурав чулуугаа зөөж дуусчихаад очиход тэсэлгээ хийнэ гэж байсан бид гурав сууж байгаад унтах газарлуугаа ирээд унтацгаасан. Унтаж байхад пад, пид гэсэн дуу гараад миний гар дээр чулуу ирээд цохих шиг болохоор нь эргээд харахад талийгаач ёолоод өнхөрч байхаар нь хувцсаа өмсөөд Бөхөө бид хоёр өргөөд доошлоход Болороо, хамаатных нь гэх залуу нар хэвтэж байхаар нь Цэдэвээг дууд гээд орилоход Цэдэвээ машинаасаа гарч ирсэн. Тэгэхэд Болороогийн нөхөр гэх Эрдэнээ нь юу болсон бэ гээд гүйгээд ирэхээр нь том чулуу ирээд цохичихлоо гэж хэлсэн тэгээд Цэдэвээгийн машинд талийгаачийг суулгаад Цэдэвээ бид 2 наашаа сумын төв дээр авчраад эмнэлэгийн гадаа ирээд Цэдэвээ эмнэлэг рүү орсон талийгаач ёолж байгаад дуугүй болчихсон тэгэхэд Цэдэвээ нэг сувилагч дагуулж ирээд үзүүлэхэд ухаан алдчихсан байна гэсэн. Тэгээд  нэг тариа хийгээд эмнэлэгрүү оруулчихсан байсан удаагүй их эмч нь гээд нэг залуу ирээд чагнаад, судсыг нь бариад бараг нас барчихсан байна гэсэн. Өчигдөр шөнө талийгаач, Бөхөө, Хово машины жолооч бид нар зэрэгцээд унтацгаасан. Шөнө чулуу ирээд миний зүүн гар дээр цохиход нь би сэрээд эргээд хартал талийгаач эвхрээд өнхөрч байсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тэсэлгээ хийхэд нь байсан гэхдээ асаалаа гэхээр нь холдоод холоос харж байхад цагаан утаа шиг зүйл шөнө харагдаж байсан. Урьд шөнө тэсэлгээг Болороогийн нөхөр Эрдэнээ хийсэн. Хоёр удаа тэсэлгээ хийсэн ба хоёуланг нь Эрдэнээ хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/

Гэрч Ц.Мөнхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: Аймгийн төвөөс Баянговь сум руу 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Мөнх-Эрдэнэ, Болормаа эгч, Ариунжаргал бид дөрөв Ариунжаргалын 9998 гэсэн улсын дугаартай автомашинаар явж очсон. Баянговь сумын төвд 3 хоносон. Бидний араас том ачааны хово маркийн автомашинтай хоёр жолооч, Цэдэвсүрэн өөрийнхөө 0111 УБР улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн машинтай талийгаач болон Буяндэлгэр, Бөхбат нар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирцгээсэн. Баянговь сумын төв дээр бид уулзацгаагаад хэрэг явдал болсон гэх газарт хүрч очсон. Тэсэлгээ 2 удаа хийсэн, сүүлийн тэсэлгээн дээр харамсалтай үйл явдал болж талийгаач чулуунд цохиулсан. Тэсэлгээг Мөнх-Эрдэнэ хийсэн. Тэсэлгээний бодис, хэрэгслийг хэнийх гэдгийг мэдээгүй. Шөнө тэсэлгээ хийх чимээнээр сэрж, тэр явцад хүмүүс чулуу цохьчихлоо гээд орилолдсон. Тэр чимээнээр яваад очиход талийгаач машины тэвшин дээр байсан. Тэвшин дээр талийгаач, нэг жолооч, Бөхбат, Буяндэлгэр нар унтаж байсан. Мөнх-Эрдэнэ унтаагүй тэсэлгээ хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/

Гэрч М.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Баянговь сум руу 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ариунжаргал, Мөнхтөр, Мөнх-Эрдэнэ бид нар яваад, оройноо сум орсон. Ариунжаргал 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн өглөө буцсан. Цэдэвсүрэн, Буяндэлгэр, талийгаач, Бөхбат нар Цэдэвсүрэнгийн 01-11 УБР улсын дугаартай автомашинаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өглөө ирсэн. Араас нь хүнд даацын Хово маркийн машинтай, жолооч, жолоочоос гадна нэг хүн ирсэн. Цэдэвсүрэн бид нар уулзаад хэрэг учрал болсон гэх газарт очсон. Тухайн газарт 2016 оны 07 дугаар сарын эхээр буюу улсын баяр наадмаас өмнө нэг хонож гар аргаар алтны баяжмалтай чулуу олборлосон. Тухайн газарт 2 удаа тэсэлгээ хийсэн бөгөөд тэсэлгээг Мөнх-Эрдэнэ хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 65/

Гэрч Л.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өдөр Шааравнямын хамт түүний эзэмшлийн 4219 ХӨВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслээр Баянговь сум руу гарсан ба Цэдэвсүрэн өөрийнхөө эзэмшлийн 0111 УБР улсын дугаартай тоёота ланд круйзер 80 маркийн машинаараа бид хоёрын араас гарсан. Баянговь суманд оччихоод Шааравням бид хоёр сумаас цааш хүмүүсийн rap аргаар ашигт малтмал олборлох зорилгоор ажилласан газар руу явсан. Тухайн газрыг Шааравнямыг хөлсөлсөн хүмүүс зааж өгсөн гэсэн. Шааравням бид хоёрыг чулуу тэсэлсэн гэх газарт очиход Цэдэвсүрэнгийн ланд 80 байсан, өөр ямар нэгэн унаа тэрэг байгаагүй. Тэнд нийт 7 хүн байсан. Бид хоёр нэмэгдэж очоод 9 хүн болсон. Шааравням бид хоёрын ачиж очсон пад моторыг буулгаж гар аргаар алтны баяжмалтай гэх чулууг олборлоход тэнд байсан хүмүүс ашигласан. Тухайн газарт талийгаачийг чулуунд цохигдсон өдөр тэсэлгээ хийснийг баттай мэдсэн. Талийгаачийг чулуу үсэрч цохих үед том ачааны машины кабинд унтаж байсан. Унтаж байсан чинь машины тэвшин дээр бороо орж байгаа юм шиг дуу гараад чулуунууд үсрэх чимээ сонсогдсон. Машины тэвшин дээр хүмүүс болохоо байлаа, Цэдэвсүрэн ахаа энэ тэр гээд орилолдсон, машинаас буугаад очиход талийгаач машины тэвшин дээр хөрвөөгөөд орилоод байсан. Талийгаачийг цохьсон гэх чулуу нь унтаж байсан хүмүүсийн толгойн орчимд нь дэлгэсэн гарын сарвууны хэмжээтэй бөөрөнхий хэмжээтэй чулуу харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67/

Гэрч Д.Шааравнямын мөрдөн байцаалтад өгсөн: Аймгийн төвөөс 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гарч яваад замдаа шаварт суугаад хоноод маргааш нь Баянговь суманд очсон. Сумаас цааш Цэдэвсүрэнгийн зааж өгсөн газар руу явж очсон. Тухайн газарт очиход 0111 УБР улсын дугаартай тоёота ланд круйзер 80 маркийн автомашин байсан ба нийт 7 хүн байсан. Бид хоёр нэмэгдэж очоод 9-үүлээ болсон. Бид хоёрыг очиход чулуу олборлоод гаргасан байсан. Очсоноос хойш мөн алтны баяжмалтай гэх чулууг олборлож гаргаж байсан. Хүргэн ах бид хоёр очсон өдрийнхөө шөнө их ядарсан тул шууд унтаж амарсан, шөнө ямар үйл ажиллагаа явуулсныг мэдэхгүй, хэрэг болдог шөнө тэсэлгээ хийхийг мэдсэн. Тэсэлгээ хийх чимээнээр сэрсэн, тэр үед машины тэвш рүү чулуунууд их хэмжээгээр үсэрч бороо орж байгаа мэт болсон. Би машиныхаа тэвшин дээр унтаж байсан ба надаас гадна машин дээр гурван хүн унтсан юм билээ. Би хүмүүсийг унтаж амрахаас өмнө унтсан байсан. Тэр хүмүүсийн дунд талийгаач унтаж байсан юм билээ. Машины тэвшин дээр тэсрэх үед цацагдсан зөндөө чулуунууд орсон байсан. Урд өмнө нь тэнд байсан хүмүүс задгай байдлаар чулуу ачсан байсан. Тэр чулуунууд дээр талийгаачийг цохьсон чулуу холилдоод газар асгагдсан. Хэрэг явдал болсоны дараагаар тэвшин дээрх чулуугаа тэнд байсан нэг эгч наад чулуугаа асгачих гэхээр нь тэвшээ гийдэрдэж чулууг асгасан юм. Сүүлийн хийсэн тэсэлгээг  л мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/

Гэрч Д.Бөхбатын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Цэдэвсүрэн гэх ахын машинтай Баянговь сум руу Цэдэвсүрэн гуай, талийгаач, Буяндэлгэр гэх залуу бид нар явсан. Баянговь суманд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өглөө очсон. Сумын төвөөс цааш хэрэг болсон газарт очсон. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө ачааны машины тэвшин дээр унтаж байхад хүмүүс орилолдоод хүн цохьчихлоо гээд шуугилдаад эхэлсэн, тэгээд босоод хартал талийгаач орилоод ёолоод байсан. Талийгаачийг машины тэвшнээс буулгаад Цэдэвсүрэнгийн ланд круйзер 80 маркийн машинд суулгаад сумын төв рүү авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед аймгийн төвөөс Цэдэвсүрэнгийн эхнэр Ариунжаргалын машинаар Болормаа, Төрөө, Ариунжаргал нарын хамтаар Баянговь сум руу явсан. Баянговь суманд тухайн өдрийн шөнөө ирж хоносон. Цэдэвсүрэн өөрийнхөө ланд круйзер 80 маркийн 0111 УБР улсын дугаартай машинаар талийгаач болон Буяндэлгэр, Бөхбат нарын хамтаар араас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өглөө ирсэн. Цэдэвсүрэнгийн эхнэр Болормаа, Төрөө бид 3-ыг үлдээгээд аймгийн төврүү буцсан. Бид Баянговь сумаас цааш хэрэг явдал болсон гэх газарт Цэдэвсүрэнгийн машинаар очсон. Биднийг очиход тухайн газарт хүмүүс байгаагүй. Тухайн газарт бид нар 2016 оны 06 дугаар сарын сүүл, 07 сарын эхээр очиж 1 хоноод 23 бондгор чулууг олборлосон. Бид тухайн газраас алт олборлож болох юм байна гээд дахин ирээд ийм харамсалтай явдал боллоо. Бид 7 өрөм ухаад пад мотор эвдэрчихсэн. Өрөмдсөн 7 ширхэг нүхэндээ тэсэлгээний 7 ширхэг бодис, доргиогч сумыг хийгээд шатаагч утсыг асааж тэсэлгээ хийсэн. Тэсэлгээг би хийсэн. Талийгаач  болон Төрөө нар тусалдаг. Гэхдээ өрөмдөхөд тусалдаг байсан. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө 2 дахь удаагаа тэсэлсэн. Талийгаач тэр үед надтай ханьтай байж байгаад хажууд унтаад байхаар нь чи яваад амарч бай гээд явуулсан. Талийгаач ачааны машины тэвшин дээр унтсан. Талийгаачийг явснаас хойш би тэсэлгээгээ хийхээр шатаагч утсаа асаачихаад машин руу чиглээд алхсан. Тэгтэл тэсрэлт явагдаж чулуу үсэрсэн, тэгэхээр нь би хажуу тийш зайлсан. Удалгүй хүн оночихлоо гэх чимээ сонсогдсон. Би машин дээр гүйгээд очиход талийгаач үхлээ гээд орилоод хэвтэж байсан. Би машины тэвшин дээр гараад талийгаачийн толгойг өндийлгөөд гар дээр барьсан, тэгэхэд үхлээ гээд байсан. Талийгаачийг Цэдэвсүрэн, Буяндэлгэр нар 0111 УБР улсын дугаартай машинаар авч явсан. Намайг тэсэлгээний шатаагч утсыг асаачихаад уруудаад алхахад надаас өөр хүн байгаагүй.

            ... Оросоор Тротиловая шашка гэсэн нэртэй 400 гр хЗ ширхэг, 200 гр х1 ширхэг тэсэлгээний бодис нь минийх юм. Уг тэсэлгээний бодисыг 2015 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн нэг танихгүй залуу надад өгсөн юм. Тэгэхээр нь уг тэсэлгээний бодисыг цагаан цахир дээр байдаг ашиглахаа больсон муу нүхэнд хийгээд орхичихсон байсан. Цагаан цахир руу Цэдэвсүрэнг очих үед буюу 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хамт явж түүнд хэлэлгүйгээр машинд нь хийсэн юм... тэгээд аймгийн төв рүү авч яваад Цэдэвсүрэнгийн 0111 УБР улсын дугаартай авто машины ард хонуулаад маргааш нь Баянговь сум руу авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 139-141, 142/

Шүүгдэгч Б.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн орой аймгийн төвөөс Баянговь сум руу чулууны алт олборлохоор 0111 УБР улсын дугаартай ланд круйзер 80 маркийн автомашинаар Уукаа, талийгаач Тайванбаяр, Бөхбат нарын хамтаар явсан. Хээр хоночихоод 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өглөө Баянговь сум руу ороод Болороо, түүний нөхөр, бас Болороогийн хамаатны гэх хүнийг аваад хэрэг гарсан газарт очсон. Тухайн газарт би урд өмнө нь нэг удаа очиж байсан. Газрын нэрийг мэдэхгүй. Бид нэг уулын орой хэсэгт очсон, тэр орчмын газрыг хүмүүс ухсан бололтой газрын гүн рүү доош 1 метр орчим ухсан, уртаараа 6-8 м орчим урттай газар байсан. Бид нар багаж хэрэгслээ бэлдээд уг газарт ажиллаж эхэлсэн. Бид шар өнгөтэй цахилгаан үүсгүүр 1 ширхэг, цахилгаан мулдок ногоон өнгөтэй 1 ширхэг, пад комгтессор, 1 ширхэг хүрз, шар хувин, 50 кг-ийн шуудайнууд зэрэг багаж хэрэгсэлтэй явсан. Эдгээрээс өөр багаж хэрэгсэлгүй явсан. Очсон даруйдаа нилээн хэдэн шуудайтай чулууг гаргаж уулын бэлд жалганд аваачсан. Чулуугаа гаргаж авахын тулд тэсэлгээний бодис, хэрэгслийг ашигласан.

Би 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр "Цагаан цахир" гэх газарт гар аргаар чулууны алт олборлодог нүхэн дээрээ очиж усыг нь соруулсан. Түүний дараагаар нүхэндээ орж доторх байдлыг би өөрөө орж үзсэн. Үзэж байх явцад хажуугийн хананаас набор нурсан байсан. Наборыг дотор нь өөр тийш нь зайлуулж байтал набортой хамт шуудайтай зүйл урсаж орж ирсэн. Тэгэхээр нь аваад үзвэл дотор нь 20 ширхэг хиам шиг хэлбэртэй тэсэлгээний бодис, бидний хэллэгээр амоннит, үзүүртэй төмөр хонгоитой ороолттой утас 2 ширхэг, нэг ширхэг нь 3-4 метртэй, 2-3 метр шар бүрээстэй утас, мөн хутга байсан. Тэсэлгээний бодис, хэрэгслийг би анх олсон нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр юм. Тэсэлгээний бодис хэрэгслээ өөрийнхөө нүхэн дотор нууж байгаад 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр аваад өөрийнхөө эзэмшлийн 0111 УБР улсын дугаартай тоёота ланд круйзер 80 маркийн машиндаа хийсэн. Тэсэлгээний бодис, хэрэгслээ дахин ийш тийш нь хөдөлгөж шилжүүлж ачиж хадгалалгүйгээр Баянговь суманд авчирсан. Дээрх тэсэлгээний бодис, хэрэгслийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө чулууг ухаж авахын тулд Эрдэнээ ашигласан. Хэрэг явдал болдог шөнө би машин дотроо унтаж байсан. Тэгтэл хүмүүс шөнө орилолдоод хүүхэд чулуугаар цохьчихлоо гэх чимээ сонсогдсон. Дээрх чимээг сонсчихоод машинаасаа гарч орилолдоод байсан ажилчид дээрээ очсон. Талийгаачийг чулуу цохьчихлоо гэж талийгаачийн хажууд унтаж байсан Буяндэлгэр, Бөхбат, том машины жолооч нар хэлсэн. Талийгаач хэрэг явдал болсоны дараагаар амьсгалтай, ёолоод байсан. Талийгаачийг машинд суулгаад Буяндэлгэр бид хоёр сумын төвд авчирсан. Бусад хүмүүс хэргийн газарт үлдсэн. Тэсэлгээг хэрэг явдал болохоос өмнө нэг удаа, хэрэг явдал болох үед нэг удаа, нийт 2 удаа хийсэн. Сүүлийн тэсэлгээ хийгдэх үед би унтаж байсан. Тэсэлгээг Мөнх-Эрдэнэ хийсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 148-150, 152, 157 дугаар хуудас/:

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай: 1.Талийгаач О.Тайваны биед уушги, элэг, дэлүүний урагдал, няцрал, зүүн олон хавирганы хугарал, сэмж, зүрхэнд цус харвалт, цээжний зүүн хэсэг, нуруунд зулгаралт гэмтлүүд үүссэн байна. 2.Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүчтэй үйлчлэлээр цээжний зүүн хэсэгт тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой байна.  3.Талийгаач О.Тайваны биед үүссэн дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Талийгаач О.Тайван нь архаг хууч өвчин, бусадтай амь тэмцэлдэн ноцолдсон гэх шинжүүд үзлэг, шинжилгээгээр тогтоогдоогүй. 5.Талийгаач О.Тайван нь уушги, элэг, дэлүүний урагдал, няцрал, зүүн олон хавирганы хугарал, сэмж, зүрхэнд цус харвалт гэмтлийн улмаас нас барсан байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-95/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4867 дугаартай: 1.Шинжилгээнд 400 гр жинтэй хатуу шахмал байдалтай тротилын тэсрэх бодис нэг ширхэг, 176 гр жинтэй эмульсын тэсрэх бодис нэг ширхэг, 11 гр жинтэй ДШН-6 загварын цочир дамжуулах шижимийн хэсэг тэсэрдэг шижим ирүүлсэн нь тэсэлгээний зориулалттай тэсрэх бодис мөн байна. Тус бүр 2 гр жинтэй, 5 мм голчтой, 9см Урттай, цагаан өнгийн нийлэг бүрээстэй голдоо хар өнгийн нунтаг бүхий ОПШ загварын гал дамжуулах шижимийн хэсэг 2ширхэг, цагаан өнгийн металл гадаргуутай, 7 мм голчтой, 5 см урттай, 3 гр жинтэй КД-8А загварын бялт тэслүүр  1 ширхэг ирүүлсэн нь тэсэлгээний бодис мөн байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн төрлөөс нь үзвэл эдгээрийг галын аргаар тэсэлгээ үйлдэхэд ашиглах боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 99-101/

 -Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/

-Хүдэр баяжуулах үйлдвэрт алтны баяжмалтай гэх хураагдсан чулууг тээрэмдүүлж, алтыг нь ялгуулж авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-25/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-34/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 35-36/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 37-39/

-цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 86-88, 91-95/

-Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-106/

-шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэвсүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 176-177/

-Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 178/,

-Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 192-193/

-нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 196/

-01-11 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 202/

-мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 203/

-Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 219, 221-222/

-Онцгой байдлын газарт хураагдсан тэсэлгээний бодис, хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 220/

-Геологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 241-242/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Баянхонгор сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, ХАМОДХ-ын тодорхойлолтууд, орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэгийн баримт, хохиролын мөнгө хүлээлцсэн баримтууд, хохирогч О.Нямаагийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.      

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэвсүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ нь бусдыг болгоомжгүй алах, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалах, авч явах гэмт хэргүүдийг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Цэдэвсүрэн нь тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалах, авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн, шүүгдэгч Б.Цэдэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалах, авч явах гэмт хэргийг үйлдэхдээ 01-11 УБР улсын дугаартай ланд крузер-80 маркын тээврийн хэрэгсэл хэрэглэсэн ба шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн доорх зүйлүүдийг гэмт хэрэг үйлдэгдэхэд хэрэглэгдсэн гэж үзэн тротиловая шашка гэсэн бичигтэй 400 граммтай бодис 3 ширхэг, 200 граммтай 1 ширхэг, улбар шар өнгөтэй утасны тасархай 45 см, цагаан бүрээстэй утас 53 см, ороолттой цагаан бүрээстэй утас 4.3 метр, хонгио төмөр 23 ширхэг, эмульс 1 ширхэг, төмөр иштэй алх 1 ширхэг, даавуун баг 1 ширхэг, хуучин хос бээлий 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, мулдокны цэнхэр хайрцаг 1 ширхэг, богино палк 1 ширхэг, улаан өнгийн мулдок 1 ширхэг, зэсэн голтой улаан хар цэнхэр бүрээстэй утаснууд, мулдокны сольдог хошууны хуванцар гэр 4 ширхэг, мулдокны хошуу 4 ширхэг, компрессор 1 ширхэг, шар өнгийн банктай цахилгаан үүсгүүр 1 ширхэг, шаланк 1 ширхэгийг тус тус устгаж,

Гэмт хэрэг үйлдэж олж авсан хууль бусаар олборлосон алтны баяжмалтай чулуунаас ялган гаргаж авсан 5.2 граммын хэмжээтэй алтыг улсын орлого болгож,

Тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалах, авч явах гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 01-11 УБР улсын дугаартай Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн 4.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн. Уг тээврийн хэрэгсэл нь иргэн Д.Баттулгын эзэмшлийнх болох нь эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн 0427488 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай, шүүгдэгч Б.Цэдэвсүрэнгийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай, Д.Шааравнямын эзэмшлийн 42-19 ХӨВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай, Д.Баттулгын эзэмшлийн 01-11 УБР улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгов.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                    

                                                                                                                          ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхамын Мөнх-Эрдэнийг бусдыг болгоомжгүй алах, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалах, авч явах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Бүрэн овогт Биндэръяагийн Цэдэвсүрэнг тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалах, авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Цэдэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг багтааж түүний биечлэн эдлэх ялыг дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэд оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Цэдэвсүрэнд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.        

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 01-11 УБР улсын дугаартай Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн дөрвөн сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэд оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Цэдэвсүрэнд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Л.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэвсүрэн нарт хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан Л.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэвсүрэн нарт сануулсугай.

8. Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэвсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй ба хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тротиловая шашка гэсэн бичигтэй 400 граммтай бодис 3 ширхэг, 200 граммтай 1 ширхэг, улбар шар өнгөтэй утасны тасархай 45 см, цагаан бүрээстэй утас 53 см, ороолттой цагаан бүрээстэй утас 4.3 метр, хонгио төмөр 23 ширхэг, эмульс 1 ширхэг, төмөр иштэй алх 1 ширхэг, даавуун баг 1 ширхэг, хуучин хос бээлий 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, мулдокны цэнхэр хайрцаг 1 ширхэг, богино палк 1 ширхэг, улаан өнгийн мулдок 1 ширхэг, зэсэн голтой улаан хар цэнхэр бүрээстэй утаснууд, мулдокны сольдог хошууны хуванцар гэр 4 ширхэг, мулдокны хошуу 4 ширхэг, компрессор 1 ширхэг, шар өнгийн банктай цахилгаан үүсгүүр 1 ширхэг, шаланк 1 ширхэгийг тус тус устгаж,

хууль бусаар олборлосон алтны баяжмалтай чулуунаас ялган гаргаж авсан 5.2 граммын хэмжээтэй алтыг улсын орлого болгож,

01-11 УБР улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн 0427488 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай, шүүгдэгч Б.Цэдэвсүрэнгийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай, Д.Шааравнямын эзэмшлийн 42-19 ХӨВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай, Д.Баттулгын эзэмшлийн 01-11 УБР улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 249 дугаар зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэвсүрэн нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ