| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0137/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/174 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч М.Э, Б.М нарын өмгөөлөгч В.Гэрэлт-Од,
Шүүгдэгч М.Э, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М. М.Э нарт холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, фейсбүүк цахим орчинд “ноолууран өмд, цамц зарна” гэх зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч М.Э нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд “ноолууран өмд, цамц зарна” гэх зар байршуулж, хуурч зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны ********* дугаарын дансанд 250.000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.Э нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд Б.Магнай гэх цахим хаягнаас“100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээсХаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.М-ийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч, Х.А-д “Дарханы машины жолоочийн дугаар гэж ***** утасны дугаарыг өгсөн” улмаар хэсэг хугацааны дараа холбогдоход “жоохон хүлээж бай, хүмүүсийн дайвар тарааж байна” гэж, мөн дахин холбогдоход “ хоолонд орж байна” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,
Шүүгдэгч Б.М нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд “100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс Хаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөрийнхөө ********дугаарын утсаар М.Э ыг А.А-тай холбогдуулан “дайвар өглөө” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эын өгсөн: “...Хөвсгөл аймагт мэдүүлэг авсан цагдаа нь дарамталсан мэдүүлэг авсан. 9 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байсан. Тэгтэл манай эмэгтэй найз найз нь хоёр жоохон хүүхэдтэй нөхөртэй зодуулчихлаа ирээд авах боломж байна уу гэж өглөөний 8 цагт над руу утастсан. Би тэр найзыгаа хоёр хүүхэдтэй нь очиж авсан. Надад болон манай найзад ямар ч мөнгө байгаагүй. Буудал орохоос өөр очих газар байгаагүй. Хийморь гэдэг буудалд оруулсан. Хоносны дараа нь төлбөрөө авдаг буудал байсан. Тэр өдөр бид дөрөв хамт хоноод манай найзыг нөхөр нь дуудаад байна гээд маргааш нь найзыгаа хоёр хүүхэдтэй нь явуулсан. Тэр өглөө манай энэ найз хотоос ирсэн байж таараад бид хоёр буудлынхаа мөнгийг яаж төлөх вэ гээд байж байсан. Манай нөгөө найзад мөнгө байхгүй байна. Бид хоёрыг аргалаад төлөөд өгөөч гэж гуйсны үндсэн дээрээс манай ээжид шинээр авсан ноолууран өмд, цамц байсныг бид хоёр ээжээсээ зөвшөөрөл аваад зар дээр зураг байршуулсан. Тэр хүнээс мөнгө аваад нэг хоногийн дараа буцаагаад хувцсаа зарахаа болилоо. Ээжийн маань цалин ороод мөнгөтэй болсон гэж хэлээд тэр хүний мөнгийг дансанд нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгийн өгсөн: “...Яг ийм үйл явц болсон. Анх мэдүүлэг авсан н.Цэцэгсайхан цагдаа нь алба шаардлагаар мэдүүлэг авсан. Хотоос Мөрөнд ирээд мэдүүлэг авсан мөрдөгч нь бид хоёроос албадан шаардлагаар мэдүүлэг авсан. Өмгөөлөгч авъя гэхэд тийм зүйл байхгүй. Үнийг хялбаршуулсан журмаар шийдэх учир санаа зоволтгүй гэж мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.А-ийн өгсөн: “...Би 2023 оны 09 сарын 27-ны өдөр 12 цагийн үед өөрийнхөө фэйсбүүк хаягаар “Ноолууран хувцас хэрэглэгчид" нэртэй фэйсбүүк грүппт хувцас үзэж байсан чинь Б.Магнай гэсэн нэртэй, хүүхэлдэйний зурагтай фэйсбүүк хаягнаас “100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэсэн пост оруулсан байхаар нь Б.Магнай гэсэн нэртэй фэйсбүүк хаягруу нь өөрийнхөө фэйсбүүк хаягнаас “хослол хэд вэ” гээд чат бичсэн чинь 250.000 төгрөг гэж хариу бичсэн. Ингээд фэйсбүүк чатаар харилцаж байгаад Дарханд байдаг хүн байна гэсэн чинь Дарханы унаанд хийгээд явуулж болно гэж чат ирсэн. Тэгээд би холбогдох дугаараа гэсэн чинь над руу ********* гэсэн утасны дугаар чатаар явуулсан. Би өөрийнхөө гар утаснаас ******* гэсэн утасны дугаар руу залгасан чинь залуухан эмэгтэй хүн аваад Дарханы унаанд жижиг машинд өгчихлөө жолоочийн утасны дугаар нь гээд ********гэсэн утасны дугаарыг ********* гэсэн дугаараасаа миний гар утас руу мессежээр явуулсан. Би ********гэсэн дугаар руу нь өөрийнхөө гар утаснаас залгасан чинь бас 1 эмэгтэй аваад сая 1 охин ирээд дайвар өглөө, 17 цагийн үед Дархан руу гарнаа гэж хэлсэн. Тэгээд ********* М.А –ын гэсэн дансны дугаар нэр явуулаад мөнгөө шилжүүл гэхээр нь би өөриинхөө ********** тоот Хаан банкны данснаас ********* М.А гэсэн данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Би энэ 250.000 төгрөгийг шилжүүлэхдээ өөрийнхөө гар утас, интернет банк үйлчилгээ ашиглан гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэгээд 21 цагийн үед ********гэсэн дугаар луу нь залгасан чинь жоохон хүлээж бай, хүмүүсийн дайвар тарааж байна гэж өмнөх эмэгтэй ярьсан. Тэгээд 22 цагийн үед залгасан чинь дуудаад авахгүй байсан. Тэгээд өөр дугаараас залгасан чинь хоолонд орж байна, одоохон гэсэн. Тэгээд хэсэг байж байгаад залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь *********гэсэн дугаар луу нь залгасан чинь бас дуудаад авахгүй байсан. Тэгээд өнөөдөр өглөө Б.Магнай гэсэн нэртэй фэйсбүүк хаяг руу нь чат бичсэн. Б.Магнай гэсэн нэртэй фэйсбүүк хаягаа устгачихсан байна лээ. Тэгээд залилсан байна гэж мэдээд цагдаад хандаж байна. 250.000 төгрөгөөрөө л хохирсон. Надад өөр хохирол байхгүй. Нилээн ойролцоо сонсогдсон. Хоёулаа л жоохон охин шиг дуутай сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Фейсбүүк хаягт үзлэг хийсэн: “...М.Э-ийн регистрийн **********ын эзэмшлийн хар өнгийн Iphone XR загварын гар утсаар Б.Магнай гэх фейсбүүк хаягт үзлэг хийх ажиллагааг эхлэхийн өмнө М.Э-аар гар утасны түгжээг өөрөөр нь тайлуулж, фейсбүүк хаягт нэвтрэн ороход М.Э-ын ашигладаг гэх ..........гэх фэйсбүүк хаяг нэвтэрсэн байсныг гаргаж, ********дугаарт бүртгэлтэй байсан Б.Магнай гэх фейсбүүк хэрэглэгчийн бүртгэлд нэвтрэх оролдлого хийхээр Энхжаргалаас нууц үгийг асуухад би фейсбүүк хаягаа устгасан учир мэдэхгүй гэсэн тул ********дугаараар нууц үгийг мартсан гэж даран ********дугаарт нэг удаагийн баталгаажуулах кодыг авч, фейсбүүк хаягийн нууц үгийг qwer ******* гэж хийн, фэйсбүүк хаягт нэвтрэн оров. Фейсбүүк аппликейшний settings хэсэг рүү дарж орон your information and permission download your information цэс рүү оров. Уг цэснээс Б.Магнай фейсбүүк хаягийн мэдээллийг татах зорилгоор сүүлийн 1 сарын хугацааны нэвтэрсэн төхөөрөмж, ашигласан интернэт сүлжээний хийгдсэн тохиргоо зэргийн мэдээллийг татаж авахаар сонгон хүсэлтийг илгээв. Хүсэлтийг хүлээх хугацаанд тухайн хаягийн мессенжер зурвасын хэсэгт үзлэгийг үргэлжлүүлэхэд ноолууран хувцаснаас гадна куртик гутал, цүнх зэрэг эд зүйлийг худалдан борлуулахаар фейсбүүк хэрэглэгч нартай харилцсан зурвасууд байв. Б.Магнай гэх фейсбүүк хаягийн фейсбүүк группүүдэд нийтэлсэн нийтлэлийг харах зорилгоор profile цэсний activity log хэсэг рүү орж харахад хувцас эд зүйл худалдан борлуулах талаар нийтлэлүүд оруулсан байв. Хүсэлтийн хариуг нууц үгийг хийн татаж аван үзлэгийг нарийвчлан хийхээр тогтов. Татаж авсан файл нь 3.3 mb бүхий 3 хавтас материал байх ба өөр ач холбогдолтой зүйлгүй байв. ...Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэвтэрсэн газрын бүс болон хот гэсэн хэсэгт Moron, ,,,,,,,гэж гарч ирж байсныг тэмдэглэлд тусгав. Бүртгэлийн баталгаажуулалт хэсэгт ********дугаараас өөр ямар нэгэн бүртгэл байхгүй ба хандалт хийсэн төхөөрөмжийн нэршил Iphone XR гэж гарч ирж байв. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэлд ********дугаарыг нэмж, 09 дүгээр сарын 19-ний өдөр **********гэсэн нэршлийг Б.Магнай болгон өөрчилсөн байсныг бэхжүүлэн авав. Өөр ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 19-26 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/,
Х.А-ийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт /хх-ийн 17-18 тал/,
Х.А-ийн ********* дугаарын утаснаас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн утасны месеж / хх-ийн 27 тал/,
Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан: “...Б.Магнай нэртэй фэйсбүүк хаягтай харилцсан зурвас /чат/ бүхий цаасан баримт 2 хуудас, ************гэсэн утасны дугааруудас ирсэн мессеж бүхий 1 хуудас цаасан баримт хүлээн авав..” гэх тэмдэглэл, ноолууран хувцас хэрэглэгчид гэх фэйсбүүкэд байршуулсан 100 хувь ноолууран хувцас зарна шүү хямд аваарай гэх зар, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 38-41 тал/,
Дархан-Уул аймгийн Хаан банкны Дархан салбарын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний 5045/23/1019 дугаартай албан бичгээр ирүүлсэн “********* дугаарын данс эзэмшигчийн мэдээлэл, дэлгэрэнгүй хуулга” /хх-ийн 43-44 дүгээр тал/,
Дархан-Уул аймгийн Хаан банкны Дархан салбарын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5045/23/1027 дугаартай албан бичгээр ирүүлсэн: “... “********дугаарын данс эзэмшигчийн мэдээлэл, дэлгэрэнгүй хуулга” /хх-ийн 46-47 тал/,
Скайтел ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 23/13676 дугаартай албан бичгээр ирүүлсэн: “..**********” дугаарын эзэмшигч М.Эын орсон гарсан яриа, мессежний мэдээлэл” /хх-ийн 51-65 /,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Эын өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны найз Б.Мгийн хамт мөн **********гэх найз бид хоёрыг дуудаад нөхөртөө зодуулчихлаа, хоёр хүүхэдтэйгээ гудамжинд хөөгдөөд гарсан ирээд аваач гэхээр нь бид хоёр очиж аваад Хийморь гэх нэртэй буудалд орсон юм. Тэгээд тэндээ хоноод маргааш өглөө нь тэр **********гэх найзаа гэр рүү нь буцаагаад явуулсан юм. Тэгээд бид хоёр буудалдаа үлдээд би “ээжийн цамц байгаа, тэрийг зарж мөнгө болгоё” гээд би өөрийн фейсбүүк хаягнаас “ноолууран цамц зарна” гээд зар тавьсан. Удаа ч үгүй нэг хүн Дархан-Уул аймгаас худалдаж авахаар болоод манай найз Б.М гийн ********* тоот дансанд 250,000 төгрөг орж ирсэн. Тэгээд бид хоёр хослолоо явуулахааргүй болоод нэг хоногийн дараа тухайн дансанд мөнгийг нь буцааж хийсэн юм...” мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.М гийн өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр найз М.Эын хамт мөн бас **********гэх найз бид хоёрыг дуудаад “найз нь нөхөртөө зодуулчихлаа, хоёр хүүхэдтэйгээ гудамжинд хөөгдөөд гарсан ирээд аваач” гэхээр нь бид хоёр очиж аваад Хийморь гэх нэртэй буудалд орсон юм. Тэгээд тэндээ хоноод маргааш өглөө нь тэр Энхжаргал гэх найзаа гэр рүү нь буцаагаад явуулсан юм. Тэгээд бид хоёр буудалдаа үлдээд манай найз М.Э “манай ээжийн ноолууран хослол байгаа тэрийг зарж мөнгө болгоё” гэсэн. Тэгээд манай найз тэр ноолууран хослолын зургийг нь дарж фейсбүүкэд байршуулаад удаа ч үгүй нэг хүн Дархан-Уул аймгаас худалдаж авахаар болоод миний ********* тоот дансанд 250,000 төгрөг орж ирсэн. Тэгээд бид хоёр хослолоо явуулахааргүй болоод удаа ч үгүй 30 минутын дараа тэр 250.000 төгрөгийг тухайн хүн рүү шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч М.Э, Б.М нар нь бүлэглэн цахим хэрэгсэл ажиллаж хуурч ноолууран өмд, цамц зарна гэх зар байршуулж зарын дагуу холбогдсон Х.А-ээс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.А-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 30 дугаар тал, фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, Хаан банкны Дархан салбарын 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн *******дугаарын дансны эзэмшигчийн мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны Дархан салбарын 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн *******дугаарын дансны эзэмшигчийн мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулга, Skytel компанийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 13676 дугаартай албан бичгээр ирүүлсэн*******, ********дугаарын эзэмшигч болон орсон гарсан яриа болон мессежний мэдээлэл хавтаст хэргийн 51-65 дугаар талд авагдсан. Дээрх нотлох баримтуудаар хэрэгт авагдсан үйл баримтууд нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч М.Э, Б.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч М.Э, Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буутайд тооцох дүгнэлт гаргаж байна..” гэсэн санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Гэрэлт-Одын гаргасан: “ .. Шүүгдэгч нарыг дараах үндэслэлээр гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байдаг. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан. Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэрэг гэдэг зүйчлэлд эдгээр зохицуулалт гэм бурууд тооцох үндсэн шалтгаан юу байна, хохирол хор уршигтай холбоотой асуудал ямар байна гэсэн эдгээр заалтуудын хүрээнд шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримт шинжлэн судлагдаж байх явцад манай шүүгдэгч нар найздаа туслахын тулд уг буудлыг аваад нэг хоносон. Тэгээд нөхөр нь дуудахаар нь найзыгаа нөхөрт нь өгч явуулаад хоёулаа үлдсэн. Тэгээд төлбөр тооцооны асуудал үүссэн. М.Э ээждээ байсан хувцасны зургийг аваад бодитоор нь фейсбүүк орчинд зургийг нь тавьсан. Дүүгийнхээ ашиглаж байсан н.Магнай гэсэн фейсбүүк хаягаас тавьсан байдаг. Энэ үйлдэл дээрээ маргаагүй. Төлбөрөө төлж гараад гэрээсээ хувцсаа очиж авахад ээж нь мөнгө орж ирэхээр боллоо боль гэсэн асуудал үүсгэсэн. Мөнгийг нь авсан учир хохирогч байн байн залгаад саяны хэлсэн нөхцөл байдал үүссэн. Энэ дээр мөн маргаагүй. Хохирогч Х.А-кээс 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан Уул аймгийн Цагдаагийн газар гомдол гаргаад н.Цэцэгсайхан мөрдөгч хэргийг шалгасан. Сая улсын яллагч тодруулж асууж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийднэ. Ийм учир мөнгө төлөхөд ямар ч асуудал байхгүй гэж байцаалт авсан. Харьяаллын дагуу Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжиж ирсэний дараа н.Бямбабаяр мөрдөгч мөн хялбаршуулсан журмаар шийднэ гэсэн. Хавтаст хэрэгт гарын үсэгтэйгээ байгаа. Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал хүсэлт. Удаа дараа дуудахад ирээгүй гэдэгтэй холбоотой тайлбар хэлэхэд манай хоёр үйлчлүүлэгч нэг нь хувиараа аймагт ажил хийж байсан. Хоёулаа зөрдөг. Зөрөхөөр хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд саад учруулсан юм шиг харагдсан байх. Мөрдөгч болон прокурорын туслахтай байнга холбогдож байсан гэдгээ хэлж байна. н.Бямбабаяр мөрдөгчийг хувьд дээд шатны байгууллага, прокурорын шатанд гомдол гаргаагүй боловч манай үйлчлүүлэгчийг дарамталж байсан. Ээж нь ч мөн хэлж байсан. Над руу хүртэл дарамталж ярьлаа гэж. Ийм байдлаар ярьсан. Үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүйгээр зөрчлийн шугамаар юм уу арай өөр байдлаар шийдвэрлэх боломжтой байсан. Энэ хоёр хүүхдээс хууль зөрчиж мэдүүлэг авсан. Хууль зөрчиж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгч нь хэргээ хүлээсэн бол дангаараа гэм буруутайг нотлох баримт болохгүй гэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан байгаа. Мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно гэж заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 16 дугаартай тогтоолын 1.9 дүгээр зүйл дээр хүнлэг бус хэрцгий хандаж нэр төрийг нь доромжилж өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг, эх, үр хүүхдийн эсрэг албадан авсан, хүч хэрэглэн гэм буруугаа тулган шаардаж авсан нотлох баримтыг хасна гэсэн мэдүүлэг байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шаргуулах эрхтэй, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг хориглоно гэж байгаа. Эдгээр шүүхийн процессыг зөрчиж авсан мэдүүлэг нь өөрөө нотлох баримт болохгүй. Миний хоёр үйлчлүүлэгч найздаа туслах үүднээс өөрсдөө хэрэгтэн болсон. Ийм учир гэм буруугүйд тооцож өгнө үү. Хохирогч гомдол саналгүй гэж хэлсэн байгаа... гэх санал дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Гэрэлт-Од нь “миний үйлчлүүлэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хууль зөрчиж мэдүүлэг авсан. Хууль зөрчиж авсан мэдүүлэг нь өөрөө нотлох баримт болохгүй. Миний хоёр үйлчлүүлэгч найздаа туслах үүднээс өөрсдөө хэрэгтэн болсон. Ийм учир шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцсэн.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.Э Б.М нар нь “Хослолыг нь орой явуулахаар боллоо гээд тэр эгчийн мөнгийг нь аваад буудлын төлбөрөө төлөөд гарсан байсан. Бид хоёр тэр эгчтэй ор тас холбоо бариагүй, алга болсон зүйл байхгүй. Учир байдлаа бүгдийг нь хэлээд мөнгөө 1 хоногийн дараа төлсөн учир залилах гэмт хэргийг үйлдээгүй...” гэж мэтгэлцжээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.А-ийнмэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Х.А-ийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт, Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Х.А-ийн ********* дугаарын утаснаас 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр ирүүлсэн утасны мессеж, мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дархан-Уул аймгийн Хаан банкны Дархан салбарын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний 5045/23/1019 дугаартай албан бичгээр ирүүлсэн “********* дугаарын данс эзэмшигчийн мэдээлэл, дэлгэрэнгүй хуулга” Дархан-Уул аймгийн Хаан банкны Дархан салбарын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5045/23/1027 дугаартай албан бичгээр ирүүлсэн: “********дугаарын данс эзэмшигчийн мэдээлэл, дэлгэрэнгүй хуулга”, Скайтел ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 23/13676 дугаартай албан бичгээр ирүүлсэн: “... “*******, ********дугаарын эзэмшигч М.Э ын орсон гарсан яриа, мессежний мэдээлэл” зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Э нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд Б.Магнай гэх цахим хаягнаас“100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс Хаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Мгийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч, **********“Дарханы машины жолоочийн дугаар гэж ******** утасны дугаарыг өгсөн” улмаар хэсэг хугацааны дараа холбогдоход “жоохон хүлээж бай, хүмүүсийн дайвар тарааж байна” гэж, мөн дахин холбогдоход “ хоолонд орж байна” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, шүүгдэгч Б.М нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд “100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс Хаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөрийнхөө ********дугаарын утсаар М.Э ыг А.А-тай холбогдуулан “дайвар өглөө” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Тодруулбал: шүүгдэгч М.Эын өгсөн: “фейсбүүк хаягийг өмнө идэвхтэй ашигладаг байгаагүй. Тухайн зарыг тэр фейсбүүкийг ашиглаад тавьсан . Зарын дагуу 3,4 хүн холбогдсон. Таньдаг хүнтэй яриад унаанд дайгаад явуулъя гэж манай энэ найз утсаар ярьсан. Тэгж яриад явуулъя гэж хэлсэн. Буудалд байхад ноолууран хувцас манай ээжид байсан. Би залгаад таны шинэ ноолууран хувцсыг зараад бид хоёр энэ буудлын мөнгийг төлөхгүй бол болохгүй байна гэж ээжид хэлээд зургийн аваад зар дээр оруулсан. 250,000 төгрөг авсан даруйдаа буудлыг мөнгөнд зарцуулсан. .. Манай эмэгтэй бага дүүгийн хуучин ашигладаг хаяг байсан. Би өөрийнхөө фейсбүүкээр зар тавиагүй.. . Б.Мгийн таньдаг хүн тухайн үед гарах гэж байсан. Хувцсаа аваачаад тавья, одоо явуулах гэж байна гэсний дараа манай ээж унаанд тавиагүй бол байж бай гэсэн. Би ээжид тухайн хүний мөнгийг нь аваад буудлын мөнгөө өгсөн. Өөр ямар ч арга алга. Тэр хүнд одоо юу гэж хэлэх вэ гээд тийм үйлдэл хийсэн. .. Тэр хувцас буудалд байгаагүй. Манай гэрт байсан. Би гэрээсээ очиж авсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-гийн өгсөн: “...Өөр утасны дугаар биш М.Э-ын утасны дугаар өгсөн. .. Таньдаг хүнээрээ өгч явуулна гэсэн. Тэгээд явуулахдаа замаараа дайраад өгье гэж хэлсэн болохоор надтай биш наад хүнийхээ дугаарыг өгчих гэсэн учир тэр хүнийг М.Э-тай холбогдуулах гэсэн журмаар холбогдуулсан. .. Хоол идэж байна, хүргэлт хийж байна гэж тухайн хүн хотод очоод Дархан явуулах замдаа тэгж хэлсэн. .. Миний таньдаг хүн ачаа тээвэрлэж байх замдаа тэгж хэлсэн. Тухайн хүн тэр хүнтэй ярихгүй М.Э зарж байгаа учир М.Э-тай яриулчих гэсэн учраас дамжуулж ярьж хэлсэн. Нэг хоногийн дараа мөнгийг нь буцааж өгсөн. .. Дайвар авч явсан гээд байгаа хүн хотод байдаг хамаатны хүн. н.Замба гэдэг нэртэй. Гэр нь хотод байдаг. Тэр хүнд тэр хослолыг яг өгч явуулаагүй. М.Э тухайн хувцсыг зарж байгаа учир М.Этай яриулчих гэсэн. Удаагүй байж байтал М.Э ээжтэйгээ яриад зарахааргүй боллоо гэсэн. Тэгээд нөгөө ахтайгаа ярьсан. Явуулахааргүй бол яах вэ юу гэсэн яриарай гэж байсан .. Хувцас өгөөгүй байж дамжуулж яриад байгаа нь өмнө М.Э-аас хариу ирээгүй байсан. Явуулахаар хол манай ах надтай биш тэр хүнтэй холбоо бариулаарай гэсэн. Тухайн хүн нь байнга дайвар авдаг хүн биш. Хот хооронд зүгээр явж байсан хүн.. гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар нь буудлын мөнгөө төлөх санаа зорилгоор гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, тухайн үед өөрсдөд нь байхгүй байсан ноолууран хувцсыг байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрсдийн ашигладаггүй фейсбүүк хаягнаас “100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж иргэн Х.А-ээсХаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Мгийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч, уг ноолууран хослолыг Дарханы машинд өгч явуулаагүй байж Дарханы машины жолоочийн дугаар гэж нэгнийхээ дугаарыг өгч улмаар “жоохон хүлээж бай, хүмүүсийн дайвар тарааж байна” гэж, “ хоолонд орж байна, одоохон” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь өөрсдөө тухайн ноолууран хувцсыг явуулах боломжгүй байж хохирогчид жолоочийн дугаар гэж утасны дугаар өгөөд байдаг. Тэгээд унаанд тавьлаа, 21 цаг болж байхад очно шүү, орой боллоо, их дайвартай явж байна гэж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Тухайн нөхцөл байдлыг мэдсээр байж хохирогчид илэрхийлэхгүй, нууж, хохирогчид худал ярьсан нь өөрөө залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж шүүхээс үзлээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч нар нь буудлын мөнгөө төлөх зорилгоор фейсбүүк цахим орчинд “100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, буудлын мөнгөө төлөх санаа зорилгоо хэрэгжүүлсний дараагаар ноолууран хувцсыг зарахаа больсон үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн: ..ээжтэйгээ зөвлөлдөөд хариу өгөх хооронд тэр хүн байнга залгаад байсан. ...тухайн хүн нь байнга дайвар авдаг хүн биш. хот хооронд зүгээр явж байсан хүн.... манай таньдаг хүн байсан. дайвар дайдаг хүн биш.. ..хүнтэй хот явах найзаараа дамжуулан дайвраа явуулна.., унаанд тавьлаа, ...21 цаг болж байхад очно шүү, ...орой боллоо, ..хоол идэж байна...их дайвартай явж байна гэх зэргээр шүүгдэгч нар нь хохирогчид мөнгийг нь буцааж өгөхгүй байх санаа зорилго, сэдэлтээр тухайн нөхцөл байдлыг мэдсээр байж хохирогчид илэрхийлэхгүй, нууж, хохирогчид худал ярьсан, үйл баримт тогтоогдож байна.
Мөн хохирогчийн төлбөрийг шүүгдэгч нар нь 30 минутын дараа, 1 хоногийн дараа буцааж өгсөн гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн төлбөрийг хохирогч 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр цагдаад мэдэгдэж улмаар шүүгдэгч нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Х.А-ийн Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлсэн үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,
Баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дуу дүрсний бичлэг техник хэрэгсэл ашиглах... зориудаар төөрөгдүүлэх.. зэргийг,
“зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг,
Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.
Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.
Шүүгдэгч М.Э нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд Б.Магнай гэх цахим хаягнаас“100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс Хаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Мгийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч, Х.А-д “Дарханы машины жолоочийн дугаар гэж ******** утасны дугаарыг өгсөн” улмаар хэсэг хугацааны дараа холбогдоход “жоохон хүлээж бай, хүмүүсийн дайвар тарааж байна” гэж, мөн дахин холбогдоход “ хоолонд орж байна” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,
Шүүгдэгч Б.М нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд “100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс Хаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөрийнхөө ********дугаарын утсаар М.Эыг А.А-тай холбогдуулан “дайвар өглөө” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйл баримт нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл хийсэн, үүний улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээ шаардахгүй. Тодруулбал бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.Э нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд Б.Магнай гэх цахим хаягнаас“100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс Хаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Мгийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч, Х.А-т “Дарханы машины жолоочийн дугаар гэж ******** утасны дугаарыг өгсөн” улмаар хэсэг хугацааны дараа холбогдоход “жоохон хүлээж бай, хүмүүсийн дайвар тарааж байна” гэж, мөн дахин холбогдоход “ хоолонд орж байна” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,
Шүүгдэгч Б.М нь бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд “100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс Хаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөрийнхөө ********дугаарын утсаар М.Эыг А.А-тай холбогдуулан “дайвар өглөө” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, энэ эрхэд хуурах, цахим хэрэгсэл ашиглах, зохимол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар халдан бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах бололцоог бүрдүүлсэн байх, бодитой хохирол учирсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан “гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар Шүүгдэгч М.Э, Б.М нар нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч М.Э, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Э, Б.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлнэ гэж, гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус заажээ.
Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэдэг нь үйлдлээрээ нэгдсэн байх төдийгүй үзэл бодол, зорилго сэдэлтээрээ нэгдсэн байх шаардлага тавигддаг.
Улсын яллагчийн зүгээс М.Э, Б.М нарыг бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд “100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байршуулж, бусдыг төөрөгдөлд оруулж зарын дагуу холбогдсон иргэн Х.А-ээс Хаан банкны ********** дугаарын данснаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны ********* дугаарын дансанд 250,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ санаатай нэгдсэн тул гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Э, Б.М нар нь цахим сүлжээ ашиглаж “100 хувь ноолууран хослол зарна шүү, хямд аваарай” гэх зар байрлуулан зохимол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж залилан 250.000 төгрөгийг өөрсдийн данс руу шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Э, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Э, Б.М нарыг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Э, Б.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.А-д 250.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч *********нь нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний ********** дансанд 250.000 төгрөг орж хохиролгүй болсон.. гэх утасны мессеж баримт /хх-ийн 27 тал/-д, Б.М гийн Хаан банкны ********* дугаарын данснаас “ноолууран хослол буцаалт” гэх утга бүхий 250.000 төгрөгийг ********* данс руу шилжүүлсэн баримт /хх-ийн 30 тал/-д хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Э, Б.М нарыг хохирогч Х.А-д төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Э, Б.М нарыг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Э, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Э, Б.М нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Э, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шүүгдэгч М.Э, Б.М нар нь гэм буруугаа хүлээж мэдүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэнээ ухамсарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж шүүгчийн захирамжаар албадан ирүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, эрхэлсэн тодорхой ажилгүй. Шүүгдэгч нарын хувийн байдал болон биеэ авч яваа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч М.Э, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна..” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Гэрэлт-Од эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...манай үйлчлүүлэгч нарыг гэм буруутай гэж шүүхийн шийдвэр гарсан учир хариуцлага хүлээнэ. Прокурор гаргаж байгаа санал дээр санал нийлэхгүй байна. Манай хоёр үйлчлүүлэгч найз охиндоо тусалж байгаад ийм байдал үүссэн. Хүнд тусалж байгаа өөрсдөө гэмт хэрэгт холбогдсон ийм байдал үүсэж байна. Хохирол төлбөр байхгүй. Ээжтэйгээ зөвлөлдөөд шийдсэн асуудал нь буруутай болоод буцаж эргээд ийм байдалд хүрлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д заасныг хэрэглэж, мөн улсын яллагчийн зүгээс хэрэглэж байгаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хүндрүүлж авч үзээд байх шаардлага байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгаа шийтгэлүүд байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын яллагч өөрөө хэргийг хялбаршуулсан журмаар шийдэд явах боломжтой. 450,000 төгрөгийн торгууль оногдуулъя гэж санал гаргаж байсан зүйл байгаа. Торгох ял шийтгэлийн хамгийн багаар шийдэж өгнө үү. Өөрсдөө оюутан, ажил төрөл хийж хот явдаг хүмүүс. Зорчих эрх хязгаарлах болон нийтэд тустай ажил хийх боломж байхгүй. Өөрсдөө ажилтай байдаг хүмүүс. Торгох ялын хамгийн багаар шийдэж өгнө үү...” гэв.
Шүүх Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Э, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Э, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Р-ийн Э.Л, Б.-мйн М.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-ийн Э.Л, Б.-мийн М.А нарыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.М нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 (ер) хоногийн хугацаагаар төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Э, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.А-д төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН