| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/133 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч Д.У,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-ийн П.Д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 5-1 тоотод хохирогч Д.У-ыг зодож, биед нь зүүн талын ухархайн хананд цөмөрсөн хугарал, хамар ясанд шугаман хугарал, зүүн гайморын хөндий, намалдаг хөндийд цусан хураа, зүүн зовхинд няцралт, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун тохой, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 5-1 тоотод Д.Уын бие эрх чөлөөнд халдаж, нүүр, толгой, нуруу руу нь өшиглөж, зодон биед нь зүүн талын ухархайн хананд цөмөрсөн хугарал, хамар ясанд шугаман хугарал, зүүн гайморын хөндий, намалдаг хөндийд цусан хураа, зүүн зовхинд няцралт, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун тохой, баруун ташаанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Пгийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Уын өгсөн: “...Миний хувьд тэмцээн болоод Г.Птэйтанилцсан. Баг хамт олноороо шагнал урамшуулал аваад багштай нь цуг нэг газар сууж хоол унд идсэн. Тэндээс гарахад н.Дашаа, н.Мөнгөн манайд очъё гэж урилга тавьсан. Бөөнөөрөө ярилцаад тийшээ очсон. Тэнд 3, 4 шил архи уусан. Би н.Даашаатай үл ойлголцсон. Тэр дээр өөрийгөө зөвтгөхгүй. Хэрүүл маргаан болсон. Зодоон цохион болоогүй. Би Г.Птэй маргаан үүсгээгүй. Маргаан үүсгэх шалтгаан ч байхгүй. Зүгээр байхад яагаад намайг цохисныг би гайхаад байна. Гэрчүүдийн хэлснээр эхнэртэйгээ дайрч хоёулаа намайг цохисон гэсэн. Би энэ хоёр хүнийг өмнө танихгүй, мэдэхгүй. Алчихъя гэж эхнэртэйгээ нийлж дайрсан гэсэн. Би согтуу байсан болохоор урьд хойно ороод санахгүй байна. Гадаа гараад уучлалт гуйсныг нь бол мэдэж байна. Надад нэг шил архи авч өгье гэсэн. Би цагдаа дуудъя гэж байгаад адилхан залуу хүмүүс больё гээд хоёр хоног гэртээ хэвтсэн. Өөрөө ирэх юм болов уу гэж хоёр хоног хүлээсэн. Хоёр хоног ирээгүй. Бие өвдөөд байхаар нь дуудсан. Нэгдсэн эмнэлэг дээр томографийн зураг авахуулсан. Би энэ хэрэг гарснаас огт ажил хийгээгүй. 5 ам бүл авч явдаг. Ажилтай байхдаа бүх юмаа зохицуулаад явдаг байсан. Одоо таньж мэддэг бүх хүнээс мөнгө төгрөг гуйж аваад хэрэглэж байна. Хамрын хагалгаандаа хүртэл орж чадахгүй явж байна. Сая хот орохдоо үзүүлэхэд жаахан буглаатай, бугшсан байна. Үзүүлэх шаардлагатай гэсэн. Санхүү мөнгөний асуудлаас болоод орж чадахгүй байна. Би нүдний хагалгаанд орсон эмчилгээний зардал, цалин, сэтгэл санааны хохирол, хамрын хагалгааны зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Уын өгсөн: “...Тэмцээн нь 10 дугаар сарын 14-нд болсон. .. тэмцээнд оролцсон хүмүүс баяраа тэмдэглээд “Грийн Голд” ресторанд хэсэг сууж нэг нэг пиво, 2 шил архи хувааж ууж бие биетэйгээ танилцсан. Тэгээд удалгүй 22 цаг болж байхад “Грийн Голд” рестораны хаах цаг болоод тэндээс гараад байж байхад цуг байсан хүмүүсийн нэг эцэг, эх хоёр нь манайд очиж хэсэг ярьж сууя гэсэн санал тавьсан. Тэгээд бид нар тухайн үедээ зөвшөөрөөд тэр айлын гэрт очсон. .. Энэ айлынд нийт арвуулаа очсон байх. Тэр айлынд очиж хоол унд идээд 3-4 шил архи уугаад юм ярьж сууцгаасан. Тэгээд шөнөжингөө ууж байхад шөнө нь хоёр эцэг, эх хоёр явж байсан. Ингээд уугаад байж байхад маргааш өглөө нь тэр гэрийн эзэн эмэгтэй нь хоол унд хийж бид нарт өгч байсан. Бас тэр хоол хийж өгсөн эмэгтэй хүн дэлгүүрээс нэг шил Велвет гэдэг архи авчирч өгсөн. Ингээд тэр архинаас уугаад зүв зүгээр сууж байхад цуг байсан П.Н гэдэг залуу миний тархи руу нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би доошоо тонгойсон чинь миний толгой тархи руу зөндөө гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед манай эхнэр П.Нг надаас салгах гээд чадаагүй. Бас тэр айлын эмэгтэй бид хоёрыг салгах гэж үзсэн. Бүүр сүүлдээ манай эхнэр намайг дарж хэвтэж байгаад цагдаа дуудлаа шүү гэж хэлээд тэр залуугаас намайг салгасан. Ингээд манай эхнэр намайг дагуулаад явсан. Би энэ өдрөөс хойш хоёр өдөр гэртээ хэвтэж байгаад өчигдөр бие өвдөөд байхаар нь П.Нг дуудаад хамт явж эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэг очиж би нүд болон томографикт үзүүлсэн. Тэгээд бид хоёр тухайн үедээ салаад маргааш 11 цагт уулзана гэж тохирсон боловч П.Н утсаа авахгүй алга болсон. Тэгээд шинжилгээний хариуг авсан чинь яаралтай Улаанбаатар хот руу очиж нүдний хагалгаанд ор гэж хэлсэн. Үгүй би танихгүй байж байгаад тэмцээний үеэр л танилцсан. Тэмцээний үеэр болон тэр айлд архи ууж байх үед би хэнтэй ч муудалцаагүй. Зодоон цохион ч тухайн үед болоогүй. П.Н бид хоёрын дунд бол ямар ч хэрүүл маргаан болоогүй. Зүв зүгээр л байж байсан. .. П.Нгийн биед халдсан зүйл надад байхгүй. Манай эхнэр Отгончимэг, П.Нгийн эхнэр, айлын эзэгтэй нар харж байсан. Бусад хүмүүс бол унтаж байсан. Зодоон цохион болсоны дараа л сэрсэн байх. Өчигдөр намайг эмнэлэгт үзүүлэх гэтэл би 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгал төлөөгүй байсан. Тэгээд П.Н миний нэр дээр үзүүлчих гээд байхаар нь би нэр дээр нь томографик болон нүдэн дээр үзүүлсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардалтай холбоотой зардлаа гаргуулж авмаар байна. Бас энэ гэмтлийг аваад миний ажил алдагдаж өрхийн орлого муудах гэж байна. Хамгийн гол юм гэвэл нүдээ л янзлуулж авмаар байна. .. Би энэ гэмтлийг аваад Улаанбаатар хотод очоод 13 төрлийн шинжилгээ өгсөн. Бас 2019 оноос хойш төлөгдөөгүй байсан эрүүл мэндийн даатгалаа төлсөн. Нэгдүгээр эмнэлэгт нүдний ухархайн хананы имфлант гэдэг зүйлийг авч хугарсан ясныхаа оронд тавиулж бүтэн биеийн норкозтой хагалгаанд орсон. Одоо дахиад хамарны хагалгаанд орно. Эмчилгээ хийлгэсэн гэх бүх баримт надад байгаа. Би бөөндүүлж байгаад өгнө. .. Тухайн үед миний нүд гайгүй байх гэж бодоод 2 хоног гэртээ хэвтсэн боловч зүгээр болохгүй байхаар нь П.Нтэй уулзсан. П.Н надтай 2 хоногийн дараа уулзахдаа ёстой уучлаарай муухай юм болчихлоо гээд бид хоёр эмнэлэгт үзүүлсэн чинь миний эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй байсан тул П.Н өөрийнхөө нэр дээр эмнэлэгт үзүүлсэн. П.Н бид хоёр маргалдсан зүйл байгаа. Тэгэхдээ сүртэй зүйл болоогүй. Бид хоёрын дунд хэрүүл маргаан болсноос зодоон цохион бол ерөөсөө болоогүй. .. Тухайн үед намайг буйдангийн хажуу талын сандал дээр суугаад доошоо тонгойгоод унтах гэж байхад миний нүүр лүү хүн өшиглөхөөр нь дээшээ болоод харсан чинь П.Н байсан. Тэгээд П.Н дахиад намайг өшиглөх гээд байхаар нь би хөлийг нь тэврээд авсан чинь миний нуруу руу цохиж аваад гал тогооны өрөө рүү чирээд явсан. Би тухайн үед хариу үйлдэл үзүүлэх гэсэн боловч ямар ч тэнхэлгүй байсан учраас чадаагүй. Ингэж чирэгдэж байхад манай эхнэр намайг дарж аваад хамгаалсан. Манай эхнэрийн яриагаар манай эхнэр П.Нгийн эхнэртай юм яриад сууж байхад гэнэт уйлаад П.Нг сэрээсэн чинь П.Н босож ирээд намайг өшиглөсөн гэж надад хэлсэн. .. тухайн үед дуу шуу ихтэй байсан учраас гэрийн эзэн Дашаа сэрээд бас бид хэдийг салгасан. .. Би зодоон болсоны дараа П.Нгээс чи яагаад намайг цохиж байгаа бэ гэхэд юу ч дуугарахгүй байж байгаад найзыгаа уучлаарай найз нь ганц юм авч өгөх үү гэж байсан. ...Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу нүдний хагалгаанд орох гээд явсан. Хотод очоод таних газар байхгүй болохоор “Гэрсэг” нэртэй буудлын хоёр салбарт нь зургаа, зургаа хоногоор хоносон. Нэг буудалд нь хоногийн 50,000 төгрөгөөр нөгөө буудалд нь хоногийн 60,000 төгрөгөөр хоносон. Би нийт 12 хоног буудалд байрласан. Тэгээд буцаад Хөвсгөл аймагт ирж дахин мэдүүлэг өгөхөөр хувийн машинаар өөрөө бензин тос хийж ирсэн. Ингээд дахиад Улаанбаатар хот руу очиж хамрын шинжилгээнд орсон. Одоо ч гэсэн хамрын эмчилгээ хийлгэж байгаа. Хагалгаанд орно гэхээр нь мөнгө төгрөгийн асуудалд ороод байгаа. Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эмчилгээний болон Улаанбаатар хот руу ирж буцах зардал, эмчилгээ хийлгэж байхдаа байрласан буудлын зардал, асаргаа сувилгаанд хэрэглэсэн хүнсний зардалд баримттай 5,528,815 төгрөгийн зардал гарсан байна. Үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгье. Би өөрөө “Орчлон Тулга” ХХК-ийн үндсэн ажилтнаар нийгмийн даатгал төлөгдөж ажилдаг. Сарын 550,000 төгрөгийн цалинтай байсан. 11 дүгээр сарын 17-ноос хойш энэ компанидаа ажиллаагүй тул цалингаа нэхэмжилж байна. Мөн “Чингүүн Хат” ХХК-нд гэрээт ажилтнаар ажилладаг байсан юм. Энэ компанид сарын 2,400,000 төгрөгийн цалинтай байсан. Үүнийхээ цалинг бас авч чадаагүй энэ мөнгөө нэхэмжилнэ. Энэ баримтыг би дараа нь прокурорын шатанд гаргаж өгнөө. Миний хамрын мэс засалд нийт 2,290,000 төгрөг шаардлагатай байгаа. Энэ бас нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол гэж 12,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үгүй ээ надад ямарч мөнгө өгөөгүй байгаа. Миний нэхэмжилж байгаа мөнгийг өгөх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15,17-18, 20 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “..Д.Р-ын У.Р нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,887,000 төгрөгийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,887,000 төгрөгийг буруутай хүнээс нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 31/268 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 21-23 тал/,
Гэрч Д.Отгончимэгийн өгсөн: “..манай хүүхдийн эцэг эхчүүдийн баг нь нийлбэр дүнгээрээ тэргүүлээд цом авсан. .. энэ тэмцээнд орсон эцэг эхчүүдээрээ орой нь гараад Грийн Голд нэртэй зоогийн газарт орж ярьж хэсэг архи, пиво уунгаа танилцаж ярьж суусан. Тэгээд Грийн Голд хаах цаг болохоор нь бид хэд гараад байж байхад нэг эцэг эх хоёр нь манайд очих уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд тэр айлынд очиж хэсэг юм ярьж, архи дарс ууж сууцгаасан. Ингээд энэ шөнөдөө тэр айлдаа хоноод маргааш өглөө нь болсон. Өглөө босоод байж байхад бас эцэг эхчүүд нийлж архи дарс уух болцгоож байсан. Би бол тухайн үедээ ерөөсөө архи дарс уугаагуй байсан. Тэгээд намайг харж байхад манай нөхрийг буйдангийн хажуу талд зүв зүгээр доошоо хараад сууж байхад хажууд нь байсан П.Н гэдэг залуу босож ирээд манай нөхрийн нүүр рүү нэг удаа өшиглөж аваад толгойны ар хэсэг рүү нь 4-5 удаа угсруулж цохиод авсан. Тэгэхэд нь манай нөхөр газар унаад өгсөн чинь дахиад П.Н нь манай нөхрийн нүүр рүү дахиад өшиглөөд унахаар нь би нөхрийгөө салгах гэж тэр залуугийн урдуур ороод нөхрийнхөө дээрээс дараад хэвтсэн. Ингээд байж байхад тухайн үед байсан айлын эзэн нь босож ирээд П.Нг салгасан. Тухайн үед манай нөхрийн хамар амнаас нь их цус гараад цус тогтоох гэж бараг 2 цаг болсон. Тэгээд би нөхрийгөө дагуулаад гэртээ харьсан. .. Зодоон болох үе нь үүрийн 06-07 цагийн үед байх. .. намайг П.Нгийн эхнэртэй юм ярьж байхад эхнэр нь П.Нг сэрээсэн чинь гэнэт л огцом П.Н босож ирээд шууд манай нөхрийг өшиглөөд авсан. Үгүй ээ гар хүрээгүй өөрөө л зодуулсан. Ямар ч хариу үйлдэл үзүүлэх боломж өгөхгүй цохиж байсан. Үгүй. Ер нь зодоон цохион хэрүүл маргаан болоогүй. Зүв Зүгээр л байж байсан. ..... П.Н үнэхээр цохиж нүдээгүй байсан бол уучлалт гуйгаад өөрийнхөө нэр дээр эмнэлэгт үзүүлнэ гэж байхгүй шүү дээ. Тухайн үед буйдан дээр би миний хажууд Дуншагай, Дуншагайгийн хажууд нөхөр П.Н нь гутлаа тайлаад унтаж байсан. Харин манай хүн буйдангийн урд байсан сандал дээр сууж байсан. Тухайн үед Дуншагай бид хоёр төрөлтийн талаар ярьж байсан чинь Дуншагай учиргүй уйлаад П.Нг босоорой гээд хөл рүү нь тоншоод байсан чинь П.Н гэнэт цочиж босож ирээд У.Рын толгой руу нь гараараа цохисон чинь газар унаад өгсөн. Тэгээд газар унасан хойгуур нь П.Н ширээг тойрж очоод У.Рын толгой руу нь очоод 3-4 удаа өшиглөсөн. Ингэхээр нь би шууд очоод П.Нг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. .. уучлалт гуйж байсан. Гэрийн гадаа сааданд байхад уучлалт байсан. Уучлалт гуйж байхад нь Дашаа хажууд нь байсан. Энийг харин Дашаа сонссон үгүйг нь би мэдэхгүй байна. Дашаа эхлээд цохих үед хараагүй унтаж байсан. Харин сүүлийн хэсгийг нь бол мэдэж байгаа байх... Тухайн үед эцэг эхчүүдийн тэмцээн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 40,48 тал/,
Гэрч Э.Дуншагайгийн өгсөн: “....Бүгдээрээ нэлээн согтуу байсан. Бараг тасарсан байсан. Тухайн өдрийн оройны 22 цагаас тувтан уусан. .. Энэ хоёр барьцалдаж аваад л газар унасан. Тэгэхээр нь би салгаж байсан. .. Маргааш нь юм уу нөгөөдөр нь байх тэр залуу манай нөхрийг дуудсан гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр яваад очсон чинь эрүүл мэндийн даатгал төлөөгүй үзүүлж болохгүй байна хувийн эмнэлэгт үзүүлнэ гэсэн чинь манай нөхөр миний эрүүл мэндийн даатгалаар үзүүлчих гээд үзүүлсэн гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Гэрч Б.Мөнгөнбаясгалангийн өгсөн: “..эргээд харсан чинь У.Рын хамрын цус нь гарсан байсан. Тэгээд энэ дөрөв гадаа гараад хоорондоо хэрэлдэж байгаад гайгүй болсон. Ингээд л манай гэрээс гараад яваад өгсөн. Намайг харахад газар хэвтэж байсан. Хажууд нь П.Н ах эхнэртэйгээ бас өөрийнх нь эхнэр зогсож байсан. Хэн нэгэн цохиж өшиглөж байгаа харагдаагүй. Намайг нөхөр дээрээ дараад хэвтсэн байхад л нэг нь цохисон. Ямар ч байсан У.Р ахын эхнэр нь одоо болно гэж хэлж байсан. У.Р ахыг ямар нэгэн зүйл хэлж байсан гэдгийг нь санахгүй байна. П.Н, У.Р хоёр нэлээн согтуу байсан. Харин эхнэрүүд нь арай гайгүй байсан байж магадгүй. .. Намайг харахад энэ хоёр зүгээр биенийгээ заамдаад авсан байсан. Тэгээд би салгах гээд очсон П.Нгийн эхнэр нь намайг цохиод авсан. Тэгээд л би нөхөр дээрээ очоод эргээд харсан чинь У.Р газар хэвтсэн хамраас нь цус гарж байсан. Нөгөө гурав нь зогсоогоороо байсан. .. Тухайн үед намайг унтаж байхад хүмүүс орилолдож дуугараад байхаар нь би сэрээд харсан чинь манай гэрийн хойморь хэсэгт П.Н эхнэртэйгээ, У.Р эхнэртэйгээ маргалдаад П.Н, У.Р хоёр барьцалдаж авсан зогсож байсан. Тухайн үед энэ хоёр адилхан л бие биенийгээ барьцалдаж аваад зогсож байсан. Ингээд байхаар нь би дундуур нь ороод салгах гэж байгаад П.Нгийн эхнэрт хамар руугаа цохиулаад миний хамраас цус гарахаар нь алчуур аваад хамрын цусаа тогтоогоод байж байхад манай нөхөр Дашка сэрэх гээд байхаар нь нөхөр дээрээ очоод босгохгүй гээд хажууд нь байж байгаад эргээд харсан чинь У.Р ах газарт хэвтсэн харин нөгөө П.Н нь У.Рын толгой хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Тэгсэн чинь л У.Рын хамраас цус гараад манай гэрийн хойморь хэсэгт цус болсон байсан. Ингээд энэ хэд манай гэрээс гараад гэрийн гадаа хоорондоо хэрэлдээд байсан. .. Гэрийн гадаа хоорондоо хэрэлдэж байхад нь би эд нарыг явуулах гээд хальт гарсан чинь У.Рын нүд нь хавдаад домбойсон байсан бас хамрын цус нь гоожоод тогтохгүй байх шиг байсан.. сүүлд П.Н, У.Р хоёр маргалдаж зодолдсоны дараа У.Р ахын нүүр ам нь хавдаад хамраас цус гарсан. Энэ үед манай нөхөр Дашка унтаж байсан. Тухайн үед энэ хоёрьг юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Яг мэдүүлгээ тэгэж өг, ингэж өг гэсэн хүн бол байхгүй. Тэгэхдээ намайг өмнө нь мэдүүлгээ өгөхийн өмнө нь П.Нгийн эхнэр нь над руу залгаад байхаар нь би утсыг нь аваагүй байж байгаад мэдүүлгээ өгчихөөд ажил дээрээ байж байхад орой ажил тарахын үед П.Нгийн эхнэр манай ажил дээр хүрч ирээд уулзъя гээд байхаар нь очсон чинь машинд суулгаад У.Рын гэмтэл бол маш олон давтамжтай зөөлөн зөөлөн цохиж байж үүссэн байх боломжтой гэсэн юм яриад байхаар нь мэдэхгүй ээ гэж хэлээд бид хоёр тухайн үед салж байсан. Энэ өдрөөс хойш над руу залгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 42 тал/,
Гэрч О.Дашдондовын өгсөн: “ ... Намайг унтаж байх хойгуур юу болсон гэдгийг нь би мэдэхгүй байна нэг сэрсэн чинь л П.Н, У.Р хоёр хоорондоо аль хэдийн зодолдоод дууссан гэрийн хойморь хэсгээр дүүрэн цус болсон байсан. Тухайн үед У.Рын хамраас нь цус гарсан нүд нь хавдсан байдалтай байсан. Хоёр эхнэр нь ч гэсэн хэрэлдээд зогсож байсан. Тэгж байгаад У.Р, П.Н хоёр манай гэрээс гараад хашаан дотор байдаг саравч руу яваад орчихоор би ардаас нь гараад энэ хоёр дээр очоод юу болсон юм бэ гэж асуусан чинь П.Н ах бид хоёр харин жоохон түр тар хийчихлээ гэж хэлж байсан. Бас У.Р ах П.Нд болъё гэж зөндөө хэлж байхад намайг өшиглөчихлөө арай л дэндүүлчихлээ гэсэн чинь П.Н нь уучлаарай чи намайг цохичих гэж хэлж байсан. Тухайн үед У.Р ахын хамраас нэлээн цус гараад тогтохгүй байсан. Нүд нь бол бүүр тагларсан байсан. Тэгээд би энэ хоёрт одоо ингэж яадаг юм учраа олчих гэж хэлээд буцаад гэртээ орсон. Харин нөгөө хоёр эхнэр нь манай гэрт ч нэг хэрэлдээд гадаа ч гарч нэг хэрэлдээд байсан. .. Намайг унтаад сэрэхэд зодоон болоод дууссан хэрүүл болж байсан. Хоёр эхнэр нь л хоорондоо хэрэлдэж байсан. Харин П.Н У.Р хоёр гэрээс гараад саравч руу орж байсан. Манай эхнэрийн мэдүүлэг цагдаа дээр ирж өгдөг өдөр П.Н ахын эхнэр над руу залгаад байхаар нь өдөржингөө авахгүй байж байгаад орой нь аваад ярьсан чинь намайг ч У.Р ахыг цохисон мэтээр яриад бас У.Рын эхнэр нь У.Рыг цохисон биз дээ гэж яриад байхаар нь би үзсэн харсан юм аа ярина гэж хэлээд утсаа салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Гэрч Х.Эрдэнэдаваагийн өгсөн: “...Гэрийн гадаа гарч ирээд Дашка, У.Р нар хоорондоо зодолдох гээд дайраад байхаар нь учраа олог гэж бодоод хаясан чинь энэ хоёр хоорондоо зодолдсон. Ингээд байж П.Н бид хоёр Дашкаг аваад, У.Рыг харин нөгөө хэд салгасан. Зодоон болоод салсны дараа энэ хэд хоорондоо хэрэлдэж маргалдаад салахгүй бас энэ хэдэд явъя гэж хэлэхэд явахгүй байхаар нь би өөрөө ганцаараа харих гээд яваад өгсөн. Намайг явахад лав энэ хэд Дашкаагийн гэрийн гадаа үлдсэн. Үгүй ээ байхгүй. Намайг байхад лав П.Н, У.Ртай зодолдоогүй. Намайг явсны дараа юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Дашкаагийн гэрт очоод дахиад 2 шил архи хувааж уусан. Нэлээн согтуу байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад би явсан. Намайг унтахаас өмнө нь бол хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Намайг унтаад сэрэхэд Дашка, У.Р хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан. Үгүй надад байхгүй. Би тухайн үед байсан. Тэнд байсан хүмүүс бүгд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Д.Уын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт /хх-ийн 9-10 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаартай: “...Д.Уын биед зүүн талын ухархайн хананд цөмөрсөн хугарал, хамар ясанд шугаман хугарал, зүүн гайморын хөндий, намалдаг хөндийд цусан хураа, зүүн зовхинд няцралт, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун тохой, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаандаа үүсгэгджээ. Д.Уын биед учирсан гэмтэл нь гэмтлийн журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51 тал/,
Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, гэрч Д.Отгончимэгээс гаргаж өгсөн утасны мессеж, баримт /хх-ийн 66-70 тал/,
Д.Уын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан сэтгэцэд учирсан хор уршигийг тогтоолгох тухай хүсэлт, /хх-ийн 109 тал/,
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлт хангах тухай тогтоол /хх-ийн 110,112 тал/,
Д.Уын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан сэтгэцэд учирсан хор уршигийг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлт, /хх-ийн 111 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 293 дугаартай: .. Д.Уын сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.. Д.Уын сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт болон цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь үндсэн оношийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог цаашдын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. Д.Уын сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь одоогоор түр зуурын шинжтэй байна. Д.Ут тогтоогдсон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөнгөөр үнэлэн тооцон гаргах боломжтой. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно...” гэх дүгнэлт /хх-ийн 189-191 тал/,
Шүүгдэгч Г.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... Уучлаарай гэж бол хэлээгүй. Гадаа саравчинд байх үед би У.Рт хандаж чи үнэхээр гомдолтой байгаа бол намайг цохь л гэж хэлсэн. Би тухайн үед болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн хувьд шүүгдэгч Г.П нь шүүхийн хэлэлцүүлэгт гэр буруу дээр маргаан байхгүй гэж хүлээн зөвшөөрч байна. Түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн дүгнэлттэй холбоотой хохирол төлбөрийн асуудал яригддаг учир энэ талаар дүгнэлтээ хэлье. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дугаарлагдсан 127 баримт, дугаарлагдаагүй 11 ширхэг баримт нийт 138 ширхэг баримтаас дугаарлагдсан 33 баримт, дугаарлагдаагүй 1 баримт нийт 1,543,600 төгрөгийн 34 ширхэг баримт нь хэрэгт ач холбогдолтой учир баримтын хүрээнд уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналыг гаргаж байна. Үгүйсгэж байгаа нотлох баримтын тухайд агуулгаар нь ярихад гэмт хэргийн улмаас үүсэн хор уршиг гэж байгаа. Гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт эмчилгээ, үйлчилгээ авсан, эмчийн сангаар үйлчлүүлж байгаа, эмнэлгээс тусламж үйлчилгээ авч байгаа эдгээр баримт орно. Хэрэгт авагдсан баримтаас дурдахад хавтаст хэргийн 73 дугаар хуудас 3,4,6,11 дугаартай баримтыг агуулгаар харахад хүн өдөр болгон хоол унд идэж, хүнс хэрэглэж байгаа. Гэтэл хэрэгт авагдсан архи, тамхи, цайны газар, ундаа, цай авч эдгээр баримтууд зайлшгүй гарах баримт мөн юм уу. Хоол унд иддэггүй. Дэлгүүрээр үйлчлүүлдэггүй хүн гэж байхгүй. Авсан юм болгоноо гэмт хэргийн улмаас үүдэлтэй гэх юм бол эргэлзээ үүснэ. Хэрэгт авагдсан баримтуудаас эдгээр олон тооны баримтууд нь хэрэгт ач холбогдолгүй байна. Нотлох баримт шинжлэн судлахдаа шинжлэн судлаагүй. Мөн зайлшгүй гарах зардал биш байна гэж үзэж байна. Ачлал Номгон Хайрхан дэлгүүрээ зайрмагууд гэх мэт маш олон тооны зүйл авсан байна. Энэ дэлгүүрээс авсан юм болгоныг энэ гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэх юм бол учир дутагдалтай болно. Шатахуун, бензин авч байгаа постоор гарч байгаа, эмнэлгийн зогсоолд зогсож байгаа эдгээр баримтыг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтын шаардлага хангуулсан баримт гэж үзэж байна. Дугаарлагдаагүй 78,79,80,82,91,93,94,103,104 дугаар хуудаст байгаа баримтуудаас ач холбогдолгүй баримт дурьдвал 78 дугаар хуудсанд авагдсан Элгэн компани дээр ломбард 10,000 төгрөг монетон ээмэг гэсэн байсан зайлшгүй гарах зардал мөн үү. Хавтаст хэргийн 79 дүгээр хуудас 1,800,000 төгрөгийн баримт байгаа. Тайлбарлахдаа нүдний имплеанд тавиулсан зайлшгүй гарах зардал мөн гэж мэдүүлж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 10,11 дэх хэсэгт заасан нотлох баримт эх сурвалж тодорхой, нотлох баримтын шаардлага хангасан байх ёстой. Нотлох баримтыг шаардлага хангасан гэдэг нь эх баримтыг авах ёстой. Авч хэрэгт хавсаргаж нотлох баримтын шаардлага хангадаг. Энэ авсан баримт нь эмнэлэгтэй холбоотой баримт боловч цахимаар ирүүлсэн эх сурвалж тодорхойгүй. Яг Д.У гэдэг хүн авсан гэдэг дээр тодорхой баримт байхгүй байна. Ийм учир үнэлэх боломжгүй гэж дүгнэж байна. Хавтаст хэргийн 80, 87, 94 дүгээр хуудсанд байсан зочид буудлын баримтууд нь цахим баримт. Эх сурвалж нь тодорхойгүй баримт. Хавтаст хэргийн 81,82 дугаар хуудсанд байгаа баримт төрийн санд орсон орлого гэж байгаа ч үйлчилгээний нэр төрөл нь тодорхойгүй, хавтаст хэргийн 91,93 хуудас ломбард, хавтаст хэргийн 78-103 дугаар зүйлд заасан эдгээр дугаарлаагүй 10 тооны баримтыг үгүйсгэж байна. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт дээр нэр байгууллага тодорхой үнийн дүн тодорхой байгаа учир 550,000 төгрөг ач холбогдолтой байна. Нийлбэр дүнгээр 1,543,600 төгрөгийн 34 ширхэг баримт ач холбогдолтой гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарсан. Үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжтой. Яагаад гэвэл шүүгчийн захирамжаар хийгдсэн ажил мөн хохирогч хүсэлт гаргасан хуульд заасан ажиллагаа учир нотлох баримтын шаардлага хангагдаад ирсэн. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолоор баталсан хүснэгтийн дагуу 5-12-ыг 99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ямар интервалд хамаарахыг шүүхээс тогтооно. Улсын яллагчийн зүгээс дүгнэлтээ хэлэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Гурван талт зөвлөлийн тогтоолоор 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс батлагдсан. 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг. Үүнийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр олгож 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Нийт 4,843,600 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах санал гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн нэхэмжилсэн 1,887,000 төгрөгийг буруутай этгээд болох Г.Пгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оргуулах саналыг гаргаж байна..” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Буяндалай гаргасан санал, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаан байхгүй. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Гол маргаан үүсгэж байгаа иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр дүгнэлтээ хэлье. Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг 1-5 зэрэглэлд тогтоосон байгаа. Хөнгөл гэмтэл учруулсан бол 2 дугаар зэрэглэлд тогтооно гэсэн хүснэгт байсан. Шинжээч нар тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч нар тухайн хэргийн нөхцөл байдал, хохирогчоос асуух асуумж зэргээс үндэслэн 2 дугаар зэрэглэлд дүйцүүлж тооцсон байна. Энэ дүгнэлттэй маргаж байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт дүйцэгдэж байгаа зэрэглэлийг миний үйлчлүүлэгч тогтоосон гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ийм учир миний үйлчлүүлэгч 7,000,000 төгрөгийг сэтгэцэд учирсан гэм хор дээрээ нэхэмжилсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр дүйцүүлээд үзэхэд 10,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэж байгаа. Энэ байдлаар шийдэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Гол яригдаад байгаа хүнс болон шампунь ч гэдэг юм уу өндөр тутмын хэрэглээний эд зүйл дээр гаргаж өгсөн баримт дээр тусгайлан хэлэх зүйл алга. Миний үйлчлүүлэгч өөрийнхөө эрхийн дагуу гаргаж өгсөн баримт. Гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл хор уршгаа эмчлүүлэх талаар Улаанбаатар хотод байрлаж байсан зочид буудлын баримтыг үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Улаанбаатар хотод буудалд байрлаж байгаа, байрлаж байсан гэдгээ тухайн явцдаа мэдүүлдэг, одооч мэдүүлж байна. Үүнтэй холбоотой гаргаж өгсөн баримтууд байгаа. Мөн имплеан суулгуулахдаа 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Энийг цахимаар авсан, эх сурвалж тодорхойгүй гэж яриад байна. Нотлох баримтыг үнэлэх, шалгах чиг үүрэг нь улсын яллагч, мөрдөгчид байгаа. Иргэний нэхэмжлэгчтэй холбоотой асуудал орж ирж байна. Г.Аззаяа гэдэг хүний 1,800,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой. Энэ дээрээс хагалгаа хийгдсэн гэдгийг харж болохоор байна. Төрөөс 1,800,000 төгрөгийн зардал гарсан. Мөн хохирогч хувиасаа зардал гаргаад хийлгэсэн тодорхой байна. Монгол улс цахим хэлбэрт ороод бар код ашиглагдаг болсон цагт бар кодоор нь шалгаад үнэлээд явах боломжтой асуудал. Цахимаар авсан, хэвлэж авсан учир үнэлэх боломжгүй гэж байгааг учир дутагдалтай гэж үзэж байна. Зочид буудлын баримт, имплеан суулгасан баримтыг тооцож өгөөч. Миний үйлчлүүлэгч ажилгүй байсан цалин хугацааны хөлсөө ганцхан сараар тооцсон. Одоо хүртэл ажилгүй байгаа гэдгээ илэрхийлж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан байгаа. Магадгүй цаашдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр иргэний журмаар нэхэмжлээд явахыг үгүйсгэхгүй. Миний үйлчлүүлэгч өөрөө санал бодлоо хэлнэ биз. Нэг сараа тооцоод нэхэмжилсэн байгаа...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан санал, дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй гэдгээ илэрхийлж өнөөдрийн шүүх хуралд оролцож байна. Гэм буруутай нь тогтоогдож тооцогдож байгаа тохиолдолд гэм буруутай этгээд Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндээрээ хохирсон иргэн, хохирогчийн хохирлыг барагдуулах нь хуульд заасан зүйн хэрэг. Тэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримтын хэмжээнд уг хэрэгт авагдсан хохирол хор уршигтай холбоотой баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай ач холбогдолтой нотлох баримтын шаардлагыг хангаж байна уу гэдгийг үндэслэж гаргуулах ёстой. Нотлох баримт шинжлэн судлах шатанд хэлсэн. Улсын яллагчийн ярьж байгаа хохирол, хор уршигтай холбоотой асуудлууд дээр өмгөөлөгчийн хувьд нэгдмэл байр суурьтай байна. Нийт авагдсан 138 ширхэг хохирлын баримтаас 15 ширхэг баримт нь эмчилгээ хохиролтой холбоотой буюу 663,800 төгрөгийн баримт байна гэж хэлсэн. Буудалд байрласан хөлс яагаад гарахгүй байгаа юм бэ гэж байна. Мэдүүлэгт Д.У өөрийгөө Гэрсэг гэдэг зочид буудалд байрласан гэдэг. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт мөн энэ талаараа хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан буудлын баримтууд нь Viz City гэдэг зочид буудлын баримт байдаг. Хохирогчийн ярьж байгаа мэдүүлэг, хэрэгт авагдсан мэдүүлэг хоёр зөрж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан шаардлагаа хангахгүй байна. Эрүүл, мэнд асаргаа сувилгаатай холбоотой зайлшгүй гарах зардал биш гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хүн өдөр тутамдаа хооллодог, ундалдаг, иддэг асуудал байдаг. Тэхдээ өнөөдөр энэ асуудлыг тодруулж ярих зайлшгүй шаардлага гарч байна. Хохирол, төлбөр, эрх ашигтай холбоотой асуудал яригдаж байна. Хохирогч зээл аваад эмчилгээ хийлгэх гээд, үр хүүхдүүдээ тэжээх гэж амьдрахын төлөө зүтгэж байна гэдэг мөртлөө яагаад ажил төрөл хийх цаг хугацаандаа архи, дарс аваад уугаад буудалд байрлаад наргиад яваад байдаг юм бэ. Үр хүүхэд гэр бүл, амьдралынхаа төлөө явж байгаа хүн зугаа цэнгэл хөөгөөд явах боломжтой байсан уу. Ажил хийх боломжгүй, ажил хөдөлмөр эрхлэх хугацаа тасалдсан гэсэн мөртлөө архи, дарс аваад яваад байсан бэ. Намад гээд архитай асуудал ярилаа. Архитай холбогдуулаад даруулга гэдэг юм уу ундаа, шингэж зүйл авсан баримтууд нь байдаг. ...Өнөөдөр төрийн алба хаагч нарт гар цайлгасан. Нэгдүгээр эмнэлгийн эмч нарт гар цайлгасан гэдэг асуудал яригдаж байгаа. Үүнийг шүүх бас онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ дээрээс би юуг хэлэх гээд байна вэ гэхээр хохирогч өөрөө эрүүл мэндээрээ хохирсон. Хэдий тийм боловч хохирсон асуудлаараа өөртөө ашиг бий болгох энэ зорилгыг агуулаад байгаа юм биш биз гэсэн энэ санааг хэлж байна. Энэ санаа байж болохгүй. Бодит хохирол төлж барагдуулах нь зайлшгүй зүйл. Бар код уншуулаад үзэхээр 1,850,000 төгрөгийн хиймэл эрхтэн хийлгэсэн нь нотлогдоно гэж өмгөөлөгчийн зүгээс ярьж байна. Бар кодыг уншуулах гэж оролдсон. QR scan гэдэг аплекшнийг суулгаж, e-barimt гээд боломжит хувилбаруудаар уншуулах гэж үзэхэд огт уншигдахгүй байгаа. Хүн хохирсон бол зардал гарсан бол үнийг барагдуулах нь зүй ёсны хэрэг гэж үйлчлүүлэгчтэйгээ сууж ажилласан. Нэгдүгээр энэ нь эх баримт биш хуулбар баримт байсан. Гар утсаар дарсан юм уу хуулбар баримт байсан. Үүнийг тодруулж байна. Улсын яллагчийн хэлж байгаа шиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-т заасан олж авсан нотлох баримт нь эх сурвалжаа зааж чадахгүй байгаа бол дангаараа нотлох баримт болохгүй гэдэг хуульд заасан үндэслэлээр 1,850,000 төгрөг үнэлэгдэх боломжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Дараагийн асуудал нь бензин тостой холбоотой асуудал байгаа. Энэ бензин хаанаас хаашаа явсан, ямар зориулалтаар ашигласан гэдэг задаргаа байхгүй. Д.Уын тээврийн хэрэгсэлд зарцуулсан шатахуун гэдэг нь нотлогдохгүй үйл баримт байна. Ийм учир энэ баримт нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Мөн нийгмийн даатгал төлдөг компанид ажил хөдөлмөр эрхэлдэг байсан гэсэн асуудлыг ярьж байгаа боловч гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт байгаа. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэдэг энэ дүгнэлтийг үндэслээд энэ хүн ажил хөдөлмөрөө бүрэн эрхлэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Сэтгэцэд учирсан хохиролтой асуудал анхнаасаа маргаан дагуулж байсан. Тодруулбал хамгийн анх мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн тэслэгч Ц.Тэмүлин 2023 онд шинжээч томилсон тогтоол байгаа. Үүний дагуу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 319 дугаартай З.Анхбаяр, н.Долгорсүрэн нарын дүгнэлт байдаг. Үүнтэй холбоотой энэ дүгнэлт үндэслэлтэй эсэх дээр талууд байр сууриа илэрхийлж шүүхээс захирамж гарч прокуророос шинжээч томилсон тогтоол гарсны дагуу 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 293 дугаартай дүгнэлт гарсан. Хэрэгт 2 сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлт гараад ирсэн. Алийг нь үнэлэх вэ гэдэг асуудал яригдах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг хуульчилж өгсөн. Шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь баримтлах үүрэггүй. Ямар шалтгааны улмаас баримтлах үүрэггүй гэдгээ хуульчилж тайлбарласан. Мөн хэд хэдэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан тул алийг нь баримтлах вэ гэдэг асуудал яригдах ёстой. Өмгөөлөгчийн зүгээс энэ хоёр дүгнэлтийн аль алийг баримтлах шаардлага байхгүй. Хэрэгт авагдсан дүгнэлтүүд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа учир сэтгэцийн хохирол, хор уршгийг гаргуулах боломжгүй байна гэж харж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйл дээр дахин шинжилгээ хийлгэх тухай хуульчилж өгсөн. Мөн хуулийн 28.1-т шинжээчийн дүгнэлт эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийлгэн гэж заасан. Үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй ийм байдал шүүхийн шатанд үүссэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ёстой ажиллагаа яагаад өнөөдөр нөхөн гүйцэтгэж ирсэн бэ. Өмнө мэдэгдээгүй байсан баримт гэдэг асуудал яригдсан. Хоёрт энэ хүсэлтээсээ хэргийн оролцогч буюу хохирогч татгалзсан байна. гэдэг асуудал яригдсан. Хууль ёсны үндэслэлтэй эсэх дээр эргэлзээ гарсан учир дахин шинжилгээ гаргуулъя гэдэг асуудлаар дүгнэлтийг гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс бий ойлгож өнөөдрийг хүртэл ирсэн. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Отгончимэгийн тогтоолоор үйлдэгдэж ирсэн дүгнэлт нь дахин шинжилгээ биш анхдагч шинжилгээ байдлаар ирсэн. Энэ нь ойлгомжгүй эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Эргэлзээтэй байдал бий болж байгаа тохиолдолд үнэлэхгүй байх үүргийг шүүх хүлээдэг. Анхдагч шинжилгээний үр дүнтэй бол дахин шинжилгээ хийхгүй байх заалт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 28.5-т зааснаар хуульчилж өгсөн. Хохирогч Д.Уын сэтгэц, хохирол, хор уршигтай холбоотой үр дүн адилхан 2 дугаар зэрэглэлд хамаарна гэсэн хоёр дүгнэлт гарч ирсэн учир дахин дүгнэлт гаргах шаардлага байхгүй байсан байна гэж харж байр сууриа илэрхийлж байна. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 тогтоолын хавсралт хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх, төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал дээр тодорхой зааж өгсөн. Жишиг аргачлалын 3.1 дүгээр зүйлийн 3-т хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчмыг баримтална гэсэн. Хохирогчийн хэрэгт хавсаргаж өгсөн баримтуудаар өөртөө ашиг бий болгох гэж дайрч байна. Бодит байдлыг дөвийлгөж өөрийн хувийн зарцуулсан зардлын баримтуудыг гаргаж миний үйлчлүүлэгчээс нэхэж байна. Мөн 7,000,000 төгрөг гэх мэтээр хэргийн бодит байдалтай нийцэхгүй өөрийнх нь хууль бус буруутай үйлдэл байхад энэ асуудлыг дөвийлгөж ярьж байгаа энэ нөхцөл байдал дээр үндэслээд шударга ёсны зарчимд нийцүүлэн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Харин хавтаст хэрэгт авагдсан нийт 138 ширхэг хохирлыг баримтаас 15 ширхэг хохирлын баримтыг үнэлж 663,800 төгрөгийн хохирлыг миний үйлчлүүлэгч төлөх ёстой байсан байна гэж дүгнэлт гаргаасай гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч өөрийн санаачилгаар 2,000,000 төгрөгийг 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нөхөн төлсөн ийм нөхцөл байдалтай байгаа...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Г.П болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.У, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, гэрч Д.Отгончимэг, Э.Дуншагай, Б.Мөнгөнбаясгалан, О.Дашдондов, нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Д.Уын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаартай дүгнэлт, Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, гэрч Д.Отгончимэгээс гаргаж өгсөн утасны мессеж, баримт, Д.Уын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан сэтгэцэд учирсан хор уршигийг тогтоолгох тухай хүсэлт, Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлт хангах тухай тогтоол, Д.Уын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан сэтгэцэд учирсан хор уршигийг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 293 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 5-1 тоотод Д.Уын бие эрх чөлөөнд халдаж, нүүр, толгой, нуруу руу нь өшиглөж, зодон биед нь зүүн талын ухархайн хананд цөмөрсөн хугарал, хамар ясанд шугаман хугарал, зүүн гайморын хөндий, намалдаг хөндийд цусан хураа, зүүн зовхинд няцралт, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун тохой, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д..У.Рын биед зүүн талын ухархайн хананд цөмөрсөн хугарал, хамар ясанд шугаман хугарал, зүүн гайморын хөндий, намалдаг хөндийд цусан хураа, зүүн зовхинд няцралт, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун тохой, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Пгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Пгийн хохирогч Д.Уын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Г.Пгийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Пг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Пгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.У болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөр, гэм хорын хохиролд шүүгдэгч Г.Пгээс 17,768,815 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж хэрэгт нотлох баримтыг хавсарган ирүүлжээ.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоотойгоор гарсан зардал хх-ийн 73 дугаар талд авагдсан /4.300, 87.000, 20.000, 40.000, 124.000, 1000, 1000, 40.000/ 317.300 төгрөг, хх-ийн 74 дүгээр талд авагдсан /2.500/ төгрөг, хх-ийн 76 дугаар талд авагдсан /9.000, 8.500, 1.500, 1500, 300,000/ 320.500 төгрөг, хх-ийн 83 дугаар талд авагдсан /2.300, 3.300, 16.500, 48.000/ 70.100 төгрөг, хх-ийн 85 дугаар талд авагдсан /40,000, 20.000, 1000, 1000, 1000, 80.000, 8.200, 50.000/ 201.200, төгрөгийн баримт, хх-ийн 88 дугаар талд авагдсан /1.000, 1.000, 40.000, 60.000, 1.000/ 103.000 төгрөг, хх-ийн 90 дүгээр талд авагдсан /20.000/ төгрөгийн баримт, хх-ийн 95 дугаар талд авагдсан /15.000/ төгрөгийн баримт, хх-ийн 99 дүгээр талд авагдсан /80.400, 1.000, 1.000, 50.000/ 132.400 төгрөгийн баримт, хх-ийн 104 дүгээр талд авагдсан /550.000/ төгрөг зэргийг үндэслэн эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан болон нийгмийн даатгалын шимтгэл нийт 1.732.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Г.Пгээс гаргуулж хохирогч Д.Ут олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.Уын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 73 дугаар талд авагдсан /6.940, 25.900, 13.550, 12.500, 14.100, 10.000/ 82990 төгрөг, хх-ийн 74 дүгээр талд авагдсан /29.900, 5.200, 6000, 29.900, 14.500, 33.900, 41,237, 8.500, 4000, 35.000, 7.600, 17.900, 6000/ 239637 төгрөг, хх-ийн 76 дугаар талд авагдсан /5.700, 3.100, 11.600, 1.500, 11.800, 2.600, 3.100, 5.900, 4.100, 2.200/ 51.600 төгрөг, хх-ийн 73 дугаар талд авагдсан /10.000/, хх-ийн 83 дугаар талд авагдсан /1.400, 8.700, 5.000, 5.100, 1.800, 8.000, 10.262, 2.100, 2600, 4.500, 50000, 5000, 7.400/ 111862 төгрөг, хх-ийн 85 дугаар талд авагдсан /5.400, 25.000, 500, 5.100, 13.000, 1.500, 6.800, 81.200, 20.350, 11.400, 81.000, 6.000, 1900, 3.800, 1.000, 1250/ 265200 төгрөг, хх-ийн 88 дугаар талд авагдсан /53.600, 4.210, 17.400/ 75210 төгрөг, хх-ийн 90 дүгээр талд авагдсан /6.250, 4.200, 17.500, 3.000, 1.650, 10.100, 220.000, 2.700, 9.500, 10.200, 3.800, 5.000, 7.300, 5.000/ 306.200 төгрөг, хх-ийн 91 дүгээр талд авагдсан /180.000/ төгрөг, хх-ийн 93 дугаар талд авагдсан /180.000/ төгрөг, хх-ийн 92 дугаар талд авагдсан /29.090, 1.800, 48.500, 10.300, 14.200/ 103890 төгрөг, хх-ийн 95 дугаар талд авагдсан /1.600, 31.700/ 33.300 төгрөг, хх-ийн 97 дугаар талд авагдсан /2065, 4.400/ 6465 төгрөг, хх-ийн 99 дүгээр талд авагдсан /5.000, 22.700, 19.600, 5.000, 12.500/ 64.800 төгрөг нийт 1,711,155 төгрөгийг баримтууд нь хохирогчийн жам ёсны хэрэгцээ буюу хоол ундны зардал мөн хэрэгт хамааралгүй зардал буюу кофе, ундаа, шампунь, саван, хоол, чипс, аарц, бохь, тамхи, архи, уншуулсан баримт зэрэг баримт хэрэгт авагдсан байх тул дээрх 1,711,155 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч Д.У нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой 6,132,000 төгрөгийг нэхэмжилснээс хэрэгт авагдсан баримтаар 1,732,000 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдсон, мөн хэрэгт хамааралгүй үндэслэлээр 1,711,155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хохирогчийн Д.У нь үлдэх 5,306,200 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 79 дүгээр талд авагдсан нүдний эмчилгээ бусад төрлийн багаж, хэрэгсэл гэх 1,800,000 төгрөг, хх-ийн 80 дугаар талд авагдсан Вайт сити- Зочид буудал 6 хоног гэх 360,000 төгрөг, хх-ийн 81 дүгээр талд авагдсан төрийн санд орсон орлого авсан үйлчилгээ гэх 37.800 төгрөг, хх-ийн 82 дугаар талд авагдсан төрийн санд орсон орлого авсан үйлчилгээ гэх 38.400 төгрөг, хх-ийн 87 дугаар талд авагдсан Вайт сити- Зочид буудал 6 хоног гэх 300.000 төгрөг, хх-ийн 94 дүгээр талд авагдсан Вайт сити- Зочид буудал 6 хоног гэх 370.000 төгрөг, хх-ийн 103 дугаар талд авагдсан Чингүн Хат ХХК-нд заслын талбайн даамлаар ажилласан сарын үндсэн цалин гэх 2.400.000 төгрөг нийт 5,306,200 төгрөг болон баримтгүй нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Пгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн шүүхийн шатанд хохирогч Д.У болон түүний өмгөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүгдэгч Г.П нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 5-1 тоотод хохирогч Д.Уыг зодож, биед нь зүүн талын ухархайн хананд цөмөрсөн хугарал, хамар ясанд шугаман хугарал, зүүн гайморын хөндий, намалдаг хөндийд цусан хураа зүүн зовхинд няцралт, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун тохой, баруун ташаанд зулгаралт бүхий бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө болсон байна.
Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 293 дугаартай: ... Д.Уын сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Д.Уын сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт болон цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь үндсэн оношийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог цаашдын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. Д.Уын сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь одоогоор түр зуурын шинжтэй байна. Д.Ут тогтоогдсон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөнгөөр үнэлэн тооцон гаргах боломжтой. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно...” гэх дүгнэлтийн дагуу хохирогч Д.Уын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч Д.Уын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр зүүн талын ухархайн хананд цөмөрсөн хугарал, хамар ясанд шугаман хугарал, зүүн гайморын хөндий, намалдаг хөндийд цусан хураа зүүн зовхинд няцралт, цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун тохой, баруун ташаанд зулгаралт бүхий бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч Г.Пгийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Д.Ут олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 8 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 4,400,000 төгрөг болж байна. / 550,000*8=4,400,000/.
Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 4,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ут олгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.732.000 төгрөгийг нэмж нийт 6.132.000 төгрөгийг хохирогч Д.Ут олгох нь зүйтэй гэж үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Г.П нь хохирогч Д.Ут 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөгийг 200001864734 тоот дансанд төлсөн /хх-ийн 157 тал/, ял оногдуулах шүүх хуралдаанаас завсарлага авч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 4.140.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг ирүүлсэн, хохирогч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол гомдолгүй гэх мэдүүлгийг өгч байх тул шүүгдэгч Г.Пг хохирогч Д.Ут төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.887.000 төгрөгийг шүүгдэгч Г.Пгээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.У нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,887,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Пгээс 1,887,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Пгийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэмжээ, гэм хор, хохирол нөхөн төлбөр төлснийг харгалзаж үзээд шүүгдэгч Г.Пд торгох ял оногдуулах боломжтой байна. Энэ гэмт хэрэг нь торгох ял, зорчих эрх хязгаарлах ял,нийтэд тустай ажил хийлгэх гэсэн гурван төрлийн ялтай. Хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд торгох ял оногдуулах боломжтой байна. Торгох ялын хэмжээний хувьд 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна...” гэх, санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Буяндалай гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүхээс Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэм буруугийн шүүх хуралдаанаар 4,132,000 төгрөгийн хохирол гаргуулж хохирогчид олгохоор заасан. Уг хохирлыг завсарлага авсан хугацаанд нөхөн төлж барагдуулсан байна. Иймд миний зүгээс эрүүгийн хариуцлага дээр тусгайлан гаргах санал байхгүй...” гэх, санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтэй гэмшиж байгаагаа илэрхийлж бодит хохирол нөхөн төлөх байр суурьтай оролцсон. Ажлын 5 хоногийн хугацаанд төлбөр төлөх завсарлага авч 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар хохирлыг төлж барагдуулсан байна. Улсын яллагчийн зүгээс гурван төрлийн ял шийтгэлтэй зүйл анги. Эндээс торгох ялаар шийтгэх нь зөв гэж үзэж байна. Энэ байр суурийг өмгөөлөгчийн хувьд няцааж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Г.П гэж хувь хүний хувьд ямар хүн бэ гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг тайлбарлаж хэлхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал ам бүл 5, 5-17 насны гурван хүүхэдтэй, өрх гэрээ тэжээн тэтгэж явдаг, сайн хань, сайн эцэг байхын тулд энэ амьдралд тэмцэж яваа олон эр хүний төлөөлөл гэж өмгөөлөгч миний зүгээс харж байгаа. Шүүгдэгч нь өнөөдөр амьдралд алдсан алдаагаа дэнслүүлж байгаа харамсалтай үйл явдал болж байна. Энэ гэмт хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа үйлдэгдсэн гэмт хэрэг. Эрүүгийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаатуулж үзэж ёстой. Мөн энэ гэмт хэргийн дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, хохиролд 6,132,000 төгрөг бүрэн төлсөн. Энэ нөхцөл байдлыг шүүх онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотой авагдсан баримтуудаас харахад өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт харуул хамгаалалтын ажилтан, хянагчийн үүрэг гүйцэтгэх ажил эрхэлдэг байсан. Энэ хугацаандаа 3 жил дараалан хөдөлмөрийн аварга болж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад маш хариуцлагатай ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж яваад бүтэц зохион байгуулалтын улмаас өөрийн хүсэлтээ өгсөн. Одоо энэ ажилдаа буцаж орохоор төрийн албаны шаардлагыг хангаад нөөцөд бүртгэгдээд явж байгаа. Цаашид төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй. Энэ нөхцөл байдал дээр үндэслээд заавал торгох ял оногдуулахгүйгээр хуульд заасан үндэслэл журам байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагыг чөлөөлөх, энэ зохицуулалтын 6.7 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх онцгой анхаарч үзэж миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Пгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлоо төлсөн, шүүгдэгч Г.Пгийн шүүх хуралдаанд гаргасан: “...Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би удахгүй ажилдаа орно. Надад нэг удаа боломж олгоод ялаас чөлөөлөөд өгөөч...” гэх хүсэлт, түүний хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......Г.М-ын П.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ын П.Нг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Г.Н-ийн П.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Пгээс 1,887,000 (нэг сая найман зуун наян долоон мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, хохирогч Д.Уын нэхэмжлэлээс 1,711,155 (нэг сая долоон зуун арван нэгэн мянга нэг зуун тавин тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.П нь хохирол төлбөрт 6,140,000 (зургаан сая нэг зуун дөчин мянга) төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.У нь гэмт хэргийн улмаас учирсан 5,306,200 (таван сая гурван зуун зургаан мянга хоёр зуу) төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН