Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч  Б.Тогтох,

Хохирогч А.З,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Э.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д-ын Э.Рт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Р нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сард хохирогч А.Згийн эзэмшлийн 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийг зээл аваад үлдэгдэл мөнгөө өгнө гэж худалдан авахаар тохиролцож, уг автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч хохирогч А.З 36,286,896 төгрөгийн хохирол учруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ************  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Р нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Хаан банкнаас 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийг А.Згийн нэр дээр зээлээр худалдан авч, уг зээлийн төлбөрийг сар бүр Э.Р төлж дээрх автомашиныг Э.Р нь эзэмшиж ашиглаж, зээлийг төлж дууссаны дараа 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийг А.З нь Э.Рын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож зээл авч улмаар Э.Р нь 2012 оны 05 дугаар сарын хүртэл зээлийн төлбөрийг хуваарьт заасны дагуу төлж байгаад 2021 оны 05 дугаар сараас зээлийг төлөлгүйгээр А.Зг өөрөө зээлээ төлөх нөхцөлд оруулан  улмаар 2021 оны 09 дүгээр сард А.Згийн нэр дээрх 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлж банкнаас зээл аваад үлдэгдэл мөнгөө өгнө гэж тохиролцож, уг автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч, мөнгөө өгөлгүй А.Зд 36,286,896 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Рын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Згийн  өгсөн: “Би анх Хаан банкны зээл авсан. 2019 онд байх 36,000,000 төгрөгийн зээл авч байсан. 11,000,000 төгрөгийг нь банканд өгөөд үлдэгдэл 25,000,000 төгрөгийг авч байсан. Э.Н хэрэгтээ гэж хоёулаа тохирсон. Банкны зээлээ цаг тухай бүр нь төлөөд энэ машиныг Э.Р өөрийн болгох гэрээтэй явж байсан. Намайг 2021 онд 9 дүгээр сард намар худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгөөч. Би банкнаас зээл гаргуулаад таны нэр дээр байгаа зээлийг дарна гэсэн  болзолтой худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Машин Төрийн банк дээр байдаг. Хаан банк дээрх зээлийг би өөрөө дарсан. Хаан банк банкийг эрсдэлгүй болго гээд хүчээр төлүүлсэн. Ийм хохирол үүсээд байна. Өмнө 11,000,000 төгрөг байснаас хойш төлсөн мөнгөтэй нийлээд 36,000,000 төгрөг болсон. Энэ хохирлыг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Згийн өгсөн: .. би том оврын ачааны Mitsubishi Fuso маркийн 4993 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймаг дахь Их-Уул сумын Хаан банкнаас урьдчилгаа 10 сая төгрөгийг төлж, 25 сая төгрөгийн барьцаалж зээл авч байсан юм. Э.Н нь та наад миний машинаа надад бариулчихаач, би банкны тань зээлийг төлөөд ачаа ачъя гэхээр нь нутгийн залуу юм даа амьдралд нь хэрэгтэй юм  байна гэж бодоод  тэг гээд зөвшөөрсөн. Э.Н нь миний машинаар ачаанд яваад машиныг ашиглаж өөртэй хэрэгтэй байдалтай байсан гэж бодож байна. Банкны зээлийг төлж байснаа 2021 оны 05 дугаар сар хүртэл төлөөд түүнээс цааш төлөөгүй, зээлийг би төлсөөр байна. Банк миний нэр дээр зээл гарсан тул надаас зээлээ төл гэдэг шаардлага тавьж, миний дансанд дахь мөнгөнөөс зээлийг татдаг болсон. Би Э.Нт чи хэлж ярьсандаа байхгүй бол машиныг буцааж өг, чи банкны зээлийг төлнө гээд байсан биз дээ гэхэд, та надад машинаа худалдах худалдан авах гэрээ хийгээд өгөөч, би тэр гэрээгээр чинь Төрийн банканд машиныг барьцаалж зээл аваад, таны миний өмнөөс төлсөн зээлийн мөнгийг өгье гэхээр нь итгээд 2021 оны 09 дүгээр 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээгээр Э.Н Төрийн банкнаас 30 орчим сая төгрөгийн зээл аваад, хүний нэр дээр зээлийг гаргаад, уг хүндээ хашаа байшингийн мөнгө гээд мөнгийг өгсөн мэдээлэл авагдсан. Би Төрийн банкны зээл гаргасан. Цэрэнсүрэн гэдэг /99956822 дугаарын гар утастай / хүнтэй очиж уулзаад та нар Хаан банкинд байгаа, барьцаанд байгаа барьцаанаас чөлөөлөгдөөгүй автомашиныг дахин барьцаалж зээл гаргаж болдог юм уу? гэхэд тэр эдийн засагч  эмэгтэй өөрөө ажлын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байсан. .. Би Э.Нын өмнөөс Хаан банкинд 4.899.000  төгрөг төлж, мөн банкны үлдэгдэл 15,747,000 төгрөг болж байна. Би Э.Наас болж  банкны зээл төлөөд, мөн машин ч үгүй болсон. .. Надад худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгөөч  зээлийг чинь дуусгаж өгнө гэхээр нь би итгээд худалдах , худалдан авах гэрээ хийсэн болохоос биш, түүнээс ямар нэгэн байдлаар мөнгө, эд зүйл аваагүй. .. Э.Н одоо миний машинаар ачаа ачиж явж байгаа байх. ..  Гайгүй залуу байна гээд би итгэснээс өөрөө хохироод үлдлээ. Би Э.Наас түүний  өмнөөс  төлсөн зээл,  үлдэгдэл  зээл нийтдээ  19 сая  орчим  төгрөг  нэхэмжилж байна. .. Би Э.Рт өөрийн нэр дээр байсан 4993 ХӨҮ улсын дугаартай ачааны машинаа 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр банкны зээлийн 25,500,000 төгрөг байхад нь сар бүр 699.900 төгрөгийг төлөөд явж байя гэж амаар тохиролцоод өгсөн. Тэгээд Э.Р нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг  хүртэл сар бүр төлөөд нийт 16,797,600 төгрөгийг 24 удаа төлсөн байсан. Өөр  мөнгө надад огт төлөөгүй. Ингээд сарын зээлийн төлөхгүй болохоор нь 2021 оны 06 дугаар сараас эхлээд төлөлтөө буюу банкны мөнгө 699900 төгрөг хийгээч гэж хэлсэн боловч одоог хүртэл огт төлөөгүй. Би өөрөө 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлсөн. Банкны зээл миний нэр дээр байгаа болохоор зээлийг төлөхгүй бол муу түүхтэй болчих гээд байсан. Миний машины мөнгийг төлөөгүй байж одоо Э.Н нь тээврийн хэрэгслийн бүрэн ашиглаж, ачаа тээвэрт байнга явдаг. .. би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э.Нтай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хийсэн. Гэрээг хийгээд өгөөч гээд Э.Н  намайг олон удаа гуйгаад байсан. ... Э.Нт урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би хүнээс 10 хувийн хүүтэй 3 сая төгрөгийн  зээл аваад  өөрийн Хаан банкны *******дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр данс руу шилжүүлсэн. Э.Н ер нь анх надаас худалдах худалдан авах гэрээ хийх гэж гуйж байхдаа машинаа 55 сая төгрөгөөр худалдаж байгаа гээд хийгээд өгөөч гээд нь би 55 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээн дээр нь тусгаж өгсөн. 2006 оны машин 55 сая төгрөг хүрэх машин бишээ, анх 2019 онд 36 сая төгрөгөөр авч байсан  гэдгийг Э.Н хэлсэн. Э.Нт би чамаас машины өртөг гэж нэг  мөнгө аваагүй байж 55 сая төгрөг гэж хэлэх хэцүү юмаа гэдгийг  өөрт  нь  сайн хэлсэн  Э.Н надад хэлэхдээ машиныг 55 сая төгрөөр  тавиад  таны машины мөнгө болох Хаан банкны үлдэгдэл 18 сая төгрөгийг үлдсэн мөнгөөр нь хашаа байшин авмаар байна гээд байсан. Ингээд зээл аваад Э.Н надад өгөх  гэсэн мөнгөө огт өгөөгүй. Төрийн банкнаас зээл аваад тэр дороо худалдаж байгаа тээврийн хэрэгслийн эзэмшигчийн дансанд буюу Хаан банкны *******дансанд орох байсан чинь тэр мөнгөөрөө Мөрөн сумын 2-р багт хашаа байшин худалдаж авсан байна лээ. Би Э.Рт Хаан банкнаас авсан 25,500,000 төгрөгийн зээлийг хүүтэй  төлөөд дуусгахаар тээврийн хэрэгслийг Э.Нын нэр дээр шилжүүлэх талаар ярьж тохиролцсон. Э.Н Хаан банкны зээлийг төлөхгүй би төлж байгаа болохоор Э.Наас 18 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би уг нь анх 36 сая төгрөгөөр Э.Нт ашиглуулсан тээврийн хэрэгслээ худалдаж авсан. Би машин худалдаж авахдаа Хаан банкинд 11 сая төгрөгийн урьдчилгаа төлсөн. Энэ мөнгөө би Э.Наас нэхээгүй. ..  би 19-33 ХӨА гээд 2011 онд худалдаж авч байсан тээврийн хэрэгслээс өөр тээврийн хэрэгслээр ачаа тээвэрт явдаггүй ..  Миний Хаан банкны зээлийн дансанд Э.Н 699,900 төгрөг 24 удаа хийснээс өөр мөнгө огт төлөөгүй, Төрийн банкнаас зээл авахдаа 3 сая төгрөгийг надаар бусдаас зээлүүлж аваад мөнгөө 3.800,000 төгрөг болгож хийсэн. Би өөрөө тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэж Улаанбаатар хот руу явдаг болохоор ачаа ачуулсан хувь хүн болон байгууллага аж ахуйн нэгж миний Хаан банкны данс руу барааны хөлс, тээврийн зардал, ачааны үнэ, эсвэл нэрээрээ, машины улсын дугаараар, миний нэрээр, тухайн ачуулсан ачааны нэрээр /мах, зайрмаг, мод гэх мэт/ хийдэг. Харин хотоос Оргил бөөний төвийн ачааг ачихад  Батбаяраас гэж миний дансанд мөнгө орж ирдэг. Э.Н өөрөө 4993 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр бусдын ачааг ачаад үнэ хөлсийг авахдаа миний данс руу шилжүүлсэн, бэлнээр өгсөн асуудал нэг ч байхгүй. 2021 оны 05 дугаар сарын 20-ны хүртэл банкны зээлийг төлж байсан. ..  Би Э.Нт өгөх, өр шир байхгүй. Худалдах худалдан авах гэрээг түүний гуйлтаар хйисэнээс түунээс машины өртөг гэж мөнгө аваагүй. Э.Н надад урьдчилгаа гэж 11 сая төгрөг өгөөгүй. ..  . Уг нь 2021 оны 05 сар хүртэл миний зээлийг төлөөд л яваад байсан. Тэгж байснаа 2021 оны 06 сараас зээлээ төлөхгүй байхаар нь би Э.Н луу залгаад зээлээ төлөөрэй гэж хэлэхэд машин эвдэрсэн байна та боломжтой бол хийж байгаач гэсэн. Тэгэхээр нь би 2021 оны 08 сар хүртэл зээлээ төлөөд байхад Э.Н нь над руу залгаад одоо зээлийн хэмжээ багссан юм чинь би зээлээ өөрийнхөө нэр дээр болгочихдог юм уу гэж байсан. Та надаа худалдах худалдан  авах гэрээ хийгээд өгөөч гэж байсан. Бас Э.Н нь намайг цагдаад хандсаны  дараа Их-Уулд байгаа хашаа байшингаа банкинд барьцаа тавьж байгаа таны банкны зээлийг төлж өгнө гэж ярьж байсан... ..  би 2019 оны 05 дугаар сард урьдчилгаа 30 хувь буюу 10.500.000 орчим төгрөгийг машин зарж байгаа байгаа хүндээ өгөөд үлдсэн 25.550.000 төгрөгийг хаан банкнаас зээлж аваад ингээд нийтдээ бол 36 орчим төгрөгөөр мицубиши маркийн автомашиныг худалдаж авсан. Би Урьдчилгаа 30 хувьд яг хэдэн төгрөг төлснөө доторхой санахгүй байгаа болохоор орчим гэж яриад байна л даа. Уг машиныг худалдаж авахдаа миний санаа бол Э.Ныг нэг хувьд нь машин тэрэгтэй л болгочихьё, амьдралд нь тус нэмэр болъё гэж бодсон. Тэгээд би Э.Нт за чи энэ машинаар тээвэрт яваад банкны зээлийг  нь төлөөд ашиглаж бай. Зээлийг нь төлөөд дуусгачих юм бол энэ машиныг өөриййн болгож аваарай гэж хэлсэн. Ингээд Э.Нт итгэл хүлээлгэж машинаа хариуцуулаад явж байтал Э.Н 2021 оны 05 дугаар сарын 20-оос хойш зээлээ төлөхгүй  байсан. Хаан банкнаас ч над руу утасдаад таны зээлийн төлөх хугацаа байна. Та зээлээ хугацаанд нь төлөхгүй бол муу зээлдэгч болно гэх зэрэг ярьж эхэлсэн. Ингээд би Э.Нтай утсаар ярьж болон уулзаж зээл энэ хийхгүй бол банкнаас залгаад байна, ах нь энэ удаадаа төлье, чи ачаа тээвэрт яваад мөнгө төгрөг олохоороо төлөөрэй гэх зэргээр хэлж аль болох уян хандаж би 3-4 сарын зээлийг нь хийж байсан. Тэгтэл зээлээ төлөхгүй явж байгаад 2021 оны 09 дүгээр сард надаас гуйсаар байгаад худалдах худалдан авах зээлийн гэрээ хийлгэж авсан. Гэрээ хийхдээ би Их-Уул сумын хаан банкны зээлийн ажилтнаас асууж “би худалдах худалдан авах гэрээ хийгээд өгчихвөл болох уу  Банкнаас  зээл гарангуут  миний данс руу орно биз дээ гэж лавлаж асуусан. Тэгтэл  зээлийг нь судлаад олгохоор болчихвол гэрээний дагуу өөрийн чинь дансанд мөнгийг нь шилжүүлнэ, болохгүй бол зээл олгохгүй” гэж байсан. Ингээд би итгээд гэрээ хийж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа банкны эдийн засагчаас миний машинтай холбоотой зээл юу болсон юм бол гэж асуусан чинь Хаан банкны зээлийн эдийн засагч “тэр залуу чинь ямар ч орлогогүй, үл хөдлөх хөрөнгөггүй зээл  олгох боломжгүй юм байна. Зээл олгох боломжгүй гэдгийг хэлээд явуулсан гэж хэлсэн. Тэгээд би за за зээл олгохоо больсон юм байна гэж байтал төрийн банкнаас тэр гэрээгээр зээл гаргуулаад авчихсан байсан. Ингээд би судлаад төрийн банкин дээр очиж уулзахад эхэндээ ямар учиртай зээл хэнд олгосноо ч нарийн сайн мэдэхгүй байх шиг байсан. Зээлээ буцаан татна гээд л Э.Н руу утасдаад оволзоод эхэлсэн. Тэгснээ очиж уулзсан чинь манай банкны зүгээс бол Э.Нын үйл ажиллагааг дэмжих зээл олгосон. Бид нарт бол буруу байхгүй гэсэн юм ярьж байсан. Ингээд Төрийн банк Э.Нт миний зөвшөөрөлгүйгээр зээл олгож, автомашиныг маань зээлийн барьцаанд авснаар би хаан банкинд төлөгдөөгүй үлдсэн зээлийн өөрөө арга буюу төлж хохирсон. Э.Н ч гэсэн намайг ятгаж худалдах, худалдан авах гэрээ хийлгэж авснаасаа хойш надтай нэг их холбоо барих, харьцахаа больсон. Бага багаар холбоо барих нь багасаад сүүлдээ бүр утсаа ч авахаа байсан. Ингэж намайг хохироосон. Тэр банкнаас авсан зээлээрээ Мөрөн суманд хашаа байшин авсан сураг дуулдаж байсан. Миний тухайд Э.Нт худалдах худалдан авах гэрээ хийж өгч итгэж машинаа алдсан учраас төлөөгүй үлдсэн зээлийн үлдэгдэл нийт 36 сая 286.896 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөнд бол Э.Нын зээлд төлсөн 16.776.000 төгрөгийг огт оруулж тооцоогүй. Би Э.Нтай ярилцаж тохироод итгэж байсан болохоор би гэрээ хийж байгаагүй. Э.Нтай хийсэн ганц гэрээ бол тухайн автомашиныг худалдах худалдах авах гэрээ л байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60, 63-65, 67, 69-70 тал/,

           Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан: “... Э.Р: Би энэ хүнийг танина. Би энэ хүнтэй нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би уг хүнтэй 2017 оноос 2019 оны хооронд өвлийн улиралд ачаа тээвэрт жолоочоор нь хамт явж ажиллаж байсан. А.З: Танина. Би Э.Р гэх залуутай 2017 оноос 2019 оны өелийн улиралд ачаа тээвэрт хамт явдаг байсан. Миний ээлжийн жолоочоор явж ажилладаг байсан хуурай дүү маань байгаа юм. А.З ахтай хамт явж 2 жил орчим ачаа тээвэрт явсан.  Хуурай ах дүү гэж гэмгүй сайхан нөхөрлөж явсаны хувьд З.А ах  надад туслахаар болж  Мицубиши  фуссо маркын 4993 ХӨҮ  улсын дугаартай 5 тоннын  ачаа автомашиныг  30 хувийн урьдчилгаа мөнгийг төлж, үлдсэн мөнгийг нь банкны зээлээр төлж авч өгөхөөр болсон. Тухайн машиныг худалдан аваад А.З надад өгч “чи энэ машинаар өөрөө ачаа тээвэрт яваад банкны зээлийг нь төлж дуусгаад өөр дээр шилжүүлж аваарай” гэж хэлж анх тохирсон. Тухайн машинаар 2019 оны 05 дугаар сараас хойш 2021 оны 05  дугаар сар хүртэл ачаа тээвэрт явж банкны зээл төлсөн. Би банкны зээлэнд барагцаагаар 16  сая гаран төгрөг төлсөн. Ингээд би 2021 онд хашаа байшин авахаар болоод З.А ахтай ярьж “автомашин дээрээ та худалдах худалдан авах гэрээ 55 сая төгрөгөөр байгуулаад өгөөч, би банкнаас ахуйхан зээл гаргаж аваад авто машины банкны зээлийг төлье” гэж хэлээд үлдсэн мөнгөөр нь хашаа байшин авна гэж тооцоолсон байсан. З.А ах зөвшөөрч 2021 оны 09 сарын 22-ны өдөр гэрээ хийж өгсөн. .. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд салбараас зээл судлуулан Мицубиши фуссо маркийн 4993 ХӨҮ  улсын дугаартай 5 тоннын ачааны автомашиныг зээлийн барьцаанд өгч, 35 сая төгрөг гаргуулж авсан. Тухайн мөнгөөр би Мөрөн сумын 2-р баг, 35-23 тоотод байшинг худалдаж авахаар тохирч, тухайн хашаа байшинг зарж байгаа эзнийх  нь данс руу шууд шилжүүлүүлсэн. Ингээд би тэр зээлийн мөнгөөр хашаа байшин худалдан авсан. Тэгтэл төрийн банкнаас авсан зээлээ төлөөгүй тасалдсан чинь Төрийн банк шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж манай хашаа байшинг  битүүмжлүүлсэн байгаа. Ингээд би одоог болтол А.З ахад төлөөгүй явж байгаа юм. Тэр анх автомашин худалдан авахад авсан 16 сая гаран төгрөг төлөөд үлдсэн зээлийг төлөөгүй орхисон. Урьдчилгаа 30 хувь буюу 10 гаран сая төгрөг дээр үлдэгдэл зээлийг нэхэмжилж байгаа 36 сая орчим төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авч байна... А.З: Би  Э.Рын сая хэлж мэдүүлсэнг сонслоо. Миний ярихад би тухайн машиныг эхлээд өөртөө худалдаж авчихаад болохгүй болохоор нь Э.Нт шахсан зүйл огт байхгүй. Би угаасаа анхнаасаа авч өгөх санаа зорилготой байсан болохоор Э.Нтай ярилцаж харж энэ машиныг авчихвал болохоор байна уу гэж ярьж хэлэлцэж  байгаад авсан  машин байгаа юм. Бусдаар бол ярьсан зүйлийг хүлээн зөвшөөрч Ерөнхийдөө болсон зүйлийг Э.Н үнэн зөвөөр нь л хэлж мэдүүлж байна. Хохирогч А.З: Чи надад яагаад тэр машин тэрэгнийхээ мөнгийг 1 холбоо барихгүй ийм хугацаанд яваад байсан юм бэ? гэрч Э.Р: Би бол төлье л гэж бодож явсан. Төлөх боломж олдохгүй л яваад байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 тал/,

          Гэрч Г.Ганбаатарын өгсөн: “...Би 2021 онд хашаа байшингаа зарах зар тавьж түүний дагуу Э.Рын эхнэр гэх хүн надтай ирж уулзаж, хашаа байшин сонирхоод би Э.Ртай анх танилцаж байсан. Тухайн үед Э.Р нь хот хооронд  тээвэрт явдаг гэж байсан. Тэрнээс бол нарийн сайн мэдэхгуй, өмнө таньдаггүй  байсан. Хашаа байшин зарах асуудлаар ганц нэг удаа уулзаж байгаагүй өөрөөр уулзаж байгаагүй. ..  2021 оны 10 сарын 29-ний өдөр миний данс руу 11.500.000 төгрөг шилжүүлж дараа нь 32.500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд 11.500.000 төгрөгөө Хаан банкны данс руу хийчихээрэй гэхээр нь би тэр өгсөн данс руу нь буцаагаад 11.500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш би Э.Нтай холбоо бариагүй. Сүүлд нэг удаа очиж байшингаасаа үлдэгдэл тавилгаа  авахад тэнд Э.Нынх амьдарч байсан. Тэрнээс хойш бол тааралдаа ч  үгүй, холбоо бариагүй... Би хашаа байшин барьцаалан зээл аваад л өгсөн гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 тал/,

          Гэрч Г.Цэрэнсүрэнгийн өгсөн: “...Даваасүрэн манай банкны эдийн засагч байгаа юм. ... А.З гэдэг хүнийг сүүлд Э.Нт зээл олгосны дараа ганц хоёр удаа харж байсан. Манай ажил дээр ирж уулзаад Э.Н надаас машин худалдаж авахаар худалдах худалдан авах гэрээ хийгээд танай банкнаас зээл авсан байна, мөнгө нь миний данс руу  орж ирсэнгүй, яасан юм бол гэж асууж байсан. Би тухайн зээлийг шалгаж үзэхэд хашаа байшин авсан хүнийхээ данс руу хийж авсан байсан. Банкнаас бол зориулалтын бусаар ашигласан тул эргүүлж төл гэсэн шаардлага тавьж мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ төлөхгүй явсаар байгаа. Манай банкны зүгээс иргэний шүүхэд хандаж шийдвэр нь гараад шийдвэр гүйцэтгэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон байгаа. Э.Рын худалдан авсан хашаа байшин болон барьцаанд тавьсан мицубиши фуссо маркийн ачааны машин зэргийг нь дуудлага худалдаанд оруулж зээлийг төлүүлэх юм шиг байна лээ. Тэр машин нь одоо манай банкны нэр дээр шилжсэн байгаа. Зээл олгох боломжтойг судлаад шийдвэр гарангуут Э.Р нь З.Агаас өөрийн нэр дээр машинаа шилжүүлж аваад Э.Н нь манай банкны нэр  дээр машинаа шилжүүлж өгч барьцаалсан байгаа. Бид зээлийг судлахад тухайн машин нь бичиг баримтаараа З.А гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Мөн З.Атай худалдах  худалдан авах гэрээ хийсэн тул зээлийн судалгаанд оролцуулсан банкин дээр судлагдаж байхад бол тухайн машин нь хаан банкны барьцаанд байгаа мэдээлэл олдоогүй. Тийм байсан бол бид нар давхар  олгохгүй байсан. Э.Р нь З.А гэдэг хүнээс тухайн машиньг 55.0 сая төгрөгөөр худалдаж авч байгаа гэж байсан бөгөөд гэрээн дээрээ мөн тийм  мөнгөн дүнгээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байсан. Надад ярихдаа урьдчилгаа 11 сая төгрөг дансаар шилжүүлсэн, үлдэгдэл мөнгөний 35.0 сая төгрөгийг зээлээр авах шаардлагатай байгаа, үлдсэн мөнгөө өрөө өгнө гэж байсан. Тэгээд Э.Рын авч ирж өгсөн өөрийнх нь эзэмшлийн сүүлийн 6 сарын буюу 2021 оны 04 сараас хойших хуулгыг шүүж үзэхэд А.З  гэх хүний данс руу 11 сая төгрөг шилжиж орсон болох нь зээл судлах явцад тогтоогдсон. Өөр хүний данс руу шилжүүлж болохгүй. Уг нь яг хөрөнгөө худалдаж байгаа хүний данс руу шилжүүлэх ёстой байдаг судлаад хуралдаад хуралдаанаар зээл олгох эсэх шийдвэр гардаг. Шийдвэр гарсан тохиолдолд зээлийн гүйлгээг теллер хийдэг. Теллерийн хийсэн гүйлгээг эдийн засагч буюу миний бие хянах ёстой байдаг. Би зээл гарсанаас 10-аад хоногийн дараа өөр хүний данс руу шилжүүлэг хийгдэж зээлийг зориулалтын бусаар ашигласанг мэдсэн. Тэгээд мэдэгдэх хуудас хүргүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/,

Гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: “...Би Төрийн банкинд зээл гаргах эрхтэй албан тушаалтан учир Э.Р гэж хүн 2021 оны 10 дугаар сарын 10-ны орчим том оврын ачааны авто машин худалдан авах зээл хүссэн. Тэгээд анх барьж ирсэн материал нь дансны хуулга,  З.А  гэдэг хүнтэй авто машин худалдах худалдан авах гэрээг барьж ирсэн. Ингээд би  зээлийг судлаад давхар Мөрөн сумын 2-35-23 тоотод байршилтай хашаа байшин 4993 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 35 сая төгрөгийн зээлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авсан байсан. .. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийг олгосон байна. Э.Р нь том оврын авто машин худалдан авах  зээл авчихаад зээлээ зориулалтын бусаар ашиглаж, өөр хүний данс руу мөнгөө  шилжүүлсэн. Би тэрийг судалж үзэхэд Галбадрахын Ганбаатар гэдэг хүнээс хашаа байшин худалдаж авсан бололтой Г.Ганбаатар гэдэг хүний Хаан банкны 2021 оны 10  дугаар сарын  28-ны өдөр 32,500,000 төгрөг, 11,500,000 төгрөг 2 хувааж хийсэн байсан. Төрийн банкнаас зээл авсан өдрөөс Э.Р машин худалдсан хүн буюу З.А гэдэг хүний данс руу хийх ёстой байхад миний бие хяналт тавихад Г.Ганбаатар гэдэг хүний данс руу мөнгөө хийж зээлийг худал мэдүүлж, залилан зээл гаргуулж хашаа байшин авсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/,

Гэрч Г.БатЗ.Агийн өгсөн: “...Уг зээлийг манай сумын иргэн А.З " Мицубиши фуссо маркийн ачааны машин худалдан авахад ашиглах зориулалтаар авсан.  Худалдах худалдан авах гэрээ хийж ирсний дагуу судлаад шаардлага хангасан тул зээл олгосон. Уг зээлийг А.Згийн данснаас таталт хийж авдаг байсан. Уг зээлийг А.З данснаасаа таталт хийлгэж төлж дуусгасан. Зээл  дундаа хаяа нэг хугацаа алдалт гарч байсан. Тухайн хугацаа алдсан талаар нь асууж тодруулж асуухад Э.Н над руу мөнгө хийх ёстой, мөнгө нь орж ирэхгүй байна. Хөгшин чинь өөрөө зохицуулаад хийж байя даа  гэж ярьж байсан. Тэгээд л мөнгө нь ороод ирдэг л байсан. Одоо бол зээл бүрэн төлөгдөж хаагдсан байгаа. А.Згийн авсан 25.550.000 төгрөгийн зээл төлөгдөж дуусаагүй байхад буюу 2021 онд Э.Р эхнэр нь гээд нэг танхигүй эмэгтэйтэй хамт ирж надтай уулзаад зээлийн талаар асуусан. Э.Н тухайн үед ирж уулзахдаа “би аймагт хашаа байшин авах гэж байгаа юм олдох уу, би одоо ачааны машинаар тээвэрт явж мөнгө төгрөг олдог юм” гэж эрхэлдэг ажлынхаа талаар ярьсан. Би “чиний тээвэрт явж байгаа машин чинь яг чиний машин биш учраас чамд зээл гарахгүй” гэсэн чинь би тэгвэл нэр дээрээ шилжүүлээд авчихвал зээл авч болох уу” гэхээр нь би эхлээд худалдах худалдан авах гэрээ хийж аваад, хөрөнгө оруулалтын зээлээр судлуулаад машинаа авч болно” гэж З.Агийн зээл авсан шиг аргыг хэлж танилцуулсан. Тэгээд Э.Н худалдах худалдан авах гэрээ хийж ирэх юм болоод явсан. Тухайн үйл явдлаас хойш хэсэг хугацаанд Э.Н таг чиг болсон. Тэгээд байж байтал 2021 онд нэг өдөр манай сумын иргэн З.А надруу залгаж яриад “Э.Н ирж уулзлаа. Миний машиныг худалдаж авъя  гэнээ. Худалдах худалдан авах гэрээ хийгээд өгчих гээд байна, чамтай уулзсан гэнэ. Үнэн юм уу. Гэрээ хийгээд өгчихвөл яг зээл олдох юм уу гэхээр нь би “Худалдах худалдан авах гэрээ хийгээд ямар ч байсан явуулчихаа боломжит хэмжээнд нь судлаад үзье” гэж хэлсэн. Тэгж ярьсаны дараахан Э.Р А.Згаас “Мицубиши фуссо” маркийн автомашиныг худалдан авах гэрээ хийгээд манай банкин дээр эхнэр гэх эмэгтэйтээ  хамт ирж дахин уулзсан. Тэгээд би баримтуудыг нь бүрдүүлж аваад ямар ч байсан судлая” гэсэн чинь эхнэр нь гэх эмэгтэй  зээл нь гарангуутаа шууд З.Агийн дансанд орох уу, Э.Нын дансанд орох уу гэж асуусан. Худалдах худалдан авах гэрээний дагуу шууд З.Агийн дансанд орно гэсэн чинь өөр хүний данс руу шилжүүлж болохгүй юм уу байшин авах гээд байгаа юм, тэр хүнийхээ данс руу шилжүүлж болохгүй юм уу гээд лавлаж асуухаар нь болохгүй. Бид нар зээлийг зориулалтынх нь дагуу шилжүүлж нь гэсэн чинь за байж байгаад больё гээд гараад явсан таг чиг болж  байгаад надаас дараа нь ирж “баримтуудаа авъя Мөрөнд зээл судлуулахаар боллоо” гэж хэлээд бүрдүүлсэн баримтуудаа аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 тал/,

Гэрч С.Янжмаагийн өгсөн: “...Хаан банкнаас худалдах худалдан авах гэрээний дагуу зээл гаргах гэсэн чинь зээл нь гарах боломжгүй болохоор нь Төрийн банкнаас судалсан чинь зээл гарах боломжтой гээд зээл гаргуулсан. Тэр зээлээрээ хашаа байшин авсан. Төрийн банкнаас яг хүссэн мөнгө гараагүй зөвхөн хашаа байшингийн л мөнгө гарсан болохоор тэр мөнгөө хашаа байшин авахдаа л ашигласан. Уг нь хүссэн мөнгө нь гарсан бол А.Зд өгөхөөр л тооцож ярьж байсан юм. Тэгээд З.Ад мөнгө төгрөг өгч чадаагүй байгаа юм..” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 10 тал/,

Хөвсгөл аймаг дахь Төрийн банкны салбарын  2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн MN600034202401854236 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 90-95 тал/,

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, зээлийн баримтууд /хх-ийн 96-104 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 34 тал/,

А.Згийн Хөвсгөл 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, /1 хх-ийн 35-36 тал/,

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл,  хураан авсан баримт /1 хх-ийн 38-54 тал/,

Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хураан авсан: “...Г.Ганбаатарын *********тоот дансны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулгыг 2023 оны 04 дүгээр сарын сарын 21-ний өдрийн 11 цаг 49 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 84-86 тал/,

Хөвсгөл аймаг дахь Төрийн банкны салбарын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн: *********дугаартай хэрэгт шаардлагатай байгаа журмыг хуулбарлан хүргүүлэв...” гэх албан бичиг, зээлийн ажиллагааны журам /хх-ийн 126-150 тал/,

Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан: “... А.Згийн Хаан банкны *******дугаартай дансны 2019 оны 01 дүгээр сарын 01 –ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга нийт 150 хуудас баримт бичгийг хуулбарлан авав...” гэх тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 152-241 тал/,

Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбарын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5890 133 дугаартай: “...А.Згийн 2019 оны 05 дугаар  сарын 20–ны өдрийн ЗГ201944468166 дугаартай зээлийн дансны хуулга хавсралтаар хүргүүлэв...” гэх албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга / 1 хх-ийн 243-250, 2 хх-ийн 1  тал/,

49-93 ХӨҮ “Мицубиши фуссо” загварын автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх-ийн 19 тал/,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/304 дугаартай албан бичиг /2 хх-ийн 21 тал/,

Хөвсгөл аймаг дахь Төрийн банкны салбарын 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 37/195 дугаартай албан бичиг, хавсаргасан баримт /2 хх-ийн 23 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Рын өгсөн: “..Би А.З гэдэг нутгийн хуурай ахаас авч Мицубиши фуссо маркийн автомашиныг худалдах худалдан авах гэрээний дагуу авч, банкнаас зээл авахаар мөнгийг нь өгнө гэж тохирсон боловч Их-Уул сумын Хаан банкнаас зээл гарахгүй болохоор  нь мөнгийг нь өгч чадаагүй. Тэгээд тухайн зээлийн материалыг Мөрөн суманд байх Төрийн  банкинд өгч судлуулаад зээл бүтэхээр болчихоор нь 35 сая төгрөгийн гаргуулж аваад З.А ахын автомашиныг зээлийн барьцаанд Төрийн банкны дээр шилжүүлж өгсөн. Тухайн мөнгөөрөө Мөрөн сумын 2-35-23 тоотод байсан хашаа байшинг худалдаж авсан. Ингээд З.А ахад мөнгө өгч чадаагүй явж байгаа юм. Тухайн хашаа байшинг мөн Төрийн банк зээлийнхээ барьцаанд нэр дээрээ шилжүүлээд авчихсан байгаа юм. Тухайн зээлээ төлж дуусах миний нэр дээр шилжүүлж буцаан өгөх боломж үүсэх байх даа. Одоо бол төлөгдөж дуусаагүй 20-оод сая төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа юм. Би ямар ч байсан З.А ахтай ярилцаж байгаад нэхэмжилж байгаа мөнгийг нь төлнө гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 109 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч Э.Р нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сард хохирогч А.Згийн эзэмшлийн 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийг зээл аваад үлдэгдэл мөнгөө өгнө гэж худалдан авахаар тохиролцож, уг автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч хохирогч А.З 36,286,896 төгрөгийн хохирол учруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон мөрдөн байцаалтын явцад дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Нотлох баримтын талаар дурдахад 2021 оны 12 дугаар сарын  15-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч А.Згийн гаргасан өргөдөл гомдол, хохирогчийн өгсөн мэдүүлэг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрч н.Даваасүрэн, н.Цэрэнсүрэн нарын мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх санал дүгнэлт,

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан: “ .. Миний үйлчлүүлэгчийг шүүгдэгч Э.Р нь мицубиши фусо 49-93 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээгээр халхавчлан миний үйлчлүүлэгчийг хохироож залилан мэхлэх гэмт хэргийг шүүгдэгч Э.Р нь үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдож байна. Э.Р энэ асуудлыг маш овжиноор ашигтайгаар ашигласан. А.З 3 жилийн хугацаанд хүлээцтэй байж хүн чанар гаргасан.  Хүн тээвэрт туслах жолоочоор ажиллаад хүн хүний туслах хийгээд яваад байгаад нь өрөвдсөн.  Тийм учир энэ зээлийг төлөөд өөртөө ашигтай байдлаар амь амьжиргаагаа залгуул. Намайг асуудал оруулахгүй.  Эдийн засгийн хохиролд оруулахгүй сар болгон энэ төлөлтийг төлөөд яв гэдэг. Гэтэл үүнийг Э.Р нь овжиноор ашигладаг. А.З нь хэл ам хийгээд эдийн засгийн тооцоо гаргаад олсон орлого бүрийн аваад явсан бол өөр. Одоогийн нийгэм хүмүүсийн зан ааш, сэтгэл ямар хэцүү байгаа билээ. Тэгтэл үнэхээр дөлгөөн ааштай, хүн чанартай хүний хувьд маш хүлээцтэй тайван хандсан.  Энэ зан байдлыг нь Э.Р үнэхээр ашигласан. Ашигласан гэдэг нь бүрэн дүүрэн тогтоогддог. н.Бат З.А гэдэг хүний мэдүүлгээр эхнэр нь ирэхдээ зээлж авсан мөнгийг А.З гэдэг хийхгүй өөр хүний дансанд хийж болох уу гэж илэрдэг. Төрийн банкны ажилтан н.Даваасүрэнгийн мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогддог. Хаан банканд уг машиныг барьцаанд байсныг мэддэг. Мэдсэн байж өөр банканд тавьж байгаа нь залилан мэхлэх үйл ажиллагаа байгаа нь харагдаж байна. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэл бүрэн байна... гэх санал дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн  гаргасан: “ .. Э.Рын хувьд О.З.Аг гэдэг хүнийг хохирсон. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн шинжтэй хэлцэл анхнаасаа яваад байсан. Өрийг нь 2 жил төлсөн. 2 жилээс гадна мөнгө төлсөн гэдгийг мэдүүлгүүддээ дурдсан. 30,000,000 төгрөгийг миний  үйлчлүүлэгч төлөхөө зөвшөөрч байна...” гэсэн санал дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч Э.Р болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

           Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.З, Г.Ганбаатар,  Б.Ганхуяг,  Д.Даваасүрэн, Г.БатЗ.А, С.Янжмаа нарын өгсөн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн MN600034202401854236 дугаартай зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, зээлийн баримтууд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, А.Згийн Хөвсгөл 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл,  хураан авсан баримт, Г.Ганбаатарын ****** тоот дансны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, Хөвсгөл аймаг дахь Төрийн банкны салбарын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, зээлийн ажиллагааны журам, А.Згийн Хаан банкны *******дугаартай дансны 2019 оны 01 дүгээр сарын 01–ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбарын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5890/133 дугаартай албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга, 49-93 ХӨҮ “Мицубиши фуссо” загварын автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/304 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймаг дахь Төрийн банкны салбарын 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 37/195 дугаартай албан бичиг, хавсаргасан баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Р нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Хаан банкнаас 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийг А.Згийн нэр дээр зээлээр худалдан авч, уг зээлийн төлбөрийг сар бүр Э.Р төлж дээрх автомашиныг Э.Р нь эзэмшиж ашиглаж, зээлийг төлж дууссаны дараа 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийг А.З нь Э.Рын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож зээл авч улмаар Э.Р нь 2012 оны 05 дугаар сарын хүртэл зээлийн төлбөрийг хуваарьт заасны дагуу төлж байгаад 2021 оны 05 дугаар сараас зээлийг төлөлгүйгээр А.Зг өөрөө зээлээ төлөх нөхцөлд оруулан  улмаар 2021 оны 09 дүгээр сард А.Згийн нэр дээрх 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлж банкнаас зээл аваад үлдэгдэл мөнгөө өгнө гэж тохиролцож, уг автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч, тохиролцсон мөнгөө өгөлгүй А.Зд 36,286,896 төгрөгийн хохирол учруулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,

“бодит байдлыг нуух  замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэдэг нь ... хөрөнгө оруулалт шаардлагатай  байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг,

 “Нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэг нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулахыг зэргийг,

“Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг  тус тус ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн залилагч этгээд өөрийгөө амжилттай бизнесмен, худалдаа арилжаа эрхэлдэг, баян, их хэмжээний эд хөрөнгөтэй гэх мэтээр зохиомол байдлыг бүрдүүлсэн байхыг тус тус ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Э.Рын үйлдэл идэвхтэй, бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Э.Рын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Р нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч А.Зг өөрөө зээлээ төлөх нөхцөлд оруулан  49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийн зээлийг төлөлгүйгээр улмаар А.Згийн нэр дээрх тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг зээл аваад үлдэгдэл мөнгөө өгнө гэж худалдан авахаар тохиролцож, уг автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч хуурч байгаа хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын авто машины өмчлөх эрхийг шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Р нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар А.Згийн нэр дээрх 49-93 ХӨҮ улсын дугаартай мицубиши фусо загварын тээврийн хэрэгслийн зээлийг төлөлгүйгээр А.Зг өөрөө зээлээ төлөх нөхцөлд оруулан  улмаар А.Згийн зээлийг төлж өгнө гэж худалдах худалдан авах гэрээ байгуулж,тохиролцож, уг автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй хуурч байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Рыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Рын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Зд 36,286,896 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч А.З нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үлдэгдэл мөнгө 36,286,896 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч А.З,  шүүгдэгч Э.Р  нар хохиролын үнийн дүн 30,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрч, шүүгдэгч Э.Р нь 30,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Раас 30,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Зд олгох нь зүйтэй байна.

 Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Э.Рыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Рын  хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүдэгч Э.Рт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын хувьд Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тайлбар дээр байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэсэн шунахайн сэдэлтэй дан ганцаар ашиг олох гэрээ нөгөө талыг хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн харилцаа талуудын чөлөөт байдал тэгш эрх зүйн харилцаанаас ялгамжтай гэсэн байдлаар залилан мэхлэх гэмт хэргийг тодорхойлж өгсөн. Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Ийм учир улсын яллагчийн гаргасан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг дэмжиж оролцож байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын хувьд яллах дүгнэлтийн хэмжээнд гэж заасан. 2021 оны 5 дугаар сард гэж тодорхой заасан учир өршөөлд хамрагдах учиртай гэж харж байна. Хууль, эрх зүй, эдийн засгийн хувьд мэдлэггүйгээсээ болоод ийм гэмт хэрэгт орсон байна. Үүнийгээ ойлгоод А.Зд 30,000,000 төгрөг төлье гэж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөхийг илэрхийлж байгаа энэ байдлыг харгалзаж үзэх байх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “өршөөлд хамруулж өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч энэ дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж  заасан байх бөгөөд  шүүгдэгч Б.Э.Нын гэмт үйлдэл 2021 оны 09 дүгээр сард таслан зогсоогдсон байх тул гэмт хэрэг үйлдсэн хугацааг   2021 оны 09 дүгээр сар гэж үзэх нь зүйтэй байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Э.Рын гэмт үйлдэл нь 2021 оны 09 дүгээр сард үйлдэгдэж таслан зогсоогдсон байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Рыг  хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Рт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Рт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Рт сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Р нь 5 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Д-ын Э.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ын Э.Рыг хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Рт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Рт сануулсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Рт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Раас 30,000,000 (гучин сая) төгрөгийг гаргуулж хохирогч А.З-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Р-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Р нь 5 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН