Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 161

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч Э.Баярсайхан,

Шүүгдэгч Г.Мятав, тэдний өмгөөлөгч Л.Золжаргал,

Шүүгдэгч Б.Очирхуяг,

Шүүгдэгч М.Лхагва-Очир, тэдний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Очирхуяг, Э.Баярсайхан, Г.Мятав, М.Лхагва-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000256 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-41-8 тоотод оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэж байсан, ВТ98031111 тоот регистрийн дугаартай, Сартуул овогт Эрдэнэчимэгийн Баярсайхан.

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-22-08 тоотод оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэж байсан, ВП96081017 тоот регистрийн дугаартай, Гарангив овогт Болдын Очирхуяг.

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эх, ах, бэр эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-20-15 тоотод оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэж байсан, ВТ97061019 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Ганбаатарын Мятав.

Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багт оршин суудаг, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ВЮ98072810 тоот регистрийн дугаартай, Боржигин овогт Мөнхбатын Лхагва-Очир.

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.Мятав нь Э.Баярсайхан, Б.Очирхуяг нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 2 дугаар гудамж 4 тоот хашааны үүднээс иргэн Б.Батгэрэлийн эзэмшлийн улаан өнгийн тустанг5 маркийн мотоцикпийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр Э.Баярсайхан, Б.Очирхуяг, М.Лхагва-Очир нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 18 дугаар гудамж 3 тоот хашааны үүднээс иргэн А.Баасансүрэнгийн эзэмшлийн улаан өнгийн мустангб маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр Э.Баярсайхан, Б.Очирхуяг, М.Лхагва-Очир нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 5 дугаар гудамж 24 тоот хашаанаас иргэн П.Сүрэнгийн эзэмшлийн улаан өнгийн мустангб маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1400000 /нэг сая дөрвөн зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Э.Баярсайхан нь Г.Мятав, Б.Очирхуяг нартай урьдчилан угсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 2 дугаар гудамж 4 тоот хашааны үүднээс иргэн Б.Батгэрэлийн эзэмшлийн улаан өнгийн тустангб маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр Г.Мятав, Б.Очирхуяг, М.Лхагва-Очир нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 18 дугаар гудамж 3 тоот хашааны үүднээс иргэн А.Баасансүрэнгийн эзэмшлийн улаан өнгийн мустангб маркийн мотоцикпийг хулгайлж бусдад бага бус хэмжээний 500000 /таван зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр Г.Мятав, Б.Очирхуяг, М.Лхагва-Очир нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 5 дугаар гудамж 24 тоот хашаанаас иргэн П.Сүрэнгийн эзэмшлийн улаан өнгийн мустангб маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1400000 /нэг сая дөрвөн зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Б.Очирхуяг нь Э.Баярсайхан, Г.Мятав нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 2 дугаар гудамж 4 тоот хашааны үүднээс иргэн Б.Батгэрэлийн эзэмшлийн улаан өнгийн тустангб маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1000000 / нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр Г.Мятав, Э.Баярсайхан, М.Лхагва-Очир нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 18 дугаар гудамж 3 тоот хашааны үүднээс иргэн А.Баасансүрэнгийн эзэмшлийн улаан өнгийн мустангб маркийн мотоцикпийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр Г.Мятав, Э.Баярсайхан, М.Лхагва-Очир нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 5 дугаар гудамж 24 тоот хашаанаас иргэн П.Сүрэнгийн эзэмшлийн улаан өнгийн мустангб маркийн мотоцикпийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1400000 /нэг сая дөрвөн зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч М.Лхагва-очир нь Г.Мятав, Э.Баярсайхан, Б.Очирхуяг нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 18 дугаар гудамж 3 тоот хашааны үүднээс иргэн А.Баасансүрэнгийн эзэмшлийн улаан өнгийн мустанг 5 маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Г.Мятав, Э.Баярсайхан, Б.Очирхуяг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 13-ны шөнө Баячхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 5 дугаар гудамж 24 тоот хашаанаас иргэн П.Сүрэнгийн эзэмшлийн улаан өнгийн мустангб маркийн мотоцикпийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1400000 /нэг сая дөрвөн зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                

                                     /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХнь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: 

Миний хүү Үүрийнцолмон нь 2016 оны 8 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед гэрээсээ улаан өнгийн Мустанг-5 маркийн 150 мотортой мотоциклийг унаж яваад Баянхонгор аймгийн төвд 24 цагийн үед амчуулд эгч Энхтайваныхаа 6-2-4 тоот хашааны гаднаас алдсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний хувьд мотоциклио бүрэн бүтэн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 47-50/

Хохирогч С.Тунгалагын мөрдөн байцаалтад өгсөн:

Манай нөхөр Б.Сүрэн нь Улаанбаатар хотод эмчилгээнд явсан учир би энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож байцаалт өгч байна. Манай нөхрийн мотоциклийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр найз Гантөмөр нь гуйж унаж яваад 2016 оны 8 дугаар сарын 12-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-5-24 тоот манай хашаанд 17 цагийн үед авч ирж өгөөд явсан. Ингээд орой нь буюу 2016 оны 8 дугаас сарын 12-ны орой 23 цагийн үед гэрээсээ гарч ээжийнхээ гэрт очиж хоноод маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 13-ны өглөө гэртээ ирэхэд мотоцикль алга болсон байсан. Бид нарыг урд орой нь буюу 23 цагийн үед явахад мотоцикль хашаандаа байж байсан тэгээд өглөө нь мотоцикль алга болсныг мэдээд цагдаад мэдэгдсэн юм. Манайх алдсан мотомиклио бүрэн бүтэн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 51-54/

Хохирогч А.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2016 оны 08 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Баянхонгор сумын 7-18-3 тоотод Жаргал-Өлзий гэх айлд өөрийн мотоциклиор очоод ороод 30 орчим минут болоод гараад ирэхэд миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би алдсан мотоциклио бүрэн бүтэн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-58/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 3, 4, 7-8/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 16-22/

-Баянхонгор аймгийн ЗДТГазрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 08 сарын 15-ны өдрийн мотоцикль үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 87-88/

-Баянхонгор аймгийн ЗДТГазрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 08 сарын 16-ны өдрийн мотоцикль үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-93/

-Баянхонгор аймгийн ЗДТГазрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 09 сарын 26-ны өдрийн мотоцикль үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 98-99/

-Хураан авах тогтоол, мотоцикльд үзлэг хийж хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 173-189/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 190-204/

-Б.Баярсайханы иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 205/

-Г.Мятав, Лхагва-Очир нарын иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 206/

-Б.Очирхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 207/

-Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 225-241/

-Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт Э.Баярсайханы тодорхойлолт /1-р хх-ийн 245/

-Э.Баярсайханы мэргэжлийн үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 247/

-Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 21-26/

-Баянхонгор сумын 5-р багийн Засаг даргын Г.Мятавын тодорхойлолт /2-р хх-ийн 27/

-Г.Мятавын сурагчийн хувийн хэргийн хуулбар /2-р хх-ийн 47-54/

-Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын М.Лхагва-Очирын тодорхойлолт /2-р хх-ийн 139/

-Баянхонгор сумын 5-р багийн Засаг даргын Б.Очирхуягын тодорхойлолт

-Жинст сумын 4-р багийн Засаг даргын М.Лхагва-Очирын тодорхойлолт

-Э.Баярсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

-Г.Мятавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

-Б.Очирхуягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

-М.Лхагва-Очирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

-С.Тунгалагын Цагдаагийн газарт гаргасан хохирол, гомдолгүй гэх хүсэлт

Шүүгдэгч Э.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: Баянхонгор сумын 6-2-4 тоот хашааны гаднаас мустанг-5 маркийн 150 мотортой мотоциклийг  2016 оны 08 сарын 07-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Б.Очирхуяг, Г.Мятав нартай бүлэглэн хулгайлсан. Ингэж хулгай хийхэд Баянхонгор сумын 5-22-7 тоотод Очирхуягын гэрт хоол хийж идээд байж байтал гадаа мотоцикль ирээд зогсож байгаа чимээ гарахад Очирхуяг гэрээс гарч яваад буцаж орж ирэхдээ хойд гудамжинд гайгүй мотоцикль ирээд зогсчихлоо гэсэн. Тэгээд бид  нар ярьж байгаад хулгай хийхээр болоод би гудамжны үзүүрт хүн харж үлдээд, тэр хоёр яваад Мятав хөтөлсөн, Очирхуяг араас нь түрсэн ирсэн.

Баянхонгор сумын 7-18-3 тоот хашааны гаднаас мустанг-5 маркийн 200 мотортой мотоциклийг 2016 оны 08 сарын 13-ны орой Очирхуягын гэрт Мятав, Лхагва-Очир бид нар байж байгаад хулгай хийхээр тохирсон. Хөх толгой орчмоор явж байгаад 7-18-3 тоот хашааны үүдэнд нэг мотоцикль байсныг авсан.

Дахин мотоцикль хулгай хийхээр болж хулгайлсан мотоциклийг гэрийн гадаа юмаар бүтээж тавиад дөрөвүүлээ гарч Баянхонгор сумын 5-5-24 тоот хашаанаас мустанг-5 маркийн 150 мотортой мотоциклийг 2016 оны 08 сарын 13-ны өдрийн шөнө бас хулгайлсан. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, бусдад учруулсан хохиролоо барагдуулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-138/

Шүүгдэгч Г.Мятавын мөрдөн байцаалтад өгсөн: Баянхонгор сумын 6-2-4 тоот хашааны гаднаас мустанг-5 маркийн мотоциклийг  2016 оны 08 сарын 07-ны өдрийн орой 24 цагийн орчим Б.Очирхуяг, Э.Баярсайхан нартай бүлэглэн хулгайлсан. Ингэж хулгай хийхэд Баянхонгор сумын 5-22-7 тоотод Очирхуягын гэрт хоол хийж идээд байж байтал гадаа мотоцикль ирээд зогсож байгаа чимээ гарахад Очирхуяг гэрээс гарч яваад буцаж орж ирэхдээ хойд гудамжинд гайгүй мотоцикль ирээд зогсчихлоо гэсэн. Тэгээд бид  нар ярьж байгаад хулгай хийхээр болоод Э.Баярсайхан гудамжны үзүүрт хүн харж үлдээд, Очирхуяг бид 2 мотоцикль дээр ирээд би арааг нь салгаж байгаад гарнаас нь түрж араас нь Очирхуяг түрж гудамжны үзүүрт ирэхэд Баярсайхан ирээд утсыг нь тасдаж асаагаад бид 3 сундлаад явсан.

Баянхонгор сумын 7-18-3 тоот хашааны гаднаас мустанг-5 маркийн 200 мотортой мотоциклийг 2016 оны 08 сарын 13-ны орой Очирхуягын гэрт Баярсайхан, Лхагва-Очир бид нар байж байгаад хулгай хийхээр тохирсон. Хөх толгой орчмоор явж байгаад 7-18-3 тоот хашааны үүдэнд нэг мотоцикль байсныг авхаар болж Баярсайхан гудамжны үзүүрт хүн харж үлдээд Лхагва-Очир бид 2 очиж авчирхад Баярсайхан асаагаад бид 3 сундалж Очирхуягын гадаа ирээд бүтээж тавьсан.  

Дахин мотоцикль хулгай хийхээр болж Баянхонгор сумын 5-5-24 тоот хашаанаас мустанг-5 маркийн 150 мотортой мотоциклийг 2016 оны 08 сарын 13-ны өдрийн шөнө бас хулгайлсан. Лхагва-Очир, Очирхуяг нар хашаанд орж, Баярсайхан бид 2 гудамжны үзүүрт хүн хархаар тохирч хулгай хийсэн. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, бусдад учруулсан хохиролоо барагдуулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-154/

Шүүгдэгч Б.Очирхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний хувьд М.Лхагва-Очир, Г.Мятав, Э.Баярсайхан нартай бүлэглэн 3 тооны мотоцикль хулгайлсан хэргийг үйлдсэнгээ хүлээн зөвшөөрч байна.

2016 оны 8 дугаар сарын 7-ны орой Г.Мятав, Э.Баярсайхан нар нь Баянхонгор сумын 5 дугаар баг 22 дугаар гудамж 8 тоотод байдаг манай гэрт ирсэн юм. Бид нар юм яриад сууж байтал мотоцикль ирж байгаа чимээ гарахаар нь би гэрээс гараад харсан чинь манай гэрийн арын гудамжинд нэг мотоцикль ирээд зогсож байсан. Тэгэхээр нь би ороод манай арын гудамжинд мотоцикль байна гэхэд Баярсайхан нь очиж хулгайлж авая гээд Мятав бид гурав 6-2-4 тоот хашааны өмнөөс Мустанг-5 маркийн мотоцикль байсаныг Баярсайхан нь хашааны буланд үлдээд цааш Мятав бид 2 явж Мятав нь уг мотоциклийн гараас нь түрж би араас нь түрээд Баярсайхан дээр ирээд мотоциклийг Баярсайхан асаагаад бид 3 сундалж явсан.

2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манайд Г.Мятав, М.Лхагва-Очир, Э.Баярсайхан нар нь ирсэн. Тэгээд мотоцикль хулгай хийхээр ярилцсан. ...М.Лхагва-Очир нь Мустанг-5 маркийн 200 мотортой мотоциклийг унаад ирсэн. Тэгэхэд тэр мотоциклийг жижиг Хөх толгойн хавиас авсан гэж байсан. Тэгээд бид нар гэрийн гадаа тамхи татаж байгаад дахиж мотоцикль хулгай хийхээр болж дөрөвүүлээ гарсан...

Тэгээд Лхагва-Очир бид 2 хамт явсан. Харин Мятав, Баярсайхан нар нь нарийн гудамжны ард зогсож байгаад Баянхонгор сумын 5-5-24 тоот хашааны дотор байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн 150 мотортой мотоциклийг авая гээд М.Лхагва-Очир бид 2 ороод би гарнаас нь түрж Лхагва-Очир араас нь түрж хашаанаас гаргаад асааж манайд ирсэн. Мятав, Баярсайхан нар нь ирээгүй байсан учир залгаад дуудсан. Мотоцикль хулгайсан гэмт хэргийг Г.Мятав, М.Лхагва-Очир, Э.Баярсайхан нарын хамтаар бүлэглэн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн хэргээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй бусдад учруулсан хохиролоо барагдуулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-165/

Шүүгдэгч М.Лхагва-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн:         

2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Очирхуяг, Баярсайхан нар нь ирсэн. Тэгээд орой уулзаж заавал мотоцикль олж Хужрын гол  явна гэсэн. Мятав миний хувцас сольсон гудамж руу уруудсанаа буцаж ирээд энд нэг мотоцикль байна гэхэд Баярсайхан нь Мятаваа аваад моносын үүдэн дээр очоод Лхагва-Очирт унуулаад Очирхуягынд оч гэсэн. Моносын үүдэн дээр очиход Мятав нь Мустанг-5 маркийн 200 мотортой мотоциклийг унаад ирсэн. Тэгээд би унаж яваад Очирхуягынд очсон. Мятав Баярсайханыг олоод ирнэ гээд үлдсэн. Тэгээд Очирхуягынд дөрөвүүлээ байж байгаад дахин гарсан...

Тэгээд нэг гудамжны нарийн дээр ирэхэд Баярсайхан нь Очирхуягыг энд нэг мотоцикль байна. Чи чаддаг юм бол ороод түрээд гараад ир гэхэд Очирхуягтай хамт би явж хашаанд орж 2 машины дунд байсан мотоциклийг хулгайлсан. Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй бусдад учруулсан хохиролоо барагдуулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-172/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрхтэй юм. 

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав, М.Лхагва-Очир нарыг давтан бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.      

Шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав, М.Лхагва-Очир нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байна.

Шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав  нарыг урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Баярсайханыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Очирхуягыг 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мятавыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэж байсан, шүүгдэгч М.Лхагва-Очирыг урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав, М.Лхагва-Очир нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял шийтгэл оногдуулаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав М.Лхагва-Очир нар нь урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоол, 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолуудаар гэм буруутайд тооцогдож ял шийтгэгдсэн байх боловч 2016 оны 08 сарын 07-ны өдөр, 2016 оны 08 сарын 13-ны өдрүүдэд тухайн гэмт хэрэгүүдийг тус тус үйлдсэн, шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасныг журамлан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дэгнэлээ.

Шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав М.Лхагва-Очир нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав, М.Лхагва-Очир нар нь  цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Г.Мятавын эзэмшлийн скай маркийн гар утасыг, шүүгдэгч Э.Баярсайханы эзэмшлийн хаммер маркийн гар утасыг, шүүгдэгч Б.Очирхуягын эзэмшлийн самсунг галакси эйс маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг, шүүгдэгч М.Лхагва-Очирын өмчлөлийн 1 толгой адууг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Сартуул овогт Эрдэнэчимэгийн Баярсайхан, Гарангив овогт Болдын Очирхуяг, Боржигон овогт Ганбаатарын Мятав, Боржигин овогт Мөнхбатын Лхагва-Очир нарыг давтан бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярсайхан, Г.Мятав, Б.Очирхуяг, М.Лхагва-Очир нарыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57,3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Очирхуягт Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих хүнд ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг гурван жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.Баярсайханд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих хүнд ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Мятавт Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих хүнд ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч М.Лхагва-Очирт Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих хүнд ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярсайханд оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Мятавт оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Очирхуягт оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Лхагва-Очирт оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярсайханд оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж гурван жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Мятавт оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж гурван жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Очирхуягт оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж гурван жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Лхагва-Очирт оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав, М.Лхагва-Очир нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав, М.Лхагва-Очир нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Мятавын эзэмшлийн скай маркийн гар утасыг, шүүгдэгч Э.Баярсайханы эзэмшлийн хаммер маркийн гар утасыг, шүүгдэгч Б.Очирхуягын эзэмшлийн самсунг галакси эйс маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг, шүүгдэгч М.Лхагва-Очирын өмчлөлийн 1 толгой адууг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 249 дугаар зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Баярсайхан, Б.Очирхуяг, Г.Мятав, М.Лхагва-Очир нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ