| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/04030/и |
| Дугаар | 101/ШШ2021/00774 |
| Огноо | 2021-03-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2021/00774
| 2021 03 11 | 101/ШШ2021/00774
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ч /-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 65 410 489 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, хариуцагч Ц.Ч , хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Төмөр каркас нийлүүлэх гэрээ” 2015 оны 07 сарын 20-ны өдөр “Э ” ХХК болон иргэн Ц.Ч нарын хооронд байгуулагдсан. Энэхүү гэрээний дагуу “Э ” ХХК ажил үүргээ гүйцэтгэсэн. Төмөр каркас нийлүүлэх гэрээг байгуулахдаа өөрийн ажилтныхаа нэрээр байгуулж, “Э ” XXК-ийн нэрийг оруулж гэрээг байгуулсан боловч компанийн тамга тэмдгээ дараагүй байсан учир аргагүйн эрхэнд ажилтан Ж.Ж ын нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 03 сарын 31-ний өдөр 101/ШШ2020/01061 тоот шийдвэр гарч нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрхгүй этгээд гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан бөгөөд шүүх 01061 тоот шийдвэрийг хэвээр үлдээж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1434 тоот магадлал гарсан. Магадлалд Ж.Ж гэдэг хүн нэхэмжлэгч биш байна, харин “Э ” ХХК буюу түүнийг төлөөлж Ц.Б нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн. Хариуцагч Ц.Ч ын зүгээс төлбөрийг Ж.Ж д төлөхгүй, харин “Э ” ХХК-аас нэхэмжилбэл төлнө гэж хүлээн зөвшөөрсөн агуулга яригдсан хүчин төгөлдөр шийдвэртэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нотлох баримт авагдсан. Өнөөдрийн маргааны хувьд гэрээний үлдэгдэл 65 410 489 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажлыг гүйцэтгэх явцдаа 42 000 000 төгрөг, 44 000 000 төгрөг авсан, үлдэгдэл 65 410 489 төгрөгийг Ц.Ч төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжсэн, хариуцагч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой. Хариуцагчийн татгалзлыг нотолсон баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Үүрэг шилжсэн талаар баримт байхгүй. Үүрэг шилжүүлж байгаа тохиолдолд бичгийн хэлбэрээр хийгдсэн байх ёстой. Үүрэг гүйцэтгүүлэх тухай асуудлыг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3-т “Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна” гэж заасан. Гуравдагч этгээд буюу “А ” ХХК-аар үүргийг гүйцэтгүүлэх гэсэн боловч гуравдагч этгээд үүргээ гүйцэтгээгүй учраас тус заалтын дагуу үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Тодруулбал “А ” ХХК-ийг хариуцлагад татах зохицуулалт хуульд байхгүй. Хууль бус орон сууц захиалгын гэрээ хийсэн. Нэхэмжлэгч тал тийм захиалга өгөөгүй, “А ” ХХК-д ямар нэгэн мөнгө төлөөгүй, тус компанитай ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй, дүр үзүүлсэн үүргийн гүйцэтгэл байсан, гүйцэтгэгдээгүй. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүрэг гүйцэтгээгүй гэдгээ хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн. “А ” ХХК-аар үүрэг гүйцэтгүүлэх ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. “А ” ХХК-ийн өгье гэсэн зүйлийг авъя гэсэн болохоос эрх зүйн харилцаанд ороогүй. Хариуцагчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэж ярьж байна. Ц.Ч өөрийн нэр дээр захиалсан орон сууцны гэрээгээ Ц.Б гийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт байхгүй. Гэрээний үүргийн үндсэн хариуцагч болох Ц.Ч хариуцах ёстой гэж гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байна. Гэрээнд нэг тал нь тодорхой үүрэг гүйцэтгээд нөгөө тал үнийг төлөхөөр заасан. “А ” ХХК-ийн Ц.Ч ад өгөх ёстой авлага хэрэгжээгүй. Төлөөгүй үнийн дүн 65 410 489 төгрөг. Үүнийг үгүйсгэсэн баримт байхгүй тул төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа учраас хариуцагчаас 65 410 489 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Миний бие Ц.Ч нь “Э ” ХХК-тай гэрээ байгуулж харилцан тохиролцож авто худалдааны цогцолборт автомашин угаалгын газар байгуулсан. Уг ажлын нийт үнэ 151 410 489 төгрөг. Дээрхи барилгын үнийн дүнгээс тухайн үед “Э ” ХХК-ийн захирал Ц.Б бетон зуурмаг хэрэгтэй байна гээд 42 000 000 төгрөгийн бетон зуурмаг авсан. Ингээд нийт үнийн дүнгээс үлдэгдэл болох 109 410 489 төгрөгт миний бие “Э ” ХХК-ийн захирал Ц.Б тай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Цоглог хотхоны 57 м.кв 2 өрөө байрыг автомашины зогсоолын хамт өгсөн. Гэвч хэсэг хугацааны дараа Ц.Б надтай уулзаж найз нь СУИС-ын хажууд байгаа байрыг чинь авъя, тэнд үйл ажиллагаа явуулах гэсэн юм гэж гуйсан. Ингээд миний бие Ц.Б тай тохиролцож “А ” ХХК-д ажил үйлчилгээ төлбөрт нь гэрээ хийж авсан байсан “Централ апартмент” хотхоны 72 м.кв, 45 м.кв хоёр ширхэг байрныхаа 45 м.кв, 120 510 000 төгрөгийн үнэлгээтэй байрыг “Э ” ХХК-ийн захирал Ц.Б д албан ёсоор захиалан бариулах гэрээг “А ” ХХК-тай хийлгүүлж 45 м.кв байр зарагдаж байгааг тайлбарлаж хүлээлгэж өгсөн. 1 жил гаруй хугацаанд “Э ” XXК уг байранд үйл ажиллагаа явуулж байтал “А ” ХХК-ийн зүгээс “Э ” XXК-д санал тавьж харилцан тохиролцож бартер солилцоогоор уг байрыг нь авч Япон улсаас импортоор орж ирсэн Делика, Приус маркийн машинуудыг өгсөн байдаг. “А ” ХХК-ийн зүгээс байрны зөрүү төлбөрт Ц.Б д Howo ачааны автомашин, бетон зуурмаг, газар гэх мэт олон зүйлийг санал болгоход Ц.Б очиж үзээд өөр зүйл юу байна санал болгоорой гээд явсан байдаг. Ц.Б шүүхэд гомдол гаргаж надаас нэхэмжилж байгаа талаар “А ” ХХК-ийн захирал Ц.Магалжавтай очиж уулзахад компанийн зүгээс албан ёсны тайлбар шүүхэд өгч байсан. 2020 оны 08 сарын 29-ний өдөр Ц.Б дахин шүүхэд гомдол гаргаж надаас нэхэмжлээд байгаа талаар “А ” ХХК-ийн захирал Ц.Магалжавтай уулзаад Ц.Б д өр төлбөрийг нь танайх барагдуулах ёстойг хэлэхэд Ц.Б руу залгаж Рапид хорооллын граж, үлдсэн зөрүү мөнгөнд бетон зуурмаг өгч болно, эсвэл Богд Ар хорооллын 60 м.кв байрыг 1 м.кв-ыг 1 500 000 төгрөгт бодоод харилцан тохиролцоод төлбөрөө дуусгая гэж ярьсан. Миний бие “Э ” ХХК-ийн захирал Ц.Б д угаалгын газрын барилгын төлбөрийг бүрэн барагдуулж албан ёсоор 45 м.кв байрыг хүлээлгэн өгсөн. Ц.Б хүлээж авсан байраа өөрөө захиран зарцуулж “А ” ХХК-тай харилцан тохиролцож бартер солилцоогоор худалдаж оронд нь хоёр ширхэг автомашин авч наймаа хийсэн. Өмнө нь Ж.Ж гэдэг хүн нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн үед үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал яригдсан. Шүүх хуралдаанд “Э ” ХХК-ийн захирал Ц.Б үүнтэй холбоотой гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Хариуцагч Ц.Ч нь үлдэгдэл төлбөртөө нэхэмжлэгч Ц.Б тай тохиролцоод “А ” ХХК-аас авахаар болсон орон сууцуудаасаа 1 орон сууцыг нь Ц.Б д өгөхөөр болж “А ” ХХК зөвшөөрч Ц.Б , “А ” ХХК нарын хооронд орон сууц захиалах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу Ц.Б эзэмшиж, өмчилбөл зохих орон сууцандаа 1 жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байтал орон сууцны өмчлөлийн асуудал яригдаж, банкны зээлтэй холбоотойгоор эргэлзээтэй болсон учраас “А ” ХХК-аас өөр төлбөр төлөхийг шаардаж, түүний дагуу тээврийн хэрэгсэл, бараа материал шилжүүлсэн. Үлдсэн төлбөрт өөр өөр зүйлүүдийг санал болгосон харилцаа “А ” ХХК, Ц.Б нарын хооронд үүссэнийг Ж.Ж ын нэхэмжлэлтэй хэрэгт Ц.Б гийн гэрчээр өгсөн мэдүүлгээс гадна “А ” ХХК-ийн өгсөн тайлбар, тодорхойлолт, Ц.Б гийн өөрийн гаргаж өгсөн орон сууц захиалах гэрээ, хэлцлээр нотлогдоно. Үүргийн гүйцэтгэл солигдсон учраас үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Миний хувьд төлбөр төлөх учир байхгүй. Харин Ц.Б “А ” ХХК нарын хооронд төлбөрийн үлдэгдэл байгаа гэдэг татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд хүсэлт гаргаж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч татгалзлаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тайлбар үндэслэлгүй юм. Үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэдгээ өөрөө нотолж байна. Хариуцагч Ц.Ч “Э ” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдэг талаар маргахгүй. Төлбөрийн үлдэгдэл төлөх үүрэг “А ” ХХК-д шилжсэнээр дуусгавар болсон гэдгийг тодорхой хэлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан үндэслэл биш. “А ” ХХК-ийн зүгээс Ц.Б тай тохиролцсоны дагуу төлбөрийг нь барагдуулах талаар санаа тавьж олон зүйл санал болгож харилцан санал солилцож байгаа. Ийм байтал иргэн Ц.Б нь шүүхэд гомдол гаргаж надаас нэхэмжилж чирэгдүүлсээр байгаад миний бие гомдолтой байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч Ц.Ч ад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 65 410 489 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэн Ц.Ч болон “Э ” ХХК нь 2015 оны 07 сарын 20-ны өдөр “Төмөр каркас нийлүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр иргэн Ц.Ч нь машин угаалгын 30х17х5 хэмжээтэй барилгын каркас захиалан бариулах, “Э ” ХХК нь төмөр каркасыг элсний цэвэрлэгээний машинаар зэвийг цэвэрлэж, суурь грунт будгаар будаж нийлүүлэх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч буюу иргэн Ц.Ч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байх бөгөөд тус гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй. /хх-11/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээг тодорхой төрлийн эд хөрөнгө буюу төмөр каркасыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх агуулга бүхий гэрээний хэлбэрээр нэрлэсэн байх боловч уг гэрээнд дурдсан талуудын тохиролцооноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь гэрээнд заасны дагуу автомашин угаалгын барилгын төмөр каркасыг үйлдвэрт үйлдвэрлэн захиалагч буюу Ц.Ч ад нийлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ц.Ч нь гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан болон тухайн ажлын тоо хэмжээ, чанарын талаар маргаагүй.
Зохигчдын хооронд 2015 оны 07 сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 1.2-т автомашин угаалгын барилгын ажлын хөлсийг 145 641 841 төгрөг гэж тохирсон байх боловч гүйцэтгэлээр ажлын хөлс нь нийт 151 410 489 төгрөг болсон нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ төлбөл зохих төлбөрөөс 42 000 000 төгрөгийн бетон зуурмагийг нэхэмжлэгчид өгч, үлдэгдэл 109 410 489 төгрөгт “А ” ХХК-аас авлагад тооцон авахаар тохирсон 120 510 000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг өгөхөөр тохиролцсоны дагуу “Э ” ХХК-ийн захирал Ц.Б нь “А ” ХХК-тай гэрээ байгуулан, тухайн орон сууцыг шилжүүлэн авснаар төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ц.Ч нь “А ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг эзэмшигч байсан бөгөөд өөрт ногдох хувьцааг компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт шилжүүлэн, хувьцааны төлбөр болон компаниас авах авлагад нийт 243 663 000 төгрөгийг авах тооцоотой байсан, өөрийн авлагад “А ” ХХК-ийн барьсан орон сууцнаас 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 72 м.кв талбайтай 3 өрөө орон сууц авахаар харилцан тохиролцсон болох нь хариуцагчийн тайлбар, “А ” ХХК-ийн тайлбар, гэрч Ц.Магалжав, З.Эрдэнэбат нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Ц.Ч нь 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг “Э ” ХХК-ийн захирал Ц.Б д төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцож, түүний хүсэлтийн дагуу “А ” ХХК, Ц.Б нар 2018 оны 01 сарын 16-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан, Ц.Б нь тухайн орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн ашиглаж байсан боловч “А ” ХХК нь банкны зээлийн үүрэгт орон сууцыг хураалгасан тул “А ” ХХК нь орон сууцны тооцоонд 2018 онд Делика автомашиныг 27 000 000 төгрөг, Приус 30 автомашиныг 17 000 000 төгрөгөөр тооцон “Э ” ХХК-ийн захирал Ц.Б д шилжүүлэн өгсөн байна.
Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Б мөн болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна. “Э ” ХХК-ийн захирал Ц.Б “А ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан болон Делика автомашиныг 27 000 000 төгрөг, Приус 30 автомашиныг 17 000 000 төгрөгөөр тус тус тооцон шилжүүлэн авсан талаар нэхэмжлэгч маргаагүй.
Хариуцагч Ц.Ч нь нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн захирал Ц.Б нь 120 510 000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг “А ” ХХК-тай гэрээ байгуулан, тухайн орон сууцыг шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар төлбөр төлөх үүргийг сольж түүний нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үүрэг дуусгавар болсон гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар заасан бөгөөд хариуцагч Ц.Ч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үүрэгт орон сууц шилжүүлэн өгөхөөр тохирч өмнөх үүргийг өөр үүргээр солих тохиролцоо хийгдсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлд зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахааргүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор заасан бөгөөд хариуцагч Ц.Ч нь төлбөр төлөх үүргээ орон сууц шилжүүлэн өгөх үүрэг болгон сольж тус үүргийг “А ” ХХК буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.
Хууль буюу гэрээнд заасан үүргийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж буй хөрөнгө нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө байх ёстой бөгөөд хариуцагч Ц.Ч ын “А ” ХХК-аас авах авлагад тооцон шилжүүлсэн орон сууцыг хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж нэхэмжлэгч “Э ” ХХК, тус компанийн захирал Ц.Б гийн өмчлөлд шилжүүлээгүй байхад тухайн орон сууцыг “А ” ХХК-ийн банкны зээлийн барьцаанд хураалгасан байдлаас дүгнэхэд хариуцагч Ц:Чинбатын төлбөрийн үүрэг сольж шилжүүлсэн орон сууц нь эрхийн зөрчилтэй байсан гэж үзнэ.
Хэргийн үйл баримтаар “А ” ХХК нь нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн захирал Ц.Б тай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан, гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэх боломжгүй болж, нэхэмжлэгчид 2 автомашин шилжүүлсэн нь тогтоогдож байх боловч “А ” ХХК нь хариуцагч Ц.Ч ын ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх үүргийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь “А ” ХХК нь хариуцагч Ц.Ч ын хүсэлтийн дагуу түүнд хувьцааны төлбөрийг шилжүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн захирал Ц.Б тай гэрээ байгуулсан, тодорхой эд хөрөнгө шилжүүлсэн үйл баримт байгаа боловч “А ” ХХК-ийг “Э ” ХХК-ийн өмнө ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэг хүлээсэн этгээд гэж үзэхгүй.
Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болж хэлцэл хийгддэг бөгөөд “А ” ХХК нь нэхэмжлэгч “Э ” ХХК-д хариуцагч Ц.Ч ын төлөх төлбөрийг төлөх хүсэл зоригоо илэрхийлэн, түүний үүргийг дуусгавар болгон өөрийн компанийн нэр дээр үүргийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь 42 000 000 төгрөгийн бетон зуурмаг, Делика автомашиныг 27 000 000 төгрөгөөр, Приус 30 автомашиныг 17 000 000 төгрөгөөр тооцон авсныг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2015 оны 07 сарын 20-ны өдрийн гэрээний дагуу Ц.Ч аас авах төлбөрт тооцож, төлбөрийн үлдэгдэл 65 410 489 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3-т зааснаар гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцах бөгөөд хариуцагч Ц.Ч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй тул гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Ч аас 2015 оны 07 сарын 20-ны өдөр байгуулсан “Төмөр каркас нийлүүлэх гэрээ”-ний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 65 410 489 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ч аас 65 410 489 /жаран таван сая дөрвөн зуун арван мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 485 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР