| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0135/э |
| Дугаар | 2024/ШЦТ/132 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма лж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хавхчин овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2421000000099 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Дорнод ******* ******* ******* *******” ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, 2023 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Хавхчин овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнод ******* ******* ******* *******” ******* , буюу нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 460 дугаартай “үндсэн хөрөнгө акталж данснаас хасах зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор актлагдсан ТП-35у зуухнаас гаргасан 5 ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг журмын дагуу борлуулж, мөнгийг орлогод албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэлгүй тухайн “агаар халаагч куб” труба төмрийг “Бараа материал гаргах зөвшөөрлийн” хуудсаар гаргаж, , нарт 1 ширхгийг нь тус бүр 800,000 төгрөгөөр, д 1 ширхгийг нь 700,000 төгрөгөөр тус тус зарж борлуулан, нийт 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг, 1 ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг өөрөө үнэ төлбөргүй авч, бэлэн мөнгийн болон эд хөрөнгийн давуу байдлыг өөртөө бий болгосон,
мөн тус компанийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч ТП-35у зуухнаас гарсан 1 ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг үнэ төлбөргүй өгч, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, 5,968,500 /таван сая есөн зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Хавхчин овогт ******* ******* нь “Дорнод ******* ******* ******* *******” ******* , буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 460 дугаартай “Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор актлагдсан ТП-35У зуухнаас гаргасан 5 ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг журмын дагуу борлуулж, мөнгийг орлогод албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэлгүй өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд гурван ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг “Бараа материал гаргах зөвшөөрлийн” хуудсаар гаргаж , , нарт 2,300,000 төгрөгөөр зарж, нэг ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг үнэ төлбөргүй өгч, мөн нэг ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг өөртөө үнэ төлбөргүй авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, 5,968,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч “...Компанийн өмч хамгаалах зөвлөлөөс төрийн өмчийн бодлого зохицуулах газраас ирүүлсэн актлах эд хөрөнгийн тогтоолын дагуу зарах эсвэл устгах дуудлага худалдаагаар худалдах зэрэг чиглэлийн дагуу хуралдаад акталсан хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлэдэг. Агаар халаагч кубийн хувьд иргэн, аж ахуй нэгж байгууллага болон ыг хүссэн хүн өргөдөл хүсэлтээ бичиж өгч гүйцэтгэх захирлаар цохуулж ийн ******* шийдвэрлэдэг. Санхүү бүртгэлийн хэлтсээс тус агаар халаагч кубийн үнийг тогтооход оролцдоггүй. хэлтсээс тухайн агаар халаагч кубийн үнийг тогтоодог. Агаар халаагч кубийг зарсан мөнгийг ХААН банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк зэрэг арилжааны банкин дахь “Дорнод ******* ******* ******* *******” ******* байгууллагын данс руу шилжүүлэх асуудал нь нээлттэй байдаг. Мөн бэлнээр баримт бичүүлж авна гэвэл авч байгаа хүн өөрөө мөнгөө барьж очиж тушаагаад баримт бичүүлж авч болдог. ...”Дорнод ******* ******* ******* *******” ******* тухайн үеийн нэршлээр хангамж ******* аас авсан 800,000 төгрөг, аас авсан 800,000 төгрөг, аас авсан 700,000 төгрөгийг өөр дээрээ бэлнээр ямар ч шаардлага байхгүй. ...Байгууллагын акталсан эд хөрөнгийг зарж борлуулсан орлогыг байгууллагын арилжааны банкны дансанд болон кассад тушаах ёстой байдаг. Манай байгууллагын зүгээс хаягдал төмөр борлуулсан бол мөнгө нь байгууллагын дансанд тушаагдсан байх ёстой. ...Манай байгууллагын зүгээс *******аас 5,968,500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/,
гэрч “...”Дорнод ******* ******* ******* *******” хувьцаат компанийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дугаартай тогтоолын хавсралтад “Дорнод ******* ******* ******* *******” ******* дүрмийг баталсан байх бөгөөд уг дүрмийн 9 дэх хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтныг тодорхойлж өгсөн байх ба 9.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн , гишүүд, гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, Санхүү бүртгэлийн /ерөнхий нягтлан бодогч/, инженерийн албаны , Захиргаа удирдлагын , ийн , Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байх ба одоогийн Төлөвлөлт ******* нь компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарах юм. ******* нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “Дорнод ******* ******* ******* *******” ******* ар томилогдож одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Төлөвлөлт гэсэн нэршилтэй болсон юм. Энэхүү “Дорнод ******* ******* ******* *******” хувьцаат компанийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дугаартай тогтоолын хавсралтад заасан “Дорнод ******* ******* ******* *******” ******* дүрэм нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67/,
гэрч “...******* тай уулзаж уур халаагч куб трубаг найз т авч өгөх гэж байгаа юм аа гэж хэлсэн. Хэдэн төгрөг болох уу гэж асуухад 1,000,000 төгрөг болно гэж хэлсэн. ******* надаас 1,000,000 төгрөгийг бэлнээр авчихаад санхүүгийн баримт бичиж өгөөгүй. Болох үед нь би чамд хэлнэ гэж хэлсэн. Надаас мөнгөө бэлнээр авчихаад цаанаа тавиад үлдсэн. Өрөөнд нь өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/,
гэрч ын “...Миний бие 2023 оны 03 дугаар сард ******* тай уулзаад “хаягдал уурын халаагч куб трубаг хувийн хэрэгцээндээ авъя” гэж хүсэлт тавьсан чинь “хүсэлтээ бичээд өгчих” гэж хэлсэн. Би хүсэлтээ бичиж өгөөд урд талын кибер гэх ломбардад эхнэрийн ээмэг, бөгж, гинжийг барьцаанд тавьж 1,000,000 төгрөгийг гаргуулж аваад өөрийн найз тус станцын дулааны хэсэгт байх д өгсөн. Уурын халаагч куб труба 1 ширхгийн үнийг 1,000,000 төгрөг байна гэж надад хэлсэн болохоор би 1,000,000 төгрөг өгөхөөр болсон. Би анх ар дамжуулан ******* д тухайн куб трубаг авхуулахаар хэлүүлж байсан. Тухайн куб труба нь ажилчид бид нарт олдоод байдаггүй зүйл байсан. Мөнгө өгснөөс 7 хоногийн дараа гэж санаж байна. Жолооч ах болон кранчин Сүх-Очир нар кран болон камазтай ирээд манай аавын хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108/,
гэрч ы “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас актлагдсан уур халаагч куб трубаг борлуулсан, авч гарна гэж надаар зуруулсан. Миний бие тухайн уур халаагч куб трубанаас нэг ширхгийг хамаатны ах д авч өгсөн. нь Дорнод аймгийн Баяндун суманд амьдардаг хүн байдаг. Би ******* д нэг ширхэг уур халаагч уурын трубаг манай аавын хашаанд буюу Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Төвийн 1-1 тоотод буулгаад өг гэж хэлсэн. Уур халаагч куб трубаг 700,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийг нь хаанаас тогтоодог вэ гэдгийг мэдэхгүй байна. ******* ас уур халаагч куб труба ямар үнэтэй зарагддаг вэ гэж асуусан чинь 700,000 /долоон зуун мянган /төгрөгөөр борлуулдаг гэж надад хэлж байсан. Би хамаатны ах аас бэлнээр 700,000 төгрөг 2022 онд авч байсан. Уур халаагч куб трубаг надаас хүсэлтэй байгаа талаараа ах 2022 оны 02-03 дугаар сард асууж байгаад мөнгөө тухайн үед уулзаж байхдаа өгч байсан. Тухайн мөнгийг би ахаас аваад хувьдаа хэрэглэж байгаад куб гаргах үед ******* д 700,000 төгрөг бэлнээр өгч байсан. Би өөрөө ******* даргын өрөөнд очоод тухайн мөнгийг бэлнээр нь куб төмрийн мөнгө гэж хэлж өгсөн. Манай байгууллагын хангамж ******* нь уур халаагч куб трубаны мөнгийг өөр дээрээ ажлын байрны тодорхойлолттой хүн бишээ. Уур халаагч куб труба төмрийг авч байгаа иргэн байгууллагын арилжааны данснуудад болон кассад бэлнээр тушаах ёстой байдаг. ******* дээр тухайн уур халаагч куб трубаны мөнгийг цуглуулж байна гэхээр нь өгсөн юм аа. Тухайн үед би болон манай ах хүсэлт бичиж өгөөгүй. ...Иргэн болон хуулийн этгээд байгууллагын ажилчид куб труба бүхий төмрийг авч байгаа тохиолдолд байгууллагын дансанд болон байгууллагын арилжааны банкны данс руу шилжүүлэх ёстой байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/,
гэрч Д.ын “...2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр станцын зүүн талд хаягдал төмрийн газраас 5 ширхэг агаар халаагч куб ачсан. Тухайн үед ******* “ач” гэж хэлээд хаана хаана буулгахыг мөн адил хэлж зааж өгсөн. Краны жолооч бид хоёр тус 6 ширхэг уурын халаагч куб трубаг ачиж гарсан бөгөөд эхлээд үндсэн хөрөнгийн нягтлан бодогч хашаанд буюу сумын 6 дугаар баг Буйр хороололд 1 ширхгийг буулгасан. Манай байгууллагын ажилтан цахилгааны хэсгийн мастер ын зааж өгсөн хашаанд 1 ширхэг уур халаагч куб трубаг буулгасан. Тэндээсээ баруун тийшээ Зангиат хороололд хими трубины цехийн ажилтан ын хашаанд 1 ширхэг агаар халаагч куб трубаг буулгасан. Түүний дараа *******ын хашаанд буюу Хан-Уул хороололд 2 ширхэг уур халаагч куб трубаг буулгасан. Хамгийн сүүлд буюу хашаанд буюу хүмүүсийн хэлж заншсаар баруун дөрвөн замын тэнд байрлах газарт 1 ширхгийг буулгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/,
гэрч “... гарч буй агаар халаагч куб төмрийн үнэлгээг хэлтсээс зах зээлийн үнийг судалж байж тогтоодог байх. нь агаар халаагч кубийг ажилчдад төлбөртэй борлуулж болох бөгөөд мөнгийг байгууллагын кассад болон арилжааны банкны дансанд байршуулж санхүүгийн баримт үйлдэх ёстой байдаг. 35 гэж нэрлэдэг зуух нь хэмжээний хувьд намхан өргөн бүтэцтэй 75 зуух нь өндөр нарийхан хэлбэр дүрстэй байдаг бөгөөд 35 зуухнаас 1 болон 2 дугаар үе дээр 5 ширхэг агаар халаагч куб гардаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117/,
гэрч “...Би овогтой уур халаагч куб трубаны 800,000 төгрөгийг бэлнээр авч ******* д өгсөн. Миний бие 1 ширхгийг авч өөрийн хашаанд буюу Дорнод аймгийн сумын 6 дугаар баг Буйр хорооллын 1-4 тоотод буулгасан. Миний бие өргөдлөө бичээд гүйцэтгэх захирал өгсөн. захирал хангамж *******ад миний өргөдлийг цохсоны дагуу үнэ төлбөргүй авсан. Мөнгө төгрөг гэж ******* надад хэлээгүй учраас би мөнгө өгөөгүй. Намайг мөнгө төлнө гэж хэлсэн бол би төлөх байсан. Миний авсан 1 ширхэг агаар халаагч куб труба нь үнэ төлбөргүй зүйл биш ээ. Ер нь тухайн агаар халаагч куб труба нь 700,000-800,000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Яг тогтоосон үнэлгээ бол байхгүй. болон нар мөнгө өгөөд би үнэгүй авсан байж болохгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119, 122-123/,
гэрч ын “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны хавьцаа гэж санаж байна. ******* над руу гар утсаар залгаад “Батбаяраа агаар халаагч куб нэг ширхгийг ав аа, тэгэхдээ илжирч муудсан зүйл их байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд би хэдэн төгрөг тушаах вэ? гэж асуусан чинь 800,000 төгрөг тушаана гэж хэлсэн. Тухайн үед би мөнгө байхгүй байсан учраас эхнэрийнхээ ээмэг бөгжийг ломбардад тавиад мөнгөө бэлнээр нь аваад ******* дээр очсон чинь ” өгчих” гэж хэлсэн. Би “дансанд хийчих юм уу” гэж асуусан чинь “яахав шаардлагатай бол би чамд дараа нь баримтын нэг хувийг нь өгнө” гэж хэлэхээр нь би 800,000 төгрөг бэлнээр нь өгсөн. Мөнгө төгрөг хүлээлцсэн акт үйлдээгүй өнгөрсөн. Дараа нь надад ******* мөнгө тушаасан баримт өгөөгүй, би ч асуугаагүй өнгөрсөн. Тухайн үед намайг кассад тушаачих гэж эсхүл банкинд тушаагаад ир гэж хэлсэн бол би 5 минутын дотор л тушаагаад ирчих байсан. Ер нь бол ойлгомжтой л асуудал шүү дээ. ******* тухайн куб трубаг ад 800,000 төгрөг өгчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133/,
гэрч Г.ын “...Агаар халаагч кубийг иргэд болон манай байгууллагын ажилчид талаар хүсэлт захиргааны хэлтэст гаргаад тухайн хүсэлт нь надад танилцагдаад миний бие тухайн хүсэлттэй танилцаад хуучнаар хэлтэс одоогийн нэршил нь Төлөвлөлт хэлтэст шилжүүлж цохдог. 2023 онд Санхүү бүртгэлийн , цахилгааны цехийн ажилтан , хими трубин цехийн ажилтан Б. үндсэн хөрөнгийн нягтлан бодогч нар агаар халаагч куб хүсэлтээ өгч байсан. ******* агаар халаагч куб хүсэлтээ өгсөн эсэхийг санахгүй байна. ******* миний цохсон хүсэлтээр дүрэм журмын дагуу борлуулах төлбөрийг нь байгууллагын дансанд тушаалгаж баримтыг нь бүрдүүлэх ёстой байдаг. Байгууллага дотроо байгууллагын тохижилт үйлчилгээнд ашиглах зорилгоор дотроо ашиглаж болно. Гадагшаа гаргаж байгаа тохиолдолд заавал борлуулж орлогыг нь байгууллагын дансанд төвлөрүүлэх ёстой байдаг. Агаар халаагч куб нь манай байгууллагын өмч хөрөнгө бөгөөд тухайн ажилчдад зарж борлуулсан гэгдэж байгаа агаар халаагч куб нь бүгд актлагдсан эд хөрөнгө байгаа юм аа. Манай байгууллагын хангамж даргын албан тушаалд агаар халаагч кубийг байгууллагын ажилчдад өгч төлбөрийг нь хувьдаа зарцуулах эрх байдаггүй. Би даргын үйлдлийг сая л мэдэж байна. Тухайн асуудлыг бүртгэлийн мэдэж хяналт тавих ёстой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 460 тоот “Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай” тогтоол /1-р хх-ийн 12-14/, “Дорнод ******* ******* ******* *******” хувьцаат компанийн захирлын тушаалууд, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 69-99, 237-248/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №ТХҮ-124/9309 тоот дүгнэлт /1-р хх-ийн 175-193/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа актлагдсан ТП-35У зуухнаас гаргасан 5 ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг журмын дагуу борлуулж, мөнгийг орлогод албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэлгүй өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд гурван ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг “Бараа материал гаргах зөвшөөрлийн” хуудсаар гаргаж , , нарт 2,300,000 төгрөгөөр зарж, нэг ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг үнэ төлбөргүй өгч, мөн нэг ширхэг “агаар халаагч куб” труба төмрийг өөртөө үнэ төлбөргүй авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, 5,968,500 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас “Дорнод ******* ******* ******* *******” 5,968,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах шатанд шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавхчин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА