| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/86 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2426000000025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд ******* оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, регистрийн дугаар *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овгийн ******* .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “” баарны гадна 2023 оны 12 дугаар сарын 29-ний шөнө хохирогч толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн ухархай ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... ярьсан зүйл бүгд үнэн. Өөрийн буруутай үйлдлээс болж биед нь гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би нүүр рүү нь цохиод нүүр рүү нь хоёр удаа өшиглөсөн. Загарсүрэн гээд манай найз намайг тамхи татъя гээд хамт гарсан. Тэгээд гараад тамхилаад байж байсан чинь нэг залуу найзад нь томроод байна гэсэн. Тэгэхээр нь би учраа олоод уулзчих гэж хэлсэн. Тэгээд тамхи татаад зогсож байхад намайг шаачихлаа гэж хэлсэн. Тэгээд би хараад хэн гэдэг нь харагдахгүй байхаар нь очоод нүүр рүү хүчтэй түлхсэн. Хүчтэй түлхсэн гэж алгадах л юм даа. Тэгээд харсан чинь ах байхаар нь уучлаарай гэж хэлээд буцаад орсон. Тэр үед би арай хэтрүүлчихсэн байна лээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байхад төв бараан захын зүүн талд байрлах “” баар орсон. Баар орсон чинь ******* ганцаараа пиво уугаад сууж байхаар нь хамт суугаад 2.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво 2 ширхгийг *******той хувааж уусан. Тэгээд гаднаас *******ийн найзууд болох танихгүй 3 залуу орж ирсэн. Тэд нартай 1 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. Ууж дуусаад ******* 1 найзтайгаа гараад явсан. Удалгүй орж ирээд ахаа хоёулаа гараад уулзъя гэхээр нь би дагаад *******ийн хамт гарсан чинь намайг нэг удаа баруун хацар руу алгадахаар нь би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь юм хэлэлгүй буцаад орсон. Би араас нь буцаж ороод ширээн дээр хамт сууж байсан чинь өмнө нь уулзаад байсан залуутайгаа дахиад уулзах гээд гадаа гараад буцаж орж ирээд намайг дуудахаар нь би дагаад гарсан чинь дэлгүүрийн ард очоод намайг зодсон. Тэгээд куртикээ авах гээд “” баарны үүдэнд очсон чинь манай том ах ирээд эмнэлэг рүү явсан. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би “” бааранд *******той 2023 оны 11 дүгээр сард танилцаж байсан. Намайг ямар шалтгаанаар зодсоныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед ******* болон *******ийн найзууд байсан. Миний биед зүүн нүдний цөцгий гэмтсэн, мөн эрүүний яс цууралттай байна гэсэн. Би *******ийн тэр найзуудыг танихгүй. Намайг өмнө нь цохиж зодож байсан асуудал байхгүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Тухайн үед *******той явсан найзууд нь намайг зодуулахыг хараад зогсож байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн овогтой нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж үйлчилгээний 120,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн 250,000 төгрөгийн зардал гарсан байна. Нийт 370,000 төгрөгийг гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дугаарын дансанд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаартай дүгнэлт (хх-ийн 17-18 хуудас) зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47, 75, 76 хуудас) зэрэг авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *******ийг Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ж.той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн ухархай ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 370,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа хохирогч толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн ухархай ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч “...Би 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байхад төв бараан захын зүүн талд байрлах “” баар орсон. Баар орсон чинь ******* ганцаараа пиво уугаад сууж байхаар нь хамт суугаад 2.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво 2 ширхгийг *******той хувааж уусан. Тэгээд гаднаас *******ийн найзууд болох танихгүй 3 залуу орж ирсэн. Тэд нартай 1 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. Ууж дуусаад ******* 1 найзтайгаа гараад явсан. Удалгүй орж ирээд ахаа хоёулаа гараад уулзъя гэхээр нь би дагаад *******ийн хамт гарсан чинь намайг нэг удаа баруун хацар руу алгадахаар нь би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь юм хэлэлгүй буцаад орсон. Би араас нь буцаж ороод ширээн дээр хамт сууж байсан чинь өмнө нь уулзаад байсан залуутайгаа дахиад уулзах гээд гадаа гараад буцаж орж ирээд намайг дуудахаар нь би дагаад гарсан чинь дэлгүүрийн ард очоод намайг зодсон. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Намайг ямар шалтгаанаар зодсоныг сайн мэдэхгүй байна. Миний биед зүүн нүдний цөцгий гэмтсэн, мөн эрүүний яс цууралттай байна гэсэн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаартай “...1. биед тархи доргилт, зүүн ухархай ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 17-18 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч *******ийн хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд “...Иргэн овогтой нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж үйлчилгээний 120,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн 250,000 төгрөгийн зардал гарсан байна. Нийт 370,000 төгрөгийг гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дугаарын дансанд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж. нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн төвд үзүүлж, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 370,000 төгрөгийн зардал гарсан болох нь тус эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8235 дугаартай яаралтай тусламжийн хуудас, №12670 дугаартай өвчний түүх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 370,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд “Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул хохирогч Ж. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал болох 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/190, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/64, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/2******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ийг гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар баг дугаар гудамжны ******* тоотод оршин суудаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаагаар хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, .3, .6, .7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, .7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, .8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, .10 дугаар зүйлийн 1, .13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ийг гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 370,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж. гомдолтой, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Ж. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ