Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/00958

 

 

 

 

 

 

 

 

                       2021        03          25   

         101/ШШ2021/00958

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ү ” ХХК /-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Э /,

 

Зээлийн гэрээний үүрэгт 574,671,340.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 “Зээлдэгч “Ү ” ХХК нь “Т ” ХХК-нд 2014 оны 06 сарын 17-ны өдөр 690,000,000 төгрөгний зээл авах хүсэлт гаргасныг банк хүлээн авч, Зээлийн ерөнхий хорооны хурлын 2014 оны 06 сарын 25-ны өдрийн 64/03 дугаартай шийдвэрийн дагуу 2014 оны 07 сарын 10-ны өдрийн 239 дугаартай зээлийн гэрээ байгуулж 690,000,000 төгрөгийг сарын 0,31 хувь, жилийн 3,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийг эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлдэгч “Ү ” ХХК нь зээлийн гэрээний дагуу 690,000,000 төгрөгний зээлийг авсан өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрт 198,436,505.50 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 52,100,568.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,122,408.10 төгрөг, нийт 251,659,482.10 төгрөгийг төлсөн бөгөөд 2020 оны 09 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 491,563,484.50 төгрөг, зээлийн хүү 70,933,076.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,174,768.56 төгрөг, нийт 574,671,340.02 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн зөрчил үүсгэж, зээлдүүлэгчийн удаа дараагийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй “Т ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, компанийн хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж байгаад гомдолтой байна. “Т ” ХХК нь “Ү ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Г.О тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгт Д.Э  өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрхийг Г.О т итгэмжлэл үйлдэн олгосны үндсэн дээр зээлийг олгосон. “Т ” ХХК нь Д.Э тэй 276,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй. Д.Э , Г.О  нар хоорондоо гэрээ байгуулсан юм бол жичдээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. “Т ” ХХК-ийн зүгээс хуульд заасны дагуу хариуцагчаа тоодорхойлох эрхийнхээ хүрээнд гэрээний үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаар тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.Э  нь “Т ” ХХК-тай ямар нэгэн гурвалсан гэрээ байгуулаагүй учраас түүнийг хариуцагчаар татах үндэслэлгүй, хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд “Ү ” ХХК-аас 2014 оны 07 сарын 10-ны өдрийн 239 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 491,563,494.50 төгрөг, зээлийн хүү 70,933,076.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,174,768.56 төгрөг, нийт 574,671,340.02 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 72 дугаар байр, 26 тоот, 18 мкв талбай бүхий /Ү-2205022948/ 1 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, /Ү13311/ Их Монгол Улсын гудамж 104 дүгээр байр, 19 тоот, 73.44 мкв талбай бүхий /Ү2204027276/ 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 27/1 дүгээр байр 903 тоот, 50.84 мкв талбай бүхий /Ү2204055400/ 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол АОС-ны Б хэсэг 5 дугаар байрны 4 тоот 335 мкв бүхий /Ү22005020094/ орон сууц, зоорийн давхрын хамт үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ү ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 574,671,340.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч “Ү ” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргах зүйлгүй бөгөөд төлбөр төлөх хугацаа болон хүү, алдангийн хувьд эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаа ба тухайн асуудлаар “Т ” ХХК-ийн удирдлагуудтай хэлэлцэж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрдөг. Анх зээл авахаасаа өмнө “Т ” ХХК-тай энэ асуудлын талаар удаа дараа ярьсан. Өөрөөр хэлбэл 2020 оны 05 сарын 18-ны өдөр Д.Э  би энэ зээлийг хамтарч авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд 276,000,000 төгрөгийг нь төлнө гэсэн хүсэлтийг банкинд өгсөн. Үүнийг “Т ” ХХК хүлээн зөвшөөрөөд 276,000,000 төгрөгөө өгчих, тэрний дараа барьцааг чөлөөлье гэж ярьсан байсан. “Ү ” ХХК-ийн хувьд бид өөрт ногдох хэсгээ төлье гэсэн боловч Д.Э  энэ зээлийг төлөхгүй байснаас болж ийм асуудал үүссэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлдог, хариуцагч хариуцагчаа тодорхойлох боломж байхгүй. Энэ асуудлыг “Т ” ХХК мэдсээр байж гуравдагч этгээдээр оролцуулсанд харамсалтай байна. Зээлийн гэрээг байгуулах хүсэл  зориг нь анхнаасаа ямар байсан бэ гэдгийг харах ёстой. Хүсэл зоригоо хоёр тал илэрхийлж, хамтран зээл авъя гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болох боломжтой. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар гэрээг ийм байдлаар хийгээд өөрт ногдох хэсгийг авахыг Д.Э  хүлээн зөвшөөрдөг. Гэтэл тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар Г.О  нь энэ зээлийг авахдаа Д.Э  хамтарч авч байгаа юм чинь төлчих байх гээд хөнгөмсгөөр найдаж гэрээ байгуулсан шинж харагдаж байгаа. Бид гэрээ байгуулсан эсэх талаар огт маргаагүй, зээл авсан, аваагүй гэж маргаагүй. Шүүх энэ гэрээг хүчин төгөлдөр мөн эсэх талаар дүгнэлт хийх ёстой байх гэж бодож байна. Яагаад гэвэл энэ зээлийг авахдаа Д.Э тэй хамтарч зээл авах хүсэл зоригоо “Т ” ХХК-д илэрхийлсэн байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э  би энэ зээлийг хамтарч авсан, төлнө гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа учраас бидний зүгээс 276,000,000 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийг Д.Э ээс гаргуулж өгнө үү гэж хүсэж байгаа юм. Ийм шийдвэр гарсан тохиолдолд бид нар тухайн өдрөө 276,000,000 төгрөгөөс бусад зээлийн үндсэн төлбөрийг төлөх боломжтой гэдгийг “Т ” ХХК-д хэлсэн. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь Д.Э ийг хариуцагчаар татахыг зөвшөөрсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 276,000,000 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийг Д.Э ээс гаргуулж, үлдэх хэсгийг “Ү ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Д.Э  би өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, АОС Б хэсэг, 5-4 тоот 355 м.кв талбай бүхий байраа “Ү ” ХХК-ийн захирал Отгонбаатарт итгэмжлэлээр “Т ” ХХК-иас авах зээлийн барьцаанд тавих эрх олгосон. 2020 оны 05 сарын 28-ны өдөр Т инд 276,000,000 төгрөгийг “Ү ” ХХК-иас авсан зээлээс Д.Э  би төлье. Харин миний хөрөнгийг банкны зээлийн хөрөнгийн барьцаанаас чөлөөлж өгнө үү хэмээн хүсэлт гарган нотариатаар баталгаажуулан өгсөн болно. Иймд 276,000,000 төгрөгийг төлж үл хөдлөх хөрөнгөө Т ны барьцаанаас гаргаж чөлөөлж авах хүсэлтэй байна” гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч “Ү ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 491,563,494.50 төгрөг, зээлийн хүү 70,933,076.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,174,768.56 төгрөг, нийт 574,671,340.02 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “Ү ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч зээлийн 276,000,000 төгрөгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э  авсан тул хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт түүнээс гаргуулж, үлдсэн зээлийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

“Т ” ХХК нь “Ү ” ХХК-тай 2014 оны 07 сарын 10-ны өдөр 239 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 690,000,000 төгрөгийг сарын 0,31 хувь, жилийн 3,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, махны чиглэлийн үхрийн фермийг өргөжүүлэх зориулалтаар зээл олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 239 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Г.О , Д.М , О.Н  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022948 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байр, ... тоот, 18 мкв талбай бүхий орон сууц, Г.О , Д.М  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, /13311/ Их Монгол Улсын гудамж ... дүгээр байр, ... тоот, 73.44 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Д.М ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204   дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж .... дүгээр байр, ....тоот, 50.84 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Д.Э ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22050. дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ны Б хэсэг, ... дугаар байр, .... тоот, 355 мкв бүхий орон сууц, зоорийн давхрын хамт үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээг 2014 оны 07 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-9-11, 12-13/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан талаар маргаагүй.

 

Зээлийн гэрээний дагуу “Т ” ХХК нь 2014 оны 07 сарын 21-ний өдөр 690,000,000 төгрөгийг зээлдэгч “Ү ” ХХК-д олгосон нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь мөнгө шилжүүлэн авсан талаар  маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт ёсоор зээлийн төлбөрийг сар бүр, хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч “Ү ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 06 сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 198,436,505.50 төгрөг, зээлийн хүүнд 52,100,568.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,122,408.37 төгрөг, нийт 251,659,482.10 төгрөгийг төлсөн нь зээлийн дансны гүйлгээний хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. Эдгээр төлөлтийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 09 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 491,563,484.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 70,933,076.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,174,768.56 төгрөг, нийт 574,671,340.02 төгрөгийг хариуцагч “Ү ” ХХК-аас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч “Ү ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч 690,000,000 төгрөгийн зээлийг Д.Э  хамтарч авсан, энэ талаар “Т ” ХХК-д мэдэгдсэн, тэрээр 276,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх талаарх хүсэлтээ банкинд хүргүүлснийг банк хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болох боломжтой. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар гэрээг ийм байдлаар хийгээд өөрт ногдох хэсгийг авахыг Д.Э  хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 276,000,000 төгрөгийг түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт Д.Э ээс гаргуулах үндэслэлтэй гэх татгалзлыг гарган мэтгэлцсэн.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан.

 

“Т ” ХХК нь зээлийн гэрээний дагуу 690,000,000 төгрөгийг зээлдэгч “Ү ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э ийн данс руу зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э  нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн 276,000,000 төгрөгийг төлөх хүсэл зоригоо илэрхийлж байх боловч 2014 оны 07 сарын 10-ны өдөр “Т ” ХХК, “Ү ” ХХК-ийн хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний тал нь Д.Э  биш байх тул түүнээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь Д.Э ийг хариуцагчаар татан гэрээний үүрэг шаардаагүй болно.

 

Хариуцагчийн татгалзалд дурдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан зохицуулалт нь “Т ” ХХК, “Ү ” ХХК-ийн хооронд 2014 оны 07 сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу үүссэн талуудын маргаанд хамааралгүй байна.

 

Хариуцагч нь банкнаас зээл авахдаа Д.Э тэй хамтарч зээл авах хүсэл зоригоо “Т ” ХХК-д илэрхийлсэн, тухайн үед Д.Э  тендерт оролцож байсан учраас зээлтэй байж болохгүй гээд үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьсан, Д.Э  хамтарч зээл авч байгааг “Т ” ХХК-д мэдэгдэж байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Ү ” ХХК-аас  2014 оны 07 сарын 10-ны өдрийн 239 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 491,563,484.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 70,933,076.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,174,768.56 төгрөг, нийт 574,671,340.02 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч “Ү ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан  барьцаа хөрөнгө болох Г.О , Д.М , О.Н  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022948 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байр, ... тоот, 18 мкв талбай бүхий орон сууц, Г.О , Д.М  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, /13311/ Их Монгол Улсын гудамж ... дүгээр байр, ... тоот, 73.44 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Д.М ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204   дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж .... дүгээр байр, ..... тоот, 50.84 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Д.Э ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020094 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ны Б хэсэг, ... дугаар байр, ..... тоот, 355 мкв бүхий орон сууц, зоорийн давхрын хамт үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Ү ” ХХК-аас  зээлийн гэрээний үүрэгт 574,671,340.02 /таван зуун далан дөрвөн сая зургаан зуун далан нэгэн мянга гурван зуун дөчин төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Ү ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Г.О , Д.М , О.Н  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022948 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байр,... тоот, 18 мкв талбай бүхий орон сууц, Г.О , Д.М  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, /13311/ Их Монгол Улсын гудамж ... дүгээр байр, .... тоот, 73.44 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Д.М ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204   дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж .... дүгээр байр, ... тоот, 50.84 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Д.Э ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020094 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ны Б хэсэг, ... дугаар байр, .. тоот, 355 мкв бүхий орон сууц, зоорийн давхрын хамт үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,031,307 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ү ” ХХК-аас 3,101,507 төгрөг /3,031,307 төгрөг+70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР