Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/323

     2024        05           07                         2024/ШЦТ/323                              

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХХ овогт Б.Х-д холбогдох эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “ХХ” хотхоны 00 дүгээр байрны гадна талын арын зогсоол дээрээс иргэн Б.З-ийн эзэмшлийн 0000 ХХХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин шилийг хагалж нэвтрэн, Хаан банкны виза карт 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, данхраад 1 ширхэг, аяны сандал 2 ширхэг, тээврийн хэрэгсэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, энэ гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үргэлжилсэн үйлдлээр үйлдсэний улмаас хохирогч Б.З-д 11.709.438 /арван нэгэн сая долоон зуун есөн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээн дээр маргах зүйл байхгүй.

Хохирогчид учирсан хохирлын 250.000 төгрөгийг төлсөн. Мөн тээврийн хэрэгслийг биет байдлаар хохирогчд буцаан өгөгдсөн байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон. Тухайн машиныг нь унаж яваад Улиастай орчимд  орхисон байсан. Буцаагаад байранд нь аваачиж тавих гэхэд замын уулзвар дээр цагдаа байхаар нь гудамж руу эргээд айлын хашаанд тавиад орхисон. Машинаас авсан байсан картаар юу юу худалдаж авснаа санахгүй байна. хөрөнгийн үнэлгээний дүгнэлттэй танилцсан, маргах зүйл байхгүй. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

Хоёр. Эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт “2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 0000 ХХХ машин хулгайд алдагдсан ба машинд байсан банкны картаар 7 удаагийн гүйлгээгээр 77.000 төгрөгийн гүйлгээ хийж уншуулсан байна” гэсэн гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас (хэргийн 4 дэх тал),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай 2023 оны 08 дугаар сарын 27-.ы өдрийн болон 2023 оны 08 сарын 31-ний өдрийн тэмдэглэл баримтууд, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт:   

“...ХХ дүүргийн 00 дугаар хороо, ХХ дэлгүүрийн автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн хойд талын арын гудамжинд улаан өнгийн модон хашааны хажууд ертөнцийн зүгээр хойд зүгт харсан 0000 ХХХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байрлуулсан байв. ..Зүүн урд талын жижиг гурвалжин шил хагарсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл  (хэргийн 5-7, 8, 9-11, 12-14 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.З-ийн хохирогчоор өгсөн:

“...Би ХХ дүүргийн 00 дүгээр хороо, ХХ хотхоны 00 дүгээр байр 00 тоотод өөрийн ээж, аав, дүү, эмээгийн хамт амьдардаг. Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай аав орой 18:00 цагийн орчимд ээжийг ажилд нь хүргэж өгөхөөр яваад дугаарын хязгаарлалттай байсныг нь мэдэхгүй эргээд 18 цаг 40 минутын орчимд гэрийнхээ гадаа ирж машинаа 101 дүгээр байрны хойд талд байх чингэлгүүдийн ард талд зогсоолд байршуулж тавьсан.

Улмаар өнөөдөр өглөө буюу 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 10:00 цагийн орчимд гэрийнхээ цонхоор харсан чинь манай машин аавын байрлуулж тавьсан газар байхгүй байсан. Тэгээд манай аав машинаа ойр хавиар нь үзэх гээд гарахаар нь би өөрийнхөө гар утсыг аваад үзтэл миний гар утсанд өглөө 06 цаг 40 минутаас 11 цаг хүртэл миний ХХХХХХХХ тоот дугаарын данснаас мөнгө гарч гүйлгээ хийгдсэн байсан ба нийт 14 удаагийн гүйлгээгээр 100.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан.

Учир нь миний машины илүү түлхүүр болон Хаан банкны виза карт, миний болон аавын жолооны үнэмлэх зэрэг зүйлс машин дотор нь байсан юм. Машин дотор өөр хэрэгтэй зүйлс байгаагүй. Машины нэг ширхэг илүү түлхүүр голын хайрцаг дотор байсан болохоор тэр түлхүүрээр машин асаагаад аваад явчихсан байх гэж бодож байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм. Данснаас мөнгө гараад байхаар нь тэр даруйд нь картаа хаалгасан.

Би тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 7 дугаар сард хувь хүнээс 14.0 сая төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авсан гэрээ баримт бичиг бол байхгүй. Тухайн машин 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монголд орж ирсэн, сувдан цагаан өнгөтэй, бүтэн жи гэх Тоёота Приус 20 загварын машин байсан. Зүүн талын 2 хаалга нэлээн урт том зураастай, урд талын буфер будаг нь халцарсан, хойд талын буфер хонхойсон байсан. Явах эд анги бол ямар ч асуудалгүй, эвдрэл гэмтэлгүй байсан. Одоо тухайн тээврийн хэрэгслээ 14.0 сая төгрөгөөр үнэлнэ. Алдагдсан тээврийн хэрэгсэл болон алдагдсан 100.000 төгрөгөө олж авах хүсэлтэй байна.

...Би машинаа хүлээн авсан. Миний машины эд анги эвдэрсэн зүйл байгаагүй бөгөөд өмнө гэмтсэн байсан урд буферны зураас бага зэрэг нэмэгдчихсэн байсан учраас тухайн буфер гэмтсэн асуудлыг шалгуулах болон үнэлгээг нь хийлгэх шаардлагагүй. Харин зүүн урд талын гурвалжин шилийг хагалчихсан байсан учраас төлүүлмээр байна.

Мөн миний машин дотор байсан банкны карт 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, аяны сандал 2 ширхэг, данхраад 1 ширхэг зэрэг алга болсон байсныг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19-21 дэх тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б-ийн гэрчээр өгсөн:

“...2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 10 цаг өнгөрч байхад би гэрийнхээ тагтан дээрээс машин тавьсан газар руугаа хартал 0000 ХХХ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй, Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд би гайхаад гэрээсээ гараад машин тавьсан газраа ирээд үзтэл үнэхээр миний машин байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгслээ алдсан байна гэж дуудлага өгсөн.

Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удаагүй байхад цагдаагийн алба хаагч нар ирээд үзлэг шалгалт хийсэн. Би цагдаагийн алба хаагчтай хамт өөрийн байрныхаа хяналтын камерыг шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 02 цаг өнгөрч байх үед хар өнгийн малгайтай цамцтай, 20-25 настай эрэгтэй хүн манай машины баруун талын жижиг цонхыг хагалж, машины хаалгыг онгойлгоод дотогш орж суугаад удалгүй манай машинаас гарч ирээд тойрч жолооч талд нь суугаад, мөн машиныг асаагаад тэгээд унаад гараад явсан тухайн бичлэг манай байрны хяналтын камерт бичигдсэн байсан.

Тухайн тээврийн хэрэгсэл нь манай охин Б.З-ийн нэр дээр байдаг. Би машиныг байрны зогсоолд 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн оройн 19 цагийн орчимд байршуулсан. Тэгээд өглөө нь машинаа хартал байхгүй байсан. Манай машины урд буфер хагархай, жолооч талын хойд хаалга зурагдсан сэвтэй байгаа. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Хяналтын камерт бичигдсэн тухайн эрэгтэйг би танихгүй. Царай нь сайн харагдахгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23 дахь тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г-ийн гэрчээр өгсөн:

“...Би ХХ дүүргийн 00 дүгээр хороо ХХ хороолол 00 тоотод эмээ, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг. Би Б.Х-тэй 2020-2021 онд ХХ дүүрэгт хорих ангид ял эдэлж байх үедээ танилцаж байсан. Хаяа фейсбүүкээр холбогдож ярьж мэнд мэддэг. Өнөөдөр 15 цагийн үед над руу чатаар холбогдож “ахаа уулзах уу” гэхээр нь би “ахынх нь машины дугаар явдаггүй, чи хаана байгаа юм” гэхэд Х.10 дугаар хороололд гэртээ байна гэсэн.  

Тэгээд би Х-г “хороололд хүрээд ирэх үү” гэж дуудаад хороололд Э-ын замын ХХ буудлын үүдэнд уулзаж, машин дотор сууж миний машин дотор байсан Сэрүүн нэртэй пивоноос Х. уугаад, би машин дотор утсаа оролдоод сууж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр намайг гадуур явж байх үед фейсбүүкээр видео колл хийж, “та хаана байгаа юм, нэр шилжихгүй машин байна, авах хүн байна уу” гэхээр нь би “нэр шилжихгүй машин хэн авдаг юм” гэж хэлээд утсаа салгасан. Б.Х автомашин хулгай хийсэн талаар би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),

6. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн:

“...2023 оны 08 дугаар сарын 27-ны хяналтын камерын зүүн дээд буланд байх цагт 2 цаг 20 минут 12 секундэд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ хотхоны хяналтын камерт сэжигтэн этгээдийн алдагдсан тээврийн хэрэгсэл рүү алхаж байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав.

2023 оны 08 дугаар сарын 27-ны хяналтын камерын зүүн дээд буланд байх цаг 02 цаг 20 минут 48 секундэд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ хотхоны хяналтын камерт сэжигтэн этгээдийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж, хаалгыг онгойлгож байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав... 2023 оны 08 дугаар сарын 27-ны хяналтын камерын зүүн дээд буланд байх цаг 02 цаг 29 минут 16 секундэд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ хотхоны хяналтын камерт сэжигтэн этгээд алдагдсан тээврийн хэрэгслийн гэрлийг асаагаад, зогсоолоос хөдөлж байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав...“ гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 34-36 дахь тал),

7. Б.З-ийн эзэмшлийн Хаан банкны ХХХХХХХХ дугаарын данснаас 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06 цаг 19 минутаас 11 цагийн хооронд нийт 14 удаагийн гүйлгээгээр 108.750 төгрөгийн зарлага гарсан болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 30-31, 79 дэх тал),

8. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 00/00 дугаартай:

 “2007 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол орж ирсэн, цагаан өнгийн Тоёото приус 20 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын урд гурвалжин цонх 30.000 /гучин мянга/ төгрөг, Хаан банкны карт 5.000 /таван мянга/ төгрөг, нийт 35.000 /гучин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн шинжээчийн дүгнэлт (хэргийн 64-67 дахь тал),

9. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-23-724 дугаартай:

 “...2007 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол Улсад орж ирсэн Тоёота Приус-20 загварын автомашин нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 11.517.188 /арван нэгэн сая даван зуун арван долоон мянга нэг зуун наян найм/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн шинжээчийн дүгнэлт (хэргийн 70-72 дахь тал),

10. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-23-1079 дугаартай “2023 оны 08 сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр данхраад 27.000 төгрөг, аяны сандал 39.000 төгрөг, жолооны үнэмлэх 12.500 төгрөг,  нийт 78.500 /далан найман мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хэргийн 90-95 дахь тал),

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Х-ийн яллагдагчаар өгсөн:

“Би ХХ дүүргийн 00 дугаар хороо ХХ хотхоны 00 тоотод ээж. ах, эгч, ахын хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2023 оны 08-дугаар сарын 26-ны өдөр санагдаж байна, тус тоотод байх гэртээ ганцаараа 1 шил Сөжү нэртэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг найз А., Х. нартай уулзахаар Яармагт ирсэн боловч уулзаж чадаагүй юм.

Тэгээд уулзаж чадаагүй учраас буцаад алхсан бөгөөд замдаа алхаж байхдаа пиво аваад ганцаараа уусан юм. Тэгээд байрнууд дундуур ороод цагаан өнгийн номерыг нь санахгүй байна, приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жижиг цонхыг хагалаад,  дотор нь орж суугаад голын хайрцгийг онгойлгоод үзсэн чинь машины түлхүүр байхаар нь өөрийнх нь түлхүүр байж магадгүй гэж бодоод повер товч дээр нь дараад үзсэн чинь ассан бөгөөд би шууд тухайн машиныг жолоодоод 3-4 дүгээр хороолол ороод, тухайн хороололд машин дотор нь архи согтууруулах уйдааны зүйл хэрэглэж хоноод, маргааш өдөржин машиндаа унтаж байгаад орой нь хүн бага болсон хойгуур Налайх дүүрэг орж хүнтэй уулзахаар явж байгаад замдаа унтаж амарсан.

Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ХХ дүүргийн нутаг дэвсгэрт машиныг нь орхиод явчихсан юм. Би карт машин дотор байхыг бол харсан боловч ашиглаагүй бөгөөд машины цонхоор явж байхдаа хаячихсан. Хаана хаясан гэдгээ санахгүй байна. Би 2-3 машины жижиг шил хагалсан бөгөөд тухайн машинууд дотроос эд зүйл аваагүй, согтуу байсан болохоор хагалчихсан юм. Харин хулгайлсан машин дотор 30.000 төгрөг байсан санагдаж байна. Тухайн мөнгөөр би сөжү нэртэй архи согтууруулах ундааны зүйл авч уусан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 132-133 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хэргийн 56 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 58 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 59 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 60 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 61 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 62 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол (хэргийн 112-115 дахь тал), Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар захирамж (хэргийн 116-120 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 351 дугаар шийтгэх тогтоол (хэргийн 121-124 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, “ХХ” хотхоны 00 дүгээр байрны арын зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.З-ийн эзэмшлийн 0000 ХХХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин шилийг хагалж нэвтрэн, тус автомашины голын хайрцагт байсан түлхүүрээр нь асаан авч явсан, мөн машины хайрцагт байсан Хаан банкны виза карт 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, данхраад 1 ширхэг, аяны сандал 2 ширхэг зэрэг эд зүйлс зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч иргэн Б.З-д 11.709.438 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт “2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 4989 УАВ машин хулгайд алдагдсан ба машинд байсан банкны картаар 7 удаагийн гүйлгээгээр 77.000 төгрөгийн гүйлгээ хийж уншуулсан байна” гэсэн гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас (хэргийн 4 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай 2023 оны 08 дугаар сарын 27-.ы өдрийн болон 2023 оны 08 сарын 31-ний өдрийн тэмдэглэл баримтууд, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт:  

“...Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн Шар дэлгүүрийн автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн хойд талын арын гудамжинд улаан өнгийн модон хашааны хажууд ертөнцийн зүгээр хойд зүгт харсан 49-89 УАВ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байрлуулсан байв. ..Зүүн урд талын жижиг гурвалжин шил хагарсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл  (хэргийн 5-7, 8, 9-11, 12-14 дэх тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн:

“...2023 оны 08 дугаар сарын 27-ны хяналтын камерын зүүн дээд буланд байх цагт 2 цаг 20 минут 12 секундэд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ хотхоны хяналтын камерт сэжигтэн этгээдийн алдагдсан тээврийн хэрэгсэл рүү алхаж байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав. 2023 оны 08 дугаар сарын 27-ны хяналтын камерын зүүн дээд буланд байх цаг 02 цаг 20 минут 48 секундэд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ хотхоны хяналтын камерт сэжигтэн этгээдийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж, хаалгыг онгойлгож байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав... 2023 оны 08 дугаар сарын 27-ны хяналтын камерын зүүн дээд буланд байх цаг 02 цаг 29 минут 16 секундэд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ хотхоны хяналтын камерт сэжигтэн этгээд алдагдсан тээврийн хэрэгслийн гэрлийг асаагаад, зогсоолоос хөдөлж байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав...“ гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 34-36 дахь тал),

- хохирогч Б.З-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, ХХ хотхоны 00 дүгээр байр 00 тоотод өөрийн ээж, аав, дүү, эмээгийн хамт амьдардаг. Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай аав орой 18:00 цагийн орчимд ээжийг ажилд нь хүргэж өгөхөөр яваад дугаарын хязгаарлалттай байсныг нь мэдэхгүй эргээд 18 цаг 40 минутын орчимд гэрийнхээ гадаа ирж машинаа 00 дүгээр байрны хойд талд байх чингэлгүүдийн ард талд зогсоолд байршуулж тавьсан.

Улмаар өнөөдөр өглөө буюу 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 10:00 цагийн орчимд гэрийнхээ цонхоор харсан чинь манай машин аавын байрлуулж тавьсан газар байхгүй байсан. Тэгээд манай аав машинаа ойр хавиар нь үзэх гээд гарахаар нь би өөрийнхөө гар утсыг аваад үзтэл миний гар утсанд өглөө 06 цаг 40 минутаас 11 цаг хүртэл миний хххххххххх тоот дугаарын данснаас мөнгө гарч гүйлгээ хийгдсэн байсан ба нийт 14 удаагийн гүйлгээгээр 100.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Учир нь миний машины илүү түлхүүр болон Хаан банкны виза карт, миний болон аавын жолооны үнэмлэх зэрэг зүйлс машин дотор нь байсан юм. Машин дотор өөр хэрэгтэй зүйлс байгаагүй. Машины нэг ширхэг илүү түлхүүр голын хайрцаг дотор байсан болохоор тэр түлхүүрээр машин асаагаад аваад явчихсан байх гэж бодож байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм. Данснаас мөнгө гараад байхаар нь тэр даруйд нь картаа хаалгасан. ...Машины явах эд анги бол ямар ч асуудалгүй, эвдрэл гэмтэлгүй байсан. Одоо тухайн тээврийн хэрэгслээ 14.0 сая төгрөгөөр үнэлнэ. Алдагдсан тээврийн хэрэгсэл болон алдагдсан 100.000 төгрөгөө олж авах хүсэлтэй байна.

...Би машинаа хүлээн авсан. Миний машины эд анги эвдэрсэн зүйл байгаагүй бөгөөд өмнө гэмтсэн байсан урд буферийн зураас бага зэрэг нэмэгдчихсэн байсан учраас тухайн буфер гэмтсэн асуудлыг шалгуулах болон үнэлгээг нь хийлгэх шаардлагагүй. Харин зүүн урд талын гурвалжин шилийг хагалчихсан байсан учраас төлүүлмээр байна. Мөн миний машин дотор байсан банкны карт 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, аяны сандал 2 ширхэг, данхраад 1 ширхэг зэрэг алга болсон байсныг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19-21 дэх тал),

- гэрч ад Ч.Б-ийн: “...2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 10 цаг өнгөрч байхад би гэрийнхээ тагтан дээрээс машин тавьсан газар руугаа хартал 0000 ХХХХ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй, Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд би гайхаад гэрээсээ гараад машин тавьсан газраа ирээд үзтэл үнэхээр миний машин байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгслээ алдсан байна гэж дуудлага өгсөн.

Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удаагүй байхад цагдаагийн алба хаагч нар ирээд үзлэг шалгалт хийсэн. Би цагдаагийн алба хаагчтай хамт өөрийн байрныхаа хяналтын камерыг шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 02 цаг өнгөрч байх үед хар өнгийн малгайтай цамцтай, 20-25 настай эрэгтэй хүн манай машины баруун талын жижиг цонхыг хагалж, машины хаалгыг онгойлгоод дотогш орж суугаад удалгүй манай машинаас гарч ирээд тойрч жолооч талд нь суугаад, мөн машиныг асаагаад тэгээд унаад гараад явсан тухайн бичлэг манай байрны хяналтын камерт бичигдсэн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай охин Б.З-ийн нэр дээр байдаг. Би машиныг байрны зогсоолд 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн оройн 19 цагийн орчимд байршуулсан. Тэгээд өглөө нь машинаа хартал байхгүй байсан. Манай машины урд буфер хагархай, жолооч талын хойд хаалга зурагдсан сэвтэй байгаа. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Хяналтын камерт бичигдсэн тухайн эрэгтэйг би танихгүй. Царай нь сайн харагдахгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23 дахь тал),

- гэрч Д.Г-ийн: “...Би ХХ дүүргийн 00 дүгээр хороо ХХ хороолол 00 тоотод эмээ, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг. Би Б.Х-тэй 2020-2021 онд ХХ дүүрэгт хорих ангид ял эдэлж байх үедээ танилцаж байсан. Хаяа фейсбүүкээр холбогдож ярьж мэнд мэддэг. Өнөөдөр 15 цагийн үед над руу чатаар холбогдож “ахаа уулзах уу” гэхээр нь би “ахынх нь машины дугаар явдаггүй, чи хаана байгаа юм” гэхэд Х. 10 дугаар хороололд гэртээ байна гэсэн.  

- хохирогч Б.З-ийн эзэмшлийн Хаан банкны хххххххххх дугаарын данснаас 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06 цаг 19 минутаас 11 цагийн хооронд нийт 14 удаагийн гүйлгээгээр 108.750 төгрөгийн зарлага гарсан болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 30-31, 79 дэх тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-23-858 дугаартай:

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-23-724 дугаартай:

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-23-1079 дугаартай “2023 оны 08 сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр данхраад 27.000 төгрөг, аяны сандал 39.000 төгрөг, жолооны үнэмлэх 12.500 төгрөг,  нийт 78.500 /далан найман мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хэргийн 90-95 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг (хэргийн 132-133 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж тодорхойлсон.

Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн, материаллаг бус, гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан байна.

Хэргийн нөхцөлд Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “ХХ” хотхоны 00 дүгээр байрны арын зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.З-ийн эзэмшлийн 0000 ХХХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин шилийг хагалж нэвтрэн, тус автомашины голын хайрцагт байсан түлхүүрээр нь асаан авч явсан, мөн машины хайрцагт байсан Хаан банкны виза карт 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, данхраад 1 ширхэг, аяны сандал 2 ширхэг зэрэг эд зүйлс зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч иргэн Б.З-д 11.709.438 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай зорилгоор “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг ..., тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэргийн шүүгдэгч Б.Хнь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгч Б.Х “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг ..., тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага хохирогч нь гаргах эрхтэй ба “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хэргийн хохирогч Б. З-ийн хулгайд алдагдсан Тоёота Приус-20 маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг гэмт хэрэг гарсан үеийн байдлаар 11.517.188 /арван нэгэн сая таван зуун арван долоон мянга нэг зуун наян найм/ төгрөг гэж, автомашины жижиг гурвалжин шилний үнэлгээг 30.000 /гучин мянга/ төгрөг, Хаан банкны картын үнэлгээг 5.000 төгрөг, данхраадыг 27.000 /хорин долоон мянга/ төгрөг, аяны сандлыг 39.000 /гучин есөн мянга/ төгрөг, жолооны үнэмлэхийн үнийг 12.500 төгрөг гэж тус тус үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 64-67, 70-72, 90-95 дахь тал) хэрэгт авагдсан, мөн хохирогчийн банкны картыг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны хххххххххх дугаарын данснаас нийт 14 удаагийн үйлдлээр 108.750 төгрөгийг авч захиран зарцуулсан болох нь Хаан банкны дансны хуулга (хэргийн 30-31, 79 дэх тал) баримтаар тогтоогдсон тул уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд учирсан нийт хохирлын хэмжээг 11.739.438 төгрөг гэж тодорхойлж дүгнэсэн нь  хуулийн үндэслэл бүхий байх ба хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтэд маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршигт тооцогдох үнэлгээгээр тогтоогдсон автомашины жижиг гурвалжин шилний үнэ 30.000 төгрөг, Хаан банкны картын үнэ 5.000 төгрөг, данхраадын үнэ  27.000 төгрөг, аяны сандлын үнэ  39.000 төгрөг, жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг болон хохирогч Б.З-ийн виза карыг ашиглан түүний Хаан банкны хххххххххх дугаарын данснаас нийт 14 удаагийн гүйлгээгээр авч ашигласан 108.750 төгрөг зэрэг эд хөрөнгийн хохиролд 250.000 төгрөгийг шүүгдэгч Б.Х-ийн ар гэрээс хохирогч Б.З-д шилжүүлэн төлсөн, мөн хохирогчийн 0000 ХХХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн “...би машинаа хүлээн авсан. Машины эд анги эвдэрсэн зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хэргийн 21 дэх тал), 2024 оны 07 сарын 07-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтаар нотлогдож буйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Х нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдал хэргийн 56 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт, ХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоол (хэргийн 112-115 дахь тал), ХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаар захирамж (хэргийн 116-120 дахь тал), ХХ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоол (хэргийн 121-124 дэх тал) зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан ба шүүгдэгч Б.Х-ийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Б.Х “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг ..., тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай” болохыг тогтоож шийдвэрлэсэн тул

- эрүүгийн  хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,

- гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт нөхөн төлөх төлбөргүй, хохирол, хор уршиг арилсан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцон,

-  гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор Б.Х-д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 03 сарын 19-ны өдрийн 14:30 цагт хийхээр товлон зарласан боловч шүүгдэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй  тул улмаар шүүгдэгчийг албадан ирүүлэх, шүүх хуралдааныг 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 15:00 цагт хийхээр хойшлуулсан, улмаар 2024 оны 04 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд мөн ирээгүй тул хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт  тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсний дагуу 2024 оны 04 сарын 26-ны өдөр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих төвд хүлээлгэн өгснөөр шүүгдэгч нь 2024 оны 04 сарын 26-ний өдрөөс хэргийг шүүхэд хянан шийдвэрлэсэн энэ өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 /арван нэг/ шүүгдэгчээр цагдан хоригдсон байна.   

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт үндэслэл журмын дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон 11 /арван нэг/  хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт Б.Х-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

ТОГТООХ нь:

1. ХХ овогт Б.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Х-г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-ийн цагдан хоригдсон нийт 11 /арван нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт хохирогч Б.З-ийн алдагдсан эд  хөрөнгө болох 11.517.188 /арван нэгэн сая таван зуун арван долоон мянга нэг зуун наян найм/ төгрөгийн үнэлгээ бүхий, 0000 ХХХ улсын дугаартай Тоёото приус-20  маркийн тээврийн хэрэгсэл биет байдлаараа, бусад алдагдсан эд хөрөнгийн хохиролд 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг тус тус нөхөн төлөгдсөн болохыг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт Б.Х-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт  шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД