| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/04980/и |
| Дугаар | 101/ШШ2021/01431 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2021/01431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.М /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Г ” ХХК /
2020 оны 04 сарын 09-ний өдрийн 2******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 2******* дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Хариуцагч Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 14-ны өдрийн 101/ШШ2020/ дугаар захирамжаар З.А*******, З.М нараас 110,448,964 төгрөгийг гаргуулж “Г ” ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 2******* д тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 2******* дугаар тогтоолоор хураасан. Үнэлгээ тогтоолгохоор 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 10/******* дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Б ” ХХК-ийг томилсон боловч “орон сууцтай танилцахаар гурван удаа очсон боловч хүнгүй, орох боломжгүй байсан” гэх шалтгаанаар хугацаандаа үнэлгээ хийгдээгүй тул 2020 оны 10 сарын 29-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 10/ дугаар тогтоолоор “Эд хөрөнгө хураах тухай” 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 2******* дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 2******* д эд хөрөнгө битүүмжлэх тогтоол нь хуульд нийцсэн байх тул битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа.
“Иргэн Н овогт Зийн Мийн нэхэмжлэлтэй Н т холбогдох иргэний хэрэгт манай байгууллагын зээлийн барьцаанд байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа улсын бүртгэлийн Ү- дугаартай, нийслэлийн Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн асуудлаар эрх ашиг хөндөгдөж байгаа тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолыг ялгаж салгаж ойлгохгүй бол хуулийн хувьд өөр өөр процессын ойлголт. Эд хөрөнгө хураах тогтоолыг Н өөрөө хүчингүй болгосон. Одоо зөвхөн битүүмжлэх тогтоол үйлчилж байгаа. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд гэрч оролцдоггүй. Битүүмжлэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгчийг оролцуулаагүй гэж маргаж байна. Гэтэл төлбөр төлөгч нь хэзээ ч утсаа авч байгаагүй, хэзээ ч дуудсан цагт ирж байгаагүй. Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн маргаан хянан шийдвэрлэгдэж байхад мөн адилхан утсаа авдаггүй, шүүхийн дуудсан цагт ирдэггүй асуудлууд гаргаж байсан. Нэг ирчихээд алга болчихдог байсан. Нэхэмжлэгч З.М өөрөө ийм хүн. Эд хөрөнгө хураах тогтоол хүчингүй болсон учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.М нь хариуцагч Н т холбогдуулан 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 2******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 2******* дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан.
Хариуцагч Н нь 2020 оны 10 сарын 29-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 10/ дугаар тогтоолоор “Эд хөрөнгө хураах тухай” 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 2******* дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон, 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 2******* д эд хөрөнгө битүүмжлэх тогтоол нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/ дугаартай захирамжаар хариуцагч З.М , Д.А******* нараас 110,448,964 төгрөгийг гаргуулж “Г ” ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох З.М ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2013 онд үйлдвэрлэсэн JTMHV арлын дугаартай, УБЗ улсын дугаартай Тоёота Ланд Круизер 200 маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ
Төлбөр төлөгч нар нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байх бөгөөд Н 2020 оны 03 сарын 17-ны өдөр 2 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.
2020 оны 04 сарын 09-ний өдрийн 2******* дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох З.М ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөр төлөгч З.М ийн эцэг Л.З ийн хадгалалт, хамгаалалтад хүлээлгэн өгч, 2020 оны 04 сарын 17-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдэж тэмдэглэл үйлджээ. /хх-*******, 76, 77/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2020 оны 04 сарын 01, 2020 оны 04 сарын 09, 2020 оны 04 сарын *******, 2020 оны 05 сарын 13, 2020 оны 05 сарын 25, 2020 оны 07 сарын 29, 2020 оны 09 сарын 02-ны өдөр тус тус хүргүүлж, тухай бүрт нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-76-77, 78-79, 80-81, 82-83, 85, 88/
2020 оны 09 сарын 10-ны өдөр 2******* дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2020 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн, тэмдэглэл үйлджээ. /хх-89-90/
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ 2020 оны 04 сарын 09-ний өдөр 2******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг үйлдэн ажиллагааг явуулахдаа түүнийг оролцуулаагүй, гэрч байлцуулалгүй хуульд заасан журам зөрчин битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэсэн. Мөн 2020 оны 09 сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах тухай 2******* дугаартай тогтоолыг үйлдэхдээ хуульд заасан хөрөнгө хураах болон битүүмжлэх ажиллагааны хугацааг зөрчсөн, гэрчээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг оролцуулж эрх ашгийг нь зөрчсөн гэж тайлбарласан.
Төлбөр төлөгч З.М нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуудтай холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг хянан, 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 4/******* дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан үндэслэлээр гомдлыг хангахаас татгалзжээ. /хх-12/
Мөн төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасныг хянан, 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 04/ дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 д зүйлийн 41.1, 41.2-т орон байранд нэвтрэх, үзлэг нэгжлэг хийх, хөрөнгө хураахаас бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулахаар хуульчилсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцоогүй нь хуульд нийцсэн гэж хариу өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-9/
Нэхэмжлэгч З.М нь 2020 оны 04 сарын 09-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа түүнийг оролцуулаагүй гэж тайлбарлаж байх боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч түүний эрхийг зөрчиж ажиллагаанд оролцуулалгүй хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч нарт мэдэгдлийг тухай бүрт нь хүргүүлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалж төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байлцах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах”, 33.1.3-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах” эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч З.М нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан болохоо баримтаар нотлоогүй, мөн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаатай холбогдуулан санал, хүсэлт, гомдол гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 д зүйлийн 41.1-д “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгөд үзлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хосроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна”, 41.2-т “Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно” гэж заасан.
Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 04 сарын 09-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахад төлбөр төлөгч З.М ийн эцэг Л.З ийг оролцуулан холбогдох ажиллагааг хийн тэмдэглэл үйлдсэн, 2020 оны 09 сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч З.М , хөндлөнгийн гэрчээр Б.Г, Д.Б нарыг оролцуулан явуулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчин явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь гэрчээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг оролцуулж эрх ашгийг нь зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 10/ дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан хугацаа хэтрүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 2******* дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцсон байна. /хх-93/
Хариуцагч Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулсан байх тул 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 2******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 2******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 2******* дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч З.М шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 1*******, 118, *******0 дугаар зүйлийн *******0.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 д зүйлийн 44.4-т заасныг баримтлан, хариуцагч Н т холбогдох 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 2******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 2******* дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 д зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР