Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0123/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч ***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч ***од холбогдох эрүүгийн 201709000156 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1984 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд: 1.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялын жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэнийг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Т

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 6-26 тоотоос 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн ***ын түрийвчтэй алтан гинж, кулон, ээмгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын эхээр өдрөө сайн санахгүй байна би хүмүүстэй ууж байгаад согтуудаа ***тай хамт Дархан сумын 4***тоот *** ахынд ороод гурвуулаа архи уусан. Ингээд тэднийд архи ууж байгаад согтоод тасарчихсан байсан. Тэгээд сэргэж босоод крантнаас нь ус уучихаад эргэтэл шалан дээр нь *** ахын түрийвч хэвтэж байсан. Түрийвчин дотор нь алтан ээмэг, гинж байдгийг мэддэг болохоор аваад ломбарданд тавих санаатай гараад шүүхийн урд талаас такси бүтнээр нь бариад жолоочид нь 10 000 төгрөг өгье гээд ломбард орсон. Жолоочид үүнийг тавиад өгөөч гэхэд зөвшөөрөөд хамт зах дээр очоод жолоочид нь би алтан ээмэг, гинж зэргийг өгөөд зохицуулаад ир гээд буулгасан. Тэгэхэд жолооч 200 000 төгрөг боллоо гээд буцаад ирэхлээр нь би 10 000 төгрөгийг нь түүнд өгөөд үлдсэн мөнгөөр нь Төмөр замын тэр хавиар архи уудаг хүмүүстэй нийлээд архи авч ууж дуусгасан гэх мэдүүлэг, Хохирогч ***ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танил ***, *** гэж 2 залуу Дархан сумын 4 дүгээр багийн 6-26 тоотод манайд өглөөгүүр орж ирээд нэг шил архи авч ирэхээр нь би хувааж уугаад тэр хоёр буцаж гараад үдээс хойш 17 цагийн үед нилээн халамцуу эргэж орж ирсэн. Тэгээд бид хоёр танайд хоноё өөр хонох газар алга байна гэхлээр нь би нүүх гээд хамаг эд зүйлээ зөөчихсөн байр хоосон шахуу байсан учраас та хоёр цэвэрхэн хоноод яваарай хүн шавуулж архи ууж болохгүй шүү гэж хэлчихээд хүүхдээ аваад Деревнд байдаг хадам ээжийнх рүүгээ явсан. Тэгэхдээ би өмсөж явсан куртикээ орхиод өөр куртик өмсөөд гарахдаа яараад сольж орхисон куртикныхаа халаасанд өөрийн түрийвчээ орхиод явчихсан байснаа түрийвч хэрэг болоод орой шөнө 01 цаг өнгөрч байхад гэртээ очтол *** байхгүй *** манайд унтаж байхлаар нь үүдний өрөөний өлгүүрт өлгөөтэй байсан куртикны халааснаас түрийвчээ авах гэтэл байхгүй болчихсон байхаар нь ***ыг сэрээж түрийвчээ асуухад мэдэхгүй байсан. Тэгээд удаагүй бид хоёр яриад сууж байхад гаднаас *** нэг шил архи, хонины толгой зэрэг зүйл авчихсан орж ирэхлээр нь би түүнээс түрийвчээ асуухад мэдэхгүй гэхлээр нь чи өдөр мөнгөгүй надаас 500 төгрөг авсан байж хаанаас мөнгөтэй болдог юм бэ гэхэд аавынхаа хөөрөгний толгойг зараад мөнгөтэй болчихсон гэсэн. Тэгээд би түрийвчний асуудлаас болоод буцаж явж чадалгүй хамт хоноод өглөө нь ***ын аав Сампил руу залгаад *** таний хөөргийг зараад архи уучихсан юм биш үү гэхэд үгүй тийм зүйл байхгүй би өөрөө бариад тамхилаад сууж байна гэсэн. Тэгэхлээр нь би ***ыг чи одоо яв гээд хөөж явуулаад 7 хоногийн дараа миний эд зүйлийг авч ирж өгөхгүй бол Цагдаагийн байгууллагад хандана шүү гээд явуулсан боловч авч ирж өгөхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандсан. Дараа нь зах дээгүүр *** яанаа *** ахын ээмэг, гинжийг хулгайлаад архи уучихсан хаана тавьсанаа санахгүй байна гээд яриад явсан гэж сонссон. Дараа нь цагдаагийн байгууллагад хандсаны дараа айлд ***той тааралдаад уулзахад *** надад уучлаарай ахаа таний түрийвчийг би шалан дээр уначихсан байхад нь авч гарч яваад дотор нь байсан алтан ээмэг, гинж зэргийг таксины жолоочид зарчихсан одоо жолоочоо олохгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг, Гэрч А.***ын хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байхаа би өдрийг нь сайн санахгүй байна нэг сургуульд хамт сурч байсан найзууд болох ***той Дархан сумын 4 дүгээр багийн төмөр замын орчимд тааралдахад *** халамцуу явж байсан бөгөөд хамт *** ахынд оръё гэхлээр нь үдээс хойно хамт гэрт нь ороход *** нэг шил архи гаргаж гурвуулаа гэрт нь ууцгаасан. Архи ууж байгаад би согтоод гэрт нь унтаж байгаад сэрэхэд *** байхгүй *** ах хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгээд удаагүй шөнө 1 цагийн үед байхаа *** гаднаас нэг шил архи, нэг хонины толгой барьчихсан орж ирээд хамт авч ирсэн архийг нь ахиад уусан. Ууж байхад *** мөнгөтэй болчихсон 20 000 төгрөг гаргаж ирээд хүүхэддээ тараг авч өгөөрэй гээд *** ахад өгсөн. Тухайн үед нь *** ах ахынх нь түрийвч алга болчихсон байна гэхлээр нь яанаа юу болсон юм бэ гэхэд *** би аавынхаа хөөрөгний толгойг зараад мөнгөтэй болсон гэж хэлсэн. Ингээд бид 3 архиа ууж байгаад унтаад өглөө сэрэхэд *** гараад явчихсан *** ах ***ын аав руу утсаар яриад таний хөөрөг байна уу *** таний хөөргийг зарсан гээд мөнгөтэй болчихсон явж байна гэхэд аав нь миний хөөрөг байна гэж хэллээ гэсэн. Тэгээд *** ахын түрийвчнээс алтан ээмэг, гинжийг нь *** авсан нь тодорхой болсон. Сүүлд нь *** ах ***той тааралдаад ээмэг, гинжээ асуухад *** ээмэг, гинжийг нь газар уначихсан байхлаар нь авсан гэж хэлсэн гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39/ зэрэг болно. Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 6-26 тоотоос 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн ***ын түрийвчтэй 2 500 000 төгрөгийн үнэ бүхий алтан гинж, чулуун шигтгээтэй кулон, 500 000 төгрөгийн үнэ бүхий алтан ээмэг зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч *** нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх бөгөөд тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 3 000 000 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч ***т олгох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ыг согтуугаар бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч ***ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 2 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***оос 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Д***/-т олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.БАТЖАРГАЛ