| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0310/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/349 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Г.Энэрэл,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Хонгор, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын 2-ний өдөр Улаанбаатар хотын дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, үйлчилгээнд явдаг, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт, дүүргийн дугаар хороо, гудамж, 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо дүүргийн дүгээр хороо, 8 байр, 12 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ******* /регистрийн дугаар: ШГ82/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “ аймагт зам, барилгын ажил хийж байгаа, одоогоор манайх 380 сая төгрөгийн авлагатай ажил хийсэн, урьдчилгаа төлбөр оны сард орж ирэхээр нь автомашины төлбөрийг шилжүүлнэ” гэж *******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, оны дугаар сарын -ны өдөр дүүргийн дугаар хороо, 3 дугаар гудамж, 1 тоотод байсан *******ийн эзэмшлийн ,22,4 төгрөгийн үнэлгээ бүхий, арлын дугаартай, Хьюндай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь:
оны дугаар сарын -ны өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч *******ийг “ аймагт зам, барилгын ажил хийж байгаа, одоогоор манайх 380 сая төгрөгийн авлагатай ажил хийсэн, урьдчилгаа төлбөр оны сард орж ирэхээр нь автомашины төлбөрийг шилжүүлнэ” гэж итгүүлэн ,22,4 төгрөгийн үнэлгээ бүхий, арлын дугаартай, Хьюндай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь “ аймагт зам, барилгын ажил хийж байгаа, одоогоор манайх 380 сая төгрөгийн авлагатай ажил хийсэн, урьдчилгаа төлбөр оны сард орж ирэхээр нь автомашины төлбөрийг шилжүүлнэ” гэж *******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, оны дугаар сарын -ны өдөр дүүргийн дугаар хороо, 3 дугаар гудамж, 1 тоотод байсан *******ийн эзэмшлийн ,22,4 төгрөгийн үнэлгээ бүхий, арлын дугаартай, Хьюндай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би гэмшиж байна. Хүний машиныг авсан байж төлбөрийг өгөхгүй удаан хүлээлгэж хариуцлагагүй байсан нь миний буруу. Өнөөдөр өглөөний 8 цаг хүртэл хохирлын мөнгийг төлөхөөр цуглуулсан сая төгрөг миний дансанд байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч *******т учруулсан хохирол төлбөрөө одоо барагдуулахад бэлэн байна...” гэв,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн авто машиныг ******* өөрөө үзээд шалгаад авч явсан. Би машины моторыг сая төгрөгөөр засуулсан гэдэгт итгэхгүй байна. Би энэ хүний өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх хүртэл дуугүй байж байсан. Анх машин авахдаа 380 сая төгрөгийн авлагатай гэж ярьж байсан. Би шүүгдэгчийн хойноос -8 сар хөөцөлдөж байж он солигдохын өмнө 1,00,000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ хугацаанд шүүгдэгч удаа утасны дугаараа сольсон. Шүүгдэгчийн гэрийн хаяг тодорхой бус байсан. Өөрөө худлаа ярьдаг. Эхнэр нь худлаа ярьдаг. Би шүүгдэгчийг машины төлбөр төлөх байх гэж зөндөө хүлээсэн. Би цагдаа, шүүхийн байгууллагаар явмааргүй байгаагаа хэлсэн. Шүүгдэгч надад маш олон удаа худлаа ярьж зугтаасан. Цагдаад гомдол өгсөний дараа л надтай холбогдсон. *******ыг машины моторыг засуулсан гэж худлаа ярьж байгааг гайхаж байна. Машиныг ******* өөрөө шалгаж үзээд авч явсан. Үүнээс хойш харилцаа холбоотой байгаагүй. Машиныг шилжүүлж аваад ахиж холбогдоогүй. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг сонсоод гайхаж байна. Ийм л юм болсон...” гэв,
Хавтаст хэргээс хохирогч *******ийн “... оны дугаар сарын 10-ны өдөр би үеэл эгч нөхөр болох гэгчийн төрсөн дүү нөхөр т Бүгд Найрамдах Солонгос Улсаас оруулж ирж байгаа Портер 2 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг ,00,000 төгрөгөөр зарахаар болж Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөсөг трейдийн хашаанд түүний нэр дээр уг тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. ... гэдэг залуу аймагт зам, барилгын ажил хийж байгаа, нэлээн хэдэн хүн ажиллуулдаг, боломжийн ажил хийгээд байгаа, чиний зарж байгаа машинаас нэг машин худалдаж авъя гээд байна. Урьдчилгаа мөнгө ороод ирвэл мөнгийг өгье, эсхул чиний машиныг аваад банк бусад тавиад чамд мөнгийг чинь бөөнөөр нь өгчихнө гэнээ гэж хэлсэн. Би хүргэн ахыг ярьж байгаа болохоор нь итгэсэн бөгөөд гэдэг залуу нь машин авахаар явж байхдаа надтай утсаар ярьсан бөгөөд би аймагт зам гүүрний ажил хийж байгаа, одоогоор манайх 380 сая төгрөгийн авлагатай ажил хийсэн байгаа, 0 сард буюу 2 сарын дараа мөнгө бөөнөөрөө орж ирэх болохоор тэр үед нь чамтай тооцоо дуусгана, санаа зоволтгүй гэж хэлсэн. Би аймагт ажиллаж байгаа, мөнгө бөөнөөрөө ороод ирнэ, хүргэн ахын дүүгийн нөхөр юм чинь худал хэлээгүй байх гэж бодоод өөрийн зарж байсан машиныхаа байршлыг зааж өгөөд өөрөө очоод шалгаж үзээд ав гээд зааж өгсөн. нь эхнэрийн хамт ирж машиныг үзэж харж байгаад өөрөө унаад тухайн машинаа унаад явсан. ... миний зарсан машиныг дүүргийн дугаар хороо, 3 дугаар гудамж, 1 тоот, манай аав ээжийн хашаанаас оны дугаар сарын 10-ны өдөр өөрөө очиж авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2, 2-30, 34 дэх тал/,
Гэрч “...Би оны намар 10, 11 дүгээр сард байх, өдөр, сарыг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хотод Да хүрээ автомашины зах дээгүүр машин үзэж яваад 18.00.000 төгрөгөөр нэг хүнээс худалдан авсан. ...Би цагаан өнгийн Портер-2 маркийн машиныг худалдан аваад 2 жил орчим хугацаанд унаж хэрэглэж байгаа. Миний машинд гадна харагдах болон мотор, явах эд ангид ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Миний машин оны 2 дугаар сарын 08-ны өдөр монгол орж ирсэн дугаар авсан байсан бөгөөд би оны 10, 11 дүгээр сард авсан гэхээр монголд орж ирээд сар орчим болсон, шинээрээ шахам машин байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дахь тал/,
Гэрч “...Энэ машин миний машин биш ээ, энэ машиныг ******* Солонгос улсаас оруулж ирсэн. ...Миний контейнерт ачаад миний нэр дээр уг машиныг оруулж ирсэн. оны 2 дугаар сарын 08-ны өдөр уг машиныг Ганзориг миний нэр дээр оруулж ирээд танил гэдэг хүнд зарсан. ...Миний нэр дээр байсан тул би уг машиныг ... гэдэг хүний нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж, оны дугаар сарын -ны өдөр шилжүүлэн өгсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дахь тал/,
Гэрч “... бид хоёр оны 3 дугаар сард аймгийн Цогтцэций суманд , чиглэлийн төмөр замын дэд өртөөний барилгын подстанцын ажпыг хийж гүйцэтгэсэн. ... мужаан, угсралтын ажпыг 1 билүү 2 ажилтантай хамт хийж байсан. ... нь оны 3 дугаар сарын 20-оос оны дугаар сарын эх хүртэл 2 сар орчим хугацаанд ажил эрхэлж байгаад эхнэрийн бие муудлаа гэж хот руу буцаж яваад үлдсэн ажпаа хийхээр оны дугаар сарын дундуур ирж байсан. Тэр үед цагаан өнгийн Портер мрркийн автомашин уначихсан ирсэн. 20 орчим хоног ажил эрхэлж байгаад зүрх өвдөөд, хамраас нь цус байнга гараад байсан учир хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Түүнээс хойш надтай хамтарч ажиллаагүй. ...Би т нийт сая төгрөгийн барилгын ажил өгсөн. 8 сая орчим сая төгрөгийн ажлыг өөрөө хийгээд хот руу явсан. Миний бодлоор сая орчим төгрөгийн ажил үлдсэн байсан. өвчтэй байсан учир үлдсэн ажпыг өөр хүн хийж гүйцэтгэсэн. өөртөө авсан 8 сая орчим төгрөгөөс хэдэн төгрөгийг хамт ажилласан хүндээ өгөөд өөрөө хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй. ... өмнө хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхээр ирсэн бөгөөд үлдэгдэл сая орчим төгрөгийн ажпаа хийх болон Портер маркийн машинаараа ойр зуурын юм хийхээр ирсэн. Бие нь өвдөөд 20 орчим хоног ажиллаад буцаад буусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дэх тал/,
Гэрч “... онд миний эхнэрийн талын төрлийн Ганзориг нь Солонгос улсаас Портер маркийн машин оруулж ирээд Монголд зарж байгаа гэж эхнэртэй ярьж байхыг нь би сонсож байсан. Яг энэ үед миний төрсөн дүү Аззаяа нь нөхөр ... нь аймагт төмөр замын гүүрэн гарц барих ажил хийгээд хэдэн сарын турш хөдөөгүүр явж байгаад ирсэн байсан юм. хэлэхдээ миний ажилд Портер маркийн автомашин хэрэгтэй байна, танд мэдэх хүн байна уу гэж асуусан. Би эхнэрийн төрөл Ганзориг гэдэг залуу машин зарж байгааг сонссон болохоор миний төрсөн дүүгийн нөхөр аймагт төмөр замын зам гүүрний ажил хийж байгаад ирсэн, та 2 уулзаад үзээрэй, машин худалдаж авъя гээд байна гэж хэлсэн. Ганзориг, нар уулзаад машинаа очиж үзээд авчихлаа, нэрийг нь шилжүүлээд авчихлаа гэж надад хэлсэн. Мөнгийг нь төлөөгүй байна гэж Ганзориг надад хэлэхээр нь би , Аззаяа нарт хэлэхэд мөнгө бүтэхгүй байна, барилгын ажил хийж байгаад төлнө гээд хоорондоо утсаар яриад тохиролцоод яваад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2 дахь тал/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн -0 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 23 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн 4 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 3- дахь тал/,
Иргэн , ******* нарын хооронд байгуулагдсан оны дугаар сарын -ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 4 дэх тал/,
“ " ББСБ, иргэн ******* нарын хооронд байгуулагдсан оны дугаар сарын 14-ний өдрийн ЗГ001010 дугаартай зээлийн гэрээ, эд өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбарууд /хх-ийн - дахь тал/,
Хаан банкны эзэмшигчтэй, 0184344 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 101-112 дахь тал/
0184344 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-1 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд авах, уг эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох шууд санаа зорилготой, өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг: “...хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд , эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг заажээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 22 оны 0 дугаар сарын -ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ганзорийг хуурч “ аймагт зам, барилгын ажил хийж байгаа, одоогоор манайх 380 сая төгрөгийн авлагатай ажил хийсэн, урьдчилгаа төлбөр оны сард орж ирэхээр нь автомашины төлбөрийг шилжүүлнэ” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан ,22,4 төгрөгийн үнэлгээ бүхий, арлын дугаартай, Хьюндай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Бусдын эд д гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч *******ийн эзэмшлийн КМГ2С2КА01)144 арлын дугаартай, Хьюндай Портер 2 маркийн тээврийн хэрэгсэл ,22,4 төгрөгөөс /үнэлгээ бүхий/ .00.000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх ,2,4 төгрөгний төлбөртэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 2, 2-30, 34 дэх тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 43 дахь тал/, гэрч мэдүүлэг/хх-ийн 4 дахь тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 4 дэх тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 2 дахь тал/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн -0 дахь тал/, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 23 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн 4 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 3- дахь тал/, Иргэн , ******* нарын хооронд байгуулагдсан оны дугаар сарын -ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 4 дэх тал/, “ ” ББСБ, иргэн ******* нарын хооронд байгуулагдсан оны дугаар сарын 14-ний өдрийн ЗГ001010 дугаартай зээлийн гэрээ, эд өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбарууд /хх-ийн - дахь тал/, Хаан банкны эзэмшигчтэй, 0184344 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 101-112 дахь тал/, 0184344 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-1 дахь тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь өөрийн эхнэрийн ах Золбаяраар дамжуулан 2 дугаар сард Монголд орж ирсэн улсын дугааргүй Хюндай Портер маркийн авто тээврийн хэрэгслийг ,00,000 төгрөгөөр худалдан авахаар хохирогч *******той тохиролцон төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авсан. Тус хэлцэл хийгдсэний дараа оны 0 дугаар сарын -ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрээс уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан. Мөн нэг өдрийн дараа машиныг “ ” ББСБ-д барьцаалан ,00,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн оны 0 дүгээр сарын 03-ны өдөр машиныг бусдад шилжүүлэн өөрийн дансанд ,2,00 төгрөгийг, оны 10 дугаар сарын 2-ны өдөр 10,00,000 төгрөгийг тус тус өөрийн дансанд шилжүүлэн авч хувьдаа зарцуулсан боловч хохирогч *******т анх төлөхөөр тохиролцсон ,00,000 төгрөгөөс 1,00,000 төгрөгийг төлснөөс өөрөөр ямар ч төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдсон. Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.
Хохирогч *******т нийт ,22,4 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* ,00,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Нийт хохирлоос үлдэх ,2,4 төгрөгийг төлөөгүй байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр саналыг гаргаж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж тус ялыг сонгосон. Шүүгдэгчийн эзэмшлийн Хаан банкны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлах саналтай байна. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна... “ гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нь -2 насны хүүхэдтэй. Ар гэрээ тэжээн тэтгэхээр зундаа барилгын ажил эрхэлж өвөлдөө үйлчилгээнд явдаг байгаа. Эдгээр нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд , , зэрэг гэрч нарын мэдүүлгээр аймагт 40 сая төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгаа. Авлага байгаа хэдий ч авлагын ерөнхий нөхцөл нь барилгын ажилтай холбоотой байдаг тул авлага хэзээ орж ирэх нь тодорхой бус байдаг. Шүүгдэгчийн эхнэрийн бие өвдсөн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн үед машин эвдэрсэн гэж хэлж байгаа боловч машин эвдэрсэн талаар хохирогчид мэдэгдээгүй үйл баримт нь шүүгдэгч *******ын буруу мөн. Энэ талаар машиныг зассан гэсэн байдлаар тухайн нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа. Хохирол төлбөрийн тухайд 3,00,000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдсэн 3,00,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн үед дээр дурдсан нөхцөл байдалтай байсан, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн ар гэрийн байдал, хохирол төлбөр төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно...” гэсэн,
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: "... Миний ээжид өгсөн сая төгрөгийг хохирол төлбөр төлсөнд тооцож ,00,000 төгрөгийг нийт хохирлоос хасуулна...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ., . дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд гүй, хохирогчид төлөх ,2,4 төгрөгийн төлбөртэйг тус тус дурдав.
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын оны дугаар сарын -ны өдрийн дугаартай прокурорын “Дансны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3. дугаар зүйл, 3. дугаар зүйл, 3.8 дугаар зүйл, 3.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж /1.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.
.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөр болох хохирогч *******ийн эзэмшлийн Хьюндай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийн ,22,4 төгрөгөөс /үнэлгээ бүхий/ .00.000 төгрөгийг төлсөн. Төлөгдөөгүй үлдсэн ,2,4 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******т олгосугай.
.Шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд гүй болохыг тус тус дурдсугай.
.Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын оны дугаар сарын -ны өдрийн дугаартай прокурорын “Дансны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН