Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Э.Гантулга,       

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 сарын 03-ны өдөр  хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 03 дугаар багийн 44 дүгээр гудамжны 06 тоотод 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар *******ын толгой, нүүр хэсэгт төмрөөр цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 11 сарын 11-ний орой ынд очсон. ынд 5 хүн байсан. Миний таньдагаас , хоёр байсан бусад хүмүүсийг танихгүй. Намайг очиход тэд нар архи, пиво ууцгаагаад сууцгааж байсан. ынд ороод орон дээр нь сууж байтал тэнд байсан залуучууд наашаа суу танилцъя гэсэн. Тэгэхээр нь ширээнд нь очиж суусан. Хүмүүс надад хундагаар архи өгөхөөр нь би 4-5 удаа татсан байх. Намайг ширээнд суухаас өмнө ын эхнэр хоёулаа айлд очоод ирье гэхээр нь тай айлд очиж ын найз бүсгүйг авчирсан. Намайг цохьсон гэх залуугийн найз нь гэх залуу ойр зуурын юм ярьж сууж байснаа танай нутаг ямар мяа юм бэ гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тэгэхээр нь би найзаа чи хүний нутагт ирчихээд ийм зүйл ярьж болохгүй шүүдээ гэдгийг хэлсэн. Тэгсэн хоёулаа гараатахъя гэж надад хандан хэлсэн. Түүнтэй гэрээс хамт гарсан. гэрээс гарч ирчихээд найзаа би найзыгаа дагуулж ирчихээд нутагтаа зодуулчихмааргуй байна гэж хэлсэн. Би түүнд хандан чи тэгвэл найзыгаа чимээгүй болгочих, зодоон цохион үүсгээд байх шаардлага алга гэдгийг хэлсэн. Дээрх зүйлийг яриад зогсож байтал миний зүүн талын шанаа руу зангидсан гараараа нэг удаа цохьсон тэгэхээр нь түүнтэй барилцаж аваад зодолдсон. Тэгтэл ын эхнэр гэрээс гарч ирж бид хоёрыг салгасан. аас салчихаад гэр рүү орсон. Гэрт орчихоод жаахан сууж байгаад гэрт байсан хүмүүст би тай уулзаж уучлалт гуйчихаад харьж амарлаа гэж хэлээд гэрээс гарахад л үйл явдал болсон гэсэн. Би хүн юмаар цохиж авахыг хүртэл мэдээгүй байсан. Эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байхдаа ухаан орж өөрийгөө гэмтсэнээ мэдсэн... Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлэгт 7 хоносон, нэгдүгээр эмнэлэгт 7 хоносон. Нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт хагалгаанд орсон. Хүнд цохиулсны улмаас миний нүүрний баруун талын хэсэгт гэмтэл үүсч яснууд хугарч, цуурсан. Баруун талын зовхи нээгдэхээ больсон. Баруун нүд харахаа больсон. Мөн тархинд цус хуралттай, нэг шүдний паалан унасан. Биеийн өөр хэсэгт гэмтэл, шарх үүсээгүй. Миний толгой, хүзүүний хэсгээр байнга өвдөж, баруун талын нүднээс нулимс гойжиж, нуухтаж байгаа. Шүдний паалан унаснаас болж халуун, хүйтэн зүйл уухаар шүд өвдөж байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25/,  

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2015 оны 11 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө зодоон болсон. ******* бид хоёр гэрээс хамт гарахад ******* эхлээд намайг цохиж бид 2 зодолдсон. Гэрээс гарч ирж бид хоёрыг салгасан. Би гэр рүү буцаж орчихоод явах гээд гарсан чинь нэг зүйлээр намайг цохиж би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Г.ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 11 сарын 11-ний өдрийн орой нар жаргасан хойно ажлаа тараад гэртээ ирэхэд , , , манай нөхөр , , нар байсан. Мөн манай эгчийн хүүхэд , манай хүүхэд байцгааж байсан. Намайг гэрт ороход тэр хэд дундаа архи, пиво тавьсан ууцгаагаад хоорондоо юм ярьцгаагаад байсан. Тэгтэл , нар хоорондоо маргаад байх шиг байсан. нь танай Баянхонгор миа юмаа, тамхи асаагаад өгчих энэ тэр гээд байгаа бололтой байсан. тэр хоёрын дундуур ороод та хоёр больцгоо гэж хэлчихээд ыг хамт гаръя гэж хэлсэн. , нар гэрээс гарсан. Манай гэрт байсан хүмүүс нилээн халцгаасан байсан. , нар хоорондоо өндөр өндөр дуугаар ярьцгаагаад байсан. Нэг их удаагүй гэрт орж ирсэн. хамт орж ирээгүй, гадаа үлдсэн бололтой байсан. гаднаас орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байгаад би явлаа гэж хэлээд гэрийн хаалгаар гарахаар тонгойж харагдсан. Тэгтэл түүнийг ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон. Тэгсэн босго дамнаад дээш хараад газар унасан. Хүүе юу болов гээд очихын завдалгүй ыг том дугуй хэлбэртэй төмрөөр нүүр рүү нь цохьсон. Би гүйж очоод түүний гараас төмрийг нь авч шидсэн. Манай дүү ыг гэрийн гадаа үүдэн дээр дараад хэвтсэн. ыг манай нөхөр би, мөн манай дүү бид нар гэр рүү оруулсан. гэрээс буцаж гараад ыг газар дарж хэвтсэн. гэр рүү буцаж орж ирэх гээд байсан юм. Би Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төв рүү дуудлага өгсөн юм... Тухайн төмөр бол манай гэрийн ард өрхний оосорт уясан байсан төмөр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Төв аймгийн хотод амьдардаг юм. бид хоёр Батлан хамгаалахын их сургуулийг хамт төгссөн юм. Баянхонгор аймаг руу яваад идэш хоол авчрах гэсэн юм хамт яваач гэж гуйхаар нь түүнтэй хамт явахыг зөвшөөрсөн юм. , түүний ахтай 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой Баянхонгор аймагт ирсэн. ...Бид ынд архи, пивоо ууцгаагаад байж байхад ын гэрийн шалны хивс дээр пиво асгасан. Би түүний зүүн гар талд сууж байсан. Тэгтэл д хандаж тоглоом шоглоомоор хэлснийг мэдэхгүй, чи наадахаа асгасан юм бол өөрөө сор гэсэн утгатай зүйлийг ярьсан. хажуугаас нь ингэж болохгүй ш дээ. Чи ингэх болоогүй гэж хэлсэн. Тухайн ярианд орж ирээд хүнийг хатгасан аястай үг хэлсэн. Яг юу гэж хэлснийг санахгүй байна. Мөн ярианд орж ирээд руу чи юу гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чи өөрөө яах гээд байгаа юм гээд маргалдах шинжтэй болсон. Тэгээд хүмүүс гайгүй болоод сууцгааж байсан. гарчихаач гэсэн. мөн т хандан та хоёр гарчихаач гэж хэлж байсан. , нар гэрээс хэрэг болохоос өмнө гарч явцгаагаад байсан. Харин сүүлд гарахдаа хоорондоо асуудал үүсгэсэн юм билээ. , хоёрыг хоорондоо зодолдсоныг би хараагүй. ыг нэг урт зүйлээр цохьсон гэж ярьж байсан, тэр үедээ юугаар цохисныг мэдээгүй. Тэгтэл маргааш өглөө нь намайг тэр түрүүлээд цохисон, би түүнийг төмрөөр цохисон гэж хэлж байсан.. намайг гэрээс дуудаж гараагүй. Би г тай ноцолдож байхад нь ыг зодож байна гэж бодоод цамцнаас нь татаад нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39/,

Гэрч Э.гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2015 оны 11 сарын 11-ний өдөр ынд бид нар архи ууцгаасан. Уугаад сууцгааж байхад , нар маргаад байсан, яг юунаас болж маргасныг нь мэдэхгүй. ...Тухайн үед Лхагва-Очир нь , нар руу би аймагтаа байсан бол ингэхгүй гээд жаахан үгээр идээд байх шиг байсан. Тэгэхээр нь би Лхагва-Очирыг дуугүй бай, яах гэж ингэж байдаг юм, үүнээсээ болж хэрэлдэж зодолдохно уу гээд болиулсан. Лхагва-Очирт хандан би танай нутагт очсон бол чимээгүй сууж байна гэсэн утгатай зүйлийг хэлсэн. ыг цохихыг яг хараагүй, тэрхэн зуурт би зурагт хараад сууж байсан. нар эхэндээ жаахан маргас хийж байснаа хамт гарч яваад удаагүй, инээлдээд орж ирсэн. Харин хоёр дахь удаагаа гарахдаа бие биенээ гаръя энэ тэр гээд байсан. Яг юунаас болж маргасныг мэдээгүй. Гадаа гарчхаад , нарыг яасныг мэдэхгүй. Лхагва-Очир бид хоёр гэрийн баруун талын орон дээр ойр зуурын юм ярилцаад сууж байгаад эргээд хартал гэрийн гаднах довжоон дээр хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь босоод яав ийв гээд гэрээс гарсан. Намайг гадаа гарахад нар газар ноцолдож байх шиг харагдсан. Би больцгоо, ингэж уух байсан бол хэрэггүй уудаг байж гэж хэлсэн. Тэгээд нэг харахад ыг гэрт оруулсан гэрийн хаалга онгорхой байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/,

Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2016 оны 11 сарын 11-ний орой хичээлээ тараад гэртээ ирэхэд ахынд , Лхагва-Очир ах нар байсан. Тэд нар дундаа архи тавьсан ууцгаагаад хоорондоо юм ярилцаад сууж байсан. ...Лхагва-Очир, ах хоёр ах руу гарч машинаа оруул, тамхи асаагаадах, танай Баянхонгор жижиг юмаа гээд байсан. Тэгэхэд нь ах чимээгүй суугаад байсан. Тэгж байж байгаад ах, ахад хандан хоёулаа гарч зохицъя гэж хэлээд хамт гэрээс гарцгаасан. Гадаа , ах нар хоорондоо өндөр өндөр дуугаар ярьцгаагаад байсан. Тэгтэл эгч гэрээс гарах гэтэл нэг нь яах юм бэ? Наад хоёр чинь чамайг гарах юм бол онгироод бөөн зодоон болно гэсэн утгатай зүйлийг ярьсан. Энх-Учдрал эгч тэгээд гэрээс гараагүй. Гаднаас ах орж ирсэн. Түүнийг гэрт орж ирчихээд байж байхад хаалгыг гаднаас нь ах онгойлгоод завсар гаргаад харж байснаа би орж болох юм уу гэж сул дуугаар асуусан. Тэгэхэд би гэрийн баруун талд угаалтуурын хажууд зогсож байсан. ахын тэгж хэлэхийг хүмүүс сонсоогүй. Хоорондоо юм ярьцгаагаад байсан. ах би явлаа гэж хэлээд үүд рүү алхаад хаалга онгойлоод гарах гэтэл нь түүнийг ах нэг дугуй төмрөөр нэг удаа цохисон тэгтэл ах дээшээ хараад ухаан алдаад газар унасан. эгч орилоод гарахын завдалгүй ахиад төмрөөрөө цохисон. ах гүйж гараад ахаас төмрийг нь булааж аваад газар тавьсан. эгч төмрийг нь аваад бүр холдуулж шидсэн. ахыг ах тэврээд ноцолдсон. Тэр үед Лхагва-Очир гэх ах ахыг өшиглөсөн. Пунцагбанжир ах ахын дээр нь гарсан байсан. Тэгэхэд Лхагва- Очир ах өшигөсөн. Би тэр үед гэрийн дотор үүдэнд зогсож байсан. Гэрийн хаалга нээлттэй байсан. Тэр төмөр нь ахын гэрийн ард өрхний оосорт уяатай байсан даруул төмөр байсан. Би тэр төмрийг урд өмнө нь гэрийн өрхийг татаж байхдаа өрхний оосорт уяатай байхыг нь харж байсан юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43/

Гэрч Г.н мөрдөн байцаалтад өгсөн:

2015 оны 11 сарын 11-ний өдөр ынд , , , , Лхагва-Очир бид нар архи пиво ууж байхад , нар маргалдаад гадаа гарч учраа олоё гээд гарсан. Удалгүй хашааны буланд 2 хүн орилох чимээ гарахаар нь би гүйгээд гартал нь ын нүүрлүү гараараа нэг удаа цохиход нь нь ыг хавсарч унагаад толгой, шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Би очоод ыг салгаж аваад гэрт оруулчихаад гараад ыг оруулж ирэх гэхэд гадаа байхгүй байсан. Тэгээд орж ирээд сууж байтал удалгүй нь явлаа гээд гэрээс гарах гээд нэг хөлөө давуулаад газар унахаар нь бид нар яваад очих хооронд нь ын нүүрэнд том төмрөөр нэг удаа цохисон. Би ыг барьж аваад ноцолдож байгаад гараас нь төмрийг нь авч шидчихээд ыг өргөлцөж гэрт оруулсан. ыг гэрийн үүдэнд тэврээд хэвтэж байхад ын найз Лхагва-Очир нь ирээд миний нүүрлүү нэг удаа өшиглөсөн. Надад гэмтэл учраагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 01 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт: 1.*******ын биед тархины буруун духны дэлбэнгийн эдэд жижиг цус хуралтууд, тархины духны хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун нүдний ухархайн дээд хананд арагш цөмөрч, мөн дотогш духны хөндий болон баруун этмойд хөндийн дотор хажуу хана руу тус тус үргэлжилсэн, нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, мөн баруун нүдний ухархайн дотор хананд дотогш этмойд хөндий рүү цөмөрч, сэлтэрсэн хугарал, хамар ясны баруун хажуу хананд уг хэсгээр дотогш цөмөрч, зөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хоншоор ясны баруун духны сэртэн рүү үргэлжилсэн, нийлмэл хугарал, баруун нүдний зовхины буулт 4-р зэрэг, баруун доод зовхи, хамрын нугалаас хэсгийн шархын сорви гэмтлүүд үүссэн байна. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүссэн байна. 3.Үүссэн тархины буруун духны дэлбэнгийн эдэд жижиг цус хуралтууд, тархины духны хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, бусад баруун нүдний ухархайн дээд хананд арагш цөмөрч, мөн дотогш духны хөндий болон баруун этмойд хөндийн дотор хажуу хана руу тус тус үргэлжилсэн, нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, мөн баруун нүдний ухархайн дотор хананд дотогш этмойд хөндий рүү цөмөрч, сэлтэрсэн хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун нүдний зовхины буулт 4-р зэрэг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 26.2 заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны баруун хажуу хананд уг хэсгээр дотогш цөмөрч, зөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хоншоор ясны баруун духны сэртэн рүү үргэлжилсэн, нийлмэл хугарал, , баруун доод зовхи, хамрын нугалаас хэсгийн шархын сорви гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 52-53/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой Улаанбатар хотоос Лхагва-Очир, ах нарын хамт өвлийн идшээ авах гэж ирсэн. ...би , , Лхагва-Очир бид нар дэлгүүрээс архи, пиво худалдаж аваад ынд очоод хоол идээд байж байтал , нарыг гэх Шинэжинст сумын залуу хүрээд ир машин холбоод асаагаатахаач гэж дуудсанаар тэр хоёр явсан. , нар жаахан удаж байгаад буцаж ирсэн. Араас нь удалгүй машинтайгаа ирсэн. Бид тэгээд нийлж сууцгаагаад архи, пиво ууж эхэлсэн. Тэгээд байж байхад хүмүүс явж дэлгүүрээс архи, пиво авчирсан. Түүнээс хойш бид нар ойр зуурын юм ярилцаад сууж байхад ууж байсан аягатай пивоо асгасан, ын дүүг ахын дүү шалны алчуур аваад ирээч гэхэд хажуугаас нь чи наадахаа өөрөө сорж уу гэж хэлсэн. Мөн хажуугаас нь рүү үг хаясан, хэлсэн үг нь болохоор сонин санагдахаар үг байсан. Тэгэхээр нь би тоглоом тоотой нь дээр шүү гэж д хандан хэлтэл хажуугаас ярианд орж ирээд г өмөөрч байгаа юм шиг би барилддаг, сум, аймаг хоёрын хооронд явдаг, өнөөдөр хүн олдсонгүй гэж хэлсэн. бид хоёр маргасан. Гэрээс бид хоёр, хоёр удаа гарч тамхилж уулзсан. Тэгэхэд янз бүрийн асуудал болоогүй. Харин 3 дахь удаагаа ам мурийхад хажуугаас эр хүмүүс шиг гарчихаач гээд байсан. бид хоёр тэр үед гэрээс гарсан. Гэрээс гараад бие засах газрын хажууд алхаж очсон. Тэгтэл миний нүүр рүү нэг удаа цохиод доогуур зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь түүнтэй барилцаад авсан. Түүний дор би орсон. учир зүггүй намайг цохиж зодсон. Удаагүй намайг орхичихоод гэр рүү орсон байсан. Би тэрхэн зуур ухаан балартсан байсан. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Тэгээд сэргээд аа гэж орилсон. Тэгтэл удаагүй гэрээс гарч ирсэн. Тэгэхээр нь төмөр аваад шидсэн. Тухайн үед би уурлаж бухимдсан, зодуулсандаа шарлахсан. Түүний улмаас газар байсан гартаа баригдсан төмрийг авч шидсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-71/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 2-5/

*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 12-13/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 14/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 16-19/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 20-21/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ын тодорхойлолт /хх-ийн 48/

*******ын иргэний үнэмлэх, диплом, албаны үнэмлэх зэргийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 77-84/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 85, 170/,

Хохирогч *******ын хувийн байдлыг тогтоох баримтууд /1-р хх-ийн 86-92/

*******ын өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 97-105/

Хохирогч *******ын эмчилгээ хийлгэсэн баримт, өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 106-121, 192-215/

Хохирогч *******ын гэмтсэн үеийн нүүрний зураг, хохиролын талаарх баримтууд, ХЗ-н туслалцаа үзүүлэх гэрээ, орлогын мэдүүлэг /1-р хх-ийн 122-130, 154-155, 2-р хх-ийн 76/

Сүн чон хян бүчон эмнэлгийн хариу бичиг /2-р хх-ийн 23-24/

Мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 25/

Баримт бичигт үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 60-61/

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 30 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 82-83/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.      

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.     

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэл эдлэж байгаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Хохирогч ******* нь өөрт уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд нотлох баримтаар нийт 3.565.240 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч нь цаашид гарах хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах тухай санал гаргасан боловч уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор арилаагүй, хохирогч гомдолтой гэж байх тул саналыг шүүх хүлээн авах  хууль зүйн үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч ******* нь анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, хохирогчид төлбөр төлсөн байдал зэргийг ял хөнгөрүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл  хэрэглэснийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцсон болно. 

Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж түүний эдлэх ялын дэглэмийг нь хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.       

Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөрийг устгаж, хохирогч *******ын толгойн томографын 5 ширхэг зургийг хохирогчид буцаан олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 3 толгой сарлагын үхэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298,  299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмрийг устгаж, хохирогч *******ын толгойн томографын 5 ширхэг зургийг хохирогчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 3 толгой сарлагийн үхэрийг түүнд буцаан олгож, 2016 оны 04 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлйин 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ГЭРЭЛМАА

                                          ШҮҮГЧИД                      Х.ОТГОНЖАРГАЛ

                                                                             Н.БААСАНБАТ