| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0059/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/71 |
| Огноо | 2024-03-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2426000910065 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, Төв аймгийн Заамар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, ***************аймгийн ************сумын 3 дугаар баг, **************, ****************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* регистрийн дугаар:/РД:******************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн Хайрхан хорооллын 1-6 тоотоос 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч ******* урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 68-95 ӨВА улсын дугаартай “Hundai starex” загварын тээврийн хэрэгслийг 3 хоногийн дараа мөнгийг нь өгнө хэмээн хуурч, бэлэн 200,000 төгрөгийн хамт авч, түүнд 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч ******* “...2022 оны намар 11 сард ******* аймгийн хавиргын боомтод “Катка” гэх нэртэй газар зам засварын компанид ажиллаж байхад нэг өрөөнд цуг байдаг байсан ******* гэх залуутай танилцаж байсан юм. Би ажлынхаа хүмүүст машинаа зарна гэж хэлэхэд ******* “та машинаа битгий зараарай, би бэлэн мөнгөнд худалдаж авна шүү” гэхээр нь би “хэрвээ чи бэлэн мөнгөтэй бол аваарай, би зарахгүй хадгалаж байя” гэж хэлсэн. нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа надаас түрүүлж буугаад явсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* “ахаа би танай гэрт машинаа авах гээд ирсэн байна, та хэзээ ирэх вэ?” гэж над руу утсаар ярихаар нь би, “чи манайд хүлээж бай, би удахгүй ажлаасаа буугаад очно” гэж хэлсэн. Тэгээд намайг гэртээ очихоос өмнө манайд 2 хоног намайг хүлээж байгаад хот руу явсан. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* манайд замын унаагаар ирсэн бид хоёр тэр шөнө наймаагаа яриад би 3,000,000 төгрөгөөр бэлэн мөнгөнд *******т машинаа зарахаар тохирсон. ******* нь надад “би эгчдээ мөнгөө зээлүүлсэн, 3 хоногийн дотор өгнө” гээд гуйгаад байхаар нь би итгээд “за за чи манай эхнэрийн данс руу хийчихээрэй, оюутны сургалтын төлбөрт өгөх гэж байгаа шүү” гээд би эхнэр дансыг цаасан дээр бичээд өгсөн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өглөө ******* надад “ахаа дүүд нь түлшний мөнгө байхгүй, та түлшний мөнгө зээлчих, би машины 3,000,000 төгрөгтэй цуг өгье” гэхээр нь би эхнэр “чи *******т 200,000 төгрөг өгчих” гэж хэлээд манай эхнэр *******ын данс руу 200,000 төгрөг дансаар шилжүүлсэн. ******* бид хоёр Өвөрхангай аймаг явсан. Би аймагт буугаад үлдсэн. Тэрнээс хойш утсаа салгаад алга болсон, утас нь холбогдоогүй. Би 2023 оны 08 дугаар сард манай дарга хамт хайгаад ******* аймагт дугуй засвар дээр очиход ******* машиныхаа дугуйг янзлуулж байсан. Тэгээд би *******ыг барьж авах гэтэл зугтаад яваад өгсөн. Тэрнээс хойш дахиж хараагүй. Миний *******т залилуулсан машин цагаан өнгийн “Hundai starex” загварын тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2022 оны 7 дугаар сард ах 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай ах өмнө нь нэг хүнээс худалдаж авч байсан. Тэр хүнээс би өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч ”...2022 оны 11 сарын сүүлээр манай нөхөр ажлаасаа бууж ирээд манай ажлын нэг хүнд машинаа зарахаар болсон гэж ярьж байсан, би тухайн үед үнэ тохирвол зардаа мөнгөний хэрэг байгаа найдвартай хүн бол яахав дээ гэж нөхөртөө хэлсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт сумын унаагаар манайд нэг залуу танай машиныг авах гэж байгаа хүн байна ******* гэж өөрийгөө танилцуулсан. Өөрийгөө ******* аймгийнх гэж хэлсэн. Тэр ******* гэх залуу манай гэрт 2 хоносон. Манай машиныг үзэж хараад авахаар болсон. Манай нөхөр ажлаасаа ирээгүй байсан болохоор хүлээж байгаад хот руу явсан. Тэгээд ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манайд дахиад ирсэн. ******* манайд хоноод маргааш нь манай машины мөнгийг 3 хоногийн дотор над руу шилжүүлнэ гэж хэлээд, миний хаан банкны дансны дугаарыг цаасан дээр бичээд аваад явсан. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр нь надад *******т түлшний мөнгө хэрэгтэй байна 200,000 төгрөг өгчих гэхээр нь би *******ын Голомт банкны 3455142401 дугаарын тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. ******* манай машиныг унаад манай нөхөр *******ыг гаргаж өгнө гээд Өвөрхангай аймаг явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч ”...Би өөрийн дүү д өөрийн эзэмшлийн 69-85 ӨВА улсын дугаартай “Hundai starex” загварын тээврийн хэрэгслийг 2,000,000 төгрөгөөр зарсан. “Өв санаа” ХХК-д түгээлтийн машин байсан. ...д зарсан машиныг би хэний нэр дээр байдгийг мэдэхгүй байна. нь хүнд машинаа зарсан гэж хэлсэн. Мөнгө төгрөгөө авсан юм уу? гэж асуухад удахгүй авах юмаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч ”... 69-85 ӨВА улсын дугаартай “Hundai starex” загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сарын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суух Б.Энхбаатар гэх хүнд 4,500,00 төгрөгөөр зарсан. ...Б.Энхбаатарт 2019 оны 08 дугаар сарын үед “Өв санаа” ХХК-д зарсан гэж хэлж байсан. Тухайн үед би “Өв санаа ХХК”-ний жолоочтой уулзаад нэрээ шилжүүлж өгье гэж хэлэхэд жолооч нь компани ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл болохоор би өөр дээр шилжүүлж авахгүй, компанийн нэр дээр шилжүүлж авна гээд миний дугаарыг аваад үлдсэн. ...2023 оны 01 дүгээр сарын сүүл үеэр нэг хүн миний дугаар луу залгаж холбогдоод 69-85 ӨВА улсын дугаартай “Hundai starex” загварын тээврийн хэрэгслийг худалдаж авсан нэрийг нь шилжүүлж авъя одоо Улаанбаатар хотод янзлуулах гээд явж байна дараа 7 хоногийн нэг өдөр Өвөрхангай аймаг орно тэгэхдээ уулзъя гээд над руу дахиж холбоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч ”...******* нь ...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манайд ирж хоносон. Тэр шөнө аавд машины мөнгийг 3 хоногийн дотор өгнө найдвартай өгнө гэж хэлээд ээжийн дансыг аваад, маргааш өглөө нь манай машиныг унаад явсан. Мөн ээжээс бензиний мөнгө гээд 200,000 төгрөг данс руугаа хийлгэж аваад аав гаргаж өгнө гээд хамт явсан. Би тухайн үед аавд наад хүн чинь нэг л худлаа яриад байгаа юм биш үү гэж хэлсэн. Аав гайгүй байхаа гэж хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аав ын дугаар луу залсан ерөөсөө холбогдоогүй. Аав захирлаас нь дугаарыг нь авч залгахад бас холбогдоогүй. Дараа нь аав захирал хамт хайгаад ******* аймагт очиход дугуй засвар дээрээс зугтаачихсан гэж надад хэлсэн. Бас дахиад аавын захирал А.Баттөмөр барьж аваад зугтаачихсан гэж хэлсэн. Аав “Hundai starex” загварын тээврийн хэрэгслийг ******* 3,000,000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч А.Эрдэнэ-Очирын ”...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би ******* “Hundai starex” загварын тээврийн хэрэгслээ ******* гэх хүнд 3,000,000 төгрөгөөр зарсан. Би тэр хоёртой хамт Өвөрхангай аймаг руу явсан ******* нь тэр машиныг унаад би өөрийнхөө машинтай цуг явсан. Тэгээд би д наад хүнээсээ машиныхаа мөнгийг авсан юм уу гэж асуухад, надад мөнгөө өгсөн гэж хэлсэн. Тэр ******* гэх хүн нь манай дүү д чи хамаатнууддаа тооцоогоо дууссан, мөнгөө авсан гэж хэлээрэй гэж гуйсан юм байна лээ. Би сүүлд энэ талаар мэдсэн. Тэгээд Адъяасүрэн нь надад “би машин зарсан хүнээсээ мөнгөө авч чадахгүй байна гэж хэлсэн. Утас нь холбогдохгүй байна, манай захирал тэр хүнийг надад олж өгнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч ”...2022 оны 12 дугаар сард байхаа ******* нь ******* машин худалдаж авахаар болоод 69-85 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд явсан гэсэн. Би нарийн учрыг бол сайн мэдэхгүй байна. Төгс зам нэртэй байгууллага дээр очиж *******ын талаар асуухад Завханд ажиллаж байгаа гэж хэлсэн. Иргэний үнэмлэхний хаягаар Цайз захын тэнд очсон. Тийм айл байхгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай ”.. “Hundai starex” загварын зах зээлийн үнэлгээ 3,000,000 /гурван сая/ төгрөг”... гэсэн Хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-37 дугаар хуудас/, *******ын Голомт банкны 3455142401 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч д 3,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч ******* Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт гаргасан “...Энэ хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй”, мөн *******аас машины төлбөрт 2,500,000 төгрөг авсан тул гомдолгүй гэсэн хүсэлтүүд /хх-ийн 64, 69 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР