Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2021/00620

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг баримтлан М овогт Бын Р Б овогт Б Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2019 оны 03 сарын 27-ны өдөр төрсөн охин Ш.С-ыг эх Б.Рын асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ш.С-т бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас,амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Б.Шаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, мөн талуудын тохиролцсоны дагуу хүүхдийн тэтгэлэг дээр сар бүр нэмж 150,000 төгрөгийг хариуцагч Б.Шаас гаргуулан нэхэмжлэгч Б.Рад олгож байхаар тогтоосугай.

3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дундын эд хөрөнгөөөс оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагад “нэхэмжлэгч Б.Рнь охин Б.С-т дундын өмч болох орон сууцны үнээс оногдох хэсэг болох 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Ш нь машины үнээс Б.Р н Б.С нарт оногдох хэсэг болох 6,333,000 төгрөг, гэрийн тавилгын үнээс 1,200,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, хариуцагч Б.Ш нь охин Б.С-ыг 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлэгээс гадна сар бүр 150,000 төгрөг төлөх санал тавьсныг нэхэмжлэгч Б.Рнь хүлээн зөвшөөрсөн” Б.Ш, Б.Рнарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хариуцагч Б.Шаас машины үнийн ногдох хэсэг 6,333,000 төгрөг, гэрийн доторх тавилгын үнэ 1,200,000 төгрөг, нийт 7,533,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Рад олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 135,478 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Шаас улсын тэмдэгтийн хураамж /67,739+34,214/ нийт 101,953  төгрөг гаргуулан Төрийн санд оруулж, төрийн сангаас 290,672 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рад олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

8. Тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2020/03887 дугаартай шүүгчийн захирамжийн 4-д “хариуцагч Б овогт Б Ш /АК89020813/-ын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1-21 тоот орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд бусдад шилжүүлж, зарж борлуулахгүй байхыг Б.Шт даалгасугай” гэх заалтыг хүчингүй болгосугай.

9. Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШЗ2020/04718 дугаартай шүүгчийн захирамжийн 7-д “2019 оны 03 сарын 27-ны өдөр төрсөн охин Ш.С-ыг бүс нутагт тогтоосон амьжиргааны батагаажих доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг тогтоон, Б.Рын нэхэмжлэлтэй Б.Шт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд эцэг Б.Шаар тэжээн тэтгүүлсүгэй” гэх заалтыг хүчингүй болгосугай.

10.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ             Б.БЯМБАСҮРЭН