Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/409

 

 

 

 

 

 

 

 

      2024        04           04                                         2024/ШЦТ/409

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Ц.Г-****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Г-****холбогдох 2408000000408 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Дунд-Наран ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Н овогт Ц-ийн Г, регистрийн дугаар ИК8007****.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

2. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Г-****нь гэм буруу, хэргийн зүйлчлэл болон прокуророос танилцуулсан ялыг хүлээн зөвшөөрч оролцсон.

3. Шүүгдэгч Ц.Г-****нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд-Наран ***** тоотод гэртээ байхдаа найз А.Л-***“эхнэрээрээ тэжээлгээд” гэж хэллээ гэж газар байсан шилэн аягыг өшиглөснөөс аяга хагарч, хохирогч А.Л-***зүүн шилбэнд онож зүссэн, улмаар зүүн суга, гуя руу нь өшиглөж зүүн шилбэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн суга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл,

мөн цаг хугацаанд эхнэр Б.Э-***“Лхагваад олон юм ярилаа” хэмээн шилэн аяга шидэж зүүн гарыг тохойг онож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

3.1. Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 хуудас),

3.2. Хохирогч Б.Э-***мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 хуудас),

3.3. Хохирогч А.Л-***мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 хуудас)

3.4. Гэрч Б.С-***мэдүүлэг (хавтаст хэргийн 26 хуудас)

3.5. Гэрч Х.Э-***мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 хуудас)

3.6. Ц.Г-***мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргээ хүлээсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)

3.7. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2024.02.22-ны өдрийн шинжээчийн 2901 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 хуудас),

3.8. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2024 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн шинжээчийн 2939 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хохирогч нарын биед учирсан хөнгөн хохирол нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан, шүүгдэгчийн үйлдлийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

5. Хохирол- хор уршиг:

5.1. Хохирогч Б.Э-***“гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд хохирол учраагүй дүгнэлт гаргуулахгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 хуудас), хохирогч А.Л-***“Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх, зүйлгүй, сэтгэцэд хохирол учраагүй дүгнэлт гаргуулахгүй” гэсэн мэдүүлэг (98-99 хуудас)-ээр шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

5.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-***нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 180,000 төгрөгийн тусламж авсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд уг төлбөрийг Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Ц.Г-**** төлсөн болох нь хавтаст хэргийн 130 дугаар хуудас дахь төлбөрийн баримтаар тогтоогдсон.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г-**** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шийдвэрлэв.

 

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н овогт Ц-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Г-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц.Г-****үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Г-**** мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 180,000 төгрөг төлөгдсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ