| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0077/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/92 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******од холбогдох 2426001000083 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************оны 10 дугаар сарын 22-ны өдөр, Өвөрхангай аймгийн ***************суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өвөрхангай аймгийн **************сумын *****************-р багт оршин суух хаягтай, ам бүл 7, аав, ээж, эгч дүү нарын хамт Өвөрхангай аймгийн *************сумын 1-р багийн ************* тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *****************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* маргалдаж, улмаар “эхнэрээ зодсон” гэсэн шалтгаанаар баруун шанаа тус газар нь гараараа 2 удаа, толгойн дагз тус газар гараараа 3 удаа цохиж, өмчлөлийн “тоёота приус-30” загварын автомашин жолоодож, хохирогч Ч.ийг Д.Золзаяаг машинд суулгах үед мөргөсний улмаас ******* зүүн шанаа хэсэг “тоёота приус-20” загварын автомашины хаалганд цохигдож, хөл хавчигдаж, хохирогч Ч.******* эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, 32, 33-р шүдний булгарал, буйл хонхор, цус хуралт, 31, 34-р шүдний сулрал, толгойн баруун чамархайн хэсэгт цус хуралт, дээд доод уруул, завжинд шарх, амны баруун буланд зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч Ч.******* “...2023 оны 01 дүгээр сарын 27-ны 03 цагийн үед Өвөрхангай аймгийн 1-р багт байх Аюулгүйн тойрог орчимд цагаан өнгийн тоёота приус-30 загварын машин мөн байх гэж бодоод очтол манай эхнэртэй нийлээд 3 эмэгтэй, 1 эрэгтэй пиво уугаад сууж байсан. Эхнэрийг явъя гээд гарнаас нь таттал машины арын суудалд сууж байсан залуу бууж ирээд чи хэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр нь байна гэж хэлтэл намайг бариад авсан. Тэр залуу намайг барьж авсны дараа нүүрний баруун шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Манай эхнэр болон Зандраа гэх эмэгтэй хоёр машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. ...Тэгээд байж байтал нөгөө залуу машины жолооны ард суугаад машин асаасан. Миний машин цагаан өнгийн приус-30 загварын машины урд нь асаалттай тавьчихсан байсан. Эхнэр намайг машины түлхүүр аваад ир гээд машин руу явах гэхээр нь хувцаснаас нь таттал манай эхнэр газар унасан. Унах үед нь баруун гарынх нь хумс хэсгээс цус гарчихсан байсан. Тэгтэл нөгөө залуу бууж ирээд чи яагаад эхнэрийгээ зодоод байгаа юм бэ гэж хэлээд намайг заамдаад толгойн дагз хэсэг рүү гараараа 3 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг чи согтуу байгаа юм чинь машин жолоодож яах гээд байгаа юм, би хүргээд өгье гэж хэлтэл буцаад машиныхаа жолоон дээр суучихсан. Дараа нь би машин руугаа эхнэрийгээ түлхээд нэг гараараа машиныхаа хаалга онгойлгоод нөгөө гараараа эхнэрийгээ машинд суулгах гээд зогсож байтал, цагаан өнгийн тоёота приус-30 загварын автомашиныг нөгөө залуу хөдөлгөөд шууд ирээд мөргөчихсөн. Тухайн үед би хаалга онгойлгочихсон байсан чинь хаалга руу ирж мөргөөд манай эхнэрийн зүүн талын хөлийг хаалганд хавчсан. Тэгэхээр нь ухраач ээ хүний хөл хугаллаа гэж хэлсэн чинь тэр залуу ухраад машинаа байранд нь тавьчихсан. Машины хаалга мөргүүлэх үед миний зүүн шанаа хэсэг рүү хаалга цохигдож, миний үүдэн хоёр шүд унасан. Нөгөө залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар намайг санаатай мөргөсөн. ...Миний зүүн завж дотор талдаа болон гаднаа язарсан. Үүдэн доод шүдний зүүн нэг хоёр дугаар шүд булгарч унасан. Толгой дагз хэсэгтээ хавдаж овойсон. Толгой хойд хэсгээрээ хөндүүрлэж өвдөж байна. Баруун чамархай хэсэгт хавдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хохирогч ”...Тэрнээс нэлээн өмнө манай нөхөр над руу залгаад хаана байгаа юм гэсэн. Би хаана байгаагаа мэдэхгүй гудманд байна гэсэн. Тэрнээс хойш нэлээн хэд залгасан. Би Зандраагийн гудманд очоод залгая гэж бодож байсан. Тэгтэл машинтайгаа ирээд урд зогссон. Машинаас бууж ирээд миний сууж байсан хаалгыг онгойлгоод намайг буу гэсэн. Би буугаад машины араар тойрсон тэгтэл манай нөхөр *******ыг жолооны хүрд дээрээс нь буулгаад барилцаж авсан. ******* манай нөхрийн шанаа хэсэгт 2 удаа цохичихсон. Зандраа дундуур нь ороод би бас орсон. Тэгж байсан Зандраа хацар луугаа цохиулаад арагшаа унасан. Тэгээд салгасан. Би нөхрийгөө цааш нь авч яваад болио гээд Зандраагийн машинд суух гээд явж байсан чинь манай нөхөр намайг нудраад унагаачихсан. Тэгсэн ******* та яагаад эхнэрээ цохиод байгаа юм бэ гээд ирсэн. Тэр хоёр дахиад барилцаж авах гээд байхаар нь би нөхрөө аваад холдсон. Манай нөхөр өөрийн машины урд жолоочийн хажууд суулгасан, хаалга хаагдаагүй байсан юм билээ. Тэгсэн ******* Зандраагийн машиныг унаад ирээд шууд мөргөчихсөн. Миний хөл хавчигдсан. Манай нөхөр бас мөргүүлсэн. Миний хөл хавчигдсан орилоод байхад машинаа ухраахгүй улам урагшлаад байсан. ******* нь жолоон дээрээ байсан. Зандраа бол машины урдаас нь хүний хөл нь хавччихлаа гээд түлхээд байсан. ...Тэгсэн зам руу явж байгаад цагдаа дуудсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч ”... Тоёота приус-30 загварын автомашин дотор Зандраа, Золзаяа, ******* гэх залуу бид дөрөв 1 ширхэг пивыг хувааж уусан. Уугаад байж байтал нөхөр гэх залуу ирээд Золоо машинаас буугаад *******ыг дуудаад машинаас буугаад тэй маргалдаад байсан. Цохиж зодсон талаар хараагүй. Би машин дотор сууж байсан. Зандраа буугаад *******, нарыг салгасан. Би машинаас буугаад Зандраа дээр очсон. Буугаад очтол саарал өнгийн приус-20 загварын автомашин хажууд , Золзаяа хоёр маргалдаад , Золзаяаг машин руу суулгах гээд ноцолдоод байсан. Золзаяаг машин руу суулгаад хаалгыг нь хаагаагүй байхад ******* приус-30 загварын автомашиныг асаагаад саарал өнгийн приус-20 загварын автомашины хаалга руу очоод мөргөчихсөн. Тухайн үед Золзаяа хөлөө татаж авч амжаагүй. хаалганд давхар хавчуулагдсан. ******* мөргөчихөөд машины ухраагаад байсан байрлалд нь аваачиж тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч “... өмнөөс приус машинтай хүрээд ирсэн. бууж ирээд чи согтуу жолоо барьж болохгүй ш дээ Зандраагийн нөхрийг дуудаад хүргүүлчихье гэхэд *******, хоёр маргалдаад нэгийгээ заамдаад авахаар нь голоор нь ороод салгах гэтэл ******* ******* аль нэг гар нь ороод миний зүүн талын шанаа хавьцаа цохисон. ... Золзаяаг машиндаа суулгасан чинь миний приус-30 автомашиныг ******* унаад ******* машины жолооч талын эсрэг талын хаалга руу мөргөсөн. Тэгсэн чинь хөл нь хаалганд хавчуулагдсан. Тэгэхээр нь би *******ыг хүн мөргөчихлөө ш дээ гэж орилоход ******* машинаа хойшлуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн “...Ч. нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шүд амны хөндийн амбулаторид тусламж үйлчидгээ авч нийт 99,000 төгрөгний хөнгөлөлт эдэлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090002080 тоот дансанд буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр нөхөн төлсөн баримт /хх-ийн 119-р хуудас/ Шинжээч “...М.Одгэрэлийн Машины хаалганд зүүн доод эрүүний түвшинд цохигдож 32, 33-р шүдний булгарал, буйл хонхор, цус хуралт, 31,34-р шүдний сулрал, дээд, доод урууд, завжинд шарх, амны баруун буланд зулгаралт гэмтлүүд үүсгэн тухайн хүний өөрийн инерцээр баруун талд байрлах машиныг мөргөж тархи доргилт, толгойн баруун чамархайн хэсэгт цус хуралт гэмтлүүд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128 дугаартай “...******* биед тархи доргилт, 32, 33-р шүдний булгарал, буйл хонхор, цус хуралт, 31, 34-р шүдний сулрал, толгойн баруун чамархайн хэсэгт цус хуралт, дээд доод уруул, жавьжинд шарх, амны баруун буланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх- ийн 35-37-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129 дугаартай "... биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2/25 дугаартай "... Тоёота приус-20 загварын 9615 УБР улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээ 280,000 төгрөг. ..” гэсэн тайлан /хх-ийн 52-53 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2/25 дугаартай "... тоёота приус-30 загварын 8286 УНН улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээ 270,000 төгрөг. ..” гэсэн тайлан /хх-ийн 62-63 дугаар хуудас/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ч.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ч. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Ч.******* Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 110 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 99,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 119-р хуудас/ тогтоогдож байгааг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******од мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч., Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаа нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР