| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0108/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, улсын яллагч Л.Төгсжаргал, иргэдийн төлөөлөгч М.Батчимэг, Д.Сүхбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.**********, түүний өмгөөлөгч Э.**********, шүүгдэгч Г.**********, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ын **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001176 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын Иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан, “**********” ХХК-нд гэрээт борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “**********” хорооллын 744 дүгээр байрны 26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт **********ын ********** /РД: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.********** нь 2022 оны 10 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ********** хотхоны 772 дугаар байрны 3 давхрын коридорт буюу 11 тоотын үүдэнд амь хохирогч Д.**********тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар чулуун хавтан мэт зүйлээр толгойд нь олон удаа цохисны улмаас хохирогч Д.**********н биед гавал тархины битүү гэмтэл гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун зүүн чамархайн хуйхны цус хуралт хоёр нүдний ухархайн дээд хана баруун ухархайн доод хана, хамар ясны бяцарсан хугарал, баруун хацар ясны дух, чамархайн, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүгийн ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн хамар дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал зэрэг хавсарсан хүнд гэмтэл учирч амь нас нь хохирсон байх буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.**********: “...Тухайн өдөр буюу 9-с 10-нд шилжих шөнө 5 цаг 15 минутын үед ах өнгөрчихлөө гэж том ах Даваадагва залгаж хэлсэн. Тэгээд цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн. Миний ойлгосноор цагдаа нар ахын бүртгэлтэй утас руу залгасан юм байна лээ. Тухайн үед ээж 3 дугаар эмнэлэгт хэвтсэн байсан учраас том ах руу цагдаа залгаад ахыг өнгөрсөн гэж хэлсэн гэж ойлгосон. Тэгээд цагдаа дээр ирээд мэдүүлэг өгсөн. 7 цагийн үед гэрийнх нь гадаа очиход бойны газар шиг болсон байсан. Хаалганы бариулаас доош цус маш их болсон байсан. Миний ойлгосноор 90х60 харьцаатай плитагаар цохисон гэж байсан. Хэргийн материалтай танилцах үед тухайн плита 3 биш 35 хуваагдсан байсан...” гэв.
Шүүгдэгч Г.**********: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ийм зүйл болно гэж бодоогүй. Тухайн өдөр амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр байсан. Тухайн өдөр манайхаас Өвөр Монгол хүн хаус аваад домофон нь ажиллахгүй байна гээд би ажил дээрээ очсон байсан. Тэгэхэд хохирогч орой 16-17 цагийн үед над руу залгаад паар цана цохиод байна, чи үзээд өгөөч гэхээр нь би паарны талаар мэдэхгүй, сангийн хүн дуудчих гэж хэлэхэд сангийн хүн ирдэггүй юм, чи ирээд зургийг нь дараад цааш нь уламжлаад өгөөч гэхээр нь орж зургийг нь аваад гарах гэхэд мах чанасан мах идээд гар, болсон идээнээс амсаад гар гэхээр нь за гэж суусан. Тэгэхэд шүүгээнээсээ задалсан виски гаргаж ирсэн. Тэгэхээр нь би уухгүй, машинтай, тэгээд ч удахгүй гэр рүүгээ явах гэж байгаа, замд цагдаа байх юм бол яах юм хэрэггүй гэхэд ганц авахад яавал гэж гээд байхаар нь уусан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч М.Батчимэг, Д.Сүхбаатар: “...Шүүгдэгчийг санаатай хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өглөө үүрээр 05 цаг 05 минутын үед ах Даваадагва утсаар яриад төрсөн ах ********** нас барсан гээд утсаар ярилаа гэхээр нь ахын хамт цагдаагийн газар ирээд болсон асуудлыг мэдсэн. Бид эцэг эхээс 6-лаа бөгөөд талийгаач ах миний дээд талын ах байгаа юм...” /1 дэх хавтас хэргийн 46, 2 дахь хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед хүүхдийн хамт унтаж амарсан юм. Унтаж байсан чинь орцонд юм хагарах, нурж байгаа юм шиг чимээ гарахаар нь би босоод цаг харсан чинь 02 цаг 08 минут болж байсан бөгөөд нэг эрэгтэй хүн авраарай манайхан гэхээр нь хаалганы дурангаар харсан чинь нэг эрэгтэй хүн 11 тоотын хаалганы үүдэнд дээшээ харсан байдалтай, дээр нь нэг хүн гараад суучихсан байхаар нь /баруун гартаа нэг зүйл барьчихсан байсан, ямар зүйл нь харагдахгүй байсан/ би 102 дугаар 02 цаг 10 минутын үед дуудлага өгсөн юм. Би айгаад хаалгаа онгойлгож хараагүй, хаалганы дурангаар харсан, дээр нь байсан хүн түг түг гээд юм нүдээд байх шиг байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” /1 дэх хавтас хэргийн 48-50 дахь тал/ гэсэн,
Гэрч Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирэхгүй байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед чатаар залгахад авахгүй байсан. Хэсэг хугацааны дараа над руу өөрөө чатаар залгаад би байрны ахынд байна гээд эхлээд ширээгээ харуулсан, ширээн дээр вискиний шил харагдаж байсан, мөн гурван ширхэг цаасан аяга байсан бөгөөд нөхөр, ах бид хоёроос өөр хүн байхгүй, бид хоёр ууж байна гэж хэлсэн. Нөхөр өөрөө буйдан дээр суусан байсан бөгөөд буйдан дээрээс босоод зурагтыг харуулаад хажууд нь унтлагын өрөө харагдаж байсан. Эргэн тойрноо харуулаад буцаад буйдан дээрээ суусан. Ах гээд байгаа хүн нь буйдан дээр сууж байсан. Нөхөр тэр хоёр дээгүүрээ бол ямар нэгэн хувцасгүй цээж нүцгэн байсан. Бид хоёрын яриан дундуур орж ирээд тэр ах гэх эрэгтэй хүн нь нөхөр чинь чамд аймаар хайртай юм байна, чи хүрээд ир гээд чанга орилоод байсан. Нөхрийг буйдан дээр суухад хүзүүнээс нь тэврээд бид хоёрыг яриулахгүй байхаар нь би юу ч хэлээгүй утсаа салгасан...” / 1 дэх хавтас хэргийн 65-66 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 234 дэх тал/ гэсэн,
Гэрч М.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би гадуур явж байсан чинь 20 цаг өнгөрч байхад ********** ах чатаар залгаад ах нь мах чанасан байна, дүү орж ирж хоол ид гэж хэлэхээр нь би гадуур явж байна. Гэртээ орчхоод танайд оръё гэж хэлсэн. Би гэртээ 21 цаг өнгөрч байхад ирээд хувцсаа солиод ********** ахын гэрт 21 цаг өнгөрч байхад орсон, гэрт нь ороход танихгүй 30 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд ********** ах тэр хоёроос өөр хүн байгаагүй. Тэр хоёр виски уугаад бараг дуусаж байсан. ********** ах хэлэхдээ манай байрны паар халахгүй байна. Тэгээд манай хотхоныг барьсан хүнийг дуудсан юм гэж хэлсэн. Тэр хоёр бага зэрэг халсан байдалтай байсан, ********** ах намайг хамт ажилладаг дүү байгаа юм, танилц дүү гээд хамт байсан эрэгтэй хүндээ хэлсэн. Тэгсэн тэр эрэгтэй өөрийнхөө нэрийг ********** гэж хэлсэн, ууж байсан вискинээсээ надад хийж өгөхөөр нь би амсаад өгсөн, виски уугаагүй. Би хоол идээд сууж байсан чинь ********** гурвуулаа гарч караоке оръё гэхэд ********** ах тэгье гаръя гэж хэлсэн, ...тэгээд бид гурав Хүннү молл худалдааны төвийн замын урд талын лоунжны 1 давхарт 22 цаг өнгөрч байхад орсон. ...Миний санаж байгаагаар 23 цаг 40 минутын үед тэр хоёр гарч ирсэн. Гарч ирэхдээ ********** ууж байсан үлдэгдэл тал вискиг барьчихсан байсан. Тэгээд бид гурав замаас такси бариад ********** ахын гэрийн гадна очоод би таксины 10,000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1925100653 дугаартай данснаас таксины жолоочийн Хаан банкны Пүрэвсүрэнгийн Ууганбаяр гэх хүний данс руу шилжүүлсэн. ...Би гэрээс нь 00 цаг 10 минутад гараад гэртээ ороод унтаж амарсан, ...намайг хамт байхад тэр хоёр хоорондоо нэг ч удаа маргалдаагүй. Мөн өөр бусад хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Гутал, гадуур куртикээ тайлсан байсан. Намайг гарахад тэр хоёр ямар хувцастай байсныг би санахгүй байна, ...тэр хоёрын биеийн ил харагдах газарт ямар нэгэн шарх сорви бол байхгүй байсан...намайг хамт байхад тэр хоёр утсаар бол яриагүй, лоунжаас гарахад ********** утсаараа дуудлагын жолооч дуудсан...” /1 дэх хавтас хэргийн 68-69 дэх тал/ гэсэн,
Гэрч М.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...23 цаг өнгөрч байхад намайг хаалгаар ороход нэг эмэгтэй зөрөөд гарсан, ороход хоёр эрэгтэй болон ********** гурав байсан, өөр хүн байгаагүй. Нэг эрэгтэй нь над руу хандаад өөрийгөө дэлбэртэл шаачих, зодолдох уу, үзэх үү гээд над руу чиглээд ирэхээр нь би түлхээд чи одоо явж үз чамтай юм ярихгүй гэж хэлсэн. Энэ үед надтай зөрж гарсан эмэгтэй орж ирээд над руу агсраад байсан эрэгтэйг явъя гээд татаад та над руу та орхичих, энэ уухаараа ингээд байдаг юм гээд нөгөө эрэгтэйн гараас бариад гараад явсан. Уучлаарай гээд байсан залуу араас нь гараад буцаж орж ирээд эгчээ уучлаарай манай энэ согтчихлоо, тооцоо хэд гарсан бэ гэхээр нь би 308,000 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн одоо надад мөнгө байхгүй байна. Би маргааш төлчихье гээд 99992845 дугаарыг өгөөд явсан. ...Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэг эмэгтэй ирээд манай нөхөр танайхаар үйлчлүүлээд өр тавьсан гэсэн гээд мөнгийг нь бэлнээр өгчхөөд явсан. ...Г.********** гэх хүний зургийг харлаа тооцоог маргааш өгье гэсэн эрэгтэй мөн байна. ********** гэх хүний зургийг харлаа над руу агсраад байсан хүний зураг мөн байна. ********** гэх хүний зургийг харлаа энэ хүн агсраад байсан эрэгтэйг авч гарсан хүн мөн байна...” /1 дэх хавтас хэргийн 117-119 дэх тал/ гэсэн,
Гэрч С.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер ажилтай. ..үүрэг гүйцэтгэх хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 02 цаг 03 минутад 102 дугаарын утсаар хүлээн авч, дуудлагад 02 цаг 12 минутад очоод тус байрны 3 давхар руу бид хоёр хамт алхаад явж байсан, хоёр бил үү 3 давхраас хүний хөлийн цустай мөр байсан. Уг мөрийг дагаад бид хоёр явахад 3 давхарт байх 11 тоот хаалганы гадна очсон. Уг хаалганы гадна нүүрэн хэсэг нь дээш харсан байдалтай толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан, цээж нүцгэн, бараан өнгийн өмдтэй, гуталгүй, хоёр хөлдөө бараан өнгийн оймстой, толгойн хэсгээс нь маш их цус гарсан байсан. Мөн амнаас нь цагаан өнгийн хөөс сахарсан байдалтай нүүрэн хэсэг нь хүн танигдахын аргагүй нүд нь харагдахгүй, дотогшоо хэд хэдэн удаа амьсгалаад дахин амьсгалахгүй болохоор нь 103-т дуудлага өгөөд цээжин хэсэг дээр нь 10-15 удаа зөөлөн дарж хиймэл амьсгал хийх гэж оролдсон боловч дахин амьсгалаагүй. Бид хөлийн цустай мөрийг дагаад буцаад явахад 3 дугаар давхраас дээш дээвэр хэсэг рүү өгсөөд буцаад нэг давхар руу явсан байхаар нь араас нь бид хоёр гүйгээд байрны гадна орцоор гарахад бид хоёрын урд цэнхэр футболктай, хар бараан өнгийн өмдтэй, гуталгүй, хөл нүцгэн 30 орчим насны эрэгтэй явж байхаар нь хөөе гэхэд эргэж хараад над руу ойртоод би алсан, тэр муу новш миний эхнэр, охин хоёрыг бузарласан гээд дайрсан. Тэгэхээр нь бид хоёр нэг нэг гарыг нь бариад газар хэвтүүлээд гарыг нь ард нь гавласан, машиндаа суулгаад хэргийн газрыг хамгаалалт авсан, удалгүй бүрэлдэхүүн цагдаа 02 цаг 30 минутад ирсэн, мөн 103-ийн эмч 03 цагийн үед ирэх үед бид хоёр холбогдогчийг хэлтэс рүү хүргэхээр явсан замд явж байхад юу ч дуугарахгүй байсан. Нэлээн согтуу хэл ам нь ээдэрсэн, хэр их архи уусан талаар асуухад нэг их архи уугаагүй гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Өөрийнхөө нэрийг ********** гэж хэлээд бид хоёроос өөр хүн байгаа гэж хэлсэн. ...байр болон орцонд ямар нэгэн хяналтын камер байхгүй байсан. Мөн дуудлага өгсөн хүн болох 12 тоотын хаалгыг нүдэхэд нэг эмэгтэй хүн хаалгыг онгойлгоход нь болсон асуудлын талаар тодруулахад орцонд түс тас гэх чимээ гараад хаалга нүдээд байх шиг байхаар нь хаалганы дурангаар харсан чинь манай өөдөөс харсан хаалганы үүдэнд хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд өөр хүн бол байгаагүй гэж хэлсэн. Өөдөөс харсан айлд 40 орчим насны эрэгтэй хүн ганцаараа амьдардаг. Би танихгүй гэж хэлсэн...” /1 дэх хавтас хэргийн 77-78 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...772 дугаар байранд 2022 оны 09 дүгээр сард болон 10 дугаар сарын эхээр гадна фасадны чулуу нь зарим газартаа хөндийрсөн байсныг солих ажил хийсэн. Байр нь мөн үйлчлэгч байхгүй СӨХ байгуулагдаагүй байгаа учраас өдрийн ажил хийдэг хүмүүсээр цэвэрлүүлдэг. ...би чулууг харлаа. Энэ чулуу бол ********** хотхоны фасадны чулуу мөн байна, энэ чулуу 60x90 см хэмжээтэй байдаг боловч зүсэж тааруулж хийдэг юм. Гадна хөндийрсөн хэсгийг засахдаа орцны цонхоор засаж байгаад орцонд үлдээсэн байж магадгүй юм. Мөн энэ чулуугаар айлд хийгдсэн зүйл байр болгоны тагт руу гарах хэсэгт байх гишгүүрт болон тагтны хананд хийгдсэн байгаа. Мөн энэ тагтны гишгүүр болон ханын чулуу нь хуураад дахин сольсон байж магадгүй юм...” /1 дэх хавтас хэргийн 133-134 дэх тал/ гэсэн,
Гэрч Ө.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гурван хүн сууж байсан ширээний хажуугаар өнгөрөх үед эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн 35-40 орчим насны эрэгтэй зүүн гараараа миний баруун гар хэсэгт цохихоор нь би эргэж хараад яасан бэ ах аа яагаад байгаа юм гэж хэлсэн чинь намайг чи муу яасан муухай хардаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн хамт явсан эмэгтэй нь уучлаарай цаашаа явчих явчих гэхээр нь би тек дээр очоод суусан. Тэгсэн намайг цохисон хуний дуу нь чангараад байсан бөгөөд хамт явсан хүн нь юу ч хэлэхгүй байснаа босоод та тайвшир гээд байсан. ...Эмэгтэй нь архи дарс уугаагүй эрүүл байсан, ягаан өнгийн цасны өмдтэй байсан, цамцыг нь сайн санахгүй байна. Миний гар руу цохисон өндөр ах цэнхэр өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй нэлээн согтуу байсан ширээ асуугаад байсан намхан эрэгтэй нь адилхан согтолттой байсан, ...ямар элдэв ааш зан гаргаагүй...” /хавтас хэргийн 91-92 дахь тал/ гэсэн,
Шинжээч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гавал тархины битүү гэмтэл буюу гавлын ясны хугарал тархины аалзан хальсан доорх цус харвалт нь үхэлд хүргэсэн байна. ...Энэ гэмтлийг авсан хүн зарим тохиолдолд тэр дороо нас барна зарим тохиолдолд ухаагүй хэдэн цагаас хэд хоног хүртэл байж болно. ...амь нас аврагдах боломжгүй. ...ухаангүй болох хүртлээ өвдөлтийг мэдэрнэ, ухаангүй болсон үед өвдөлт, шаналлын мэдрэмж буурна...” /2 дахь хавтас хэргийн 237-238 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 тоотын эрэгтэй хүн манай паар жижигхэн байгаад байн, орж ирээд үзээдэх гэж хэлсэн. ...18 цагийн үед ороход 30 гаруй насны эрэгтэй ганцаараа байсан. ...би гар утсаараа паарны зураг аваад 1 дэх өдөр захиралд танилцуулаад эргээд хариу өгье гээд гарах гэхэд тэр ах мах идээд гараач гэхээр нь тэгье гээд махнаас нь бага зэрэг идээд гарах гэхэд тэр ах задалсан виски гаргаж ирээд ...бид хоёр уг вискиг бүгдийг нь хувааж уусан. ...21 цагийн үед гэрийн эзэнтэй хамт ажилладаг гэх эмэгтэй орж ирэхэд виски бараг дуусаж байсан. ...Гэрийн эзэн ах гурвуулаа караоке орох уу гэхэд орж ирсэн эгч бид хоёр зөвшөөрөөд гэрээс нь 22 цагийн үед гараад Хүннү Молл худалдааны төвийн замын урд байх Хүннү Тауэрийн 1 давхарт байрлах лоунжид ороод 1 шил 0,75 литрийн виски, ундаа авсан. ...10 дугаар сарын 10-ны шөнө 00 цаг өнгөрч байхад лоунжаас гарсан. Тэгээд би тэр хоёр хүнийг таксинд суулгаад гэртээ харих гэсэн чинь гэрийн эзэн ах гурвуулаа манай гэрт очьё гэж хэлэхээр нь хамт гэрт нь 01 цагийн үед орсон. Гэрт ороод удаагүй байсан чинь найз гэх эмэгтэй би маргааш өглөө ажилтай гээд гараад явсан. Авчирсан вискигээ бид хоёр хувааж угаад юм яриад сууж байхад чиний эхнэрийг би хүчиндэнэ гэхээр нь би гайхаад та юу яриад байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан. ...Гэрийн эзэн ах намайг баруун гараараа аль хацрыг нь сайн санахгүй байна нэг удаа алгадсан тэгэхээр нь би зуураад авсан тэрнээс хойш юм ч санахгүй байна. ...Чи эхнэртээ базуулчихсан юм уу, чи 6 хувиар байр авчхаад яаж эхнэр авсан юм бэ, наад авгай чинь яасан даварчихсан авгай вэ, пиздаг шаагаач хүн явуулаад хүчиндүүлээд өгье гэхээр нь би гэнэт уурлаад та юу яриад байгаа юм бэ, та наад үгээрээ миний охиныг хүртэл доромжилж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь босож ирээд миний хоолойноос боогоод авгайгаа дийлэхгүй байж над руу битгий томроод бай пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр гарыг хоёр гараараа түлхсэн чинь буйдангийн дэргэд шалан дээр унасан. Тэгэхээр нь гэрээс нь гарах гээд гутлаа өмсөх гэсэн чинь босоод алнаа гээд над руу ирэхээр нь би хаалгыг нь онгойлгоод гарсан чинь араас хүрч ирээд намайг бариад авсан. Тэгээд зууралдаад би газар унагаад дээр нь гараараа цохиод байсан, яг хэдэн удаа цохисноо санахгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 156-157, 169-170, 175-176 дахь тал / гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №2649 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Амь хохирогч Д.**********н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун хацар ясны дух, чамархай, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, хоншоор ясны их бие баруун талдаа хамар ястай нийлэх хэсгийн ташуу хугарал, баруун, дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун хацар ясны дух, чамархай, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, хоншоор ясны их бие баруун талдаа хамар ястай нийлэх хэсгийн ташуу хугарал, баруун, дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун зүйн чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Амь хохирогч нь гавал, тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун, зүүн, чамархайн хуйхны цус хуралт, хоёр нүдний ухархайн дээд хана, баруун ухархайн доод хана, хамар ясны бяцарсан хугарал, баруун хацар ясны дух, чамархайн, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1,2,3-р шүдний хугарал, буйлны цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал зэрэг хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
5. Амь хохирогч нь элэгний архаг үрэвсэл архаг өвчтэй байсан ба үхэдл нөлөөлөхгүй.
6. Амь хохирогч нь O 1-р бүлгийн цустай байна.
7. Цуусанд 2.3 промилли, ходоодны шингэнд 6.1 промилли, шээсэнд 3.6 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 99-115 дахь тал/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 19-ний 1031 дугаартай дүгнэлтэд: “...1. Г.********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Г.********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Г.********** нь сэтгэцийн өвчингүй байна.
4. Г.********** нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Г.********** н өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна.
6. Г.********** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7. Г.**********д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна....” /2 дахь хавтас хэргийн 32 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 1 дэх тал/,
- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 2-22 дахь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 23-26 дахь тал/,
- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 30-33 дахь тал/,
- Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 35 дахь тал/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 38-42 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/421, 2964, 2965, 2966, 5001, 5002, 5003, 5196, 5193, 5195, 5194 дугаартай дүгнэлтүүд /1 дэх хавтас хэргийн 127-150 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 36-40, 53-57, 62-66, 71-77, 81-84, 88-91, 95-96, 102-105дэх тал/,
- Илтгэх хуудас /1 дэх хавтас хэргийн 200 дахь тал/
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 20-21, 112-113 дэх тал/,
- Хохирлын баримтууд /2 дахь хавтас хэргийн 152-175 дахь тал/,
- Түргэн тусламжийн хуудас /3 дахь хавтас хэргийн 33 дахь тал/,
- Шүүгдэгч Г.**********н хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 228 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 192 дахь тал/ боловсролын гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 239-249 дэх тал/ болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.********** нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ********** хотхоны 772 дугаар байрны 3 давхрын коридорт буюу 11 тоотын үүдэнд Д.**********тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар чулуун хавтан мэт зүйлээр толгойд нь олон удаа цохисны улмаас амь хохирогч Д.**********н биед гавал тархины битүү гэмтэл гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун зүүн чамархайн хуйхны цус хуралт хоёр нүдний ухархайн дээд хана баруун ухархайн доод хана, хамар ясны бяцарсан хугарал, баруун хацар ясны дух, чамархайн, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүгийн ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн хамар дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал зэрэг хавсарсан хүнд гэмтэл учирч амь нас нь хохирсон байх буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.**********ийн: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үүрээр 05 цаг 05 минутын үед ах Даваадагва утсаар яриад төрсөн ах ********** нас барсан гээд утсаар ярилаа гэхээр нь ахын хамт цагдаагийн газар ирээд болсон асуудлыг мэдсэн. Бид эцэг эхээс 6-лаа бөгөөд талийгаач ах миний дээд талын ах байгаа юм...” /1 дэх хавтас хэргийн 46, 2 дахь хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.**********ийн: “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед хүүхдийн хамт унтаж амарсан юм. Унтаж байсан чинь орцонд юм хагарах, нурж байгаа юм шиг чимээ гарахаар нь би босоод цаг харсан чинь 02 цаг 08 минут болж байсан бөгөөд нэг эрэгтэй хүн авраарай манайхан гэхээр нь хаалганы дурангаар харсан чинь нэг эрэгтэй хүн 11 тоотын хаалганы үүдэнд дээшээ харсан байдалтай, дээр нь нэг хүн гараад суучихсан байхаар нь /баруун гартаа нэг зүйл барьчихсан байсан. Ямар зүйл нь харагдахгүй байсан/ би 102 дугаар 02 цаг 10 минутад дуудлага өгсөн юм. Би айгаад хаалгаа онгойлгож хараагүй, хаалганы дурангаар харсан, дээр нь байсан хүн түг түг гээд юм нүдээд байх шиг байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” /1 дэх хавтас хэргийн 48-50 дахь тал/ гэсэн,
Гэрч Э.**********ын: “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирэхгүй байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шөнийн 01 цагийн үед чатаар залгахад авахгүй байсан. Хэсэг хугацааны дараа над руу өөрөө чатаар залгаад би байрны ахынд байна гээд эхлээд ширээгээ харуулсан, ширээн дээр вискиний шил харагдаж байсан, мөн 3 ширхэг цаасан аяга байсан бөгөөд нөхөр ах бид хоёроос өөр хүн байхгүй байна. Бид 2 ууж байна гэж хэлсэн. Нөхөр өөрөө буйдан дээр суусан байсан бөгөөд буйдан дээрээс босоод зурагтыг харуулаад хажууд нь унтлагын өрөө харагдаж байсан. Эргэн тойрноо харуулаад буцаад буйдан дээрээ суусан. Ах гээд байгаа хүн нь буйдан дээр сууж байсан. Нөхөр тэр хоёр дээгүүрээ бол ямар нэгэн хувцасгүй цээж нүцгэн байсан. Бид хоёрын яриан дундуур орж ирээд тэр ах гэх эрэгтэй хүн нь нөхөр чинь чамд аймар хайртай юм байна чи хүрээд ир гээд чанга орилоод байсан. Нөхрийг буйдан дээр суухад хүзүүнээс нь тэврээд бид хоёрыг яриулахгүй байхаар нь би юу ч хэлээгүй утсаа салгасан...” /1 дэх хавтас хэргийн 65-66 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 234 дэх тал/ гэсэн,
Гэрч М.**********ийн: “...********** ахын гэрт 21 цаг өнгөрч байхад орсон, гэрт нь ороход танихгүй 30 орчим насны нэг эрэгтэй хүн байсан бөгөөд ********** ах тэр хоёроос өөр хүн бол байгаагүй. Тэр хоёр виски уугаад бараг дуусаж байсан. ********** ах хэлэхдээ манай байрны паар халахгүй байна. Тэгээд манай хотхоныг барьсан хүнийг дуудсан юм гэж хэлсэн. Тэр хоёр бага зэрэг халсан байдалтай байсан. ********** ах намайг хамт ажилладаг дүү байгаа юм танилц дүү гээд хамт байсан эрэгтэй хүндээ хэлсэн. Тэгсэн тэр эрэгтэй өөрийнхөө нэрийг ********** гэж хэлсэн, ууж байсан вискинээсээ надад хийж өгөхөөр нь би амсаад өгсөн, виски уугаагүй. Би хоол идээд сууж байсан чинь ********** гурвуулаа гарч караоке оръё гэхэд ********** ах тэгье гаръя гэж хэлсэн. ...тэгээд бид гурав Хүннү молл худалдааны төвийн замын урд талын лоунжны 1 давхарт 22 цаг өнгөрч байхад орсон. ...миний санаж байгаагаар 23 цаг 40 минутын үед тэр хоёр гарч ирсэн. Гарч ирэхдээ ********** ууж байсан үлдэгдэл тал вискиг барьчихсан байсан. ...би гэрээс нь 00 цаг 10 минутад гараад гэртээ ороод унтаж амарсан. ..намайг хамт байхад тэр хоёр хоорондоо нэг ч удаа маргалдаагүй. Мөн өөр бусад хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Гутал, гадуур куртикээ тайлсан байсан. Намайг гарахад тэр хоёр ямар хувцастай байсныг би санахгүй байна...тэр хоёрын биеийн ил харагдах газарт ямар нэгэн шарх сорви бол байхгүй байсан...намайг хамт байхад тэр хоёр утсаар бол яриагүй, лоунжаас гарахад ********** утсаараа дуудлагын жолооч дуудсан...” /1 дэх хавтас хэргийн 68-69 дэх тал/ гэсэн,
Гэрч М.**********ын: “...23 цаг өнгөрч байхад намайг хаалгаар ороход нэг эмэгтэй зөрөөд гарсан, ороход хоёр эрэгтэй болон ********** гурав байсан өөр хүн бол байгаагүй. Нэг эрэгтэй нь над руу хандаад өөрийгөө дэлбэртэл шаачих, зодолдох уу, үзэх үү гээд над руу чиглээд ирэхээр нь би түлхээд чи одоо явж үз чамтай юм ярихгүй гэж хэлсэн. Энэ үед надтай зөрж гарсан эмэгтэй орж ирээд над руу агсраад байсан эрэгтэйг явъя гээд татаад та над руу та орхичих, энэ уухаараа ингээд байдаг юм гээд нөгөө эрэгтэйн гараас бариад гараад явсан. ...Г.********** гэх хүний зургийг харлаа тооцоог маргааш өгье гэсэн эрэгтэй мөн байна. ********** гэх хүний зургийг харлаа над руу агсраад байсан хүний зураг мөн байна. ********** гэх хүний зургийг харлаа энэ хүн агсраад байсан эрэгтэйг авч гарсан хүн мөн байна...” /1 дэх хавтас хэргийн 117-119 дэх тал/ гэсэн,
Гэрч С.**********ын: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 02 цаг 03 минутад 102 дугаарын утсаар хүлээн авч, дуудлагад 02 цаг 12 минутад очоод тус байрны 3 давхар руу бид хоёр хамт алхаад явж байсан, хоёр бил үү 3 давхраас хүний хөлийн цустай мөр байсан. Уг мөрийг дагаад бид хоёр явахад 3 давхарт байх 11 тоот хаалганы гадна очсон. Уг хаалганы гадна нүүрэн хэсэг нь дээш харсан байдалтай толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан, цээж нүцгэн, бараан өнгийн өмдтэй, гуталгүй, хоёр хөлдөө бараан өнгийн оймстой, толгойн хэсгээс нь маш их цус гарсан байсан. Мөн амнаас нь цагаан өнгийн хөөс сахарсан байдалтай нүүрэн хэсэг нь хүн танигдахын аргагүй нүд нь харагдахгүй, дотогшоо хэд хэдэн удаа амьсгалаад дахин амьсгалахгүй болохоор нь 103-т дуудлага өгөөд цээжин хэсэг дээр нь 10-15 удаа зөөлөн дарж хиймэл амьсгал хийх гэж оролдсон боловч дахин амьсгалаагүй. Бид хөлийн цустай мөрийг дагаад буцаад явахад 3 дугаар давхраас дээш дээвэр хэсэг рүү өгсөөд буцаад нэг давхар руу явсан байхаар нь араас нь бид хоёр гүйгээд байрны гадна орцоор гарахад бид хоёрын урд цэнхэр футболктай, хар бараан өнгийн өмдтэй, гуталгүй, хөл нүцгэн 30 орчим насны эрэгтэй явж байхаар нь хөөе гэхэд эргэж хараад над руу ойртоод би алсан, тэр муу новш миний эхнэр, охин хоёрыг бузарласан гээд дайрсан. Тэгэхээр нь бид хоёр нэг нэг гарыг нь бариад газар хэвтүүлээд гарыг нь ард нь гавласан, машиндаа суулгаад хэргийн газрыг хамгаалалт авсан...” /1 дэх хавтас хэргийн 77-78 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.**********ын: “...772 дугаар байранд 2022 оны 09 дүгээр сард болон 10 дугаар сарын эхээр гадна фасадны чулуу нь зарим газартаа хөндийрсөн байсныг солих ажил хийсэн. Байр нь мөн үйлчлэгч байхгүй СӨХ байгуулагдаагүй байгаа учраас өдрийн ажил хийдэг хүмүүсээр цэвэрлүүлдэг. ...Би чулууг харлаа, энэ чулуу бол ********** хотхоны фасадны чулуу мөн, энэ чулуу 60x90 см хэмжээтэй байдаг боловч зүсэж тааруулж хийдэг юм. Гадна хөндийрсөн хэсгийг засахдаа орцны цонхоор засаж байгаад орцонд үлдээсэн байж магадгүй юм. Мөн энэ чулуугаар айлд хийгдсэн зүйл байр болгоны тагт руу гарах хэсэгт байх гишгүүрт болон тагтны хананд хийгдсэн байгаа. Мөн энэ тагтны гишгүүр болон ханын чулуу нь хуураад дахин сольсон байх...” /1 дэх хавтас хэргийн 133-134 дэх тал/ гэсэн,
Гэрч Ө.**********ын: “...Гурван хүн сууж байсан ширээний хажуугаар өнгөрөх үед эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн 35-40 орчим насны эрэгтэй зүүн гараараа миний баруун гар хэсэгт цохихоор нь би эргэж хараад яасан бэ ах аа яагаад байгаа юм гэж хэлсэн чинь намайг чи муу яасан муухай хардаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн хамт явсан эмэгтэй нь уучлаарай цаашаа явчих явчих гэхээр нь би тек дээр очоод суусан. Тэгсэн намайг цохисон хуний дуу нь чангараад байсан бөгөөд хамт явсан хүн нь юу ч хэлэхгүй байснаа босоод та тайвшир гээд байсан. ...эмэгтэй нь архи дарс уугаагүй эрүүл байсан, ягаан өнгийн цасны өмдтэй байсан, цамцыг нь сайн санахгүй байна. Миний гар руу цохисон өндөр ах цэнхэр өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй нэлээн согтуу байсан ширээ асуугаад байсан намхан эрэгтэй нь адилхан согтолттой байсан, ...ямар элдэв ааш зан гаргаагүй...” /хавтас хэргийн 91-92 дахь тал/ гэсэн,
Шинжээч Г.**********ын: “...Гавал тархины битүү гэмтэл буюу гавлын ясны хугарал тархины аалзан хальсан доорх цус харвалт нь үхэлд хүргэсэн байна. ...Энэ гэмтлийг авсан хүн зарим тохиолдолд тэр дороо нас барна зарим тохиолдолд ухаагүй хэдэн цагаас хэд хоног хүртэл байж болно. ...амь нас аврагдах боломжгүй, ...ухаангүй болох хүртлээ өвдөлтийг мэдэрнэ, ухаангүй болсон үед өвдөлт, шаналлын мэдрэмж буурна...” /2 дахь хавтас хэргийн 237-238 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.**********н: “...Чи эхнэртээ базуулчихсан юм уу, чи 6 хувиар байр авчхаад яаж эхнэр авсан юм бэ, наад авгай чинь яасан даварчихсан авгай вэ, пиздаг шаагаач хүн явуулаад хүчиндүүлээд өгье гэхээр нь би гэнэт уурлаад та юу яриад байгаа юм бэ, та наад үгээрээ миний охиныг хүртэл доромжилж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь босож ирээд миний хоолойноос боогоод авгайгаа дийлэхгүй байж над руу битгий томроод бай пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр гарыг хоёр гараараа түлхсэн чинь буйдангийн дэргэд шалан дээр унасан. Тэгэхээр нь гэрээс нь гарах гээд гутлаа өмсөх гэсэн чинь босоод алнаа гээд над руу ирэхээр нь би хаалгыг нь онгойлгоод гарсан чинь араас хүрч ирээд намайг бариад авсан. Тэгээд зууралдаад би газар унагаад дээр нь гараараа цохиод байсан, яг хэдэн удаа цохисноо санахгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 156-157, 169-170, 175-176 дахь тал / гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №2649 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Амь хохирогч Д.**********н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун хацар ясны дух, чамархай, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, хоншоор ясны их бие баруун талдаа хамар ястай нийлэх хэсгийн ташуу хугарал, баруун, дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун хацар ясны дух, чамархай, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, хоншоор ясны их бие баруун талдаа хамар ястай нийлэх хэсгийн ташуу хугарал, баруун, дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун зүйн чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Амь хохирогч нь гавал, тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун, зүүн, чамархайн хуйхны цус хуралт, хоёр нүдний ухархайн дээд хана, баруун ухархайн доод хана, хамар ясны бяцарсан хугарал, баруун хацар ясны дух, чамархайн, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1,2,3-р шүдний хугарал, буйлны цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал зэрэг хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” /1 дэх хавтас хэргийн 99-115 дахь тал/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 1031 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.********** нь сэтгэцийн өвчингүй байна. Г.********** нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.********** н өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна.
Г.********** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.**********д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /2 дахь хавтас хэргийн 32 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 2-22 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 23-26 дахь тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 30-33 дахь тал/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 35 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/421, 2964, 2965, 2966, 5001, 5002, 5003, 5196, 5193, 5195, 5194 дугаартай дүгнэлтүүд /1 дэх хавтас хэргийн 127-150 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 36-40, 53-57, 62-66, 71-77, 81-84, 88-91, 95-96, 102-105дэх тал/, илтгэх хуудас /1 дэх хавтас хэргийн 200 дахь тал/ эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 20-21, 112-113 дэх тал/, түргэн тусламжийн хуудас /3 дахь хавтас хэргийн 33 дахь тал/ зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.********** нь амь хохирогч Д.**********г чулуун хавтан /плита/-р толгойд нь удаа дараа цохиж тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхрын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун хацар ясны дух, чамархай, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, хоншоор ясны их бие баруун талдаа хамар ястай нийлэх хэсгийн ташуу хугарал, баруун, дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал бүхий гэмтэл учруулсны улмаас Д.**********н амь нас хохирсон бөгөөд шүүгдэгчийн санаатай идэвхтэй үйлдэл болон хохирогчийн амь нас хохирсон үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгсөн бөгөөд 2.1-д “Онц харгис хэрцгийгээр” гэх шинжийг тусгасан.
Онц харгис хэрцгий гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас амь хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болгосон, гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, амь хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн илэрхийллийг гэрчилсэн байхыг хэлэх бөгөөд амь хохирогчийн биед учирсан “гавал, тархины битүү гэмтэл, гавлын ясны урд хонхорын тахиан залаа хэсгийн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, баруун, зүүн чамархайн хуйхны цус хуралт, хоёр нүдний ухархайн дээд хана, баруун ухархайн доод хана, хамар ясны бяцарсан хугарал, баруун хацар ясны дух, чамархай, хоншоорын сэртэн хэсгийн бүрэн салсан хугарал, хоншоор ясны их бие баруун талдаа хамар ястай нийлэх хэсгийн ташуу хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний хугарал, буйлны цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун нүдний гадна булан, баруун нүдний дотор булангаас хамар, зүүн нүдний доод зовхи хүртэл, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүний ооч хэсгийн шарх, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун урд хэсгээс зүүн урд хэсэг хүртэл, өвчүү, аюулхай, баруун бугалга, зүүн мөр, зүүн мөрөнд зулгаралтууд, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хамар, дээд уруул, эрүү, баруун дал, мөрөнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал няцрал зэрэг хавсарсан хүнд гэмтлүүд”, уг гэмтлүүдийг “хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүдийн улмаас нас барсан нөхцөл байдал, 2 дугаар хавтаст хэргийн 46 дахь талд 91116765 дугаартай үүрэн телефоны хэрэглэгчээс ирсэн дуудлага, мэдээллийн жагсаалтын “Шийдвэрлэлт утга: 02 цаг 03 минутад хүлээн авч...” гэсэн баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх талд авагдсан дуудлага лавлагааны хуудсаар дуудлагыг 91116765 дугаараас Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 10-ны 02 цаг 12 минут 07 секундэд өгч, 02 цаг 13 минут 28 секундэд хуваарилсан тухай баримт, гэрч С.**********ын “...Уг хаалганы гадна нүүрэн хэсэг нь дээш харсан байдалтай толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан, цээж нүцгэн, бараан өнгийн өмдтэй, гуталгүй, хоёр хөлд бараан өнгийн оймстой, толгойн хэсгээс маш их цус арсан байсан. Мөн амнаас цагаан хөөс сахарсан байдалтай нүүрэн хэсэг нь хүн танигдахын аргагүй нүд харагдахгүй, дотогшоо хэд хэдэн удаа амьсгалаад дахин амьсгалахгүй болохоор нь 103-т дуудлага өгөөд цээжин хэсэг дээр 10-15 удаа зөөлөн дарж хиймэл амьсгал хийх гэж оролдсон боловч дахин амьсгалаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал/ гэсэн, гэрч Б.**********ийн “...Унтаж байсан чинь орцонд юм хагарах, нурж байгаа юм шиг чимээ гарахаар нь би босоод цаг харахад 02 цаг 08 минут болж байсан бөгөөд нэг эрэгтэй хүн авраарай манайхаан гэхээр хаалганы дурангаар харсан чинь нэг эрэгтэй хүн 11 тоотын хаалганы үүдэнд дээшээ харсан байдалтай, дээр нь нэг эрэгтэй хүн гараад суучихсан байхаар /баруун гартаа нэг зүйл барьчихсан байсан, ямар зүйл нь харагдахгүй байсан/ нь 102 дугаарт 02 цаг 10 минутад дуудлага өгсөн...” /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэргээс дүгнэхэд яллагдагч Г.**********н үйлдэлд “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.**********н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн үндэслэлтэй гэж үзэж хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Г.********** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад амь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.**********д 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 262 хоног, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хориг 3 хоног нийт түүний цагдан хоригдсон 265 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.**********н амь нас хохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалтай холбоотой 30,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу амь хохирогчийн төрсөн дүү Д.**********ээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэрэг гарах үед талийгаач ахтай минь хамт манай ээж амьдардаг байсан, одоогоор түүний сэтгэл санаа маш хүнд байна, энэ асуудлын дараа ээж маань хоёр удаа хагалгаанд орсон, түүний сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; гэж,
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд гэмт хэрэг гарах үед амь хохирогчтой хамт амьдарч байсан түүний төрсөн эх өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд хамт амьдарч байсныг нотолсон болон бусад баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн 2210000001176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуун хагархайнууд /цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г устгахыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.**********н өмгөөлөгч Ц.Туяа, Л.Батжаргал нараас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь гэмт этгээд өөрийн үйлдлийнхээ аргыг ухамсарлаж миний сонгосон арга, миний үйлдлийн улмаас зовж шаналж байгаа, энэ үйлдлээс болж их өвдөж шаналж байгаа гэдгийг мэдэрч байгааг хүсэж, уг үйлдлээ хянах чадвар бүхий хандлагыг ойлгодог. Гэтэл миний үйлчлүүлэгчийн ярьж байгаагаас харахад гэр бүлийн буюу эхнэр хүүхдэд нь бодитой заналхийллийг талийгаачийн зүгээс хийж байгаа нөхцөл байдал байна. Миний үйлчлүүлэгчийн мэдүүлгийн эх сурвалжийг заасан байдлаар гэрч ********** мэдүүлэг өгдөг. Дээрх нөхцөл байдал нь тухайн үед миний үйлчлүүлэгчид маш хүнд цохилт болсон. Тухайн маргаанаас хойш шөнийн 02 цаг 08 минутад энэ үйл баримт болсон гэдэг боловч цагдаа дээр 5 цагт очсон. Энэ хугацааны нөхцөл байдлыг санахгүй байгаа нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгчийн сэтгэл зүйд тухайн үед гэмтэл учирсан нөхцөл байдал байсан юм биш биз гэсэн эргэлзээ байгаа.
...Хүний алах гэмт хэрэг нь хүнийг санаатайгаар алах гэсэн санаа зорилго байдаг. Онц харгис хэрцгий аргаар хүний алсан буюу гэмт этгээдийн харгис хэрцгий байдал нь тухайн хүний хувийн байдалтай хамааралтай байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт гэрч нар тодорхой мэдүүлсэн байдаг. Хохирогчид олон тооны гэмтэл учруулсан болгоныг онц харгис хэрцгий аргаар хүний санаатай алсан гэж үзэх үндэслэл болохгүй. Онц харгис хэрцгий гэдэг нь гэмт этгээд өөрийн сонгосон буюу онц харгис хэрцгий аргаа урьдаас төлөвлөсөн байх ёстой байдаг. ...Хохирогчийн биед учирсан 40 гаруй гэмтэлд хөхрөлт, няцралт бүхий бүхий л гэмтлийг оруулан тоолсон байдаг, ...хүнийг онц харгис хэрцгий аргаар алах санаа зорилго байгаагүй. ...Тухайн цаг хугацаанд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан юм уу гэмээр үйл баримт байдаг, ...иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна..” гэсэн санал, хүсэлт гаргасныг шүүх дээр дурдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтууд, хууль зүйн дүгнэлтэд үндэслэн хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ын **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.**********д 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ын **********д шийтгэсэн 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**********н цагдан хоригдсон 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр буюу оршуулгын зардалд 30,500,000 /гучин сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.**********эд төлж барагдуулсан тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.********** өөрийн төрсөн эхийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2210000001176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуун хагархайнууд /цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г устгахыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.**********н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.**********д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ