Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/236

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Д.**********, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, шүүгдэгч Л.**********, түүний өмгөөлөгч Ж.**********, Ц.Мягмарсүрэн, шүүгдэгч А.**********, Ө.**********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ********** овогт **********гийн **********, ********** овогт **********ын **********, ********** овогт **********ын **********, ********** овогт **********ын ********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210013660755 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

          1. Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********гийн **********,  /РД: **********/,

          2. Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогтой **********ын **********, /РД: **********/,

          3. Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ын **********, /РД: **********/,

          4. Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нийтийн байрны 2 давхрын 204 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогтой **********ын **********, РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.********** нь Улаанбаатар хотод ганцаараа болон Л.**********, А.**********, Д.********** нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны  хооронд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч нийт 21 хохирогчид 6,940,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Шүүгдэгч Л.**********, А.********** нар нь Ө.**********, Д.********** нартай бүлэглэн 10 удаагийн, шүүгдэгч Ө.**********тэй бүлэглэн 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны хооронд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт  үргэлжилсэн үйлдлээр өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийт 4,970,000 төгрөгийн хохирол учруулан залилсан, ,

   Шүүгдэгч Д.********** нь Л.**********, А.**********, Ө.********** нартай бүлэглэн 10 удаагийн үйлдлээр, ганцаараа нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны хооронд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч нийт 3,670,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Л.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг гаргасан тул дахин мэдүүлэг гаргахгүй, хохирол төлбөрт 1,355,000 төгрөгийг өөрөө төлж барагдуулсан, дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэв.

 

          Шүүгдэгч Ө.**********: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, хохирол төлбөрт 3,250,000 төгрөгийг төлж барагдуулсан, гэр бүл зохиож хүүхэдтэй болсон, хүүхэд маань одоо 3 сартай, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, шударгаар ажиллаж амьдрах болно...” гэв.

 

          Шүүгдэгч А.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг гаргасан тул дахин мэдүүлэг гаргахгүй, хохирол төлбөрт 1,355,000 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй хохирол байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

          Шүүгдэгч Д.**********: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй, хохиролд 977,500 төгрөгийг эмээ төлсөн, ажил хийж эмээдээ буцааж төлөх болно...” гэв.

 

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морин 10 дугаар гудамжны 430 тоот гэртээ байхад Фейсбүүкийн чатаар “lhagvaa Lhaagii” гэсэн хаягтай таньдаг Лхагвадулам /880хх455/ фейсбүүк хаягаас мөнгө гуйсан. Тэр хаягаас 22:00 цаг хүртэл хэдэн төгрөг зээлүүлээч гэсэн би за гээд 582хххх419 гэсэн Хаан банкны ********** гэх хүний данс хэлсэн. Тэгээд өөрийн Хаан банкны 503хххх389 гэсэн данснаас 200,000 төгрөг шилжүүлсэн...” /1 дүгээр хавтас хэргийн 117 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Л.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим миний Purewsuren Erdenechimeg гэх фейсбүүк хаяг руу Lhagvaa Lhagii гэх хаягтай манай найзын фейсбүүкээс ахын эхнэр хагалгаанд ороод яаралтай мөнгөний хэрэг болоо байна чи найздаа 500,000 төгрөг шилжүүлээч, орой нөхөр ирэхээр буцаагаад шилжүүлье гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би өөрийн Хас банкны 500хххх69 дугаарын данснаас 500,000 төгрөгийг Хаан банкны 582хххх419 тоот Намсрай ********** гэсэн данс руу шилжүүлсэн...” /3 дугаар хавтас хэргийн 120 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч  А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвд явж байхад таньдаг хүний Munkhjargal Purew гэсэн фейсбүүк хаягаас мөнгө байна уу? маргааш өгье гэхээр нь Хаан банкны 532хххх919 тоот дугаарын данс руу 120,000 төгрөг шилжүүлэн залилуулсан...” /3 дугаар хавтас хэргийн 173-174 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад фейсбүүк хаягаар манай найз Нямдорж гэх хүнээс мөнгө зээлээч гэсэн чат ирсэн. Тэгээд би харилцаж байгаад Хаан банкны Баянжаргал гэсэн 532хххх919 гэсэн дугаарын данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Нямдорж руу маргааш нь залгаад мөнгөө асуутал найз нь фейсбүүкээ хакердуулсан гэж хэлсэн...” /3 дугаар хавтас хэргийн 226 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой 21 цагийн үед Хан-Уул дүүрэгт явж байхад манай хамаатны эгч Б.Батцэцэгийн фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн чат ирсэн. Тэгээд би Хаан банкны Дөлгөөнтамир 582ххх828 гэсэн данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Батцэцэг эгч рүү маргааш нь залгаад мөнгөө асуутал эгч нь фейсбүүкээ хакердуулсан цагдаад ханд гэж хэлсэн...”  /4 дүгээр хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим миний Muugii Muugii гэх фейсбүүк хаяг руу Lhagvaa Lhagii гэх хаягтай манай хамаатны дүү болох Г.Лхагвадуламын фейсбүүкээс “сайн уу өнөө орой болтол дүүдээ хэдэн төгрөг зээлэх үү” гэсэн чат ирсэн бөгөөд “яаралтай хэрэгтэй байна” гэхээр нь би надад 150,000 төгрөгийн бололцоо бол байна гэж бичихэд 582хххх419 ********** гэх данс өгөөд гүйлгээний утгыг нь “эгч нь” гэж бичээд явуулаарай гэж хэлсний дагуу би тус данс руу мөнгө шилжүүлсэн...” /4 дүгээр хавтас хэргийн 75 дахь тал / гэсэн,  

 

Хохирогч Х.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай найз Чулуунтуяагийн С.Чулуунтуяа гэсэн фейсбүүк хаягаас “мөнгө байна уу түр зээлээч” гэхээр нь би Хаан банкны 586хххх060 тоот данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа би мөнгөө авах гээд С.Чулуунтуяа руу холбогдоход би фейсбүүкээ хакердуулсан. Чи залилуулсан байна. Цагдаагийн байгууллагад хандаарай гэсэн...” /4 дүгээр хавтас хэргийн 128-129 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч С.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байх үедээ өөрийн үеэл болох Г.Лхагвадуламын Lhagvaa Lhaagii гэх фейсбүүк хаягаас чат бичиж эхэлсэн бөгөөд чатаар харилцаж байгаад надаас “мөнгө зээлээч” орой буцаагаад шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд би “заавал өгөөрэй” гэж хэлээд би Lhagvaa Lhaagii гэх фейсбүүк хаяг руу “дансаа явуулчих” гэсэн. Тэгээд Lhagvaa Lhaagii гэх фейсбүүк хаягаас 582хххх419 дансыг над руу явуулсан. Тэгээд тухайн дансаа манай найзын данс гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 507хххх980 гэсэн данснаас 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед 582хххх419 Намсрай ********** гэсэн данс руу интернет банк ашиглан 240,000 төгрөг шилжүүлсэн...” /4 дүгээр хавтас хэргийн 180 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвд явж байхад найз С.Чулуунтуяагаас “сайн уу мөнгө байна уу түр хугацаанд мөнгө боломжоороо зээлээч” гэсэн утгатай чат ирэхээр нь би өөрийн ашигладаг Хаан банкны 592хххх663 тоот дугаарын данснаас Хаан банкны 586хххх060 тоот дугаарын данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлснээс хэсэг хугацааны дараа найз С.Чулуунтуяагийн гэр бүлийн хүн фейсбүүк цахим орчинд С.Чулуунтуяа фейсбүүкээ хакердуулсан байна...” /4 дүгээр хавтас хэргийн 234 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яармагт өмнө ажил хийж байсан манай үеэл эгч болох Б.Оюунцэгмидийн ашигладаг Oyunaa Oyunaa гэх фейсбүүк хаягаас миний ашигладаг “ Гунгаадондов” гэх фейсбүүк хаяг руу эгчдээ -боломжтой бол 500,000 төгрөг зээлээч яаралтай хэрэгтэй байна орой 18-19 цагийн орчимд буцаагаад өгье” гэхээр нь надад 500,000 төгрөг байгаагүй болохоор өөртөө байсан 50,000 төгрөгийг эгчийн надтай чатаар харилцаж байхдаа өгсөн Хаан банкны 582хххх419 дугаарын данс руу 503хххх550 гэх данснаас шилжүүлсэн...” /5 дугаар хавтас хэргийн 43 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын 110 дугаар байрны 2с тоотод байхад 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр миний танил болох Түмэннаст гэх хүний Nast Nast гэх фейсбүүк хаягаас мөнгө байна уу гэж миний Адъяамягмар Сумъяадаваа гэх хаяг руу чат бичихээр нь би 130.000 төгрөг байна гэж хэлсэн юм. Тэгээд Nast Nast гэх фейсбүүк хаягаас над руу 5821037419 гэсэн ********** нэртэй данс руу эгч нь гэж бичээд шилжүүлчих гэж гуйсан учраас би өөрийн 5738021266 гэсэн данснаас шилжүүлсэн...” /5 дугаар хавтас хэргийн 107-108 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байхад танил болох Базарсад Цацралмаа гэх фейсбүүк хаягаас маргааш өглөөний 9 цаг хүртэл мөнгө зээлээч гэсэн чат ирэхээр нь мөнгөөр яах гэж байгаа талаар нь асуусан чинь миний интернэт банк болохгүй байна. Өглөө банк нээгдэхээр нь буцаагаад явуулъя гэхээр нь 561хххх383 дугаарын данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргаа өглөө нь 11 цагийн үед залгахад фейсбүүкээ алдсан та мөнгө шилжүүлсэн юм ээ гэхээр нь залилуулснаа мэдсэн...” /5 дугаар хавтас хэргийн 176-177 дахь  тал/ гэсэн,

 

Хохирогч Ш.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байтал фейсбүүк найз Б.Ундармаагаас “мөнгө байна уу, түр зээлээч” гэсний дагуу Хаан банкны 530хххх954 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй Б.Ундармаагийн фейсбүүк хаяг хакердуулсан байна шүү битгий мөнгө шилжүүлээрэй гэсэн пост явж байсан. Ингээд залилуулснаа мэдсэн...” /6 дугаар хавтас хэргийн 24-25 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зааланд очиж найзуудтайгаа хамт тоглосон. Тэгээд тоглож дуусаж байхдаа утсаа үзтэл манай дотны эмэгтэй Tsetseg Tsetseg  гэх фейсбүүк хаягаас 800,000 төгрөг зээлүүлэх боломж байна уу гэсний дагуу 501хххх873 тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлэн залилуулсан...” /6 дугаар хавтас хэргийн 198-199 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Ө.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах Бүрд худалдааны төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах Уянга Жи Эс Эс банк бус санхүүгийн байгууллагадаа ажлаа хийгээд байж байтал 16 цаг 30 минутын үед манай найз болох Цэрэнбалжирын “Ж.Цэрэнбалжир” гэх фейсбүүк хаягаас над руу “яаралтай мөнгө зээлээч” гээд чат ирэхээр нь би “хэдэн төгрөг юм бэ” гээд чат бичсэн чинь “700 к” гэсэн байсан. Тэгээд дансаа явуулсан байсан. Тэгэхээр нь би “утгыг нь юу гэх юм бэ” гэсэн чинь “миний нэрийг хийгээд 2123 гээд явуулчих” гээд хаан банкны 582хххх419 гэсэн данс явуулсан байсан. Тэгээд би 700,000 төгрөг явуулчхаад “явуулчихлаа найз” гэсэн чинь үргэлжлүүлээд над руу “найз нь нэг зээл хөөцөлдөөд зээлээ хаах гээд байна надад нэмээд 500,000 төгрөг зээлээч” гэхээр нь би найз руугаа залгасан чинь утсаа таслаад байсан. Тэгэхээр нь би найзынхаа 88ххх245 дугаар луу өөрийн 995хххх39 дугаараас “саяны ********** гэдэг данс руу 500 к хийх юм уу” гэж асуусан чинь найз “үгүй шүү” гэж бичсэн. Тэгээд удалгүй найз эргээд залгаад надад “фейсбүүкээ хакердуулсан шүү чамайг залгаж байхад би нөхрийнхөө утсаар пост бичиж байсан гэж хэлсэн...” /7 дугаар хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Батнасангийн Буд гэдэг эгч 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаас “Мөнгө байна уу” гэсэн чат бичиж “Зээл хөөцөлдөж байна. Орлого нотлох хэрэгтэй байна. Орой буцаагаад өгье” гэж бичсэний дагуу Буд эгчээс чатаар ирүүлсэн 582хххх419 гэсэн данс руу өөрийн Голомт банкны 470хххх113 данснаас интернэт банк ашиглаж эхлээд 500,000 /таван зуун мянга/ төгрөг, түүний дараа дахин 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн.

Ингэхдээ 2 удаагийн гүйлгээгээр нийт 850,000 төгрөгийг Намсрайн ********** гэх хүний данс руу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 28 минутын орчим шилжүүлсэн...” /7 дугаар хавтас хэргийн 154-155 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Ш.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15-16-н цагийн үед над руу миний танил дүү Ундармаагийн фейсбүүк хаягаас 500,000 төгрөг байвал түр зээлдүүлээч цагийн дараа буцаагаад өгье. гэсэн зурвас ирсэн. Тэгэхээр нь “надад 200,000 төгрөг байна” гэтэл “шилжүүлчих” гээд надад дансны дугаар явуулсан. Би 200,000 төгрөгөө шилжүүлээд удалгүй Ундармаа над pyy залгаад “би хаягаа алдчихсан мөнгө явуул гэсэг чат очсон юм биш биз дээ мөнгө шилжүүлж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би өөрийгөө залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” /8 дугаар хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Н.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 21-нд 16-н цаг 09 минут ажил дээрээ сууж байхад манай ээжийн төрсөн эгчийн хүүхэд Б.Ундармаа эгчийн фейсбүүк хаягаас чат ирсэн нэг цагийн дараа буцааж өгнө гэхээр нь 500,000 төгрөг 530хххх954 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд 1 цаг 30 минут дараа залилуулсан гэж мэдсэн. Цагийн дараа буцааж шилжүүлнэ гэсэн болохоор чат бичих гэсэн боловч намайг блок хийсэн байсан. Тэгэхээр нь дүүгээсээ эгчийн 882ххх55 дугаарыг авч залгахад эгч чи бас мөнгө өгчихсөн үү? Би фейсбүүк хаягаа хакердуулсан гэж хэлсэн...” /8 дугаар хавтас хэргийн 87-88 дахь тал/

 

Хохирогч Я.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15-16 цагийн үед над руу миний танил дүү Ундармаагийн фейсбүүк хаягаас 500,000 төгрөг түр зээлүүлээч цагийн дараа буцаагаад өгье гэсэн. Тэгэхээр нь “би тийм их мөнгө байхгүй” гэхэд “над руу хэд ч хамаагүй түр зээлээч” гэсэн. Тэгэхээр нь “би юунд хэрэглэх гэж байгаа юм бэ зээл хаах гэж байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь “тиймээ буцаагаад өгье” гэсэн. Тэгээд над руу дансны дугаар явуулсан. Тэгэхээр нь би 500,000 төгрөг шилжүүлсэн тэгтэл хариуд нь “зургийг нь дараад явуулчих” гэсэн. Тэгэхээр нь би зургийг нь дараад явуулчихсан. Тэгээд би орой 18 цагийн үед мөнгөө хийхгүй болохоор нь “нэг цаг чинь болчихлоо” гээд чат бичсэн. Тэгээд хариу бичихгүй болохоор нь утас руу нь холбогдоод залгаад асуутал “би фейсбүүк хаягаа алдчихсан чинь хүмүүсээс баахан мөнгө авчихсан байна та бас шилжүүлчихсэн үү гэсэн”. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон...” /8 дугаар хавтас хэргийн 155-157 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Н.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20 цаг 12 минутын үед гэртээ 5 сартай хүүхдээ хараад байж байхад манай ээжийн дүүгийн хүүхэд буюу үеэл болох О.Цэрэннадмидийн “Tsek Tseegii” гэх фейсбүүк хаягаар орой 22 цаг хүртэл 500.000 төгрөг зээлээч гэхээр нь би 582хххх419 гэх ********** гэх хүний эзэмшсэн данс руу тухайн мөнгийг нь шилжүүлээд байж байтал Цэрэннадмид өөрийн 88хххх86 дугаараас залгаад “би сая ажлын хүнээс чиний фейсбүүкээр мөнгө асуугаад байна гэж сонслоо миний фейсбүүкээр мөнгө асуувал явуулж болохгүй шүү” гэж хэлэхэд залилуулсан гэдгээ мэдсэн...” /8 дугаар хавтас хэргийн 201-202 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ...Ү.Батжаргалын фейсбүүк хаягаас түр мөнгө байвал зээлчих орой буцаагаад өгье гэхээр нь ...над руу явуулсан 582хххх419 дугаартай данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн...” /9 дүгээр хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Н.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Чингэлтэй дүүрэг 06 дугаар хороо Баянбүрдийн 50-р байр 15-тоотод төрсөн ах Гантогтохын хамт амьдардаг. Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 531 дамжааны сонсогч ажилтай. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дотоод хэргийн их сургууль дээрээ байж байхдаа “фейсбүүк”-ийн ажлын зар нэгдсэн групп дээр “Huurhun Haliun” гэсэн фейсбүүк хаягтай хүн онлайн ажил хийх хүн байвал холбогдоорой гэхээр нь коммент хэсэгт нь “мэдээлэл авъя” гээд бичсэн юм.

Тэгтэл “Huurhun Haliun” гэсэн фейсбүүк хаягтай хүн манайх зээлийн байгууллага юм. Манайхаас мөнгө шилжүүлээд та өөр данс руу шилжүүлээд байхад болно гэсэн юм. Тэгэхээр нь би “тэгье” гээд өөрийн иргэний үнэмлэхийн зургийг явуулаад утасны дугаар, дансны дугаар, гэрийн хаяг гэх мэт зүйлсээ өгсөн. Түүний дараа миний Хаан банкны 5821037419 тоот дугаарын дансанд мөнгө орох болсон.

Ингээд би дансаа шалгатал янз бүрийн данснаас мөнгө орох болсон. Тэгээд “Huurhun Haliun” гэсэн фейсбүүк хаягтай хүнд би мөнгө орж ирэх болгонд мөнгө ороод ирлээ гэж хэлэхэд “Huurhun Haliun”  гэсэн хаягтай хүн надад өөр данс өгдөг байсан. Түүний дараа “Huurhun Haliun”-ны  явуулсан данс руу 5000 төгрөгийг өөрийн дансанд үлдээгээд буцаагаад шилжүүлдэг байсан. Надад “Huurhun Haliun”  гэсэн фейсбүүк хэрэглэгч 5000 төгрөг нь чиний цалин гэж хэлдэг байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 17 удаагийн үйлдлээр нийт 3.700.000 орчим төгрөг ороод гарсан байна. Үүнийг он сараар задалбал:

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг 54 минутад Хаан банкны 5070153980 тоот данснаас Ипадуа гэсэн гүйлгээний утгатай 240,000 төгрөгийн  орлогыг Хаан банкны 504хххх425 данс руу 16 цаг42 минутад шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 16 цаг 02 минутад Хаан банкны 5004775469 тоот данснаас “Баярлалаа” гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийн орлогыг Хаан банкны 504хххх425 данс руу 16 цаг 42 минутад шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг 15 минутад Хаан банкны 5033437810 тоот данснаас “Эгч нь” гэсэн гүйлгээний утгатай 150,000 төгрөгийн орлогыг 103ххххххх154 данс руу шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг 00 минутад Хаан банкны 503хххх389 тоот данснаас “Баярлалаа” гэсэн гүйлгээний утгатай 200,000 төгрөгийн орлогыг 103хххххх154 данс руу шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг 55 минутад Хаан банкны 545хххх079 тоот данснаас “Баярлалаа” гэсэн гүйлгээний утгатай 300,000 төгрөгийн орлогыг 103хххххх154 данс руу шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 28 минутад 470хххх113 тоот данснаас “********** Ганзориг” гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийн орлогыг 518хххх806 данс руу 495,000 төгрөг шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 31 минутад 470хххх113 тоот данснаас “********** Ганзориг” гэсэн гүйлгээний утгатай 350.000 төгрөгийн орлогыг 5003096748 данс руу 345,000 төгрөг шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 40 минутад 542хххх007 тоот данснаас “Вис” гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийн орлого орсон, бусад данс руу шилжүүлээгүй,

2022 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 21 цаг 08 минутад 573хххх266 тоот данснаас “Эгч нь” гэсэн гүйлгээний утгатай 130,000 төгрөгийн орлогыг 500хххх017 данс руу 125,000 төгрөгийг шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 23-ний өдөр 20 цаг 19 минутад 530хххх734 тоот данснаас “Баярлалаа Цээгий” гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөгийн орлогыг 5002190465 данс руу 495,000 төгрөг шилжүүлсэн.

2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг 34 минутад 500хххх555 тоот данснаас “Цэрэнбалжир 2123” гэсэн гүйлгээний утгатай 700.000 төгрөгийн орлогыг 5001653033 данс руу 695,000 төгрөг шилжүүлсэн.

2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг 33 минутад 528хххх249 тоот данснаас “**********ээс” гэсэн гүйлгээний утгатай 50.000 төгрөгийн орлогыг 511хххх101 данс руу тус тус шилжүүлсэн...” /1 дүгээр хавтас хэргийн 119-121 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо 55а-р байр 305-тоот гэртээ байж байгаад гадагшаа АТМ рүү мөнгө хийх гээд гарсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо Сансарын шатахуун түгээх станцын замын урд талдаа байрладаг Хаан банкны бэлэн мөнгөний АТМ рүү орсон. АТМ-рүү ороход хүн байгаагүй. Тэгээд өөрийн Хаан банкны 5001хххх033 тоот данс руу мөнгө хийж байтал гаднаас 30-35 орчим насны, 170-175 см өндөртэй, цагаан арьстай цэвэрхэн царайтай, хөндлөн улаан цагаан өнгийн судалтай, футболктой, саравчтай малгайтай, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэй хүн ороод ирсэн.

Тэгээд тухайн үл таних эрэгтэй хүн “Ахаа карт руу чинь мөнгө шилжүүлээд авъя, дансны дугаараа өгөөч” гэсэн тэгэхээр нь би “За за тэг тэг” гээд өөрийн Хаан банкны 500хххх033 тоот дугаарын дансыг өгсөн. Тэгтэл 16 цаг 53 минутад миний Хаан банкны 500хххх033 тоот дугаарын дансанд 695,000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгээд АТМ-ээс 690,000 төгрөгийг аваад тухайн залууд өгсөн. Тэгтэл тухайн залуу миний өгсөн мөнгийг тоолоогүй халаасандаа хийгээд гараад явсан. Тухайн залуу та мөнгө авч өгч байгаа юм чинь та 5000 төгрөгийг өөртөө ав гээд би 5000 төгрөгийг картдаа үлдээсэн. Түүний дараа би гэр лүүгээ орсон. Тухайн залууг ямар машинтай болон цуг явж байсан хүмүүсийг хараагүй. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс надтай холбогдож тайлбар мэдүүлэг өгч байна...” /1 дүгээр хавтас хэргийн123-125 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 45 дугаар гудамж 6-15 тоотод төрсөн ээж Должингийн хамтаар оршин суудаг. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, заримдаа 78-29 УБҮ улсын дугаартай акуа маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотод таксинд явдаг юм.

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод халтуур хийж байгаад оройны 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Халдвартын автобусны буудлаас үл таних залуу суулгасан. Тухайн залуучууд Хорооллын “Өргөө кино” театрын автобусны буудал руу хүргүүлсэн. Тэгээд замдаа явж байхдаа урд сууж байсан залуу нь цалингаа авмаар байна гээд хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд урд сууж явсан залуу нь “та надад дансаа өгөөч” гэхээр нь би өөрийн Төрийн банкны 103700951154 тоот дугаарын дансыг өгсөн.

Тэгээд 21 цаг 23 минутад миний Төрийн банкны 103ххххх154 тоот дугаарын дансанд 645,000 төгрөгийн орлого орсон. Тэгээд хорооллын “Өргөө кино” театрын уулзвар дээр буугаад миний картыг урд сууж явсан залуу нь аваад АТМ руу ороод мөнгө авсан. Би тухайн үед машиндаа сууж байсан. Удалгүй нөгөө залуу АТМ ороод ирлээ гээд ахаа таны дансанд 5000 төгрөг үлдээчихлээ гээд буцаагаад миний Төрийн банкны картыг өгсөн. Тэгээд тухайн залуучууд Өргөө кино театрын автобусны буудал дээр буугаад явсан. Би цаашаагаа халтуур хийгээд явсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс надтай холбогдож тайлбар мэдүүлэг өгч байна...” /1 дүгээр хавтас хэргийн 128 дахь тал/ гэсэн,

 

Гэрч К.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Сандэй худалдааны төв орчим дэлгүүр орох гээд явж байсан юм. Тэгээд 14 цагийн орчим Натур худалдааны төвөөс зүүн тийшээ Мак хоолны газрын ойр орчим алхаж байтал 18-23 орчим насны, хар цамцтай, 165-170 см орчим өндөртэй, цагаан царайтай эрэгтэй хүн тараад тухайн залуу “Надад  карт байхгүй байна, танд карт байвал дансаа өгөөч би цалингаа хийгээд авъя” гэсэн.

Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 518хххх06 тоот дугаарын дансыг өгсөн. Удалгүй 14 цаг 43 минутад миний Хаан банкны 518ххх806 тоот дугаарын дансанд 495,000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгээд би ойролцоо байрлах Голомт банкны бэлэн мөнгөний АТМ руу ороод мөнгө авах гэтэл чадахгүй болохоор нь буцаж гарч ирээд тухайн үл залуутай хамтдаа Голомт банкны АТМ руу ороод бэлнээр 495,000 төгрөгийг аваад тухайн залууд өгсөн...” /1 дүгээр хавтас хэргийн 130-131 дэх тал/ гэсэн,

 

Гэрч С.Ариун**********а  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би найз Дулмаатай байж байгаад Дулмаа болон түүний найз залуу бас нэг залуутай танилцсан юм. Дулмаагийн найз залуу **********ын найз ********** гэх хүүхэдтэй тухайн өдрөө танилцаад дотносож 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн үерхэж эхэлсэн. ********** кино үйлдвэрт эмээ, дүү ах нарын хамт амьдардаг. ...Би **********тэй үерхэж эхэлсэн цагаас хойш ********** гэртээ харьж байгаагүй. **********, Мөрөн, ********** нарын хамт буудлаар амьдардаг байсан. Би өглөөдөө гэрт байж байгаад өдрийн цагаар **********ийн байгаа буудалд очдог байсан. Тэд нар орсон буудалдаа 2-3 хоног болчхоод өөр газар буудлын өрөө авдаг байсан. Гэхдээ тэд нар ажил гэх зүйл хийлгүй буудлын болон идэж уух зүйлийн мөнгөтэй болчихдог байсан. **********ийг мэдсэн цагаас хойш тэд нартай хамт байхад тэд нар юу хийж байгааг нь бага зэрэг гадарласан. **********, Мөрөн хоёр фейсбүүкт зар байрлуулж байгаад хүмүүсийн утасны дугаарыг нь авч байгаад түүгээр фейсбүүк хаягт нэвтэрч ороод ********** тэр хаягаар нь бусадтай чаталж мөнгө асуудаг байсан. Тэгээд мөнгөө болохоор фейсбүүкт мөн зар байршуулж дансаар нь мөнгө шилжүүлэн гаргаад шимтгэл өгнө гэж дансны дугаарыг нь авдаг байсан гэсэн.

Тухайн дансны дугаараар нь мөнгө шилжүүлэн авдаг. Тэгээд **********  АТМ-рүү гараад хүнээс гуйж дансаар нь мөнгөө гарган авдаг байсан гэсэн. Тэд өөрсдийнхөө дансаар мөнгө огт авч байгаагүй гэж сонсож байсан. Тэднийг гэмт хэрэг хийж байна гэдгийг мэдээд би тэдэнд болих ёстойг хэлж байсан ч ломбардад тавьсан утас, зөөврийн компьютер авчхаад болино гэж хэлдэг байсан. Харин би болон Дулам, Маралаа бид нар тэднийг юу хийж байгааг мэдэж байсан ч тэдэнтэй хамт ямар нэг зүйл хийж байгаагүй...” /1 дүгээр хавтас хэргийн 133 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********** ихэвчлэн зочид буудлаар байдаг бөгөөд манай гэрт 2022 оны 05 дугаар сарын 28-аас 06 дугаар сарын 05-ыг хүртэл манай гэрт байсан. Саяхнаас тэгээд дахиад зочид буудлаар явах гээд явчихсан юм. 2022 оны 06 дугаар сарын 08-ны орой 3, 4 дүгээр хороолол Өргөө кино театрын ард байх Алтай зочид буудлаас шөнийн 3 цагийн орчим цагдаа нарт баригдсан. Тухайн буудалд бид нар энэ өдрийнхөө 17-18 цагийн үед орсон юм. Тухайн буудал руу **********, Мөрөн, **********, **********а, бид 5 ...хонох газар байхгүй гэсэн шалтгаанаар орсон бөгөөд Мөрөн мобайл, пабжи зэрэг аккаунт олдог бөгөөд энийгээ зарж мөнгө олно гээд байсан. **********, ********** нар болохоор хүмүүст зарахаар хуурамч фейсбүүк хаяг нээж түүгээрээ хүмүүс рүү чат бичиж аккаунтаа зардаг гэж миний хувьд ойлгосон. Бас энэ гурвын нэг нь данс олдог гээд байсан. Мөрөн нь данс олдог гэсэн. Данс олоод тухайн дансаараа мөнгөө авчхаад тухайн аккаунтаа буцааж аваад нөгөө хүнээ блок хийдэг юм шиг байна лээ. Тэд нарын хооронд ярилцаж байхыг нь сонсохоор Мөрөн дансаа олоорой, **********ээ мөнгөндөө гараарай гээд л тэгээд ярилцаад байдаг юм. Миний хувьд 2022 оны 05 дугаар сарын 25-ны орчим Натур орчимд ********** нэг зочид буудалд байсан бөгөөд тэр үед ********** нэг хүнтэй чатаар харилцаад байхаар нь би уурлаад хэнтэйгээ чатлаад байгаа талаар асуусан чинь Мобайл аккаунт, пабжи аккаунт зэргийг хүнээс авч цааш нь зардаг, тэгээд тэгж ер нь мөнгө төгрөг олдог гэж хэлж байсан юм. Энэ асуудлыг нь миний хувьд ингэж мэдэж байсан..” /1 дүгээр хавтас хэргийн 140-141 дэх тал/ гэсэн,

 

Гэрч С.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Д.**********тай 2022 оны 03 дугаар сард өөрийн фейсбүүкээр танилцсан.  Одоогоос 12 хоногийн өмнө хамтдаа амьдарч эхэлсэн. Манай найз залуу надтай байхаараа утсаа оролдоод л суугаад байдаг. Тэгээд би уурлаад юу хийгээд байгаа юм гэхээр намайг цаашаа бай гээд байдаг болохоор би нээх тоодоггүй юм. Тэгээд ер нь бол манай найз залуу үе үе мөнгөтэй болчихсон байдаг. Би мөнгөнийх нь талаар асуудаггүй. Тэгээд саяхан хамт байж байгаад манай найз залуу цагдаагийн байгууллагад баригдсан бөгөөд залилан мэхлэх гэмт хэрэг хийдэг талаар мэдсэн...” /1 дүгээр хавтас хэргийн 143-144 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрөн гэх найзын хамт олон нийтийн сүлжээнд судалгаа бөглөөд 50,000 төгрөг авах хүн байна уу гэх утгатай пост оруулдаг. ...Тухайн үед Мөрөн гэх найз маань олон нийтийн сүлжээнд судалгаа бөглөөд 50,000 төгрөг авах хүн байна уу гэх утгатай пост оруулдаг. Тэгээд тухайн хүмүүс нь утасны дугаар явуулахаар нь утасны дугаарыг фейсбүүкийн код сэргээх хэсэгт оруулаад уншуулахаар нөгөө утасны дугаар явуулсан хүний фейсбүүк бүртгэлтэй дугаарт нь 4 оронтой тоо очдог юм. Тэгэхээр нь тухайн кодыг нь нөгөө хүнээс аваад шууд фейсбүүкийнх нь кодыг солиод надад тухайн аккаунтыг нь  Мөрөн надад өгдөг. Тэгээд би тухайн Мөрөнгийн олж өгсөн фейсбүүк хаягаар нь ороод тухайн фейсбүүк хэрэглэгчийн ойр дотны хүмүүс рүү мөнгө зээлээч гэх утгатай чат бичихээр хүмүүсээс хариу ирдэг юм. Жишээлбэл ямар данс руу явуулах гэхээр дансаа явуулж мөнгө хийлгэдэг. ...Тухайн ашигладаг данс гэдэг нь бид нараас Мөрөн, ********** хоёр фейсбүүк олон нийтийн сүлжээнд онлайнаар ажил хийх хүн байна уу, цалин өдөртөө орно гэхээр нь хүмүүс чат бичээд бид нараас мэдээлэл авахаар нь бид нар та банкны данстай юу хэрэв данстай бол тухайн данс руу чинь мөнгө орохоор шимтгэл 5,000 төгрөгөө аваад үлдсэн мөнгийг нь миний хэлсэн данс руу хийгээрэй гэж хэлдэг. Тэгээд хүмүүс зөвшөөрдөг юм. ...Бид нар тухайн үйлдлийг хамтдаа хийгээд 1 сар орчим болж байна...” /2 дугаар хавтас хэргийн 13-14, 67-68 дахь тал, 3 дугаар хавтас хэргийн 156-157 дахь тал, 10 дугаар хавтас хэргийн 14-16 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын эхэн үеэс Мөрөн, **********, ********** гэх найзуудтайгаа нийлээд бусдын фейсбүүк хаягийг хакердаж аваад тухайн эзэмшигчийн дотны хүмүүс рүү чат бичээд мөнгө зээлж аваад үрчихдэг. ...Тухайн үйлдлийг бид нар хамтдаа хийгээд 1 сар орчим болж байна...” /2 дугаар хавтас хэргийн 16-17, 58-59 дахь тал, 3 дугаар хавтас хэргийн 166-168 дахь тал, 10 дугаар хавтас хэргийн 21-23 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ө.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Найз Л.**********, **********, ********** нартай байсан бөгөөд Lhagvaa, Lhaagii гэх фейсбүүк хаяг руу миний Хулан 21 плас нэртэй гар утсыг А.********** авч тус фейсбүүк хаягийн найзуудаас нь мөнгө зээлээч гэх утга бүхий бичсэнээр 200,000 төгрөгийг **********ын Хаан банкны дансаар дамжуулан аваад мөнгөө таксины жолооч данс руу шилжүүлж тус жолоочийн банкны картыг нь манай найз Д.********** Хорооллын өргөө кино театрын Хаан банкны АТМ орж бэлэн мөнгө болгож авсан...” /2 дугаар хавтас хэргийн 19, 49-50 дахь тал, 3 дугаар хавтас хэргийн 161-162 дахь тал, 10 дугаар хавтас хэргийн 26-28 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ө.**********, Д.**********, Л.********** нартай 2022 оны 05 дугар сарын дунд үеэс эхлэн танилцаад хамт нийлээд залилан хийсэн...” /2 дугаар хавтас хэргийн 102-104, 3 дугаар хавтас хэргийн 149 дэх тал, 10 дугаар хавтас хэргийн 18-20 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /1 дүгээр хавтас хэргийн 16, 3 дугаар хавтас хэргийн 118, 169, 223, 4 дүгээр хавтас хэргийн 28, 72, 124, 177, 231, 5 дугаар хавтас хэргийн 40, 104, 7 дугаар хавтас хэргийн 150 дахь тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 18-31, 37-102, 103-106, 10 дугаар хавтас хэргийн 35-53 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 107-113 дахь тал, 10 дугаар хавтас хэргийн 33-34 дэх тал/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр автас хэргийн 237-241 дэх тал/,

- Н.**********ын Хаан банкны дансны хуулга /2 дугаар хавтас хэргийн 5-9 дэх тал/,

- 998ххх706 дугаарын дуудлагын түүх /2 дугаар хавтас хэргийн 85-91, 92-100 дахь тал/,

- Хаан банкны дансны хуулга /2 дугаар хавтас хэргийн 117-169, 6 дугаар хавтас хэргийн 87-102, 7 дугаар хавтас хэргийн 41-47, 238-249, 9 дүгээр хавтас хэргийн 26-43 дахь тал/,

- Мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 дугаар хавтас хэргийн 112-114, 4 дүгээр хавтас хэргийн 34, 5 дугаар хавтас хэргийн 167-168, 187-188, 8 дугаар хавтас хэргийн 142-143, 8 дугаар хавтас хэргийн 181-182, 189-190, 245-246 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5 дугаар хавтас хэргийн 222-223, 6 дугаар хавтас хэргийн 103-106 дахь тал/,  

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтас хэргийн 36-37 дахь тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтас хэргийн 40-52 дахь тал/,

- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас хэргийн 186-189, 6 дугаар хавтас хэргийн 227-229 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 200, 206, 226 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 201, 207 дэх тал/ шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас хэргийн 220-225 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ө.********** нь Улаанбаатар хотод ганцаараа болон Л.**********, А.**********, Д.********** нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны  хооронд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч нийт 21 хохирогчид 6,940,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Шүүгдэгч Л.**********, А.********** нар нь Ө.**********, Д.********** нартай бүлэглэн 10 удаагийн, шүүгдэгч Ө.**********тэй бүлэглэн 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны хооронд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт  үргэлжилсэн үйлдлээр өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийт 4,970,000 төгрөгийн хохирол учруулан залилсан, ,

   Шүүгдэгч Д.********** нь Л.**********, А.**********, Ө.********** нартай бүлэглэн 10 удаагийн үйлдлээр, ганцаараа нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны хооронд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч нийт 3,670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.**********, Л.**********, А.**********, Э.**********, Д.**********, Б.**********, Х.**********, С.**********, А.**********, Г.**********, А.**********, А.**********, Ш.**********, Б.**********, Ө.**********, Г.**********, Ш.**********, Н.**********, Я.**********, Н.**********, Г.********** нарын болон гэрч Н.**********ын: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дотоод хэргийн их сургууль дээрээ байж байхдаа “фейсбүүк”-ийн ажлын зар нэгдсэн групп дээр “Huurhun Haliun” гэсэн фейсбүүк хаягтай хүн онлайн ажил хийх хүн байвал холбогдоорой гэхээр нь коммент хэсэгт нь “мэдээлэл авъя” гээд бичсэн юм.

Тэгтэл “Huurhun Haliun” гэсэн фейсбүүк хаягтай хүн манайх зээлийн байгууллага юм. Манайхаас мөнгө шилжүүлээд та өөр данс руу шилжүүлээд байхад болно гэсэн юм. Тэгэхээр нь би “тэгье” гээд өөрийн иргэний үнэмлэхийн зургийг явуулаад утасны дугаар, дансны дугаар, гэрийн хаяг гэх мэт зүйлсээ өгсөн. Түүний дараа миний Хаан банкны 58хххх7419 тоот дугаарын дансанд мөнгө орох болсон.

Ингээд би дансаа шалгатал янз бүрийн данснаас мөнгө орох болсон. Тэгээд “Huurhun Haliun” гэсэн фейсбүүк хаягтай хүнд би мөнгө орж ирэх болгонд мөнгө ороод ирлээ гэж хэлэхэд “Huurhun Haliun”  гэсэн хаягтай хүн надад өөр данс өгдөг байсан. Түүний дараа “Huurhun Haliun”-ны  явуулсан данс руу 5000 төгрөгийг өөрийн дансанд үлдээгээд буцаагаад шилжүүлдэг байсан. Надад “Huurhun Haliun”  гэсэн фейсбүүк хэрэглэгч 5000 төгрөг нь чиний цалин гэж хэлдэг байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 17 удаагийн үйлдлээр нийт 3.700.000 орчим төгрөг ороод гарсан байна. Үүнийг он сараар задалбал:

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг 54 минутад Хаан банкны 5070153980 тоот данснаас Ипадуа гэсэн гүйлгээний утгатай 240,000 төгрөгийн  орлогыг Хаан банкны 504хххх425 данс руу 16 цаг42 минутад шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 16 цаг 02 минутад Хаан банкны 5004775469 тоот данснаас “Баярлалаа” гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийн орлогыг Хаан банкны 504хххх425 данс руу 16 цаг 42 минутад шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг 15 минутад Хаан банкны 5033437810 тоот данснаас “Эгч нь” гэсэн гүйлгээний утгатай 150,000 төгрөгийн орлогыг 103ххххххх154 данс руу шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг 00 минутад Хаан банкны 503хххх389 тоот данснаас “Баярлалаа” гэсэн гүйлгээний утгатай 200,000 төгрөгийн орлогыг 103хххххх154 данс руу шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг 55 минутад Хаан банкны 545хххх079 тоот данснаас “Баярлалаа” гэсэн гүйлгээний утгатай 300,000 төгрөгийн орлогыг 103хххххх154 данс руу шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 28 минутад 470хххх113 тоот данснаас “********** Ганзориг” гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийн орлогыг 518хххх806 данс руу 495,000 төгрөг шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 31 минутад 470хххх113 тоот данснаас “********** Ганзориг” гэсэн гүйлгээний утгатай 350.000 төгрөгийн орлогыг 5003096748 данс руу 345,000 төгрөг шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 40 минутад 542хххх007 тоот данснаас “Вис” гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийн орлого орсон, бусад данс руу шилжүүлээгүй,

2022 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 21 цаг 08 минутад 573хххх266 тоот данснаас “Эгч нь” гэсэн гүйлгээний утгатай 130,000 төгрөгийн орлогыг 500хххх017 данс руу 125,000 төгрөгийг шилжүүлсэн,

2022 оны 05 дугаар сарын 23-ний өдөр 20 цаг 19 минутад 530хххх734 тоот данснаас “Баярлалаа Цээгий” гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөгийн орлогыг 5002190465 данс руу 495,000 төгрөг шилжүүлсэн.

2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг 34 минутад 500хххх555 тоот данснаас “Цэрэнбалжир 2123” гэсэн гүйлгээний утгатай 700.000 төгрөгийн орлогыг 5001653033 данс руу 695,000 төгрөг шилжүүлсэн.

2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг 33 минутад 528хххх249 тоот данснаас “**********ээс” гэсэн гүйлгээний утгатай 50.000 төгрөгийн орлогыг 511хххх101 данс руу тус тус шилжүүлсэн...” /1 дүгээр хавтас хэргийн 119-121 дэх тал/ гэсэн,

Гэрч Б.**********ы: “...2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо 55а-р байр 305-тоот гэртээ байж байгаад гадагшаа АТМ руу мөнгө хийх гээд гарсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо Сансарын шатахуун түгээх станцын замын урд талдаа байрладаг Хаан банкны бэлэн мөнгөний АТМ руу орсон. АТМ руу ороход хүн байгаагүй. Тэгээд өөрийн Хаан банкны 5001хххх033 тоот данс руу мөнгө хийж байтал гаднаас 30-35 орчим насны, 170-175 см өндөртэй, цагаан арьстай цэвэрхэн царайтай, хөндлөн улаан цагаан өнгийн судалтай, футболктой, саравчтай малгайтай, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэй хүн ороод ирсэн.

Тэгээд тухайн үл таних эрэгтэй хүн “Ахаа карт руу чинь мөнгө шилжүүлээд авъя, дансны дугаараа өгөөч” гэсэн тэгэхээр нь би “За за тэг тэг” гээд өөрийн Хаан банкны 500хххх033 тоот дугаарын дансыг өгсөн. Тэгтэл 16 цаг 53 минутад миний Хаан банкны 500хххх033 тоот дугаарын дансанд 695,000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгээд АТМ-ээс 690,000 төгрөгийг аваад тухайн залууд өгсөн. Тэгтэл тухайн залуу миний өгсөн мөнгийг тоолоогүй халаасандаа хийгээд гараад явсан. Тухайн залуу та мөнгө авч өгч байгаа юм чинь та 5000 төгрөгийг өөртөө ав гээд би 5000 төгрөгийг картдаа үлдээсэн. Түүний дараа би гэр лүүгээ орсон. Тухайн залууг ямар машинтай болон цуг явж байсан хүмүүсийг хараагүй. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс надтай холбогдож тайлбар мэдүүлэг өгч байна...” /1 дүгээр хавтас хэргийн123-125 дахь тал/ гэсэн,

Гэрч Ц.**********ийн: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод халтуур хийж байгаад оройны 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Халдвартын автобусны буудлаас үл таних залуу суулгасан. Тухайн залуучууд Хорооллын “Өргөө кино” театрын автобусны буудал руу хүргүүлсэн. Тэгээд замдаа явж байхдаа урд сууж байсан залуу нь цалингаа авмаар байна гээд хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд урд сууж явсан залуу нь “та надад дансаа өгөөч” гэхээр нь би өөрийн Төрийн банкны 103700951154 тоот дугаарын дансыг өгсөн.

Тэгээд 21 цаг 23 минутад миний Төрийн банкны 103ххххх154 тоот дугаарын дансанд 645,000 төгрөгийн орлого орсон. Тэгээд хорооллын “Өргөө кино” театрын уулзвар дээр буугаад миний картыг урд сууж явсан залуу нь аваад АТМ руу ороод мөнгө авсан. Би тухайн үед машиндаа сууж байсан. Удалгүй нөгөө залуу АТМ ороод ирлээ гээд ахаа таны дансанд 5000 төгрөг үлдээчихлээ гээд буцаагаад миний Төрийн банкны картыг өгсөн. Тэгээд тухайн залуучууд Өргөө кино театрын автобусны буудал дээр буугаад явсан. Би цаашаагаа халтуур хийгээд явсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс надтай холбогдож тайлбар мэдүүлэг өгч байна...” /1 дүгээр хавтас хэргийн 128 дахь тал/ гэсэн,

Гэрч К.**********ы: “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Сандэй худалдааны төв орчим дэлгүүр орох гээд явж байсан юм. Тэгээд 14 цагийн орчим Натур худалдааны төвөөс зүүн тийшээ Мак хоолны газрын ойр орчим алхаж байтал 18-23 орчим насны, хар цамцтай, 165-170 см орчим өндөртэй, цагаан царайтай эрэгтэй хүн тараад тухайн залуу “Надад  карт байхгүй байна, танд карт байвал дансаа өгөөч би цалингаа хийгээд авъя” гэсэн.

Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 518хххх06 тоот дугаарын дансыг өгсөн. Удалгүй 14 цаг 43 минутад миний Хаан банкны 518ххх806 тоот дугаарын дансанд 495,000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгээд би ойролцоо байрлах Голомт банкны бэлэн мөнгөний АТМ руу ороод мөнгө авах гэтэл чадахгүй болохоор нь буцаж гарч ирээд тухайн үл залуутай хамтдаа Голомт банкны АТМ руу ороод бэлнээр 495,000 төгрөгийг аваад тухайн залууд өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 130-131 дэх тал/ гэсэн,

Гэрч С.Ариун**********агийн: “...**********, Мөрөн хоёр фейсбүүкт зар байршуулж байгаад хүмүүсийн утасны дугаарыг нь аваад түүгээр фейсбүүк хаягт нэвтэрч ороод ********** тэр хаягаар нь бусадтай чаталж мөнгө асуудаг байсан. Тэгээд мөнгөө болохоор фейсбүүкт мөн зар байршуулж дансаар нь мөнгө шилжүүлэн гаргаад шимтгэл өгнө гэж дансны дугаарыг нь авдаг байсан гэсэн.

Тухайн дансны дугаараар нь мөнгө шилжүүлэн авдаг. Тэгээд **********  АТМ рүү гараад хүнээс гуйж дансаар нь мөнгөө гарган авдаг байсан гэсэн. Тэд өөрсдийнхөө дансаар мөнгө огт авч байгаагүй гэж сонсож байсан. Харин би болон Дулам, Маралаа бид нар тэднийг юу хийж байгааг мэдэж байсан ч тэдэнтэй хамт ямар нэг зүйл хийж байгаагүй...” /1 дүгээр хавтас хэргийн 133 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.**********гийн: “...**********, ********** нар хүмүүст зарахаар хуурамч фейсбүүк хаяг нээж түүгээрээ хүмүүс рүү чат бичиж аккаунтаа зардаг гэж миний хувьд ойлгосон. Бас энэ гурвын нэг нь буюу Мөрөн нь данс олдог гэсэн. Данс олоод тухайн дансаараа мөнгөө авчхаад тухайн аккаунтаа буцааж аваад нөгөө хүнээ блок хийдэг юм шиг байна лээ. Тэд нарын хооронд ярилцаж байхыг нь сонсохоор Мөрөн дансаа олоорой, **********ээ мөнгөндөө гараарай гэж ярилцаад байдаг...” /1 дүгээр хавтас хэргийн 140-141 дэх тал/ гэсэн,

Гэрч С.**********гийн: “...Одоогоос 12 хоногийн өмнө **********тай хамт амьдарч эхэлсэн. Манай найз залуу надтай байхаараа утсаа оролдоод л суугаад байдаг. Тэгээд би уурлаад юу хийгээд байгаа юм гэхээр намайг цаашаа бай гээд байдаг болохоор би нээх тоодоггүй. Тэгээд ер нь бол манай найз залуу үе үе мөнгөтэй болчихсон байдаг. Би мөнгөнийх нь талаар асуудаггүй...” /1 дүгээр хавтас хэргийн 143-144 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,  гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 18-31, 37-102, 103-106, 6 дугаар хавтас хэргийн 40-52, 10 дугаар хавтас хэргийн 35-53 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 107-113 дахь тал, 10 дугаар хавтас хэргийн 33-34 дэх тал/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 237-241 дэх тал/, Н.**********ын Хаан банкны дансны хуулга /2 дугаар хавтас хэргийн 5-9 дэх тал/, 998ххх706 дугаарын дуудлагын түүх /2 дугаар хавтас хэргийн 85-91, 92-100 дахь тал/, Хаан банкны дансны хуулга /2 дугаар хавтас хэргийн 117-169 дэх тал, 6 дугаар хавтас хэргийн 87-102 дахь тал, 7 дугаар хавтас хэргийн 41-47, 238-249 дэх тал, 9 дүгээр хавтас хэргийн 26-43 дахь тал/, мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 дугаар хавтас хэргийн 112-114, 4 дүгээр хавтас хэргийн 34, 5 дугаар хавтас хэргийн 167-168, 187-188, 8 дугаар хавтас хэргийн 142-143 дахь тал, 8 дугаар хавтас хэргийн 181-182, 189-190, 245-246 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5 дугаар хавтас хэргийн 222-223 дахь тал, 6 дугаар хавтас хэргийн 103-106 дахь тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтас хэргийн 36-37 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.

Шүүгдэгч Ө.**********, Л.**********, А.**********, Д.********** нь цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүк сүлжээнд хуурамч зар байршуулах замаар бусдыг хуурч зохиомол байдлыг үүсгэж, бусдыг төөрөгдөлд оруулах замаар нэр бүхий 21 хохирогчоос 6,990,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ө.**********, Л.**********, А.**********, Д.********** нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор санаатай нэгдэж 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны хооронд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авч гэмт хэргийг үйлдсэн байх тул тэднийг Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэж үзэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ө.**********, Л.**********, А.**********, Д.********** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч Л.**********, А.**********, Д.********** нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Ө.********** гэмт хэргийн улмаас учирсан хохирлын ихэнхи хэсгийг төлж барагдуулсан, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.  

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн байдал, оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Өөлдийн **********ийг 08 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч **********ын **********, **********ын ********** нарыг 1,830 /нэг мянга найман зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,830,000 /нэг сая найман зуун гучин мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч **********ын **********ыг 1,450 /нэг мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,450,000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 4 сар буюу 122 хоног, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 4 сар 01 хоног буюу 123 хоног нийт 08 /найм/ сар 01 /нэг/ хоног цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг түүнд шийтгэсэн 08 /найм/ сар, 01 /нэг/ хоногийн хорих ялд,

Шүүгдэгч Д.**********, Л.********** нарын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 04 сар буюу 122 хоногийн нэг хоногийг 15 нэгжээр буюу 15,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Л.********** шийтгэсэн 1,830 /нэг мянга найман зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,830,000 /нэг сая найман зуун гучин мянга/ төгрөгийн торгох ял, Д.**********д шийтгэсэн 1,450 /нэг мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,450,000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялд,

Шүүгдэгч А.**********гийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 168 хоногийг нэг хоногийг 15 нэгжээр буюу 15,000 төгрөгөөр тооцож түүнд шийтгэсэн 1,830 /нэг мянга найман зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,830,000 /нэг сая найман зуун гучин мянга/ төгрөгийн торгох ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч Ө.**********, Д.**********, И.**********, А.********** нарыг шүүхээс тэдэнд шийтгэсэн ялыг эдэлсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Шүүгдэгч Ө.**********ийн ганцаараа үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий 6 хохирогчид 1,970,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Д.********** ганцаараа хохирогч Д.**********т 50,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Ө.**********, Д.**********, Л.**********, А.********** нарын бүлэглэж үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий 15 хохирогчид 4,970,000 төгрөгийн, нийт 6,990,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч Д.**********, Л.**********, А.********** нар нь  хохирогч Ц.**********, Л.**********, Д.**********, Б.**********, Х.**********, С.**********, А.**********, Г.**********, А.Сумъяадаваа, А.**********, Б.**********, Ө.**********, Г.**********, Н.**********, Г.********** нэрт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,

Харин шүүгдэгч Ө.********** нь хохирогч Ц.**********, Л.**********, А.**********, Д.**********, Д.**********, Б.**********, Х.**********, С.**********, А.**********, Г.**********, А.Сумъяадаваа, Б.**********, Ө.**********, Ш.**********, Н.**********, Я.**********, Н.********** нарт төлөх хохирлоо бүрэн төлсөн,  хохирогч Ш.**********т 500,000 төгрөг, хохирогч Г.**********т 75,000 төгрөг, хохирогч Г.**********д 212,500 төгрөг, хохирогч А.**********д 50,000 төгрөгийн хохирол буюу нийт 837,500 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж, дээр дурдсан дүнгээр нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210013660755 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.**********, Д.**********, Л.********** нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ын **********, ********** овогт Өөлдийн **********, Бортэ овогт **********ын **********, Боржигон овогт **********ын ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Өөлдийн **********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 08 /найм/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч **********ын **********, **********ын ********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,830 /нэг мянга найман зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,830,000 /нэг сая найман зуун гучин мянга/ төгрөгийн торгох ялаар,  

Шүүгдэгч **********ын **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,450 /нэг мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,450,000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********т шийтгэсэн 08 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч А.**********, Л.**********, Д.********** нарт шийтгэсэн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********ийн цагдан хоригдсон 08 /найм/ сар 01 /нэг/ хоногийн, шүүгдэгч А.**********, Л.**********, Д.********** нарын цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, тэдэнд оногдуулсан хорих ял болон торгуулийн ял төлөгдсөн тооцсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.********** хохиролд 2,487,500 /хоёр сая дөрвөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг, Л.********** 1,355,000 /нэг сая гурван зуун тавин таван мянга/ төгрөг, шүүгдэгч А.********** 1,355,000 /нэг сая гурван зуун тавин таван мянга/ төгрөг, Д.********** 977,500 /есөн зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ө.**********ээс 837,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.**********т 500,000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч Г.**********т 75,000 /далан таван мянга/ төгрөг, хохирогч Г.**********д 212,500 /хоёр зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг, хохирогч А.**********д 50,000 /тавин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн 2210013660755 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.**********, Д.**********, Л.********** нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.**********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй суллаж, шүүгдэгч А.**********, Д.**********, Л.********** нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.**********т авсан хувийн баталгаа гаргах болон шүүгдэгч А.**********, Д.**********, Л.********** нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР