| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0201/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/241 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Урангоо /томилолтоор/, шүүгдэгч Г.**********, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310041330090 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймаг Баян- Өнжүүл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “**********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ********** дүүрэг 6 дугаар хороо, 52а 54 тоотод оршин хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ын ********** /РД: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.********** нь Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа гэх хэсгийн 12.1 дэх хэсэгт гүйцэтгэгч барилгын фасад нийлүүлэлт угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын талбай, түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх хяналт тавих ХАБЭА-н хууль тогтоомж, стандартын шаардлагыг хэрэгжүүлж ажиллана..., 12.4 дэх хэсэгт “...Гүйцэтгэгч өөрийн ажилчдын хувьд ажил олгогч тул Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3." эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл заалтад Ажлуудыг хэрэгжүүлж хэвших...”, Ажилчдыг нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангаж, тогтмол 12.8 "...Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой бусад хууль тогтоомж, заавар журам, норм, стандартуудыг байнга мөрдлөг болгон ажиллаж хэвших...”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан Nº2487 "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" І хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.11 "...Үйлдвэрлэлийн акултай хучин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хучин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино..."-ыг, 6.1.1./Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. 6.2.16. /1.3м-ээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хилээс (ирмэгээс) 2 м-ээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн руу хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино/-ыг 4.19. /Барилгын ажил гүйцэтгэх төсөл (АГТ) боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К-д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга, хөдөлмөрийг аюул осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гүйгээр гүйцэтгэхийг хориглоно/-ыг, мөн хавсралт К.7. /Зураг төслийн шийдэлд ажиллагсдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж дараах зүйлүүдийг тусгана: хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх, үүнээс гадна доорх зүйлүүдийг тодруулж өгвөл зохино. Үүнд: тухайн төрлийн ажил буюу тусгай ажилбарыг гүйцэтгэхэд зориулагдсан хэрэгслүүд гэж заасныг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүрээлсэн үүргээ биелүүлээгүйн улмаас амь хохирогч Ш.********** нь ********** ХХК-ийн захиалгаар ********** ХХК-ийн гүйцэтгэж байсан "**********" хотхоны барилгын 1 дүгээр блокын 9 давхрын тагтан дээр гадна металл фасадны ажил хийж байхдаа унаж гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хунд гэмтлүүд: Хуйх, гавлын шар хальсанд цус хуралт, нүүрний яс, гавлын орой, суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн болон салсан хугарлууд, хатуу хальсны урагдал, их болон бага тархи, уртавтар тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хажуугийн ховдлууд дах цус харвалт, цээжний 2 талын олон хавирганы хугарал, уушгины урагдал, няцрал, уушгины авчийлт, цээжний хөндийн цус хуралдалт, гол судасны хана, мөгөөрсөн хоолойн мөгөөрсний урагдал, үнхэлцэг хальс, зүрхний булчингийн бух давхаргыг хамарсан урагдал няцрал, өрцөн доорх зайд цус хуралдалт, элэг, дэлүүний эдийн няцрал урагдал, цөсний хүүдийн хэвтэш хэсгийн салалт, хальс гялтан дах өвдөгний үений ил мултрал, Нүүр дээд, доод мөчдөө олон тооны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдож талийгаач нь Гавал тархи цээж хэвлий мөчдийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр гэртээ амарч байхад үл таних хүн миний 88хххх91 дугаар руу 88хххх56 дугаараас залгаад та **********ийн төрсөн дүү мөн үү гэж асуухаар нь би тус хүнд хандан тийм байна гэж хэлэхэд тус хүн өөрийгөө Хэрлэн гэж танилцуулсны дараа таны төрсөн ах ********** нь өнөөдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 9 дүгээр давхарт ажиллаж байгаад доошоо унаад эндчихлээ гэж хэлснээр би төрсөн ах Ш.**********ийг нас барсныг мэдсэн. ...Оршуулгын зардал, бусад бүх зардлыг компани даасан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” /1 дэх хавтас хэргийн 22-23, 24 дэх тал/ гэсэн,
Гэрч О.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байгаа, миний ажиллаж байгаа барилгын “Бараат Алтай” ХХК нь баригдаж байгаа барилгын гадна фасад хийдэг. Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 08 цагт ажил дээрээ ирээд хамт ажилдаг ********** ахтай хамт бид хоёр ********** нэртэй барилгын 9 давхрын баруун талд байрлах тагтны гадна фасад хийхээр болж тус давхрын гадна, тагт дээр төмөр шат угсрахаар шатны 2 талын хөл, дээд тавцан, хөндлөн төмөр зэргийг зөөж тагтны хажууд тавихад ********** ах ганцаараа төмөр шат угсарч дуусгаад дээр нь зогсоод ажиллаж байсан тул би үргэлжлүүлэн ********** ахтай хамт тус тагтны зүүн талын хананд төмөр фасад хийж эхэлсэн бөгөөд би ********** ахад хэрэгтэй гэсэн болгоныг нь зөөж өгч байхад ********** ах надад хэлэхдээ доод давхарт буюу 1 давхарт Тогсоо ганцаараа /тороостой цахилгаан шат/ юүлк угсарч байна, чи очиж тусалчхаад буцаад ир гэж хэлэхээр нь би 11 цаг өнгөрч байхад 9 давхраас доошоо 1 давхарт буугаад ойролцоогоор 30 минутын дараа /тороостой цахилгаан шат/ юүлк угсарч дуусаж үргэлжлүүлэн дээд /дээвэр дээрх/ бэхэлгээг нь хийхээр явах замдаа 9 давхарт гарч ********** ах дээр очиж булан төмөр хүргэж өгчхөөд 10 давхар руу гарч /тороостой цахилгаан шат/ юүлкны бэхэлгээг дээвэр дээр хийж дуусгаад буцаад доошоо буух гэж байхад 88хххх56-с Хэрлэн ах залгаад чи Адилаа ахтайгаа хамт байхгүй байгаа юм уу Адилаа ах чинь 9 давхраас доош уначихлаа гэж хэлэхээр нь би шууд доошоо 1 давхар руу буухад Адилаа ах доошоо харсан байдалтай, толгойноос нь цус гараад амьсгал хураасан шинжтэй харагдаж байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс ирээд яаралтай тусламжийн 103 дугаарт дуудлага өгч байсан...”/1 дэх хавтас хэргийн 26-27 дэх тал/ гэсэн,
Гэрч Л.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “**********” ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалд ажилдаг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр барилгын талбай дээр буюу хойд талд ажиллаж байсан ********** компанийн үндсэн ажилчид ажиллаж байсан ажил дээр нь очиж юу хийж байгааг нь шалгаж байхад “...аа аа аа” гэх чимээ гарахаар нь би тус чимээ рүү харахад барилга дээрээс ямар нэгэн зүйл унаж байгаа мэт харагдсан, тухайн үед би барилга дээрээс хүн уначихлаа гэж мэдээд өөрийнхөө гар утсаар яаралтай тусламжийн 103 дугаарт дуудлага мэдээлэл өгөх үед Хэрлэн инженер надад харагдахаар нь би түүнд хандан барилга дээрээс хүн уначихлаа гэж хэлээд хамт гүйгээд очиход Хэрлэнгийн удирдлага доор ажиллаж байсан залуу 9 давхар фасадны төмөр суурилуулж байгаад доош газар унасан байдалтай байсан тул би газар унасан залууг холоос харахад ямар нэгэн хөдөлгөөнгүй, доошоо харсан байдалтай байсан. Би яаралтай тусламж руу залгасны дагуу 103 эмч ирээд биеийн байдлыг нь үзээд нас барсан байна гэж хэлээд явсны дараа үргэлжлүүлэн цагдаагийнхан ирцгээсэн. Миний ажиллаж байгаа “**********” ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ********** нэртэй хотхон захиалж бусад компаниар бариулж байгаа бөгөөд тус барилгын гадна фасадыг хийлгэхээр “**********” ХХК-ийг сонгон авч хийлгэж байгаа бөгөөд анх 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус гэрээний дагуу 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс “**********” ХХК нь угсралтын ажиллаа хийж эхэлсэн. Тус гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд дурдсанаар хөдөлмөр хамгааллыг “**********” ХХК бүрэн хариуцахаар заасан байдаг...” /1 дэх хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,
Гэрч Ж.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын эхээр барилга дээр ажиллахаар Улаанбаатар хотод ирээд одоо “ ХХК-д металл фасадчин ажилтай. Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 08 цаг 50 минутын орчим ажил дээрээ ирсэн. Тэгээд бид нарыг хариуцаж ажилладаг Хэрлэн гэх залуу бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд бид нарыг хуваарилсан ажилдаа ор гээд ажилд гаргасан. Би ганцаараа барилгын нүүрэн талд барилгын 7 давхраас доош ус тусгаарлагч хийж байсан. Тэгээд ажлаа хийж байтал 12 цагийн орчим Яндаг намайг буугаад ир гэж байна гэхээр нь би очтол **********ийг барилга дээрээс унасан гэж байсан, би тухайн хүнийг хэзээ хэрхэн унасан талаар хараагүй мэдээгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 32 дахь тал/ гэсэн,
Гэрч С.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “**********” ХХК-д гагнуурчнаар 2022 оны 06 сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 08 цаг 30 минутын орчим ганцаараа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********** гэх нэртэй барилга дээр очсон. Намайг очих үед бүгдээрээ ажилдаа гарсан байсан ба Хэрлэн гэх инженер залуу өрөөндөө ганцаараа байсан. Тэгээд би хувцсаа солиод ажилдаа гарсан. Тэгээд би туслах **********гийн хамт барилгын 10 давхарт тагтны босоо квадрат гагнаж байсан. Тэгтэл 12 цаг 20 минутын орчим гагнуураа хийгээд байж байтал машин хүчтэй мөргөлдөж байгаа мэт чанга чимээ гарсан, тэгтэл манай туслах ********** надад Адилаа ах уначихлаа гээд хэлэхээр нь бид 2 цуг барилгын 2 давхарт буюу ********** гэх хүний унасан газарт очсон. Намайг очих үед ********** газарт доошоо харсан байдалтай хөдөлгөөнгүй байсан, тэгээд удалгүй түргэн тусламжийн эмч болон цагдаа нар ирсэн...” /1 дэх хавтас хэргийн 34 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн орчим хамт байдаг хүмүүсийн хамт 4-үүлээ ажил дээрээ очсон. Ажил дээрээ очих үед Хэрлэн инженер байсан бөгөөд бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаад хариуцсан ажил руу гаргасан. Тэгээд би **********ын хамт барилгын 10 давхарт тагтны гагнуурын ажил хийж байсан, тэгтэл 12 цаг 20 минутын орчим хүн хашхираад түс гэсэн чанга чимээ гараад би барилгаас доошоо хартал ********** ах 2 давхрын дээвэр дээр доошоо хараад унасан цус алдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд ********** гэх хүнд ********** ах унаж гэдгийг хэлээд инженер Хэрлэн гэх хүн лүү утсаар залгаж мөн ********** ахыг унасан байна гэдгийн хэлээд тухайн унасан газар луу бууж очсон. Бууж очих үед ********** нь газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан, мөн цус их алдсан байдалтай хөдөлгөөнгүй байсан юм...” /1 дэх хавтас хэргийн 36 дахь тал/ гэсэн,
Гэрч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сараас одоог хүртэл “**********” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Манай компани нь “**********” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа ********** хотхоны 1 блокын гадна металл фасадны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ажил 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эхэлсэн, би ажил гүйцэтгэх өдрийн өглөө бүр тухайн өдөр ажиллах ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааг өгч гарын үсэн зуруулж хувцас тусгай хэрэгсэл өмссөн эсэхийг нэг бүрчлэн шалгаж өмсөөгүй хүнийг өмсөж зүүж ажилд гарах шаардлага тавьдаг. ...Осол гардаг өдөр өглөө 08 цагт ажилчид цуглаад 08:10-08:30 цагийн хооронд энэ ажиллах 8 ажилчдад хамгаалах малгай /каск/ өндрийн бүс, олс баригч зэргийг анх зааж өгсөн дүрмийн дагуу бүрэн хэрэглэж ажиллах талаар зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж бүрэн өмссөн эсэхийг шалгаж гаргасан юм. Мөн өндөрт тагтны хэсэгт ажиллах хүмүүс болох талийгаач **********, **********, ********** нарт тагтны хэсэгт зассан Япон шатны аюулгүй хангах талаар мөн тагтны дэргэд байрлуулсан амь олсонд олс баригчийг бэхэлж, өндрийн бүсэндээ байнга зүүж хэрэглээрэй гэж зааварчилгааны дэвтэрт бичиж уншиж өгч гаргасан юм. Мөн би энэ гуравт зааварчилгаа өгөхдөө ********** ********** хоёрыг гагнуур хийх явцад дунд шаардлагатай материалыг бэлдэж өгөх зааварчилгаа өгч ажилд гаргасан юм. Энэ гурвыг барилгын 9 дүгээр давхарт металл фасадын зам гагнах ажил хийхээр ажилд гарсан юм. Би ажил үүрэг гүйцэтгэж яваад ажилчдаа шалгаад 10:30 цагийн үед 9 дүгээр давхарт гарч ********** дээр очиход гадна ажил хийгээгүй дотор талд хэмжээ тавиад тастах ажил хийгээд байж байсан. Хөдөлмөр хамгааллаа хангаж ажиллаарай гадна ажил хийхдээ өндрийн бүсээ осол баригчдаа бэхлээрэй гэж хэлээд гарсан юм. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй, ********** материал авчрах гээд доош буусан байсан. ********** эсрэг талын тагтан дээр ажиллаж байсан тул очиход ажлаа хэвийн хийгээд өндрийн бүсээ олс баригчид бэхэлсэн байсан юм. Би энэ компанид ажилд ороод хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ захиралд байгаа байх надад байхгүй. ...Намайг шалгах үед ********** нь өндрийн бүсийг зүүсэн, мөн амь олсонд олс баригчийг бэхэлсэн байсан. ...Тэгээд би доош бууж өргөгч төхөөрөмж маслаад байна гэхээр нь засах гээд очих үед ********** хөл зөөгөөд дээш гарч байсан. Би өргөгч төхөөрөмж засаад дуудаж байх үед буюу 12:11 цагийн үед ********** над руу утсаар яриад Хэрлэн ахаа Адилаа ах барилгаас уначихлаа гэхээр нь би сандраад гүйгээд очиход ********** нь барилгын баруун хойд газар доош харсан байдалтай хэвтэж байсан. ...Намайг очиход захиалагч талын инженер Мөнх- Эрдэнэ, манай ажилтан ********** хоёр байсан. ********** 103-т дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн. ...********** нь хөдлөхгүй байсан бөгөөд өндрийн бүс хамгаалах хэрэгслээ зүүсэн байсан. Удалгүй эмч ирээд үзэж байхад цагдаа нар ирсэн, эмч нас барсан байна гэж хэлсэн юм...” /1 дэх хавтас хэргийн 39-42 дахь тал/ гэсэн,
Гэрч Ж.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хотод ирээд “**********” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байгаа. Тухайн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээр 08 цагт ирээд хөдөлмөр хамгааллын инженер ********** ахаас зааварчилгааг авч ажилдаа гарсан. Намайг 1 давхраас 9 давхар байгаа төмрүүдийн хэмжээгээр тастаарай мөн болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн. Тэгээд би 8 дугаар давхарт төмөр тастаад байж байсан чинь хөдөлмөр хамгааллын инженер 10 цагийн ирээд бүсээ зүүгээч гээд надад хэлээд тастагчтай болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн. 12 цагийн үед хөдөлмөр хамгааллын инженер бүгдээрээ доошоо буугаад ир гэхээр нь очиход ********** ах газар хэвтэж байсан. Барилгаас уначихлаа гээд хүмүүс яриад байсан. Би өөрөө хараагүй, удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн, надад болон бусад ажилчдад хөдөлмөр хамгааллын сургалт орсон. Тухайн өдөр ********** ах аюулгүй ажиллах, өндрийн бүсийг тогтмол хэрэглэх, бүсийг олс баригчаас заавал хэрэглэх мөн бусад зааварчилгааг өгсөн.../1 дэх хавтас хэргийн 53 дахь тал/ гэсэн,
Гэрч Р.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“**********” ХХК-д гагнуурчнаар 2020 оноос хойш одоог хүртэл байна. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө чөлөө аваад ажил дээр 09 цагт ирээд хөдөлмөр хамгааллын инженер ********** ахаас зааварчилгааг авч ажилдаа гарсан. Намайг 1 давхраас эхлээд тагтны гадна хэсэгт фасадын зам төмөр гагнах ажил хийгээрэй, өндрийн бүсийг зүүлгээд мөн болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн. Тэгээд би 2 дугаар давхарт тагтны хэсэгт гараад хананд зам төмрийг гагнах ажил хийж байхад 10 цагийн үед ********** ах ирээд надад зааварчилгаа өгөөд өндрийн бүсийг бүслээрэй, аюулгүй байдлаа сайн хангаарай гэж хэлчхээд явсан. Тэгээд би ажлаа хийж байсан чинь 11 цагийн үед өргөгч төхөөрөмжийг өөр байрлалд шилжүүлэх ажлыг **********ын хамт би хийгээд байж байхад цахилгааны утас масслахаар нь хөдөлмөр хамгааллын инженер ********** ахыг дуудаад үзүүлээд засуулаад дуусаж байхад буюу 12 цагийн үед ********** ахын утас дуугараад утсаар яриад надад хандаад дээр байгаа хүмүүсээ бүгдийг нь доош буулгаарай гээд барилгаас хүн уначихлаа гээд гүйгээд явсан. Тухайн өдөр ********** ах аюулгүй ажиллах, өндрийн бүсийг тогтмол хэрэглэх, өндрийн бүсийг олс баригчаас заавал хэрэглэх мөн бусад зааварчилгааг өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 56 дахь тал/ гэсэн,
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 09 дүгээр сараас оноос хойш өнөөдрийг хүртэл байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээр 08 цагт ирээд хөдөлмөр хамгааллын инженер ********** ахаас зааварчилгааг авч ажилдаа гарсан. Намайг 1 давхраас эхлээд тагтны гадна хэсэг дулаалгын материал тогтоох ажил хийгээрэй, өндрийн бүсийг зүүлгээд мөн болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн. Тэгээд би 2 дугаар давхарт тагтны хэсэгт гараад хананд зам төмрийг гагнах ажил хийж байхад 10 цагийн үед ********** ах ирээд надад зааварчилгаа өгөөд өндрийн бүсийг бүслээрэй, аюулгүй байдлаа сайн хангаарай гэж хэлчхээд явсан. Би 6 дугаар давхарт ажиллаж байхад 12 цагийн үед ********** ах ирээд доошоо буугаарай гэхээр хамт барилгаас гарахад ********** газар хэвтэж байсан бөгөөд барилгаас уначихсан гэж хэлсэн удалгүй эмч цагдаа нар ирээд бид нарыг өрөөндөө ороод байж байгаарай гэж хэлсэн. Надад болон бусад ажилчдад хөдөлмөр хамгааллын сургалт орсон юм...” /1 дэх хавтас хэргийн 59 дэх тал/ гэсэн,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“**********” ХХК-ийн захирлаар 30 дахь жилдээ ажиллаж байна, манай компани 1993 онд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Манай компани нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын хойд ********** хотхоны төслийн захиалан бариулж байгаа. Манай хотхон одоогоор 4 блок барилга баригдаад дотоод засал гадна фасадын ажил хийгдэж байгаа. Манай компани нь “**********” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус хотхоны 446 дугаар барилгын гадна дулаалгатай металл фасад угсралтын ажил гүйцэтгэлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 1,380,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Бэлэн мөнгө болон бартераар төлбөр тооцоог хийхээр тохиролцсон байсан. 23/04 дугаартай ажил гүйцэтгэлийн гэрээнд манай компани захиалагч, “**********” ХХК нь гүйцэтгэгч нь, Гэрээний 1.7.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдлын зардалд гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувь нь зардалд хамаарна гэж заасан. Үүний дагуу бүх мөнгөнүүд олгогдсон байгаа. 2023.08.31-ний өдөр ********** ХХК-н дансанд 276,000,000 төгрөг, 2023.09.22-ны өдөр мөн дансанд 276,000,000 төгрөг, 2023.11.28-ны өдөр 288,458,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Их тойруу гудамж 93 дугаар байрны 63 тоот 80,13м2 3 өрөө орон сууцыг тус тус шилжүүлсэн. Одоо цаашид гэрээний дагуу ажил гүйцэтгэлийн дагуу мөнгийг олгоно. Гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу гэрээт ажлыг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. 2.8-д Гүйцэтгэгч нь Хөдөлмөр хамгаалал техникийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна. 2.9-д Ажил гүйцэтгэгчээс ажил гүйцэтгэхдээ шаардлагатай техник хэрэгсэл, өргөх төхөөрөмж барилгын талбайд ажиллуулах бол урьдчилан мэдэгдэнэ. Үүний дагуу Бараат алтайн ХХК-н захирал ********** нь мэдэгдэж төхөөрөмжүүдээ байрлуулсан юм. Үүнээс үүдэн гарсан аливаа хохирол зардлыг гүйцэтгэгч өөрөө бүрэн хариуцахаар байгаа юм. Гүйцэтгэгч талын эрх үүрэгт зааснаар 5.8-д Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах ба аливаа эрсдэл гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал нь бүрэн хариуцахаар байгаа юм. Мөн 5.11-д гүйцэтгэгч тал барилга угсралтын ажил гүйцэтгэх, орчны эргэн тойрны оршин суугч, явган зорчигч бусад зүйлсийн аюулгүй байдлыг хангах хаалт, хамгаалалт, саравч зэргийг захиалагч талтай харилцан тохиролцож хийнэ гэж заасан байгаа юм. Энэ заалтын дагуу барилгын лобби /хаалга/, орц гарцын гол хаалга, хойд талын фасад хэсгийн дагуу үргэлжилсэн аюулгүй байдлыг хангах саравчийг барилгын угсралтын шат угсарч гүйцэтгэн аюулгүй байдалд оруулж хийсэн байгаа юм. Зураг болон холбогдох материалыг гаргаж өгье. Энэ заалт дээр харилцан тохиролцон ажилласан юм Учир нь барилгын хаалга орц гарцаар орж гарч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад хийсэн юм. Тэрнээс биш Бараат алтайн ХХК-н үйл ажиллагаа дотоод журам, хөдөлмөр хамгаалалд оролцож байгаа зүйл биш юм. ...5.12-д гүйцэтгэгч тал нь өөрийн ажилчдын хамгаалах хэрэгслийг бүрэн хариуцна. 5.30-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж ажиллагаагүй, гэнэтийн осол гэмтлээс болж хүн бэртэх, нас барах бусдын эд хөрөнгөд хохирол учрах гэх мэт асуудалд гүйцэтгэгч нь бүрэн хариуцлага хүлээж зардлыг хариуцна. Үүнд гүйцэтгэгчийн ажилчдад болон гуравдагч этгээдэд учирсан хохирол нэгэн адил хамаарна. 7.2-д Ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгслийг гүйцэтгэгч тал нь бүрэн хариуцна.Мөн гэрээний 12-д Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар бүлэг болгон оруулсан бөгөөд уг заалтад гүйцэтгэгч тал буюу Бараат алтай ХХК-нь бүрэн хариуцахаар байгаа юм. Энэ нийт 9 заалттай байгаа юм. Мөн **********ыг яагаад сонгосон бэ гэвэл нь 5-6 жилийн өмнө манай компанийн ажлыг хийж гүйцэтгэхээр удаа дараа ирж уулзаж байсан. Мөн манай дүүгийн зочид буудлын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ийм учир сонгон шалгаруулалтад оролцсон 10 гаран компаниас сонгон шалгаруулсан...” /1 дэх хавтас хэргийн 62-63 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” /2 дахь хавтас хэргийн 125 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мөн газрын шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2946 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2. 3. 4. Талийгаачид гавал тархи цээж, хэвлий мөчдийн хавсарсан хүнд гэмтлүүд хуйх, гавлын шар хальсанд цус хуралт, нүүрний яс, гавлын орой суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн болон салсан хугарлууд хатуу хальсны урагдал их болон бага тархи, уртавтар тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт хажуугийн ховдлууд дахь цус харвалт, цээжний хоёр талын олон хавирганы хугарал, уушгины урагдал, няцрал, уушгины авчийлт, цээжний хөндийн цус хуралдалт, гол судасны хан мөгөөрсөн хоолойн мөгөөрсний урагдал, үнхэлцэг хальс, зүрхний булчингийн бүх давхаргыг хамарсан урагдал, няцрал, өрцөн доорх зайд цус хуралдалт, элэг, дэлүүний эдийн няцрал урагдал, цөсний хүүдийн хэвтэш хэсгийн салалт, хальс гялтан дахь цус хуралт, зүүн тохойн үений ил мултрал, зүүн дунд чөмөгний ил хугарал, зүүн өвдөгний үений ил мултрал. Нүүр дээд, доод мөчдөөр олон тооны зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн, нэг цаг хугацаанд, нэг механизмаар үүссэн шууд үхэлд хүргэсэн гэмтлүүд байна.
5. Үхэд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Гавал тархи, цээж, хэвлий мөчдийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.
7. Цогцсын гадна үзлэгээр нас бараад 12-13 цаг болсон байжээ.
8. 0 /1/ бүлийн цустай байна.
9. Дээжүүдэд цус, шээс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /1 дэх хавтас хэргийн 65-71 дэх тал/ гэсэн,
Мэргэшсэн шинжээчдийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №ХАБ-031/23 дугаартай дүгнэлтэд: “...Хариулт 1.Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 ажлын байр гэж ирсэн ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг, мөн хуулийн 3.1.20 үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг,
3.1.21 үйлдвэрлэлийн орчин гэж аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг гэж тус тус томьёолсон байдаг.
Шагдарсүрэнгийн ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** барилга дээр ********** ХХК-ийн удирдлага дор ажиллаж байхдаа өндрөөс унаж нас барсан нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тул Засгийн газрын 2015 он 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм Хөдөлмөрийн аюулгүй байдлын, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан Хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтоогдоно. 2.1.1 ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно. ********** ХХК-ийн захирал Г.********** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу үйлдвэрлэлийн ослыг судалж бүртгэх үүрэгтэй.
2. ...Ш.********** нь ********** ХХК-д барилгын ажил үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Иймд Ш.**********ийн ажил олгогч нь ********** ХХК-ийн захирал Г.********** болно.
3. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа ********** барилга дээр ажиллаж байсан Шагдарсүрэнгийн ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барилгын 9 дүгээр давхраас унаж нас барсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан №2847 Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг Ерөнхий шаардлага БНБД 12-03-04 заасан аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох хэсэг зөрчигдсөн байна. Дэд бүтцийн яасны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
4. ********** ХХК-ийн захирал Г.********** нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль-д зааснаар ....хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан томилон ажиллуулаагүй байна.
5. ...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил гүйцэтгэж байсан нэр бүхий ажилчдад болон осолдогч Ш.**********д аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан гэх 12 хуудас баримт авагдсан байна. Иймд дээрх баримт болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд нь ********** ХХК нь ажилчдад 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байна.
6. Хохирогч Ш.********** нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй аюултай хүчин зүйлийн үйлчлэл /өндөрт/ эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэж байсан байна.
7. ...Шагдарсүрэнгийн **********ийн ажиллаж байсан гэх тус барилгын 9 дүгээр давхрын хаалтгүй тагт дээр угсарсан шат ажлын байр нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, хаалт хамгаалалтгүй, аюултай хүчин зүйлд ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ өндрөөс унахаас хамгаалах бүсийг зориулалтын дагуу хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй өөрийн биедээ зүүсэн өндрийн хамгаалалтын бүсийг холбогч хэрэгсэл /олс, тросс/-р дамжуулан үл хөдлөх цэг бүхий барилгын хийцээс бэхлээгүй нь өндрөөс унаж осолдох шалтгаан нөхцөл болсон байна.
8. ...Гүйцэтгэгч ********** ХХК нь барилгын фасадын ажил гүйцэтгэхдээ Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн байна. ...********** ХХК-ийн захирал Г.********** нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. ...Г.********** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг 4.11, 6.1.1, 4.19-д заасныг тус тус зөрчсөн байна. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасныг хэрэгжүүлээгүй байна.
9. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдолтой зүйл тогтоогдоогүй болно...” /1 дэх хавтас хэргийн 116-121 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 4 дэх тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 5-8 дахь тал/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 9-13 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3856, 05/287 дугаартай дүгнэлтүүд / 1дэх хавтас хэргийн 79-83, 88-92 дахь тал/,
- Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны бүртгэлийн журналын хуулбар /1 дэх хавтас хэргийн 127-143 дахь тал/,
- Барилгын гадна метал фасад угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 144-159 дэх тал/,
- Мэргэжлийн үнэмлэх, сургалтын материалын хуулбар /1 дэх хавтас хэргийн 160-180 дахь тал/,
- Ажил гүйцэтгэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 181-190 дэх тал/,
- ********** ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /1 дэх хавтас хэргийн 201-206 дахь тал/,
- Эрсдэлтийн үнэлгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 235-250, 2 дахь хавтас хэргийн 1-92 дахь тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /1 дэх хавтас хэргийн 94 дэх тал/
- Шүүгдэгч Г.**********ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтас хэргийн 135 дахь тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 131-134 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Г.********** нь Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа гэх хэсгийн 12.1 дэх хэсэгт гүйцэтгэгч барилгын фасад нийлүүлэлт угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын талбай, түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх хяналт тавих ХАБЭА-н хууль тогтоомж, стандартын шаардлагыг хэрэгжүүлж ажиллана..., 12.4 дэх хэсэгт “...Гүйцэтгэгч өөрийн ажилчдын хувьд ажил олгогч тул Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3.”, эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл заалтад Ажлуудыг хэрэгжүүлж хэвших...”, Ажилчдыг нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангаж, тогтмол 12.8 “...Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой бусад хууль тогтоомж, заавар журам, норм, стандартуудыг байнга мөрдлөг болгон ажиллаж хэвших...”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан Nº2487 “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн І дүгээр хэсэг /Ерөнхий шаардлага/ БНБД 12-03-04-ийн 4.11 “...Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хучин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино...”-ыг, 6.1.1./Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. 6.2.16. /1.3м-ээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хилээс (ирмэгээс) 2 м-ээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн руу хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино/-ыг 4.19. /Барилгын ажил гүйцэтгэх төсөл (АГТ) боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К-д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга, хөдөлмөрийг аюул осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гүйгээр гүйцэтгэхийг хориглоно/-ыг, мөн хавсралт К.7. /Зураг төслийн шийдэлд ажиллагсдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж дараах зүйлүүдийг тусгана: хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх, үүнээс гадна доорх зүйлүүдийг тодруулж өгвөл зохино. Үүнд: тухайн төрлийн ажил буюу тусгай ажилбарыг гүйцэтгэхэд зориулагдсан хэрэгслүүд гэж заасныг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүрээлсэн үүргээ биелүүлээгүйн улмаас амь хохирогч Ш.********** нь ********** ХХК-ийн захиалгаар ********** ХХК-ийн гүйцэтгэж байсан “**********” хотхоны барилгын 1 дүгээр блокийн 9 давхрын тагтан дээр гадна металл фасадны ажил хийж байхдаа унаж гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хунд гэмтлүүд: Хуйх, гавлын шар хальсанд цус хуралт, нүүрний яс, гавлын орой, суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн болон салсан хугарлууд, хатуу хальсны урагдал, их болон бага тархи, уртавтар тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хажуугийн ховдлууд дах цус харвалт, цээжний 2 талын олон хавирганы хугарал, уушгины урагдал, няцрал, уушгины авчийлт, цээжний хөндийн цус хуралдалт, гол судасны хана, мөгөөрсөн хоолойн мөгөөрсний урагдал, үнхэлцэг хальс, зүрхний булчингийн бух давхаргыг хамарсан урагдал няцрал, өрцөн доорх зайд цус хуралдалт, элэг, дэлүүний эдийн няцрал урагдал, цөсний хүүдийн хэвтэш хэсгийн салалт, хальс гялтан дах өвдөгний үений ил мултрал, Нүүр дээд, доод мөчдөө олон тооны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдож талийгаач нь Гавал тархи цээж хэвлий мөчдийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.**********ын: “...Намайг гэртээ амарч байхад миний 88хххх91 дугаарт руу 88хххх56 дугаараас үл таних хүн залгаад та **********ийн төрсөн дүү мөн үү гэж асуухад тийм байна гэж хэлэхэд өөрийгөө Хэрлэн гэж танилцуулаад таны төрсөн ах ********** нь өнөөдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 9 дүгээр давхарт ажиллаж байгаад доошоо унаад эндчихлээ гэж хэлснээр би төрсөн ах Ш.**********ийг нас барсныг мэдсэн. ...Оршуулгын зардал, бусад бүх зардлыг компани даасан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /1 дэх хавтас хэргийн 22-23, 24 дэх тал/ гэсэн,
Гэрч О.**********ын: “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би 08 цагт ажил дээрээ ирээд хамт ажилдаг ********** ахтай хамт бид хоёр ********** нэртэй барилгын 9 давхрын баруун талд байрлах тагтны гадна фасад хийхээр болж тус давхрын гадна, тагт дээр төмөр шат угсрахаар шатны 2 талын хөл, дээд тавцан, хөндлөн төмөр зэргийг зөөж тагтны хажууд тавихад ********** ах ганцаараа төмөр шат угсарч дуусгаад дээр нь зогсоод ажиллаж байсан тул би үргэлжлүүлэн ********** ахтай хамт тус тагтны зүүн талын хананд төмөр фасад хийж эхэлсэн. Би ********** ахад хэрэгтэй гэсэн болгоныг нь зөөж өгч байхад ********** ах надад доод давхарт буюу 1 давхарт Тогсоо ганцаараа /тороостой цахилгаан шат/ юүлк угсарч байна чи очиж тусалчхаад ир гэж хэлэхээр нь би юүлкны бэхэлгээг дээвэр дээр хийж дуусгаад буцаад доошоо буух гэж байхад 88хххх56 дугаараас Хэрлэн ах залгаад чи Адилаа ахтайгаа хамт байхгүй байгаа юм уу?, Адилаа ах чинь 9 давхраас доош уначихлаа гэж хэлэхээр нь би шууд доош 1 давхар руу буухад Адилаа ах доошоо харсан байдалтай, толгойноос нь цус гараад амьсгал хураасан шинжтэй харагдаж байсан...” /1 дэх хавтас хэргийн 26-27 дэх тал/ гэсэн,
Гэрч Л.Мн: “...Хэрлэнгийн удирдлага доор ажиллаж байсан залуу 9 давхар фасадны төмөр суурилуулж байгаад доош газар унасан байдалтай байсан, холоос харахад ямар нэгэн хөдөлгөөнгүй, доошоо харсан байдалтай байсан. Би яаралтай тусламж руу залгасны дагуу 103 эмч ирээд биеийн байдлыг нь үзээд нас барсан байна гэж хэлээд явсны дараа үргэлжлүүлэн цагдаагийнхан ирцгээсэн. ...Тус гадна фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд дурдсанаар хөдөлмөр хамгааллыг “**********” ХХК бүрэн хариуцахаар заасан байдаг...” /1 дэх хавтас хэргийн 29-30 дахь тал/ гэсэн,
Гэрч Ж.**********ийн: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 08 цаг 50 минутын орчим ажил дээрээ ирсэн. Тэгээд Хэрлэн бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд бид нарыг хуваарилсан ажилдаа ор гээд ажилд гаргасан. Би ганцаараа барилгын нүүрэн талд барилгын 7 давхраас доош ус тусгаарлагч хийж байсан. Тэгээд би ажлаа хийж байтал 12 цагийн орчим намайг Яндаг буугаад ир гэж байна гэхээр би буугаад очтол **********ийг барилга дээрээс унасан гэж байсан би тухайн хүнийг хэзээ хэрхэн унасан талаар хараагүй мэдээгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 32 дахь тал/ гэсэн,
Гэрч С.**********ын: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 08 цаг 30 минутын орчим барилга дээр очсон. Намайг очих үед бүгдээрээ ажилдаа гарсан байсан, Хэрлэн инженер өрөөндөө ганцаараа байсан, би хувцсаа солиод ажилдаа гарсан. Тэгээд би туслах **********гийн хамт барилгын 10 давхарт тагтны босоо квадрат гагнаж байсан. Тэгтэл 12 цаг 20 минутын орчим гагнуураа хийгээд байж байтал машин хүчтэй мөргөлдөж байгаа мэт чанга чимээ гарсан тэгтэл манай туслах ********** надад Адилаа ах уначихлаа гээд хэлэхээр нь бид 2 цуг барилгын 2 давхарт буюу ********** гэх хүний унасан газарт очсон. Намайг очих үед ********** газарт доошоо харсан байдалтай хөдөлгөөнгүй байсан тэгээд удалгүй түргэн тусламжийн эмч болон цагдаа нар ирсэн...” /1 дэх хавтас хэргийн 34 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.**********гийн: “...Би **********ын хамт барилгын 10 давхарт тагтны гагнуурын ажил хийж байсан, 12 цаг 20 минутын орчим хүн хашхираад түс гэсэн чанга чимээ гараад би барилгаас доошоо хартал ********** ах 2 давхрын дээвэр дээр доошоо хараад унасан цус алдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд ********** гэх хүнд ********** ах унаж гэдгийг хэлээд инженер Хэрлэн гэх хүн лүү утсаар залгаж, мөн ********** ахыг унасан байна гэдгийн хэлээд тухайн унасан газар луу бууж очсон. Бууж очих үед ********** нь газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан мөн цус их алдсан байдалтай хөдөлгөөнгүй байсан юм...” /1 дэх хавтас хэргийн 36 дахь тал/ гэсэн,
Гэрч Г.**********ын: “...2022 оны 09 дүгээр сараас одоог хүртэл “**********” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байгаа. Манай компани нь ********** ХХК-ийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа ********** хотхоны 1 блокийн гадна металл фасадны ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байсан. Гэрээний дагуу ажил 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эхэлсэн. ...Би ажил гүйцэтгэх өдрийн өглөө бүр тухайн өдөр ажиллах ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааг өгч гарын үсэн зуруулж хувцас тусгай хэрэгсэл өмссөн эсэхийг нэг бүрчлэн шалгаж өмсөөгүй хүнийг өмсөж зүүж ажилд гарах шаардлага тавьдаг. ...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 08 цагт ажилчид цуглаад 08:10 цагаас 08:30 цагийн хооронд ажиллах 8 ажилчдад хамгаалах малгай /каск/ өндрийн бүс, олс баригч зэргийг анх зааж өгсөн дүрмийн дагуу бүрэн хэрэглэж ажиллах талаар зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж бүрэн өмссөн эсэхийг шалгаж гаргасан. Мөн өндөрт тагтны хэсэгт ажиллах хүмүүс болох талийгаач **********, **********, ********** нарт тагтны хэсэгт зассан Япон шатны аюулгүй хангах талаар мөн тагтны дэргэд байрлуулсан амь олсонд олс баригчийг бэхэлж, өндрийн бүсэндээ байнга зүүж хэрэглээрэй гэж зааварчилгааны дэвтэрт бичиж уншиж өгч гаргасан. Мөн би энэ гуравт зааварчилгаа өгөхдөө **********, ********** хоёрыг гагнуур хийх явцад дунд шаардлагатай материалыг бэлдэж өгөх зааварчилгаа өгч ажилд гаргасан юм. Энэ гурвыг барилгын 9 дүгээр давхарт металл фасадын зам гагнах ажил хийхээр ажилд гарсан. Би ажил үүрэг гүйцэтгэж яваад ажилчдаа шалгаад 10:30 цагийн үед 9 дүгээр давхарт гарч ********** дээр очиход гадна ажил хийгээгүй дотор талд хэмжээ тавиад тастах ажил хийгээд байж байсан. Хөдөлмөр хамгааллаа хангаж ажиллаарай, гадна ажил хийхдээ өндрийн бүсээ осол баригчдаа бэхлээрэй гэж хэлээд гарсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би энэ компанид ажилд ороод хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээ захиралд байгаа. ...Намайг шалгах үед ********** нь өндрийн бүсийг зүүсэн, мөн амь олсонд олс баригчийг бэхэлсэн байсан. ...Би өргөгч төхөөрөмж засаад дуусаж байх үед буюу 12 цаг 11 минутын үед ********** над руу утсаар Адилаа ах барилгаас уначихлаа гэхээр нь би сандраад гүйгээд очиход ********** нь барилгын баруун хойд газар доош харсан байдалтай хэвтэж байсан...” /1 дэх хавтас хэргийн 39-42 дахь тал/ гэсэн,
Гэрч Ж.**********ын: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээр 08 цагт ирээд хөдөлмөр хамгааллын инженер ********** ахаас зааварчилгааг авч ажилдаа гарсан. Намайг 1 давхраас 9 давхар байгаа төмрүүдийн хэмжээгээр тастаарай мөн болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн. Тэгээд би 8 дугаар давхарт төмөр тастаад байж байсан чинь хөдөлмөр хамгааллын инженер 10 цагийн ирээд бүсээ зүүгээч гээд надад хэлээд тастагчтай болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн. 12 цагийн үед хөдөлмөр хамгааллын инженер бүгдээрээ доошоо буугаад ир гэхээр нь очиход ********** ах газар хэвтэж байсан. Барилгаас уначихлаа гээд хүмүүс яриад байсан...” /1 дэх хавтас хэргийн 53 дахь тал/ гэсэн,
Гэрч Р.**********ийн: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ...11 цагийн орчим би өргөгч төхөөрөмжийг өөр байрлалд шилжүүлэх ажлыг **********ын хамт хийгээд байж байхад цахилгааны утас масслахаар нь хөдөлмөр хамгааллын инженер ********** ахыг дуудаад үзүүлээд засуулаад дуусаж байхад буюу 12 цагийн үед ********** ахын утас дуугараад утсаар яриад надад хандаад дээр байгаа хүмүүсээ бүгдийг нь доош буулгаарай гээд барилгаас хүн уначихлаа гээд гүйгээд явсан...” /1 дэх хавтас хэргийн 56 дахь тал/ гэсэн,
Гэрч Ц.Өлзийбаярын: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээр 08 цагт ирээд хөдөлмөр хамгааллын инженер ********** ахаас зааварчилгааг авч ажилдаа гарсан. Намайг 1 давхраас эхлээд тагтны гадна хэсэг дулаалгын материал тогтоох ажил хийгээрэй, өндрийн бүсийг зүүлгээд мөн болгоомжтой ажиллаарай гэж хэлсэн. Тэгээд би 2 дугаар давхарт тагтны хэсэгт гараад хананд зам төмрийг гагнах ажил хийж байхад 10 цагийн үед ********** ах ирээд надад зааварчилгаа өгөөд өндрийн бүсийг бүслээрэй, аюулгүй байдлаа сайн хангаарай гэж хэлчхээд явсан. Би 6 дугаар давхарт ажиллаж байхад 12 цагийн үед ********** ах ирээд доошоо буугаарай гэхээр хамт барилгаас гарахад ********** газар хэвтэж байсан...” /1 дэх хавтас хэргийн 59 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.**********ын: “...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” /2 дахь хавтас хэргийн 125 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мөн газрын шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 2946 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Талийгаачид гавал тархи цээж, хэвлий мөчдийн хавсарсан хүнд гэмтлүүд хуйх, гавлын шар хальсанд цус хуралт, нүүрний яс, гавлын орой суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн болон салсан хугарлууд хатуу хальсны урагдал их болон бага тархи, уртавтар тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт хажуугийн ховдлууд дахь цус харвалт, цээжний хоёр талын олон хавирганы хугарал, уушгины урагдал, няцрал, уушгины авчийлт, цээжний хөндийн цус хуралдалт, гол судасны хан мөгөөрсөн хоолойн мөгөөрсний урагдал, үнхэлцэг хальс, зүрхний булчингийн бүх давхаргыг хамарсан урагдал, няцрал, өрцөн доорх зайд цус хуралдалт, элэг, дэлүүний эдийн няцрал урагдал, цөсний хүүдийн хэвтэш хэсгийн салалт, хальс гялтан дахь цус хуралт, зүүн тохойн үений ил мултрал, зүүн дунд чөмөгний ил хугарал, зүүн өвдөгний үений ил мултрал. Нүүр дээд, доод мөчдөөр олон тооны зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн, нэг цаг хугацаанд, нэг механизмаар үүссэн шууд үхэлд хүргэсэн гэмтлүүд байна. Үхэд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Гавал тархи, цээж, хэвлий мөчдийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Цогцсын гадна үзлэгээр нас бараад 12-13 цаг болсон байжээ. 0/1/ бүлийн цустай байна. Дээжүүдэд цус, шээс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруурлах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /1 дэх хавтас хэргийн 65-71 дэх тал/ гэсэн,
Мэргэшсэн шинжээчдийн 2023 оны №ХАБ-031/23 дугаартай дүгнэлтэд: “...Хариулт 1.Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 ажлын байр гэж ирсэн ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг, мөн хуулийн 3.1.20 үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг,
3.1.21 үйлдвэрлэлийн орчин гэж аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг гэж тус тус томьёолсон байдаг.
Шагдарсүрэнгийн ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** барилга дээр ********** ХХК-ийн удирдлага дор ажиллаж байхдаа өндрөөс унаж нас барсан нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тул Засгийн газрын 2015 он 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм Хөдөлмөрийн аюулгүй байдлын, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан Хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтоогдоно. 2.1.1 ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно. ********** ХХК-ийн захирал Г.********** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу үйлдвэрлэлийн ослыг судалж бүртгэх үүрэгтэй.
2. ...Ш.********** нь ********** ХХК-д барилгын ажил үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Иймд Ш.**********ийн ажил олгогч нь ********** ХХК-ийн захирал Г.********** болно.
3. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа ********** барилга дээр ажиллаж байсан Шагдарсүрэнгийн ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барилгын 9 дүгээр давхраас унаж нас барсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан №2847 Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг Ерөнхий шаардлага БНБД 12-03-04 заасан аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох хэсэг зөрчигдсөн байна. Дэд бүтцийн яасны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
4. ********** ХХК-ийн захирал Г.********** нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль-д зааснаар ....хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан томилон ажиллуулаагүй байна.
5. ...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил гүйцэтгэж байсан нэр бүхий ажилчдад болон осолдогч Ш.**********д аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан гэх 12 хуудас баримт авагдсан байна. Иймд дээрх баримт болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд нь ********** ХХК нь ажилчдад 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байна.
6. Хохирогч Ш.********** нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй аюултай хүчин зүйлийн үйлчлэл /өндөрт/ эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэж байсан байна.
7. ...Шагдарсүрэнгийн **********ийн ажиллаж байсан гэх тус барилгын 9 дүгээр давхрын хаалтгүй тагт дээр угсарсан шат ажлын байр нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, хаалт хамгаалалтгүй, аюултай хүчин зүйлд ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ өндрөөс унахаас хамгаалах бүсийг зориулалтын дагуу хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй өөрийн биедээ зүүсэн өндрийн хамгаалалтын бүсийг холбогч хэрэгсэл /олс, тросс/-р дамжуулан үл хөдлөх цэг бүхий барилгын хийцээс бэхлээгүй нь өндрөөс унаж осолдох шалтгаан нөхцөл болсон байна.
8. ...Гүйцэтгэгч ********** ХХК нь барилгын фасадын ажил гүйцэтгэхдээ Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн байна. ...********** ХХК-ийн захирал Г.********** нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. ...Г.********** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг 4.11, 6.1.1, 4.19-д заасныг тус тус зөрчсөн байна. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасныг хэрэгжүүлээгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 116-121 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 5-8 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 9-13 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3856, 05/287 дугаартай дүгнэлтүүд / 1 дэх хавтас хэргийн 79-83, 88-92 дахь тал/, ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны бүртгэлийн журналын хуулбар /1 дэх хавтас хэргийн 127-143 дахь тал/, барилгын гадна метал фасад угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 144-159 дэх тал/, мэргэжлийн үнэмлэх, сургалтын материалын хуулбар /1 дэх хавтас хэргийн 160-180 дахь тал/, ажил гүйцэтгэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 181-190 дэх тал/, “**********” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /1 дэх хавтас хэргийн 201-206 дахь тал/, эрсдэлтийн үнэлгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 235-250, 2 дахь хавтас хэргийн 1-92 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Г.********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчдээс баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн насны байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 01 жил /нэг/, 06 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.**********ийн амь нас хохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалтай холбоотой хохирол нэхэмжилснийг төлж барагдуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2310041330090 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд шүүгдэгч Г.**********т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********** нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2310041330090 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР