Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2021/01043

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 28

181/ШШ2021/01043

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Нийслэлийн ерөнхий боловсролын 3 сургууль/РД: /-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бнэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ц.Халиун, гэрч Л.Эрдэнэбилэгшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 116-р сургуулийн хөгжмийн багш Батцэнгэлийн Б/УХ 66032152/ би 1997 оноос эхлэн тус сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байна.

Нэхэмжлэгч Б.Б миний бие нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт Батцэнгэлийн отгон хүү болж хүмүүжин улмаар Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуульд бүрэн дүнд боловсрол эзэмшиж, ЗХУ-ын хараагүйчүүдэд хөгжлийн боловсрол эзэмшүүлэх мэргэжлээр суралцаж, Украин улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн Консерваторид суралцаж гоцлол хөгжимчин мэргэжлээр, МУ-ын Консерваторид суралцаж Хөгжлийн зохиолчийн мэргэжлээр суралцаж 2019 онд дүүргэн энэ сургуульд одоог хүртэл 25 жил ажиллаж байна. Энэ хугацаанд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжмийн академик боловсрол олгох хамгийн анхны сургалтыг санаачлан зохион байгуулж ажилласны үр дүнд 7 магистр, 5 доктортой болжээ. Энэ тоонд миний хувьд сэтгэл хангалуун байдаг бөгөөд асар их амжилт гэж үздэг. Учир нь манай сургууль 55 жилийн хугацаанд 300 орчин төгсөгч төгсгөсөн гэж тооцвол миний энэ хугацааны хангалттай амжилт гэж үздэг. Хөгжмийн мэргэжлийн ангийг цаашид улам төгөлдөржүүлэх шаардлага байгаа утга учир нь харааны бэрхшээлтэй хүмүүст харааны нотны систем манай МУ-д одоог хүртэл байхгүй байгааг засахыг хүсэж үлдсэн 5 жилийн хугацаандаа амжуулан хийж Стандартчилал хэмжил зүйн газраар баталгаажуулах хүсэл мөрөөдөл байхаас гадна намайг анх хөгжмийн ангид 70-80 хүүхэд суралцдаг байсан бол одоо 100 орчим болсон нь хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг харуулж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд заах багш нарыг эрүүл заах арга зүйгээр бэлтгэх мөн харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан нотны гарын авлагыг бэлтгэх талаар боловсролын яамд танилцуулсан байгаа. Гэтэл энэ хөгжлийн явцад хөгжил дэвшил ахисангүй, улам дордож мөхөх түвшинд хүрсэнд харамсаж явдаг. Энэ хугацаанд гаргасан амжилтыг минь төрөөс үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын тэргүүний ажилтан, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Багшийн алдар цол тэмдгүүдээр шагнаснаас гадна мэргэжлийн амжилт болох Алтан намар урлагийн наадамд шилдэг бүтээлчээр тодорч байсан бөгөөд ОУ-ын хүүхдийн наадамд Гранпри шагнал авч байсан. Мөн Авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлэн санаачилж байсан. Одоо миний төгсгөсөн шавь нараас нэр бүхий урлагийн зүтгэлтнүүд байдаг. Эдгээр амжилтууд бол яах аргагүй би болон миний багш ажилчин сургуулийн хамт олны үр дүн гэж үздэг юм.

Б.Б намайг 2020 оны 11 сарын 03-ны өдөр хөгжмийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол, нэхэмжлэл гаргаж байна.

1. Нийслэлийн 3сургуулийн хөгжмийн багш Батцэнгэлийн Б намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг тогтоож өгнө үү.

2. Батцэнгэлийн Б намайг хуучин ажиллаж байсан албан тушаал болох нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуулийн хөгжмийн багшийн ажлын байранд буцаан томилуулж өгнө үү.

3. Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуулийн хөгжмийн багш Б.Б намайг ажлаас чөлөөлсөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гарч хэрэгжих өдөр хүртэлх бүх цалин хөлсийг, бүх нэмэгдлүүд /төрийн байгууллагад ажилласан жилийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, илүү цагийн хөлс/, ээлжийн амралтын мөнгө болон үр дүнгийн урамшууллын хамтаар буруутай этгээдээр нөхөн төлүүлж, олгуулж өгнө үү.

4. Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуулийн хөгжмийн багш Б.Б миний ажлаас чөлөөлөгдөж хохирсон хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийлгэж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Бын өмгөөлөгч Ц.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн цалингийн тооцооллыг тайлбарлая. Нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халагдсан учраас Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байсан. Тэгэхээр 08 дугаар сард нэхэмжлэгч ажиллаагүй байсан учраас цалин маш багаар тооцогдсон байсан учраас эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үүднээс 06, 09, 10 дугаар сарын цалингийн дунджаар тооцоолол гаргасан. Иймд 3 сарын дундаж цалин нийт 5.381.548 төгрөг болсон үүнээс нэг сарын дундаж 1.793.850 төгрөг болж байна. Ажлын хоног нь 21.5 өдөр бөгөөд нэг өдрийн цалин 83.435 төгрөг. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт ажлын 149 хоног, үүнийг нэг өдрийн цалингаар үржүүлбэл нийт 12.431.815 төгрөгийн цалин гарч үүнийг нэхэмжилж байна. гэв.

Нэхэмжлэгч Б.Бын өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хүний 25 жилийн хөдөлмөрлөсөн амжилт тодорхой харагддаг. Хавтас хэрэгт авагдсан Б/76 дугаар тушаалд 4 зүйл заалтыг үндэслэл болгон гарсан байдаг. Үүнээс харвал МУХТХ-ийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан, багшийн ёс зүйг зөрчсөн гэдэг. Гэтэл УДШ-ийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар заалтад Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино, Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэрэгт авагдсан тушаалд ноцтой зөрчлийг нэрлэн заасан байдаг. Гэтэл энэ нэрлэн заасан зөрчлийн тодорхой заагаагүй байдаг. 2-рт Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр болсон үйл ажиллагааны талаар БСШУСЯ-аас 22 хүнтэй ажлын хэсгийн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээс харвал нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэдэг. Хөдөлмөрийн сахилга зөрчил гаргасан гэж үзвэл 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэж шийдсэн байхад 10.28-ны өдөр энэ асуудал эцэслэн сарын дотор тушаал гаргах байтал 11 дүгээр сарын 03-ны өдөр тушаал гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан тушаал байна. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуульшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Бын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэлийн талаар ямар нэгэн тайлбар бичээгүй зөвхөн шаардлагын талаар дурьдсан байна.

МУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Цэдэвсүрэнгийн 2020.08.26-ний өдрийн Б/14 тоот тушаалаар Д.Мөнхбаатар намайг НЕБ-ын 116-р сургуулийн захирлаар томилсон. Мөн БШУЯ-ны сайдын тушаалаар 2020.10.19-ний өдрийн Б/24 тоот тушаалаар дахин баталгаажуулсан.

Нийслэлийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн захирлын 2020.11.03-ний өдрийн Б/76 тоот тушаал нь үндэслэл бүхий бөгөөд нотлох баримтын хүрээнд гарсан болно. Б.Б нь намайг томилогдон очсон өдрөөс эхлэн сайдын тушаалыг эсэргүүцэн түүндээ сургуулийн хамт олныг хууль зөрчсөн гэмт хэрэг, хэв журмын зөрчил агуулсан үйлдэлд уриалан дуудаж өдөр бүр жагсаал цуглаан зохион байгуулж, сургуульд нэвтрэх боломжгүй болгож удирдлага, хамт олны хэвийн ажиллах орчин нөхцлийн алдагдуулсан үйлдлийг удаа дараа гаргаж хөдөлмөрийн сахилга батын зөрчлийг байнга гаргаж байсан нь баримтаар нотлогдоно.

Түүний энэхүү үйлдлээс болж 130 орчим сурагчид, багш нар сурч боловсрох эрх, сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж удаан хугацаанд хохирсон байна.

Хариуцагчид үзүүлж байсан дарамт шахалт сүрдүүлэг нь 116-р сургуулийн захирлын ажиллах нөхцлийг алдагдуулж, гэмт хэрэг, хэв журмын зөрчлийг агуулж байгаа болохыг Б.Бод олон удаа хэлж сануулж, учирлаж гуйж байсан боловч тэрээр хүлээж аваагүй.

Б.Бын хүсэл зоригийн хүрээнд гарсан сургуулийн үйл ажиллагааг саатуулж байсан эсэргүүцэл маргаан тасралтгүй үргэлжилсээр нэг сар гаруй хугацаа болсон тул БШУЯ-аас ажлын хэсэг манай сургуулийн үйл ажиллагаанд гарч хяналт шалгалт явуулсан.

БШУЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсдан ажлын хэсгийн 2020.09.30-ний өдрийн 2/1847 тоот дүгнэлтээр Д.Мөнхбаатар нь захирлын эрх, үүргийг цаашид хэрэгжүүлэх эрхтэй этгээд мөн гэж тогтоосон. Б.Б нь хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй, өөрийн дураар аашлах үйлдлийг үргэлжлүүлсээр байсан. Энэ нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоно.

БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарын Ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээний тухай гэсэн албан тоот 2020.10.21-ний өдрийн 2/2336 тоот шаардлага ирсэн. Уг албан тоотод багш Б.Бод хариуцлага тооцох тухай мэдэгдсэн. Энэ тухай мэдэгдлийг Б.Бод танилцуулахад ... наад мэдэгдэл надад хамаагүй..., чи зайл..., албан тушаалаа өг... гэсэн дарамтыг мөн л үзүүлсээр байсан.

МУ-ын БШУЯ-наас 2020.10.21-ний өдрийн 6/2335 албан шаардлага дахин ирж хичээл хаялт зохион байгуулж байгаа гэм буруутай этгээдүүдэд хөдөлмөрийн хуульд заасан хатуу хариуцлага оногдуул, арга хэмжээ ав гэсэн утга бүхий даалгавар өгсөн. Энэ тухай Б.Б багшид мэдэгдэж хууль зөрчсөн ажиллагаагаа зогсоохыг хүсэхэд тэр өдрөөс эхлээд тэг зогсолт гэсэн сонин нэр томъёо хэрэглэн миний хариуцаж байгаа 116-р сургуулийн хичээлийн үйл ажиллагааг бүхэлд нь 4 хоногийн турш зогсоож, сургуульд ажиллагсад, сурагчдыг хохироосон. Энэ үйл явдлын дараа ирж хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан Гэр бүл залуучуудын хөгжлийн газрын 2020.11.01-ний өдрийн 01/679 тоот ажлын хэсгийн ... 116-р сургуулийн хүүхэд, багш нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол багш Б.Бын эсэргүүцлээс болж хохирч байгаа нь үнэн байна.. гэсэн дүгнэлтээр нотлогдоно.

Б.Бын явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцэж хүүхдүүдийн сурч боловсрох нөхцлийг яаралтай бүрдүүлэх шаардлага сурагчдын эцэг, эхээс, ажиллах орчныг бий болгохыг шаардсан шаардлага багш нараас удаа дараа ирж байсан боловч нэхэмжлэгч өөрийн тавьж буй болзлоос татгалзалгүй үргэлжлүүлсээр байсан. Б.Бын болзол нь хариуцагчийг 116-р сургуулийн захирлыг хийлгэхгүй гэсэн хувь хүний үзэл санаанд тулгуурласан хүсэл зориг байсан.

Б.Бын урьд нь ХТХ-ийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн хоёр удаа ажлаас халж байсан тушаал шийдвэрүүд гарч байсан боловч тэрээр 100 хувийн хараагүй гэдгээрээ давуу болгон ажилдаа буцаан томилогдож байсан.

Хараагүй гэдэг өвчнийг биеийн онцлог давуу байдал болгон хөдөлмөрийн харилцаанд байнга ашиглах нь буруу бөгөөд энэ хүнийг хөдөлмөрийн харилцаанд цаашид ороход бусаддаа улам илүү төвөгтэй хүнд байдлыг бий болгодог хувь хүн болгон төлөвшүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй бөгөөд хуралд биечлэн оролцох, татгалзалын үндэслэлээ нотлох баримт цуглуулах боломжоор хангаж өгөх нь зүйтэй байна. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоолгох, дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 12 431 815/арван хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга найман зуун арван тав/ төгрөгийг олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургууль нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь № 0067738 нийгмийн даатгалын дэвтрийн болон 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь багшийн ёс зүйн дүрмийг зөрчин, хөдөлмөрийн сахилга бат алдан, бусдын нэр төрд халдсан ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:38.1.2-т ажил олгогч санаачилсан., 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг ...ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.4-т ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заана.

 

Хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 дугаар тушаалд хөдөлмөрийн дотоод журмын хэд хэдэн заалтыг дурдсан байх боловч зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамруулаагүй байна.

 

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:28.1.2-т боловсролын салбарын хөгжлийн бодлого ... дүрэм, журам, хөтөлбөр, төсөл, заавар ... батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох;28.1.15боловсролын үйлчилгээ суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний нэр төр, эрх чөлөөг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах; гэж заасан.

 

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.2, 28.1.15 дахь заалтад зааснаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/69 дүгээр Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар батлагдсан ажлын хэсэг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн нэр бүхий багш нарын гаргасан гомдлыг хянах, сургуульд үүссэн нөхцөл байдлыг судлах, сургалтын үйл ажиллагаа, хичээлийн бэлтгэл, явц, багшийн чадварт үнэлгээ хийн, дүгнэлт гаргасан болох нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургууль дээр ажилласан ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургууль дээр ажилласан ажлын хэсгийн тайлан, дүгнэлтэд нэр бүхий багш нар тэр дундаа нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.4, 8.6, 8.8, 11.5, 11.11, 11.12 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.5.6 дахь заалтуудыг зөрчсөн талаар дурджээ.

 

Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 2/2336 Ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээний тухай гэх шаардлага ирсэн гэх тайлбар ирүүлжээ.

 

Гэвч 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургууль дээр ажилласан ажлын хэсгийн тайлан, дүгнэлтэд нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдийн тухайлсан ямар зөрчлүүдийг гаргасан талаар тухайлан тусгаагүй болох нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургууль дээр ажилласан ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гэх сахилгын зөрчлийн талаар 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ажлын хэсгийн тайлан, дүгнэлтээр мэдсэн буюу илрүүлсэн байх боловч нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

 

Хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 дугаар тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 11.5 дахь заалтыг үндэслэн ёс зүйн дүрмийг зөрчин, бусдын нэр төрд халдсан ёс зүйгүй үйлдэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.5-д ... багш ажилтан, удирдлагатай зүй бус харьцаж ... гадны хүмүүсийн дэргэд элдэв ёс зүйгүй үйлдэл гаргах ... сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ёс зүйн зөрчил гаргасан ... гэжээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг, мөн өдрийн А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг баталжээ.

 

Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг 1-ийн 1.1-т Ёс зүйн зөвлөл нь /цаашид Зөвлөл гэх/ Ерөнхий боловсролын сургууль ...боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн. гэжээ.

 

Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гэх ёс зүйн зөрчлийг Ёс зүйн зөвлөл шалгаж дүгнэлт гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

 

Түүчнлэн нэхэмжлэгч нь бусдын нэр төрд халдсан болохыг тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт баримтаар авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг бусдын нэр төрд халдсан зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар ажилтны төлөөлөгчид ажил хаях эрхийг хэрэгжүүлээгүй байхад нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд тэг зогсолт гэх арга хэмжээнд оролцож албан тушаалын тодорхойлолтын 2-ын 2.1-т заасан хичээлээ чанартай үр дүнтэй зохион байгуулах үүргээ гүйцэтгээгүй болох нь хичээл орж байгаа нөхцөл байдал болон ирцийн бүртгэлийн хуулбар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар албан шаардлагын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн оролцсон тэг зогсолт гэх арга хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 дугаар тушаалд заасан хөдөлмөрийн сахилга бат алдсан гэх зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан тайлбарлан заагаагүй байх ба нэхэмжлэгчийн дээр дурдсан зөрчлийг хөдөлмөрийн сахилга бат алдсан зөрчилд хамруулан ойлгох талаар хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тухайлан нэрлэн заагаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилга бат алдсан гэх зөрчил гаргасан гэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ... олгоно., 128 дугаар зүйлийн 128.1-т Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол; гэж заасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоолгох гэх шаардлага нь бие даасан шаардлага бус ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын нэг хэсэг гэж тодруулж байх тулХөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуулийн дуу хөгжмийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгтзааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 793 850/нэг сая долоон зуун ерэн гурван мянга найман зуун тавь/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 83 435/наян гурван мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөг болох нь № 0067738 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх ажлын 20/хорь/ хоног, 6/зургаасаражилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 12 431 800/20х83435=1668700, 6х1793850=10763100,1668700+10763100=12431800/ /арван хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15/12431815-12431800=15/ /арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч ...ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааныдундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийгхариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Быг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуулийн дуу хөгжмийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 431 800/арван хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуульд олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, үлдсэн 15/арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Быг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуулийн дуу хөгжмийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 431 800/арван хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуульд олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, үлдсэн 15/арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 3сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 284 058 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гарданавснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыгдурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ