Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/250

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, хохирогч Д.*******, шүүгдэгч Х.*******, Я.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар /цахимаар/ нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210024840438 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “*******” эмийн үйлдвэрт машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *******ын 6-75б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт *******ийн ******* /РД: *******/,

 

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “*******” ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан 54б-91 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт *******гийн ******* /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.*******, Я.******* нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ******* нэртэй караокены гадаа Д.*******ыг дүү С.*******ийг буланд шахлаа гэх шалтгаанаар маргалдан, яллагдагч Х.******* нь түүний араас нь тэвэрч хөдөлгөөнийг хязгаарлан, улмаар Я.******* нь Д.*******ын толгой дээрээс гараараа дарж баруун урд талын ташаа хавирга, мөрний хэсэгт хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд баруун 8, 9, 10 дугаар хавирга, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын хажуугийн сэртэнд  хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Хохирогч Д.*******: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хохироод шүүхэд хандсан. Зүгээр байж байгаад зодуулсан, өмнө нь энэ хүмүүсийг харж байгаагүй, танихгүй, 20 хоногийн дотор 10 сая төгрөгийн ажил хийдэг байсан. Энэ мөнгөө авч чадаагүй, энэ мөнгөө энэ хүмүүсээс авах гээд авч чадахгүй байгаа. Эмчилгээний 220,000 төгрөгийг авсан...” гэв.

 

Шүүгдэгч Х.*******: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

 

Шүүгдэгч Я.*******: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Шүрт хотхон дээр барилгын ажлаа хийж дуусаад орой 20 цагийн үед Нараа гэх эмэгтэйтэй Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *******ийн эцэст байрлах “*******” караоке орж 0,5 литрийн Сэнгүр нэртэй лаазтай пиво нэг нэгийг ууж байгаад Нараа гарч тамхи татна гээд гарсан. Удалгүй би араас нь гарахад Нараа танихгүй хоёр эрэгтэй хүнтэй юм яриад зогсож байхаар нь би буцаад караоке руу орсон. Тэгсэн Нараа орж ирэхгүй удаад байхаар нь буцаад гарахад ...саарал өнгийн машинтай 4-5 хүмүүс Нарааг чи ингэж яваад байхдаа ядаг юм гээд хүргэх ах гэх эрэгтэй толгой руу цохиод авсан. Тэгсэн Нараа хүргэн ахтайгаа маргалдаад унахаар нь би оролцоод яахав дээ гэж бодоод буцаад караоке руу орсон. Тэгээд сууж байхад гаднаас 35 орчим насны өндөр шар цартай залуу нь намайг гараад ир гэхээр нь би гараад очиход миний баруун чихний гараараа 2-3 удаа цохисон, ...дараа нь Нараагийн хүргэн ах гэх намхан бүдүү залуу миний цээж рүү гараараа 2-3 удаа цохихоор би нь зөрүүлж түлхчхээд зугтаагаад гүйсэн. Би эргээд харахад эхэлж намайг цохисон залуу нэг залуутай хамт алхаад ирж байсан ба Нараагийн хүргэн ах нь машинтайгаа араас ирж байсан. Тэгэхээр нь би газраас том чулуу аваад айлгах гэтэл анх намайг түрүүлж цохисон залуу миний араас гартай хамт тэврээд авахад Нараагийн хүргэн ах миний баруун хавирга руу өшиглөсөн. Тэгэхээр нь би толгойгоо бариад доошоо харахад миний бөөр толгой руу зэрэг хэд хэдэн удаа өшиглөөд цохиод байсан...” /хавтас хэргийн 8-9, 12-13, 83, 208 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хамт ажилладаг залуу Д.*******ын хамт ажлаа тараад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй караокед орж 0,5 литрийн 4 ширхэг пиво авч 2, 2-г хуваан ууж дуулцгаасан. Тэгээд би гадагшаа тамхи татах гээд гарахад гадна танихгүй  хоёр хүн зогсож байсан ба над дээр барилгын талаар асуусан. Тэгэхээр нь би Шүрт хотхоны барилга дээр ажилладаг гээд ярьж байхад үл таних хоёр хүний нэг нь манай дүү танай компанид байр захиалаад 3 жил болж байна, одоо болтол байрандаа орж чадаагүй гэхээр нь би тийм нарийн ширийн зүйлийг мэдэхгүй манай оффис дээр очоод асуугаарай гээд хоорондоо яриад зогсож байсан. Тэр үед хажууд Д.******* байсан ба бие засъя дотогшоо орсон. ...Удалгүй Ээгий эгч, Шинээ ах, ******* гурав машинтай ирсэн. Би тамхиа татаад дотогш ороод сууж байхад Шинээ ах орж ирээд намайг гараад ир гэхээр нь Д.*******ыг үлдээж гараад юм яриад байж байхад Ээгий эгч машинаас бууж ирээд чи энд юу хийж байгаа юм Азаа чамайг буланд шахуулчихсан зогсож байна гэхээр нь гайхаад хүрээд ирлээ гэхээр нь тийм зүйл болоогүй би ажлынхаа залуутай хамт явж байгаа юм гэхэд буруу ойлгосон байна гэсэн. Тэр хооронд Д.******* хоёр гартаа чулуу барьчихсан манай дүү Буманбаяр *******ыг чулуугаа хая гээд араас нь тэвэрчихсэн, Шинээ ах Д.*******ын хамар руу гараараа цохичихсон юм...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн,

 

Гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрийнхээ үүдэнд зогсож байхад Д.******* гэх хүнийг 3 залуу, 1 эмэгтэй тойрчихсон, хоёр залуу нь зодож байгаа харагдсан. Тухайн үед өндөр шар залуу нь араас нь тэвэрчихсэн харин Д.*******ыг намхан бүдүүн залуу өшиглөөд цохиж байсан...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн,

 

Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны орой манай караоке ажиллаж байсан бөгөөд тухайн өдөр манай караокед тухайн зодуулсан гээд байгаа залуу нэг эмэгтэйн хамт сууж байсан.. ...Нэг намхан тарган залуу нь манай караокед байсан зодуулсан гээд байгаа залуугийн цээж байна уу хэвлий хэсэгт гараараа нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн,

 

Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...******* нэг танихгүй залуутай пиво уугаад сууж байхаар нь юун залуу вэ гээд би *******ийг дагуулаад гарсан, нөгөө залуу нь манай дүү *******, нөхөр ******* хоёртой шатаар буугаад явсан ...манай нөхөр танихгүй залууг заамдаад барьчихсан, ******* тэр залуугийн гарт байсан чулууг авах гээд зууралдаж байсан...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

 

Шинжээч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Д.*******ын биед учирсан хавирга, бүсэлхийн нугалмын хугарал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...КТГ -н дүгнэлтэд бүсэлхийн нугалмын хугарлыг шинэвтэр гэж оношилжээ. Тиймээс уг гэмтлийг шинэ гэмтэл гэж үзсэн...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Я.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн залууд хандан чи ямар учиртай юм бэ, яагаад хүн дагуулж архи уугаад байна гэсэн чинь юм дуугарахгүй хэгжүүрхээд миний хажуугаар гарахдаа намайг мөрлөөд гарсан юм. ...******* нь тухайн залууг хөөе гээд толгойны хэсэгт нь гараараа 1 удаа алгадсан. ...*******ыг нь яг чулуугаар цохих гэж байхад нь ******* зугтаад тухайн залуугийн ард гараад тэвэрчихээр нь би тухайн залуу дээр очоод чи яагаад байгаа юм гэхэд баруун хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь би баруун хөмсөг хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” /хавтас хэргийн 95-96 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...******* нь нэг танихгүй залуутай пиво уугаад сууж байхаар нь бид хоёр очоод явъя гээд дагуулаад гарсан. ..Араас тэр танихгүй эрэгтэй гараад ирсэн. ...******* ах бид хоёр тэр танихгүй ахтай ам зөрсөн бөгөөд бага зэрэг маргалдахад ******* ах тэр ахыг алгадсан. ...Би тухайн залуугийн араас нь тэврээд авахад ******* ах урд нь ирчихсэн чулууг нь авах гээд булаацалдаад байсан...” /хавтас хэргийн 103-104 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12952 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.*******ын биед баруун 7, 8, 9, 10-р  хавирга бүсэлхийн 1, 2-р нугаламын хажуугийн сэртэнд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 33-34 дэх тал/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2. 3. Д.*******ын биед учирсан бүсэлхийн 1, 2-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2022.09.1.7-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хавтас хэргийн 72-73 дахь тал/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №185 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтэд: “...1.2 ШШЕГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №12952 дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №198 дугаартай шинжээч эмч Б.*******гийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Д.*******ын биед учирсан баруун 8, 9, 10-р  хавирга, бүсэлхийн 1, 2-р нугалмын хажуугийн сэртэнд хугарал, баруун нүдний зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Д.*******ын биед учирсан баруун 8, 9, 10-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бүсэлхийн 1, 2-р нугалмын хажуугийн сэртэнд хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хавтас хэргийн 212-213 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Осол гэмтлийг бүртгэх хуудас /хавтас хэргийн 64-65 дахь тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 114 дэх тал/,

- Шүүгдэгч Х.*******, Я.******* нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 39-40 дэх тал/, төрөл садангийн лавлагаа /хавтас хэргийн 44-50 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Х.*******, Я.******* нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ******* нэртэй караокены гадаа Д.*******ыг дүү С.*******ийг буланд шахлаа гэх шалтгаанаар маргалдан, яллагдагч Х.******* нь түүний араас нь тэвэрч хөдөлгөөнийг хязгаарлан, улмаар Я.******* нь Д.*******ын толгой дээрээс гараараа дарж баруун урд талын ташаа хавирга, мөрний хэсэгт хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд баруун 8, 9, 10 дугаар хавирга, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын хажуугийн сэртэнд  хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.*******ын: “...Нараа орж ирэхгүй удаад байхаар нь буцаад гарахад ...саарал өнгийн машинтай 4-5 хүмүүс Нарааг чи ингэж яваад байхдаа ядаг юм гээд хүргэх ах гэх эрэгтэй толгой руу цохиод авсан. Тэгсэн Нараа хүргэн ахтайгаа маргалдаад унахаар нь би оролцоод яахав дээ гэж бодоод буцаад караоке руу орсон. Тэгээд сууж байхад гаднаас 35 орчим насны өндөр шар цартай залуу нь намайг гараад ир гэхээр нь би гараад очиход миний баруун чихний гараараа 2-3 удаа цохисон, ...дараа нь Нараагийн хүргэн ах гэх намхан бүдүү залуу миний цээж рүү гараараа 2-3 удаа цохихоор би нь зөрүүлж түлхчхээд зугтаагаад гүйсэн. Би эргээд харахад эхэлж намайг цохисон залуу нэг залуутай хамт алхаад ирж байсан ба Нараагийн хүргэн ах нь машинтайгаа араас ирж байсан. Тэгэхээр нь би газраас том чулуу аваад айлгах гэтэл анх намайг түрүүлж цохисон залуу миний араас гартай хамт тэврээд авахад Нараагийн хүргэн ах миний баруун хавирга руу өшиглөсөн. Тэгэхээр нь би толгойгоо бариад доошоо харахад миний бөөр толгой руу зэрэг хэд хэдэн удаа өшиглөөд цохиод байсан...” /хавтас хэргийн 8-9, 12-13, 83, 208 дахь тал/ гэсэн, 

Гэрч С.*******ийн: “...Удалгүй Ээгий эгч, Шинээ ах, ******* гурав машинтай ирсэн. Би тамхиа татаад дотогш ороод сууж байхад Шинээ ах орж ирээд намайг гараад ир гэхээр нь Д.*******ыг үлдээж гараад юм яриад байж байхад Ээгий эгч машинаас бууж ирээд чи энд юу хийж байгаа юм Азаа чамайг буланд шахуулчихсан зогсож байна гэхээр нь гайхаад хүрээд ирлээ гэхээр нь тийм зүйл болоогүй би ажлынхаа залуутай хамт явж байгаа юм гэхэд буруу ойлгосон байна гэсэн. Тэр хооронд Д.******* хоёр гартаа чулуу барьчихсан манай дүү Буманбаяр *******ыг чулуугаа хая гээд араас нь тэвэрчихсэн, Шинээ ах Д.*******ын хамар руу гараараа цохичихсон юм...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн,

Гэрч М.*******ын: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрийнхээ үүдэнд зогсож байхад Д.******* гэх хүнийг 3 залуу, 1 эмэгтэй тойрчихсон, хоёр залуу нь зодож байгаа харагдсан. Тухайн үед өндөр шар залуу нь араас нь тэвэрчихсэн харин Д.*******ыг намхан бүдүүн залуу өшиглөөд цохиж байсан...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн,

Гэрч О.*******ийн: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны орой манай караоке ажиллаж байсан бөгөөд тухайн өдөр манай караокед тухайн зодуулсан гээд байгаа залуу нэг эмэгтэйн хамт сууж байсан.. ...Нэг намхан тарган залуу нь манай караокед байсан зодуулсан гээд байгаа залуугийн цээж байна уу хэвлий хэсэгт гараараа нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн,

Гэрч С.*******гийн: “...******* нэг танихгүй залуутай пиво уугаад сууж байхаар нь юун залуу вэ гээд би *******ийг дагуулаад гарсан, нөгөө залуу нь манай дүү *******, нөхөр ******* хоёртой шатаар буугаад явсан ...манай нөхөр танихгүй залууг заамдаад барьчихсан, ******* тэр залуугийн гарт байсан чулууг авах гээд зууралдаж байсан...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

 

Шинжээч Б.*******гийн: “...Д.*******ын биед учирсан хавирга, бүсэлхийн нугалмын хугарал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...КТГ -н дүгнэлтэд бүсэлхийн нугалмын хугарлыг шинэвтэр гэж оношилжээ. Тиймээс уг гэмтлийг шинэ гэмтэл гэж үзсэн...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12952 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.*******ын биед баруун 7, 8, 9, 10-р  хавирга бүсэлхийн 1, 2-р нугаламын хажуугийн сэртэнд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 33-34 дэх тал/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2. 3. Д.*******ын биед учирсан бүсэлхийн 1, 2-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2022.09.17-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хавтас хэргийн 72-73 дахь тал/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №185 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтэд: “...1.2 ШШЕГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №12952 дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №198 дугаартай шинжээч эмч Б.*******гийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Д.*******ын биед учирсан баруун 8, 9, 10-р  хавирга, бүсэлхийн 1, 2-р нугалмын хажуугийн сэртэнд хугарал, баруун нүдний зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Д.*******ын биед учирсан баруун 8, 9, 10-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бүсэлхийн 1, 2-р нугалмын хажуугийн сэртэнд хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хавтас хэргийн 212-213 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Д.*******ын эрүүл мэндэд учирсан “...учирсан баруун 8, 9, 10-р  хавирга, бүсэлхийн 1, 2-р нугалмын хажуугийн сэртэнд хугарал, баруун нүдний зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Х.*******, Я. ******* нарын түүнийг зодож, цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.*******, А.******* нар нь бүлэглэн хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

2. Шүүгдэгч Х.*******, А.******* нарт тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.*******, А.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд баруун 7, 8, 9, 10 дугаар хавирга, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардалд 220,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой 10,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн баримт нь шүүгдэгчийн олох ёстой байсан орлого 10,000,000 төгрөгийг хангалттай нотлох баримт болохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой 1,220,000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2210024840438 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.*******, А.******* нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.*******, Я.******* нар нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.*******, Я.******* тэнссэн 06 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж, мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь хохирогч Д.*******т 1,220,000 /нэг сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2210024840438 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.*******, А.******* нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*******, Я.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******, Я.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР