Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/01066

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 02 өдөр

181/ШШ2021/01066

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ЖП ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЖАХХК/РД: /-д холбогдох,

 

27 028 268 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Гантулга,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЖП ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЖП ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг ЖАХХК-тай байгуулж, гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13-р хороонд байршилтай Иргэн С.Намсрайжавын шинээр баригдах 16 давхар барилгын агааржуулалтын иж бүрэн ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, ажлыг2019.08.25-ны өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд 22,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Иргэн С.Намсрайжавын шинээр баригдах 16 давхар барилгын агааржуулалтын иж бүрэн ажлыг манай компани нь өөрсдөө материалаар нь хангаж, барилгын 2-16 давхар орон сууцны агааржуулалтын систем 1 болон зоорийн давхарт агаар өгөх ба сорох систем тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг ЖАХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

Ажил гүйцэтгэгч ЖАХХК-д гэрээт ажлын 50 хувийг хийгдэж дуусаж, актаар захиалагч талд хүлээлгэн өгч баталгаажуулсаны дараа нийт үнийн дүнгийн 89 хувь буюу 20,000,000 төгрөгт Subaru Forester маркийн авто машиныг гэрээний төлбөрт өгөхөөр, гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөгийг барилгыг улсын комист хүлээлгэн өгсөний дараа төлөхөөр тохиролцсон.

Манай компани гэрээнд тохиролцсон ёсоор гэрээт ажлын 50 хувийг ажлыг хүлээлгэж өгч, акт үйлдээгүй байхдаа, гүйцэтгэгч компани мөнгө хэрэгтэй байна гэхэд нь гэрчилгээний 0244668 дугаартай, улсын УБО0295 дугаартай Subaru Forester маркийн авто машиныг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр итгэмжлэл олгож, Авто тээврийн үндэсний төвөөр бүртгэл хийлгүүлж шилжүүлэн өгсөн.

Үндсэндээ бол ажил гүйцэтгэгч ЖАХХК-тай гэрээ хийснээс 6 хоногийн дараа итгэлцэлийн үндсэн дээр, гэрээгээр тохиролцсон ажлаа хийчэх байх гэж найдаж, төлбөрийн дийлэнхи хэсгийг шилжүүлж, мөн барилгын агааржуулалтын иж бүрэн угсралт хийхэд шаардагдах төмөр, түүний дагалдах хэрэгслийг БНХАУ-аас захиалан авчирч 2019 оны 9 сард ЖАХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 хороон нутаг дэвсгэрт буюу Нарантуул ОУХТ-ын ард талын хашаанд нь буулгаж, Г.Чинзоригт өөрт нь хүлээлгэн өгч, ажлыг нь саадгүй явуулах боломж бололцоогоор бүрэн хангасан.

Гэвч ЖАХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлс, түүхий эд болох төмөр, дагалдах хэрэгслийг гэрээнд заасны дагуу авсан атлаа гэрээт ажлыг дутуу гүйцэтгэж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Түүний улмаас манай компанид хохирол учирч бусдын өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болж, алданги хүлээж, хохирол амсах нөхцөл байдалд хүрээд байна.

ЖАХХК-ийн гүйцэтгэж байгаад дутуу орхисон ажлыг манай компани захиалагч компанитай хийсэн Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа буюу 2019 оны 12-р сарын 31-ний өдрөөс өмнө хүлээлгэж өгөхийн тулд удаа дараа шаардлага тавьсан боловч ЖАХХК-ийн захирал Г.Чинзориг нь илтэд, үл хүндэтгэж ажил гүйцэтгэхээс санаатайгаар татгалзсан болно.

Манай компанийн зүгээс хугацаандаа барилгын агааржуулалтын иж бүрэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүрчээд байхад нь хүртэл ЖАХХК-ийн захирал Г.Чинзориг, инженер н.Бямбадоржид итгэл хүлээлгэж, удаа дараа харж үзсэн боловч уулзалт, шаардлага, хүсэлтийн дагуу огт ажлаагүй гэрээний үүргээ үл биелүүлсэн болно.

Ингээд 2020 оны 01-р сарын 28-ны өдөр 0128/20-02 тоот мэдэгдлийг ЖАХХК-д хүргүүлж, гэрээт ажлын гүйцэтгэл 30 хувьтай байгаа болохыг мэдэгдэж, дуусаагүй ажлын гүйцэтгэлийг өөр туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж, Төслийн захиалагчид хүлээлгэн өгөхөөр болсон, Төслийн захиалагч компанийн өмнө торгууль, хүү, алданги хүлээсэн тухай мэдэгдлийг хүргүүлж, төлбөрийг шилжүүлэхийг мэдэгдсэн боловч хариуг ирүүлээгүй.

Бид ЖАХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тооцооллыг гаргаж, үлдэх ажлыг 2020 оны 1-р сарын 29-ний өдөр иргэн Ж.Баттулгаар гүйцэтгүүлэхээр гэрээг байгуулсан болно.

ЖАХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тооцооллыг уг компанийн инженер Н.Бямбадоржтой 2020.01.08-ны өдөр хийхэд ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрэхгүй, үгүйтэй байсан тул ажлын гүйцэтгэлийг актыг хийж, баталгаажуулсан болно.

Мөн ЖАХХК-д анх ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад БНХАУ-иас захиалан авчирсан 0,5 мм-ийн 1510 м.кв-тай нэг боодол гөлмөн төмөр, 0,7 мм-ийн 450 м.кв- тай гөлмөн төмөр, 1 мм зузаантай 180 м.кв гөлмөн төмөр, БНХАУ-иас худалдан авсан тээврийн зардал, татвар бусад зардал нэмээгүй үнэ 24,172,400 төгрөгийн үнэ бүхий 2,140 м.кв төмөр, дагалдах хэрэгслийг ЖАХХК-ийн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Нарантуул ОУХТ-ийн ар талд байрлах хашаанд хүлээлгэн өгсөн.

Уг материалаас ЖАХХК-ийн хийж гүйдэтгэсэн ажлын талбайгаас тооцоолол хийхэд 919,5 м.кв төмрийг ашиглаж, ажил гүйцэтгэсэн байх бөгөөд үлдэх төмрийг үйлдвэрийн хашаандаа буулгаж өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа болно.

ЖАХХК-ийн нийт гүйцэтгэх ёстой ажил 22,500,000 төгрөг, түүнээс гүйцэтгэсэн ажлын хувь нь 30% байгааг тооцоход 6,750,000 төгрөгийн ажлыг бодитоор хийж гүйцэтгэсэн. Манай компани ажлын хөлсөнд 20,000,000 төгрөгийг төлсөн үүнээс хасч тооцоход 13,250,000 төгрөгийг ЖАХХК-иас авахаар байгаа тул үүнийг нэхэмжилж байна.

Мөн ажил гүйцэтгүүлэхээр өгсөн материал 919.5 м.кв төмрийг ашиглаж ажил гүйцэтгэсэн байгаа тул түүний үлдэгдэл төмөр 1,220,5 м.кв буюу 13,778,268 төгрөгийн үнэ бүхий төмрийг ЖАХХК хувьдаа авсан бидэнд буцааж өгөөгүй тул үүнийг нэхэмжилж байгаа болно.

ЖАХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил 30 хувьтай болохыг тухайн компанийн инженер Н.Бямбадоржтой тооцоо нийлсэн актаар, мөн ЖАХХК-ийн дутуу орхисон ажлыг иргэн Ж.Баттулгатай 2020.01.29-ний өдөр хийсэн гэрээ, ажлын даалгавар, фото зураг, гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.

Мөн ЖАХХК-ийн захирал Г.Чинзориг 2020.03.24-ний өдөр уулзаж, Ажил гүйцэтгэх гэрээний тооцоог өгч, тооцоо нийлэхэд ажил гүйцэтгэх гэрээний дагуу 30 хувийн ажлыг хийсэн. Тиймээс 20,000,000 төгрөгөөс хийсэн ажлын төлбөрөө хасч, 13,250,000 төгрөгийг 2020.06.30-ны өдөр төлнө гэж амлалт өгч, гарын үсэг зурж хүсэлт өгсөн боловч, өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул ийнхүү аргагүй эрхэд шүүхэд хандаж байна.

Иймд ИХ-ийн 343 дугаар зүйлийн 343.1-д ... Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ ..., 343.2-т ... Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна..., 343.3-т ... Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ..., 355.1-д ... Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй..., 355.2-д ... Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй... гэж 221.5-д ... Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ... гэж заасаны дагуу 27,028,268 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч ЖП ХХК-ийн өмгөөлөгч Д.Хишигбаяршүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Гэвч ажлыг дундаас нь хаяж яваад хүлээлгэн өгөөгүй учраас ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Шаардах эрх нь манайд байгаа. Бид шаардсан боловч биелүүлэхгүй байх учраас өгсөн авсан зүйлээ буцааж ИХ-ийн 225-т заасны дагуу өгсөн авто машиныг буцааж авах, ажил гүйцэтгэсэн төлбөрийн зөрүүг авахаар шаардаж байна. Дээр нь ажил гүйцэтгэхэд ашиглаж байсан гөлмөн төмрийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Энэ талаар өөрийнх нь тайлбар хүртэл байгаа. Төмрийг яагаад юаниар бодохгүй байгаа вэ гэхээр Монгол улсад болсон харилцаа учраас тухайн үеийн нөхцөл байдлаар нэхэмжилж байгаа. Дээр нь болсон бүх процессыг баримтжуулаагүй нь бидний хоорондын итгэлцэл байсан гэдгийг харуулж байна. Дээр нь төмрийн тооцооллыг түүний дүү гэх хүнтэй тооцоолол хийж хүлээн зөвшөөрсөн байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч мөн хүлээн зөвшөөрсөн. Энэ машин бол 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 10 дугаар сард МУ-д шинээр орж ирсэн он залуу машин байгаа. Ингээд 2019 оны 07 дугаар сард н.Чинзориг авсан. Тийм учраас энэ машин бол 14.000.000 төгрөгийн үнэлгээтэй машин огт биш бөгөөд өөрөө 25.000.000 төгрөгөөр үнэлэн зарсан байдаг. Ийм байдлаар худлаа яриад явж байгаа. Тийм учраас ИХ-ийн 243-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ хүмүүс бол ажлыг 30 хувь гүйцэтгэсэн учраас 6.750.000 төгрөгийг өгнө гэж байгаа. Тийм учраас хийгдээгүй 70 хувь болон цааш бидэнд учирсан алдангийг нэхэмжилж байна. гэв.

 

Хариуцагч ЖАХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 10 сарын 07ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамж ЖП ХХК нэхэмжлэлтэй 27,028,268 төгрөгийннэхэмжлэл нь ор үндэслэлгүй мөнгөн дүн бөгөөд тус мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

ЖП ХХК ерөнхий захирал Гантулга нь 2019 оны 7 сард надтай холбогдож Иргэн С.Намсрайжавын 16 давхар орон сууцны барилгын ажлыг би авсан чи манай энэ ажлын салхивч хоолойн ажлыг хийж гүйцэтгээч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсаны үндсэн дээр хоёул харилцан тохиролцож тус ажлыг хийж гүйцэтгэхээр болсон

Анхан шатны надруу илгээсэн хоолой салхивчийн ажлын зурган дээрээс найз нөхдийн болон танилын хүрээгээ ашиглан надаас хамгийн бага үнээр хийж өгөхийг хүсэж гуйсан бөгөөд тус хүсэлтийг харгалзан үзээд зах зээлийн хамгийн бага үнийн дүнгээр буюу 1 мкв талбайн хэмжээг 15,000 төгрөгөөр бодож ердийн салхивчны угсралтын ажил болох 1053 мкв/15,750,000 төгрөг/ Галын шугам 165 мкв/2,475,000/ зоорийн давхар буюу албадан 350 мкв/5,250,000 төгрөг/ хэмээн тохиролцож, нийт 1568 мкв талбай буюу 23,500,000 төгрөг тохиролцон нөат 10% хасаж, харилцан 22,500,000 төгрөг тохиролцон 2019 оны 08 сарын 25-нд нийт 1568 мкв талбайн ажлыг 22,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээний 1.7 хэсэгт заасанчлан гэрээний төлбөр хэсэгт Гэрээний төлбөрийг нийт ажлын 50%-ийг хийгдэж дуусаж, актаар захиалагч талд хүлээлгэн өгч баталгаажсаны дараа нийт үнийн дүнгийн 89% буюу 20,000,000 төгрөг Subaru forester 2010 үйлдвэрлэгдсэн 2018 онд дугаараа авсан машиныг бартерт өгнө ... гэж тусгасан байгаа энэ нөхцөлийн дагуу ажлын 50%-ийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч гэрээний дагуу тус машиныг шилжүүлж авсан гэвч тус шилжүүлж авсан машин нь анхнаасаа доголдолтой байсан бөгөөд тус доголдлыг Гантулга жижиг хэмжээний гэмтэл байгаа гэж байсан харин би түүнийг шилжүүлэхээс өмнө доголдлыг нь арилгаж өгөхийг хүсэн боловч засварын мөнгийг хасаад бодон чи санаа зоволтгүй гэсэн үндсэн дээрээс би шилжүүлж авсан гэвч шилжүүлж авсаны дараа тус гэмтэл нь монгол улсд засах боломжгүй том гэмтэл байсан тиймээс би завсарлахгүйгээр цааш нийт 14,000,000 төгрөг тооцож худалдсан. Тус машиныг 14,000,000 худалдсан минь Гантулга мэдэж байсан ба түүнд хэлэхэд тэрээр санаа зоволтгүй ойлголоо 14 саяаар тооцох болно гэж хэлснээр бидний харилцаа тохиролцолд хүрсэн хэмээн ойлгож итгэж энэ харилцааг дуусгасан байсан.

Мөн ЖП ХХК захиалгын дагуу ажил гүйцэтгэж байх хугацаанд тус салхивч хоолойн угсралтын ажил ердийн систем нь 2000 мкв болох нь тогтоогдсон болно. Энэ талаар ЖП ХХК захирал Гантулгад хэлж мэдэгдсэн боловч нэгэнт гэрээг хийсэн одоо буцах аргагүй гэж гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй гэрээ байгуулсан одоо ажлаа хий хэмээн уурлаж, хэл амаар доромжилсон, мөн хэрэв гэрээг цуцлах юм бол бид танд өгсөн хөлсөө бүгдийг нь авна хэмээн сүрдүүлж, дарамталж байсан энэ нь эцэстээ харилцан тохиролцолд хүрээгүй тиймээс бид ажлыг хаяж явсан юм. Хаяж явах үед гэрээний 1.2-т заасан 16 давхар барилгын 2-13 давхрын ажлыг бүрэн хийж дуусгасан байсан ба үүн дээр дээврийн хэсэг мөн галын шугамын ажил гээд нийт 1774 мкв талбайн ажлыг бүрэн дуусгасан байсан ба анх тохиролцсон үнийн дүнтэй дүйцэх хэмжээний талбайн ажлыг 100% хийж дуусгаж давуу биелүүлсэн юм. Үүнээс хойш бидний харилцаа таарамж муутай болж Гантулга хуулийн зөвлөхөөрөө дамжуулан хууль зүйн боловсролгүйг минь далимдуулж удаа дараа хуулийн нэр барьж сүрдүүлж, дарамтлах болсон.

Мөн Ажил гүйцэтгэх үед барилгын материал дутаасан болон шамшигдуулсан гэх нь ор үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд үүнийг бид шүүх хуралд нотлох баримт болон мэтгэлцэх зарчмаар няцаах болно. Цаашлаад манай компани ЖП ХХК харилцан тохиролцсон ажлыг бүрэн дуусгасан хэмээн үзэж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг 100% хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЖП ХХК хариуцагч ЖАХХК-д холбогдуулан ажлын хөлс 13 250 000/арван гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, төмрийн үнэ 13 778 268/арван гурван сая долоон зуун далан найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг, нийт 27 028 268/хорин долоон сая хорин найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ЖАХХК нь харилцан тохиролцсон ажлыг бүрэн хийж дуусгасан хэмээн үзэж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг 100% хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангажшийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Тус гэрээний 1-ийн 2, 6, 7-д зааснаар хариуцагч нь иргэн С.Намсрайн үйлчилгээтэй 16-н давхар орон сууцны барилгын 2-16 давхар орон сууцны агааржуулалтын систем, 1 болон зоорийн давхарт агаар өгөх ба сорох систем тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь төлбөрийг 2/хоёр/ хувааж эд хөрөнгө болон төгрөгөөр төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх,захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 1-ийн 2, 3, 6, 7-д зааснаар хариуцагч нь ажлыг нэхэмжлэгчийн материалаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь нийт ажлын хөлс 22 500 000/хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн 89/наян ес/ хувь буюу 20 000 000/хорин сая/ төгрөгийг нийт ажлын 50хийгдэж дуусаж, актаар нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч батаалгажсаны дараа 2010 онд үйлдвэрлэсэн Субару Форестер маркийн атвомашинаар төлөх, үлдэх 11% буюу 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ байгуулснаас хойш 6/зургаа/ хоногийн дараа хариуцагчийн хүсэлтээр хариуцагчид 2010 онд үйлдвэрлэсэн Субару Форестер маркийн атвомашиныг шилжүүлэн авах эрх олгосон итгэмжлэлийг олгосон болох нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Итгэмжлэл болон Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Субару Форестер маркийн атвомашин нь доголдолтой байсан гэх тайлбар гаргаж байх боловч тус тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь ажлын 50/тавь/ хувийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч автомашиныг шилжүүлэн авсан гэх тайлбар гаргасан байх боловч Гэрээнд ажлыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр заажээ.

 

Гэрээнд заасан ажлын 50/тавь/ хувийг 6/зургаа/ хоногийн дотор гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Гэрээгээр гүйцэтгэх ажлын 2-13 давхрын ажлыг бүрэн хийж дуусгасан гэх тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Гэрээгээр гүйцэтгэх ажлын 30/гуч/ хувийг гүйцэтгэсэн гэх тайлбар гаргаж байна.

 

Хэрэгт хариуцагчийн нийт ажлын 30/гуч/ хувийг гүйцэтгэсэн, машины зөрүү болох 13 250 000/арван гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг 06 дугаар сарын 30-ны дотор төлнө гэх 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлт гэх баримт нотлох баримтаар авагджээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Баттулгатай Баянзүрх дүүрэгт байрлах иргэн С.Намсрайн үйлчилгээтэй 16 давхар орон сууцны 1100 м.кв хоолой агааржуулалтын системийн ажлыг хийж гүйцэтгэх Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Гэрээгээр гүйцэтгэх ажлын 2-13 давхрын ажлыг бүрэн хийж дуусгасан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч Гэрээгээр гүйцэтгэх ажлын 30/гуч/ хувийг гүйцэтгэсэн, 6 750 000/зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн ажлыг бодитоор гүйцэтгэсэн гэх тайлбар нь хариуцагчийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлт гэх баримт болон 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т ... гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал ... орох байсан орлогыг хохиролд тооцно., 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгч байсан боловч үр дүн гараагүй болох нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 0128/20-02 албан бичгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 20 000 000/хорин сая/ төгрөгийн ажлын хөлсний төлбөрт Субару Форестер маркийн атвомашиныг шилжүүлэн өгсөн байх боловч хариуцагч нь 6 750 000/зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгчид 13 250 000/20000000-6750000=13250000/ /арван гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 0128/20-02 албан бичгээр Гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 13 250 000/арван гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төмрийн үнэ 13 778 268/арван гурван сая долоон зуун далан найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн барилгын агааржуулалтын иж бүрэн угсралт хийхэд шаардагдах төмөр, түүний дагалдах хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбарын талаар хариуцагч нь маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээгээр гүйцэтгэх ажлыг нэхэмжлэгчийн материалаар гүйцэтгэхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 1568/нэг мянга таван зуун жаран найм/ м.кв талбайн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гэх тайлбар гаргасан байх ба нэхэмжлэгч нь иргэн Ж.Баттулгатай 1100 м.кв хоолой агааржуулалтын системийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

 

Хариуцагчийн дээр дурдсан тайлбар, иргэн Ж.Баттулгатай байгуулсан гэрээ зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн хариуцагчид 24 172 400/хорин дөрвөн сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэ бүхий 2 140/хоёр мянга нэг зуун дөч/ м.кв төмрийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн нийт ажлын 30/гуч/ хувийг гүйцэтгэсэн гэх 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул нэхэмжлэгчийн 919.5/есөн зуун арван ес аравны тав/ м.кв төмрийг ашигласан, 1 220.5/нэг мянга хоёр зуун хорь аравны тав/ м.кв нийт 13 778 268/арван гурван сая долоон зуун далан найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийн үнэ бүхий төмрийг буцааж өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид 13 778 268/арван гурван сая долоон зуун далан найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал ... орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 13 778 268/арван гурван сая долоон зуун далан найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227 дугаар зүйлийн 227.3, 355 дугаар зүйлийн 335.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖАХХК-иас 27 028 268/хорин долоон сая хорин найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийггаргуулан нэхэмжлэгч ЖП ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тусудирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227 дугаар зүйлийн 227.3, 355 дугаар зүйлийн 335.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖАХХК-иас 27 028 268/хорин долоон сая хорин найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийггаргуулан нэхэмжлэгч ЖП ХХК-д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ЖП ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 092 төгрөгийг улсын орлогод хэлээр үлдээж, хариуцагч ЖАХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 293 092 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖП ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гарданавснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ