| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0337/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/393 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, мэргэжилтэй, настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, дүүргийн дугаар хороо, дугаар хорооллын () дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд нь
- Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 24 оны дугаар сарын 2-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан,
******* овогт ******* (РД:ЧЛ*******0*******19),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202 оны дугаар сарын -ний өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ( ) зочид буудлын *******0 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 191 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0,04 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн дахь хэсэг, 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь:
202 оны дугаар сарын -ний өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ( ) зочид буудлын *******0 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 191 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0,04 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр. долоо хоног бүрийн баасан, бямба, ням гаригт архи ууж агсам согтуу тавьдаг, архины хамааралтай болохоор би сэтгэлээр унаад сонирхоод анх удаа хэрэглэж үзсэн....” гэв,
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2024 оны дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаартай тогтоол, (хх-ийн -******* дахь тал),
Гэмт хэргийн талаарх мэдээллийг 202 оны дугаар сарын -ний өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, (хх-ийн 04 дэх тал),
2.Хэргийн газар буюу дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын *******0 тоотод 202 оны дугаар сарын -ний өдөр үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 1*******- 21 дэх тал),
.Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 202 оны дугаар сарын -ний өдрийн мөрдөгчийн “...МЕТ гэх бичиглэл бүхий хэсэгт нэг зураас гарсаныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн - 24 дэх тал),
4.Эд мөрийн баримтаар тооцох тухай 2024 оны 2 дугаар сарын 1-ны өдрийн “...дотроо эвдэрхий улаан өнгийн асаагуур, тарианы шил, цагаан өнгийн гуурс, зиплок уутанд хийсэн цэвэр жин 0,04 грамм “мөс” гэх нэршилтэй бодисийг эд мөрийн баримтаар тооцсугай..." гэх мөрдөгчийн тогтоол, (хх-ийн дахь тал),
*******.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “...1.2..*******. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "БГД-II" гэж хаягласан зиплок ууттай цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон улаан өнгийн асаагуурын хэсэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шилний хэсэг, цагаан өнгийн гуурс мэт зүйл, цагаан өнгийн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин (Меthamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 191 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. 4.. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.04 грамм байна...” гэх 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хх-ийн -******* дахь тал),
.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “...*******. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 14 дугаартай дүгнэлт, (хх-ийн 8-80 дахь тал),
.Гэрч 2024. оны 1 дүгээр сарын 1-ний өдөр өгсөн “...202 оны дугаар сарын -ний шөнө цаг *******0 минутад ******* гэх залуу ганцаараа орж ирж өрөө асуугаад өрөө байсан тул ******* давхарт *******0 тоот өрөөнд орсон...******* гэх залуу нь миний ээлжтэй үед хэд хэдэн удаа буудалд орж байсан энэ залуу нь заримдаа ганцаараа, хааяа эмэгтэй хүнтэй ордог. Хамт орсон эмэгтэй хүн нь хонодоггүй. Энэ залуу өөрөө ч заримдаа хонохгүй шөнө гараад явчихдаг байсан. Энэ залуу орж ирэхдээ ууж иддэггүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 1- дахь тал),
8.Яллагдагч *******гийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн "....ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг, (хх-ийн 9-10 дахь тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар
Улсын яллагч: шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо: Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. ...” гэв.
Шүүгдэгч ******* нь 202 оны дугаар сарын -ний өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ( ) зочид буудлын *******0 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 191 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0,04 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурдсан шинжлэн судалсан болон дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Хэргийн газар буюу дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын *******0 тоотод 202 оны дугаар сарын -ний өдөр үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 1*******- 21 дэх тал),
2.Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 202 оны дугаар сарын -ний өдрийн мөрдөгчийн “...МЕТ гэх бичиглэл бүхий хэсэгт нэг зураас гарсаныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн - 24 дэх тал),
.Эд мөрийн баримтаар тооцох тухай 2024 оны 2 дугаар сарын 1-ны өдрийн “... дотроо эвдэрхий улаан өнгийн асаагуур, тарианы шил, цагаан өнгийн гуурс, зиплок уутанд хийсэн цэвэр жин 0,04 грамм “мөс” гэх нэршилтэй бодисийг эд мөрийн баримтаар тооцсугай..." гэх мөрдөгчийн тогтоол, (хх-ийн дахь тал),
4.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “...1.2..*******. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "БГД-II" гэж хаягласан зиплок ууттай цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон улаан өнгийн асаагуурын хэсэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шилний хэсэг, цагаан өнгийн гуурс мэт зүйл, цагаан өнгийн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин (Меthamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 191 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. 4.. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.04 грамм байна...” гэх 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хх-ийн -******* дахь тал),
*******.Гэрч 2024. оны 1 дүгээр сарын 1-ний өдөр өгсөн “...202 оны дугаар сарын -ний шөнө цаг *******0 минутад ******* гэх залуу ганцаараа орж ирж өрөө асуугаад өрөө байсан тул ******* давхарт *******0 тоот өрөөнд орсон ...” гэх мэдүүлэг, (хх-ийн 1- дахь тал) зэрэг нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас үзвэл шүүгдэгч *******гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэлээ.
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 191 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий юм харах, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Иймд энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенци, Монгол Улсын хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бусдад худалдаалах субьектив санаа зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, олж авах хэлбэрээр илрэх ба тухайн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх ба эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд энэ үйлдлийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт ( ) зочид буудлын *******0 тоотод 191 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин 0.04 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нэгдсэн Үндэстний байгууллагын 191 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0.04 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 202 оны дугаар сарын -ний өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ( ) зочид буудлын *******0 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 191 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 0,04 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай “... ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 8-80 дахь тал)-ээр тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг, мөн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг үндэслэн, .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус үндэслэл болгож нарын хувийн байдал байдал болон Шударга ёсны зарчимд нийцүүлж тэдгээрийн гэм буруугийн хэлбэрт тохируулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх зэрэг нөхцөл байдлыг зэргийн тал бүрээс нь харгалзан;
-Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.
Шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавиагүй болно. Иймд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна.
Эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн асаагуур 1 ширхэг, тарианы шил 1 ширхэг, цагаан өнгийн гуурс 1 ширхэг, зиплок уутанд хийсэн цэвэр жин 0,04 грамм “мөс” гэх нэршилтэй бодис зэрэг эд мөрийн баримтууд нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа бөгөөд цагдан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлүүлэх саналтай байна. ...“ гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч *******гийн хувьд гэр бүлийн байдал тогтвортой байх ёстой. Түүний эхнэр маш өндөр архины хамааралтай хүн байдаг. Насанд хүрсэн болон бага насны хүүхдүүдтэй. Хувийн байдлаасаа шалтгаалан тэсвэр тэвчээр алдагдах үе гэж байдаг. Ганцаараа сэтгэл санааны нөхцөл байдлаас шалтгаалан хэрэглэж үзсэн байна. Энэ хүний хувьд өмнө 24 онд ял шийтгүүлж байсан ч тухайн үед харьцангуй залуу байсан ба одоо тогтвор суурьшилтай, өөрийн гэсэн ажилтай, буурь суурьтай болсон гэж дүгнэж байна. Иймд нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж заавал хорих ял оноох шаардлагатай юу гэдгийг анхаарч ял оногдуулахгүйгэээр тэнсэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .*******, . дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, хувь хүн, гэр бүл, нийгмийн сэтгэл зүйн уур амьсгал, цаашилбал үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн дэг журамд сөрөг нөлөө үзүүлдэгт энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ орших тул шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн асаагуур 1 ширхэг, тарианы шил 1 ширхэг, цагаан өнгийн гуурс 1 ширхэг, зиплок уутанд хийсэн цэвэр жин 0,04 грамм “мөс” гэх нэршилтэй бодис зэрэг эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан талаарх баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн хуулийн дугаар зүйлийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, .2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, . дугаар зүйл, . дугаар зүйл, .8 дугаар зүйл, .10 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, .1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ******* овогт ******* ******* 1 /нэг/ жилийн хугацаанд хорих ялаар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
*******.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн асаагуур 1 ширхэг, тарианы шил 1 ширхэг, цагаан өнгийн гуурс 1 ширхэг, зиплок уутанд хийсэн цэвэр жин 0,04 грамм “мөс” гэх нэршилтэй бодис зэрэг эд мөрийн баримтуудыг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
.Шүүгдэгч *******гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН