| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/03846/И |
| Дугаар | 181/ШШ2021/01119 |
| Огноо | 2021-06-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2021/01119
2021 06 04 181/ШШ2021/01119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.О/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х банк ХХК/РД: /-д холбогдох,
14 464 183.3 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болонитгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Г.О миний бие 2005 онд Хбанкинд анх теллерээр ажилд орж, улмаар зээлийн мэргэжилтэн, зээлийн ахлах мэргэжилтэн, салбарын захирлаар ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хүчит шонхор тооцооны төвийн захирлын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Ажиллаж байх хугацаандаа тэтгэврийн нэрийн данс нээж хуримтлал үүсгэсэн ба хуримтлалаас үлдсэн 9,450,016 төгрөгийг, мөн Хбанк хувьцааны үнэд суурилсан хуимтлалын урамшуулал олгодогоос 3,047,443 төгрөгийг надад олгох байтал олгоогүй иргэн намайг хохироож байна.
Ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахад банкны зүгээс Нөхцөл тохирох гэрээг байгуулахыг тулгасан төдийгүй уг гэрээнд хувьцааны үнэд суурилсан урамшуулалын хуримтлал 3,047,443 төгрөг, Тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал 9,450,016 төгрөг, нийт 12,497,016 төгрөгийг тус гэрээний хавсралт дахь нэр бүхий нэр бүхий 16 харилцагч, зээлдэгч нарын зээлийг төлж дуусах хүртэл хугацаагаар олгохгүй байх тухай заасан байсан.
Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хүсэлтээр чөлөөлөхгүй гэж шаардлага тавьсан тул арга буюу зөвшөөрсөн. Тэгтэл уг Нөхцөл тохирох гэрээгээр миний ажиллаж байх хугацаандаа Хбанкны Хүчит шонхор тооцооны төвөөс зээл авсан иргэдийн зээлийг төлж дуусах, хэвийн горимд шилжих хүртэл хугацаагаар иргэн миний шудрагаар хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг барьцаалан олгохгүй байгаа нь Иргэний хууль болон Хөдөлмөрийн хуулиудыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж байна.
Ажиллаж байх хугацаанд харилцагч нарын хүсэлтийн дагуу зээлийн эдийн засагч зээл хүссэн иргэний холбогдох материалыг нь хүлээн авч, шалгаж судлаад зээл олгох эсэхийг шийдвэрлэж надад танилцуулан ажилладаг ба эдгээр иргэд, зээлдэгч нарыг таньж мэдэхгүй Хбанкны энгийн харилцагч нар байхад тэдний авсан зээлийн хугацаа дуусаагүй эргэн төлөлт хийгдэж байхад уг зээлдэгч нарын зээлийг ажлаас чөлөөлөгдсөн надад хамааруулж миний мөнгөн хуримтлалыг олгохгүй зүй бус үйлдэл гаргаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нөхцөл тохирох гэрээ нь Монгол Улсын Иргэний хуульд заасан хүлээн зөвшөөрөгч талдаа илтэд хохиролтой, гэрээний стандарт нөхцлийг зөрчсөн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Иймд Хбанк ХХК-аас Тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлалын үлдэгдэл 9,450,016 төгрөг, Хувьцааны үнэд суурилсан урамшуулалын хуримтлал 3,047,443 төгрөг, нийт 12,497,016 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,910 төгрөгийн хамтаар гаргуулан иргэн Г.О надад олгож шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Монгол Улсын иргэн Г.Ооос Хбанк ХХК-д холбогдуулан нийт 12,497,016 төгрөгийг гаргуулан авах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иргэн Г.Оод Хбанк ХХК-аас Нөхцөл тохирох гэрээ-г байгуулахыг тулгасан. Хүлээн зөвшөөрөхгүй бол хүсэлтээр чөлөөлөхгүй харин ажлаас халсан тушаалыг хэвээр үлдээх тухай шаардлага тавьсан тул арга буюу зөвшөөрч уг гэрээнд гарын үсэг зурсан байсан. Тус гэрээнд Хувьцааны үнэд суурилсан урамшуулалын хуримтлал 3,047,443 төгрөг, Тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал 9,450,016 төгрөг, нийт 12,497,016 төгрөгийг тус гэрээний хавсралт дахь нэр бүхий 16 харилцагч, зээлдэгч нарын зээлийг төлж дуусах болон зээлийн ангилал хэвийн болох хүртэл хугацаагаар олгохгүй байх тухай заасан байсан тул тус шүүхэд нэхэмжлэл гарган нийт 12.497.016 төгрөгийг Хбанк ХХК-аас гаргуулан авах тухай нэхэмжлэлийг гарган ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
Хариуцагч Хбанк ХХК-иас эвлэрэх санал гаргаж 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16/20-017 дугаартай Нөхцөл тохирох гэрээ-г цуцлах тухай гэрээг байгуулсан. Тус цуцлах тухай гэрээнд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон иргэн Г.Оын нэр дээрх хадгалагдаж байсан хуримтлалд хүүг нэмж тооцож Хувьцааны үнэд суурилсан урамшуулалын хуримтлалд 4,571,164 төгрөг, Тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлалд 9,893,019.3 төгрөг, нийт 14,464,183.3 төгрөгийг Г.Оын Хаан Банк дахь 5114386738 дугаартай дансанд энэхүү гэрээг байгуулагдсанаас хойш ажлын 3 өдрийн дотор шилжүүлэхээр заасан.
Тэгтэл ХасбанкХХК-иас нийт 14,464,183.3 төгрөг олгохоос 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 13,211,156 төгрөгийг олгоод үлдэх 1,253,027 төгрөгийг олгоогүй байна.
Иймд дутуу олгосон 1,253,027 төгрөгийг Хбанк ХХК-иас гаргуулан иргэн Г.Оод олгож шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэв.
Хариуцагч Хбанк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Оын Хбанк ХХК-д холбогдуулан гаргасан Хбанк ХХК-иас Тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал 9,450,016 төгрөг, Хувьцааны үнэд суурилсан урамшуулалын хуримтлал 3,047,443 төгрөг, нийт 12,497,016 төгрөгийг гаргуулан авах шаардлага бүхий нэхэмжлэлтийг гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд, мөн хуулийн 72 дугаар зүйлд журмын дагуу энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахад банкны зүгээс Нөхцөл тохирох гэрээг байгуулахыг тулгасан. ... уг гэрээнд заасаны нөхцөлйиг хүлээн зөвшөөрөхгүй бол хүсэлтээр чөлөөлөхгүй гэж шаардлага тавьсан тул арга буюу зөвшөөрсөн гэжээ
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Г.О нь гэрээний нөхцөлтэй уншиж танилцан хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан тул гэрээнд заасан эрх, үүргийг бие дааж хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиололд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасны дагуу ажилтан нь хэдийд ч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байдаг бөгөөд зайлшгүй ажил олгогчийн зөвшөөрлийг авах шаардлагүй юм. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөгдөх хүсэлт гаргахад банкны зүгээс гэрээ байгуулахыг тулгаж, гэрээний нөхцөлийг аргагүйн эрхэнд зөвшөөрсөн гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Г.О нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээг байгуулахаас татгалзах эрхтэй юм.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Нөхцөл тохирох гэрээ нь Монгол Улсын Иргэний хуульд заасан хүлээн зөвшөөрөгч талдаа илтэд хохиролтой, гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасны дагуу Гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тогтоогоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэх урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан буюу аливаа гэрээний нөхцөл нь гэрээний стандарт нхөцөл болохын тулд 1. Гэрээний нэг тал урьдчилан тогтоосон, 2. Урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээнд байнга хэрэглэх 3. Хуулиар тогтоогоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон байх гэсэн гурван шаардлагыг зэрэг хангасан байхаар хуульчилжээ. Мөн Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй гэжээ.
Хбанк ХХК болон Г.О нарын хооронд байгуулагдсан 16/20-017 дугаартай Нөхцөл тохирох гэрээний загварыг Хбанк ХХК өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан ажилтан бүртэй байгуулах зорилгоор урьдчилан бэлдээгүй, Г.Отой гэрээний нөхцөлийг нэг бүрчлэн харилцан тохиролцож байгуулсан тул Иргэний хуульд заасан гэрээний стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн Г.Оын нэхэмжлэлтэй ХасБанк ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ХасБанк ХХК-иас Тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал /хадгаламж/ болон Хувьцааны үнэд суурилсан урамшууллын хөтөлбөрийн төлбөр /хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтган тооцох орлого буюу цалин урамшууллын төлбөр/ олгогдоогүй үлдсэн 1,253,027 /нэг сая хоёр зуун тавин гурван мянга хорин долоо/ төгрөгийг гаргуулан авах гэж нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд ХасБанк ХХК нь Нөхцөл тохирох гэрээг цуцлах тухай гэрээнд заасан 14,464,183.3 төгрөг олгохоос 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 13,211,156 төгрөгийг Г.Оод олгоод үлдэх 1,253,027 төгрөгийг олгоогүй гэжээ. ХасБанк ХХК нь нэхэмжлэгчтэй 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2020 оны 16/20-017 дугаартай Нөхцөл тохирох гэрээг цуцлах тухай гэрээ байгуулж, талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 16/20-017 дугаартай Нөхцөл тохирох гэрээг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож цуцлахаар харилцан тохиролцсон. Уг гэрээ нь бие даасан гэрээ бус гагцхүү урьд байгуулагдсан гэрээг цуцлах талаар талуудын бичгэн тохиролцоо бөгөөд Нөхцөл тохирох гэрээний нөхцөл нь уг гэрээнд мөн хамааралтай юм. Нөхцөл тохирох гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт "Байгууллага нь Үүрэг хүлээгчтэй холбоотой төлбөр тооцоог хийхдээ хууль тогтоомжид заасны дагуу татвар, шимтгэлийг суутгаж авна" гэж заасны дагуу холбогдох татвар, суутгалыг хийж нэхэмжлэгчийн нэр дээр зохих байгууллагад шилжүүлсэн.
Хувьцааны үнэд суурилсан хойшлуулсан урамшуулал нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтадХөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс...-д нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна. /Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1 Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ/ гэж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад Апбан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдоно гэж тус тус заасны дагуу Хувьцааны үнэд суурилсан хойшлуулсан урамшууллын дүн болон 4,571,164 төгрөгөөс Нийгмийн даатгалын шимтгэл 441,000 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын 413,016 төгрөгийгтус тус суутган Нийгмийн даатгалын байгууллага болон Дүүргийн татварын хэлтэст шижлүүлж, үлдэх 3,717,148 төгрөгийг тооцож Г.Оын дансанд олгосон.
Тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэл болох 9,893,019 төгрөгийн хувьд талуудын хооронд байгуулагдсан Тэтгэврийн нэрийн дансны гэрээний 4 дүгээр 4.3 дах хэсэгт Энэхүү гэрээнд заасны дагуу тэтгэврийн нэрийн данснаас зарлагын гүйлгээ хийхэд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал, шийдвэр гарсан өдрөөс тасалбар болгон ажилтнаас суутган шилжүүлсэн хуримтлалыг хүүгийн хамт бүхэлд нь тооцож, банкнаас хуримтлуулсан хэсгийн хүүгийн хамт дор дурдсан хувь хэмжээгээр тооцон ажилласан хугацааг харгалзан олгоно гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хүүг тооцож, зөрүү болох 482,453 төгрөг болон данс хаасантай бусад суутгалыг хийж, Г.Оын дасанд 9,494,008 төгрөгийг олгосон.
Иймд ХасБанк ХХК нь нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлж, Г.Оын тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал, Хувьцааны үнэд суурилсан урамшууллын хуримтлал зэргийг Г.Оын дансанд шилжүүлсэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлоглын албан татварын тухай хуульд тус тус заасан холбогдох татвар, шимтгэлийг суутган шилжүүлэх үүргээ хууль тогтоомжид заасны дагуу биелүүлэн нэхэмжлэгчийн нэр дээр суутган шилжүүлж, эрх бүхий байгууллагад тайлагнасан байх тул нэхэмжлэлийн шаардпагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.О хариуцагч Хбанк ХХК-д холбогдуулан хувьцааны үнэд суурилсан урамшууллын хуримтлалд 4 571 164/дөрвөн сая таван зуун далан нэгэн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг, тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлал 9 893 019.3/есөн сая найман зуун ерэн гурван мянга арван есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, нийт 14 464 183.3/арван дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаарзүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч Г.Оын хариуцагч Хбанк ХХК-иас нийт 14 464 183.3/арван дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Хбанк ХХК 12 497 016/арван хоёр сая дөрвөн зуун ерэн долоон мянга арван зургаа/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, холбогдох хэргийгхэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл 1 253 027/нэг сая хоёр зуун тавин гурван мянга хорин долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч Хбанк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангажшийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчид Хүчит шонхор тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан болох нь № А0079006 Нийгмийн даатгалын дэвтрийн болон 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн № Б/980 тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн санаачилгаар хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн контрактыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цуцалжээ.
Хөдөлмөрийн контрактыг цуцлагдаж, ажил хүлээлцсэнтэй холбоотой зохигчид 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16/20-017 Нөхцөл тохирох гэрээ байгуулсан болох нь 16/20-017 Нөхцөл тохирох гэрээ/цаашид Гэрээ гэх/-ээр тогтоогдож байна.
Гэрээний 1-ийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Хбанк ХХК-д ажиллаж байх хугацаандаа олгохоор шийвэрлэсэн Хавсралт 1-т заасан зээлүүдийг зээлдэгч бүрэн төлж дууссан, зээлүүдийн ангилал хэвийн байх шаардлагууд нэгэн зэрэг хангагдсан нөхцөлд хариуцагч Хбанк ХХК нь хувьцааны үнэд суурилсан урамшууллын төлбөр болон тэтгэврийн нэрийн дансны байгууллагаас оруулсан хуримтлалын үлдэгдлийг олгохоор харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний ... өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ... гэж заасан.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Гэрээ нь нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул нэрэлэгдээгүй гэрээ гэж үзнэ.
Зохигчид 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2020 оны 16/20-017 дугаартай нөхцөл тохирох гэрээг цуцлах тухай гэрээ/цаашид Нөхцөл тохирох гэрээ гэх/ байгуулсан болох нь Нөхцөл тохирох гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нөхцөл тохирох гэрээний 1-ийн 1.1, 1.2-т зааснаар Г.О, Хбанк ХХК нар нь Гэрээг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр цуцлаж, хариуцагч Хбанк ХХК нь хувьцааны үнэд суурилсан урамшууллын төлбөр 4 571 164/дөрвөн сая таван зуун далан нэгэн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг, тэтгэврийн нэрийн дансны банкнаас оруулсан дүн 9 893 019.3/есөн сая найман зуун ерэн гурван мянга арван есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, нийт 14 464 183.3/арван дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 3/гурав/ өдрийн дотор хариуцагч Г.Оын дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь Нөхцөл тохирох гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Нөхцөл тохирох гэрээ нь нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул нэрэлэгдээгүй гэрээ гэж үзнэ.
Нөхцөл тохирох гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 14 464 183.3/арван дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгөөс 13 211 156/арван гурван сая хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл 1 253 027/нэг сая хоёр зуун тавин гурван мянга хорин долоо/ төгрөгийг шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мемориалын ордероор тогтоогдож байна.
Хариуцагч нь 1 253 027/нэг сая хоёр зуун тавин гурван мянга хорин долоо/ төгрөгийг Нийгмийн даатгалын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар суутгасан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх ... үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй., 189 дүгээр зүйлийн 189.5-д ...Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.
Нөхцөл тохирох гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт14 464 183.3/арван дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч 1 253 027/нэг сая хоёр зуун тавин гурван мянга хорин долоо/ төгрөгийг дутуу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн189.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар Нөхцөл тохирох гэрээнд заасан үүргийг гүйцэтгүүлж, хариуцагчаас 1 253 027/нэг сая хоёр зуун тавин гурван мянга хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хбанк ХХК-иас нийт1 253 027/нэг сая хоёр зуун тавин гурван мянга хорин долоо/ төгрөгийггаргуулан нэхэмжлэгч Г.Оод олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тусудирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хбанк ХХК-иас нийт1 253 027/нэг сая хоёр зуун тавин гурван мянга хорин долоо/ төгрөгийггаргуулан нэхэмжлэгч Г.Оод олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Оын нэхэмжлэлийн шаардлагаас 12 497 016/арван хоёр сая дөрвөн зуун ерэн долоон мянга арван зургаа/ төгрөгийггаргуулах шаардлагыг хариуцагч Хбанк ХХК хүлээн зөвшөөрчбиелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаарнэхэмжлэгч Г.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 249 533 төгрөгөөс 142 082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хбанк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 142074 төгрөгийг, улсын орлогоос 107 459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчГ.Оод олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гарданавснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ