Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/01168

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д/РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ж ХК/РД:/холбогдох,

 

76 722 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д. Д би Ж компаний хувьцаа эзэмшигч бөгөөд 2019 оны төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 2019 оны ногдол ашиг 68 500 000/жаран найман сая таван зуун мянга/ төгрөг ногдол ашиг олгоогүй хугацааны алданги болох 8 220 000/найман сая хоёр зуун хорин мянга/ төгрөг, нийт 76 722 000/далан зургаан сая долоон зуун хорин хоёр мянга төгрөгийг Ж хувьцаат компаниас гаргуулах.

Иргэн Д.Д би Ж компаний хувьцаа эзэмшигч бөгөөд 6 850 000/зургаан сая найман зуун тавин мянга/ ширхэг хувьцаа эзэмшдэг билээ. Тус компани 2019 оны цэвэр ашигаас нэгж хувьцаанд 10/арав/ төгрөг хуваарилахаар 2020 оны 2-р сарын19-ний өдрийн ТУЗ-ын хурлаар хэлэлцэн шийдвэрлэж тогтоол шийдвэр гарган олон нийтэд зарласан байдаг. Улмаар 2020 оны 4-р сарын 15-ны өдөр ногдол ашиг олгох тухай тушаал захирамжийг хувьцаа эзэмшигчдийн нийт хурал дээр олон нийтэд танилцуулсан билээ. Үүний дагуу би 6 800 000/зургаан сая найман зуун мянга/ төгрөгийн ногдол ашиг авах ёстой юм. Энэхүү захирамж шийдвэрт ногдол ашгийг 2020 оны 6-р сарын 1-ний дотор олгохоор заасан байгаа. Миний бие нь Ж компаний удирдлагаас ногдол ашиг авах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч одоог хүртэл ногдол ашгийг олгохгүй байна. Энэ талаар компаний тухай хуулийн 46.10 Компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилна.

46.11 Компани ногдол ашгаа энэ хуулийн 46.10-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх бөгөөд үүнээс компанид учирсан хохирлыг тухайн компанийн гүйцэтгэх удирдлага нөхөн төлнө.

46.12. Энэ хуулийн 46.10-т заасан хугацаанд ногдол ашгаа аваагүй нь тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхийг үгүйсгэх, эсхүл тухайн компани ногдол ашиг олгохгүй байх үндэслэл болохгүй гэж тодорхой заасан байдаг. гэв.

 

Хариуцагч Ж ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Дгийн нэхэмжлэлтэй Ж ХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан би нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Ж ХК нь 2020 оны 02 сарын 19-ний өдөр №1 тоот Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоол гаргасан. Уг тогтоолоор 2019 оны цэвэр ашигаас нэгж хувьцаанд 10/арав/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашигт хуваарилахаар тогтоосон.

2020 оны 02 сарын 19-ний №1 тоот ногдол ашиг хуваарилах тухай тогтоол гарснаас хойш 8 сарын хугацаанд компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тулгарсан тул 2020 оны 12 сарын 08-ны өдөр эчнээ санал хураалт явуулж, 2020 оны 12 сарын 14-ний өдөр №8 тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай ТУЗ-ийн тогтоол гарсан. Уг тогтоолоор 2020 оны 02 сарын 19-ний өдрийн ногдол ашиг хуваарилах тухай тогтоолд өөрчлөлт оруулж, 2020 оны 02 сарын 19-ний № 1 тоот тогтоолын 1 дэх хэсэгт заасан 10/Арван/ төгрөгийг гэснийг 1/нэг/ төгрөгийг гэж өөрчлөн найруулсан.

2020 оны 01 сарын 22-ны №29 тоот Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай Санхүүгийн зохицуулах хорсоны тогтоол гарсан. Уг тогтоолсор Бэлэн мөнгө эсхүл компанийн хувьцаа болон бусад этгээдийн үнэт цаас хэлбэрээр хуваарилсан ногдол ашгийг зөвхөн эрх бүхий зуучлагч байгууллага болох Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар дамжуулан ногдол ашиг хуваарилах гэрзэний үндсэн дээр тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудын удирдлагуудад үүрэг болгосон...

Дээрх тогтоолыг дагуу Ж ХК нь хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг тараахаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай 2020 оны 12 сарын 30-ны өдөр №03/30 тоот ҮЦТХТ ХХК-иар зуучлуулан ногдол ашиг тараалгах тухай гэрээ байгуулсан.

Иймд Ж ХК нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ногдол ашигийн тогтоолд эчнээ санал хураалтаар өөрчлөлт оруулж, нэгж хувьцааг 1/нэг/ төгрөг болгон өөрчилсөн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тогтоолын дагуу ҮЦТХТ ХХК-тай ногдол ашиг тараалгах гэрээ байгуулсан тул ногдол ашгийг Ж ХК-иас гаргахгүй бөгөөд ногдол ашгийг тараахгүй, ҮЦТХТ ХХК ногдол ашиг тараах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожөгнө үү. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Д хариуцагч Ж ХК-д холбогдуулан 2019 оны ногдол ашиг 68 500 000/жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг, алданги 8 220 000/найман сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг, нийт 76 722 000/далан зургаан сая долоон зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ж ХК нь 2020 оны 02-р сарын 19-ний № 1 тоот тогтоолын 1 дэх хэсэгт заасан 10/Арван/ төгрөгийг гэснийг 1/нэг/ төгрөгийг гэж өөрчлөн найруулсан гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангажшийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж ХК-ийн 6 850 000/зургаан сая найман зуун тавин мянга/ ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг болох нь зохигчийн тайлбар, Ж ХК-ийн саналын хуудсаар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1 дугаар Ногдол ашиг хуваарилах тухай тогтоол гаргасан болох нь зохигчийн тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 9/95 Мэдэгдлийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Компанийн ...төлөөлөн удирдах зөвлөл ... ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана. гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар тогтоолоор Ж ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10/арав/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн болох ньСанхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 9/95 Мэдэгдлийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:34.1.2-т ... компанийн төлөөлөн удирдах зөвлөл ... тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Ж ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь ногдол ашиг авах эрхтэй байна.

 

Хариуцагч нь тогтоол гарснаас хойш гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тулгарсан тул 2020 оны 02-р сарын 19-ний № 1 тоот тогтоолын 1 дэх хэсэгт заасан 10/Арван/ төгрөгийг гэснийг 1/нэг/ төгрөгийг гэж өөрчлөн найруулсан гэж маргасан.

 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн доторногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.,46.10-т Компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилна., Нягтлан болох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Энэ хуулийн ...жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.10 дахь хэсэг, Нягтлан болох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 50/тавь/ хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

Хариуцагчийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хуульд заасан 50/тавь/ хоногийн хугацааг хэтрүүлж 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөрногдол ашиг хуваарилах тогтоолд өөрчлөлт оруулсан нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

Хариуцагч нь 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байх ба уг ашгийг хуримтлагдсан ашиг гэж үзэх тул 2020 онд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тулгарсан гэх тайлбар хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13-т Ногдол ашгаа аваагүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг түүнд төлөх өр болгон нягтлан бодох бүртгэлд хувьцаа эзэмшигчийн нэрээр тусгайлан бүртгэж хадгалах бөгөөд компани хувьцаа эзэмшигчийн анхны шаардлагаар ногдол ашгийг олгох үүрэгтэй. гэж заасан.

 

Санхүүгийн зохицуулах хорооноос ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн хариуцагч нь ногдол ашиг олгох үүргээс чөлөөлөхгүй ба Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ногдол ашиг 68 500 000/6850000х10=68500000/ /жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11-т Компани ногдол ашгаа энэ хуулийн 46.10-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх бөгөөд... нөхөн төлнө. гэж заасан.

 

Хариуцагч нь ногдол ашгаа 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр шийдвэрлэсэн болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 9/95 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь ... үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь алдангийг 0.3 хувиар тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор ногдол ашиг төлөхөөр шийдвэрлэсэн байх боловч ногдол ашгаа төлөөгүй байх тул алдангид 8 220 000/68500000х0.3=205500, 205500x40=8220000/ /найман сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 8 220 000/найман сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.10,46.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХК-иас нийт 76 722 000/далан зургаан сая долоон зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.10, 46.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХК-иас нийт76 722 000/далан зургаан сая долоон зуун хорин хоёр мянга/ төгрөгийггаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 541 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 541 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гарданавснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыгдурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ