Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Ч.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н Ч.Ү-д холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ч.Л нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр *********гэх газар нутгийн ойд 2,27 м3 нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэж ойн санд 2,329,903 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн **********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.Л нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ********* гэх газар нутгийн ойгоос малын хашаа барих зорилгоор эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, 27.7 м3 хэмжээтэй бэлтгэж байгаль экологид 2,329,903 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Лгийн өгсөн: “ ...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын  Таван толгой 3 дугаар багийн *********гэдэг газар байв. Тухайн газарт шинэс төрлийн мод илүү ургасан ой бүхий газар байв. Үзлэгийг тухайн газар хийж эхлэхийн өмнө GP-ээр кординатын солбилцлыг тогтооход 4904214211И 1020 21 5711 Е зааж байх ба үзлэгийг цааш мод бэлтгэсэн  хэргийн  оролцогчоор заалгаж 3 ширхэг  байгалийн  жамаар  үндэс хөрсөөрөө  булгарч унасан  2 ширхэг  нойтон 1 ширхэг  хуурай  төрлийн мод заасныг 1, 2, 3  дугаарын  тоогоор тэмдэглэж,  Тариалан  сумын төв рүү  бэлтгэж оруулсан. 2 метр, 4 метрийн модны  үзүүрээс тайрч авчирсан модыг харьцуулан тэмдэглэж кординатын хэмжилт гэрэл зургаар бэхжүүлэн авч  тэмдэглэлд тусгав. Нийт 3 ширхэг байгалийн  жамаараа  унасан  модноос  4 метрийн  урттай  8 ширхэг  2 метрийн урттай 5 ширхэг  мод  бэлтгэж тээвэрлэсэн  гэж  тэмдэглэлд тусгуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-21 тал/,

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 23 тал/,

             Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 24 тал/,

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 144 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримт түр хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 26 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27 тал/,

Цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол хх-ийн 28 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.С өгсөн: “.. Би мэдэхгүй байсан. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  мод буулгах үед л мэдсэн.  Би Ч.Л гэдэг хүнийг сайн танихгүй. Тариалан сумын иргэн гэдэг утгаар нь  нэрийг нь сонсож байсан өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Ч.Л нь надаас хэрэглээний модны гоожин бичүүлж аваагүй. Манай 2 байгаль хамгаалагчаас аваагүй. Би тухайн модыг үзсэн.  Шинэс нэртэй 2 метрийн урттай  6 ширхэг мод байсныг  модонд шинжээч үзлэг хийхэд  үмх хэрэглээнд тооцохгүй мод гэж хасаад  5 ширхэг мод болсон харин 4 метрийн урттай нь 8 ширхэг нойтон мод байсан. Би байгаль орчинд учирсан  экологи эдийн засгийн үнэлгээг  төлүүлмээр байна. Өөр гомдол санал нэхэмлжэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

Гэрч Б.Даваадоржийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тариалан сумын төв Мандал 1 дүгээр баг хонхорын 21-3  тоотод үйл ажиллагаа явуулдаг хөрөө рам миний эзэмшлийнх байгаа юм.  2023 оноос иргэдийн мод зүсэх үйл ажиллагаа явуулж байгаад 2023 оны 06 дугаар сарын 30-нд Ойн мэргэжлийн байгууллага болж үйл ажиллагаа явуулж байна.  Анх 2023 оны 10 дугаар сарын 8-ны шөнө би Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг буулгасан гэж бодсон биш болоод Ч.Ү гэдэг хүний мод болж таарсан. Энэ 2 хүн хамт мод бэлтгээд Ч.Ү гоожин аваагүй Мөнх-Эрдэнийн гоожингийн нэр дээр буулгасан мод юм. Мөнх-Эрдэнэ 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай рам дээр 4 метрийн урттай 7 ширхэг мод буулгаж зүсүүлээд 2 метр куб банз зүсэгдсэн. Сүүлд буулгасан модыг надаар зүсүүлж банз гаргаж авах талаар надтай ирж уулзсан  хүн байхгүй. Манай хөрөө рамын хашаанд

2 метрийн урттай 8 ширхэг, 4 метрийн 8 ширхэг мод буулгасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Гэрч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр Даваасүрэнгийн хамт 4 метрийн урттай 7 ширхэг мод буугаж, энэ хүний хөрөө рамд банз болгож зүсүүлэхээр өгсөн. Тэр өдөр мод буулгаснаас хойш Даваадоржтой уулзаагүй байж байтал өчигдөр Даваадорж  өөрөө утсаар яриад “шалгалт ирсэн модныхоо гоожинг аваад хүрээд ир” гэхээр нь эхнэрийн хамт очсон. Бид хоёрыг очиход цагдаа нар хөрөө раман  дээр ирсэн байсан. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүлсэн. Манай авчирч буулгасан модыг Даваадорж зүсээд 3 см-ын урттай 60 орчим ширхэг банз болгосон байсан. Тэгээд өнөөдөр банзаа хашаанаас нь ачиж авсан.  Манай бэлтгэсэн мод эрхийн бичигтэй,  тухайн үед цагдаа нарт үзүүлсэн. Энэ модыг Тариалан сумын  Мандал багийн  нутаг  ********* гэх газраас бэлтгэсэн.  Эрхийн бичиг нь цэвэрлэгээний зориулалтаар 4 мЗ модны бичгийг байгаль хамгаалагч Эрдэнэбатаас авсан. Энэ худлаа, хөдөө манай ойролцоо байдаг Ч.Ү гэх хүний мод гэсэн. Даваадорж гуай л Ч.Үд “манай модыг чинь Эрдэнээгийн мод шүү гээд цагдаад хэлчихсэн шүү гэсэн байх. Тэгээд л Ч.Үгийн эхнэр манай эхнэртэй  утсаар яриад “наад  модоо өөрийнхөө мод гэж хэлж өгөөч” гэж гэсэн гэсэн. Мэдэхгүй, 2023 оны 09 дүгээр сарын 30-нд манайхыг мод буулгахад энэ  моднууд байгаагүй. Мэдэхгүй, манайх хөдөөнөөс нүүж төвд орж ирээд 3, 4 хоног болсон. Ч.Ү хар хөх өнгийн тронтер маркийн машинтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: “..2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр М.Мөнх-Эрдэнийн хамт 4 м урттай, 7 ширхэг мод буулгаж, энэ хүний хөрөө рамд банз болгож зүсүүлэхээр өгсөн. Тэр өдөр  мод буулгаснаас хойш Даваадоржтой уулзаагүй байж байтал өчигдөр Даваадорж өөрөө утсаар яриад “модныхоо гоожинг аваад хүрээд ир” гэхээр нь нөхрийн хамт очсон. Бид нарыг очиход цагдаа нар хөрөө раман дээр ирсэн байсан. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүлсэн. Манай авчирч буулгасан модыг Даваадорж зүсээд 3 см-ын урттай 60 орчим банз болгосон байсан. Тэгээд өчигдөр банзаа хашаанаас нь ачиж авсан. Манай бэлтгэсэн мод эрхийн бичигтэй, тухайн үед цагдаа  нарт үзүүлсэн. Энэ модыг  Тариалан сумын Мандал багийн нутаг  ********* гэх газраас бэлтгэсэн. Эрхийн бичиг нь цэвэрлэгээний зориулалтаар  4м3  модны бичгийг  байгаль хамгаалагч Эрдэнэбатаас авсан. Энэ худлаа, хөдөө манай ойролцоо байдаг Ч.Ү гэх хүний мод гэсэн. Ч.Ү гэх хүний эхнэр над руу өнөөдөр утсаар яриад “манай 5, 6 бөөрөнхий мод Даваадоржийн хөрөө рам дээр байгаа, тэр модыг та хоёр гоожин дээрээ аваад, манай мод гээд цагдаад хэлээд өгөөч” гэсэн. Тэр хоёрын модыг манай мод гэхээр манайд бөөн модны асуудал үүсэх учраас үнэнийг нь хэлж байна. Энэ мод манайх бишээ, Ч.Үгийн эхнэр “манай мод гээд хэлээд өгөөч гээд  надаас утсаар гуйсан юм. Мэдэхгүй, 2023 оны 09 дүгээр сарын 30-нд манайхыг мод буулгахад энэ моднууд байгаагүй. Ч.Үгийн эхнэрийн нэрийг мэдэхгүй, бид нар Думбаа гэж дууддаг... Ч.Ү хар хөх өнгийн тронтер маркийн машинтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

Гэрч Д.Даваадуламын өгсөн: “...Манай нөхөр Ч.Ү нь  Тариалан сумын Таван толгой  3 багийн  нутаг  *********ын Хөшөөт  гэх газраас  байгалийн жамаараа унасан байсан  унанги мод хөрөөдөж бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ  ганцаараа байсан. Ч.Л нь  мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй.  Өөрийн эзэмшлийн пронтер маркийн  49-47 ХӨВ  улсын дугаартай  тээврийн хэрэгслээр  Тариалан сумын төв рүү тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

Гэрч Б.Болдбаатарын өгсөн: “...Тариалан суманд байгаа хураагдсан модонд Дэлгэрмөрөн сум дундын ой ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн хамт явж хэмжилт хийсэн. Тариалан сумын Засаг даргын тамгын газар хураагдсан модонд хэмжилт хийхэд дунджаар 2 метрийн урттай 6 ширхэг, дунджаар 4 метрийн урттай нь 6 ширхэг нийт 12 ширхэг нойтон хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн шинэс төрлийн  модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлсон 1 ширхэг 4 метрийн урттай өмхөрсөн чанар тодорхойлогдох боломжгүй модыг үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

Гэрч Б.Эрдэнэбатын өгсөн: “...Ч.Ү гэх хүн надаас нэг удаа л мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Тэр  нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Тариалан сумын Таван толгой 3 дугаар баг ********гэх газраас ойн цэвэрлэгээний ажлын аргаар түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг би түүнд олгосон юм. Тухайн үед би Ч.Л гэх хүнд хандаж  ойн тухай хуулийн 20 дугаар зүйл, засгийн газрын 184 дүгээр тогтоол, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж зөвлөмж өгч ажилласан. Мөн эрхийн бичиг заагдсан нөхцөл боломжийг зөрчиж болохгүй талаар санамж зөвлөмж өгсөн. Бэлтгэх хугацаа нь 3 хоног, өөрөө явж чадаагүй тохиолдолд 3 хоногоор сунгаж болно, түүнээс цааш хугацаагаар үнэт цаасыг ашиглаж болохгүй гэдгийг ч хэлсэн. Хугацаандаа мод бэлтгэсний дараа мод бэлтгэсэн талбайгаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Мөн би түүнээс тухайн үед ойгоос мод бэлтгэх төлбөр төлсөн баримтаа нэхэхэд Ч.Л надад “би мөнгөө тушаасан, даанч баримтаа олохгүй байна” гэж хэлж байсан. Гэтэл сүүлд нь би Ч.Л-гээр татварын байцаагчаас баримтыг нь гаргуулж автал 2023 оны 10 сарын 19-ний өдөр тушаасан баримт байсан. 2023 оны 10 сарын 07-ны өдрөөс хойш хэд хоногийн дараа Ч.Л нь  сумын төвд хөрөө раман дээр мод буулгасан сурагтай байсан. Ямар ч л байсан Ч.Л миний олгосон эрхийн бичгээр үндсээрээ унасан унанги модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж хөрөө раман дээр буулгасан байсан. Энэ нь миний олгосон эрхийн бичигт заагдсан нөхцөлийг Ч.Л нь зөрчсөн байна гэсэн үг. Түлээний зориулалтаар мод бэлтгэнэ гэдэг нь ой цэвэрлэх зориулалтаар өөрийнхөө түлшний модыг 2 метрээс доош урттайгаар бэлдэхийг хэлж байгаа юм. Үгүй ээ, ийм асуудал байхгүй. Яг л эрхийн бичигт бичигдсэн байгаа хугацаа буюу 2023 оны 10 сарын 07-ны өдөр л би түүнд олгосон юм. Мөн би энэ хэрэгт гоожингийн  жагсаалтыг гаргаж өгсөн байгаа. Тэрхүү жагсаалт дээр олгосон эрхийн бичиг нь яг дарааллаараа олгогдсон байгаа нь харагдана...” гэх мэдүүлэг /хх-ийн 171-172 тал/,

Гэрч Э.Ууганцэцэгийн өгсөн: “..Хөвсгөл аймгийн Тариалан сумын  *********гэдэг газар нь Тариалан сумын Таван толгой 3 дугаар багийн газар нутаг юм.  Ч.Лг мод бэлтгэсэн асуудлын талаар мэднэ. Ч.Л нь Тариалан сумын  Таван толгой 3 дугаар багийн нутаг  ********* гэх газраас мод бэлтгэсэн байсан. Хөвсгөл аймгийн Тариалан сумын  *************гэдэг газар нь Зуслангийн газар бөгөөд тухайн газар Тариалан сумын Ар тархи 2 дугаар баг, Баянхошуу  5  дугаар баг, Таван толгой 3 дугаар багийн айл өрхүүд зун зусдаг юм. Нутгийн иргэд Тариалан сумын Тавантолгой 3 дугаар багийн нутаг ********* гэх газрыг янз бүрээр өөр өөрслийн нэршилээр нэрлэдэг. Тухайлбал *********ын эх, ********ам гэж олон янзаар нэрлэдэг газрын ерөнхий нэршил нь Таван толгой 3 дугаар багийн ********* гэдэг газар юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 тал/,

Гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн: “******* гэдэг газар нь  сумын төвөөс  ертөнцийн  зүгээр  чанх  хойд зүгт,  7 километрийн  зайд  Тариалан сумын Таван толгой 3 дугаар  багийн нутаг  дэвсгэрт ордог.  Ч.Л г  тус багийн малчин иргэн  гэдэг утгаар нь  танина,   өөр харилцаа холбоо байхгүй. Би Ч.Л гэдэг хүнийг ойгоос мод бэлтгэсэн гэдэг талаар дам сонссон сайн мэдэхгүй, миний  сонссоноор бол  Тариалан сумын Тавантолгой 3 дугаар багийн  нутаг ****** гэх газраас мод бэлтгэсэн гэж сонссон. **********т гэх газар нь Зуслангийн  газар бөгөөд  тус сумын Ар тархи  2-р баг, Баянхошуу 5-р баг  Таван толгой 3-р багийн айл өрхүүд зун зусдаг.  Иргэд**********  янз бүрээр өөр өөрсдийн  нэршлээр  нэрлэдэг байх. Ерөнхийд нь тэр мод бэлтгэсэн газрыг *****гэж нэрлэдэг, тэр ууланд олон ам байдаг, ам тус бүр нь өөр өөр нэршилтэй. Тухайн ******* гэх газарт ******гэдэг нэртэй газар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179 тал/,

Гэрч Ц.Баярцэнгэлийн өгсөн: “...Би тухайн үед байгаль хамгаалагч *********хамт явж хэргийн газарт очиж  модонд үзлэг хийсэн. Үзлэг хийсэн газар нь Тариалан сумын 3-р багийн ********* гэх газрын Хөшөөтийн ам гэдэг нэртэй газар байсан. Дээрх хэргийн газарт *******байсан болохоор хөндлөнгийн гэрчээр оролцуулан тэмдэглэлд тусгаж бичсэн юм. Тэрнээс биш хэргийн газрын үзлэгийн үед ********оролцоогүй зүгээр хөндлөнгийн гэрчийн байр сууриар зүгээр хараад зогсож байсан. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийхэд Ч.Л нь 4 метрийн урттай 8 ширхэг  мод, 2 метрийн урттай 6 ширхэг унанги мод тайрч бэлтгэсэн байсан. Ингээд л Ч.Лгийн бэлтгэсэн модыг сумын төвд зөөвөрлөж оруулж ирээд Дэлгэрмөрөн сум дундын ой ангид шинжээч томилж өгөхөд шинжээч Отгончимэг нь  ирж хэмжилт хийхдээ 4 метрийн урттай 8 ширхэг модноос 2 ширхэг мод нь экологийн үнэлгээ гаргахад шаардлага хангахгүй гээд хасаж 6 ширхэг хэмжилт хийсэн. Тэгээд нийт 4 метрийн урттай 6 ширхэг мод, 2 метрийн урттай 6 ширхэг нийт 12 модонд чанар байдлыг тогтоож  экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан. Уг хэрэг болсон газар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын  Таван толгой 3 дугаар багийн ********* гэх газрын Хөшөөтийн ам гэх газарт  ой модон дунд үйлдэгдэн гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 183-184 тал/,

Шинжээч А.Даваадоржийн өгсөн: “...Би ХААИС-ийг 2004-2008 оны хооронд экологи байгаль хамгаалал мэргэжлээр суралцаж төгссөн. 2012-2022 оны хоорон дахь хугацаанд Хөвсгөл мгийн Цагаан-Уул сумын байгаль хамгаалагчаар, 2022 оноос одоог хүртэл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Дүгнэлтийг гаргасан учраас мэдэж байна. Мод бэлтгэсэн хугацаа, тээвэрлэсэн хугацаа хэрэг гарсан хугацаатай адилхан байсан түлээний мод бэлтгэхэд хүчинтэй гэж үзсэн. Зөвшөөрөхгүй. Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эар зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Түлээний мод гэдэг нь 2 метрээс дотогш боловч хэрэглээнд ашиглах боломжгүй ойн цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэсэн модыг хэлнэ. Хэрэглээний мод гэдэг нь хэрэглээндээ ашиглах боломжтой 2 метрээс дээш хэмжээгээр тайрч авсан модыг ойлгоно. Зөвшөөрөхгүй Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эар зөвшөөрлийн баримт бичигт байгаль хамгаалагчаас заасан газраас өөр газраас бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Дээрх байдлаас дүгнэхэд хэргийн материалтай танилцахгүй зөвхөн эрхийн бичигт бичигдсэн цаг хугацаагаар дүгнэж хүчинтэй гэж дүгнэсэн юм. Гэтэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт бусад баримтаар хэрэглээний мод бэлтгэсэн заасан газраас өөр газраас бэлтгэсэн нь тогтоогдсон тул 23-056546 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр ойн тухай хуулийн дээрх зүйлийг зөрчсөн гэж үзнэ. Ч.Л-г хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх байна...” гэх  мэдүүлэг /хх-ийн 194-165 тал/,

           Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн“...Ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх газар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын  Таван толгой 3 дугаар багийн  нутаг ********* гэдэг газрын  Хөшөөтийн  ам буюу  ертөнцийн  зүгээр  хойд  зүгт  байх  урд  зүг рүү харсан   модтой уул байв.  Тариалан сумын төвөөс  хойд зүгт  17 км  зайд   орших модоор хүрээлэгдсэн  урагшаа харсан  урт ам байв.  Хэргийн газрын үзлэг хийх зорилгоор  ертөнцийн зүгээр урд зүгт  харсан урт  амаад  өгсөж гараад  өндөр уулын энгэр газарт  байв.  Үзлэгийг хийж эхлэхийн өмнө  GP-ээр  цэгийн  солбилцолыг тогтооход  4904214211И1020215711Е зааж байсныг  гэрэл зургаар бэхжүүлэн авав.  Үзлэгийг үргэлжлүүлж 3 ширхэг байгалийн жамаараа үндэс   хөрсөөрөө булгарч унасан 2 ширхэг хуурай 1 ширхэг хуурай  төрлийн шинэс мод  заасныг 1, 2, 3 дугаарын тоогоор дугаарлаж  бэлтгэн тайрч Тариалан сумын төв рүү  оруулсан модны үзүүрээс  тайрч авчирч тухайн   модны хөрөөдсөн талын үзүүртэй  нийлүүлэн харьцуулж  гэрэл зургаар бэхжүүлэн авав. Нийт байгалийн  жамаараа  унасан 3  ширхэг модноос  4 метрийн  урттай  8 ширхэг, 2 метрийн  урттай 6 ширхэг мод тайрч  бэлтгэн тээвэрлэж  сумын төв рүү оруулсан байв ...” тэмдэглэл /хх-ийн 185-187 тал/,

Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай: ...Ч.Л-гийн модонд хэмжилт хийж хүснэгтийг ашиглан тодорхойлоход 2,27м3 хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн нойтон шинэс мод байв. Уг мод хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн нойтон  шинэс мод байв. 2012 оны ой зохион байгуулалтын материалд тусгагдсанаар 125 дугаар хэсэглэлийн 5 дугаар ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужийн ойд хамаарч байна. /Мод бэлтгэсэн газрыг хэргийн газрын үзлэгт хавсаргагдсан газарзүйн байршлын солбилцлыг үндэслэв. /N:49.42.42.0/ /Е:102.02.57/...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн: “яллагдагч Ч.Л ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 6.989.709 төгрөг. Нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов...” гэх дүгнэлт /хх-ийн 76 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-023/8126 дугаартай: “...Дээр дурдагдсан цахилгаан хөрөөний нийт бодит үнэ цэнийг 2023 оны 10 дугаар сарын байдлаар 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 69-71 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-923/8241 дугаартай: “Үнэлэгдэж буй 2.27 метр.куб хэрэглээний модны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 227.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 79-81 тал/,

23-056508 дугаартай Шижирболдын нэр дээр авсан мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 103, 190-191 тал/,

23-056546 дугаартай Ч.Лгийн нэр дээр авсан мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 114, 113, 190-191 тал/,

КИА пронтер загварын 49-47 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 124 тал/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 837 дугаартай албан бичиг 23-056546 дугаартай албан бичиг, НӨАТ-ын баримт хуулбар хувь /хх-ийн 119-120 тал/,

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 06-ны 09/28 дугаартай улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн  эрх олгох тухай тушаал /хх-ийн 166 тал/,

Нэхэмжлэлийн  баримт / хх-ийн 133-134 тал/,

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дугаартай: “.. Ч.Л нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2231003805537 төлбөрийн даалгаврын дугаараар Ойн нөөц ашигласны төлбөр 30071 төгрөг төлсөн нь үнэн болно...” гэх албан бичиг /хх-ийн 135- тал/,

2023 оны гоожингийн жагсаалт /хх-ийн 136 тал/

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан: “...Байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч мод бэлтгэсэн нь хүчинтэй юм байна. Сер Хөа 23-056546 дугаартай эрхийн бичиг нь хүчинтэй юм байна. Байгаль хамгаалагч нь түлээний модны эрхийн бичиг бичиж цэвэрлэгээний ажлаар олгосон боловч Ч.Л нь зүсмэл модон материалын хэмжилтээр түлээний мод 2 метрээс хэтрүүлж болохгүй тул 11 ширхэг мод нь цэвэрлэгээний ажлаар хэрэглээний модны төрөл зориулалтаар бэлтгэсэн байна. Энэ нь байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А133 дугаар тушаалаар ойгоос мод бэлтгэх журмыг баталсан байгаа...” дүгнэлт,/хх-ийн 192 тал/,

Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2445617200092 дугаартай: “... Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3-р багийн иргэн Ч.Лгийн эзэмшлийн  4947 ХӨВ улсын дугаартай Киа пронтер загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг 2.100.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 198-199 тал/,

Шүүгдэгч Ч.Лгийн тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-ийн 202 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Тариалан сумын газар зүйн нэрийн зураг /хх-ийн 234-235 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Лгийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн  Тариалан сумын 3-р баг  *********  гэх газраас  4 метрийн урттай  7 ширхэг мод 2, метрийн  урттай  5 ширхэг мод  гээд нийт 12 ширхэг модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн юм. Гэхдээ тухайн үед надад түлээний гоожин байсан, уначихсан нойтон мод байсан болохоор 4 метрээр нь тайраад авчихсан. Би мод тайрахдаа өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр тайрсан. Би 12 ширхэг модоо Даваадорж гэх хүний хөрөө рам дээр буулгасан. Би тэнд модоо зүсүүлээд малын хашааны дээвэр дээр тавих бодолтой байсан. Би өөрийн эзэмшлийн 49-47 ХӨВ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээрээ тээвэрлэсэн юм. Тээврийн хэрэгсэл Тариалан сумын 3 дугаар багт манай гэрийн гадаа байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч  Ч.Л нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******гэх газар нутгийн ойд 2,27 метр куб нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд 2,329,903 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэрэг үлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас, иргэний нэхэмжлэгч н.С, гэрч н.Эрдэнэбат, н.Ууганцэцэг, гэрч О.Бат-Эрдэнийн, н.Баярцэнгэл, О.Даваадорж, н.Даваасүрэн, Болдбаатарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ой ангийн шинжээчийн Ц.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, шинжээч А.Даваадоржийн мэдүүлэг, КИА пронтер загварын 49-47 ХӨВ улсын  дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин, Б.Мядагмаагийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт, цахилгаан хөрөөний үнэ тогтоосон Ашид Билгүүн ХХК-ийн шинжээч н.Жамьяаны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8126 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын хяналтын улсын байцаагч А.Даваадоржийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ийн шинжээч н.Жамьяаны 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 8241 дугаартай модны  зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.Л нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ********* гэх газар нутгийн ойд 2,27 метр куб нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн болох нь тогтоогддог. Ойн тухай хуульд зааснаар зохих зөвшөөрөл авсан иргэн ойгоос мод бэлтгэхийг заасан байдаг. Өөр зориулалт бусад арга замаар мод бэлтгэхийг хориглож Ойн тухай хуульд заасан. Шүүгдэгч Ч.Л нь ойд мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан гэж мэдүүлдэг боловч ойд мод бэлтгэх эрхийн бичиг олгогдсон Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар баг ********газраас мод бэлтгээгүй. ********* гэх газраас мод бэлтгэсэн. Мөн цэвэрлэгээний зориулалтаар 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 10-ны өдрүүдэд түлээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичигт заасан боловч шүүгдэгч Ч.Л Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар баг ********* гэх газраас хэрэглээний зориулалтаар мод бэлтгэсэн үйлдэл тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна...” гэх дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр гаргасан: “.. Эргэлзээтэй зүйл байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Дээрх дөрвөн нотлох  баримтыг анхааралдаа авч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ гэсэн байгаа. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж заасан. Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан. Үүний дагуу хураагдсан автомашиныг  байгаль уур амьсгалын санд учирсан хохирол 6,000,000 төгрөгт оролцуулж тооцож өгөөч...” гэх санал дүгнэлт тус тус гаргажээ.

  Шүүгдэгч Ч.Л  болон түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

   Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.С өгсөн: “..Ч.Л нь надаас хэрэглээний модны гоожин бичүүлж аваагүй.  Манай 2 байгаль хамгаалагчаас аваагүй.  ..Шинэс нэртэй 2 метрийн урттай  6 ширхэг мод байсныг  модонд шинжээч үзлэг хийхэд  үмх хэрэглээнд тооцохгүй мод гэж хасаад  5 ширхэг мод болсон харин 4 метрийн урттай нь 8 ширхэг нойтон мод байсан. Би байгаль орчинд учирсан  экологи эдийн засгийн үнэлгээг  төлүүлмээр байна... гэх мэдүүлэг,  гэрч Б.Даваадоржийн өгсөн:  “...Энэ 2 хүн хамт мод бэлтгээд Ч.Ү гоожин аваагүй Мөнх-Эрдэнийн гоожингийн нэр дээр буулгасан мод юм. ... Манай хөрөө рамын хашаанд 2 метрийн урттай 8 ширхэг, 4 метрийн 8 ширхэг мод буулгасан байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Д.Даваасүрэнгийн  өгсөн: “...Ч.Ү гэх хүний мод гэсэн. Ч.Ү гэх хүний эхнэр надруу өнөөдөр утсаар яриад “манай 5, 6 бөөрөнхий мод Даваадоржийн хөрөө рам дээр байгаа, тэр модыг та хоёр гоожин дээрээ аваад, манай мод гээд цагдаад хэлээд өгөөч” гэсэн...” гэх мэдүүлэг,  гэрч Даваадуламын өгсөн: Ч.Л нь  мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй.  Өөрийн эзэмшлийн пронтер маркийн  49-47 ХӨВ  улсын дугаартай  тээврийн хэрэгслээр  Тариалан сумын төв рүү тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэбатын өгсөн: “...Ямар ч л байсан Ч.Л миний олгосон эрхийн бичгээр үндсээрээ унасан унанги модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж хөрөө раман дээр буулгасан байсан. “...Энэ нь миний олгосон эрхийн бичигт заагдсан нөхцөлийг Ч.Л нь зөрчсөн байна гэсэн үг..” гэх мэдүүлэг, гэрч Э.Ууганцэцэгийн өгсөн: “...*********ын эх, *********ын ам гэж олон янзаар нэрлэдэг газрын ерөнхий нэршил нь Таван толгой 3 дугаар багийн ********* гэдэг газар юм...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Баярцэнгэлийн өгсөн: “...Тухайн үед хэргийн газарт үзлэг хийхэд Ч.Л нь 4 метрийн урттай 8 ширхэг  мод, 2 метрийн урттай 6 ширхэг унанги мод тайрч бэлтгэсэн байсан... гэх мэдүүлэг, Байгаль орчин аялал жуучлалын газрын шинжээч А.Даваадоржийн өгсөн: “... Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрлийн баримт бичигт байгаль хамгаалагчаас заасан газраас өөр газраас бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан: “...Байгаль хамгаалагч нь түлээний модны эрхийн бичиг бичиж цэвэрлэгээний ажлаар олгосон боловч Ч.Л нь зүсмэл модон материалын хэмжилтээр түлээний мод 2 метрээс хэтрүүлж болохгүй тул 11 ширхэг мод нь цэвэрлэгээний ажлаар хэрэглээний модны төрөл зориулалтаар бэлтгэсэн байна. Энэ нь байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А133 дугаар тушаалаар ойгоос мод бэлтгэх журмыг баталсан байгаа... гэх дүгнэлт, түүний бэлтгэсэн мод нь 2,27м3 хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн нойтон шинэс мод болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний дүгнэлт, хэрэг учралын газарт болон мод, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэлийн баримт, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дугаартай албан бичиг, 2023 оны гоожингийн жагсаалт, Тариалан сумын газар зүйн  нэрийн зураг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ч.Л нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*********” гэх газар нутгийн ойгоос  малын хашаа барих зорилгоор  нойтон шинэс модыг тайрч, нийт 12 ширхэг 27.7 м3  хэмжээтэй модыг хөрөөдөн бэлтгэж, Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо. 

Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад тогтоосон хураамж төлбөрийг төлөлгүйгээр эрх бүхий байгууллагаас авсан 23-056546 дугаартай мод бэлтгэх  эрхийн бичиг нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар баг  Бэрхийн ар  гэх цэвэрлэгээний зориулалтаар  2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  16м3  түлээний мод бэлтгэх эрхийн бичиг  олгосон байх бөгөөд  шүүгдэгч Ч.Л нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*********” гэх газраас хэрэглээний зориулалтаар мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт нь шүүгдэгч Ч.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Л нь  тогтоосон хураамж төлбөрийг төлөлгүйгээр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч уг эрхийн бичигт заасан  газраас бус өөр газраас  мод бэлтгэсэн, мөн  мод бэлтгэхдээ зориулалтын бус аргаар мод бэлтгэсэн хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Л нь тогтоосон хураамж төлбөрийг төлөлгүйгээр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч уг эрхийн бичигт заасан газраас бус өөр газраас мод бэлтгэсэн, мөн мод бэлтгэхдээ зориулалтын бус аргаар мод бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Лгийн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ч.Л нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ********* гэх газар нутгийн ойгоос  2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 27.7 м3  хэмжээтэй нойтон шинэс төрлийн мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Лг Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ********* гэх газар нутгийн ойгоос  2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 6 ширхэг модыг 4 метрийн урттай, 6 ширхэг модыг 2 метрийн урттай, 12 ширхэг 27.7 м3  хэмжээтэй нойтон шинэс төрлийн мод  бэлтгэж, Ойн тухай хууль зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

         Шүүгдэгч Ч.Лгийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 2.329.903 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 57-58 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 6.989.709 төгрөгийн /хх-76 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

           Иймд  шүүгдэгч Ч.Лгээс экологи эдийн засагт учирсан 6.989.709 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна. 

          Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Ч.Лг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн болохоо мэдүүлээгүй, байгаль орчинд учруулсан хохирлоо ухамсарлаагүй, шүүгдэгчийн хувийн байдал болон биеэ авч яваа нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ч.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг...” гэх санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэж дурьдаж байна. Прокурорын хувьд хөнгөрүүлэх нөхцөлийг орхиж болно. Хүндрүүлэх нөхцөл ерөөсөө байхгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Гэм буруугаа зөвшөөрсөн. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Өмнө шүүхээс хэргийг буцаасан. Ийм ийм баримт байхгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан гэдэг байдлаар ял асуух маягаар хамгийн хүнд зүйлээр шийтгэж болохгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Мөн малчин хүн. Өөр орлого байхгүй. Жилд хоёр удаа орлого олдог. Нэг нь ноолууртай үед орлого олдог. Сая зуд турхан боллоо. Энэ байдлыг харгалзаад 450,000 төгрөгөөр торгож өгөөч. Мөрдөгч нь хүртэл өөрөө мэдүүлэг өгөөд байна. Энэ байдлыг харгалзаад 450,000 төгрөгөөр торгож өгөөч гэв. Санаатай үйлдсэн гэмт хэргээс арай өөр. Тээврийн хэрэгслийн заавал хураах шаардлага байхгүй. Энэ хүн машингүй бол амьдрал явахгүй. Байгаль, орчин түлээ модгүй бол амьдрал нь явахгүй. Мөн Хөвсгөл нутгийн онцлон байна. Энэ байдлуудыг харгалзаад хөнгөн ял оногдуулж өгнө үү..” гэв.

Шүүгдэгч Ч.Лгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Л гийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, өмгөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ч.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд  27.7 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, гэм хэрэг үйлдэхдээ ашигласан Киа пронтер” загварын 49-47 ХӨВ улсын дугаартай, автомашин зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа пронтер” загварын 49-47 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ч.Лгийн өмчлөл, эзэмшлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...Би өөрийн эзэмшлийн 49-47 ХӨВ улсын дугаартай пронтер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн юм..”гэх мэдүүлэг, түүний үнэлгээг тогтоосон  шинжээчийн 2024 оны 02 дугаар  сарын 26-ны өдрийн 2445617200092 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ  зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Киа пронтер” загварын  49-47 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон  гэмт хэрэг үйлдэж олсон 12 ширхэг 27.7 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон мод зэргийг тус тус хурааж,  улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 ер хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Л-гээс 6.989.709 (Зургаан сая есөн зуун наян есөн мянга долоон зуун ес) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн (РД:9085084) Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.100.000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Киа пронтер” загварын 49-47 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 12 ширхэг буюу 27.7 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.  Эрүүгийн **********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 (нэг) ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН