Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2021/01208

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.О/РД: /-д холбогдох,

 

Гэрээг цуцалж, 10 267 323 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамбашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Н ХХК нь автомашины түрээс, худалдан борлуулах чиглэлээр 2017 оноос хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2018 оны 03 сарын 29-ний өдөр иргэн Г.Отэй 105 дугаартай Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр Тоёота Приус маркийн хар өнгөтэй улсын 7980 УБЭ дугаартай автомашиныг нийт 10,800,000/арван сая найман зуун мянга/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцон гэрээний 1.2-т зааснаар иргэн Г.О нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2,679,297 төгрөгийг төлж, автомашиныг өөрийн эзэмшил ашиглалтдаа шилжүүлэн өнөөг хүртэл ажил, амьдралдаа хэрэглэж байгаа билээ.

Харин бид гэрээний нийт үнийн дүнгээс үлдсэн 8,121,000 төгрөгийг нийт 36 сарын хугацаанд сарын 2 хувийн хүүтэй байхаар талууд харилцан тохиролцсон бөгөөд гэрээний нэгдүгээр хавсралтад заасны дагуу төлж барагдуулан, төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл иргэн Г.О нь 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс хойш гэрээний нэгдүгээр хавсралтанд заасны дагуу нэг ч удаа төлбөрийг хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн.

Иргэн Г.Отэй утсаар холбогдон гэрээний дагуу төлбөрөө төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар удаа дараа мэдэгддэг байсан. Холбогдох болгонд төлнө гэдгээ хэлдэг байсан боловч, энэхүү амлалтаа биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иргэн Г.О нь гэрээний үндсэн зээл 8,121,000 төгрөг, зээлийн хүүд 3.467,613 төгрөгийг төлөхөөс үндсэн зээлд 2,274,496 төгрөг, зээлийн хүүд 1,815,749 төгрөгийг тус тус төлж нийт 4,090,345 төгрөгийг төлсөн байдаг.

Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, автомашиныг иргэн Г.Оюун-Эрдэнийн эзэмшилд шилжүүлсэн. Гэтэл Г.О нь гэрээгээр хүлээсэн графикийн дагуу төлбөрөө хугацаандаа төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл автомашиныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж үр шимийг ашигласаар байгаа тул гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 5,846,404 төгрөг, зээлийн хүүд 1,497,717 төгрөгийг төлөхөөр байна.

Мөн талуудын хооронд байгуулсан 105 дугаартай гэрээний 2.11-т Худалдан авагч тал нь зээл зээлийн хүүгээ гэрээний хугацаанд хийгээгүй бол хоног тутамд үндсэн зээлийн дүнгээс 0.5 хувийн алданги бодогдоно гэж, 4.1-т Худалдан авагч үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ энэхүү гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлийн нийт үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөх хариуцлага хүлээнэ гэж тус тус заасны дагуу 2019 оны 5 сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл 549 хоног 15,492,979 төгрөг алдангид тооцогдох боловч Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргиин үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу үндсэн зээлийн төлбөрийн 50 хувь буюу 2,923,202 төгрөгөөр бууруулан хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Иймд, Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 5,846,404 төгрөг, зээлийн хүүд 1,497,717 төгрөг, алдангид 2,923,202 төгрөг нийт 10,267,323 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н ХХК хариуцагч Г.Од холбогдуулан Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гцуцалж, үндсэн зээлийн төлбөрт 5 846 404/таван сая найман зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг, зээлийн хүү 1 497 717/нэг сая дөрвөн зуун ерэн долоон мянга долоон зуун арван долоо/төгрөгийг, алдангид 2 923 202/хоёр сая есөн зуун хорин гурван мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг, нийт 10 267 323/арван сая хоёр зуун жаран долоон мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Оюун-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаярт 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Оюун-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаярт 2021 оны 6 дугаар сарын 03-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч Г.Оюун-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Оюун-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаярын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Зохигчид 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 105 дугаарАвтомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 105 дугаар Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ийхуулбараар тогтоогдож байна.

 

105 дугаар Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий1-ийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид автомашиныг зээлээр худалдах, хариуцагч нь төлбөрийг хүүний хамт 36/гучин зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ий шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа .... төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан.

 

105 дугаар Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 10 800 000/арван сая найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 7980 УБЭ улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь үнийн дүнгээс 2 679 297/хоёр сая зургаан зуун далан есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, үлдэгдэл 8 121 000/найман сая нэг зуун хорин нэгэн мянга/ төгрөгийн төлбөрийг, сарын 2/хоёр/ хувийн хүүтэйгээр 36/гучин зургаа/ сарын хугацаанд Гэрээний 1дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний болон хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 7980 УБЭ улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Гэрээнд зааснаар тээврийн хэрэгслийн нийт үнэ 10 800 000/арван сая найман зуун мянга/ төгрөгийн урьдчилгаа төлбөрт 2 679 297/хоёр сая зургаан зуун далан есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг төлсөн талаар маргахгүй байна.

 

Гэрээ болон хавсралтад зааснаар хариуцагч нь тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрт 8 121 000/найман сая нэг зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг төлөхөөс 2 274 496/хоёр сая хоёр зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг, хүүнд 3 467 613/гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг төлөхөөс 1 815 749/нэг сая найман зуун арван таван мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээ болон хавсралтын хуулбар, Автомашин зээлээр худалдах, худалдан авах 105 тоот гэрээний тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 7980 УБЭ улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгслийн үнэ буюу үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 5 846 404/8121000-2274496=5846504/ /таван сая найман зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг, хүүнд 1 497717/3467613-1815749=1651864/ /нэг сая дөрвөн зуун ерэн долоон мянга долоон зуун арван долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хүүний төлбөрийг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 2 923 202/хоёр сая есөн зуун хорин гурван мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 4-ийн 4.1-т зааснаар зохигчид алдангийг 0.5/тэг аравны тав/ хувиар тогтоосон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь Гэрээ болон хавсралтад заасан хугацаанд тээврийн хэрэгслийн үнэ буюу үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 2 923 202/5846404x0.5%=29232, 29232x365=10669687, 5846404:2=2923202/ /хоёр сая есөн зуун хорин гурван мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь Гэрээг цуцлах тухай шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзах эрхтэй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас тээврийн хэрэгслийг буцаан шаардаагүй, Гэрээний дагуу тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр, хүү, алдангийг нэхэмжилж байх тул нэхэмжлэгч нь Гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Оэс нийт 10 267 323/арван сая хоёр зуун жаран долоон мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үлдсэн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тусудирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Оэс нийт10 267 323/арван сая хоёр зуун жаран долоон мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үлдсэн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээ-г цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179 230 төгрөгөөс 179 227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 179 227 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гарданавснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ