Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 119/ШШ2022/0028

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Г” ХХК /захирал И.А/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.О, Л.Э

Хариуцагч: ОАЗДТГ, Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдах авах /ЗШ/ ОРАОНӨГ/20221….. тоот дугаартай ТҮХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.О, Д.О нарын хоорондын

            Нэхэмжлэлийн шаардлага: “Захиалагч ОАЗДТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд зарласан “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221…..... тоот ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах”, “Захиалагчийн “Р” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргийг биелүүлэхийг захиалагчид даалгах”;

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, биелүүлэхийг даалгах, “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221…..... тоот тендерийг дахин зарласан ТҮХ-ны шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2022/0019/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь ОАЗДТГ, Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдах авах /ЗШ/ ОРАОНӨГ/20221….. тоот дугаартай ТҮХ-нд холбогдуулан “Захиалагч ОАЗДТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд зарласан “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221…... тоот ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах”, “Захиалагчийн “Р” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргийг биелүүлэхийг захиалагчид даалгах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, биелүүлэхийг даалгах, “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221….... тоот тендерийг дахин зарласан ТҮХ-ны шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргасан.

Нэхэмжлэгч “Г” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Захиалагч нь манай компанийн тендерийн материалыг сайн судлахгүйгээр илт өндөр үнийн санал өгсөн, захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй өөр компанийг шалгаруулсан;

Ижил төстэй ажлаар ирүүлсэн 2021 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээний машин” гэрээний ашиглагчийн тодорхойлолт, 2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Онцгой байдлын газрын тусгай зориулалтын авто машин, багаж хэрэгсэл багц 2” гэрээний ашиглагч, захиалагчийн тодорхойлолт тус тус ирүүлээгүй” гэсэн. “Р” ХХК нь авто замын цэвэрлэгээний машин бус дунд оврын автобус нийлүүлсэн байтал ижил төстэй гэж тооцож авч үзсэн нь илт хууль бус байна. Манай “Г” ХХК нь ижил төстэй гэрээ буюу “Нийтийн эзэмшлийн талбай цэвэрлэгээний машин” гэрээ эх хувь болон акт, захиалагчийн тодорхойлолт зэргийг хүргүүлсэн бөгөөд ашиглагч байгууллагаас тодорхойлолт хүссэн боловч хүндэтгэх шалтгаан буюу буяны ажлын улмаас удирдах албан тушаалтан байхгүйгээс албан бичиг гаргах боломжгүй байгаа тухай ашиглагч байгууллагаас мэдэгдсэн тухай дурдсан албан бичгийг тендерийн баримт бичгийнхээ хуудас №66-д оруулсан;

Мөн манай илгээсэн техникийн тодорхойлолт нь захиалагчаас гаргасан техник тодорхойлолтыг бүрэн хангаж байгаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан, шаардлагад нийцсэн гэж үзэж байна;

“Р” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.4, 18.6, 19.5-т заасан шаардлага хангаагүй зөрчлүүд илэрхий байтал ямар үндэслэлээр шаардлагад нийцсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, хэт нэг талд үйлчилсэн шинжтэй үйлдэл гаргасан;

Захиалагч нь “Р” ХХК-д илт үйлчилж, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчиж, яаманд баримтыг хүргүүлэхгүй, цаг хугацаа саатуулж, хууль бусаар гэрээ байгуулсан; /1 дэх хавтаст хэргийн 1-7 дахь тал/

Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 тоот “Гомдол хянасан тухай” албан мэдэгдлийн дагуу дахин үнэлгээ хийх байтал одоог хүртэл ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа; /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/

ТҮХ тухайн тендерийг “Р” ХХК-ийн санал болгосон техникийг үйлдвэрлэгч БНХАУ-ын Эрээн хотын “М” ХХК-ийг авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник, хэрэгсэл үйлдвэрлэдэг эсэхийг тодруулахгүй байсаар тендер хүчинтэй байх хугацааг дуусгавар болгосон, Сангийн яаманд хандаж сунгуулах зэрэг хуульд заасан арга хэмжээ аваагүй, өмнөх тендер шалгаруулалттай холбоотой шүүхийн маргаан дуусаагүй байхад дахин зарлахаар хууль бус шийдвэр гаргасан байна” гэжээ. /1 дэх хавтаст хэргийн 97 дахь тал/

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г” ХХК-ийн зүгээс ОАЗДТГ, “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” нэр бүхий ОРАНӨГ/20221...... тоот ТҮХ-г хариуцагчаар татаж, захиалагч ОАЗДТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд нээлттэй зарласан “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221..... тоот ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг ҮХ-д даалгуулах, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 578, 03/3234 тоот албан бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргийг биелүүлэхийг захиалагчид даалгах, ТҮХ-ны дахин тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол “Г” ХХК-иас “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” нэр бүхий цахим тендерт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр оролцсон. Тендер 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг хүртэл материал хүлээн авч 09 цаг 10 минутад тендер нээсэн. Захиалагч нь компанийн тендерийн баримт бичгийг сайн судлахгүйгээр захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй өөр компанийг шалгаруулах мэдэгдлийг 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт цахим системд байршуулсан байсан. Үүнд ижил төстэй ажлаар манай компани 2021 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээний машин нийлүүлэх гэрээ, тодорхойлолт, 2022 оны Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Онцгой байдлын газарт тусгай зориулалтын авто машин, багаж, хэрэгсэл нийлүүлсэн гэрээ, түүний ашиглалтын тодорхойлолт зэргийг явуулсан. Үүнээс үзэх юм бол ҮХ тендерт оролцох хуулийн этгээдээс хуульд шаардах ёсгүй баримтыг шаардаж, өөрсдөө олж авах боломжтой байж заавал хуулийн этгээдийг ийм баримт гаргаж өг гэж хууль бус баримт шаардсан. Энэ шаардлага нь ТҮХ-ны хурлын тэмдэглэлд байгаа. Мөн хариуцагч талаас Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн материалаас үзэх юм бол “Р” ХХК-ийн ирүүлсэн баримт байгаа. Хэргийн материалтай танилцаагүй, нэхэмжлэгч талыг хэргийн материалтай танилцах боломжоор шүүх хангаагүй учраас хэд гэсэн дугаартай байгааг мэдэхгүй байна. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн орчуулгын товчоогоор орчуулуулаад ирүүлсэн баримт байдаг. ҮХ хуралдаад ийм бичиг ирсэн байхад үүнийг тодруулъя гээд Гадаад харилцааны яамаар дамжуулаад бичиг явуулж байгаа. Гадаад харилцааны яамнаас ирсэн бичиг нь тодорхойгүй байхад тендерийг дахин зарлах шийдвэр гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл ТҮХ захиргааны хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй байхад хуульд заасан шуурхай, тасралтгүй үйл ажиллагаа явуулах зарчмыг баримтлахгүй бүх баримт нь болж байгаа асуудал дээр нэмэлт баримт шаардах гээд Гадаад харилцааны яам руу бичиг явуулсан. Ийм хууль бус дүгнэлт гаргасны улмаас тэр бичиг нь хугацаа алдаж ирээгүй. Ингээд тендерийн хүчинтэй хугацаа дууслаа гэсэн нь хууль бус байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3. Хариуцагч ОАЗДТГ-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авагчийг сонгон шалгаруулах аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/105 дугаар тушаалаар байгуулагдсан ҮХ-ны шийдвэрийн дагуу “Р” ХХК-тай ОАЗДТГ гэрээ, хэлцэл байгуулаагүй болно.

Дээрх ТҮХ-ны шийдвэрт оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлыг Сангийн яам хянаж үзээд “Р” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай захиалагчийн 03/10... тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн. Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 дугаартай албан бичгийн дагуу ҮХ хуралдаж, дахин үнэлгээ хийж байгаа бөгөөд ҮХ-ны эцсийн шийдвэр гараагүй байна” гэжээ. /1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал/

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн баримт бичиг гэдэг нь захиалагчаас тендерт оролцогч нарт зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлдэг. Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг худалдан авах тендерийн баримт бичиг нь ТҮХ-ноос боловсруулагдаад захиалагч батлаад төрийн худалдах авах ажиллагааны цахим системд тендерт оролцогч нарт нээлттэй ил тод байршдаг. Энэхүү тендерийн баримт бичигт тавьсан шалгуур үзүүлэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг тогтоох зорилгоор тавьсан шаардлагуудыг хэлдэг. “Р” ХХК-д хууль бус материал шаардсан гэж байна. Энэ нь тийм биш мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1.2-т зааснаар захиалагчийн тодорхойлолтыг буюу өмнөх үйлчлүүлэгч, захиалагчийн тодорхойлолтыг захиалагч шаардаж болно. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1.3-т “тухайн бараа нь хэрхэн байгааг тодорхойлсон тодорхойлолтыг захиалагч шаардаж болно” гэж заасны дагуу захиалагч бүх баримт бичгийг ил буюу 30 хоногт нийтэд байршуулаад тендерээ нээсэн байдаг. Тендер нээхэд 2 компани оролцсон. Тендерийг нээсэн өдөр, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар хянан үзэх шатны хуралдааныг хийдэг. Хянан үзэх шатны хуралдаан нь хуулийн 14-16 дугаар зүйлд заасан  шаардлагыг хангасан эсэх, цаашлаад энэ ажлыг гүйцэтгэх чадвартай эсэх, техникийн тодорхойлолт, баримт бичгийн бусад нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тогтооход оршдог. Үүнд хоёр компанийг хянаж үзээд “Г” ХХК нь тендер хянан үзэх эхний шатанд хасагдсан. Ямар үндэслэлээр хасагдсан бэ? гэхээр тухайн тендерийн баримт бичгийн 18 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар “Тендерт оролцогч нараас 2020, 2021 оны ижил төрлийн ажлын туршлагыг шаардсан. Мөн тухайн онуудын аль нэг жилд нь доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төрлийн бараа нийлүүлсэн туршлагатай байна. Үүнийгээ нотлоод тухайн бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолт болон одоогийн ашиглалт хэрхэн байгааг тодорхойлсон ашиглагч байгууллагуудын тодорхойлолтыг эх хувиас скайнердаж ирүүлнэ” гэж заасан. Тухайн төсөвт өртгийн 50 хувь гэдэг нь тухайн ажлын төсөвт өртөг нь 405,000,000 төгрөг байгаа, үүний 50 хувь гэдэг нь 202,500,000 төгрөгийг энэ ажил дээр шаардсан. Гэтэл “Г” ХХК нь 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төрлийн бараа нийлүүлсэн туршлагатай байна гээд ийм ийм нотлох баримтуудыг ирүүлнэ гэж заасан байтал тухайн компани нь ирүүлсэн тендерийн материалдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Онцгой байдлын газарт тусгай зориулалтын авто машин, багаж хэрэгслийн жагсаалт, багц 2 дээр 332,7 сая төгрөгөөр бараа нийлүүлсэн гэх гэрээг ирүүлсэн боловч тухайн бараагаа бүрэн гүйцэд хүлээлгэж өгсөн актыг цахим тендерийн материалдаа огт ирүүлээгүй. Мөн уг ажлынхаа захиалагч болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт болон ашиглагч байгууллагынхаа тодорхойлолтыг огт ирүүлээгүй. 2021 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт нийтийн эзэмшлийн талбай цэвэрлэгээний бичил машин худалдан авах 114,4 сая төгрөгийн гэрээг байгуулж, мөн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нийлүүлсэн актыг ирүүлсэн. Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолтыг ирүүлсэн боловч тухайн бараа нь одоогийн ашиглалтад хэрхэн байгааг тодорхойлсон ашиглагч байгууллага болох “Т” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын тодорхойлолтыг ирүүлээгүй. Тухайн тендерт оролцогчоос хуулийн дагуу ижил төстэй ажлын туршлагыг шаардах нь энэ ажлыг хэрхэн гүйцэтгэж чадах вэ? гэдэг чадавхыг нотлохын тулд энэ баримт бичгийг шаарддаг. Гэтэл баримт бичгээ өөрсдөө дутуу ирүүлээд хянан үзэх шатнаас хасагдсан. Өөрсдөө дутуу ирүүлснийгээ “Г” ХХК нэхэмжлэлдээ дурдсан. Мөн өөрсдийнх нь ирүүлсэн тендерийн баримт бичгийн 66 дугаар хуудаст үүнийгээ хүлээн зөвшөөрөөд гуравдагч этгээдээс тодруулга авч болно гэж тайлбар ирүүлсэн байдаг. Тендерийн хуулиар ирүүлээгүй материалыг тодруулгаар авахыг хориглодог. Учир нь захиалагч тендерт оролцогчдын ирүүлсэн тендер эсхүл цахим системээр ирүүлсэн мэдээлэл ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөлд тодруулга авахаас тендерт шаардсан материалыг ирүүлээгүй нөхцөлд тодруулгаар авах нь ҮХ болон захиалагч хууль зөрчсөн үйлдэл болно. Ирүүлээгүй материалыг тодруулгаар авснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 9-т заасан тендерийн агуулгад өөрчлөлт орно, ингэснээр захиалагч ирүүлээгүй материалыг нэмэлтээр авах нь нэг этгээдэд давуу байдал олгоод тэгш өрсөлдөх боломжтой худалдан авах ажиллагааны зарчмыг алдагдуулаад явах учраас бид энэ компанийг хянан үзэх шатанд хассан. “Р” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзээд шалгаруулсан. Сангийн яаманд “Г” ХХК нь гомдол гаргаад гомдол хянагдаад захиалагчийг дахин үнэлгээ хийхийг Сангийн яамны албан бичгээр даалгасан байдаг. Үүний дагуу захиалагч дахин үнэлгээ хийхээр 05 дугаар сарын 23-ны өдөр хуралдаад Гадаад харилцааны яам болон “Р” ХХК-иас тодруулга авахаар шийдвэрлэсэн албан бичиг хүргүүлсэн. Ингээд захиалагч Гадаад харилцааны яам руу “Р” ХХК-ийн санал болгосон Эрээн хотын “М” ХХК нь Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг уу, үйлдвэрлэгч эсэх үү эсвэл гэрээт борлуулагч уу гэдгийг тодруулахаар албан бичиг явуулсан бөгөөд удаа дараа холбогдож явсан. Тэгэхэд тухайн цаг үед Эрээн хотод Ковидын улмаас хөл хорио тогтоогоод бид нарт судлагдах боломжгүй байна гэсэн. Энэ хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацааг хуульд зааснаар 15 хоногийн хугацаагаар 1 удаа сунгуулах хүсэлтийг нотлох баримтын хамт хүргүүлж хүчинтэй хугацааг сунгуулсан. Гэвч тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дууссан. “Г” ХХК нь тендер шалгаруулалт дээр шаардлага хангасан тендер ирүүлээгүй. Хянан үзэх шатанд хасагдсан. “Г” ХХК нь өөрөө тухайн тендерт шаардлага хангаад “Р” ХХК шийдвэр нь хүчингүй болсон бол бид гэрээ байгуулах эрх олгоод тухайн ажил маань үргэлжлээд явах байсан. Гэтэл хүчинтэй хугацаа дууссан гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т зааснаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэн хуулийн заалт нь өөрөө хэрэгжих боломжгүй болж байгаа юм. Аль компани нь ч шалгарсан бай тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулаагүй тохиолдолд уг тендер шалгаруулалт, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гээд санхүүжилт нь хийгдэхгүй болдог. Тэгэхээр ТҮХ, захиалагчийн зүгээс тендер шалгаруулалтыг дахин зарлахаас өөр арга байгаагүй. Яагаад дахин зарлах болсон бэ? гэхээр тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дууссан. Мөн уг тендерийг түдгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр ирээгүй. Хөрөнгө оруулалтын ажил дахин үргэлжлээд явах учраас цаг хугацаа алдахгүйн тулд бид дахин тендер зарласан. Дахин тендер зарлахад “Г” ХХК оролцох боломжтой байсан. Нийтэд нээлттэй tendergov.mn дээр тавигдсан. Тендер зарласан хугацаанд оролцогчдын зүгээс тодруулга аваад энэ баримт бичгийг шаардах нь зөв эсэх дээр тодруулга аваад явах боломжтой байсан. Тэгтэл ийм тодруулга огт ирээгүй. Тэгээд уг тендер маань хугацаагаа сунгаад 08 дугаар сарын 08-ны өдөр нээгдээд одоо хоёр компани оролцоод явж байгаа” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тайлбарыг шүүхэд гаргана. Учир нь “Г” ХХК нь Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдаж авах ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг ҮХ-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдсэн. Дахин үнэлгээ хийж, ҮХ хуралдсан байгаа. Захиалагчийн “Р” ХХК-тай гэрээ байгуулахтай холбоотой эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагын хувьд захиалагч ЗДТГ уг тендертэй холбоотой ямар нэгэн компанитай гэрээ байгуулаагүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот албан бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргээ биелүүлэхийг захиалагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлага болох албан бичиг хэрэгт авагдаагүй, бидэнд ирээгүй, иймд шийдвэр байхгүй учраас шийдвэрлэх боломжгүй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага  болох авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах ОРАОНӨГ/20221........ тоот тендерийг дахин зарласан ТҮХ-ны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэсэнд ҮХ 08 дугаар сарын 08-ны өдөр хуралдаад 2 компани оролцсон талаар сая хариуцагчийн төлөөлөгч Д.О тайлбарласан. Одоо ийм байдалтай байгаа. Сангийн яамны 03/3234 тоот албан бичгийг биелүүлэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг ОАЗДТГ-ын ТҮХ биелүүлсэн гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШЗ2022/0087 дугаартай шүүгчийн захирамжаар “Р” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан боловч “Тендер хүчингүй болсон, манайд хамаагүй” гэсэн тайлбар хэлж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, шүүхээс тухайн компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн болон шүүх хуралдааны товуудыг тухай бүрд нь мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзсэн.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-т хэргийн материалтай танилцах талаар болон шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүгчийн туслах шүүх хуралдааны цаг болохын өмнө лавлахад “Би оролцохгүй” гэсэн тайлбарыг утсаар хэлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э Г.О-ыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Мөн хариуцагч нарын төлөөлөгч нар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх санал гаргасан тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно. /2 дахь хавтаст хэргийн 229 дэх тал/

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нь шүүх хуралдааны тов тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт цахимаар оролцож, боломжит хугацаанд шүүх хуралдааныг товлуулсан бөгөөд шүүх хуралдаан товлох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчийн зүгээс боломжтой бол шүүх хуралдаанд танхимаар ирж оролцохыг анхааруулж, цахимаар оролцоход гардаг хүндрэл /интернетийн хурдаас шалтгаалан сүлжээ тасрах, хэргийн оролцогчдын тайлбар сонсогдохгүй байх, дуу сул байх зэрэг/-ийн талаар тайлбарлан мэдэгдсэн.

4. Шүүгчийн туслах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ыг шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг шүүх хуралдаан эхлэхийн өмнө утсаар тодруулахад итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нь “Шүүх хуралдаанд цахимаар оролцоно” гэсэн байх ба шүүх хуралдааны тов тогтоосноос хойш зайнаас буюу цахимаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам батлах тухай”  журамд заасны дагуу ирүүлээгүй, шүүх хуралдаанд “техникийн нөхцөлөө хангасан, шүүх хуралдааныг цахимаар үргэлжлүүлье” гэсэн тул түүнийг цахимаар шүүх хуралдаанд оролцуулсан.

            5. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүнд холбогдох тайлбараа гаргахдаа “хэргийн материалтай танилцаагүй болохоор сайн мэдэхгүй байна, шүүх эрхээр хангаагүй” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шүүхийн байранд хүрэлцэн ирж нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хуулбар хийх, тэдгээрт тайлбар хийх зэрэг хуульд заасан эрхтэй бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн энэхүү эрхийг хязгаарлаагүй болно.

6. Тус шүүхийн шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов болон хэргийн материалтай танилцах талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд шүүх хуралдаанаас өмнө ирж хэргийн материалтайгаа танилцах боломжтой байтал энэ эрхээ өөрсдөө эдлээгүй. Мөн шүүх хуралдаанд даргалагч /шүүгч/ нэхэмжлэгч талд “хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах” талаарх эрхийг тайлбарлан өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг энэ үндэслэлээр хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн талаар:

            7. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргийг биелүүлэхийг захиалагчид даалгах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Захиалагч ОАЗДТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд зарласан “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221..... тоот ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах”, “Захиалагчийн “Р” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, биелүүлэхийг даалгах, “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221..... тоот тендерийг дахин зарласан ТҮХ-ны шийдвэр нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.  

Нэг. “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргийг биелүүлэхийг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн тухайд:

7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан хуулийн зорилтоор хүн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар болон зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа талаар тодорхой бичих шаардлагатай байдаг.

7.2. Тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 194 дугаартай албан бичгийг “Г” ХХК-д хүргүүлж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах талаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тодруулж асуухад “мэдэхгүй байна” гэж, хариуцагч тал “Сангийн яамнаас манайд ийм бичиг ирээгүй” гэж тус тус тайлбарласан. /2 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/

7.3. Мөн тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 195 дугаартай албан бичгээр Сангийн яамнаас нэхэмжлэлийн шаардлагад холбогдох 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаартай албан бичгийг ирүүлэхийг шаардсан боловч тус яамны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/5753 дугаартай албан бичгээр “...Дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан тус яамнаас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот албан бичиг явуулж байгаагүй болно” гэсэн хариуг шүүхэд ирүүлжээ. /2 дахь хавтаст хэргийн 217, 232 дахь тал/

7.4. Иймд Сангийн яамнаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаартай албан бичгээр захиалагч буюу ОАЗДТГ-т болон ТҮХ-нд тендер сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн үүрэг болгосон шийдвэр хүргүүлээгүй, тухайн тендер сонгон шалгаруулалттай холбоотой ийм албан бичиг гараагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулаагүй тул уг нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй.

7.5. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд уг нийтийн эрх зүйн маргаан нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой маргаан байх юм.

7.6. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байх ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж захиргааны актын үндсэн шинжийг тодорхойлсон.  

7.7. Нэхэмжлэгчийн маргаж буй тендер сонгон шалгаруулалттай холбоотой Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаартай албан бичгээр захиалагч болон ТҮХ-нд ямар нэгэн үүрэг болгосон шийдвэр хүргүүлээгүй, ийм дугаар, огноотой шийдвэр /захиргааны акт/ уг тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гараагүй байх тул захиргааны байгууллага дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж, биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх үндэслэлгүй.

7.8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхойлон шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Хэрвээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргаж буй захиргааны актыг буруу тодорхойлсон бол нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж тодруулаагүй, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

7.9. Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргийг биелүүлэхийг захиалагчид даалгах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. “Захиалагч ОАЗДТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд зарласан “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221..... тоот ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийн тухайд:

7.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нь шүүх хуралдаанд “ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Г” ХХК-ийн тендерээс татгалзсан, мөн “Р” ХХК-ийн тендерийг шалгаруулсан ҮХ-ны шийдвэр буюу Үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж тодруулсан.  

7.11. Захиалагч “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221...... тоот тендер сонгон шалгаруулах ҮХ-г ОАЗДТГ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/105 дугаар “ҮХ байгуулах тухай” тушаалаар байгуулжээ. /1 дэх хавтаст хэргийн 131-137 дахь тал/

7.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/ болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ нь мөн тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.

1.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж тус тус зааснаар “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221........ тоот тендерийн баримт бичгийг ҮХ боловсруулан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэж баталж, хурлын 01 дугаартай тэмдэглэлийг үйлджээ. /1 дэх хавтаст хэргийн 140-208 дахь тал/

7.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зйүлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно” гэж зааснаар ҮХ нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг хуульд заасан журмын дагуу /сонин, цахим сайт/ зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор ханган, хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулсан байна.

7.15. ТҮХ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагт тендерийг нээхэд “Г” ХХК, “Р” ХХК-иуд тендерийн материалаа бэлтгэн ирүүлсэн болох нь ТҮХ-ны 02 дугаартай хурлын тэмдэглэл, тухайн компаниудын ирүүлсэн тендерийн баримт бичгүүдээр тогтоогдоно. /1 дэх хавтаст хэргийн 211-225, 2 дахь хавтаст хэргийн 18-197 дахь тал/

7.16. ТҮХ тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийг хянан үзэж, “Г” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.4-т “Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэн өгсөн акт, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолт болон одоогийн ашиглалт хэрхэн байгааг тодорхойлсон ашиглагч байгууллагын тодорхойлолтыг скайнердаж ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тендерээс татгалзаж, “Р” ХХК-ийн тендер шаардлага хангасан гэж үзэн үнэлгээ хийж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэн ҮХ-ны дүгнэлтийг захиалагчид хүргүүлсэн нь ТҮХ-ны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/, тендер хянан үзэх, үнэлэх хүснэгт зэргээр нотлогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 226-234 дэх тал/

7.17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө” гэж зааснаар ҮХ нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 47 дугаар 47.7-д “ҮХ-оос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж зааснаар хурлын тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/-ийг гаргасан.

7.18. ҮХ-ны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй, эрх зүйн шууд үр дагавар бүхий бичгээр гаргасан захиргааны акт мөн.

7.19. Тендерт оролцогч “Г” ХХК-ийн бэлтгэн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.4-т заасан “Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэн өгсөн акт, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолт болон одоогийн ашиглалт хэрхэн байгааг тодорхойлсон ашиглагч байгууллагын тодорхойлолтыг скайнердаж ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тендерээс татгалзсан ҮХ-ны шийдвэр үндэслэлтэй, хууль зөрчөөгүй.  

 7.20. Тодруулбал, “Г” ХХК нь ижил төстэй ажлаар ирүүлсэн барааны ашиглагчийн тодорхойлолтыг гаргаж ирүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...ашиглагч байгууллагаас тодорхойлолт авахыг хүссэн боловч хүндэтгэх шалтгаан буюу буяны ажлын улмаас удирдах албан тушаалтан байхгүйгээс албан бичиг гаргах боломжгүй байгаа...” гэж бичсэн болон тендерийн баримт бичигт ирүүлсэн тус компанийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/144 дугаартай албан бичиг, тендерийн баримт бичигт ашиглагч байгууллагуудын тодорхойлолт байхгүй байгаа зэргээр нотлогдож байна. /2 дахь хавтаст хэргийн 50 дахь тал, ар тал, мөн 18-152 дахь тал/

7.21. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагын дагуу тендерийн баримт бичгийг бэлтгэж ирүүлэх бөгөөд ҮХ нь тендерт оролцогчийн бэлтгэн ирүүлсэн баримт, материалыг хянан үзэж, дүгнэлтээ гаргадаг. “Тендерт оролцогчийн ирүүлээгүй баримтыг ҮХ өөр бусад байгууллагаас бүрдүүлэн авах боломжгүй, энэ нь тендерт оролцогчдын тэгш өрсөлдөх боломжийг хязгаарласан үйлдэл болно” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

7.22. ҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар тендерийн баримт бичиг бүрдүүлэх боломжит хугацаагаар тендерт оролцогч нарыг тэгш хангасан, тендерт оролцогчдын бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хуульд заасан журмын дагуу хянан үзсэн байх тул ашиглагч байгууллагуудаас тодорхойлолт авч чадаагүй тендерт оролцогчийн буруутай үйлдэлд ҮХ-г буруутгах үндэслэлгүй юм.   

7.23. Иймд “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан ҮХ-ны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.тенхикийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага;”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

7.24. ТҮХ-ны дээрх шийдвэрийн дагуу захиалагч ОАЗДТГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/1006 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “Г” ХХК-д хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцжээ. /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/

7.25. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх” талаар зохицуулсан. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Тендерийг хянан үзэх” шатанд тендерийн шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр захиалагч тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

7.26. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзээд 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэнэ.

7.27. Иймд “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерээс тендерийг хянан үзэх шатанд татгалзсан нь үндэслэлтэй, ҮХ “Г” ХХК-ийн шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийхдээ зөрчил гаргасан гэх үйлдэл болон хууль бусаар үнэлгээ хийхээс татгалзсан үйлдэл тогтоогдохгүй байх тул дахин үнэлгээ хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй.  

7.28. Тендерт оролцогч “Г” ХХК нь ТҮХ-ны шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/1007 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн. /1 дэх хавтаст хэргийн 239-240 дэх тал/

7.29. Тендерт оролцогч “Р” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон ТҮХ-ны шийдвэрийн үйлчлэл Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр дуусгавар болж, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болжээ. Иймд эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

7.30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг тул ТҮХ-ны тендерээс татгалзсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, дахин үнэлгээ хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн эрх хамгаалагдахгүй гэж дүгнэв.

Гурав. “Захиалагчийн “Р” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

7.31. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар ТҮХ “Р” ХХК-ийн ирүүлсэн тендерийг мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлгээ хийж, шалгарсан тендертэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн нь ҮХ-ны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон.  

7.32. Уг ҮХ-ны дүгнэлтийг үндэслэн захиалагч буюу ОАЗДТГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/1007 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар “Р” ХХК-д хүргүүлжээ. /1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал/

7.33. Тендерт оролцогч “Г” ХХК-иас дээд шатны захиргааны байгууллага болох Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн буюу ОАЗДТГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/1007 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн. /1 дэх хавтаст хэргийн 239-240 дэх тал/

7.34. Маргаан бүхий захиргааны акт болох захиалагч ОАЗДТГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/1007 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг дээд шатны захиргааны байгууллагаас хүчингүй болгосноор тухайн захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болсон.

7.35. Иймд хүчингүй болсон, эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг шүүхээс дахин хүчингүй болгох боломжгүй, нэгэнт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй болсон захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дөрөв. “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, биелүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн тухайд:

7.36. Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 тоот “Гомдол хянасан тухай” албан бичигт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т зааснаар тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх, ОАЗДТГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/1007 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т зааснаар хүчингүй болгох” гэжээ.  

7.37. Захиргааны Ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж зааснаар захиалагч ОАЗДТГ, түүний байгуулсан ҮХ Сангийн яамны гомдол хянасан шийдвэр буюу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

7.38. Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “...“Г” ХХК-иас гаргасан гомдолд гэрээ байгуулах эрх олгосон “Р” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн байна” гээд “...авто зам цэвэрлэгээний тусгай машин болон тухайн машиныг тасралтгүй горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлийг БНХАУ-ын Эрээн хотын “М” ХХК нь үйлдвэрлэгч эсэхийг хянан үзэлгүйгээр тендерт үнэлгээ хийсэн байна” гэсэн үндэслэлийг заасан.

7.39. Сангийн яамны дээрх шийдвэрээр “Г” ХХК-ийн тендерээс татгалзсан ҮХ-ы шийдвэр, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгоогүй, “Г” ХХК-ийн тендерийг дахин хянан үзэх, тендерт үнэлгээ хийх талаар даалгасан ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

7.50. ТҮХ Сангийн яамны шийдвэрийг хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, уг албан бичигт дурдсан “М” ХХК-тай холбоотой мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодруулахаар шийдвэрлэсэн бөгөөд ОАЗДТГ-ын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/1224 дугаартай албан бичгийг Гадаад харилцааны яаманд, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/1222 дугаартай албан бичгийг “Р” ХХК-д тус тус хүргүүлсэн. /1 дэх хавтаст хэргийн 241-246 дахь тал/

7.51. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж зааснаар тендерийн хүчинтэй хугацаа ҮХ Сангийн яамны шийдвэрийг хүлээн авч хуралдсан өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 30 хоног байна.

7.52. Дээрх хугацаанд Гадаад харилцааны яам, “Р” ХХК-иас холбогдох мэдээлэл ирээгүй тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэж зааснаар тендерийн хүчинтэй хугацааг 1 удаа 15 хоногоор сунгуулах хүсэлтийг захиалагчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/223 дугаартай албан бичгээр хүргүүлжээ. /1 дэх хавтаст хэргийн 247 дахь тал/

7.53. Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/3740 дугаартай “Хугацаа сунгах тухай” албан бичгээр тендер хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байх боловч уг тендер хүчинтэй байх хугацаанд Гадаад харилцааны яамнаас шаардлагатай тодруулга мэдээлэл ирээгүй болох нь Гадаад харилцааны яамны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/3029 дугаартай албан бичиг болон ТҮХ-ны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /2 дахь хавтаст хэргийн 3-9 дэх тал/

7.54. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар тендерийн хүчинтэй байх хугацаанд шаардлагатай тодруулга, мэдээлэл ирээгүй тул дахин үнэлгээ хийж, гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүсчээ.

7.55. Иймд ТҮХ-ны 2022 оны 06 дугаар сарын 15-ны хурлаар “Р” ХХК, “Г” ХХК-уудад тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон мэдэгдлийг хүргүүлэхээр шийдвэрлэж, захиалагчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/1389, 2022 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн 03/1388 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг “Р” ХХК, “Г” ХХК-иудад хүргүүлсэн байна. /2 дахь хавтаст хэргийн 5-11 дэх тал/

7.56. Захиалагчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/1389, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/1388 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрүүдийн талаар “Г” ХХК нь гомдол гаргаагүй, уг шийдвэрүүдтэй холбогдуулан маргаагүй болно.

7.57. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар захиалагч тендер хүчинтэй байх хугацаанд үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл тодруулгыг эрх бүхий байгууллагуудаас гаргуулах, тендерийн хүчинтэй байх хугацааг хуульд заасан үндэслэлээр сунгуулах зэргээр холбогдох ажиллагааг явуулжээ.

7.58. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсон.

7.59. Иймд захиалагч нь Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт зааснаар дахин үнэлгээ хийх үүргийг биелүүлээгүй, биелүүлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гараагүй, тендер хүчинтэй байх хугацаанд холбогдох ажиллагааг явуулсан боловч захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул үүнд захиалагчийг буруутгах үндэслэлгүй юм.

 7.60. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар тендерийн хүчинтэй хугацаанд багтаан дахин үнэлгээ хийж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах боломжгүй болсон тул Сангийн яамны шийдвэрийг биелүүлэхийг захиалагчид даалгах үндэслэлгүй байна.

7.61. Нөгөөтэйгүүр “Р” ХХК-ийн тендерийн баримт бичигтэй холбоотой мэдээллийг тодруулж, дахин үнэлгээ хийхийг даалгасан дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг доод шатны захиргааны байгууллага хуульд заасан тендерийн хүчинтэй хугацаанд шийдвэрлэж чадаагүйгээс нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, даалгах нэхэмжлэл хангагдсанаар нэхэмжлэгчийн тендерт үнэлгээ хийх эрх сэргэхгүй. Учир нь “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерээс тендер хянан үзэх шатанд татгалзсан нь үндэслэлтэй, энэ талаар гарсан захиргааны байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж дүгнэв.  

Тав. ““Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221...... тоот тендерийг дахин зарласан ТҮХ-ны шийдвэр нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

7.62. ТҮХ-ны “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан ҮХ-ны дүгнэлт, захиалагч ОАЗДТГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/1006 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, мөн тендерийн хүчинтэй хугацаанд багтаан дахин үнэлгээ хийж, гэрээ байгуулах боломжгүй болсон талаарх захиалагчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/1389, 2022 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн 03/1388 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана: 30.1.1.шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж зааснаар захиалагч бүх тендерээс татгалзсан гэж үзэхээр байна.  

7.63. ОАЗДТГ-аас зарласан Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221...... тоот тендерт шаардлагад нийцсэн, хамгийн сайн гэж үнэлэгдэх нэг ч тендер байхгүй, тендерийн хүчинтэй хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр ТҮХ 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, тендерийг дахин зарласан болох нь ҮХ-ны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай хурлын тэмдэглэл болон тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан 2022 оны 07 дугаар сарын 06-ны 08 дугаартай хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /2 дахь хавтаст хэргийн 12-16 дахь тал/

7.64. Иймд ҮХ дахин тендер зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 30.4.1.тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасныг зөрчөөгүй, уг захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргийг биелүүлэхийг захиалагчид даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ОАЗДТГ, Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдах авах” /ЗШ/ ОРАОНӨГ/20221.... тоот дугаартай ТҮХ-нд холбогдуулан гаргасан “Захиалагч ОАЗДТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд зарласан “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221.... тоот ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах”, “Захиалагчийн “Р” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, биелүүлэхийг даалгах, “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/20221...... тоот тендерийг дахин зарласан ТҮХ-ны шийдвэр нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.УУГАНЦЭЦЭГ