Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 150

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Шүүгдэгч М.Болормаа, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Болормаад холбогдох 201605000267 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, нөхөр хүүхдүүдийн хамт Жинст сумын 2-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВП85042626 регистрийн дугаартай, Арвин овогт Монхорын Болормаа,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Болормаа нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн нутаг дэвсгэрт орших Баруун бүсийн худалдааны төвд байх иргэн Б.Ууганбилэгийн эзэмшлийн 1113 дугаартай лангууны хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу хайч хэрэглэн онгойлгож хууль бусаар нэвтрэн 7 хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 5.5 хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, 5 хэмжээтэй хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 5 хэмжээтэй хээгүй мөнгөн аяга 2 ширхэг, нийт 8 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 1.420.000 төгрөгийн 1113 дугаар лангууны хулсан хаалтыг хайчилж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                             /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч М.Болормаа нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баруун бүсийн худалдааны төвд байх иргэн Б.Ууганбилэгийн эзэмшлийн 1113 дугаартай лангууны хаалтыг хайч хэрэглэн хайчилж онгойлгож эд зүйл хулгайлан, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

хохирогч Б.Ууганбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Баруун бүсийн худалдааны төвийн 1113 дугаар лангуунд мөнгөн эдлэлийн худалдаа эрхэлдэг. 2016 оны 09 сарын 16-ны өдөр би өөрийн лангуунд сууж байгаад 18 цаг өнгөрөөгөөд хаагаад явсан. Маргааш нь Нэгдсэн эмнэлэг дээр ажил дээрээ жижүүртэй байж байтал 11 цагийн үед над руу утсаар яриад 1113 лангуунд хулгай орсон юм шиг байна гэсэн. Лангуун дээрээ иртэл лангууны хулсан хаалтыг хайчилсан байсан. Цагдаа ирсэний дараа эд зүйлээ бүртгээд үзтэл том жижиг нийлсэн 8 мөнгөн аяга байхгүй байсан. 4 хоногийн дараа хулгай хийсэн хүн баригдаж ирээд 8 ширхэг мөнгөн аягаа тоо ёсоор нь буцаан авсан. Мөн эвдсэн хулсан хаалтны мөнгө 150.000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Баруун бүсийн худалдааны төвд Б.Ууганбилэгийн 1113 дугаар мөнгөн эдлэлийн лангуунд цаг, гар утасны гэр зардаг юм. Би лангуун дээр сүүлийн 7 хоног суугаагүй юм. 2016 оны 09 сарын 17-ны өдрийн 12 цагийн үед Ууганбилэг залгаад лангуунд хулгай орсон байна гэхээр нь яваад очтол лангууны хулсан хаалтыг хайчилсан, дотор талаас Ууганбилэгийн 8 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Миний эд зүйлсээс алдагдаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 09 сарын 26-ны өдрийн: 7 хэмжээтэй шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг нь 290.000 төгрөг, 5.5 хэмжээтэй шинэ цагийн мөнгөн аяга 4 ширхэг нь 680.000 төгрөг, 5 хэмжээтэй шинэ цагийн хээтэй мөнгөн аяга 1 ширхэг нь 150.000 төгрөг, 5 хэмжээтэй шинэ цагийн хээгүй мөнгөн аяга 2 ширхэг нь 300.000 төгрөг, нийт 1.420.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 36-37/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 09 сарын 29-ний өдрийн: Баруун бүс худалдааны төвийн лангууны хулсан хаалт 150.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 42-43/

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-7/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19, 22-23/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-ийн 20/

-сидид үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 24/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/

-М.Болормаагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 56/

-Жинст сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58/

-хохирол төлсөн баримт /хх-ийн 64/

шүүгдэгч М.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 09 сарын 16-ны өдөр 17 цагийн үед Есөн-Эрдэнэ зах дээр Жинст сум явах гээд унаа хайтал олдоогүй. Баруун бүс худалдааны төв орж тойрч явж байгаад 1113 дугаар лангуунд мөнгөн эдлэлийн худалдаа байхыг хараад хулгай хийх санаа төрж хаахыг нь хүлээсэн. Нэг эмэгтэй уг лангууг хаагаад явсан. Би хүн харж байгаад цүнхэн дотор байсан өдөр нь Мэндсайхан өгч хөдөөний хүмүүст хайч хэрэгтэй гээд надад өгсөн хайчаар хулсан хаалтыг хайчилж дотор нь орж 8 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч гараад захын хажуу талд хайчаа хаяад таксинд сууж эгч Мэндсайханы гэрт ирээд 8 ширхэг аягаа амбаарын ар талд нууж тавьчихаад маргааш нь Жинст сум явсан. Хохирогч Б.Ууганбилэгийн 8 ширхэг мөнгөн аягыг тоо ёсоор буцаан өгсөн. Хулсан хаалтны мөнгө болох 150.000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 52-53/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч М.Болормаа нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багт байрлах Баруун бүсийн худалдааны төвийн 1113 дугаартай лангууны хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу хайч хэрэглэн онгойлгож хууль бусаар нэвтрэн иргэн Б.Ууганбилэгийн худалдаалж байсан 7 хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 5.5 хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, 5 хэмжээтэй хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 5 хэмжээтэй хээгүй мөнгөн аяга 2 ширхэг, нийт 8 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 1.420.000 төгрөгийн, 1113 дугаар лангууны хулсан хаалтыг хайчилж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Болормааг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Болормаа нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Уг хэргийн улмаас шүүгдэгч М.Болормаа нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь “хохиролоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.

Хэрэгт шүүгдэгч М.Болормаагийн эзэмшлийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290, 294, 295-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Арвин овогт Монхорын Болормааг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болормааг эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болормаад оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Болормаа нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болормаад оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.Болормаад хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болормаагийн эзэмшлийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Болормаад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэхь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Болормаад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ