Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/281

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Баасандорж, улсын яллагч  Б.Энх-Амгалан, хохирогч Ж.********, түүний өмгөөлөгч Н.Болортуул, Б.Ганболд, гэрч Б.********, шүүгдэгч Ү.********, түүний өмгөөлөгч Б.Алтанзаяа, шүүгдэгч Ц.********, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** овогт ********ийн ********, ******** овогт ********ын ******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210018211185 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******** аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** дүүргийн 2 дугаар хороо, ******** эхийн 5-17-538 тоотод оршин суух хаягтай боловч одоо ******** дүүргийн 3 дугаар хороо, 104а-161 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********ийн ******** /РД: ********/,

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ******** дүүргийн 3 дугаар хороо, ******** хотхоны 104а байрны 161 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** ургийн овогт ********ын ******** /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Ц.********, Ү.******** нар бүлэглэж Э.******** нь 2019 онд Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан ******** дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 13334 Нарны зам гудамж 55 тоот хаягт байршилтай ******** улсын бүртгэлийн дугаартай, 3691.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтарч худалдан авч, засвар хийж, цаашид үйл ажиллагаа явуулах саналыг Б.********д тавьж, Б.******** нь уг саналыг хүлээн зөвшөөрч худалдан авч буй ******** дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, “********” ХХК-ийн өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн 15 үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг барьцаалж Улаанбаатар хотын банкнаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зг9101/190319 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж уг зээлээс 3,000,000,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушааж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах явцад банканд хугацаа хэтэрсэн зээлтэй, мөн Улаанбаатар банктай нууцлалын гэрээтэй тул хамтран зээлдэгчээр оролцох боломжгүй  гэх тайлбарыг өгч өөрийн нөхөр Ц.********ын төрсөн дүү Ц.********ын эхнэр Ү.********г уг үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас хохирогч Ж.********ын худалдан авсан үл хөдлөх хөрөнгө, түүний өөрийн болон хамаарал бүхий иргэдийн хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн үйл ажиллагааны орлого, бусад банкаар орж буй орлого зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж хохирогчийн амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол, хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Хохирогч Ж.********: “...2019 оны 03 дугаар сард энэ хэрэг болсон, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг Нарантуяа гэж хүнд зарахаар боллоо гээд Ү.********г өмчлөгчөөр оруулж ирсэн, тэгээд залилах үйл ажиллагаа нь эхэлсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулъя, санамж бичиг хийе гэж ********т маш олон удаа хэлсэн, хийгээгүйн дээр энэ хөрөнгө зарагдахгүй бол, болохгүй бол ингээд хаяна гэж хэлж байсан, хэлсэн энэ үг нь эвгүй санагдсан. Гурван жилийн хугацаанд болохгүй бол хаяна гэж байсан. Нарантуяа гэж хүн худалдаж авах гэж байна, та хоёр зарах уу гэхээр бид за л гэсэн, бичиг баримтыг нь шилжүүлсэн, итгэмжлэл хийж өгсөн. Тэгээд тухайн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах болон үйл ажиллагаа явуулах үйл явцаас ******** бид хоёрыг хөөгөөд гаргасан, тухайн үл хөдлөх хөрөнгө рүү оруулахаа больсон, би болохгүй байна, удахгүй өөр аргаар ашиглана, зарна гэж шалтаг хэлэх болгонд нь итгэсэн. ...Би амьдралынхаа бүх зүйлийг зориулсан, өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгийг барьцаанд тавьсан, тэгтэл ********, ********, ******** нарын зүгээс банканд нэг ч төгрөг төлөөгүй. Тэгээд нөхцөл байдлыг хэлэхээр амархан гэдэг зүйлийг хэлдэг, Ү.********г өмчлөх эрхээ шилжүүлээд өгчих, бид өөрсдөө зараад банкны өрийг төлж барагдуулаад Улаанбаатар хотын банканд байгаа эд хөрөнгө, газраа чөлөөлж авъя гэхээр зөвшөөрдөггүй, өнөөдөр шүүхийн шийдвэрээр барьцаанд тавьсан байгаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж зарах замаар бүх хөрөнгийг хураасан байгаа, маш их гомдолтой байна. ******** гэж хүн 50 хувиа өгчих юм бол надад хамаагүй, заръя гэхээр зарахгүй, авъя гэхээр авдаггүй, Худалдаа хөгжлийн банк намайг дарамтлаад байдаг. Хэзээ намайг гэр орноос хөөх бол гэдэг айдастай байна. Миний нэг буруу зүйл нь ********д өмчлөх эрхийг шилжүүлсэн баримтад гарын үсэг зурснаас болсон гэж үзэж байна. Ингээд бодоход хөрөнгө оруулаагүй учраас ямар санаа зовох зүйлгүй болмоор байна. ********гаас тухайн үл хөдлөх хөрөнгийг 50 хувийн эрхийг буцааж авмаар байна..” гэв.

 

Гэрч Б.********: “...Тухайн үл хөдлөх хөрөнгийг авах санаачилгыг Э.******** гаргасан, өөрийгөө Ремакс агент тухайн эд хөрөнгийн үнэ хямд Улаанбаатар хотын банкны барьцаанд хураагдаад нэлээд удаан хугацаа өнгөрсөн, би өөрөө нууцлалын гэрээгээр зарах эрхтэй гэж анх санал тавьсан. Эхлээд надтай яриад, би нөхөртөө хэлээд тэгээд дараа нь Ц.********, Э.********, манай нөхөр бид дөрвүүлээ уулзаж байсан. ...Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад ингэж засна гээд төлөвлөгөө зураг гаргаад надад амаар танилцуулсан, үл хөдлөх хөрөнгөний дотор талбайг павильон болгоод павильоноор зарна, хурдацтай зараад эхлээд банкны өргийг дарна гэж байсан. Манайх Голомт банк дээр зээлтэй байсан учраас тухайн зээлийг хааж зээл авсан, тэгээд Голомт банкны барьцаанд байсан бүх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Мөн дахиад барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэсэн учраас найз нөхдийнхөө эд хөрөнгийг нэмж барьцаалсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө хамгийн эхний барьцаа байсан. Э.******** сүүлд Сонгино******** дүүрэгт байрлалтай газар барьцаалсан. ...Банкнаас авсан 3,400,000,000 төгрөгөөс Улаанбаатар хотын банканд 3,000,000,000 төгрөгийг өгөөд зээлээс үлдсэн мөнгөн дээр тулгуурлан хоёр талаас мөнгө нэмж гаргаад завсар хийнэ гэж ярилцсан, Голомт банкны зээл болон үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлөөд 230,000,000 төгрөг үлдсэн ба 100,000,000 төгрөгийг Э.********т Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Токио Тауэрт байрлах ажил дээр нь бэлнээр өгсөн. ...Тухайн мөнгийг зээл гаргахад хэрэглэнэ гэж савсан. Надаас 332,000,000 төгрөг, Э.********ээс 88,000,000 төгрөг гарсан. ...******** бид хоёр хөрөнгө оруулалтаас шалтгаалаад тухайн объектыг ашиглалтад оруулж чадахгүй удаашралттай байсан учраас зарах шийдлийг гаргасан. ******** зарах үүргээ хүлээсэн байсан учраас Нарантуяад 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 4,1 тэрбум төгрөгөөр зарах гэрээ байгуулсан. ...Нарантуяагийн зээл бүтээгүй, дахин зээл хөөцөлдөнө гэж гэрээний хугацааг хоёр сараар сунгаад төлбөр төлөөгүй учраас гэрээ дуусгавар болсон. ...2019 оны 10 дугаар сар хүртэл бидний зүгээс мөнгө олж байгаад банкны зээлийн хүүг төлж байсан, үүнээс хойш зээлд нэг ч төгрөг төлөгдөөгүй. ...Банкны зээлийн эргэн төлөлтийг орлогоосоо төлнө гэж байсан. ...Ц.********, Э.******** нар хамгийн эхний төлөлтийг зээлийн үлдэгдлээс төлж байсан, 5 дугаар сарын төлбөрийг хоёр талаас мөнгө гаргаж төлнө гэж байсан, 6 дугаар сараас хойш аль мөнгөтэй нь төлсөн. ...Сард дунджаар хүүд 50,000,000 төгрөг төлдөг байсан. ...9 дүгээр сард Э.********тэй уулзахад хэд хэдэн хүнтэй уулзаж зээл судлуулсан, би энэ үл хөдлөхийг авахдаа авна, таны барьцааг яаж ийж байгаад суллаж өгнө гэж хэлсээр байгаад 2022 он болоод сүүлдээ цагдаад хандсан. ...Зарах боломж зөндөө байсан, зарах оролдлого хийсэн бол зарах боломж байсан, гэтэл ********гийн нэр байсан учраас би зарж чадахгүй байсан. ******** би зарахгүй гэдэг байсан, худалдаж авах сонирхолтой миний олсон хүмүүстэй уулзалт ч хийгээгүй. ...Э.******** нууцлалын гэрээтэй учраас би болон манай гэр бүлийн хүн орж болохгүй  гэж байсан. ...Ү.********г үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд гарын үсэг зурахад харж байсан, өөрөөр танихгүй, ********гаас нэг ч төгрөг оруулаагүй, ...********ийн ажлаас шалтгаалаад Ц.********, Э.******** нар нэрээ оруулж болохгүй гэдэг байсан, миний иргэний үнэмлэхийн хугацаа дууссан байсан тул нөхрийнхөө нэрийг оруулсан. ...Тухайн объектыг зарна гэж хэлээд зараагүй, 1, 2 хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийдэг, тухайн гэрээгээ удаа дараа сунгаж байсан. ...Ковидын үед тухайн объектод очоогүй, ********ийн үгэнд итгэж байсан. Сүүлд нь очиход нэг давхар нь ажиллаж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 11-нд Худалдаа хөгжлийн банканд хүлээлгэж өгөхөд түрээслэгч нартай харилцахад тал 2019 онд түрээслэхээр гэрээ хийсэн хүмүүс байсан. ...Ц.******** тухайн объекттой Э.********ийн нөхөр гэдгээрээ холбогдож байсан. ...Нарантуяатай худалдах, худалдан авах гэрээ хийхэд Ц.******** очсон. ...Б.Нарантуяад зарлаа гэж хэлээд намайг хөнгөхөн гаргачихсан гэж бодсон. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 4,109,000,000 төгрөгийн төлбөрийн асуудал яригдаж байгаа...” гэв.

 

          Шүүгдэгч Ц.********: “...2018 оны 7 дугаар сард хохирогчийн эхнэр ******** миний эхнэр ******** рүү мессенжер чатаар холбогдоод ажилтай нь холбоотой зүйлийн талаар асуусан байдаг. Улмаар танилцаж 1-2 удаа уулзсан, 2018 оны шинэ жилийн үеэр танилцаад дотно болсон. Энэ үед эхнэр бид хоёр тухайн объектыг авах гээд хөөцөлдөж байсан ба бид хоёрын орлого хүрэхгүй шалтгаанаар зээл гарахгүй байсан. Энэ нөхцөл байдлаа хохирогчийн эхнэрт хэлэхэд бид хоёр сонирхож болно, хамтарч ажиллахад татгалзах зүйгүй гэж 3-4 удаа уулзсан. 2019 оны хавар энэ талаар нухацтайгаар ********, түүний эхнэр ********, манай эхнэр ******** нар болон бид нар ярилцсан. Тэгэхэд өмнө нь барьцаа хөрөнгө ийм байсан учраас зээл гараагүй гэдэг талаар ярилцаад эдний талаас барьцаа хөрөнгө гаргах болсон. Мөн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг учраас ********гийн дансны хуулга сайн байсан. Мөн өмнө нь зээл гараагүй буцсан учраас та хоёр оролцоод хэрэггүй гэж ярилцсан. Үл хөдлөх хөрөнгийг 3 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлэх, үл хөдлөх хөрөнгийг ******** болон түүний нөхрийн нэр дээр авах, зээлд нэмэлтээр гарах барьцаа хөрөнгийг хамтрагч тал шийдэх, үл хөдлөх хөрөнгийг хамтрагч талууд 50, 50 хувиар шийдвэрлэх, үл хөдлөх хөрөнгийг хоёр тал 50, 50 хувиар хамтран эзэмших, гарах зардлыг хоёр тал тэнцүү гаргах тохиролцоотой байсан. Үүнийг хоёр тал зөвшөөрч, ********гийн нэр дээр дахин зээлийн хүсэлтийг Улаанбаатар хотын банканд өгч зээлээ судлуулж зээл гарсан. Хоёр талаас нэг ч төгрөг өгөхгүйгээр зээлээр авсан. Нэмэлт барьцаагаар эдний тал 15 эд хөрөнгийг барьцаанд өгсөн. ******** энэ тохиролцооны дагуу үл хөдлөх хөрөнгийг 3 тэрбум төгрөгийн банкны зээлээр санхүүжүүлээд, нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж 3,4 тэрбум төгрөгийн зээлийн эрх үүссэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэ 3 тэрбум төгрөг бөгөөд нэмэлт санхүүжилт буюу барилгын засварт 400 сая төгрөг төсөвлөж нэмж авахаар болсон. Ингээд 3,4 тэрбум төгрөгийн зээл аваад ********, ******** нарын өмнөх зээл буюу энэ зээлийг авахад барьцаалсан байгаа эд хөрөнгүүд өөр зээлийн барьцаанд байсан учраас тухайн 170 сая төгрөгийн зээлийг хаасан. Тухайн зээлээс засварын мөнгөнд 230 сая төгрөг үлдсэн. Үүнийгээ бид нар ярилцаад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу явж барилгын материал авахаар явсан. Эхнэр бид хоёр өмнө нь зээл хүсээд гараагүй учраас эхнэр бид хоёр нэрээ оруулах юм бол зээлийн шийдвэрт буруугаар нөлөөлж магадгүй гэж ярилцаад ойр дотны хамгийн итгэлтэй хүн гээд төрсөн дүү ********ын эхнэр ********г гуйж, тайлбарлаж байгаад оруулсан. Банк зээл олгоод үл хөдлөхийн гэрчилгээг зарсан хүнээс нь авахдаа ********, ******** нар 50, 50 хувиар эзэмшихээр нэрээ оруулсан. Харин смарт төвийн барилгатай сууриараа адилхан газрыг шилжүүлэх ёстой байсан боловч Улаанбаатар хотын банк шилжүүлж өгөх үед ******** өөр дээрээ аваад газар болохгүй гэнэ, газрын гэрчилгээ нэг сар болж байж гарах гээд тиймээс зээлийн барьцаанд тавьж болохгүй байна гээд 100 хувь газар ********ын нэр дээр гарсан. Смарт төв нь оффисын зориулалттай буюу нэлээд хуучирсан тохижилттой байсан учраас мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч шинээр засан сайжруулахаар тохиролцсон. Тэгээд буулгалтын ажлаа эхлүүлээд 230 сая төгрөгөө аваад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу бараа бүтээгдэхүүний жагсаалтаа аваад хамтдаа явсан. Ингээд явж байгаад буцаж ирсэн. 90 хувийн тохижилттой байсан гэдэг зүйлийг ярьдаг. Оффисын зориулалттай байрыг худалдааны зориулалттай болгоно гэж ярилцсан байсан учраас 90 хувийн тохижилтыг буулгасан. Тэгээд буулгахад агааржуулалт, монтаж, сангийн ихэнх ажил болохгүй заавал засахаар болсон. Ингээд 230 сая төгрөг нь хаанаа ч хүрэхгүй болсон. Зээлийг эхний 6 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж, зөвхөн хүү төлөх нөхцөлтэй авсан байсан. Зээлийг сар сараар нь эсхүл 50, 50 хувиар нь хийхээр тохиролцсон байсан. Үүнийхээ хүрээнд Нацагдоржоос 50 сая, Энхжаргалаас 55 сая төгрөг авч зээл рүү хийсэн. Би ********гаас гэж нэг удаа хийсэн, манай эхнэр ********д өгөөд ******** өөрийнхөө зээлийн дансанд хийдэг байсан. 4, 5 сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу дахиад 2 удаа явсан. Энэ зардлаа хоёр тал 50, 50 хувиар нь гаргана гэж байсан. Манай эхнэр үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажилладаг байсан учраас маркетинг төсөл боловсруулж, зураг төсөл гаргуулж ирээдүйд ийм худалдааны төв болно, танд ийм ашигтай, сэлбэг зарахад ийм нөлөөтэй гэсэн танилцуулгыг бусад захуудаар хийсэн. Би нураахаас нь эхлээд бүх ажлыг өөрөө хариуцаж ажилласан. Э.******** Ремаксаараа дамжуулан зар сурталчилгаа явуулж 67 орчим сая төгрөгийн нэмэлт санхүүжилт босгосон. Мөн миний унаж байсан тээврийн хэрэгслийг 110 сая төгрөгөөр зарж хөрөнгө оруулж нэмэлт бараанд хоёр дахь удаагаа яваад ирсэн. Засварын ажлыг наадмын үеэр дуусна гэж төлөвлөж байсан боловч нэгдүгээрт бидний захиалсан лифт 6 дугаар сард ирнэ гээд ирээгүй, хоёрдугаарт бүх зүйлийг шинээр эхлүүлсэн учраас төлөвлөгөө өөрчлөгдсөн. Ингээд зээлийн хүүг 8 дугаар сар хүртэл зээлээ доголдуулахгүй явж байсан. Наадмаас хойш Б.********, Ж.******** нар хамт ирээд 4 дүгээр давхарт явж байхад Ц.******** дуусах болоогүй байна, хаа ч байсан юм гээд дургүйцсэн. Эхлэхдээ хамт эхэлчхээд одоо яагаад ингээд байгаа юм бэ гэдгийг Б.******** эгчээс асуудаг байсан. Энэ мэтээр үргэлжилж явсаар байгаад бид нар одоо нэмэлт санхүүжилт оруулж чадахгүй, бид нар ийм хэмжээний өртөг зардал гарна гэж тооцоолоогүй, том ажил байна. Тиймээс нэмэлтээр хувиасаа оруулсан 120 сая төгрөгөө аваад татгалзаад гарах саналтай байна. Энэ мөнгийг шийдээд өгчих юм бол зээлсэн мөнгөө өгөөд арай стресс багатай байхаар байна. Зээлээ чи хариуцаж үлдээд, санхүүжилтээ өөрөө зохицуулаад барилгаа өөрөө засаж дуусгаад барилгын 50 хувь, газар шилжүүлэн аваад манай барьцааг шилжүүлэн өгөөрэй гэсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сард байх 120 сая төгрөгийг Нарантуяагаар дамжуулан авсан. Тухайн объектыг хамтран эзэмшинэ гээд Дүүрэн смарт компанийг манай эхнэртэй хамтран байгуулчихсан байсан ба ******** ерөнхий захирал, гүйцэтгэх захирал нь ******** буюу компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмших болсон. Гарсан мөнгө нь зөвхөн ********гийн дансаар гарсан байдаг. Засварын ажилд зарцуулсан мөнгө нь ********гийн дансаар дамжсан. Мессенжерээр өөрт нь зарцуулалтын талаар дандаа хэлдэг байсан. Компаниас гарахдаа тооцоо нийлнэ гээд гарахдаа тооцоо нийлсэн зүйл байдаггүй. Тэгээд Нарантуяа худалдаж авах гэж байна, тооцоогоо өгөөч ********гийн өгсөн дэвтэр, дансны хуулга нь стандартын биш байна, албан ёсны баримт өгөөч гэдэг зүйлийг нөгөө тал хэлдэг. Үүнээс болоод ********, ******** нар дахин үл ялиг маргалдсан. Энэ хоёр больсноос хойш амьдарч байсан орон сууцаа 225 сая төгрөгөөр, унаж байсан тээврийн хэрэгслээ 110 сая төгрөгөөр, Сандэй худалдааны төв дэх үйлчилгээний зориулалттай павильоноо 360 сая төгрөгөөр тус тус зарсан. ...Тэгээд сар хүрэхгүй хугацааны дараа ковид гарсан учраас үйл ажиллагаа зогссон. Ингээд 60 гаруй түрээслэгч нар хил гааль хаасан учраас бараа материал авч чадахгүй байна. Тиймээс танайтай хийсэн гэрээгээ цуцалж, барьцаа хөрөнгөө буцааж авъя гэсэн маргаан гарсан. ********, ******** нар компаниас гараад үйл ажиллагаанд оролцохгүй, надад хамаагүй гэсний дагуу бүх шүүхийн шийдвэртэй, буцаалттай хүмүүсийг бүгдийг нь өөр дээрээ дуудаж зохицуулдаг байсан. ...Анхнаасаа залилах гэж байсан бол өөр байх байсан. ...Би япон яваад хоёр хонож байхад гэрийнхэн маань ********, ******** хоёр ********г цагдаад өгсөн, Хан-Уул дүүргийн цагдаагийнхан ирээд аваад явсан гэсэн. ...Надад энэ хүмүүсийг залилах санаа зорилго байгаагүй. Ахаа, эгчээ гээд хүндлээд явдаг байсан. Засварын ажилд энэ хоёр холоос анзаараад явдаг байсан болохоос би өглөөнөөс шөнө дунд хүртэл ажилладаг байсан...” гэв.

 

          Шүүгдэгч Ү.********: “...Миний бие 2019 онд хүүхдээ хараад гэртээ байсан, энэ үед ********, ******** нар холбогдоод уулзах хэрэгтэй байна гээд уулзсан, ах, эгч хоёр нь үл хөдлөх эд хөрөнгө авч байгаа, эгч нь Ремакст ажилладаг учраас өөрийнхөө нэр дээр авч болохгүй байна. ******** ах чинь зээлтэй учраас зээл авч болохгүй байна. Хүнтэй хамтарч бизнес хийх гэж байгаа учраас итгэлтэй нэг хүнийг оруулмаар байна, миний дүү ороод туслаад өгөөч гэж гуйсан, тэгэхээр нь зөвшөөрсөн. Үүнээс хойш маргааш нөгөөдөр нь ******** эгч болон хохирогч ах хоёрыг харж байсан. Ямар зорилготой ямар бизнес хийх гээд байгааг нь би мэдэхгүй байсан. Шаардлагатай үед нь очиж гарын үсэг зурж өгдөг байсан нь үнэн, итгэмжлэл хийж өгч байсан нь үнэн. Ингэж явж байгаад жилийн дараа ******** эгч залгаад чи хаана байна гэхээр нь гэртээ хүүхдээ харж байна гэхэд одоо очлоо гээд утсаа салгасан. Ирэхээр нь юу болсон бэ гэхэд би чамайг цагдаад өгсөн, чамд гомдолтой, танай ах, эгч хоёр намайг залилсан, чамайг ч гэсэн залилсан гэж үзэж байна гэхээр нь асуудал үүссэн юм байна гэж мэдсэн, энэ талаар би сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгээд маргааш нөгөөдөр нь цагдаа дуудахаар нь очиж нөхрийн хамт мэдүүлэг өгч байхад чи 50 хувиа өгөх юм бол чамд гомдолгүй гэсэн. Тэгээд би өгье гэж хэлсэн. Гэтэл 50 хувийг нь өгөх гэхээр манай ах, эгч хоёр зөндөө их мөнгө гаргасан байгаад тэр мөнгөө надаас нэхэх юм бол яах вэ гэдгээс айгаад 50 хувийг шилжүүлж өгч чадаагүй. Энэ 4 хүний дунд ямар яриа болсон, юу болсон талаар мэдэхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын банкнаас 3,4 тэрбум төгрөгөөр зээл аваад уг зээлийг авахын тулд эхнэр ********гийн хамтаар 15 үл хөдлөх хөрөнгийн барьцаалсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь миний өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан. Тухайн зээл маань миний эхнэр Б.********гийн нэр дээр гараад батлан даагчаар би өөрөө орсон, дээрх 15 үл хөдлөх хөрөнгө гэвэл:

1. “********” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, эзэмших эрхийн Э-2206001051 дугаартай, 56 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай зориулалттай газар,

2. Ж.********ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах, улсын бүртгэлийн Э-2206000916 дугаартай, 72 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалтай газар,

3. “********” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах, улсын бүртгэлийн Э-2206000911 дугаартай, 134 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

4. Ж.********ын эзэмшлийн ******** дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж 55 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалтай газар,

5. “********” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, ХД-51/4 тоот хаягтай  Ү-2206018749 дугаартай 56 м.кв талбай бүхийн агуулахын зориулалтын үл хөдлөх эд хөрөнгө,

6. Б.********гийн өмчлөлийн ******** дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам гудамж, 145 дугаар байрны 30/4 тоот хаягт байрлалтай Ү-2204036684 дугаартай 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон, 

7. “********” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206000068 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 2 тоот 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

8. Б.********гийн өмчлөлийн Ү-2206002737 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, АШ-ны 19 дүгээр байрны 46 тоот 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

9. Б.********гийн өмчлөлийн Ү-2206027203 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хотхоны 1/22 дугаар байрны 3-6 тоот 20,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

10. “********” ХХК-ийн өмчлөлийн Y-2206002107 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ХД-51/4 тоот хаягтай 402 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалтай  барилга,

11. Ж.********ын өмчлөлийн Y-2206051819 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 51/1 тоот хаягтай, 68 м.кв талбай бүхий  үйлдвэрлэлийн зориулалтай барилга, 

12. Ш.********ийн өмчлөлийн Г-2206005370 дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 48А тоот хаягтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,   

13. Ш.********ийн өмчлөлийн Г-2206005371 дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 48Б тоот хаягтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,

14. Я.********гийн өмчлөлийн Ү-2203029682 дугаартай Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 63 дугаар байрны 863 тоот хаягтай 50 м.кв орон сууц,   

15. Улаанбаатар хотын банк дахь Б.********гийн 2600097576 тоот харилцах данс, “********” ХХК-ийн 2600097566 дугаар харилцах дансны орлого болон бусад арилжааны банкнууд дахь харилцах дансны бүх орлого зэрэг нийт 15 үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Улаанбаатар хотын банкнаас 3,4 тэрбум төгрөгийн зээл авсан, би өмнө банканд 170,000,000 төгрөгийн өртэй байсан. Тухайн зээл нь Голомт банканд шилжээд 3,230,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Уг барилга нь дотоод засал нь 90 хувийн гүйцэтгэлтэй байсан, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд засвар үйлчилгээ хийхэд 342,198,867 төгрөгийн зардал гарсан. Улаанбаатар хотын банкны хүүд 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар дуустал 301.355.000 төгрөг төлсөн. Шүүхийн шийдвэрээр үндсэн болон нэмэгдүүлсэн хүүд 688,392,818 төгрөг, тэмдэгтийн хураамж 20,740,782 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний данснаас 113,183 төгрөг, “********” ХХК-ийн данснаас 21,450,000 төгрөг, би өөрөө шүүхийн шийдвэрийн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Би Иргэний шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч авахад 40,000,000 төгрөг авсан. Эрүүгийн хэрэгт хуулийн зөвлөгөө болон өмгөөлөгчийн зардалд 160,000,000 төгрөг, нийт 4,809,250,965 төгрөгийн хохирол учирсан байна.

Үл хөдлөх хөрөнгө авахад Э.********, Ц.******** нараас ямар нэгэн мөнгө гараагүй, харин засвар үйлчилгээ хийгээд тооцоо нийлэхэд 88,000,000 төгрөг гарч байсан, бусдаар ********, ******** гэх хүмүүсээс үл хөдлөх хөрөнгийг авахад ямар нэгэн мөнгө гараагүй. Миний эхнэр ******** 2018 оны зун ********тэй түүний нөхрийн эгч Батгэрэлээр дамжуулан банкнаас бага хүүтэй жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авах гэж анх танилцаж байсан. ******** манай үйлдвэр дээр ирээд тухайн үед одоо яригдаад байгаа ******** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Өглөө 6 давхар шилэн барилгыг авч хамтарч ажиллах санал тавьсан. Өөрөө уг барилгыг “Улаанбаатар Ремакс 2-ын хооронд нууцлалын гэрээтэй, өөр хэн нэгэн хүнд үзүүлэхгүй байгаа. Би өөрөө энэ барилгыг авах гэж байгаа” гэж хэлээд өөр хүнд үзүүлэхгүй байсан. Миний бичиг баримт болон Хаан, Голомт, Хас, Улаанбаатар банкнуудад хоёр удаа өгөөд хоёр дахь зээл дээр нь миний зээл Улаанбаатар хотын банкнаас гараад 100,000,000 төгрөгийг надаас бэлнээр авсан, энэ мөнгийг банкны хүнд өгнө гэж хэлээд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ********т өгөхдөө эхнэрийнхээ хамтаар Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Токио Таурт байх ажил дээр өгч байсан. ******** надад хэлэхдээ Ремаксын шугамаар зарж байгаа учраас миний болон нөхрийн нэр маань орж болохгүй гэж хэлээд ******** нөхрийн дүү ********ын эхнэр ********гийн нэрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд оруулна гээд оруулсан. Уг нь би өөрийнхөө эд зүйлийг барьцаалж зээл аваад тухайн үл хөдлөх хөрөнгө дээр ганцаараа миний нэр байх ёстой байсан чинь ******** нь ********гийн нэрийг оруулсан. 2019 оноос тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан байхад ********, ******** нар банканд ямар ч зээл, зээлийн хүү огт төлөөгүй. Түрээсийн мөнгийг өөрсдөө авдаг атлаа ямар ч зээл, хүү төлөөгүй. Ингээд энэ асуудлаас болоод тухайн үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаа хөрөнгөө алдахад хүрээд байгаа учраас бид нарт учирсан хохирол болох 4,809,250,965 төгрөгөө барагдуулж авмаар байна. Мөн үл хөдлөх хөрөнгө дээр байгаа ******** гэх хүн ямар нэгэн хөрөнгө оруулаагүй байхад нэрийг нь санаатайгаар ********, ******** гэх хүмүүс оруулж өөрсдөө ашиг олж байна. Энэ асуудлаас болж манай компанид маш их хохирол учирч компанийн болон миний эхнэрийн үйл ажиллагаа явуулж болохгүйд хүрсэн байгаа, маш их гомдолтой байна...” /1 дэх хавтас хэргийн 56-65 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний эхнэр ******** тухайн барилгад ямар нэгэн хөрөнгө оруулалт болон бэлэн мөнгө гаргасан зүйл байхгүй. ...2019 он байх ********, ******** нартай хамт явж байсан чинь ******** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Смарт барилгыг авах гэж байгаа зээлийн түнш сайтай, урьд өмнө нь ямар нэгэн зээлтэй холбоотой асуудал байхгүй хүнийг оролцуулах гэсэн юм гэж ******** бид хоёрт хэлэхээр нь би үгүй, хэрэггүй гэхэд ********, ******** хоёр ямар нэгэн зээлийн төлөлт дээр асуудалгүй гэж гуйгаад байсан. ...Зээл авахад ******** эгч барьцаа тавьсан гэдгийг маш сайн мэдэж байгаа. ...******** тухайн барилга дээр очиж үзээгүй...” /1 дэх хавтас хэргийн 75-77 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...******** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Смарт төв өөрөө Улаанбаатар хотын банкны барьцаанд 2014 оноос хойш байхаар нь би 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын банкнаас 3,4 тэрбум төгрөгийн зээл аваад тухайн зээлж авсан мөнгөний 3,1 тэрбум төгрөгөөр тухайн ******** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Смарт төвийг худалдаж авсан. Улаанбаатар хотын банкнаас зээлж авсан мөнгөнөөс 170,000,000 төгрөгөөр Голомт банкны зээл төлсөн, Голомт банканд барьцаанд байсан бүх эд хөрөнгө Улаанбаатар хотын банк руу шилжсэн. Тэгээд үлдсэн 130,000,000 төгрөг дээр нэмж хөрөнгө оруулалт хийгээд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Смарт төвд засвар үйлчилгээг би өөрөө гардаж хийсэн. ...2017 оноос хойш Улаанбаатар хотын банк зарах гээд Ремакст нууцын гэрээгээр өгсөн байсан. Тэр үед ******** намайг Батбаатар гэдэг хүнтэй уулзуулсан. Энэ хүн бол Улаанбаатар хотын банкнаас барьцаанд байгаа эд хөрөнгийг зарж борлуулдаг гэж хэлээд уулзуулж байсан. ******** өөрөө 2017 оноос хойш авах зорилгоор бусдад танилцуулж байсан юм шиг байгаа юм. Би ********тэй 2018 оны 9 дүгээр сард анх танилцаж байсан. Тэгэхэд надад энэ хөрөнгийг үзүүлж байсан, уг барилгыг гаднаас харахаар ямар нэгэн засвар үйлчилгээ байхгүй юм шиг боловч дотроо маш их засвартай байсан. ********ийн нөхөр ******** бид 2 хамтарч засвар үйлчилгээ хийсэн. Би өөрөө ганцаараа банкнаас зээл аваад, авсан зээлээрээ тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад, авсны дараа засвар үйлчилгээ хийхэд ********ээс 2019 оны 10 дугаар сар хүртэл 100 гаруй сая төгрөг гарсан, бусдаар бол ******** ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй. ******** бид хоёрын дунд маргаан үүсэхэд ********, Нарантуяа гэдэг хүнд зарна гэж худалдах, худалдан авах гэрээ хийгээд Нарантуяад өгсөн боловч Нарантуяагийн зээл нь бүтээгүй учраас Нарантуяа үл хөдлөх хөрөнгийг буцааж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дууссан, тэгээд би ********т хандаж Нарантуяа авахаа больсон учраас одоо яах вэ гэхэд ******** би өөрөө яаж ийж байгаад худалдаж авна гэж хэлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл нөхөр ******** болон ******** гэх хүний нэр дээр бүртгэлтэй. ...******** гэдэг эмэгтэй бол ********ийн нөхөр ********ын төрсөн дүү Ц.********ын эхнэр, банкнаас гэрчилгээ гарсан чинь ******** өөрийнхөө ашиг сонирхлын төлөө ******** гэдэг эмэгтэйг 50 хувийн эзэмшигчээр оруулсан, ******** өөрөө ороогүй шалтгаан нь нууцлалын гэрээгээр зарж байгаа, дээр нь Улаанбаатар хотын банкнаас зарж өгсөн гэж 99,000,000 төгрөгийн шимтгэл авсан учраас тухайн үед ******** нэрээ оруулаагүй гэж хэлж байсан. ...******** бид хоёр засвар үйлчилгээ хийгээд дуусахаар нь лангуунуудыг зараад ашгаа хувааж авна гэж хэлээд тохирсон учраас би ********ийн хамаарал бүхий ******** гэдэг хүнийг нөхрийнхөө хамт хамтран эзэмшигчээр оруулсан. ...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ******** нөхөр ********ын хамт тухайн барилгыг 100 хувь эзэмшиж, ашиглаж байж цар тахлаас хойш олсон орлогоосоо нэг ч төгрөг Улаанбаатар хотын банканд төлөөгүй. Нөхөр бид хоёрын хүсэлт тухайн үл хөдлөх хөрөнгөөс ******** гэх хүний нэрийг хасуулж өөрсдөө дангаар эзэмшиж, уг барилгыг зарж банкны өрийг төлж барагдуулж өөрсдийн хөрөнгийг авч үлдэх санаатай байгаа юм...” /1 дэх хавтас хэргийн 80-82 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус төвд 107 дугаар лангууг түрээсэлж машины сэлбэг болон дугуй засварын тоног төхөөрөмж зардаг. Түрээсийн төлбөрт сар бүрийн эхээр 1,720,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлдөг. ...Тухайн төвийн эзэн нь ******** гэдэг залуу байдаг, түрээсийн төлбөрөө сар болгоны эхэнд ******** гэсэн хүний Худалдаа хөгжлийн банкны 458ххх550 тоот данс руу шилжүүлдэг...” /1 дэх хавтас хэргийн 83-87 дахь тал/ гэсэн,

 

Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2019 онд ********, ******** болон өөрийн нөхөр ******** нарын хамтаар тухайн үед Улаанбаатар хотын банкнаас 3,4 тэрбум төгрөгийн зээл аваад Болдбаатар гэдэг хүнээс 3 тэрбум төгрөгөөр худалдаж аваад 170,000,000 төгрөгийн ********, ******** гэх хоёр хүнийг Голомт банканд 170,000,000 төгрөгийн зээлийг төлж үлдсэн мөнгийг засвар үйлчилгээ зээлийн эргэн төлөлтөд төлсөн. ...Тухайн үед ********гийн эд хөрөнгө болон түүний эд хөрөнгө миний хамаарлын Сонгино******** дүүрэгт байрлах 2 айлын газартай байшингийн хамтаар итгэмжлэхээр барьцаалсан. ******** бол ямар ч хамааралгүй нөхөр бид хоёр зээлийн түүх байсан учраас миний хамаатны дүү ********г оролцуулж гарын үсэг зуруулсан. ...Зээл гараад банкнаас хүн хэрэгтэй гэхээр нь би өөрийн нөхрийн дүүгийн эхнэр ********г оруулсан, миний зээлийн түүх муу байсан учраас оруулсан. ...********, ******** хоёрын нэр дээр байгаа нийт 6 давхар үл хөдлөх хөрөнгө байгаагаас одоо ашиглагдаж байгаа нь 1 давхарт 7 түрээслэгчтэй 3 давхартай 3 түрээслэгчтэй байгаа, түрээсийн мөнгө авдаггүй, зөвхөн тог цахилгааны мөнгө өгдөг байсан. ...2020 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр ******** эгч хамтарч ажиллахаа больцгооё, зээл төлөх хэцүү байна, энэ үл хөдлөх хөрөнгийг чи хариуцаад яв, эгч нь  нэг хувь хүнээс хэдэн төгрөг зээлээд авсан байгаа банкны төлөлт нэхэгдээд байна, эгчдээ мөнгө олоод өгөөч, чи тэгээд ав гэж хэлэхээр нь би таны зээлийг ганцаараа бол барахгүй хамтрагчтай болно гэж хэлсэн чинь чи өөрөө хамтрагчаа олоод хүрээд ирээч гэхээр нь би за гэж хэлээд найз Нарантуяа мөнгө шилжүүлсэн байсан үлдсэн мөнгийг нь олж өгөхийн тулд би өөрийн үл хөдлөх хөрөнгөө 360,000,000 төгрөгөөр зараад Нарантуяад 100,000,000 гаруй сая төгрөгийг төлөөд Нарантуяа цаашаа шилжүүлсэн. Ингээд үлдсэн мөнгөөрөө би заслын үйл ажиллагаагаа эхлүүлсэн...” /1 дэх хавтас хэргийн 113-117 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар  бичгээр гаргасан мэдүүлэгтээ: “...Эхнэр ******** нь 2019 оны 2 сараас эхлэн Б.******** гэх хүнтэй хамтарч бизнесийн үйл ажиллагаа явуулна, ******** дүүргийн, 14 хороо, 14 хороолол, Нарны зам гудамж, 55 тоот хаягт байршилтай 3691.6 м.кв талбайтай Худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авч, бизнесийн үйл ажиллагаа явуулна гэж ярих болсон. Э.********, Б.******** нар тухайн үл хөдлөх эд хөрөнгөө нийт 3 тэрбум төгрөгөөр худалдан авах, худалдан авах төлбөрийг 100 хувь банкны зээлээр санхүүжүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг болон нэмэлт үл хөдлөх хөрөнгө барьцаалж, нийт 3.4 тэрбум төгрөгийн зээл авч, нэмэлт зээл болох 400,000,000 төгрөгөөс нь хамт ажиллах Б.******** гэх хүнээс банкны барьцаанд бүртгүүлэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлээс чөлөөлөх, үлдсэн төлбөрөөр нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөдөө засвар үйлчилгээ хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ингээд яг тухайн үл хөдлөх эд хөрөнгөө худалдан авч, өмчлөх эрхийг бүртгүүлэх, дараа нь банкны барьцаанд бүртгүүлэх шаардлага гарсан ба манай эхнэр нь Э.******** нь Ремакс үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанийн франчайз гэрээний эрх эзэмшдэг, мөн миний бие төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байсан тул бид өөрсдийн нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах боломжгүй байсан. Мөн Б.********тэй тохиролцсоны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2 талаас 1, 1 хүний нэр дээр бүртгүүлээд 50, 50 хувь өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохиролцсон байсан тул хамгийн ойр дотны итгэлтэй хүмүүсийн нэг болох Ц.******** миний төрсөн дүү Ц.********ын эхнэр Ү.********д хандаж, түүний нэр дээр 50 хувийн өмчлөх эрхийг бүртгүүлсэн. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр манай талаас Ү.********, нөгөө талаас Б.********гийн нөхөр Ж.******** нар бүртгэгдсэн байдаг. Манай эхнэр Э.******** болон Б.******** нарын худалдан авч буй 3 тэрбум төгрөгийн хөрөнгөд ******** дүүргийн, 14 хороо, 14 хороолол, Нарны зам гудамж, 55 тоот хаягт байршилтай 3691.6         м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт багтаж байсан ба үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 50, 50 хувиар өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч газрын Б.********гийн нөхөр Ж.********ын нэр дээр бүртгүүлсэн байсан. Уг нь бол газрын эрхийн хувьд ч гэсэн талууд 50, 50 хувь эзэмших ёстой байсан боловч Б.******** нь эхлээд нөхөр Ж.********ын нэр дээр газрын аваад дараа нь Ү.********г 50 хувь эзэмшигчээр нэмэх ёстой байсан боловч Ү.********д эрх шилжүүлээгүй байхдаа банканд барьцаалсан. Энэхүү газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч байгаа санхүүжилт нь 100 хувь зээлийн санхүүжилт байсан бөгөөд Б.********, Э.******** нарын хэн аль нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахтай холбоотой зардал гаргаагүй, харин хамтран ажиллаж, дундын эд хөрөнгөө захиран зарцуулснаар банкны зээлийн өрийг үйл ажиллагааныхаа үр дүнд бий болгох орлогоороо буюу 50, 50 хувиар нь хариуцаж төлөхөөр тохиролцсон учраас тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газрын хувьд 50, 50 хувийг өмчлөх, эзэмшихээр тохирсон байдаг. Тиймдээ ч Улаанбаатар хотын банкнаас авсан эхний 1, 2, 3, 4 дэх сарын төлбөрийг Б.********, Б.******** нар нь тухайн зээлийн хөрөнгө оруулалт болон байгууллагынхаа зардлаас гаргаж байсан ба 5 дахь сарын төлбөрийг нь Б.******** нь манай танил ах Нацагдоржоос зээлж авсан мөнгөөр төлсөн ба энэ мөнгөний төлбөрийг одоо хүртэл төлж барагдуулаад явж байгаа. Улаанбаатар хотын банкнаас 3,4 тэрбум төгрөгийн зээл авч, 3 тэрбум төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад, 170 сая төгрөгийг Б.********гийн эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөд, 230 сая төгрөгийг Смарт худалдааны төвийн засвар үйлчилгээнд зарцуулсан. Мөн Смарт худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахад банкны зээлээс зарцуулсан 230 сая төгрөг нь хаанаа ч хүрэхгүй байсан учраас эхнэр Э.******** бид хоёр өөрсдийн бизнесийн үйл ажиллагааны орлогоо болон өөрсдийн өмчлөлийн орон сууцаа 225 сая төгрөгөөр, Лексус РХ-350 2016 онд үйлдвэрлэгдсэн машинаа 110 сая төгрөгөөр, Сандэй худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан лангуугаа 360 сая төгрөгөөр тус тус худалдан борлуулж, мөн бизнесийн үйл ажиллагаанаас олсон бүхий л ашиг орлогыг зарцуулахаас гадна, өөрийн найз нөхөд, гэр бүл, хамаатан садангаасаа мөнгө зээлж, нийтдээ 1.700.000.000 орчим сая төгрөгийн засварын хөрөнгө оруулалт хийсэн.

...2019 оны 11 сард Б.******** нь “...Энэ бизнес миний төсөөлж байсан шиг ашиг орлого олохгүй байна, би өөрийн эд хөрөнгүүдээ барьцаалаад зээл аваад бизнес хийх гэсэн чинь алдагдалд орох гээд байна, тэгэхээр би энэ бизнесээс гарлаа, Э.******** чи өөрөө энэ бух асуудлаа хариуцаад банкны зээл төлбөрөө барагдуулж, эгчийнхээ барьцаа хөрөнгүүдийг суллаж өгөөрэй, тэгээд энэ зээл нь дуусахаар наад газар, ул хөдлөх эд хөрөнгийнхөө эрхийг манай нөхрийн нэрээс шилжүүлж аваарай, эгч нь наад зээлийг чинь бол төлөөлж чадахгүй шүү, наад үйл ажиллагаанд чинь одоо оролцохгүй” гэж хэлсэн. Гэтэл эхнэр бид хоёрын хувьд Б.******** шиг бизнесээ дундаас нь орхиод хаяад явна гэх ямар ч боломжгүй, учир нь бид өөрсдийн бүх орлого, байр орон сууцаа хүртэл зараад тухайн Смарт худалдааны төвийн үйл ажиллагаанд зарцуулчихсан байсан. Мөн Б.******** шиг үлдээгээд явах өөр хүн ч байхгүй. Ийм учраас нэгэнт эхлүүлсэн бизнесээ ашиг орлоготой ажиллуулах, үйл ажиллагааг нь сайжруулахаар Б.********гээс гаргасан саналын дагуу бизнесээ Э.******** 100 хувь хариуцахаар болж, Б.******** нь компанийнхаа 50 хувийн хувьцааг болон гүйцэтгэх захирлынхаа эрхийг Э.********т шилжүүлэн өгч, Э.******** нь Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийг 100 хувь хариуцан төлж дуусгах, банкны зээлийг төлсний дараа Б.******** нь өөрийн нөхөр Ж.********ын нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөх эрх болон газрын эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

...Харин энэ хугацаанд Улаанбаатар хотын банкны зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдан авахад зориулж олгосон зээлийн төлбөрийг шаардаж, шүүхийн шийдвэр гарсны улмаас одоо зээлийн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлж барагдуулах ажиллагаа явагдаж байна. Б.********тэй тохиролцсоны дагуу эхнэр Э.******** нь зээлийн төлбөрийг 100 хувь хариуцан төлж барагдуулж, Б.********гийн барьцаалсан хөрөнгүүдийг чөлөөлөн өгч, зээлийн төлбөр 100 хувь дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эрх болон газрынхаа эрхийг шилжүүлэн авах ёстой...” /1 дэх хавтас хэргийн 155-158 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ү.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар бичгээр гаргасан мэдүүлэгтээ: “... 2019 оны 03 дугаар сард манай нөхөр ******** ах Ц.********ын эхнэр Э.******** нар нь надтай холбогдоод ах, эгч хоёр нь хүнтэй нийлж үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахаар болсон, авах гэж байгаа үл хөдлөхөө газартай нь хамт барьцаалаад дээрээс нь хоёр талаасаа эд хөрөнгө нэмж барьцаалаад 100 хувь зээлээр авах юм. Дараа нь энэ обьектоо засаж янзлаад ашиг орлогоос нь зээлээ төлөөд дуусгаад 50, 50 хувиар өмчлөх юм. Манай талаас нэг хүн, нөгөө талаас нэг хүн өмчлөгчөөр бүртгэгдэх ёстой. Эгч нь Ремаксд ажиллаж байгаа болохоор өөрөө худалдан авч болохгүй, Ц.******** ах чинь төлөгдөж дуусаагүй зээлтэй болохоор өмчлөгчөөр оролцож болохгүй байна гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би энэ талаар нөхөр ********тай зөвлөлдөөд Э.******** эгчийн саналыг зөвшөөрсөн, үүнийхээ хариуд би Э.******** эгч, түүний нөхөр Ц.******** ах нараас ямар нэг шан харамж аваагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах процесс банкнаас зээл авах зэрэгт нь яг биечлэн оролцоогүй, шаардлагатай үед нь очиж гарын үсгээ зурж өгч байсан нь үнэн. ...Миний хувьд Б.******** гэх хүнийг танихгүй, түүнтэй бие даан харилцаж байгаагүй, түүний эд хөрөнгийг залилж авсан, бусдыг хуурч мэхэлсэн зүйл ч байхгүй бөгөөд хадам ах Ц.********ын эхнэр Э.******** гэх хүний гуйсан ******** дүүргийн, 14 хороо, 14 хороолол, Нарны зам гудамж, 55 тоот байршилтай 3691.06 м.кв талбайтай Худалдаа, үйлчилгээний зориулалт хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь үнэн. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэн нь Э.******** учраас түүний зөвшөөрөл энэ эд хөрөнгийн эрхийг хэн нэгэнд шилжүүлэн өгөх боломжгүй...” /1 дэх хавтас хэргийн 164 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл  /1 дэх хавтас хэргийн 45-46 дахь тал/,

- “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 94-106 дахь тал/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 207-213 дахь тал/,

- 2019 оны 03 дугаар сарын 19-өөс 2019 оны 10 дугаар сарын хүртэл орлого, зарлагын тооцоонуудын дансны хуулгаар баталгаажсан /1 дэх хавтас хэргийн 237-248 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 1 дэх тал/,

- Ажлын байр түрээслэх гэрээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 2-4 дэх тал/,

- Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 11-15 тал/,

- 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /2 дахь хавтас хэргийн 16 дахь тал/,

- Б.********гийн банкны дансны хуулга /2 дахь хавтас хэргийн 17-25, 28-91 дэх тал/,

- ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дахь хавтас хэргийн 92 дахь тал/,

- Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулбар /2 дахь хавтас хэргийн 131 дэх тал/,

- 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаартай итгэмжлэлийн хуулбар /2 дахь хавтас хэргийн 132 дахь тал/,

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 134-139 дэх тал/,

- Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/00917 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/010119 дугаартай магадлалын хуулбарууд /2 дахь хавтас хэргийн 140-154 дэх тал/,

- Шүүгдэгч Ц.********, Ү.******** нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 167, 181, 187 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 182, 191 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 168-170 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 193 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 166, 179 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 27-35 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ц.********, Ү.******** нарыг үйлдлээрээ нэгдэж, Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан ******** дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 55 тоот хаягт байршилтай, 3,691.06 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай ******** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг хамтарч худалдан авах, засвар хийж, цаашид үйл ажиллагаа явуулах саналыг Э.******** Б.********д тавьж, уг саналыг Б.******** хүлээн зөвшөөрч худалдан авч Ж.******** уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон “********” ХХК, өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, газрыг барьцаалж, Улаанбаатар хотын банкнаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зг9101/190319 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,4 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж, уг зээлээс 3 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушааж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах явцад Э.******** банканд хугацаа хэтэрсэн зээлтэй, мөн Улаанбаатар хотын банктай нууцлалын гэрээтэй тул хамтран зээлдэгчээр оролцох боломжгүй гэх тайлбарыг Ж.********, Б.******** нарт өгч өөрийн нөхөр Ц.********ын төрсөн дүү Ц.********ын эхнэр Ү.********г уг үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн, уг үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, засан сайжруулах ажлыг Ц.******** бие даан явуулж, улмаар “тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулна, эсхүл өөрөө худалдаж авна” гэх зэргээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас хохирогч Ж.********ын худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болон түүний өөрийн, мөн хамаарал бүхий иргэдийн хөрөнгө, бизнесийн үйл ажиллагааг явуулдаг “********” ХХК-ийн үйл ажиллагааны орлого бусад банкаар орж буй орлого зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж хохирогчийн амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.********ын “...2019 оны 3 дугаар сарын 19-ний Улаанбаатар хотын банкнаас 3,4 тэрбум төгрөгөөр зээл аваад уг зээлийг авахын тулд эхнэр Б.********гийн хамт өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн 1. “********” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, эзэмших эрхийн Э-2206001051 дугаартай, 56 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай зориулалттай газар,

2. Ж.********ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах, улсын бүртгэлийн Э-2206000916 дугаартай, 72 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалтай газар,

3. “********” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах, улсын бүртгэлийн Э-2206000911 дугаартай, 134 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

4. Ж.********ын эзэмшлийн ******** дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж 55 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалтай газар,

5. “********” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, ХД-51/4 тоот хаягтай  Ү-2206018749 дугаартай 56 м.кв талбай бүхийн агуулахын зориулалтын үл хөдлөх эд хөрөнгө,

6. Б.********гийн өмчлөлийн ******** дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам гудамж, 145 дугаар байрны 30/4 тоот хаягт байрлалтай Ү-2204036684 дугаартай 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон, 

7. “********” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206000068 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 2 тоот 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

8. Б.********гийн өмчлөлийн Ү-2206002737 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, АШ-ны 19 дүгээр байрны 46 тоот 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

9. Б.********гийн өмчлөлийн Ү-2206027203 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хотхоны 1/22 дугаар байрны 3-6 тоот 20,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

10. “********” ХХК-ийн өмчлөлийн Y-2206002107 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ХД-51/4 тоот хаягтай 402 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалтай  барилга,

11. Ж.********ын өмчлөлийн Y-2206051819 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 51/1 тоот хаягтай, 68 м.кв талбай бүхий  үйлдвэрлэлийн зориулалтай барилга, 

12. Ш.********ийн өмчлөлийн Г-2206005370 дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 48А тоот хаягтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,  

13. Ш.********ийн өмчлөлийн Г-2206005371 дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 48Б тоот хаягтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,

14. Я.********гийн өмчлөлийн Ү-2203029682 дугаартай Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 63 дугаар байрны 863 тоот хаягтай 50 м.кв орон сууц,  

15. Улаанбаатар хотын банк дахь Б.********гийн 2600097576 тоот харилцах данс, “********” ХХК-ийн 2600097566 дугаар харилцах дансны орлого болон бусад арилжааны банкнууд дахь харилцах дансны бүх орлого зэрэг нийт 15 үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Улаанбаатар хотын банкнаас 3,4 тэрбум төгрөгийн зээл авсан. Би өмнө банканд 170,000,000 төгрөгийн өртэй байсан, тухайн зээл нь Голомт банканд шилжээд 3,230,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Улаанбаатар хотын банкны хүү маань 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар дуустал хүү нь 301.355.000 төгрөг төлсөн байдаг.

Шүүхийн шийдвэрээр үндсэн болон нэмэгдүүлсэн хүү гэж 688,392,818 төгрөг, тэмдэгтийн хураамжид 20,740,782 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний данснаас 113,183 төгрөг, “********” ХХК-ийн данснаас 21,450,000 төгрөг, би өөрөө шүүхийн шийдвэрийн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Би Иргэний шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч авахад 40,000,000 төгрөг авсан. Эрүүгийн хэрэгт хуулийн зөвлөгөө болон өмгөөлөгчийн зардалд 160,000,000 төгрөг, нийт 4,809,250,965 төгрөгийн хохирол учирсан.

Үл хөдлөх хөрөнгө авахад Э.********, Ц.******** нараас ямар нэгэн мөнгө гараагүй, засвар үйлчилгээ хийгээд тооцоо нийлэхэд 88,000,000 төгрөг гарч байсан, бусдаар бол Э.********, Ц.******** гэх хүмүүсээс үл хөдлөх хөрөнгийг авахад ямар нэгэн мөнгө гараагүй. Миний эхнэр Б.******** 2018 оны зун Э.********тэй танилцаж байсан. Э.********ийн нөхрийн эгч Батгэрэлээр дамжуулан банкнаас бага хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авах гэж анх танилцаж байсан. Э.******** манай үйлдвэр дээр ирээд тухайн үед одоо яригдаад байгаа буюу ******** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Өглөө 6 давхар шилэн барилгыг авч хамтарч ажиллах санал тавьсан. Өөрөө уг барилгыг “Улаанбаатар Ремакс 2-ын хооронд нууцлалын гэрээтэй. Өөр хэн нэгэн хүнд үзүүлэхгүй байгаа. Би өөрөө энэ барилгыг авах гэж байгаа” гэж хэлээд өөр хүнд үзүүлэхгүй байсан. Миний бичиг баримт болон Хаан, Голомт, Хас, Улаанбаатар хотын банкнуудад 2 удаа өгөөд 2 дахь дээр нь миний зээл Улаанбаатар хотын банкнаас гарсан, банкны хүнд өгнө гэж Э.******** 100,000,000 төгрөгийг надаас бэлнээр авсан, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ********т мөнгө өгөхдөө эхнэрийнхээ хамт Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Токио тауэрт байрлах ажил дээр хүргэж өгч байсан. Э.******** надад хэлэхдээ Ремаксын шугамаар зарж байгаа учраас миний болон нөхрийн нэр маань орж болохгүй гэж хэлээд Э.******** нөхрийн дүү Ц.********ын эхнэр Ү.********гийн нэрийг оруулж болно гээд оруулсан. Уг нь би өөрийнхөө эд зүйлийг барьцаалж зээл аваад тухайн үл хөдлөх хөрөнгө дээр ганцаараа миний нэр байх ёстой байсан чинь Э.******** Ү.********гийн нэрийг оруулсан. 2019 оноос тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан байхад Э.********, Ц.******** нар банкны ямар нэгэн зээл төлөөгүй. Түрээсийн мөнгийг өөрсдөө авдаг атлаа ямар нэгэн төлбөр болон зээлнээс огт төлөөгүй...” /1 дэх хавтас хэргийн 56-65 дахь тал/ гэсэн,

Гэрч Ц.********ын: “...Миний эхнэр Ү.******** тухайн барилгад ямар нэгэн хөрөнгө оруулалт болон бэлэн мөнгө гаргасан зүйл байхгүй. ...Зээл авахад ******** эгч барьцаа тавьсан гэдгийг маш сайн мэдэж байгаа...” /1 дэх хавтас хэргийн 75-77 дахь тал/ гэсэн,

Гэрч Б.********гийн: “...******** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Смарт төв өөрөө Улаанбаатар банкны барьцаанд 2014 оноос хойш байхаар нь би 2019 оны 03 дугаар сарьж 19-ний өдөр Улаанбаатар хотын банкнаас 3.4 тэрбум төгрөгийн зээл аваад тухайн зээлж авсан мөнгөний 3.1 тэрбум төгрөгөөр тухайн ******** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Смарт төвийг худалдаж авсан. Улаанбаатар хотын банкнаас зээлж авсан мөнгөнөөс 170,000,000 төгрөгөөр Голомт банкны зээл төлсөн. Голомт банканд барьцаанд байсан бүх эд хөрөнгө Улаанбаатар банк руу шилжсэн. Тэгээд үлдсэн 130,000,000 төгрөг дээр нэмж хөрөнгө оруулалт хийгээд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Смарт төвд засвар үйлчилгээг би өөрөө гардаж хийсэн. ...2017 оноос хойш Улаанбаатар хотын банк зарах гээд Ремакст нууцын гэрээгээр өгсөн байсан. Тэр үед Э.******** Улаанбаатар хотын банкнаас барьцаанд байгаа эд хөрөнгийг зарж борлуулдаг хүн гэж хэлээд намайг Батбаатар гэдэг хүнтэй уулзуулсан. Э.******** өөрөө 2017 оноос хойш авах зорилгоор бусдад танилцуулж байсан, би Э.********тэй 2018 оны 9 дүгээр сард анх танилцаж байсан. Тэгэхэд надад энэ хөрөнгийг үзүүлж байсан. Уг барилгыг гаднаас харахаар ямар нэгэн засвар үйлчилгээ байхгүй юм шиг боловч дотроо маш их засвартай байсан. Э.********ийн нөхөр Ц.******** бид 2 хамтарч засвар үйлчилгээ хийсэн. Би өөрөө ганцаараа банкнаас зээл аваад, авсан зээлээрээ тухайн үл хөдлөх хөрөнгийг худалж аваад, авсны дараа засвар үйлчилгээ хийхэд Э.********ээс 2019 оны 10 дугаар сар хүртэл 100 гаруй сая төгрөг гарсан байдаг, бусдаар ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй. ...Би Э.********т хандаж Б.Нарантуяа гэх хүн авахаа больсон, одоо яах вэ гэж хэлэхэд Э.******** би өөрөө яаж ийж байгаад худалдаж авна, тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газар нь миний нөхөр Ц.********ын нэр дээр байгаа. Харин үл хөдлөх хөрөнгө бол миний нөхөр Ц.******** болон Ү.******** гэх хүний нэр дээр бүртгэлтэй байгаа. ...Э.******** бид хоёр засвар үйлчилгээ хийгээд дуусахаар нь лангуунуудыг зараад ашгаа хувааж авна гэж хэлээд тохирсон учраас би Э.********ийн хамаарал бүхий Ү.******** гэдэг хүнийг нөхрийнхөө хамтаар хамтран эзэмшигчээр оруулсан. ...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Э.******** нөхөр Ц.******** нарын хамт тухайн барилгыг 100 хувь эзэмшиж, ашигласан атлаа цар тахлаас хойш олсон орлогоосоо нэг ч төгрөг Улаанбаатар хотын банканд төлөөгүй...” /1 дэх хавтас хэргийн 80-82 дахь тал/ гэсэн,

Гэрч Ц.********гийн: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл түрээслэн тус төвд 107 дугаар лангууг түрээсэлж машины сэлбэг  болон дугуй засварын тоног төхөөрөмж зардаг. Түрээсийн төлбөрт сар бүрийн эхээр 1,720,000 төгрөг түрээсийн мөнгө төлдөг. ...Тухайн төвийн эзэн нь ******** гэдэг залуу байдаг. Түрээсийн төлбөрөө сар болгоны эхэнд ******** гэсэн хүний Худалдаа хөгжлийн банкны 458ххх550 тоот данс руу шилжүүлдэг...” /1 дэх хавтас хэргийн 83-87 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Ц.********ын: “...Энэхүү газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч байгаа санхүүжилт нь 100 хувь зээлийн санхүүжилт байсан бөгөөд Б.********, Э.******** нарын хэн аль нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахтай холбоотой зардал гаргаагүй, харин хамтран ажиллаж, дундын эд хөрөнгөө захиран зарцуулснаар банкны зээлийн өрийг үйл ажиллагааныхаа үр дүнд бий болгох орлогоороо буюу 50, 50 хувиар нь хариуцаж төлөхөөр тохиролцсон учраас тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газрын хувьд 50, 50 хувийг өмчлөх, эзэмшихээр тохирсон. Тиймдээ ч Улаанбаатар хотын банкнаас авсан эхний 1, 2, 3, 4 дэх сарын төлбөрийг Б.********, Э.******** нар нь тухайн зээлийн хөрөнгө оруулалт болон байгууллагынхаа зардлаас гаргаж байсан ба 5 дахь сарын төлбөрийг нь Э.******** нь манай танил ах Нацагдоржоос зээлж авсан мөнгөөр төлсөн. ...Б.********гээс гаргасан саналын дагуу бизнесээ Э.******** 100 хувь хариуцахаар болж, Б.******** нь компанийнхаа 50 хувийн хувьцааг болон гүйцэтгэх захирлынхаа эрхийг Э.********т шилжүүлэн өгч, Э.******** нь Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийг 100 хувь хариуцан төлж дуусгах, банкны зээлийг төлсний дараа Б.******** нь өөрийн нөхөр Ж.********ын нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөх эрх болон газрын эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

...Харин энэ хугацаанд Улаанбаатар хотын банкны зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдан авахад зориулж олгосон зээлийн төлбөрийг шаардаж, шүүхийн шийдвэр гарсны улмаас одоо зээлийн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлж барагдуулах ажиллагаа явагдаж байна. Б.********тэй тохиролцсоны дагуу эхнэр Э.******** нь зээлийн төлбөрийг 100 хувь хариуцан төлж барагдуулж, Б.********гийн барьцаалсан хөрөнгүүдийг чөлөөлөн өгч, Зээлийн төлбөр 100 хувь дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эрх болон газрынхаа эрхийг шилжүүлэн авах ёстой...” /1 дэх хавтас хэргийн 155-158 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Ү.********гийн: “...Э.******** нь надад энэ объектоо засаж янзлаад ашиг орлогоос нь зээлээ төлөөд дуусгаад 50, 50 хувиар өмчлөх юм, манай талаас нэг хүн, нөгөө талаас нэг хүн өмчлөгчөөр бүртгэгдэх ёстой, эгч нь Ремаксд ажиллаж байгаа болохоор өөрөө худалдан авч болохгүй, Ц.******** ах чинь төлөгдөж дуусаагүй зээлтэй болохоор өмчлөгчөөр оролцож болохгүй байна гэж хэлсэн. ...Хадам ах Ц.********ын эхнэр Э.******** гэх хүний гуйлтаар ******** дүүргийн, 14 хороо, 14 хороолол, Нарны зам гудамж, 55 тоот байршилтай 3691.06 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалт хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь үнэн. Тэгэхээр хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэн нь Э.******** учраас түүний зөвшөөрөл энэ эд хөрөнгийн эрхийг хэн нэгэнд шилжүүлэн өгөх боломжгүй...” /1 дэх хавтас хэргийн 164 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 94-106 дахь тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 207-213 дахь тал/, 2019 оны 03 дугаар сарын 19-өөс-2019 оны 10 дугаар сарын хүртэл орлого, зарлагын тооцоонуудын дансны хуулгаар баталгаажсан /1 дэх хавтас хэргийн 237-248 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 1 дэх тал/, ажлын байр түрээслэх гэрээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 2-4 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 11-15 тал/,  2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /2 дахь хавтас хэргийн 16 дахь тал/, Б.********гийн банкны дансны хуулга /2 дахь хавтас хэргийн 17-25, 28-91 дэх тал/, ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дахь хавтас хэргийн 92 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулбар /2 дахь хавтас хэргийн 131 дэх тал/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 99 дугаартай итгэмжлэлийн хуулбар /2 дахь хавтас хэргийн 132 дахь тал/, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 134-139 дэх тал/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/00917 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/010119 дугаартай магадлалын хуулбарууд /2 дахь хавтас хэргийн 140-154 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг шинжтэй.

Болсон үйл баримтыг дүгнэхэд:

Э.******** Улаанбаатар хотын банкны барьцаанд байгаа ******** дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай 3,691 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хамтарч худалдан авч, засвар үйлчилгээ хийж цаашид үйл ажиллагаа явуулах саналыг Б.********д тавихад хүлээн зөвшөөрч уг худалдан авч буй үл хөдлөх хөрөнгөөс гадна 1. “********” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, эзэмших эрхийн Э-2206001051 дугаартай, 56 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай зориулалттай газар,

2. Ж.********ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах, улсын бүртгэлийн Э-2206000916 дугаартай, 72 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалтай газар,

3. “********” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах, улсын бүртгэлийн Э-2206000911 дугаартай, 134 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

4. Ж.********ын эзэмшлийн ******** дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж 55 тоот хаягт байрлах 540 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалтай газар,

5. “********” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, ХД-51/4 тоот хаягтай  Ү-2206018749 дугаартай 56 м.кв талбай бүхийн агуулахын зориулалтын үл хөдлөх эд хөрөнгө,

6. Б.********гийн өмчлөлийн ******** дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам гудамж, 145 дугаар байрны 30/4 тоот хаягт байрлалтай Ү-2204036684 дугаартай 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон, 

7. “********” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206000068 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 2 тоот 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

8. Б.********гийн өмчлөлийн Ү-2206002737 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, АШ-ны 19 дүгээр байрны 46 тоот 42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

9. Б.********гийн өмчлөлийн Ү-2206027203 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хотхоны 1/22 дугаар байрны 3-6 тоот 20,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

10. “********” ХХК-ийн өмчлөлийн Y-2206002107 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ХД-51/4 тоот хаягтай 402 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалтай  барилга,

11. Ж.********ын өмчлөлийн Y-2206051819 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 51/1 тоот хаягтай, 68 м.кв талбай бүхий  үйлдвэрлэлийн зориулалтай барилга, 

12. Ш.********ийн өмчлөлийн Г-2206005370 дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 48А тоот хаягтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,  

13. Ш.********ийн өмчлөлийн Г-2206005371 дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 48Б тоот хаягтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,

14. Я.********гийн өмчлөлийн Ү-2203029682 дугаартай Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 63 дугаар байрны 863 тоот хаягтай 50 м.кв орон сууц,  

15. Улаанбаатар хотын банк дахь Б.********гийн 2600097576 тоот харилцах данс, “********” ХХК-ийн 2600097566 дугаар харилцах дансны орлого болон бусад арилжааны банкнууд дахь харилцах дансны бүх орлого зэргийг барьцаалан хөрөнгө оруулалтын зориулалтаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын банктай зээлийн гэрээ байгуулж 3,4 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатай, зээлж авсан. Ж.********, Э.********, Б.********, Ц.******** нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг хамтран худалдан авч хамтран үйл ажиллагаа явуулж, ашгаа хуваах, цаашлаад ашиг олж худалдан борлуулах зорилготой байсан.

Улаанбаатар хотын банкнаас зээлсэн 3,4 тэрбум төгрөгөөс 3 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушааж, худалдан авсан бөгөөд цаашид Ж.********, Э.********, Б.********, Ц.******** нар үл хөдлөх хөрөнгөд хамтран хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахаар хамтран ажиллах, худалдан борлуулахад Э.********, Ц.******** нарын зүгээс хэн нэгний нэрийг заавал үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд эзэмшигчээр бүртгүүлэх шаардлагатай гэж Ж.********, Б.******** нарт итгүүлэн, Э.********, Ц.******** нар нь банканд хугацаа хэтэрсэн зээлтэй, мөн Улаанбаатар хотын банктай нууцлалын гэрээтэй тул хамтран оролцох боломжгүй гэх тайлбарыг Ж.********, Б.******** нарт өгч, шүүгдэгч Ц.********ын төрсөн дүү Ц.********ын эхнэр Ү.********г тухайн үл хөдлөх хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр ямар нэгэн төлбөргүйгээр бүртгүүлсэн.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд өмчлөгч нь аливаа эд хөрөнгийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор олж авахыг хэлэх бөгөөд шүүгдэгч Ү.********гийн хувьд хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор тухайн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөр тогтоогдоогүй, бусдын хууль бус үйлдэлд хамтран оролцож, хөрөнгийн эзэмшигчээр тогтоогдсон гэж үзэхээр байна.

Улмаар Э.********, Ц.******** нар нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр худалдан авсан тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулна гэж “Дүүрэн смарт” ХХК-ийг Б.********тэй хамтарч байгуулсан, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн 50 хувийн эзэмшлийг буюу худалдах, худалдан борлуулах, бусад байдлаар захиран зарцуулах эрхийг Э.******** Б.********гээс гурван сарын хугацаанд итгэмжлэлийг хийлгэж шилжүүлэн авсан. Уг итгэмжлэл хийгдсэнээс хойш Б.Нарантуяа гэж хүнтэй худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч 2023 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулаагүй бөгөөд энэ хугацаанд Ц.******** тухайн эд хөрөнгийг хариуцан ажиллаж байсан.

Б.********, хохирогч Ж.******** нар ******** дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай 3,691 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулах, улмаар зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг чөлөөлүүлэх талаар шүүгдэгч Ц.********, Ү.******** нарт санал тавихад худалдан авсан дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулаагүй, борлуулах талаар арга хэмжээ аваагүйн дээр өөрсдөө зарж борлуулж чадахгүй бол Ж.********, Б.******** нар зарж борлуулахаар уг үл хөдлөх хөрөнгөний өмчлөгчийн бүртгэлээс Ү.********гийн нэрийг хасуулахаар талаар ярилцахад шүүгдэгч Ү.******** нэрээ хасуулаагүй, хасуулах талаар арга хэмжээ аваагүйн дээр шүүгдэгч Ц.******** нь өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, үйл ажиллагаа явуулан бусдад түрээслүүлсэн, түрээсийн орлогыг өөртөө захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.********, Ү.******** нар нь ашиг олох зорилгоор Ж.********тай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдох бөгөөд ингэхдээ бусдын хууль журмын дагуу худалдан авсан эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрсдийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар хасуулаагүй, хасуулахгүй байхаар тохирсон, мөн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулж, банкнаас авсан үндсэн зээл, хүү, алданги бусад төлбөрийг төлөхгүй байгаа нь хууль бус юм. Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Ү.********гийн хувьд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор хөрөнгийг олж аваагүй, Э.********, Ц.******** нарын гуйлтаар хөрөнгийн эзэмшигчээр бүртгүүлсэн атлаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүй байгаа нь Ц.********тай үйлдлээрээ энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж...” үйлдсэн гэж тусгасан бөгөөд шүүгдэгч Ц.********, Ү.******** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.********ын өөрийн болон хамаарал бүхий үл хөдлөх хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн үйл ажиллагааны орлого, бусад банкаар орж буй орлого зэрэг хохирогчийн амьдралын эх үүсвэр болж буй эд хөрөнгө эрхэд хохирол учирсан байх тул шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ү.********, Ц.******** нар өөрсдөө хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор эд хөрөнгө өмчлөх эрхийг олж аваагүй атлаа бусдын эд хөрөнгөө өмчлөх, эзэмших эрхэд  халдаж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхгүй байгаа нь тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.********, Ү.******** нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ гэж, 7 дахь хэсэгт гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газар төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.********, Ү.******** нарт холбогдох эрүүгийн 2210018211185 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ Э.******** нь зээл бүтээж өгсөнтэй нь холбоотойгоор банкны ажилтан, эсхүл өөр хэн нэгэнд өгөх зорилгоор гэрч Б.********гээс 100,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Токио тауэрт байрлах ажил дээрээ авснаар тухайн гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгч Ц.********, Ү.******** нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч ********ийн ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж яг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Харин шүүгдэгч ********ын ********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 30,000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 30,00,000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.********ын өмчлөх эрх зөрчигдөж, түүний амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгө, орлогыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж хохирогчийн амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол, хор уршиг учирсан байна. Шүүгдэгч Ү.******** нь хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор хөрөнгийг олж аваагүй атлаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өмчлөгчид шилжүүлж өгөөгүй байх тул хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс Ү.********г хасуулж, хууль ёсны өмчлөгчөөр Ж.********ыг бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт даалгах нь зүйтэй. Харин хохирогч, түүний өмгөөлөгчдийн зүгээс 306,058,106 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв. Учир нь эрүүгийн хэргийн шүүх дээрх нэр бүхий 15 хөрөнгийг банкны барьцаанд тавьсан, банкны өр төлбөр төлөгдөөгүй асуудлыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Ц.******** нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр засварласан, гомдолтой гэсэн энэ тухай нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн 2210018211185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.********, Ү.******** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч Ж.******** гомдолтой гэснийг дурдав.

 

Шүүгдэгч Ц.******** “....Бусдыг хууран мэхэлсэн зүйл байхгүй, анхнаасаа харилцан тохиролцож, хоёргүй сэтгэлээр бүх зүйлээ зориулж хийсэн ажил. Урьд нь ярьсан зүйлийг яриагүй мэт ярьж байгаад гомдолтой байна, би болон миний дүү Ү.********гийн зүгээс залилсан зүйл байхгүй...” гэсэн,

түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас “...Хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан, хохирогчийн өмгөөлөгч нарын шинжлэн судалсан баримтууд болон улсын яллагчийн асуугаад байгаа асуулт нь нотолбол зохих байдлуудыг тогтоохоор заасан ажиллагаа, огт юу ч хийгээгүй. ...Хаана нь хуурсан, ...хаана нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон нөхцөл байдал байгаа юм бэ, ... иргэд хоорондын харилцааны асуудал л яригдаж байна. Банкнаас авсан зээл төлөгдөөгүй учир банкандаа байж л байгаа, бодит хохирол байхгүй, эрх нь бүртгэлтэй л байгаа. ....Банкны зээл төлөгдөөгүй ...асуудлыг яагаад залилах гэмт хэрэг гэж үзээд байгааг ойлгохгүй байна. ...Э.********, Ү. ********, Ц.******** нар бүлэглэж үйлдсэн бол хэзээ эхлээд, хэзээ дуусаад байгаа нь тодорхойгүй, энэ гэмт хэргийн обьектив шинж байхгүй. ...Хохирогч  өөрөө ашиг хонжоо олно гээд хамтран ажилласан үйл баримт юм. Э.******** хуурсан асуудал байхгүй гэж харж байгаа, засан сайжруулсан атлаа санхүүгийн сахилга батгүй, хэн хэн нь хайхрамжгүй хандсан үйлдэл байгаа. Хохирогч тал замынхаа голоос буцсан. ...Прокурор нэг талыг барьж захиалгаар ажилласан гэж харж байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд хохирол, хор уршгийн талаар хуульчилсан, ямар ч шууд хохирол учраагүй. ...Ү.******** нэг ч тохиролцоо хийгээгүй, хэн алинтай нь холбогдоогүй, энэ хоёр хүний хэн нь ч эдгээр хүмүүстэй уулзаж тохиролцоо хийгээгүй. Ц.********ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцаа байна, тийм учир хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү....” гэсэн,

Шүүгдэгч Ү.******** “...Монгол Улсын иргэн, иргэний үүргээ биелүүлж яваа жирийн нэг ээж, ах эгч хоёрын гуйлтаар нэрээ оруул гэснээс өөрцгүй, ...хуулийн мэдлэггүйдээ өнөөдөр ингээд зогсож байна. ...Ах эгч хоёр чинь анх ярьсан хүмүүстэйгээ тохирчих юм бол энэ асуудал шийдэгдэнэ л гэж байсан.  Гэтэл өнөөдөр ингээд яллах дүгнэлт үйлдэл биччихсэн байна. ...Анхнаасаа залилах, ашиг хонжоо олон санаа байгаагүй, хэдэн ч гэнэ үү тэрбум төгрөгийг би хараа ч үгүй, барьж ч үзээгүй...” гэсэн,

түүний өмгөөлөгч Б.Алтанзаяа “....Энэ төрлийн гэмт хэрэг нь эс үйлдэхүйгээр үйлдэгдэхгүй, хуульд заасан бодит үйлдлүүд байхыг хууль шаардаж байна. Ү.******** хэнийг хуурсан бэ, ямар бичиг баримт ашигласан, ямар бодит байдал нуугаад байгаа нь тогтоогдоогүй. Ү.********гийн хувьд гэмт хэргийн шинжийн алийг нь ч хангахгүй байна, өгөхгүй байгаа нь идэвхтэй үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэдэг нь үндэслэлгүй, эдгээр хүмүүстэй Ү.******** ямар ч ашиг сонирхолгүй, ах эгч хоёрынхоо оруулсан хөрөнгийг өөрөө хариуцах боломжгүй, өөрөө ямар ч эрхгүй байсан. Ү.********гийн нэр оруулахыг хохирогч, гэрч нар бүгд зөвшөөрсөн. ********гийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн обьектив шинжийг хангахгүй байна, мөн өөрт нь эрх байхгүй учир шилжүүлж өгөх боломжгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж харин шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлтийг няцааж,

улсын яллагч Б.Энх-Амгалан “...Талууд тухайн эд хөрөнгийг авч ашгаа 50, 50 хувиар нь хуваах саналтай байсан гэж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, мэдүүлэг, Б.********гийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг тайлбараар Э.******** тухайн санал тавихдаа Ремаксийн ажилтан нууцлалын гэрээтэй учраас тухайн хөрөнгөд өөрийгөө болон нөхрийгөө оруулах боломжгүй байна гэж, хохирогчийн талаас 15 нэр төрлийн хөрөнгө, Э.******** 3 төрлийн хөрөнгийг барьцаалж зээл авсан нөхцөл байдал тогтоогдож байна. ...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэл хийгээд үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн эд хөрөнгийг худалдаж авах санаачилга гаргаж байсан боловч худалдаж авсан зүйл байхгүй. Харин зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас Худалдаа хөгжлийн банкнаас 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 4 тэрбум 88 сая төгрөгийн төлбөрийг төлөх талаар үүрэг хүлээлгэж шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж өнөөдөр энэ хүмүүсийн худалдаж авсан смарт худалдааны төв, барьцаалж зээл авсан 15 нэр төрлийн хөрөнгийн өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр хураагдахад хүрсэн. ...Шүүгдэгч Б.******** өнөөдрийн шүүх хуралдаанд би өөрөө эрсдэлд орсон гэж байна, ...би өөрөө 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэдэг боловч энэ талаарх нотлох баримт байдаггүй. Харин ч эсрэгээрээ 2019 оны 10 дугаар сараас хойш энэ үл хөдлөх эд хөрөнгийг хариуцаад ашиг олоод байдаг. Тухайн орлогоосоо эсхүл тухайн эд хөрөнгийг зарсан мөнгөнөөсөө Б.******** болон Ж.******** нарын үл эд хөрөнгийн үйл ажиллагааг явуулж захиран зарцуулж өнөөдрийг хүрсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үндсэн хэрэг нь Э.********т холбогдох хэрэг байгаа, гэхдээ түүнд холбогдох хэргийг тусгаарласан. Э.******** нь Монгол Улсад оршин суудаггүй, гадаад гараад явсан учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас урьдчилан сэргийлээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. ...Ц.********ын хувьд ...үндсэн өмчлөх эрх буюу хэний хөрөнгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийг авсан гэдэгт ач холбогдол өгөхгүйгээр би энэ хөрөнгийг өнөөдрийг хүртэл хугацаанд авч яваад эрсдэл учирчихлаа гэж байгаа нь иргэний эрх зүйн харилцаа биш. Мэдээж эд хөрөнгөтэй холбоотой маргаан иргэний эрх зүйн харилцаа мөн гэхдээ худалдаж авъя, бид нар цааш нь зарж борлуулъя гэж хохирогч нараас компанийг болон тухайн эд хөрөнгийг итгэмжлэлээр авчхаад итгэмжлэлээ аваад дахиад итгэмжлэлээ сунгуулаад тэгээд тэр хугацаанд бусдад худалдан борлуулж чадаагүй, мөн энэ хугацаандаа банкны зээлийг төлөх хэлцэл хийсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй байдаг. Энэ нь хохирогч гэрч нарын мэдүүлэг болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрээс харагдана. Харин ч үйл ажиллагаа явуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Өмгөөлөгч нарын гаргаж өгсөн дансны хуулгаар ямар хэмжээний орлого зарлагыг нотолж байна. Тухайн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах гээд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг буюу залилах гэмт гэмт үйлдсэн болон тогтоогдож байна.  ...Ү.******** ямар нэгэн байдлаар энэ харилцаанд зээл хөөцөлдөхөд оролцоогүй. Ц.********, Э.******** нарын гуйлтаар орсон гэж байна. ...Өөрөөр хэлбэл өөрийнхөө эс үйлдэхүйг санаатайгаар илэрхийлж 50 хувийн эрхийг шилжүүлэн өгөхгүй гэдгээ хэлж байгаа нь энэ гэмт хэрэгт хамтран оролцож байгаа нэг хэлбэр гэж үзэж байгаа тул шүүгдэгч Ү.******** энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. ...Хөрөнгүүдээ барьцаалж худалдаж авсан объект дээрээ очихоор Ц.******** оруулдаггүй. ...бусдад худалдан борлуулна гэж хэлээд цаг хугацаа хожоод үйл ажиллагаа явуулаад өөрсдийнхөө дансаар ашиг олоод байгаа. ...Э.********, Б.******** нар үл хөдлөх хөрөнгийн талаар ярилцаж худалдаж авсан байтал Ц.******** орж ирсэн байдаг. ...Ц.******** хөрөнгө зарцуулж засварласан юм бол Ц.********, Ү.******** нараас нэхэмжлэх эрх нь байгаа. Тэгтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг би авах ёстой гэж энэ хүмүүсийн өмчлөх эрхийг өөрсдөдөө авах гээд байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ү.********, Б.******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ү.******** хуулийн мэдлэггүй учир эрүүгийн гэмт хэрэг гэж бодоогүй, иргэний харилцаа гэж үзсэн гэснийг шүүх хүлээн авах боломжгүй, шүүгдэгч нь мөрдөн шалгах, прокурорын шатанд өмгөөлөгчөөс авч хууль зүйн туслалцаа авах боломжтойн дээр насанд хүрсэн хүний хувьд хуулийн мэдлэггүй байх нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн түүнийг хохирогчтой ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээгүй, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилаагүй гэсэн нь Ц.********, Э.******** нарын гуйлтаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн бүртгэлд нэрээ оруулахгүй байх, татгалзах бүрэн боломжтой байсан ч татгалзаагүй нь гэмт хэрэгт үйлдлээрээ хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болно гэж шүүхээс үзсэн болно. 

 

Мөн шүүгдэгч Ц.********ын эхнэр Э.******** нь одоогоор Монгол Улсад байхгүй 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингис Хаан Олон Улсын боомтоор хилээр гарсан /1 дэх хавтас хэргийн 223-224 дэх тал/ байх тул эрүүгийн 2210018211185 дугаартай хэргээс Э.********т холбогдох хэргийг тусгаарласан прокурорын тогтоол хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********, ******** овогт ********ын ******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн           өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлсэн авсны улмаас бусдад ноцтой хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ********ийн ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ********ын ********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 30,000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 30,00,000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.********ад шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ү.********д шийтгэсэн 30,000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 30,00,000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.******** нь торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******** дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 55 тоот хаягт байршилтай, 3,691.06 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай ******** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны хоёр өмчлөгчөөс Монгол Улсын иргэн ******** овогт ********ын ********г хасаж, тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Шавт овогт Жигжидийн ********ыг бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж, шүүгдэгч Ц.********, Ү.******** нараас тус бүр 306,058,106 /гурван зуун зургаан сая тавин найман мянга нэг зуун зургаа/ төгрөг нэхэмжилснийг хангахаас татгалзсугай.  

  7. Эрүүгийн 2210018211185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.********, Ү.******** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч Ж.******** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.********, Ү.******** нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.********ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.********ад авсан цагдан хорих, шүүгдэгч Ү.********д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНЖИГҮҮР