Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2021/01251

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.У/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.У/РД: /-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорж, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.У миний бие 2008 онд Б.Утай танилцаж, гэр бүл болсон. Анхны хүү У.Тэмүүжинг 2010 онд төрүүлж, удаах хүү У.Тэмүүлэнг 2012 онд тус тус төрүүлсэн. Одоо хүүхдүүд эрүүл бойжиж байгаа. Бид хоёр үзэл бодол таарахгүй байсны улмаас хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал буй болсон тул 2016 онд салж тус тусдаа амьдрах болсон. Б.У нь өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Хүүхэд нь 1 нас, 5 сартай.

Иймд Б.Утай бүртгүүлсэн гэрлэлтийн баталгааг цуцлуулах, өөрийн төрүүлсэн У.Тэмүүжин 11 настай, У.Тэмүүлэн 9 настай 2 хүүгээ өөрийн асрамжид авч, эцэг Б.Уаас 2 хүүхэддээ тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. гэв.

 

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Батсайхан овогтой У/РД: НМ87071012/ СБД-ийн 11-р хороо, 1014-802 тоотод оршин суудаг.

Нэхэмжлэл гаргагч Нарангэрэлийн Уянгын нэхэмжлэлийн утгатай уншиж танилцаж, санал нийлж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 1. Н.Утай бүртгүүлсэн гэрлэлтийн баталгааг цуцлуулах, өөрийн 2 хүү болох У.Тэмүүжин/11 настай/, У.Тэмүүлэн/9 настай/-г эхийн асрамжид өгөх ба Н.Уд 2 хүүхдийн тэтгэмж тогтоохыг зөвшөөрч байна. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.У хариуцагч Б.Ут холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.У нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөхийг, хүүхдийг Н.Уянгын асрамжид үлдээхийг зөвшөөрнө гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Н.У, хариуцагч Б.У нар нь гэр бүл болсноо 2009 оны 6 сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүү Боржигон овогт Уын Тэмүүжин, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Боржигон овогт Уын Тэмүүлэн нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, Гэрлэлтийн гэрчилгээний болон Төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.У, хариуцагч Б.У нар нь 2016 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа байх ба гэрлэгчид цаашид хамт амьдрах, эвлэрэх бодит шалтгаангүй болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцож болно гэж заасан.

 

Хүү У.Тэмүүжин, хүү У.Тэмүүлэн нар нь эх Н.Утай амьдарч байгаа талаар зохигчид маргахгүй байх ба хүү У.Тэмүүжин, хүү У.Тэмүүлэн нарыг эх Н.У нь өөрийн асрамжид үлдээхийг хариуцагч Б.У зөвшөөрч байх тул хүү У.Тэмүүжин, хүү У.Тэмүүлэн нарыгэх Н.Уянгын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагч Б.У нь хүү хүү У.Тэмүүжин, хүү У.Тэмүүлэн нарыг тэжээн тэтгэх талаар маргахгүй байх тул хариуцагч Б.Уаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү У.Тэмүүжин, хүү У.Тэмүүлэн нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Н.Уянгын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:



 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Нарангэрэлийн У, хариуцагч Боржигон овогт Батсайханы У нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүү Боржигон овогт Уын Тэмүүжин, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Боржигон овогт Уын Тэмүүлэн нарыг эх Н.Уянгын асрамжид үлдээсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1, 41.2, 41.2.1 дэх заалтад заасныг баримтлан 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүү Боржигон овогт Уын Тэмүүжин, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Боржигон овогт Уын Тэмүүлэн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар,11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Уаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх Н.Уд олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.У, хариуцагч Б.У нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэгэн нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145 930 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 75 730 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Уд олгож, хариуцагч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 60 774 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.




 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ