| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2021/01552/И |
| Дугаар | 184/ШШ2021/01550 |
| Огноо | 2021-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2021/01550
| 2021 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 184/ШШ2021/01550
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимдхийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Ц овогт Д-ын О /РД:...../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Өнөр хороолол .. дугаар байр, .. тоот хаягт оршин суух, Б овогт Ж-ны Б /РД:..../-т холбогдох
5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нароролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие Ж.Бт 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлнийт 15,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэхдээ бид гэрээ бол байгуулаагүй. Эхний 5, 6 сар өгчбайгаад алга болсон. Тэгээд би 2018 онд Ж.Бээс мөнгөө нэхэхэд намайг зодсон. Намайг өшиглөөд миний баруун гарыншууны мах тасарсан. Тэгээд шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулахад хөнгөн гэмтэл гэж гарсан. Гэнэтхэн 7 дугаар сарын 24-ндшүүхээс дуудахад нь очсон чинь тэр нь эсрэгээрээ болоод би хүн зодсон хэрэгт ороод, намайг 7 хоног хорих шийдвэр гарсан.Эхний хоног дээрээ таталт өгсөн тул хүсэлтээ өгөөд гарсан. Дахиад мөнгөө нэхэхэд намайг Чингэлтэй дүүргийн цагдаа болонСонгинохайрхан дүүргийн цагдаагаар шалгуулаад, сүүлдээ намайг фэйсбүүкээр цацаад байгаа.
Дээрх зээлийн мөнгөнөөс нийт 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлхугацаанд 9,500,000 төгрөг шилжүүлж буцааж өгсөн. Бусад мөнгө нь хүүгийн төлбөр. Үлдэх 5,500,000 төгрөгийг өнөөдрийгхүртэл өгөөгүй байна. Ж.Бийн хариу тайлбартай танилцсан тайлбар дээр бичсэн бүх зүйл худлаа. 2013 ондЖ.Бийг таньдаггүй байхад миний унадаг байсан Прадо маркийн автомашиныг миний машин гээд дайраад байдаг. Минийамьдардаг Б-ийн 60 сая төгрөгийн байрны учрыг ч мэдэхгүй, аль эртний 2012 оноос улбаатай байр. Бид нар байрзахиалаад луйвардуулаад арай гэж олж авсан байр байгаа. Энэ хүний бичсэн зүйлээс нэг ширхэг ч үнэн алга, дандаа гүтгэлэгбайна. Ж.Бтэй хамааралтай байгаа хэргүүд бүгд цагдаа шүүхээр хянагдаад шийдвэрлэгдээд явж байгаа хэргүүд.Хавтаст хэрэг дотор миний алга болсон бичиг баримтууд явж байна гэв.
Бэр С-оос авсан 3 сая төгрөгийг би хүүндээ авч байгаа. Ж.Б нь мөнгө зээлж аваагүй гээд байна, үнэндээ зээлж авч байсан, ийм зөөлхөн хүн бол биш, худлаа ярьж чадах хүн. Иймд зээлийн гэрээний үүрэгт Ж.Бээс 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие Д.Отай 2013 оноос гэр бүлийн хамааралтай болж Д.О-ын төрсөн хүү Т.Ттай гэр бүл болж, 2 хүүхэдтэй болсон. 5 жил хамт амьдраад 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа одоогоор 2 хүүхдээ би асран хамгаалж Т-тай гэр бүлийн маргаан, хүүхдийн тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх, өр зээлийн талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр явж байна. Д.О нь настай хүн, хүний ээж, хүүхдийн эмээ байж ямар ч намбагүй, үр хүүхдийнхээ амьдралд их оролцдог насандаа байхгүй үйлдэл гаргаж, бурхан шашин бөө мөргөл ярьж хүн сүрдүүлдэг бөгөөд олон нийтийн сүлжээнд 2 ач хүүгээ бодохгүй доромжилдог, найз нөхөд ах дүү ажил төрөл бүхэл газар руу утасдаж эрэгтэй хүн байвал хүүхдүүд нь тэр хүнийх эмэгтэй хүн байвал хүү маань хорт хавдартай гэж хүний санаанд оромгүй харгис балмад үйлдэл хийдэг. 2018 онд О-ын гэрт очиж охиноо авах гэсэн боловч хүүтэйгээ нийлж биед минь халдаж бид 2 харилцан зодоон хийж, хоёулаа 7 хоног баривчлагдаж байсан. Би 6 хоног, О нь 1 хоног болсон бөгөөд гэрт чинь чөтгөр байна зайлуулах гэж ирлээ гээд охинтойгоо шөнө хүртэл ирж аргал уугуулж байсан.
О-ын хүү Т бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа О-т 60,000,000 төгрөгийн 2 өрөө байр авч өгсөн бөгөөд тус байрны 35,000,000 төгрөгийг бартер хийж авсан машинд нь миний 13,000,000 төгрөг орсон. Тус машиныг би өөрийн биеэр анх 23,000,000 төгрөгийг бэлэн өгч Т-ын найз болох Б-ийн аав Х гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд тухайн мөнгийг хүү Тамир нь би өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй. Би ээждээ байраа өгсөн чи битгий нэхээрэй би чамд өгнө гэсээр одоо болтол худал хэлж зугтаасан.
Би Т, О нараас өгсөн мөнгөө нэхэмжилсэн бөгөөд Д.О гэх хүнээс байр худалдаж авахад нь өгсөн Прадо 120 маркийн 8..-8.. УН.. улсын дугаартай автомашины мөнгө 35,000,000 төгрөгийн 13,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргана. Тухайн үед О-ын хүү Т цагдаагийн байгууллагын ахлах офицер цолтой байсан бөгөөд цагдаагийн байгууллагын хүн нэр дээрээ болон гэр бүлийнхээ хүний нэр дээр олон машин байлгаж болохгүй шалгалт орвол ажилгүй болгоно гээд ээжийнхээ нэр дээр авсан бөгөөд авлага авахдаа хүртэл ээжийнхээ дансаар авдаг байсан.
2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бид хоёрын хурим болж 2014 оны 8 дугаар сарын 20-ны өглөө О хүүгийнхээ хуримын маргааш нь гэрт ирж хүүгээсээ 4,000,000 төгрөг нэхээд байсан. Хүү Т нь мөнгө байгаагүй тул төрсөн ээж нь хүүхдээ 4,000,000 төгрөгийн өртэй гээд эхнэрийнх нь хажууд, хуримынх нь маргааш унаж байсан машиныг нь барьцаалаад явсан.
Миний дансаар орж ирсэн мөнгийг бүгдийг О-ын данс руу буцааж хийсэн. О хүү С, эхнэр Со-ын данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Нийт 15,000,000 төгрөгийн 12,800,000 төгрөг О-ын данстай тулж байгаа. 4,200,000 төгрөгийн баримтыг хариу тайлбартай хамт хавсаргасан. О гэдэг хүнд нийт 16,000,000 төгрөг өгсөн.
О-аас зээл огт аваагүй. Энэ хүн яагаад миний данс руу мөнгө хийсэн бэ гэхээр Т бид 2 байр худалдаж авч өгсөн. Одоогийн амьдарч байгаа байрыг нь 60,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Байрныхаа мөнгөнд 15,000,000 төгрөгөө тасалж явуулсан баримт нь юм. Хүүхдийнхээ данс руу яагаад хийгээгүй бэ гэхээр хүүхэд нь төрийн албан хаагч байсан болохоор их хэмжээний мөнгө шилжүүлж авах боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ бол зээлийн асуудал биш, орон сууц худалдах авахад өгч байсан мөнгө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ж.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч талаас ...2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт15,000,000 төгрөг зээлдүүлсэн. Дээрх зээлийн мөнгөнөөс 9,500,000 төгрөг шилжүүлж буцааж өгсөн. Зарим өгсөн мөнгийгхүүнд тооцсон байгаа. Одоо үлдэх 5,500,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч талаас ...О гэдэг хүнд нийт16,000,000 төгрөг өгсөн. О-аас мөнгө зээлж аваагүй, байрны төлбөрийн мөнгө миний дансруу хийж байсныг буцааж өгсөнтул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гарган мэтгэлцдэг.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлдбуюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоочанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасан зээлийн харилцаа үүссэн,уг зээлийн гэрээний дагуу хариуцагч үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Хариуцагч талын 15,000,000 төгрөг дансаар орж ирсэн, буцаагаад 16,000,000 төгрөг өгсөн, зээлийн харилцаа болүүсээгүй гэх тайлбарын хувьд хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын банкны хуулгаас үзэхэд 2015 оны 8 дугаар сарын17-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Д.Оаас Ж.Бийн данс руу 15,000,000 төгрөгшилжсэн үйл баримт тогтоогддог. Энэ талаар талууд маргадаггүй. Ж.Бээс дээрх төлбөрийг буцааж төлсөн гэх тайлбар,үйл баримтыг судлахад тухайлбал, Ж.Бийн данс руу 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг орсон,дараагийнх нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг орсон байдаг. Энэ хооронд Ж.Бээс 9, 10, 11 саруудад тус бүр 500,000 төгрөг буцааж Д.О данс руу шилжүүлж байснаас үзэхэд нэхэмжлэгчийн ...мөнгөзээлүүлсэн, сарын 10 хувь хүү өгч авахаар тохиролцсон, бэр байсан учир гэрээ бичгээр байгуулаагүй гэх тайлбар үндэслэл бүхийбөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч тал зээлийн харилцаа үүсээгүй гэх татгалзлаа нотлоогүйгэж үзнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-тХуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээалдана гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан бичмэл баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар, үйл баримтаас үзэхэд Д.О, Ж.Бнарын хооронд зээлийн гэрээ
болон 10 хувь хүү авах тохиролцоог бичгээр байгуулаагүй байна. Нэгэнт зээлийн гэрээг бичгээр байгуулж, тухайн гэрээндээ хүүавахаар заагаагүй тул хуулийн дээрх зүйл, заалтын дагуу нэхэмжлэгч хүү авах эрхээ алдах бөгөөд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчзээлийн гэрээний үүргийг шаардах хугацаанд зээлдэгч буюу хариуцагчаас авсан гэх хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний үндсэнүүргээс хасч тооцох нь хуульд нийцнэ..
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан банкны дансны хуулга зэргээс тооцоолоход 2015 оны 10дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хариуцагч Ж.Бээс 12,800,000 төгрөгдансанд нь орж ирснийг, мөн бэр Со-оор дамжуулан 3,000,000 төгрөг орж ирснийг тус тус нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг тул15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор нэхэмжлэгч тухай гэрээний үүргийг шаардах эрхгүй болно.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ачхолбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч Д.Оаас хариуцагчЖ.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд ньхэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчЖ.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Оыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн103,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийндотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ